2007-01-12

НОХОЙТОЙ ДӨРВӨН ТАНКЧИН

Польшийн Бяла Ниска хотод “Нохойтой дөрвөн танкчин” телевизийн олон ангит киноны нэрэмжит гудамж байдаг гэнэ. Энэ кино 1966 онд бүтээгдсэн бөгөөд үзэгчидийн таашаалд нийцсэн киногоор олон удаа шалгарч байсан юм. Социалист дэглэмээр замнаж байсан бүх орны телевизээр энэ киног 1973 гэхэд үзүүлээд байсан юм. Чухамдаа 1973 онд л Бяла Ниска хэмээх жижиг хотын нэгэн гудамжыг “Дөрвөн танкчиных” гэж нэрлэх болжээ. 2007 оны 7-р сард Бяла Ниска хотын ойн баяр болох бөгөөд энэ үеэр Нохойтой дөрвөн танкчин киноны уран бүтээлчидийг урих гэж байгаа юм байна.

1 comment:

Төмөр-очир said...

польшууд наад кинонд чинь дургVй болсон шиг байна лээ... уул нь оросууд РTP-р гаргах гэж 5 сард vзсэн юм байх. болохгvй юм болохгvй л байдаг шинжтэй