2007-02-09

АНУ-ын Детройт хотод сүүлийн үеийн загварын авто машинуудын олон улсын үзэсгэлэн ирэх лхагва гарагт нээгдэх гэж байна. Энэ үзэсгэлэнд нийтдээ шинэ загварын 45 төмөр хүлэг тавигдах юм. Энэ жилийн автомашины үзэсгэлэн худалдаанд спорт загварын машинууд илүү түлхүү тавигдах юм байна. 100 дахь удаагаа зохиогдох гэж байгаа энэ үзэсгэлэнд 1987 оноос өмнө зөвхөн АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид оролцдог байсан юм. Харин 1987 оноос хойш уг үзэсгэлэнд гадаадын бусад орнуудын автомашин үйлдвэрлэгчид оролцдог болсон юм. Ердөө 15 жилийн өмнө энэ үзэсгэлэн худалдаа нь 4 хоногийн турш үргэлжилдэг байлаа. Харин энэ жил тус үзэсгэлэн 10 долоо хоногийн турш хүссэн хүн болгонд нээлттэй байх нь ээ. Энэ хугацаанд 1500 гаруй хүн аюулгүй байдалыг хангахаар ажиллах юм. Детройтын авто машины үзэсгэлэнгийн нэр хүнд, цар хэмжээ нь өргөжсөн гэдэг нь мэдрэгдэж байгаа биз. Өнгөрсөн жилд үзэсгэлэнг нэг өдөрт л 35 мянган хүн үзэж сонирхож байжээ. Үзэсгэлэнд оролцогч компаниуд ямар шинэ загварын төмөр хүлгээ харуулах гэж байгааг та сонирхож байгаа байх. Тоёото компани 21-р зууны спорт загварын машины чиг хандлагыг тодорхойлох болно гэж ам бардам мэдэгдэж байна. Тоёотогийнхон байгаль орчинд хор нөлөө багатай, 400 мориний хүчтэй төмөр хүлгүүдийг дэлгэн үзүүлнэ. Германы мерседес компани бүр мөсөн дээр авто шоу зохионо гэж амлаж байна. Тэд 12 цилиндртэй Mercedes-Benz S600 машины хүчин чадлыг гайхуулахаар бэлтгэжээ.

No comments: