2007-01-12

Вино үйлдвэрлэлийн түүхээс


Вино хүн төрөлхтөний соёлын өв гэдгийг 1990 онд Брюссель хотод хуралдсан Европын комисс хүлээн зөвшөөрчээ. Винотой холбоотой нэгэн домог байдаг юм байна. Олон мянганы жилийн тэртээ манай дэлхийд усан галав юүлэх үед Ноя гэдэг хүн дэлхийн бүх ургамал, амьтдаас хоёрыг аварга том усан онгоцондоо оруулжээ. Усан галав юүлсэний дараа тэрээр Арарат уулын бэлд виноны модыг тарьсан юм байна. Кипр арал дээрээс олдсон нэгэн шаазан вааран
дээр вино бол Ноя болон түүний гэргийд өгсөн бурхны бэлэг гэж бичсэн байдаг гэнэ. Эртний грек, Египетүүд вино бол нар, амьд байгалийг ивээдэг бурхны бэлэг гэж үздэг юм байна.
Вино гэдэг хүн төрөлхтөний байнга хэрэглэж ирсэн согтуруулах ундааны нэг төрөл юм. Одоо дэлхийн олон оронд янз бүрийн үнэр амттай маш олон төрлийн виног үйлдвэрлэж байна. Вино гэдэг бол зүгээр ч нэг ундааны төрөл гэж бодвол эндүүрэл. Вино гэдэг бол гүн ухаан гэж эртний судар бичигт өгүүлжээ. Вино хийдэг гол түүхий эд нь усан үзэм гэдгийг та сайн мэднэ байхаа. Усан үзмийн мод бол манай дэлхий дээр ургаж ирсэн маш эртний ургамлын тоонд зүй ёсоор ордог юм байна. Усан үзмийн эх орон бол Өмнөд Кавказ гэж ургамал судлаачид үздэг юм байна. Гэхдээ усан үзмийн мод халуун орны бүсэд /тропик/ ургадаг. Одоогоос 8000 жилийн тэртээ Дамаска хотод усан үзмийн дарс хийдэг байсан тухай түүхэнд бичсэн байдаг. Ингэхлээр вино буюу усан үзмийн дарс нь маш эртний ундаа мөн байгаа биз? Ингэхэд вино гэж юу вэ? хүн бүр л виноны талаар өөрийн гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Усан үзмийн шүүсээр вино хийдэг гэж хүн бүхэн хариулна байхаа. Ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй тулд үгийн тайлбар толь бичиг сөхөөд үзье. Тэгвэл энэ толь бичигт вино гэдэг бол усан үзмийн шүүс, 940 мл ус, 150 мл спирт, 12 мл глицерин, чихэр, бусад эрдэс бодис, хүчиллэг бодисийн найрлагатай ундаа гэж бичсэн байна. Виноны найрлагыг лабраторийн шинжилгээ болон амтлан үзээд тодорхойлдог юм байна. Виног гурван бүлэгт хуваадаг. Хуурай вино буюу vins secs. Ийм виноны төрөлд Бордо, Бургунди, Руссильона зэрэг вино багтдаг. Хоёр дахь бүлэг нь Ликерийн вино(vins de liqueur). Энэ бүлэгт Аликанте, Малага, Люнель гэх мэт төрлийн вино багтдаг. Харин гуравдугаар бүлэгт нь оргилууэ вино буюу (vins mousseux, v. gazeux). Энэ нь бидний сайн мэдэх Шампани юм. Үүнээс гадна виног улаан цагаан, исгэлэн, чихэрлэг, десертный, хатуулаг ихтэй, зөөлөн гэх мэтээр ангиллаж үздэг. Өдөр бүр бага хэмжээгээр вино уух юм бол хоолны шингэцийг сайжруулах, хүч тамирыг сэргээх, бас халууун бууруулдаг ач тустай гэнэ.

1 comment:

Anonymous said...

Ответы практически на любой вопрос есть у нас. SEEXi.NET
Так же интерес можно проявить например к "[url=http://www.2nt.ru/go/teets.php]Самые красивые мужские торсы Голливуда [/url]"
А любителям [url=http://www.2nt.ru/go/geyi.php]гей видео[/url] подарок.
И безусловно лучшие [url=http://2nt.ru/go/znakom.php]бесплатные интим знакомства[/url]