2007-01-20

ӨДӨРТ 30 МЯНГАН ХҮН ЗОЧИЛДОГ ЭЙФЕЛИЙН ЦАМХАГ


Өнгөрсөн онд 6 сая 700 мянган хүн Парисын. Төвд байрлах Эйфелийн цамхаг дээр гарчээ. Энэ нь мэдээллийг Францын нийслэл хотын гол бэлгэ тэмдэгийг арчилан хамгаалж байдаг компани тараажээ. 1889 онд цамхагийг архитекторч Александр Эйфель бүтээснээс хойш өнөөг хүртэл 230 сая хүн цамхагийн оройд гарч үзжээ. 1 мянга 665 ширхэг шатаар мацаж, эсвэл хурдны цахилгаан шатны тусламжтайгаар 324 метрийн өндөрт гараад Парис хотыг бүхэлд харах боломжтой юм. Өнгөрсөн онд Парист болсон гудамжны эмх замбараагүй байдлын дараа Франц улсад ирэх жуулчидын тоо эрс цөөрнө гэж мэргэжилтнүүд санаа зовниж байсан юм. Гэвч 2006 онд жуулчидын тоо 300 мянгаар нэмэгджээ. Ажлын өдрүүдэд Эйфелийн цамхагийг үзэхээр 30 мянган жуулчин ирдэг байна.

No comments: