2006-10-09

Хэрвээ Хойд Солонгос цөмийн зэвсэг туршвал...


10-р сарын 3 өдөр Хойд Солонгосын эрх баригчид ойрын үед цөмийн зэвсэг турших гэжбайгаа гэж зарласан нь олон хамтын нийгэмлэгийн анхаарлыг татлаа. Сав л хийвэл цөмийн зэвсэг туршиж, зав л гарвал Америктай хэрэлдээд болдоггүй Хойд Солонгос хэмээх өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарласан нэг улс Монголоос холгүй оршдог. Бүгд Найхамдах Ардчилсан Солонгос Ард Улс цөмийн зэвсэг турших юм бол АНУ зохих хариуг нь шууд өгнө гэж мэдэгдээд байна. Өмнөд Солонгос, Оросын гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж Пхеньяны энэ төлөвлөгөөг эрс буруутгажээ. Харин Хятадын тал Хойд Солонгоси хандан улс төрийн шинж чанартай мэдэгдэл хийхдээ хянуур байх хэрэгтэй гэдэг хоёрдмол утгатай мэдэгдэл гаргажээ. Зургаан талт уулзалтанд Хойд Солонгосыг эргэн нэгдэхийг Хятадын тал уриалсан байна. Орос, АНУ, Хятад, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Япон улс оролцсон юм. Өнгөрсөн жил Хойд Солонгос зургаан талт уулзалтанд оролцохоос татгалзсан билээ. Америкийн нэгдсэн улс Хойд Солонгосын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул бид цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж цөмийн зэвсэгийн туршилт хийхэд хүрч байна гэж мэдэгджээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 5-6 цөмийн бөмбөг хийчих хэмжээний түүхий эд Хойд Солонгост байгаа гэнэ. Гэвч цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэх технологи хараахан байхгүй байгаа юм байна.

No comments: