2007-01-12

Цаг агаарын дулааралд бид буруугүй

Цаг агаарын дулаарал
Цаг агаарын дулааралд хүн төрөлтөн бид өөрсдийгөө дан ганц буруутай гэж үздэг. Гэвч дэлхийн цаг агаарт байгаль орны бохирдолоос гадна нарын цацраг зонхилох нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Одоо ажиглагдаж байгаа цаг агаарын дулаарал нь нарын цацрагын урсгал идэвхижиж байгаатай холбоотой юм байна. Өнгөрсөн хорь дугаар зуунд наран дээр хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болж маш хүчтэй нарны цацрагын урсгал, соронзон орны шуурга манай цэнхэр гаригийг дайрсан юм. Хамгийн сүүлд л гэхэд 2006 оны 12 сарын сүүлийн долоо хоногт наран дээр хүчтэй дэлбэрэлт болсны дараа манай дэлхий дээр олон хоног үргэлжилсэн соронзон орны шуурга болж өнгөрсөнийг үзэгч та санаж байгаа биз ээ.
1999-2005 онуудад Ангараг гаригийн цаг агаар өөрчлөлтийг судалсан эрдэмтэд ч нарны цацрагын урсгал цаг агаарын огцом дулааралд хүргэж байгаа гэдэг дүгнэлтийг давхар нотлож байна. Ангараг гараг дээр ч манай дэлхийд ч нэгэн зэрэг цаг агаарын өөрчлөлт явагдаж байгаа юм байна.

No comments: