2007-02-02

Оросын Доод Тагилын оршин суугч Виталий Мотошков хувийн байшингийнхаа орой дээр 20 метрийн өндөр цамхаг барьжээ. Тэрээр телевизийн янз бүрийн сувгийн нэвтрүүлгийг хүлээн авахын тулд ийм цамхаг барьжээ. Байшингийнхаа орой дээр телевизийн нэвтрүүлэг хүлээн авах цамхаг байрлуулснаар тэр телевизийн 12 сувгийг гэртээ үздэг болжээ. Дэгээнд орсон загасыг уснаас татаж авахтай адил маш сонирхолтой ажил гэж Виталий Мотошков орон нутгийн сонины сэтгүүлчид ярьжээ. Одоогоос хагас жилийн өмнө тэдний гэрт телевизийн нэвтрүүлэг жирэлзэж маш муу гардаг байжээ. Ингээд тэр өнгөрсөн зуны турш гарын доорх эд зүйлийг цуглуулж цамхаг барьсан юм байна. Цамхаг барихдаа тэр ямар ч шугам зураг зураагүй байсан бөгөөд бүгдийг толгойдоо төлөвлөжээ. Цамхаг барьж байсан үедээ удаан зовоож байсан үе мөчний өвчнөө ч эдгээчихсэн юм байна. Телевизийн суваг тохируулах гэж Виталий Мотошков гуай өдөрт дундажаар 5 удаа дээшээ авирдаг. Эзнийхээ гараар бүтсэн цамхагийн оройд тэдний муур нь ч авирч гарах дуртай гэнэ. Гар хийцийн цамхаг нурах в\ий гэж хөршүүд нь болгоомжилж байгаа ч миний цамхаг хүчтэй салхийг ч тэсэж чадна гэж тэднийг тайвшруулж байна. Виталий 20 метр өндөр цамхаг барьсандаа сэтгэл ханахгүй байгаа бөгөөд урин дулаан цаг ирэхээр цамхагаа бүр ч өндөрсгөнө гэж ярьсан байна. Хиймэл дагуулын телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үздэг болохын тулд юу хийх хэрэгтэйг би мэддэг болсон гэж тэр нэмж хэлжээ

No comments: