2006-10-16

Компьютерээ хуйлаад халааслаад явдаг болно.


Зөөврийн компьютерийн хуйлдаг дэлгэц зохион бүтээж худалдаанд гарах цаг ирнэ гэж эрдэмтэд мэдэгдэж байна. Кембрижийн их сургуулийн эрдэмтэд янз бүрийн хэлбэр дүрстэй болох чадвартай түүхий эдийг металлаас гарган авчээ. Шинээр гарган авсан түүхий эдийг зөөврийн копьютерийн дэлгэц хийхэд ашиглах бөгөөд цаас мэт хуйлж, халааслаад явж болох гэнэ. Шинээр гарган авсан энэ материалыг ашиглан компьютерийн товчлуур үйлдвэрлэх боломжыг ч бас эрдэмтэд судлаж байна. Кембрижийн их сургуулийн эрдэмтэн доктор Кит Сеффен хүүхдийн тоглоомноос санаа авч энэ түүхий эдийг гарган авах санаагаа олжээ. Металлын доторх агаарын даралтын хэмжээг өөрчилснөөр металл бодис хэлбэр дүрсээ өөрчилөх чадвартай болжээ. Сеффены үгээр бол шинэ нээлтийг олон зорилгоор ашиглаж болох юм байна. Гар утас, компьютерийн дэлгэц, товчлуур түүнчлэн электрон сонин хүртэл хэвлэж болох юм байна. Энэ материалыг үйлдвэрлэхэд зардал бага бөгөөд, авч явахад ч хөнгөн авсаархан болгочих боломжтой юм.

No comments: