2007-02-02

Жолооны ард

Америк жолoоч нар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар хөлийнхөө хумсыг будаж, сахалаа хусдаг байна. Nationwide Mutual Insurance компаниас 18-60 насны 1200 жолоочидын дунд явуулсан судалгаанаас харах юм бол тэдний 81 хувь нь жолооны ард сууж байхдаа өөр ямар нэгэн зүйл хийж байдаг байна. Ройтерс агентлагын мэдээлснээр 10 жолочын 8 нь машин жолоодож байхдаа радиогийн долгионыг тохируулж байдаг бол 73 хувь нь утасаар ярьж, 68 хувь нь юм идэж, 19 нь гар утаснаасаа месеж илгээж, үсээ санадаг байна. Бас нийт эрэгтэй жолооч нарын 2 хувь нь жолооны ард сахалаа хусаж суудаг байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дотор би машин жолоодож байх үедээ хөлийн хумсаа будаж, нярай хүүхдээ хөхүүлж, нүдний контакт линзээ сольж байсан гэж харилусан нь анхаарал татаж байна. Ер нь 18-27 насны жолооч нарын 37 хувь нь замын хөдөлгөөнд оролцож байхдаа өөх ямар нэгэн зүйлээр оролдож явдаг байна. Харин 40-60 настнуудын жолооны суудалд суугаад өөр зүйлээр оролдох нь залуу жолооч нараас 21 хувиар бага байсан байна. Зам тээврийн золгүй явдлаар залуу жолооч нар амиа алддаг гэдэг статистикийг давхар нотолж байгаа хэрэг юм. Замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч нар анхаарлаа өөр зүйлд хандуулах нь аюултай гэдгийг бүгд ойлгодог гэж 100 хувь хариулсан байна. Жишээ нь 55 настай Пенни Брабой гэдэг эмэгтэй жолооны ард байхдаа хумсаа будаж, гар утасны дуудлагад хариулангаа хэтэвчин дэхь мөнгөө тоолж байжээ. Би анхаарал болгоомжтой байхыг үргэлж хичээдэг гэж тэр инээмсэглэн хэлсэн байна.

No comments: