2007-02-09

Гитлерийн тухай инээдмийн кино гарна.


Германы удирдагч, нацист үзэл сурталыг баримталдаг Адольф Гитлерийн тухай инээдмийн кино 2007 оны 1-р сард дэлгэцээр гарах гэж байна. Майн Фюрер: Альф Гитлерийн үнэн түүх нэртэй энэ кино үзэгчидийг өөртөө татаж, ашиг орлого ихтэй байх болно гэж уран бүтээлчид нь найдаж байна. Германы киночид Гитлер тухай өгүүлсэн инээдмийн киног анх удаа хийж байгаа нь энэ юм. Уг кинонд Адольф Гитлер угаалгын өрөөндөө тоглоомын усан онгоцоор зугаацаж, хайртай нохойдоо нацистуудын сүлд тэмдэгтэй хувцас өмсдөг байна. Германчууд яагаад Гитлерийн үгийг дуулгавартайгаар дагах болсон бэ гэдэг асуултад хариулт өгөхийг хичээсэн гэж уг киноны найруулагч Дани Леви сэтгүүлчдэд хэлсэн байна. Найруулагч Леви нь Швейцарийн иргэн бөгөөд Берлин хотод амьдардаг юм.
Гитлерийн тухай инээдмийн киноны үйл явдал нь Герман орон дайнд туйлдсан 1944 оны 12-сард өрнөдөг байна. Одоогоос 10 жилийн өмнө яг энэ сэдвээр кино хийсэн бол Германчууд сэтгэл зүйн хувьд хүлээн авах ямар ч бэлтгэлгүй байжээ. Үнэхээр сүүлийн 10 жилд л германчууд Гитлерийн нацист дэглэмийн тухай бүх нийтийн хэлэлцүүлэг хийх болжээ. Түүхэнд үлдээсэн Гитлерийн ул мөрийг жинхэнэ бодитоор нь шүүн ярилцах болсон юм. Бүх нийтийн хэлэлцүүлгийн үр дүн нь 2004 онд олны хүртээл болсон “Уналт” нэртэй уран сайхны кино юм. Гитлерийн эргэн тойронд бий болсон янз бүрийн батлагдаагүй яриа, үлгэр домог мэт амнаас ам дамжигдан яригддаг учир битүүлэг таамаглалд цэг тавьж Гитлер бол бидний л адил хүн байсан гэдэг ойлголтыг хүмүүст өгөхийг зохиолчид, киноны уран бүтээлчид мэрийдэг болсон байна.

BBC NEWSMEDENEWS

No comments: