2007-02-09

Тоглоом нь шоглоом болжээ.


Гэрлэх ёслолын ордонд хуримлаж, тоонот гэртэй толгой холбож, тостой шөлөнд хошуу дүрэх гэж байгаа хүн бүрээс Та энэ хүний эхнэр, эсвэл нөхөр нь болоход бэлэн үү гэж асуудаг. Гал голомтоо бадраах гэж байгаа хосууд бүгд л тийм гэж харилудаг. Харин нэг Австрали бүсгүй хуриманд уригдан ирсэн зочидоо хөгжөөхийн тулд зориудаар гэрлэхэд бэлэн биш байна гэж хариулжээ. Түүний энэ хошигнолыг хуриманд уригдан ирсэн хүмүүс бүгд хүлээн авч ойлгосон боловч харамсалтай нь сүмийн лам нар түүний тоглоомыг нь шоглоом болгож орхисон байна. Тэд гэрлэх ёслолын ажиллагааг үргэлжүүлэхээс эрс татгалзсан бөгөөд 10 долоо хоногийн дараа л дахин ирэхийг зөвлөжээ. Гэрлэх гэж байсан хосуудад зочидоо тарааж, бэлгээ буцааж өгөхөөс өөр арга байсангүй. Учир нь орон нутгийн хуулиар гэр бүлээ батлуулах гэж байгаа хүмүүсийн аль нэг нь сөрөг хариулт өгөх юм бол гэрлэл ёслолын ажиллагааг зогсоодог юм байна. Тэд 10 долоо хоногийн дараа л дахин сүмд хандах эрхтэй юм байна.
ОРТ
MEDENEWS

No comments: