2007-01-29

ГЭРЭЛ ГЭГЭЭГ ХҮСЭЖ БАЙНА

Орон сууцны хамгийн гэрэл гэгээ муутай газар нь үүд хавьцаа байдаг. Байгалийн гэрэл бараг шууд тусдаггүй тул өдөр шөнөөс үл хамаарч заавал гэрэл чийдэн заавал асаахад хүрдэг. Үүдний хонгилд 75 вт-ийн хүчин чадалтай чийдэн байхад хангалттай. Эсвэл чийдэн, тодорхой нэг л чигт тусдаг жижг гэрэлтүүлэгч тавьж болно. Үүдний өрөөний талбайн хэмжээнээс хамаарч та ямар хүчин чадалтай чийдэн хэрэглэхээ тооцоолоорой. Зочины, унтлагын өрөөнд 100 вт-ийн хүчин чадалтай чийдэн хангалттай. Гэрийн эзэгтэй нар гал тогооны өрөөндөө өдрийн ихэнхи цагийг өнгөрүүлдэг болохоор гэрэлтүүлэгт нь анхаараарай. Гал тогооны тавилга, ханын шүүгээний доод хэсэгт, бас усны цоргоны орчимд оройн цагаар гэрэл муу тусдаг. Иймд эдгээр газруудад бага хүчин чадалтай нэмэлт чийдэн тавих хэрэгтэй. Угаалгын өрөөнд таазнас өлгөсөн ганц чийдэн хангалтгүй байдаг. Толины ойролцоо, жижиг гэрэл нэмж тавих юм бол гэрэлтүүлэг 2 дахин нэмэгдэнэ. Ширээний чийдэн зүн гар талд байрдах ёстойг сургуулийн насны бүх хүүдүүд мэднэ. Гэхдээ ширээний чийдэнгийн хүчин чадлыг сонгохдоо та анхаараарай. Ширээний чийдэнгийн хүчин чадал нь 75 вт-аас хэтэрч болохгүй юм байна.

No comments: