2006-10-10

Моно Лизагийн нууцлаг инээмсэглэл

Зураач Леонарда Да Винчигийн “Моно Лиза” зургын нууцыг тайлах гэж эрдэмтэд олон жил тархиа гашилгаж суугаа. Олон ч янзын таамаллал дэвшүүлж байсан даа. Моно Лизагийн учир битүүлэг инээмсэглэлийн нууцыг тайлах гэж одоо ч гэсэн хаа нэгтээ судлаачид цаг заваа үрж суугаа биз. Канадын эрдэмтэд “Моно Лиза” зургийг нарийвчилан ажиглаад энэ эмэгтэй жирэмсэн, эсвэл хүүхэд төрүүлээд удаагүй байжээ гэдэг дүгнэлтийг хийсэн байна. Канадын эрдэмтэд энэ зургыг лазерийн хэт ягаан туяаны тусламжтайгаар хуулбарлан авч гурван хэмжээт дүрс гарган авчээ. Үүний үр дүнд эрдэмтэд хэд хэдэн будгийн давхаргын доор нуугдаж байсан нэлээн хэдэн деталийг илрүүлжээ. Мона Лиза нимгэн, гэрэлтдэг даашинзтай байгаа гэнэ шүү. 16-р зууны эхэн үед Италид жирэмсэн эмэгтэйчүүд, залуу ээжүүд ийм нимгэн даавуугаар хийсэн даашинж өмсдөг байжээ. Моно Лиза зурагт хар бараан өнгө давамгайлсан байдаг. Гэтэл энгийн нүдээр харахад огт анзаарагддаггүй олон деталиудыг эрдэмтэд шинээр нээжээ. Моно Лиза гэж хэн бэ гэдэг асуултанд баттай хариулах хэн ч байхгүй бөгөөд олон янзын таамаглал хувилбарыг эрдэмтэд дэвшүүлдэг юм. Зарим эрдэмтэд Флоренцын худалдаачин Франческо Жокондогийн эхнэрийг энэ зурагт дүрсэлсэн гэдэг бол нөгөө хэсэг нь эмэгтэй хүний хувцас өмссөн эрэгтэй хүний хөрөг гэж үздэг байна. Тэр ч бүү хэл Леонарда Да Винчи өөрийгөө эмэгтэй хүний хувцастайгаар зурсан гэж нотлохыг оролддог хэсэг эрдэмтэд ч бий. Моно Лизагийн нууц бүрэн тайлагдаагүй байна. Харин ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ зурагтай холбоотой таамаглал нэмэгдсээр байна. Та ч бас өөрийнхөө бодолыг хуваалцаарай.
Орчуулсан MEDENEWS 2006-10-10

1 comment:

Tsenee said...

Эрдэмтэд чинь Мона Лизаг лазераар харвал Есүётэй адилхан царайтай хүн гарч ирдэг ба Мона Лиза нь Есүсийн эхнэр гэж нотлох гэтэл Европууд эсэргүйцээд бөөн юм болж байгаа сурагтай.