2006-10-13

Хүүхэлдэйн ертөнц

Барууны ертөнцөд Барби, Синди хүүхэлдэйгээр тоглож өсөөгүй бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийг олоход амаргүй. Синди, Барби хэмээх энэ хоёр хүүхэлдэй олон арван жилийн турш хоорондоо өрсөлдөж иржээ. Английн Pedigree Toys тоглоомын үйлдвэр Синди брэндийг эзэмшигч юм. Тус компани 5 сая доллар зарцуулан байж Синди хүүхэлдэйдээ шинэ “гоо сайхны” засалбар хийгээд худалдаанд гаргах гэж байна. Шинээр худалдаанд гарах Синди хүүхэлдэйн хувцаслалт 1960 –аад оны үеийн эмэгтэйчүүдтэй илүү төстэй болжээ. Түүх сөхөж үзвэл Синди хүүхэлдэй анх худалдаанд гарахдаа бага насны охидыг санагдуулам өхөөрдөм бяцхан байжээ. Синдигийн өрсөлдөгч Барби түүний дэргэд насаар илүү, тэгээд бас илү дэгжин харагдаж байв. Синди хүүхэлдэй үйлдвэрлэгчид Барбитай өрсөлдөх үүднээс Синдид насанд хүрсэн бүсгүйчүүдийн дүр төрхтэй болгож худалдаанд гаргаж эхэлсэн байна. Урт хөл, хөхтэй болсон Синди АНУ-ын зах зээлд анх ийнхүү хүч түрэн оржээ.
Харин одоо худалдаанд гарах Синди нь Британи гаралтай гэдэгийг нь тодотгож өгөх ягаан өнгийн хувцасаар дагнасан байх гэнэ. Шинэ Синди 3-5 насны охидод илүү тохирно гэж олонхи эхчүүд үзэж байна. Pedigree Toys компаний удирдагчид шинэ Синди бяцхан хэрэглэгчидэд маш их таалагдана гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тус компани Синди хүүхэлдэйг үйлдвэрлэх эрхийг Hasbro компанид худалдаж байсан юм. Гэвч 5 жилийн өмнө энэ эрхээ эргүүлэн худалдан авчээ. Хүүхдийн тоглоомын зах зээлд Синди, Барбигаас гадна сүүлийн үед Брэтс нэртэй хүүхэлдэй хүч түрэн орж байгаа гэнэ. Гудамжны “чөлөөт” хувцастай том толгойтой энэ хүүхэлдэй хүүхдүүдийн сонирхолыг ихээр татах болжээ.
Орчуулсан MEDENEWS 2006-10-11

No comments: