2007-01-29

БАГЦ МЭДЭЭ

Хятадын эрдэмтэд газар хөдлөлтийг урьдчилан мэдэх шинэ аргыг нээсэн байна. Гуанжу мужын судлаачид могойнуудыг 24 цагийн турш видео камерын тусламжтайгаар ажиглажээ. Газар хөдлөх гэж байгааг могой маш сайн мэдэрдэг болох нь тогтоогдлоо. Олон зуун км алсад болох гэж байгаа газар урьдчилан мэдэж, үүрээ орхин аюулгүй гэж үзсэн газар руу могойнүүд нүүдэл хийж байсан гэж Хятадын эрдэмтэд мэдэгдэж байна.

Эрдэмтэд янз бүрийн цаг үед бүтээгдсэн уран зохиол, дүрслэх урлагийн бүтээлүүдийг харьцуулан судалжээ. Тэдний энэ удаагийн судалгааны зорилго нь дэлхийн ихэнхи улс орнуудад нарийхан бэлхүүстэй эмэгтэйг үзэсгэлэнтэй гэж үздэгийн шалтгааныг нь тогтоох явдал байжээ. Судалгааны багийнхан Орос, Энэтхэг, Хятад, Европын орнуудын 345 мянган урлагийн бүтээлийг ажигласан юм байна. Өөр хоорондоо харилцаа холбоо муутай байсан соёл иргэншилүүдэд эмэгтэй хүний гоо сайхныг үнэлэх үнэлэмж нь ижил байгаа нь тодорхой болжээ. Нарийн бэлхүүстэй эмэгтэйчүүд эрүүл, бас хүүхэд төрүүлэх чадвартай гэдгийг нотолгоо юм байна. Эмэгтэйчүүдийн хувьд биеийн галбир нь хүүхэд төрүүлэх үйл явцад нь нөлөөлдөг байсныг анагаах ухаан сайн хөгжөөгүй байсан дундад зууны үед хүмүүс мэддэг байсан нь оньсого хэвээр үлджээ.
Хуурамж евро
Европын холбооныхон сүүлийн хагас жилд илрүүлсэн хуурамж мөнгөн дэвсгэртүүдийг тоолжээ. Тэд 365 мянган хуурамж еврог илрүүлсэн юм байна. Тэдний ихэнхи нь 50 еврогийн дэвсгэрт юм байна. Харин 100 дэвсгэртийн еврог гэмт этгээдүүд хуурамчаар хийх нь харьцангуй цөөн байдаг ажээ. Сүүлийн үед 20 еврогийн дэвсгэртийг хуурамжаар үйлдэх чиг хандлага ихсэж байгаа юм байна. Гэмт этгээтүүд том дэвсгэртийн мөнгийг хуурамчаар үйлддэггүйн гол шалтгаан нь ихэнхи хүмүүс өгндөр үнэтэй бараа худалдан авахдааа төлбөрийн картаар гүйлгээ хийдэгтэй холбоотой гэж банкны ажилтнууд тайлбарлаж байна.

No comments: