2006-10-13

Ханиад...


Ханиад гэдэг зовлонтой өвчин шүү. Хамар битүүрч эсвэл нус гоожоод хүний нүүр ч эгцлээд харахад хэцүү. Халуурвал бүүр ч тамтай. За тэгээд ханиадны шинж тэмдэгийг та надаар ч хэлүүлэхгүй мэдэх хойно энд тоочоод хэрэггүй биз. Харин энэ өвчнөөс сэргийлэх ямар арга байдаг билээ? Английн Уориксийн их сургуулийн мэргэжилтэнүүд ханиадаас сэргийлэх шинэ аргыг нээжээ. Хулгана дээр хийсэн туршилт үр дүнтэй болж шинэ төрлийн бэлдмэл хэд хэдэн төрлийн вирусээс хамгаалж байжээ. Төлөвлөгөөний дагуу шинэ төрлийн хамрын дусаалага хэлбэрийн бэлдмэл тун удахгүй худалдаанд гарах юм байна. Шинэ бэлдмэл ханиад үүсгэгч олон төрлийн вирусээс баттай хамгаалж чадах бөгөөд магадгүй шувууны томууний халдвар авахаас ч урьдчилан сэргийлэх найдвар байгаа гэнэ. Гэхдээ эрдэмтэд туршилт бүрэн дуусаагүй гэж анхааруулж байна. Урьдчилан сэргийлэх тарилга буюу бидний хэлж заншсанаар ванкцин нь цусны цагаан эсэнд эсрэг бие бий болгож вирусыг устгахад чиглэгдсэн байдаг гэдгийг та сайн мэднэ байх аа. Салхин цэцэг, улаан бурхан гээд олон арван өвчнөөс сэргийлэх тарилга нь ийм механизмтай байдаг. Гэтэл уг механизм нь ханиадны эсрэг ямарчя үр дүнгүй байдаг гэнэ. Учир нь вирус нь байнга хувьсаж байдагтай холбоотой гэнэ. Уориксийн их сургуулийн профессор Найжел Диммок урьдчилан сэргийлэх тарилга бэлдмэл гарган авах салбарт амьдралынхаа 20 гаруй жилийг зарцуулжээ. Тэрээр ханиалнаас сэргийлэх бэлдмэл гарган авахдаа цоо шинэ арга хэрэглэхийг санал болгож байна. Түүний гарган авсан бэлдмэлийг хэрэглэсэн хүний бие махбодид ханиадны вирус нэвтрэн ормогц үржиж олширдог РНК байгаа гэнэ. РНК нь хурдан үржих чадвартай тул ханиадны вирусыг ажиллагаагүй болгож орхидог байна.
Орчуулсан MEDENEWS 2006-10-11

No comments: