2007-10-23

Дэлхийн мэдээ 2007 10 23 Мягмар гараг

Лид1. Туркийн гадаад хэргийн сайд Али Бабажан өнөөдөр Багдад хото руу явжээ. Энэ нь Курдын ажилчны нам, Туркийн засгийн газрын хооронд үүсээд байгаа хямралыг энхийн замаар шийдвэрлэх цорын ганц арга гэж ажиглагчид үзэж байна.
Туркийн гадаад хэргийн сайд Багдад руу явах гэж байна гэсэн мэдээллийн дараа Курдын ажилчны нам гал зогсоож Туркийн зсгийн газартай эвлэрэлийн гэрээ байгуулах болсон байна. Курдистан бол дайн гал дүрэлзсэн Иракын хамгийн тогтвортой харьцангуй тайван амгалан байгаа бүс нутаг юм. Туркийн цэргийг өөрийн ну таг дэвсгэртээ оруулахгүйн тулд Иракын засгийн газар Курдын ажилчны намын зэвсэгт бүлэглэлийг ойрын үед устгах болно гэж амлаж байна. Туркийн засгийн газар өнгөрсөн долоо хоногт Иракын хойд хэсэгт цэргээ оруулах шийдвэр гаргасан юм. Харин өнгөрсөн нямаас даваа гаригт шилжих шөнө Курдууд Туркийн хилийн цэрэг рүү халдсан нь байдалбүр ч хурцдахад хүргэсэн билээ. Турк улс одоо Ирактай хил залгаа нутаг дээрээ 100 мянган цэргийн албан хаагч, танк, нисдэг тэрэг, онгоц байрлуулаад байна. Туркийн гадаад хэргийн сайд Режеп Эрдоган Их Британи улсад айлчлал хийж байгаа бөгөөд Оксфорын их сургуульд зочлохдоо Туркийн цэргүүд ойрын үед Ирак руу цэргийн ажиллагаа хийх болно гэж мэдэгдсэн юм.
Лид2.АНУ ын Калифорни мужид дүрэлзэж байгаа ойн түмэрийг унтрааж хүчрэхгүй байна. АНУ ын Сан Диего хотын ойролцоох дүрэлзэж байгаа түймэрт нэг хүн амиа алджээ.
Сан Диего хотын ойролцоо 57 кв метр талбай галд автаад байгаа юм байна. Гал унтраах ажилд 1500 гал сөнөөгч ажиллаж байгаа юм байна. Салхиний хурд их байгаа нь гал түймэрийг унтраахад гол бэрхшээл болж байна гэж гал сөнөөгчид ярьж байна. Тэгвэл Сан Диего хотын зэргэлдээх Санта Барабарад 14 мянган га газар галд автжээ.Калифорни мужын амбан захирагч Арнольд Шварцнегер өөрийн бүрэн эрхийнхээ дагуу онц байлдал зарласан байна. АНУ ын аялал жуулчлалын Малибу хотод байдаг олны танил олон хүмүүсний гэр гал түймэрт шатах аюулд нэрвэгдээд байгаа юм байна. Тухайлбал кино Вупи Голдберг кино найруулагч Жеймс Камерун, дуучин Оливия Ньютон Жон, Мел Гибсон, Барбра Стрейзанд, Ричард Гир, Пирс Броснан нар галын улмаас болж орон гэрээ орхин явахаа өөр аргаггүй болсон байна. Энэ зун АНУ ын Калифорни, Юта, Өмнөд Дакот, Вашингтон, Нью Мексико, Орегоне, Айдахо, Монтана зэрэг мужуудад ойн түймэр гарч байсан юм. Энэ удаагийн гал түймрээс болж 250 мянган хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүй болоод байна.

Лид3. Арабын хиймэл дагуулын Аль Жазира телевизээр Аль Кайда алан хядагч байгуулагын толгойлогч Усама Бен Ладены дуу хоолойг нэвтрүүлжээ.
Тэрээр Иракын зэвсэгт бүлэглэлийнхэнд хандан хамтран тэмцэл хийхийг уриалсан байна. Хэзээ бичлэгийг хийснийг мэргэжилтнүүд тогтоохоор хичээж байгаа юм байна. Уг бичлэгт Бен Ладен мусульманы шашинт зэвсэгт бүлэглэлийн гишүүдэд хандан өөр хоорондоо хагаралдахаас зайлсхийж нэгэн баг болж шудрага ёсны төлөө тэмцэхийг уриалсан байна. Суннитын зарим нэг бүлэглэлүүд Иракын засгийн газартай хамтран Аль Кайдагийн эсрэг тэмцэл хийж эхлэж байгааг эрс буруушааж, байж боломгүй үзэгдэл гэж нэрлэсэн байна.Өнгөрсөн 9 сард Бин Ладены хэд хэдэн дүрс бичэг интернэтэд тавигдаж байсан билээ.
Лид4. Хүн аалз, Бэтмен зэрэг олон арван уран сайхны кино найруулсан Фрэнсис Форд Коппола сүүлийн 10 жилийн турш чимээгүй байсны эцэст дахин олны өмнө гарч байна.
Эр. Шинэ зүйл хийх гэж байгаа найруулагчын шахаж шаардах хэрэггүй. Харин ямар ч байсан шинэ зүйл бодож олдог гэдгийг ойлгох ёстой.
Найруулагч Копалла энэ удаа Румыны зохиолч Мирчи Элиаден зохиолоор кино хийхээр зориг шулууджээ. Түүний шинээр хийх гэж байгаа киноны гол баатар нь хэл зүйн ухааны профессор бөгөөд амиа хорлохын ирмэг ирэд байдаг гэнэ. Гэвч тэр аянгад цохиулсны дараа бүх зүйлийг залуу сэтгэлгээгээх харах болсон байна. Түүний шинээр хийх киноны баатар нь нисэж дүүдэггүй. Гэвч түүнийг барихын тулд нацистууд шинэ төрлийн арьстай хүн гарган авахын тулд мөрдөн мөшгөдөг байна. Найруулагч Копалла энэ киног хийх санаагаа нэлээн удаан боджээ. Найруулагч Фрэнсис Форд Коппола арван жилийн дараа эргэн ирж байна. Ингэхдээ тэр бүгдийг өөр өнцөгөөс хардаг болоо ирж байна гэж кино судлаачид найдвар тавьж байна.
ТОВЧ
АНУ ын нийслэл Вашингтон хотод нэгэн илбэчин ямар нэгэн тусгай тоног төхөөрөмжийн тусламжгүйгээр жирийн нэгэн саваа мод тулж агаар тогтож чаджээ. Тэр америкийн ерөнхийлөгчийн амьдардаг Цагаан Ордоны өмнөх талбайд олон арван хүний өмнө агаарт хөөрсөн юм байна. Тэр эртний энэтхэгийн бясалгалыг хийдэг бөгөөд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн ачаар ямар ч хүн ийм амжилтанд хүрч чадна гэж хэлсэн байна.

Голландын Амерс форт музейд гал түймэрт автжээ. Энэ музейд орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлийг хадгалдагн байсан юм. Гал түймэрт шатсан энэ барилгийг одоо сэргээн засварлах аргагүй болсон гэж мэргэжилтнүүд хэлж байна. Музейн барилга шатсаны дараа нурах аюултай байсан тул зэргэлдээх байшингийн оршин суугчидыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан байна. Гал түймэрийн улмаас учирсан хохиролыг хэмжэн хэдэн зуун сая еврогоор хэмжигдэж байна.

Италийн иргэний агаарын тээврийн Ал Италия компаний албан хаагчид ажил хаялт зарлаж нисэх буудал рүү хүрдэг хоёр замыг хаасан байна. Үүний улмас зорчигчид нисэх буудал руу явган явжээ. Нисэх буудлын албан хаагчидын ажил хаялтаас болж олон арван нислэгийг цуцалсан байна. Олон улсын нислэгийг зөвхөн Ром хотоос хийж байх болсон шийдвэр гарсанд ажилчид эсэргүүцэж байна. Ром хотоос олон улсын нислэг хийгдэж байх болсноор Аль Италиягийн олон хүн ажлын байргүй болж байна гэсэн үг юм.

Лид5. Вена хотод Серби Косовогийн хязгаарын удирдагчид нарын хэлэлцэр болжээ. Энэ хэлэлцээрийн хийхэд ОХУ, АНУ, Европын холбоо жуучлагч нь болж байгаа юм. Жуучлагч гурвал Серби Косовогийн талуудын хэлэлцээрийн үед яриагдах 14 зүйл асуудлыг боловсруулжээ.
12 сарын 10 нд Косовогийн хязгаарын асуудлыг хэлэлцэхм гурвал НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн даргад өөрийн илтгэлээ таницуулах ёстой юм. Үүний дараа НҮБ ийн Аюулгүйн Зөвлөл Косовогийн хязгаарын ирээдүйн статусын талаах ямар арга хэмжээ авахаа шийдэх юм. 11 сарын 5 нд Вена хотод Косовогийн статусыг шийдвэрлэх дараагийн шатны хэлэлцээр болох юм. 1999 оноос хойш Сербийн нэгэн муж болсон Косовод НҮБ ийн ажилтнууд хяналтандаа байлгаж байгаа юм. 2006 онд Косовогийн статусын талаар хэд хэдэн удаа хэлэлцээр болсон ямар ч үр дүнд хүрч байгаагүй юм.

Лид6. Оросын утга зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолчдод жил бүр Бунины нэрэмжит шагналыг олгодог юм. Тэгвэл 2007 оны Бунины нэрэмжит шагналыг эзэн тодорсон байна.
Энэжил 79 настай зохиолч, яруу найрагч Андрей Дементьевийн “Цасан дээрх алим” нэртэй бүтээлд энэ шагналыг олгохм болжээ. Оросын зохиолч Бунин нь Нобелийн шагнал хүртэж байсан хамгийн анхны орос зохиолч юм. Яруу найрагч Андрей Дементьев Бунины нэрэмжит шагнал хүртсэнээр 550 мянган рубль хүртэж байна.

2007-10-22

Дэлхийн мэлээ 2007-10-22 Даваа гараг

19 цаг мэдээ
Лид1. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн хятадын коммунист намын 17-р их хурал өндөрлөж байна. Хятадын коммунист намын төв хорооны бүтэц бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт гарсан байна.
Намын их хурлын сүүлийн өдөр Төв хороонд ажилах гишүүдийг тодруулах сонгууль болжээ. Хятадын коммунист намын Төв хороонд Хятадын коммунист намын улс төрийн товчооны байнгийн хорооны гишүүн 68 настай Зэн Цин Хун, 69 настай У И Ганьжуан, 72 настай Ло Гань, и Жан Личан, Цао Ганчуань, Зэн Пэй Янь нар багтаагүй байна. У И Ганьжуан нь Хятадын Төрийн зөвлөлийн дэд дарга юм. Харин Жан Ли Чан нь Зүүн Хойд хятадын сэргээн босголтын хэлтэсийн дарга, Цао Ганьчуань нь Цэргийн зөвлөлийн дарга, Зэн Цинхун нь БНХАУ ын ерөнхийлөгчийн орлогчын албан тушаалыг тус тус хашдаг юм. Коммунист намын 17 р их хурлын эцэст Ху Жин Таог хятадын ерөнхийлөгчөөр, У Бангог Бүх хятадын ардын их хурлын даргаар, Вэнь Зябаог БНХАУ ын төрийн зөвлөлийн дарга буву ерөнхий сайдын албан тушаалд нь хэвээр үлдээсэн байна. Хятадын коммунист намын 17 р их хурлаар өнгөрсөн таван жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч ирэх таван жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө чиг шугамыг баталсан байна. Хятадын нийгмийн цаашид шинжлэх ухаанд тулгуурлан коммунист замаар хөгжүүлж дундаж амьдралтай иргэдийн тоог нэмэгдүүлж авилагыг бүрэн арилгахад хятадын коммунист нам анхаарч ажилах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг их хурлын гишүүд баталсан байна. Хятадын коммунист нам нь 73 сая гишүүнтэй бөгөөд намын 17 р их хуралд 2217 гишүүн оролцсон байна.
Хятадын төрийн эрх барих дээд байгуулагын эгнээнд шинээр 4 хүн оржээ. Энэ нь Хэ Гоцян, Чжоу Юнкан, Си Цзиньпин и Ли Кэцян, мөн Ляонин мужын намын хорооны дарга байсан Ли Кэцян нар юм. Ли Кэцяныг 1012 онд болох намын их хурлаар Ху Жин Таогийн албан тушаалыг авах магадлалтай хүн гэж хятадад ажиллаж байгаа барууны сэтгүүлч нар таамаглаж байна.

Лид2. Польшийн парламентын ээлжит бус сонгуульд Иргэний хөдөлгөөний намыг ялалт байгуулна гэж таамаглаж байсан. Энэ нь биелэлээ оллоо. Одоо төрийн эрхийг барьж байгаа Эрх зүйт Шудрага ёс нам сонгуульд ялагджээ. Сонгуулийн дүн гарсаны дараа Эрх зүйт Шудрага ёс намын тэргүүн Ерөнхий сайд Ярослав Качински ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.
Ноён Ярослав манай хуучнийг баримтлагч эрх зүйт шударга ёсны нам 31%, бидний гол өрсөлдөгч Иргэний хөдөлгөөний нам 44%-ийн санал авсан гэж мэдэгджээ. Ярослав Качинскийгийн засгийн газар авилагын хэрэгт холбогдсон учраас хугацаанаас нь 2 жилийн өмнө парламентийн ээлжит бус сонгуулийг зарласан байна. Ерөнхий сайдын ихэр ах нь Польшийн ерөнхийлөгч Лив Качинский юм байна. Сонгуулийн дүнг олон нийтэд зарласаны дараа Ярослав Качинский өөрийнх нь эвслийг дэмжсэн хүмүүст талархлаа илэрхийлээд ялалт байгуулсан Дональд Таскийн иргэний хөдөлгөөний намынханд баяр хүргэсэн ажээ.

Лид3. АНУын баячуудын амьдардаг Калифорнийн Номхон Далайн эрэг орчмын Малибу дүүрэгт, их хэмжээний гал гарсан байна. Галд автсан Малибу дүүрэгт, Холлибүүдийн одод болон тэрбумтануудын орд харшууд ихээхэн байдаг юм.

Энэ Бямба гарагийн үдээс хойш, номхон далайн эрэг орчимд байрлах Малибу дүүрэгт их хэмжээний гал гарч, 1250 га газар галд автсан байна. Гал гарах үеэр салхины хүч 130 км цаг байсан нь гал хоромхон зуур газар авахад нөлөөлжээ. Калифорний Малибу дүүрэг нь, Номхон Далайн эрэг орчимд байрладаг далай тэнгисийн зөөлөн дулаан уур амьсгалтай учраас АНУын тэрбумтанууд болон Мэл Гибсон, Барбара Страйзан, Ричард Гир, Пэйрси Броснан, Дик Ван Дюк зэрэг Холлибүүдийн оддуудын орд харшууд байдаг юм. Бямба гарагт болсон галын дөлөнд, Мэл Гибсон, Барбара Страйзан нарын харш мөн түүнчлэн алдарт Кашаны Шилтгээн болон Пресбэйтэрианы сүм бага зэрэг өртжээ. 7р сараас хойш, АНУын өмнөд мужуудаар агаарын чийгшилгүй, хур тунадас багатай, хуурай улирал урт үргэлжилсэн нь гал гарахад нөлөөлсөн гэж мэргэжилтэнүүд үзэж байгаа билээ. Албаны хүмүүсийн мэдээллэж байгаагаар, галд 13000 айл өртөөд байгаа бөгөөд азаар хүний амь эрсдэж мөн хүн бэртэж гэмтээгүй байна.

Лид4. Удахгүй болох Австралийн парламентын сонгуулийг угтан, Австралийн ерөнхий сайд Жон Ховард болон сөрөг хүчин буюу Хөдөлмөрийн Намын дарга Кевин Рюд нар, Бямба гарагт телевизийн халз мэтгэлцээнд оролцсон байна.

Телевизийн халз мэтгэлцээн 90 минут үргэлжилсэн юм. Австралийн ерөнхий сайд Жон Ховард болон Хөдөлмөрийн Намын дарга Кевин Рюд нар, улс орны эдийн засгийн бодлого, цаг уурын өөрчлөлт болон Иракт энхийг сахиулах үйлсэд оролцож байгаа Австралийн цэргийн баг бүрэлдэхүүний талаар өөр өөрийн байр суурийг илэрхийлж байсан бөгөөд дээрх асуудлууд дээр ихээхэн санал зөрөлдсөн байр суурьтай байсан юм. Харин тэд, ард иргэдээс авах орлогын албан татварын хэмжээг багасгах дээр санал нэгдсэн байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарал нь Австрали тивд хамгийн ихээр нөлөөлж байгаа юм. Иймээс, тэд уг асуудлыг нухацтай авч хэлэлцэж байсан юм. Австралийн ерөнхий сайд Жон Ховард, “хүлэмжийн хийн хэмжээг багасгах нь ганцхан Киотогийн Протоколоор шийдэгдэх төдий асуудал биш. Тэгээд ч, Киотогийн протоколд дэлхийн хамгийн их хүлэмжийн хий үйлдвэрлэгч гэгдэх Хятад, Энэтхэг улсуудыг оруулаагүй байдаг. Иймээс Киотогийн протокол нь, учир дутагдалтай олон улсын хэлэлцээр болсон” гэж хэлсэн юм. Австралийн ерөнхий сайд Жон Ховард болон Хөдөлмөрийн Намын дарга Кевин нар, Иракт энхийг сахиулах үйлсэд оролцож байгаа Австралийн цэргийн баг бүрэлдэхүүнийг эргэн татах эсэхэд санал зөрөлдөөнтэй байсан. Австралийн одоогийн ерөнхий сайд Жон Ховардыг, АНУын талыг баримтлагч гэж ажиглагчид үздэг. Тийм учраас тэрбээр өнөөдрийг хүртэл Австралийн цэргийг, Иракт энхийг сахиулахад оролцох нь зүйтэй гэсэн байр суурь дээр баттай зогсодог. Харин Хөдөлмөрийн намын дарга Кевин, 2008 оны дунд үе гэхэд Австралийн цэргийг Иракаас татах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг юм.

ТОВЧ
ОХУ ын Приморийн хязгаарт өнгөрсөн долоо хоногт их хэмээний цас орсны улмаас цахилгаан дамжулах шугам утас тасарч олон арван сууриа газар эрчим хүчээр таслагдсан байна. Мэргэжилтнүүд цахилгаан дамжулах утсыг холбох ажлыг хийж одогийн байдлаар 30 гаруй сурурин газарт цахилгаан эрчим хүч холбожээ. Одоо Сахалин, Камчатскт цаг агаарын орн ноцтой үзэгдэл болох төлөвтэй байна гэж цаг уурчид анхааруулж байна.

Буриадад одооогоос 10 жилийн өмнө хаягдсан уурхайгаас гар агаар олборлож байсан хүмүүс осолджээ. Одоо аврагчид 14 хүнийг хайж байна. Одоогийн байдлаар аврах албаныхан 5 хүний цогцосыг олоод байна. Уурхайгаас тавьан хүн бие даан өөрсдөө гарч чадсан байна.1? сарын 15 нд гар аргаар олборлогчид уурхайд оржээ. Уурхайд хүмүүс осолдсон тухай тэдни й нэг нь холбогдох албаныханд мэдээлснээр аврах ажиллагааг эхлүүлсэн байна.

Румын улсад их хэмжээний цас орсны улмаас тэнд аялаж байсан жуулчидын төлөвлөгөөг тасалдуулжээ. Румын улсын уулархаг нутагт амарч байсан гадаадын 200 жуулчин гадаад ертөнцөөс таслагдаад байна. Зам харгуйг хасан хунгар цасыг арилгахын тулд хотын удирдлагууд нэмэлт тоног төхөөрөмж гаргах болсон байна. Моддын навч шарлаж амжаагүй байхад ингэх их хэмжээний цас росон нь олон хүнийг гайххашруулжээ. Хар далайн эргийн уасан боомтууд цаг агаар хүйтэрсэнээс болж үйл ажиллагаагаа бзрэн зогсоосон байна.

Лид5. Киргиз улсад шинэ үндсэн хуулийн төслийг батлах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болж өнгөрсөн байна.
Бүх ард түмний санал асуулгад сонгулийн эрхтэй иргэдийн 80 хувь нь оролцжээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах саналыгтус улсын ерөнхийлөгч Курманбек Бакиевым гаргасан юм. Киргизийн шинэ үндсэн хуулийн итөсөлд төрийн эрх барих бүх шатны байгуулагын бүрэн эрхийг товч бөгөөд тодорхой зааглаж өгсөн байна. Хэрвээ шинэ үндсэн хууль батлагдах юм бол парламентын сонгуулийг намын жагсаалтаар явуулдаг болох юм байна. Киргизид өнгөт хувьсгал гарсанаас хойш хоёр жил хагс л өнгөрч байна. Энэ хугацаанд Киргизийн үндсэн хууль гурав дахь удаагаа өөрчлөгдөх гэж байгаа нь энэ юм.

Лид6.Туркийн алан хядлагатай тэмцэх дээд зөвлөл шуурхай хуралдаан хийж Курдын хэт даврагсадын эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм байна. Турк улсын алан хядлагатай тэмцэх дээд зөвлөлийн тус улсын ерөнхийлөгч Абдуллах Гюль тэргүүлдэг.
Өнгөрсөн шөнө Ирак Ираны хил дээр курдын ажилчины намын гишүүд туркийн зэвсэгт хүчний анги руу халдаж 12 цэргийн амийг хороож 16 хүнийг шархдуулжээ. Үүний хариуд Туркийн цэргүүд өргөн цар хүрээтэй довтолгоог Иракын зүг хийжээ. Ирак Курдын хил дээр болсон буудалцааны үеэр Курдын 12 зэвсэгт дайчныг устгасан тухай Туркийн цэргийн командал мэдээлж байна. Туркийн цэргийн найман албан хаагчыг Курдууд олзолсон гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Туркийн ерөнхийлөгч Абдуллах Гюль курдын босогчидын эсрэг эрс шийдвэртэй арга хэмжээ авах цаг болсон байна гэж үзэөж байгаагаа илэрхийлжээ. Хэрвээ Иракын засгийн газар дотоод байдлаа хянаж чадахгүй бол бид өөрсдийн аюулгүй байдлаа хангахын тулд курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болно гэж хэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Туркын парламент Хойд Иракд байгаа курдын ажилчны намы эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг дэмжсэн тогтоол гаргасан юм. Курдын ажилчны нам нь 500 орчим гишүүнтэйгээс 3500 нь алан хядлага үйлддэг хэт даврагсад гэж Турк улс үздэг юм байна. Европын холбоо ч Курдын ажилчны намыг алан хядаөгч байгуулагын жагсаалтад оруулжээ. Курдын ажилчны нам нь тусгаар улс байгуулахаар 1984 оноосс хойш тэмцэл хийж байна.

Энэ өдөр

1797 оны энэ өдөр Францын тамирчин Андре Жак ГАРНЕРЕН 1000 метрийн өндөрөөс шүхрээр үсэрч тухайн үедээ дээд амжилт тогтоож байжээ.

1883 оны энэ өдөр Нью Йорк хотод Метрополитен дуурын театр нээлтээ хийж байсан байна.
1887 оны энэ өдөр америкийн зохиолч Жон Рид мэндэлж байжээ.

1913 оны энэ өдөр Вьетнамын сүүлчийн эзэн хаан Бао Даи мэндэлж байжээ.


Үдшийн мэдээ

Лид1. Ромын шашны хамба лам 16р Бенедикт дэлхийн шашны тэргүүн нарт хандан бурхны нэрийг ашиглан аллага хүчирхийлэлийг зөвтгөхгүй байхыг уриалсан байна.
Дэлхий дээр алан хядлага хийж байгаа зэвсэгт бүлэглэлүүд өөрсдийн цус урсгасан үйлдэлээ бурхны нэрээр хаацайлах гэж оролдож байгаа нь буруу гэж 16 р Бенедикт Италийн Неополь хотод болж байгаа “Хзүчирхийлэлгүй дэлхийн ертөнц ” олон улсын хуралд оролцохдоо мэдэгдсэн байна. Шашин бол хүнлэг энэрэнгүй үйл хэргийг түгээн дэлгэрүүлэхэд асар их нөлөөтэй гэж хамба лам онцлон тэмдэглэсэн байна. Гурван хоног үргэжлиэх энэ хуралд христ, будда, иудей, индус, мусульман гээд дэлхийн олон арван шашны урсгалын зүтгэлтүүд оролцож байгаа юм. Хүмүүсийн эвлэрүүлэхийн тулд шашны зүтгэлтнүүд хүчин чармайлт гаргацгаая гэж Ромын хамба лам 16 р Бенедикт уриалж байна.


Лид2. Японы нийслэл Токио хотод робот тамирчидын тэмцээн болжээ.

Бяцхан роботуудын дунд зохион байгуулсан хөл бөмбөгийн тэмцээн хамгийн өрсөлдөөнтэй болсон байна. Энэ тэмцээн оролцсон роботуудын зарим нь алсын зайн удирдалагтай байсан бол зарим нь тусгай программ суулгасан байжээ.

Лид3. Олон улсын сансрын станцтай холбогдон дэлхийн тойрогт замд байсан Союз сансрын хөлөг эх дэлхийдээ газардсан байна. Союкз ТМА-11 хөлгөөр олдон улсын сансрын станцид ажиллаж байсан 15-р багийн гишүүд, мөн Малайзын анхны сансрын нисэгч Шейх Мушараф Шукор нар эх дэлхийдээ эргэж ирсэн байна.
Союз сансрын хөлөг дэлхийн агаар мандалд орж шүхрээ дэлгэсний дараа балласти пуужин шиг траектороор газарджээ. Энэ нь сансрын хөлөг эх дэлхийдээ осолын буулт хийсэн гэсэн үг юм. Союз хөлөг газардах ёстой цэгээсээ даруй 200 метрийн зайтай хөндлөнгөөрөө газрдсан байна. Хэдийгээр Союз хөлөг ослын буулт хийсэн ч сансрын нисэгчидын биерийн байдал байгаа гэнэ. Сансрын хөлөг осолын буулт хийх үед сансрын нисэгчидийн бие махбодид ердийнхөөс хоёр дахин илүү ачаалал мэдэрдэг байна. Олон улсын сансрын станцид ажилласан 15-р багийн гишүүн Олег Котов, Федор Юряихен нар дэлхийн тойрог замд 197 хоног ажиллажээ. Харин малайзын анхны сансрын нисэгч Шукор 10 сарын 12-нд олон улсын сансрын станцид ажиллах 16-р багийн гишүүн АНУ-ын иргэн Пегги Уитсон, оросын сансрын нисэгч Юрий Маленченко нарын хамт сансарт ниссэн юм.

Лид4. Уншигчидыг байлдан дагуулж байгаа Харри Поттер зохиолд ижил хүйстэн дүр байдаг гэнэ. Ид шидийн сургуулийн захирал багш Альбус Дамблдор ижил хүйстэнээ сонирхдог бэлгийн чиг баримжаатай гэж энэ номын зохиолч Жоан Роулинг хэлсэн байна.
Зохиолч Жоан Роулинг одоо Нью Йорк хотод номынхоо уншигчидтай уулзалт хий байгаа юм. Уулзалтын үеэр нэгэн уншигч зохиолч бүсгүйгээс Ид шидийн сургуулийн захирал багш Альбус Дамлдор жинхэн хайр дурлалаа олсон уу гэдэг асуулт тавьжээ. Түүний асуултад зохиолч эмэгтэй Дамллдор гей гэж хариулжээ. Харри Поттер романд ид шидийн сургуулийн захирал Дамлдор нь өөрийн өрсөлдөгч Геллерт Гриндевальд дурласан байдаг ч тэдний хоорондын тэмцэлээсээ болоод бие биенээ үзэн ядахад хүрдэг. Харри Поттер зохиолд ижил хүйстэн дүр байдагийг сонссон уншигчид хэсэг хугацааны туршид чимээгүй болсноо дараа нь алга ташжээ. Энэ үед зохиолч Жоан Роулинг, хэрвээ энэ бүхэн та нарт таалагдана гэж мэдсэн бол би эртхэн хэлдэг байж л дээ гэж нэмж хэлсэн байна. Дамблдорын бэлгийн чиг хандлагын талаар Харри Поттер номын уншигчид нэг бус удаа өөрсдийн таамаглалаа хэлж байжээ. Гярхай уншигчид Дамлдор ижил хүйстнээ сонирхдог байх гэж хэлж байсан удаатай гэнэ. Үүний дараа АНУ ынбэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах байгуулагад ажилдаг Питер Тэтчел Бид аль ч нийгэмд байдаг. Хүүхдийн зохиолд ч бас ийм дүр гарсан нь сайн хэрэг. Ингэснээр нийгэм биднийг зөвөр ойлгож хүлээн авдаг болоход тустай гэж тэр хэлсэн байна. Харри Поттер романы тав дахь дэвтэрээр хийсэн уран сайхны кино энэ зцн дэлгэцэнд гарсан билээ.Харри Поттер ба Хагас цуст хун тайж романаар ирэх жил уран сайхны кино хийх гэж байгаа юм байна.

2007-10-20

Дэлхийн мэдээ 2007 10 20 БЯМБА ГАРАГ

Лид1. Европын холбооны тэргүүлэгчид Европын холбооны нийгэмлэгийг шинээр байгуулах олон улсын гэрээг баталсан байна.
Английн ерөнхий сайд Гордон Браун европын холбооны тэргүүлэгчид 12 сард болох зөвлөгөөнөөс өмнө цаашдын шинэ зорилтуудынхаа тунхагийг гаргах болно гэж мэдэгдсэн байна. Баасан гаригт Лиссабонид болсон ширүүн маргааны эцэст шинээр байгуулах олон улсын гэрээг баталсан байна. Энэ гэрээгээ Лисабоны олон улсын гэрээ гэж нэрлэсэн ба Итали Польшийн маргааныг шийдвэрлэсний дараа энэхүү гэрээгээ баталгаажуулсан юм.Олон улсын гэрээг Европын холбооны тулгуур бичгийг өөрчлөхөөр байгуулсан ба энэ асуудлыг 2005 онд Франц, Нидерланд улс хүлээн зөвшөөрөөгүй юм . Энэхүү гэрээнд 12 сарын 13 нд албан ёсоор гарын үсэг зурах юм байна. Гэрээнд европын зөвлөлийн шинэ ерөнхийлөгч болон европын холбооны гадаад харилцааны албаны даргыг сонгох асуудал мөн орж байгаа юм.


Лид2. Дэлхий дахинд эрэн сурвалжлагдаж байсан Канадын иргэн, хүүхдүүдийг садар самуунд уруу татдаг этгээдийг Тайландад байхад нь цагдаагийнхан баривчилсан байна.
32 настай багш мэргэжилтэй Кристофер Фаул Нэйлийг Тайландын зүүн хойд хэсгээс цагдаагийнхан баривчилсан ажээ.Цагдаагийнхан түүнийг хүүхдүүдийг садар самуунд уруу татсан 200 гаруй зураг интэрнэтэд тавьсан гэж буруутгаж байгаа юм. Нэйл одоогоор ямар нэгэн байцаалт өгөөгүй байгаа хэдий ч түүний гэм буруутай болох нь тогтоогдвол тэрээр 20 жил шоронд суух юм байна. 17 настай тайланд хүү сэжигтнийг хэдэн жилийн өмнө намайг садар самуунд уруу татсан этгээд мөн гэж мэдүүлснээр тайландын шүүх пүрэв гаригт түүнийг баривчлах шийдвэр гаргажээ.Гэмт этгээдийг Тайландын нийслэл бангкокоос зүүн хойд хэсэгт 250 километрийн зайд байдаг Нахон Ратчисима хотод байхад нь баасан гаригийн өглөө цагдаагийнхан баривчилсан байна.Кристофер Фаул Нэйл Английн Колумбийн их сургуулийн шугамаар 2000 оноос хойш Тайланд, Вьетнам, Өмнөд солонгос зэрэг улсуудад багшилж байсан юм байна.

Лид3. Боливийн Санта Крус мужын орон нутгийн ул төрчид засгийн газрынхаа бодлого үйл ажиллагааг эрс шүүмжилж эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Тэд Санта Крус мужын Виру Виру нисэх буудлын нислэгийн зурвас орж цагдаа нартай мөргөлджээ. Өнгөрсөн мягмар гаригт Виру Виру нисэх буудлын үйлчилгээний албаныхан түр буудаллаад Майями хот руу ниссэн Американ Эйрлайнс компаний онгоцны нисэх багт хандан үйлчилгээний хураамжаа засгийн газрын данс руу биш, харин бэлнээр нь нисэх буудалд төлөхийг шаардсан байна. Үүний дараа Боливийн ерөнхийлөгч Эво Моралес засгийн газрын цэргүүдээ Санта Крус муж руу илгээж орон нутгийн удирдагчидын зохисгүй үйл ажиллагааг таслан зогсоох болно гэж мэдэгдсэн юм. Засгийн газрын цэргүүд пүрэв гаригт нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Боливийн Санта Крус муж нь байгалийн хийн томоохон орд газартай бөгөөд төвлөрсөн төсөвөөс хараат бус байдаг юм. Боливийн ерөнхийлөгч Эво Моралес байгалийн хийн орд газрыг эзэмшдэг хувийн компаний лицензийг хүчингүй болгож улсын өмчид орд газрыг шилжүүлэх тухай санал дэвшүүлсэн нь орон нутгийн удирдлага, бизнесмэнүүдэд таалагдаагүй юм.

Лид4.Пакистаны экс ерөнхий сайд, улс төрч Беназир Бхутог эх орондоо эргэн ирсэн өдөр нь түүний амь насанд халдах оролдлого гарсан билээ. Өөрийнх нь амь насанд аюул заналхийлж байгаа ч улс төрийг орхихгүй гэж тэр хэлсэн байна.
Беназир Бхуто Пакистаны Карачи хотод ирсэний дараа түүний цувааг явж байсан замд нь халдлага болж энэ үеэр 130 хүн амь үрэгдсэн юм. Амиа алдсан хүмүүсийн 50 нь Беназир Бхутогийн бие хамгаалагч нар байжээ.
Эм. Миний амь насанд халдах гэсэн оролдлого дахин гарч болзошгүй байгаа ч тэр улс төрийн тавцанг орхихгүй. Ирэх нэгдүгээр сард болох парламентын сонгуульд оролцох болно. Урьд өмнө нь Пакистаны хүчний байгуулагад ажиллаж байсан, одоо зэвсэгт бүлэглэлийн эгнээнд шилжсэ хүмүүс халдлага үйлдсэн байх гэж би бодож байна.
Гэвч албаны эх сурвалжуудын хэлснээр Аль Кайда, эсвэл Талибан хөдөлгөөнийхөн Беназир Бхутогийн аминд халдах оролдлого хийсэн юм байна. Намайг хороох гэж байгаа нь Пакистаны ардчилал руу халдаж байгаа хэрэг гэж хатагтай Беназир Бхуто хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд ярьжээ.Пакистаны ерөнхий сайдын алба хашиж байсан Беназир Бхут сүүлийн найман жилийн турш хилийн чанадад амьдарч байгаад өнгөрсөн пүрэв гарагт эх орондоо эргэж ирсэн юм. 1977 онд Пакистаны генерал Зия уль Хак төрийн эргэлт хийж тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Беназир Бхуотогийн эцэг Али Бхутог хороосон юм. 1988 онд Зия уль Хак учир битүүлэг байдлаарнас баржээ. Албаны ёсны мэдээгээр бол Зия уль Хак онгоцны ослоор нас баржээ.Дараа нь Беназир Бхуто Пакистаний ерөнхий сайдаар томилогдсон юм. Беназир Бхутог санхүүгийн хэрэгт холбоотой гэдэг дуулиан 1999 онд гарч тэрээр хилийн чанад руу цагаачилжээ. Саяхан Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф 1988 аас 1999 оны хооронд төрийн албан ажилаж байгаад хилс хэрэгт гүтгэгдсэн хүмүүст өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зурсанаар Беназир Бхуто эх орондоо эргэж ирэх боломжтой болсон юм. Беназир Бхуто нь ардчилсан нийгэм байгуулахын төлөө тэмцдэг пакистан улсын хамгийн нэр хүндтэй эмэгтэй улс төрч юм. Беназир Бхутогийн аминд халдах хэргийн зохион байгуулсан этгээдийг48 цагийн дотор илрүүлэх даалгаварыг Пакистаны ерөнхийлөгч Першез Мушараф хүчний байгуулагынханд өгсөн байна.

Лид5. Бирмийн засгийн эрхийг сүүлийн 40 гаран жил барьж байгаа цэргийн эрхтэнүүд ардчилсан нийгэм цогцлоон байгуулахын уриалсан буддын шашны лам нарын жагсаалыг хүч хэрэглэн тарааж байсан билээ. Иймээс Америкийн нэгдсэн улс Бирмийн эрх баригчидын эсрэг хориг арга хэмжээ тогтоох шийдвэр гаргасан байна.
АНУ цаашид энэ улстай хийж байгаа гадаад худалдаандаа зарим нэг хязгаарлалт хийх болжээ. Бирм улс нь Энэтхэг, Хятадтай идэвхитэй харилцаатай байж, худалдаа арилжаа их хийдэг юм. Хятад, Энэтхэгийн засгрйн газарт хандан хориг арга хэмжээнд захирагдахыг уриалсан байна. Бирмийн эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлага, уриалгийг үл хайхран ардчилсан хөдөлгөөнийг дэмждэг иргэдээ мөрдөн мөшгихөө зогсоохгүй байгаа тул ийм арга хэмжээ авч байна гэж АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш онцлон тэмдэглэсэн байна. АНУ үүнээс ч өмнө Бирмийн засгийн газрын эсрэг эдийн засаг, хөрөнгө оруулалт, дипломат хориг тогтоочихсон байсан юм. Лам нарын жагсаалыг хүч хэрэглэн тараасны дараа АНУ өөрийн банкинд хадгаламжтай Бирмийн төрийн өндөр албан тушаал хашдаг 14 хүний жагсаалтыг гаргаж, тэдний хамаатан садных нь хүмүүсийн дансыг битүүмжилсэн юм. Жорж Буш энэ жагсаалтад дахин 11 хүний нэрийг оруулах болсноо зарласан байна. Бирмийн эрх баригчидад бас АНУ д зорчих виз олгохгүй юм байна. Европын Холбоо, Япон, зэрэг томоохон донор орнууд Бирмийн эсрэг хориг арга хэмжээ тогтоосон юм. Харин ОХУ, Энэтхэг, БНХАУ ын албаны хүмүүс хориг арга хэмжээ тогтоох нь буруу арга гэсэн байр суурьтай байна. Бирм дахь Их Британий элчин сайдын яамны ажилтны хэлснээр 9 сард болж өнгөрсөн жагсаалын үеэр баривчлагдсан 2500 хүн одоо шоронд хоригдож байгаа юм байна. Жагсаалд оролцсон лам нарыг маш хүнд нөхцөлд цагдан хорьж, залхаан цээрлүүлж тамлан зовож байгаа гэж нэрээ хэлэхээс татгалзсан буддын шашны нэг лам Би Би Си ийн сурвалжлагчид ярьжээ. Бирмийн цэргийн эрх баригчид засгийн эрхийг авсан цагаас хойш улс орноо бүхэлд нь шорон болгож хувиргасан. Өөр үзэл бодолтой хүмүүсийг гадуурхаж, улс төрийн хэргээр хорих нь хэвийн үзэгдэл гэж Бирм дэхь Их Британий элчи сайдын яамны хариуцлагатай ажилтан нэмж хэлсэн байна.

Лид6 Их Британий иргэний агаарын тээврийн Бритиш Эйрвэйс компаний Лондоноос Сянган хотыг зорин нисэж явсан 025 р онгоц ОХУ ын Иркутск хотын нисэх буудалд газарджээ.
Бритиш Эйрвэйз компаний Боинг 747 онгоц Оросын Холбооны Улсын Сибирийн агаарын орон зайд нисэж байх үед Филлипин улсын нэгэн иргэний биеийн байдал байхад мууджээ. Түүний амь насыг аврахын тулд нисэх багийнхан Иркутск хотын нисэх буудалд яаралтай газардах зөвшөөрөл олгохыг хүссэн байна. Иркутскийн нисэх буудалд урьд өмнө нь хэзээ ч олон улсын нислэг хийж байсан бүхээгтээ 354 зорчигч, нисэхийн багийн 18 гишүүнтэй онгоц газардаж байгаагүй юм. Биеийн байдал нь муудсан зорчигчийг Иркутск хотын эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд үүний дараа Их Британий иргэний агаарын тээврийн компаний онгоц нислэгээ үргэлжлүүлээгүй байна. Учир нь Британий агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг комданиудын мөрддөг дүрмийн дагуу Боинг хөлгийн нисэгчидийн ажиллах хугацаа нь дуусжээ. Нисэх багийнхан Лондон руу холбоо барьсны дараа нислэгийг зогсоох зааварчилгаа өгсөн байна. Онгоцны нисэгчид бүтэн 9 цагийн турш агаарт ажиллажээ. Иймд тэд амрах ёстой юм байна. Ингээд энэ онгоцны бүх зорчигчид, нисэх багийнханыг Иркутскийн нисэх буудлын ойролцоох зочид буудалд оруулжээ.Урилгагүй зочидын хэнд нь ч ОХУ ын виз байгаагүй юм. Аялалын чиглэл нь санаандгүй өөрчлөгдсөн ч зорчигчид бухимдаж гомдол гаргаагүй байна. Тэд Иркутскийн бэлэг дурсгалын дэлгүүрээр орж багагүй орлого оруулжээ.
ТОВЧ
Филлипин улсын Манила хотын нэгэн худалдааны төвд хүчтэй дэлбэрэлт болж найман хүн нас барж 70 орчим хүн шархадсан байна. 12 сая хүн амтай Манила хотод түгшүүр зарлажээ. Одоогоор дэлбэрэлтийн шалтгааныг тодруулаагүй байна.

Их Британий Нортерн Рок банкны захирал Мэтт Ридли албан тушаалаа орхиж байна. Өнгөрсөн 9 сард тэрээр албан ажлаа орхих хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм

АНУ ын нийслэл Вашингтон хотод дэлхийн аж үйлдвэржсэн “”Их найман” орны санхүү эдийн засгийн яамны сайд нарын уулзалт болж байна.

Лид7. ОХУ ын Приморийн хязгаарт цаг агаарын онц ноцтой үзэгдэл болсон байна.
Приморийн хязгаарт цаг агаар хүйтэрч, цасан шуурга болжээ.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ долоо хоногийг дуустал тэнгэр онгойхгүй юм байна. Зөвхөн өчигдөр л гэхэд өвлийн улиралын үед бүтэн нэг сард ордог хур тунадастай дүйцэх хэмжээний цас оржээ. Хүйтэн агаарын урсгал зүүн хойд хятадын зүгээс иржээ. Гэнэт их хэмжээний цас орсны улмаас цахилгаан эрчим хүч доголдож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүдрэл учирсан байна. Цаг агаарын таагүй байдлаас болж Владивосток хотын нисэх буудал хэсэг хугацааны турш онгоц нисгэж, хүлээн авах бололцоогүй болжээ.

Лид8. Маргааш ням гаригт Польш улсад парламентын ээлжит бус сонгууль болох гэж байна. Өчигдөр орой Польшийн улс төрийн намууд сонгуулийн сурталчилгааны ажлаа зогсоожээ.
Польшийн ерөнхий сайд Ярослав Качиньсий баасан гаригийн орой телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ парламентын сонгуульд идэвхитэй оролцохыг уриалсан байна. Эннэ удаагийн сонгуулийн үр дүнгээс Польшийн нийгэм эдийн засаг, улстөрийн ойррын 4 жил хамаарах болно. Иймд зөв сонголт хийхийг ард түмэндээ хандан уриалж байна. 90 эд оны эхээр Польшийн төрийн эрх мэдэл зөвхөн цөөн тооны элитүүдийн гарт шилжин ирж улс төрийн хэргийн өөрсдийнхөө явцуу сонирхолд нийцүүлэн гаргаж байсан. Ийм үйл явдал дахин давтагдахаас арт түмэн л сэргийлж чадна гэж Польшийн ерөнхий сайд Ярослав Качиньский онцлон тэмдэглэжээ. Энэ удаагийн сонгуульд либерал үзэл баримтлалтай Польшийн Иргэний тулгуур, консерватив үзэл баримтлалтай Эрх зүйт Шудрага ёс нам, мөн зүүний талыг баримталдаг Ардчилсан зүүнтний нам өрсөлдөж байгаа юм. Сонгуульд польшийн иргэд идэвхитэй оролцох хандлагатай байна гэсэн тооцоог олон нийтийн судалгааны төвүүд хийжээ.
ЭНЭ ӨДӨР
Өнөөдөр ОХУ ын цэргийн холбоочид мэргэжлийн баяраа тэмдэглэж байна.
1818 Англи Америкийн алыбаны хүмүүс АНУ, Канадын хилийг 49 р өргөрөгийн дагуу тогтоосон байна.
1822 оны энэ өдөр Англи улсад The Sunday Times сонины анхны дугаар хэвлэгдэн гарчээ. .
1947 оны энэ өдөр АНУ д америкийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг этгээдүүд Холливуудын эгнээнд орсон хэргийг шүүж эхэлсэн байна. Энэ шүүх хурлыг АНУ д Коммунистууд эсрэг ангуучлал гэж нэрлэсэн юм.
1959 оны энэ өдөр оросын иргэний агаарын тээврийн АН 24 онгоц анх удаа туршилтын нислэг хийсэн байна.
1974 оны энэ өдөр Германы телевизээр Мөрдөн байцаагч Деррик цуврал киноны анхны ангийг үзүүлсэн байна. Энэ киног Монголын үзэгчид ч бас цэнхэр дэлгэцээр үзэж байсан билээ.






2007-10-19

Дэлхийн мэдээ 2007 10 19 Баасан гариг

Лид 1: Өчигдөр Пакистаны ерөнхий сайд асан Беназир Бхуттог цөллөлгөөс эх орондоо эргэн ирсэнийг тэмдэглэн олон мянган иргэд нэг дор цугларан баярлаж байсан юм. Энэ үеэр, бөмбөг дэлбэрч, 100 гаруй хүн амь насаа алдсан байна.

Дүрс: 8н жилийн турш эх орноосоо хол цөллөгөнд байсан Пакистаны ерөнхий сайд асан Бхутто, өчигдөр эх орондоо эргэн ирсэн юм. Ерөнхий сайд асан хатагтай Бхуттог нисэх онгоцны буудал дээр хүрэлцэн ирэхэд, Пакистаны ард түмэн баяртайгаар хүлээн авсан байна. Хатагтай Бхуттог машинаас буун, үг хэлэхээр индэр руу очих үеэр хоёр ч удаа бөмбөг дэлбэрч 100 гаруй хүн амь насаа алджээ. 100 гаруй хүний аминд хүрсэн тус халдлагыг, Пакистаны хэт даврагсад үйлдсэн гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Мэдээж тус бөмбөгийг, Бхуттогийн аминд халдлах зорилгоор үйлдсэн боловч азаар Бхутто ямар нэгэн гэмтэл аваагүй байна. Пакистаны ерөнхий сайд асан хатагтай Бхуттог ирэх үеийг тохиолдуулан нисэх онцгоцны буудлын харуул хамгаалалтыг чангатгасан байсан боловч алан хядагчдын халдлага энэхүү олон хүний амь насанд хүрлээ. Эх орондоо байх эрхээ хасуулаад байсан Пакистаны ерөнхий сайд асан Бхуттог эх орондоо эргэн ирнэ гэх сургаар хэт даврагсдын бүлгүүд халдлага явуулах болно гэдгээ сануулан хэлж байсан билээ. Бхуттогийн нөхөр Асиф Али Зардари “Бхуттог ирэх үеэр алан хядах үйл ажиллагаа явагдана гэдэг нь хэнд ч ил тод байсан. Иймээс харуул хамгаалалт, аюулгүй байдалд хайхрамжгүй хандсан засгийн газар болон тагнуулын агентлагууд энэ халдлагад хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдэгдсэн юм. Пакистаны ерөнхий сайд асан Бхутто, ирэх нэгдүгээр сард болон Пакистаны парламентын сонгуульд оролцох зорилгоор эх орондоо эргэн ирсэн нь энэ юм.

Лид2. Уэльсийн гүнж Дианагийн дотный найз Египетийн тэрбумтаны хүү Доди Аль Файед осол бослно өдөр үнэт эдлэлийн дэлгүүрт очжээ.

Доди АльФаедын үнэт эдлэлийн дэлгүүрт очсоныг нь гэрчлэх дүрс бичлэгийг Лондоно хотод болж байгаа шүүх ажиллагааны үеэр үзүүлсэн байна. Доди длэгүүрт ороод хэд хэдэн гоёл чимэглэлийн зүйл сонирхож үзсэн нь юу ч худалдан авалгүй дэлгүүрээс гарчээ. Гэвч Диана гүнж, Доди нарын буудаллаж байсан Ритц зочид буудлын ажилтнуудын хэлснээр осол болсон өдөр хосууд 115 мянган франкын төлбөр хийсэн гэсэн гүйлгээний утгатай бичиг гэрчилж байна.Энэ нь тэд 24 мянган долларын үнэтэй бөгж авсан гэсэн үг юм. Диана гүнж, Доди нар бөгж худалдан авсан нь тэд сүй тавиж байгаагаа зарлах гэж байсан хэрэг гэж шинжээчид таамаглаж байна.

Лид3. “Диваажинд хүрэх зам” киногоор олны танил болсон Английн алдарт жүжигчин Дибора Кир 86 насандаа таалал төгсссөн байна.
Холливудад нэрд гарахаас өмнө Английн кино ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олж чадсан алдарт жүжигчин маань 1921 онд Шотландад төрсөн ажээ.Тэрээр зургаан удаа оскарын шилдэг жүжигчний шагналд нэр дэвшиж байсан ба 1994онд академийн хүндэт шагналыг хүртсэн байна.Кир олон жилийн турш Паркинсоны өвчнөөр өвдсөн нь түүнийг үхэлд хүргэж мягмар гаригт Саффолкод нас баржээ.Түүний нөхөр дэлгэцийн бүтээл, үргэлжи.лсэн үгийн зохиолч Петр Виртэл бөгөөд тэрээр хоёр охин гурван ачтай юм байна.

ТОВЧ
Латвийн Рига хотод сөрөг хүчний хоёр нам хамтарч Засгийн газраа огцруулах зорилгоор жагсаал зохион байгуулжээ. Парламент дахь сөрөг хүчний намынхан ерөнхий сайд нь авилагатай тэмцэхийг тууштай дэмждэг улс төрч Алексей Лоскутовыг одоо эрхэлж байгаа албан тушаалаас нь өөрчилсөнийг эрс эсэргүүцэж байгаа юм байна.

Нью Йоркийн түүхийн эдийн бирж дээр нэг баррель газрын тосны үнэ 90 доллат хүрч түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоосон байна. Ирак Туркийн хил дээр сүүлийн үед байдал хурцдаж байгаа нь газрын тосны үнэ нэмэгдэх шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Туркийн засгийн газар хэдийд ч Иракын курдууын эсрэг цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байгаа юм. Хэрвээ цэргийн ажиллагаа эхлэх юм бол газрын тосны нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм байна.

Францийн ерөнхийлөгч Николас Саркози 11 хамт амьдарсан эхнэр Сисилия аасаа хоёр тал харилцан зөвшилцсөний дүнд салсан гэж Елисейн ордноос албан ёсоор мэдээлсэн байна. Хосуудын өмгөөлөгч тэдний салалтанд ямар нэгэн асуудал байхгүй, тэд бүх асуудлыг нөхөрсгөөр шийдвэрлэсэн учраас тэд албан ёсоор салсан гэж мэдэгдсэн байна.Тэд 1996 онд хоёр хоёр хүүхэдтэй хоер талаасаа нийлсэн ба гэр бүл болсныхаа дараа Лоус нэртэй хүүтэй болсон нь одоо 10 настай юм байна.


Лид4 Энэ Лхагва гарагт Буддийн шашины тэргүүн, Дээрхийн Гэгээнтэн Далай ламд, АНУын төрийн дээд шагнал өгсөн явдалыг Хятадын засгийн газар буруушаан, Хятадын Гадаад хэргийн сайд Люу мэдэгдэл хийсэн байна.

Дүрс: энэ Лхагва гарагт Буддийн шашины тэргүүн, Дээрхийн Гэгээнтэн Далай ламд, АНУын Конгрессийн хүндэт медалыг гардуулсан юм. Энэ явдал нь Хятадын засгийн газрыг өдөөн хатгасан хэрэг боллоо гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Далай лам: АНУын ард түмэн болон АНУын засгийн газраас өгч байгаа энэхүү хүндэтгэлийг, би гүн сэтгэлийн угаас талархан хүлээн авч байна.
Дүрс: Энэ долоо хоногийн турш Бээжингийн төв хэвлэлүүдэд, Далай ламд Конгрессийн медал гардуулсан явдалыг олон талаас нь дүгнэн бичсээр байна. 1959 онд Хятадын эрх баригчдын эсрэг Төвдийн лам нар бослого гаргасан боловч хүчин мөхөсдөж дарагдсан юм. Үүний дараагаар, Далай Лам эх орноосоо гарч, Энэтхэгт өнөөдрийг хүртэл амьдарч байгаа билээ.

Эр: АНУын засгийн газар, Далай Ламд өөрийн орны хүндэт иргэний медалыг гардуулах шийдвэр гаргасан нь олон улсын харилцааны хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн алхам боллоо. Төвд бол БНХАУын нэгээхэн хэсэг юм. Бид хэзээ ч тус бүс нутгийг салан тусгаарлахыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин АНУын энэхүү алхам нь, манай улсын дотоод хэрэгт хошуу дүрсэн бүдүүлэг үйлдэл гэж үзэж байна.

Дүрс: Америк, Хятад хоёр эдийн худалдааны салбарт маш өргөн хүрээтэй хамтран ажилладаг. Хоёр улсын дипломат харилцаанд гараад байгаа энэхүү хурцадмал асуудал нь хоёр орны эдийн засаг худалдааны салбарт сөргөөр нөлөөлөх бий гэж ажиглагчид үзэж байна.

Лид5 Хятадын засгийн газар, АНУын тус алхамыг хоёр орны дипломат харилцаанд сэв суулгах ноцтой үйл явдал болсон гэж дүгнэж байгаа бол Дээрхийн Гэгээнтэн энэ явдалтай холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлсэн ярилцлагыг ВВСд өгсөн юм.

Сурвалжлагч эр: Олон жилийн өмнө Төвдөд лам нарын бослого гарч өөрсдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсаныг би санаж байна. Тэр үеийн Хятад улс өөр байсан. Харин өнөөдрийн Хятад улс, бүх талаараа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг гүрэн болж. Үүнийг 2008 оны Олимпийн зохион байгуулахаар ажиллаж байгаагаас нь харж болно. Ийм хүчирхэг гүрний эсрэг хийх таны энх тайванч тэмцэл үр дүнгүй бишүү?

Далай лам. Үгүй., Хятадын эрх баригчид Олимпийг өөрийн эх орондоо зохион байгуулах шийдвэр гаргахад би үзэл бодлоо илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл, Хятад бол дэлхийн эртний улс гүрнүүдийн нэг. Иймээс тэдэнд олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах бүх нөхцөл бололцоо байгаа.

Сурвалжлагч эр: Хүний эрхийг ноцтой зөрчидөг гэх шалтгаанаар Хятад улсад Олимпийн эрх өгөх эсэх талаар их яригдаж байсан. Олон улсын Олимпийг зохион байгуулсанаар Хятадын хүний эрхийн байр суурьд хандах хандлага нь өөрчлөгдөх болов уу.

Далай лам: энэ их маргаантай асуудал. Гэхдээ миний хувьд бүх зүйл сайхнаар өөрчлөгддөг гэдэгт итгэдэг.

Лид6. Өнөөдөр ОХУ –ын нийслэл Москва хотод эртний шаазан эдлэлийн үзэсгэлэн нээгдэж байна. Хамгийн гол нь энэ үзсгэлэнд зүгээр нэг эртний шаазан сав суулга, эдлэлийг дэлгэн тавьсангүй.
Оросын эртний хаадын эдлээ хэрэглэж байсан шаазан эдлэлийг харах боломжтой юм. Үзэсгэлэнд Елтзавета Петровна хатан хаанаас нэгдүгээр Петр хаан хүртэлх дээдсийн эдлэлүүд байгаа юм. Үзэгч таны харж байгаа эдгээр эртнэий шаазан эдлэлүүдийг Эрмитажын музейд хадгалж байсан юм. Анх удаа Эрмитажийн музейгээс гаргаж Москвагийн Кремлтйн ордонд авч ирээд байгаа нь энэ юм. Бараг 200 гаран жилий өмнөх эдгээр эдгээр шаазангууыг өөр газар зөөж тээвэрлэх нь аюултай саяханыг хүртэл үзэж байсан юм.
Эр. өмнө нь эртнхий шаазанг тээвэрлэлтийн үед хадгалах зориулалтын сав байгаагүй юм. Харин одоо манай мэргэжилтнүүд эртий эдлэлийг зөөх тусгай аргачлал боловсруулж, зориулатын саванд хийж Санкт Петербургаас Москвад авч ирсэн. Хуучны шаазан эдлэлийг санаандгүй байдлаар гэмтээх магадлал өндөр байдаг. Жишээ нь хэдэн жилий өмнө энэ баримлыг Эрмитажын ажилтан санамсаргүй гэмтээж бараг уйлах шахаж байжээ. Учир нь энэ баримал Екатериа хатан хааны ширээг чимэглэдэг байжээ. 1742 оноос эхлэн орост шаазангийн үйлдвэр байгуулагджээ. Энд тавигдсан шаасан шатараар оросын эртний хаад тоглож байсан гэдэг нь эргэлзээгүй юм.
Лид7. Европын орнуудын шог зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн орорсын Калинград хотод гарсан байна. Полтавын тулааны 300 жилийн ойг тэмдэглэх хүрээнд энэ үзэсгэлэнг гаргаж байгаа юм байна.
Эм. Улс төрийн шог зураг нь үргэлж хүмүүсийг хоёр тал болгон хуваагдуулж байдаг. Бас улс төр, үзэл сурталыг нэг ёсны уиа лоозон болж байдаг юм.
Үзэгчид үйлгомж муутай юм шиг шог зурагийн цаад утга санааг олох гэж ядаж байхад харин урлаг судлаачид шог зургийн нийгэмд гүйцэтгэх үүргийг тодорхойлох гэж оролдож байна.

Лид8. Өчигдөр ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин телевиз радиогийн шууд нэвтрүүлэгт оролцсоны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд товч мэдээлэл хийсэн байна.
Оросын ерөнхийлөгч Путин бүтэн гурван цагийн турш телевиз радиогтийн шуууд нэвтрүүлэгт оролцсон юм. Тэрээр энэ хугацаанд нийтдээ ная гаруй асуултад хариулт өгсөн байна. Оросын ерөнхийлөгчид гэж хаягласан нэг сая 800 мянган асуулт иржээ. Нэвтрүүлгийн үеэр хариулт өгч амжаагүй асуултад Кремлийн хэвлэлийн албаар дамжуулан заавал хариу өгнө гэж Путин амласан байна. Оросын томоохон телевизийн сэтгүүлчид нэвтрүлгийн үеэр хөндөгдөөгүй зарим нэг асуултыг тавьж ерөнхийлөгчөөсөө хариулт авсан байна.

Лид9. АНУ ын түргэн хоолын газрын нэгэн менежер эзнийхээ эд хөрөнгийн баатарлагаарх хамгаалж чадсан байна.
Өчигдөр орой түргэн хоолны ресторанаа менежер нь хаах гэж байх үед зэвсэглэнсэн эрэгтэй хүн дайран орж иржээ.Ресторанд болж байгаа бүх үйл явдлыг ажиглалтын камерт үлдсэн байна. Дээрэмчин тухайн өдрийн бүх орлогоо өгөхийг шаардсан байна. Дээрэмчин ууттай мөнгө авсаны дараа рестораны ажилтныг буудан хороохыг оролдсон боловч винтов буу нь гацжээ. Энэ үед ресторан ажилтан дээрэмчинийг барьж авах гэж ноцолдсон байна. Рестораны ажилтан өөрөөсөө хэд дахин илүү булиа дээрэмчин эри йг барьж авч чадаагүй ч рестораныхаа өмчийг, тухайн өдрийн орлогийг хамгаалан үлдэж чаджээ. Цагдаа нар одоо гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна.
Энэ өдөр
1862 оны энэ өдөр Огнюст Льюмер төржээ. Тэр дүүгийнхээ хамт кино урлагийг үндэслэсэн гэж үздэг юм.

1860 оны энэ өдөр Флоренцид дотоод шаталтын хөдөлгүүр үйлдвэрлэх компани байгуулагдаж байжээ.

Харин 1897 оны энэ өдөр унтлагын зориулалттай тасалгаат вагон зохион бүтээсэн Америкийн иргэн Жорж Мортимер Пуллман нас барсан байна.

1956 оны энэ өдөр Япон, ЗХУ дипломат харилцаагаа сэргээсэн тогтоосон байна.
1960 оны энэ өдөр Америкийн засгийн газар Куба улсын эсрэг эдийн засгийн хориг тогтоожээ.



2007-10-18

ШУУРХАЙ МЭДЭЭ 2007-10-18

ШУУРХАЙ МЭДЭЭ 15 цаг мэдээ №1
Лид1. Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн цагаар өдрийн 12 цагт Улаанбаатарын цагаар 16 цагаас Оросын олон нийтийн телевиз, Россия телевизийн суваг, Маяк радио, Оросын төв радиогийн шууд нэвтрүүлэгт оролцож ард түмнийхээ асуултад хариулах гэж байна. Оросын иргэд төдийгүй хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа оросын иргэд өөрсдийн сонирхсон асуултаа шууд нэвтрүүлгийн үеэр асууж болох юм.
Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Ираны Тегерагн хотоос эх орондоо эргэн ирсэн байна. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр ерөнхийлөгч Путин Тегеранаас Москва руу нисэж байхдаа иргэдийнхээ тавьсан асуулттай танилцжээ.Одоогийн байдлаар асуулт хүлээн авах мэдээллийн төвд ерөнхийлөгчид хандан 1 сая 500 мянган асуулт ирээд байгаа юм байна. Энэ жил оросын ерөнхийлөгчид тавьж байгаа асуултуудын ихэнхи нь нийгэм эдийн засгийн амьдралтай холбоотой байна. Ерөнхийлөгчийн нэр дээр ирсэн асуултын дотор Сочи хотод болох олимпын наадамын зохион байгуулалт, 12 сарын 1 болох Оросын Төрийн ДУМ-ын сонгуультай холбоотой асуултууд давамгайлж байгаа юм байна.

Дэлхийн мэдээ 2007-10-18 Пүрэв гараг

Лид1. Туркийн парламент өчигдөр Ирак руу цэргийн ажиллагаа эхлүүлэх эсэх асуулдаар санал асуулга явуулсан байна. Туркийн парламентын гишүүдийн ихэнхи нь Хойд Иракд байдаг Курдын ажилчны намын эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг дэмжсэн байна.
Курдуудын эсрэг цэрэг хөдөлгөхийг Турктийн хүн амын ихэнхи нь дэмжиж байгаа юм. Туркын засгийн газар Иракад хандан хойд хилийнхээ хамгаалалтыг чангатгахыг олон удаа сануулж байсан ч Иракын засгийн газар олигтой арга хэмжээ аваагүй. Иймд Турк улс иракын хойд хэсэгт байдаг Курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулах боллоо гэж Туркийн парламентаас гаргасан хуулинд дурьдсан байна. Туркийн ерөнхий сайдп Тайип Режеп Эрдоганий хэлснээр Туркийн зэвсэгт хүчин ойрын үед Ирак руу цэргээ оруулна гэсэн үг биш юм. Сүүлийн саруудад иракын Курдууд Туркын хилийг зөрчих нь олширч алан хядах ажилагаа явуулдаг болоод байгаа юм. Турк улс хойд иракт цэргийн ажиллага хийх гэж байгааг АНУ –ын засгийн газар эсэргүүцэж байна. Учир Иракт эхлүүлсэн америкчуудын дайны гал нэг мөсөн дуусаагүй байхад Туркуд Ирак руу цэргээ оруулах нь нөхцөл байдлыг бүр ч хүндрүүлнэ гэж Цагаан ордоны засаг захиргаа үзэж байна. Америкын конгресс саяхан Османы эзэнь улс 1915 онд Армян үндэснийг бөөнөөр нь хомроглон устгасан гэж тогтоол баталсны дараа Америк Туркийн харилцаа эрс муудсан юм. Османы эзэнт гүрний залдгамжлагч нь өнөөгийн Турк улс юм. Иймд Турз улс америкийн Конгрессийн тогтоолд маш дурамжхан байгаагаа илэрхийлсэн. Турк улс хойд иракт цэргээ оруулснаар Иракасас дүрвэгсэдийн тоо эрс нэмэгдэх болно гэж НҮБ-ын дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн агентлагийн тэргүүн анхааруулж байна.

Лид2 өнгөрсөн 9р сарын сүүлээр Бирмд гарсан лам нарын бослогын дараа, Бирмийн засгийн газар олон зуун лам нарыг баривчилан хорьсон юм. Харин энэ долоо хоногт Бирмийн лам нарын бослогыг удирдсан гурван хүнийг суллаа гэж ВВСийн Бирм дэх сурвалжлагч мэдээлсэн байна.

Өнгөрсөн 9р сард болсон лам нарын бослогод оролцсон хэрэгт буруутган 2000 гаруй лам нар болон энгийн иргэдийг баривчилсан юм. Баривчлагдан хоригдож байсан иргэдийн дунд Бирмийн хошин урлагын мастер Загана, Бирмийн ард түмний дунд хүндлэгдсэн алдарт жүжигчин Квау Тай болон түүний эхнэр нар байсан. Харин энэ Лхагва гарагт Бирмийн засгийн газар Загана, Квау Тай болон түүний эхнэрийг суллалсан байна. Бирмийн хошин урлагын жүжигчин Заганыг, Бирмд гарсан лам нарын ардчилсан бослогыг идэвхитэй дэмжин оролцож байсан гэдэгт буруутгаж цагдан хорьсон бол алдарт жүжигчин Тай болон түүний эхнэрийг бослогод оролцсон лам нарт нууцаар хоол өгч, нуун далдалж байсан хэргээр хорьсон билээ.

Лид3. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Конгрессын дээд шагнал алтан одонг Буддын шашны тэргүүн Далай ламд гардуулсан байна. Капитолын ордонд болсон шагнал гардуулах ёслолын үеэр АНУ –ын төрийн тэргүүн хятадын удирдагчдад хандан шашны зүтгэлтнийг мөрдөн мөшгихөө зогсоож далай ламтай хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалжээ.
Далай ламтай хэлэлцээрийн ширээний ард суугаад энх тунх эв найрамдалыг эрхэмлэгдэг хүн гэдийг нь хятадын удирдагчид мэдрэх болно. Шашны итгэл үнэмшилээсээ болоод шаналж байгаа хүнийг хараад америкчууд бид зүгээр сууж болохгүй гэж Жорж Буш нэмж хэлжээ. Хятадын гадаад хэргийн сайд Ян Зе Чи америкийн засгийн газарт хандан Далай ламд шагнал гаруудалгүй байхыг уриалаад далай ламыг төрийн өндөр түвшинд хүлээн авч байгаа нь хятад америкийн харилцаанд ноцтой хохирол учруулах болно гэж анхааруулсан юм. Буддын шашны тэргүүн Далай лам АНУ-д өмнө нь хэд хэдэн удаа зочилж байсан юм. Үүнээс Америкийн засгийн газар Далай ламыг төрийн зочны хувиар хүлээн авч байсангүй. Урьд нь Жорж Буш Далай ламыг өөрийн гэрийн зочин гэж үзэж хүээн авч уулздаг байсан юм. Энэ жил 72 нас сүүдэр хүрсэн Далай лам 1959 оноос хойш хилийн чанадад цагаачлан амьдарч байна. 1959 онд Түвд үндэстэнүүдийн бослогийг хятадын зэвсэгт хүчин нухчин дарсанаас хойш далай лам төрөлх эх орон Түвдэд очоогүй байна. Бүгд Найрамдах Хятад ард Улс 1950 онд Түвдэд өөрийн захиргааг бий болгож, Түвд бол хятад удсын салшгүй хэсэг гэж үздэг болсон юм. Түвд нь одоо хядаын бүрэлдэхүүнд өөртөө засах орон гэдэг хязгаарлагдмал статустай байдаг юм. Жорж Буш өөрийн биеэр Конгрессийн алтан медалийг Далай ламд гардуулна гэдгээ хятадын ерөнхийлөгчид дуулгасан бөгөөд үүний хариуд Ху Жин Тао дурамжхан байгаагаа шууд илэрхийлсэн байна. Капитолын ордоны Ротондо танхимд Далай ламд шагнал гардуулах ёслолд америкийн сенатын гишүүд, буддын шашны лам нар, хүний эрхийн төлөө тэмцэгч Нобелийн энх тайвны шагналт Эль Визель, Түвд дэхь хүний эрхийг хамгаалах хөдөлгөөнд идэвхитэй оролцдог амещрикийгн кино жүжигчин Ричард Гир, нар байжээ. Конгрессийн дээд шагнал алтан медалийг Нельсон Мандела, Тереза эх, Ромын хамба лам 2-р Ионн Павел нар хүртэж байсан билээ. 2004 оны 12-р сард Далай лам ОХУ-д айлчлал хийж байсан ч оросын төрийн өндөрлөгүүд хятадын эсэргүүцэлээс болгоосжилж Далай ламыг хүлээн авч уулзаагүй юм. Харин өнгөрсөн 9 сард Далай лам Хобооны Бүгд Найрамдах Герман улсад айлчлал хийж Германы канцлер Ангела Меркельтэй уулзаж байлаа.

Лид4. Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр гарын тосны үнэ 87 доллар 61 цент болж нэмэгдсэн байна.
Газрын тосны үнэ огцом өссөн нь Турк улс Иракадп цэргийн ажилагаа хийх гэж байгаатай холбоотой гэж эдийн үзасагчид тайлбарлаж байна. Турк улс Иракын хойд хэсэгт цэргийн ажилалгаа явуулснаар газрын тосны олборлолтод сөрөг нөлөө үүүлэх байх гэж мэргэжилтнүүд таамагдаж байна. Газрын тос экспортлогч орнудын байгуулага ОПЕК газрын тосны үнийн хэлбэлэзл түр зуурын үзэгдэл гэж мэдэгдэж байна..
Товч
Укрианы сонгуулийн ерөнхий хорооны гаргасан парламентын ээлжит бус сонгуулийн дүнгийн тайланд ноцтиой зөрчил илэрсэн гэж Укрианы коммунист нам мэдэгджээ. Гэсэн хэдий ч сонгуулийн ерөнхий хорооны дүн хүчин төгөлдөр хэвээр гэж үзэж байна. Сонгууль олонхийн санал авсан Юлия Тимошенкогийн блок нам, Манай Украин намтай эвсэл болж засгийн газраа байгуулах тохиролцоонд хүрсэн юм. Укрианы ерөнхий сайдаар Юлия Тимошенко томилогдох юм байна. Түүнийг ч ерөнхийлөгч Виктор Ющенко дэмжих болно гэдгээ илэрхийлжээ.

Өчигдөр ОХУ-ын Свердловск мужын Кировградын хүүхдийн засан хүмүүжүүлэх хорих ангид үймээн дэгдсэн юм. Хоригдол хүүхдүүдийн өдүүлсэн үймээнийг намжаах гэж ороллох үед гурван хүүхэд амиа алдаж 20 гаран хүүхэд бэртэл гэмтэл авюсан юм. Болсон хэрэг явдлыг нарийвчлан судлахаар тусгай хороо байгуулагдсан байна. Мужын прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэжэээ.

Францын ерөнхийлөгч Николя Саркози, түүний гэргий хатагтай Сесилия нар гэр бүлээ цуцлуулахаар албан ёсоор шүүхэд хандсан байна. Францын ерөнхийлөгчийн гэргийн, тэргүүн хатагтай Сесилия эхлээд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа талаар шүүхэд өргөдөл гаргажээ. Үүний дараа Францын ерөнхийлөгч шүүхэд өөрийн биеэр ирж гэр бүлээ цуцлуулах тухай бичиг баримтад гарын үсгээ зурсан байна.

Лид5. Пакистаны экс ерөнхий сайд Беназир Бхутто сүүлийн 8 жилийн турш хилийн чанадад аж төрж байгаад өнөөдөр эх орондоо эргэн ирлээ. Беназир Бхутогийн хөлөглөмсөн онгоц Карачи хотын нисэх буудалд газардсан байна.
Беназир Бхутог Карачи хотод ирэх үед олон мянган хүн угтахаар гудамжинд цугларчээ. 15 сая хүнтэй Карачи хотод Бхутогийн нэр хүнд асар өндөр байдаг юм. Пакистаны экс ерөнхий сайд Карачи хотын нисэх буудлаас Пакистан улсыг эмхолэн байгуулсан Мухамед Али Жины шарилд хүндэтгэл үзүүлсэн байна. Карачи хотод Беназир Бхутог ирэхээс өмнө өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Беназир Бхуто дараа нь өөрийн төрөлх хот Ларканад очих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Их Британи улсад сүүлийн найман жилийн турш амьдарсан Беназир Бхуто Скай ньюс телевизэд өгсөн ярилцлагадаа үлдсэн амьдралдаа Пакистанд өнгөрүүлнэ гэж хэлсэн байна. Беназир Бхутогийн эцэг нь Пакистаны нэртэй жулс төрч байсан бөгөөд 1979 ондм цэргүүд буудан хороож байсан юм. Эцгийнхээ үхлтийн дараа тэр улс төрд хөл тавьж Пакистаны хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайдаар 1988 онд томилогджээ. Беназир Бхутог авилагиыйн хэрэгт буруутгасан тул 1999 онд эх орноо орхин явсан юм. Энэ 10 сарын эхээр Пакистаны төрийн тэргүүн генерал Первез Мушараф 1988-1999 онд төрийн албан ажиллаж байгаад гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүст өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр Беназир Бхуто эх орондоо эргэн ирэх боломжтой болжээ. Беназир Бхуто 2008 оны 1 сард болох парламентын сонгуульд өрсөлдөх болно гэж мэдэгдсэн байна.

Лид6 Африкийн хүн амь тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд хумхай өвчнөөр нас барах нь элбэг байдаг. Иймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллага, болон эрдэмтэд хамтран, хумхай өвчний эсрэг шинэ төрлийн вакциныг Африкийн хүн амийн дунд хийж эхлэсэн юм. Шинэ вакцины үр дүн амжилттай гарч эхлэсэн тухай мэдээлж байна.

Африкийн хүн амийн дунд хумхайн эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагааг идэвхитэй явуулж байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд, вакцины дархлаажилт өндөр гарч байгаа мөн хумхай өвчний вирусын эсрэг идэвхитэй нөлөө үзүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тус үр дүн нь, ганцхан Африкийн ард түмэнд баяртай мэдээ болоод зогсохгүй дэлхийн хүн амьд ноцтой аюул занал учруулдаг өвчинг дарах алхамыг эхлүүлж байгаа хэрэг болж байна хэмээн эрдэмтэд дүгнэж байгаа билээ. Африк тивд гучин секунд тутамд нэг хүүхэд хумхай өвчнөөр нас барж, жилд нэг сая гаруй хүүхэд хумхай өвчний золиос болдог гэсэн мэдээлэл байдаг. Харин энэ вакцин нь, олон сая хүүхдийн амь насыг аврах боломжийг олгож байгаа юм. Хумхай өвчний эсрэг вакцины туршилтын хувилбарыг гаргасаны дараа 20н жилийн турш туршиж үзсэн. Ингээд хумхай өвчний вакциныг, 20н жилийн турш идэвхитэй туршисаны дараа, Африкийн эмзэг давхрагын хүүхдүүдэд хийж эхлэн, эхний нааштай үр дүнг хараад байгаа нь энэ юм. Хэрэв хумхай өвчний эсрэг вакцины туршилт хүссэн хэмжээнд хүртэл амжилттай явагдвал, 2011 онд тус вакцинд албан ёсоор лиценз өгнө.

Лид7. ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцины хөшөөний загвар зохион бүтээх уралдаан Москва хотод болжээ. Борис Ельцинд зориулсан хөшөөний загвар зохиох уралдаанд орүлцосн бүтээлүүдийн үзэсгэлэн ч гарсан байна.
Анхны ерөнхийлөгчдөө зориулан маш олон төрлийн хөшөөний загварыг архитекторчид гаргажээ. Ельцины нэрнээс авахуулаад Борис Ельцины дүртэй зөөлөн жигнэмэг, тэр бүү хэл америкийн түргэн хоолны салбарын бэлэг тэмдэг болсон аварга том хачиртай талхан дээр Борим Николаевичыг сууж байгаагаарч хийсэн байна.
Эм. Энэ хачиртай талхны доод хэсэгт нь Зөвлөлтийн үеийн гол бэлгэ тэмдэг болсон хиам, харин дээд хэсэгт нь оросын эдийн засгийн тогтвортой байдал хамаарах болсон долларыг хавчуулсан байгаа.
Эр.Миний гаргасан хөшөөний загварт Зөвлөлт Холбоот Улс задарч байгааг дүрсэлж байгаа юм.
Энэ хөшөөний оройд өнөөгийн оросууд харин ероолд нь хуучин зөвлөлтийн бүрэлдэхүнд багтаж байсан орнуудыг дүрсэлсэн байна.
Борис Ельцинд зориулдсан хөшөөний загвар зохиох уралдаан явуулахыг Борис Ельцин сан зөвшөөрсөн гэж эх сурвалжууд мэдээлсэн ч тус сангийнхан харин үүнийг няцааж байна. Борис Ельцин сангийн сайтад дараах мэдээлэл нийтлэгджээ.
Эр. Оросын анхын ерөнхийлөгч Борис Ельцинд зориулсан хөшөөний загвар зохион бүтээх уралдаан зарласантай холбогдуулан ОНХМ-д мэдэгдэж байна.
Ельцины гэр бүлийн гишүүд уралдааны ялагчыг тодруулахад оролцоогүй. Ельцин зориулан хаа нэг газар хөшөө босгох асуудал тавигдах юм бол бид эсэргүүцэх болно.

Лид8. ОХУ-ын Иркутск хотын эрдэмтэд сүүлийн хэдэн жилийн турш Монголын Хөвсгөл аймагт ажиллаж хайгуул, эрдэм шинжилгээ, цаг уур орны судалгааны ажил хийжээ. Оросын эрдэмтэд судалгааны ажлынхан үр дүнг танилцуулж байна.
Иркутскийн эрдэмтэд монгол улсын Хөвсгөл нуурын ус, хөрсний дээжийг авч шинжилгээ хийжээ. Тэдний судалгааны дүн саяхан гарсан байна. Монгол орны хамгийн хойд хэсэгт байдаг Хөвсгал нуурын орчимын байгаль, цагм уурын өөрчлөлтийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг тэд гаргажээ. Одоогоос хэдэн сая жилийн өмнө Төв Азийн энэ хэсэгт маш чийглэг, ял л далайн эргийн орных шиг зөөлөн уур амьсгалтай байжээ.
Эр. Одоогоос 20, 25 мянган жилийн өмнө хамгийн сүүлийн мөстлөг явагдах үед энэ бүс нутагт агаарын чийгшил 2,5 дахин бага болсон байна. Энэ үед Монголын ихэнхи нуур ширгэж, эзлэх талбайн хэмжээ нь багасжээ.
Одоогоос 17 мянган жилийн өмнө Монголын хойд хэсгийн төл нутг өтгөн шигүү өвс ургамалтай, одос үхэр, арслан бар гээд томоохон араатан амьтан сүлжилдсэн нутаг байсан гэдэгт Иркутскийн эрдэмтэд итгнэлтэй байна. Оросын эрдэмтэд цаг уурын өөрчлөльийгн судлахын тулд эхлээд Төв Азийн орнуудын нуур, Байгал нуурт судалгаа хийж, эцэст нь Монгоын Хөвсгөл нуурыг судалж эхэлсэн юм байна. Хөвсгөл нуурын усны бүтэц нь байгаль цаг уурын өөрчлөлтөө дагааад байнга хувьсан өөрчлөндөж байжээ. Хөвсгөл нуур цэнгэг устай байснаа давсархаг болж өөрчлөгдөж байсан гэнэ. Мянга мянган жилийн урт хугацаанд Хөвсгөл нуурын усны түвшин ч нэг ихсэж, нэг багасаж байсан гэнэ.
Эр. Одоогоос бүр 11 мяган жилийн өмнө Хөвсгөл нуур ширгэж усгүй шахам болж байжээ. Түүнээс хойш усны түвшин нь нэмэгдэж эргэн тойрноо усанд автуулж байсан түүхтэй гэнэ. Хөвсгөл нуурын ероолоос хөрсний дээж авахын тулд эрдэмтэд зайромагтаж хөлдөөд эхэлсэн нуурын мөсийг цоолж хүнд тоног төхөөрөмжийг ч ашиглаж байжээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлт хүн төрөлхтөнд заөналхийлж байга хамгийн аймшигтай аюул биш гэж эрдэмтэд дүгнэлт хийжээ.

Энэ өдөр
1973 оны энэ өдөр Бригада, Хэсгийн төлөөлөгч зэрэг киногоор олны танил болсон оросын жиүжигчин дуучин Сергей Витальевич БЕЗРУКОВ мэндэлсэн байна.

1867 оны энэ өдөр Хаант орос улс Аляскийг Америкийн Нэгдсэн Улсад 7,2 сая доллараар зарсан байна. Тухайн үед америкийн сөрөг хүчнийхэн их хэмжээний мөнгийг дэмий зүйлд зарцуулж байна гэж шүүмжиолж байжээ.

1922 оны энэ өдаөр Их Британий BBC радио байгуулагджээ.
.
1941 оны энэ өдөр Японд Зөвлөлтийн тагнууль Рихард ЗОРГЕ баривчлагджээ.

1963 оны энэ өдөр Франц улс сансарт Феликс нэртэй муур хөөргөж туршилт хийж байжээ.

Үдшийн мэдээ
Лид1. АНУ-ын өмнөд Каролина мужын нэгэн бүсгүй цаг хугацаа хэмнэх гэж байгаад амь насаа алдах шахдээ. Тэр машинааар төмөр зам гатлах гэж оролдсон байна.
Гэвч түүний машин нь төмөр замын голд гацжээ. Энэс үед хурдны галт тэрэг ойртож байсан гэнэ. Аймшигтай осол гарах гэж байгааг урьдчилан мэдсэн цагдаагийгн ажилтан бүсгүүйг машинаас нь чирж гаргажээ. Үүнээс ердөө хэлхэн хоромын дараа хурдны галт тэрэг бүсгүйн машиныг хэдэн хэсэг болгон хуваажээ. Жаахан л хожимдсон бол бүсгүй амиа алдах байснаа дараа нь ойлгосон байна.

Лид.2 Япон улсад хамгийн сайхан өгзөгтэй бүсгүй шалгаруулах тэмцээн болжээ.
Энэ тэмцээний шүүгч нар нь оролцогчидын нүүр царайг нь биш, харин ар нуруу, өгзөгийг нь түрүүлж харж байгаа гэнэ. Япон улсад зохиогдсон энэ уралдаанд 100 гаруй залуу бүсгүй оролцжээ. Тэмцээний ялагчаар Токио хотын нэгэн коллежид сурдаг 18 настай охин шалгарсан байна.

Лид3. ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээдэн Их Британий хөлбөмбөгийн багтай тоглож хоёр нэгийн харьцаагаар хожиж ялалт байгуулсан юм. Үүний дараа ОХУ-ын Москва хотын гудамжинд хөл бөмбөгийн фанатууд цугларч баяраа тэмдэгдэсэн байна.
Хөл бөмбөгийн баг нь ялалт байгуулсанд орос залуучууд нэлээн их доргижээ. Нийгэмд эхм замбараагүй байдал гарахаас сэргийлж ОМОН тусгай албаныхан, цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажилласан байна. Хууль сахиулагчид согтууруудах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 40 орчим хүнийг саатуулжээ.

Лид4. Их Британий Би Би Си компани ойрын үед 2800 албан хаагчаа халах гэж байна.Энэ тухай Би Би Си-ийн ерөнхий захирал албан ёсоор мэдэгджээ.
Ирэх 6 жилд Би Би Си өөрийн зардалаа 4 тэрбум доллараар багасгах болж байна. Учир нь Их Британий засгийн газар зурагттай айл бүрээс авч Би Би Си –ийн төсөвт оруулдаг хураамжын хэмжээг багасгасан байна. Би Би Си телевиз нь үзэгчдээс авч байгаа хураамжаар төсвөө бүрдүүлдэг юм. 2800 хүнийг ажлаас халах төлөвлөгөөг танилцуулсны дараа Би Би Си-ийн үйлдвэрчний эвлэл энэ асуулдыг хэлэлцэх гэж байна. Энэ удаагийн орон тооны цомхотголд Би Би Си телевизийн сэдэвчилсэн нэвтрүүлэг хийдэг албаныхан өртөх болотой. Харин Би Би Си-иыйн мэдээний албанаас 500 хүн ажлын байргүй болох нь ээ. Би Би Си корпораци цаашид оршин тогтнохын тулд Лондон хотод байдаг зарим нэг барилга байгууламжаа зарж, түрээслүүлэх хүртэл арга хэмжээ авах болжээ. Би Би Си-ийн гадаад хэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг хэлтэсийн ажилчид орон тооны цомхотголд орохгүй. Учир нь Их Британий гадаад хэргийн яам Би Би Си-ийн гадаад хэлээр нэвтрүүлэг явуулдаг хэлтэсийг санхүүжүүлдэг юм. Томоохон орон тооны цомхотгол хийх гэж байгааг Би Би Си-ийн зарим нэг нэвтрүүлэгчид эрс эсэргүүцэж байна. Өнгөрсөн долоо хоногт Би Би Си-ийн 84 албан хаагч Гардиан сонинд ил захидал илгээж цомхотголыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Орон тооны цомхотгол нь Би Би Си-ийн уран бүтээлийн чанар муугаар нөлөөлнө гэж тэд ил захиандаа онцлон тэмдэглэсэн байна.


2007-10-17

Дэлхийн мэдээ 2007-10-17 Лхагва гараг

19 цаг мэдээ
Лид1. Нэгдсэн Үндэстний Байгуулагын Аюулгүйн Зөвлөлийн байнгийн бус гишүүнээр 2008 оны 1 сарын 1 ээс эхлэн ажиллах орнуудын нэрийг баталсан байна.
НҮБ ийн аюулгүйн зөвлөлийн байнгийн бус гишүүнээр Ливи, Буркинафасо, Вьетнам, Хорват, Коста Рика улсууд ажиллах болжээ. НҮБ ийн ерөнхий ассамблейн хуралдаанаар тус байгуулагын гишүүн 192 орны гуравны хоёр нь Ливи, Вьтнам, Буркинофасог Аюулгүйн Зөвлөлитйн гишүүнээор сонгохыг шууд дэмсэн байна. Европын орнуудаас Чех,м Хорват улс аюулгүйн зөвлөлд орохоор шалгарсан байна.Гэвч энэ хоёр орны алоль ч бие биенээсээ давуу санал авч чадаагүй юм. Дахин санал хураалт явуулах тухай асуудал тавигдахад Чех улс нэрээ татжээ.Ийнхүү аюулгүйн зөвлөлд Европыг төлөөлч Хорват улс гишүүнээр нь ажиллах боллоо. Латин америкийн орнуудаас Коста Рика, Дорминикийн бүгд найрамдах улс нэр дэвшсэн ч Доминиканы БНУ бас нэрээ татсан юм байна. НҮБ ын байнгийн бус гишүүнээр одоо Конго, Перу, Катар, Словак улс ажилладаг юм. Тэдний бүрэн эрхийн хугацаа 2007 оны 12 сарын 31 нд дуусаж байгаа.

Лид2 Энэ оны 9р сард Германы канцлер, Буддийн шашины тэргүүн, Төвдийн салан тусгаарлалтыг идэвхитэй явуулагч Далай Ламыг хүлээн авч уулсаны дараа Хятадын засгийн газрын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Далай Лам, энэ Даваа гарагт АНУд хүрэлцэн очсон бөгөөд өчигдөр АНУын ерөнхийлөгч Буддийн шашины тэргүүн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хүлээн авч уулсан байна.
АНУын ерөнхийлөгч Жорж Буш Буддийн Шашины тэргүүн, дээрхийн гэгээнтэн Далай Ламыг албан ёсоор хүлээн авч уулзлаа. Өнөөдөр АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Дээрхийн гэгээнтэнд Конгрессийн Хүндэтгэлийн Алтан медал гардуулах ёслолын ажиллагаанд оролцох юм. Конгрессын Алтан медалыг, АНУын хүндэт иргэнд олгодог төрийн дээд шагнал юм байна. Төвдийг, Хятадаас өрх тусгаарлуулж, тусгаар тогтнолыг нь тунхаглахын тулд өнөөдрийг хүртэл энх тайванч замаар тэмцэл хийж байгаа, эх орондоо орох эрхээ хязгаарлуулсан Буддийн шашины тэргүүн Далай Ламд, АНУын хүндэт иргэний Конгрессын Алтан медалыг гардуулна гэсэн шуугиан дэлхий нийтэд цацагдсаны дараа, Хятадын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч АНУын төрийн департаментад албан ёсны нот бичиг илгээсэн юм. Тус нот бичигт АНУыг алдаагаа нэн даруй засаж, Далай Ламтай уулзах товыг цуцлах хэрэгтэй гэсэн сануулгыг бичсэн байсан юм. Хятадын тус сануулгын хариуд, АНУын Цагаан Ордоны хэвлэлийн төлөөлөгч “АНУын ерөнхийлөгч Дээрхийн Гэгээнтэнийг дэлхийн хүчирхэг нөлөө бүхий шашины тэргүүн, энх тайван, хүмүүнлэнгийн үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан зүтгэлтэн мөн түүнчлэн хүний эрхийг дээдлэгч гэдэг утгаар нь хүлээн авч уулзаж байгаа юм” хэмээн мэдэгдсэн. АНУын ерөнхийлөгч, Хятадын засгийн газрын хүчтэй эсэргүүцлийг үл тоомсорлон өчигдөр Далай Ламыг хүлээн авч уулзсан нь, хоёр орны дипломат харилцаанд ноцтой сэв суулгах алхам боллоо гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Энэ жил 72 настай Дээрхийн Гэгээнтэн, өмнө нь АНУын ерөнхийлөгчтэй хоёр ч удаа уулзаж байсан бөгөөд энэ уулзалт нь тэдний гуравдах албан ёсны уулзалт болж байгаа юм.
Өнгөрсөн 9н сард Германы канцлер Ангела Меркел, Далай Ламыг хүлээн авч уулзсаны дараа тус сард хийхээр төлөвлөсөн байсан Герман Хятадын Симфозиумыг Хятадын тал цуцласан юм. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил Канад улс Далай Ламд Канадын хүндэт иргэний цолыг гардуулан Хятадын засгийн газрын уурыг барж байсан билээ.

Лид3 Ирак, Туркийн асуудал ярвигтай хэвээр л байна. Иракийн батлан хамгаалах яамны сайд “Туркийн засгийн газрын нэг талыг баримтлан туйлширсан хандлага нь, Иракт ноцтой муу үр дагаварыг авчирах болно” хэмээн мэдэгдлээ.

Иракийн Батлан Хамгаалах Яамны сайд Бархам Сэйлах, ВВСд өгсөн ярилцлагандаа “Туркийн засгийн газар, бидэнтэй ямар нэгэн яриа хэлэлцээр хийгээгүй байж юу юугүй цэргээ оруулахыг санаархаж байгаа нь бүс нутагт тогтворгүй байдал үүсгэж улмаар хөрш зэргэлдээ улс орнуудын амар амгалан байдалд ч хурцаар хандсан хэрэг болно” хэмээн ярьсан байна. Туркийн засгийн газар, алан хядах үйл ажиллагаа явуулсан Курдын Ажилчдын намыг, амиа алдсан 15 Турк цэргийн өмнө хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж байгаа билээ. Иймээс Туркийн засгийн газар, Иракийн өмнөд хэсэгт цэргээ оруулах зөвшөөрлийг парламентаараа батлуулахаар ажиллаж байна. Харин энэ долоо хоногт Иракийн дэд ерөнхийлөгч Тарек Хашемиг Анкарад хүрэлцэн ирж Туркийн засгийн газартай хэлэлцээр хийж эхлээд байгаа юм.

Лид4. Ираны нийслэл Тегеран хотод Каспын тэнгисийн эргийн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний чуулга уулзалт болж өнгөрлөө.
ОХУ, Иран, Азарбайжан, Казахстан, Туркмены төрийн тэргүүн нар энэ удаа Каспын р тохиролцоонд хүрч тэнгисийн ус, орон зай, баялагийг хэрхэн хувааж эзэмших талаар тохиролцоонд хүрч чадагүй байна. Хуучин Зөвлөлт Холбоот Улс тарсанаас хойш Каспын тэнгийг хэрхэн ашиглах талаар энэ бүс нутгийн орнууд тохиролцоо хийж чадаагүй юм. Иран, Турмений талууд Каспын тэнгисийг орон зай усыг таван орны дундуур нь яг тэгш хуваахыг санал болгож байгаа юм. Харин Орос, Казахстан, Азарбайжан улс Каспын тэнгисийн усыг эргийнх уртын хэмжээгээр нь хуваах саналтай байна. Хэрэв ингэх юм бол Орос, Азарбайжан, Казахстаны мэдэд их хэмжээний орон зай ирэх юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр талууд өөр өөрсдийн байр сууриа хатуу хадгалж байсан тул тодорхой үр дүнд хүрч шийдвэр гаргаж чадсангүй. Гэхдээ Каспын тэнигсийн асуудлыг нааштайгаар шийдэж чадна гэдэгт итгэл төгс байгаага оролцогч талууд илэрхийлээд тунхаг бичигт гарын үсэг зурсан байна. Дараагийн удаа Каспын тэнгисийн эргийн орнуудын төрийн тэргүүн нар 2008 онд Баку хотод уулзах болжээ. Энэ мөчөөс эхлэн Каспын тэнгсийн эргийн орнуудын ерөнхийлөгч нар жил бүр, харин гадаад хэргийн сайд нар хоёр жил тутам нэг удаа уулзахаар тохиролцсон байна. Каспын тэнгисийн ероолд газрын тосны томоохон орд байдаг гэнэ. Каспын тэнгисийн газрын тосны орд газрын нөөц нь дэлхийн нийт газрын тосны 7 хувийг эзэлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл Каспын тэнгис нь 21 р зууны эрчим хүч, түлш шатахууны гол нөөц юм байна.

Лид5. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин ираны ерөнхийлөгчтэй мягмар гаригт уулзсан байна. Тэдний яриа хэлэлцээрийн гол сэдэв нь Ираны цөмийн хөтөлбөр, Бушер дахь атомын цахилгаан станцыг барьж дуусгах хугацааны талаар байлаа.
Иран улс атомын цахилгаан станцтай болоход нь ОХУ тоног төхөөрөмж, мэргэжилтэй боловсон хүчний тал дээр тусламж үзүүлж байгаа юм. Ираны тал Бушерт баригдаж байгаа атомын цахилгаан станцын ашиглалт орох хугацааг наашлуулах сонирхолтой байгаа юм. Харин оросын тал төлөвлөгөөний дагуу атомын цахилгаан станцын үйл ажиллагаа эхэлнэ. Хугацааг наашлуулах боломжгүй гэж мэдэгджээ. Оросын холбооны улс ирэх оны 5 сард ираны атомын цахилгаан станцид зориулан түлш нийлүүлэх юм байна. Бушерт өаригдауж байгаа атомын цахилгаан станцын барилгын ажил хэтэрхий удаашралтай байгаа юм. Атомын цахилгаан станцийн барилгын ажил удаашралтай байгаа нь техникийн хүндрэлээс шалтгаалж байна гэж Владимир Путин тайлбарласан байна. Бас атомын цахилгаан станц барих тухай 1995 оны 1 сарын 8 нд байгуулсан гэрээ хуучирсан. Иймд заритм нэг нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж оросын тал үзэж байна. Бушерын атомын цахилгаан станц 2007 оны 9 сард ашиглалтад орох ёстой байсан юм. Барууны орнууд ираны гцөмийн зэвсэгтэй болох зорилготой байгаа гэж хаөрдаж байгаа нь атомын цахилгаан станц барих явцад ч сөрөг нөлөө үзүүлсэн байж болох талтай юм. Оросын ерөнхийлөгч Путин уулзалтын эцэст Ираны төрийн тэргүүнийг тааламжтай үедээ ОХУ д айлчлал хийхийг урьсан байна. Мягмар гаригийн орой Владимир Путинд Ираны шашны тэргүүн Аятоли Хаменеи бараалхжээ.
Товч
ОХУ ын төрийн ДУМ ын сонгууль 12 сарын 2 нд болно. Сонгуульд оролцлх улс төрийн намуудын нэр дэвшигчидийг бүртгэх хугацаа өнөөдөрөөр дуусаж байна. Одоогийн байдлаар Оросын Либерал Ардчилсан нам, Оросын Коммунист Нам, Шудрага Орос, Оросын эх орончид, Нэгдсэн Орос, Хөдөө Аж Ахуйн нам, Ардын Холбоо зэрэг ул төрийн найман хүчин сонгуульд оролцох мэдүүлэгээ өгч бүртгүүлсэн байна.

Москва хотын хэсэг жуулчид энэтхэгийн нийслэлд амарч байгааад Дэлхийн хамгийн өндөр Гималайн уланд авиралт хийхээр долоо хоногийн өмнө явжээ. Гэвч тэд одоо болтол эргэж ирээгүй байна. Ууланд авиралт хийж байгаад тасарч үлдсэн хүмүүсийнх нь сэтгэл зовниж аврах албаныханд ханджээ. Гималайн ууланд цаг агаарын байдал таагүй байгаа тул үзэгдэх орчин маш муу байна. Иймд эрлийн ажлыг хийхэд бэрхшээлтэй байгаа юм байна.

ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин 10 сарын 18 нд буюу маргааш ард түмнийхээ асуултад хариулж телевиз радиогийн шууд нэвтрүүлэгт оролцно. Одоогийн байдлаар ойролцоогоор нэг сая асуулт ирээд байгаа юм байна. Ерөнхийлөгчид тавих асуултыг 24 цагын турш интернэтийн тусгай сайтаар, телефон утсаар бар, үүрэн холбооны мессежээр авч байна.

Лид6. Тайландын хууль сахиулах байгуулагынхан өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийг садар самуунд урвуу татаж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг гаж донтоны нэрийг зарласан байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Тайланд улсад ирсэн гэж ИНТЕРПОЛ өчигдөр мэдэгдсэн билээ.
Интерполын Тайланд дахь албан ёсны төлөөлөгч Пананспо Сиравонгсегийн хэлснээр гаж донтон энэ жил 32 настай, канадын иргэн юм байна. Өмнөд Солонгост гэрээний дагуу англи хэлний багшаар ажилдаг. Гаж донтон бага насын хүүхэдтэй бэлгийн ажил хийж байгаа 200 гаруй зургаа интернэтэд байрлуулж байжээ. 2003 аас 2004 оны хооронд тэрээр Тайландын нэгэн сургуульд ажиллаж байжээ. Интерпол гаж донтон эрийг баривчлах гэж хэд хэдэн удаа оролдсон ч амжилтад хүрээгүй тул өчигдөр зургийг нь дэлхий даяар ил тод үзүүлж түүнийг баривчлахад тусламж үзүүлэхийг хүссэн юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт гаж донтонг Тайландад ирснийг нь ажиглалтын камерын тусламжтайгаар мэдсэн байна. Интерполын тараасан мэдээнд бага насны эрэгтэй хүүхэдтэй бэлгийн ажил хийх дур сонирхолтой гаж донтон дэлхийн 31 орны 600 гаруй хүүхдийг садар самуунд урвуу татсаныг нь тогтоосон юм байна.
Лид7. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Коммунист намын 17 р их Хурал Бэжин хотод үргэлжилж байна. Таван жилд нэг удаа болдог хятадын коммунист намын их хурлаар хятадын нийгэм, улс төрийн өнөөгийн байдаөлд дүн шинжилгээ өгч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг баталдаг юм.
Коммунист намын их хурал дээр хятадын ерөнхийлөгч Ху жин тао улс орны дотоод амьдрал болон дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа зарим асуудлыг хөндөж ярьсан байна. Дэлхийн дээр ганц улс дангаар ноёрхож тэргүүлэх байр суурь эзлэх ямар ч боломжгүй гэж Ху Жин Тао хэлжээ. Намынхаа их хуралын нээлтийн ажиллагаанд Ху Жин Тао үг хэлэхдээ хятадын нийгэмд авилагын хэрэг их гарч байгааг хүлээн зөвшөөрч хууль бус энэ үзэгдэлтэй тууштай тэмцэж хатуу чанга ял шийтгэл оноож байх болно гэж онцлон тэмдэглэсэн юм. Хятадын төрийн өндөрлөгүүд хэзээ солигдох бол гэж дэлхийн их гүрнүүд үргэлж анхааралтай ажиглаж байдаг юм. Энэ удаагийн их хурлын үеэр хятадын төр засгийн удирдлагууд солигдохгүй . Харин 2012 онд болох Коммунист намын 18 р их хурлаар шинэ үеийн удирдагчид тодрох бололтой. Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао дараагийн намы их хурлаар балбан тушаалаа дараагийн хүндээ шилжүүлэн өгнө. Бээжин хотод ажиллаж байгаа нэрээ хэлэхээс оросын сэтгүүлчийн мэдээлснээр бол Ху Жин Таогийн албан тушаалыг коммунист намын гишүүн энэ жил 54 настай Си Зинь Пин, 52 настай Ли Кэ Цян нарын аль нэг нь залгамжлан авах магадлал ихтэй байгаа юм байна. Хятад улс өөрийн хөршүүдтэйгээ найрсаг хөршийн харилцааг үргэлжлүүлнэ гэж Ху Жин Тао онцлон тэмдэглэсэн байна.

Лид8. Ирландын зохиолч Энн Энрайт Лондон хотод Букерийн нэрэмжит уран зохиолын шагналыг “Цуглуулага”гэдэг романаараа хүртсэн байна. Утга зохиолыг салбарт олгодог Букерын шагналыг 1969 оноос эхлэн олгодог болжээ.
Энэ романд нэгэн ирланд гэр бүлийн дотоод зөрчлийн тухай өгүүлдэг юм байна. Орчин үеийн гэр бүли йн амьдралын хэв маяг, онцлогийг гурван өөр насны хүмүүсийн харилцаан дээр тулгуурлаж сайн гаргаж чаджээ гэж шүүгч нар үзжээ. Их Бртианий утга зохиолын салбарт олгодог хамгийн нэр хүндтэй энэ шагналыг хүртэх болсондоо би одоо ч нэг л сайн итгэх өгөхгүй байна гэж зохиолч Энн Энрайт хэлжээ. Жил бүр олгодог Букерийн шагналыг 50 мянган фунт стерлинг буюу ойролцоогоор 100 мянган америк доллар дагалддаг юм. Зохиолч Энн Энрайт өмнө нь телевизийн продюссерээр ажилладаг байсан бөгөөд эзэндээ алдар хүнд, шагнал авчирсэн бүтээл нь түүний дөрөв дэх роман юм байна. Тэр 2000 онд Чи хэнтэй адилхан бэ? романаараа Их Британий зохиолч нар олгодог өөр нэг шагнал хүртэж байжээ. Зохиолдч Энн Энрайтын хамгийн анхный ном нь хүхэд хийх үед гэдэг нэртэй байсан бөгөөд жирэмсэн эмэгтэй өдрийн тэмлэглэлийхн хэлбэрээр бичигдсэн нь олны сонирхолыш маш их татаж байжээ. Цуглуулага роман нь одоогийн байдлаар 3000 хувь борлогдоод байгаа юм байна. Энэ жилийн Букерын шагналд Английн зохиолч Иэн Макюэны бисэн орчин үеийн англи залуусын бэлгийн амьдралын тухай өгүүлдэг “Чезилйин наран шарлагийн газар ” бас зохиолч Лойлу Жонунсын Ноён Пип зэрэг бүтээлүүд нэр дэвшсэн байна.

Энэ өдөр
1740 оны энэ өдөр оросын Петропавловск-Камчатский хотыг анх байгуулжээ.


1902 оны энэ өдөр АНУ ын Детройт хотод Кадиллак загварын машиныг анх зохион бүтээсэн байна.

1855 оны энэ өдөр Английн иргэн Генри Бессемер ган хайлш бэлтгэх аргийг олж патент авсан байна.
1933 оны энэ өдөр америкийн Newsweek сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарсан байна.

Өнөөдөр дэлхийн даяар ядууралтай тэмцэх өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхий даяар 1987 оноос хойш тэмдэглэж ирсэн юм. 2000 онд болсон нэгдсэн үндэстний байгуулагын хуралдаанбы үеэр дэлхийн 147 орон шинэ мянганы зорилтыг баталсан бөгөөд энэ зорилтыг нэг нь 2015 он гэхэд ядуурлыг хоёр дахин бууруулахыг уриалжээ.


Үдшийн мэдээ
Лид1.Испани улсад сүүлийн нэг хоногт их хэмжээний аадар бороо орж үер буусан байна.

Үерийн их ус испаний хотын гудамжаар гол мэт урсаж байгаа гэнэ. Усны түвшин зарим газраараа 6 метрт хүржээ. Усны хүчтэй урсгал маш хүчтэй байсан тул зам бентон гүүр ч нуржээ. Байгалийн гамшигийн үеэр хоёр хүн нас барж 1000 гауй байшин барилга усанд автаж, гудамжинд зогсож байсан олон зуун мянган машин эвдэрч хэмхэрсэн байна. Байгалийн гэнэтийн гамшигийн хохиролыг арилгахад наад зах нь нэг с арын хугацаа хэрэгтэй гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ.

2007-10-16

Дэлхийн мэдээ 2007-10-16 Мягмар гараг

19 цаг мэдээ
Лид1. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины амь насанд халдах оролдлого, Тегеранд гарч болзошгүй гэдэг мэдээллийг олон нийтэд тараасны дараа Путин төлөвлөсөн айлчлалаа хийх үү гэдэг асуулт олны сонирхолыг татаж байсан билээ. Путин тусгай албаны тараасан энэ мэдээллийг хүлээн авсан ч Иран руу айлчлал хийнэ гэж Германы Висбанден хотод байхдаа мэдэгдсэн юм.

Путины амь насанд халдах гэж байгаа нь үндэслэлгүй хуурамч мэдээдэл. Орос Ираны харилцаанд сэв суулгах гэсэн өдөөн хатгалага гэж Ираны гадаад хэргийн яам мэдэгдсэн. Гэхдээ болзошгүй аюул, заналхийлэлээс урьдчилан сэргийлэхийн тулд Иран, Оросын нууц алба, хүчний байгуулагууд хамтран өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Владимир Путины Иран улсад хийх айлчлалыг түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал гэж олон улсын харилцааны мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь Оросын төрийн өндөрлөгүүдээс бараг Иранд айлчлал хийж байгаагүй юм. 1943 онд Иосиф Сталин АНУ, Их Британий лидерүүдтэй Тегеран хотод уулзаж байжээ. Үүнээс хойш оросын төрийн өндөр албан хаагчидаас хэн нь ч Иранд очиж байсангүй.
Ираны Тегеран хотод Каспын тэнгисийн эрэг орчмын орнуудын удирдагчидын чуулга уулзалт нээгдэх гэж байна. Энэ уулзалтанд Орос, Азарбайжан, Туркмен,Иран, Казахстаны төрийн тэргүүн нар Каспын тэнгисийн орон зай, ус, баялагийг хэрхэн хувааж ашиглах талаар ярилцах гэж байгаа юм. Одоогоос таван жилийн өмнө Каспын тэнгисийн асуудлаар олон улсын хурал Ашбахад хотод болж байсан юм. Гэвч тухай үед талуудын санал зөрч Каспын тэнгисийн орон зайг хуваан эзэмших асуудал шийдэгдээгүй үлджээ. Одоо Тегеранд болох уулзалтын эцэст Каспын тэнгисийн 5 орон хамтарч тунхаглал гаргах юм. Үүнээс гадна Ираны цөмийн хөтөлбөрийн талаар Владимир Путин, Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмепинажинтай ярилцана. Их наймад багтдаг орнуудын төрийн өндөрлөгүүдээс анх удаа Путин энэ сэдвээр Ираны ерөнхийлөгчтэй нүүр тулан ярилцах гэж байгаа юм. Өнөөдөр орон нутгийн цагаар үдээс хойш Путин Ираны ерөнхийлөгчтэй уулзах бол өнөө орой Ираны шашны тэргүүн Аятоли Хаминей Путинд бараалхана.

Лид2. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотын Олон улсын Хитроу нисэх буудалд зорчигч тээврийн хоёр онгоц мөргөлдсөн байна. НТВ телевизийн Лондон дахь сурвалжлагч утсаар энэ тухай мэдээлжээ.
Гэрчүүдийн ярьж байгаагаар зорчигч тээврийн Боинг, Эйрбус загварыйн онгоцнууд хоорондоо далавчаараа шүргэлцсэн байна. Энэ үеэр нэг онгоцны хөдөлгүүрт нь гэмтэл гарчээ. Энэ ослын үеэр ноцтой хохирол учираагүй, хэн ч бэртэж гэмтээгүй байна. Шүргэлдцсэн онгоцны нислэгийг цуцалж зорчигчидыг Хитроу нисэх буудлын ойролцоох зочид буудалд оруулжээ. Онгоц шүргэлцсэгний дараа нисэх буудлын галдт унтраах албаны 20 машин ослын газар ирсэн ч гал түймэр гараагүй юм. Онгоц хоорондоо шүргэлцсэн явдлыг тогтоох тусгшай хороо байгуулагдаж ажилдаа орсон байна. Онгоц шүргэлцсэн нь хэний буруу вэ? Газар бага хурдар хөдөлж байсан онгоц яаж мөргөлдсөн бэ гэдэг хоёр асуултанд тэд хариулт олдох гэж байна.

Лид3. Укрианы Пнепропетровск хотод орон сууцны барилгад ахуйн хэрэглээний байгалийн хийн шугам хоолой дэрсэн талаар өчигдөр мэдээлж байсан билээ. Тэгвэл дэлбэрэлтийн үеэр амь насаа алдсан хүний тоо нэмэгдэж 15 болжээ.
Нас барсан хүмүүсийг өнөөдөр сүүлчийн замд нь үзэж байгаа бөгөөд Укрианы ерөнхийлөгч Виктор Ющенко 10 сарын 16 ний энэ өдөр гашуудал зарлах тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Укрианы төрийн тэргүүн золгүй байдлаар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Дэлбэрэлтэд өртөж сүйдсэн барилгийн нуранги дороос амь хүн байгаа гэсэн найвартай тул аврагчид хайгуулын ажлыг үргэлжлүүлж байна.
Орон сууцны барилгийн доор 20 хүн байгаа гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. Одоо Укрианий эмнэлэгт 17 бэртэл авсан хүн эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Тэдний 4-ийнх биеийн байдал мамш тааруцхан байгаа гэнэ. Байгалийн хий дамжуулах хоолойн даралт огцом нэмэгдсэн нь дэлбэжрэлт болох шалтгаан болсон гэж шинжээчид дүгнэлт хийсэн байна.

Лид4.ОХУ-ны улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл хүсний барааны үнэ зохиолмолоор өссөн гэдэг маргаан оросын улс төрчидийн дунд өрнөөд байна.
Байдлыг газар дээр нь судлахаар ОХУ-ын ерөнхий сайд Виктор Зубков жижиглэнгийн худалдааны цэгүүдээр явжээ Дараа нь хэрэглдэгчидийн үнийн өсөлтөөс хамгаалах асуудлаар орон нутгийн удирдах газрын дарга нартай зөвлөгөөн хийж, хүнсний барааны үнэ яагаад өссөнийг тайлбарлахыг шаардсан байна. Цаашид хүнсний барааны үнийг тогтоон барихын тулд оросын засгийн газар улаан буудай, сүүнд оногдуулах гаалийн татварыг дахин нэмэгдүүлэх гэж байна.
Товч.
Укрианы парламентийн сонгуулийн дүнш тус улсын сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор зарласаны дараа Блок Юлия Тимошенко нам, Манай Укриан нам эвсэл болж парламентад ажиллахаар болсон байна. Укрианы парламентын даргаар Манай Узриан намын гишүүн сонгогдох бол, Блок Юлия Тимошенко намаас шинэ ерөнхий сайд томилогдох юм байна.

Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр хар алт гэгддэг газрын тосны үнэ нэмэгдсэн байна. Одоо нэг баррель газрын тосыг 86 доллараар арилжиж байна. Дэлхийд газрын тосны олборлолтоороо тэргүүлдэг Иракын курдуудын эсрэг Турк улс цэргийн ажиллагаа явуулах гэж бэлтгэж байгаа гэдэг мэдээлэл газрын тосны үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж эдийн засагчид хэлж байна.

Өнөөдөр Туркийн парламент Курдын босогчидын эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг хэлэлцэх гэж байна. Бие даасан Курдистан улс байгуулахаар 1984 оноос хойш тэмжцэл хийж байгаа курд үндэстнүүд туркийн өмнөд, иракын хойд хэсэгт амьдардаг юм. Туркын батлан хамгаалахын яам Ирактай хил залгаа газраа 200 мянган цэргийн албан хаагч, хүнд, хуягт зэвсэг байрлуулаад байгаа юм байна.

Лид5. Бүгд найрамдах Турк улс Иракын курдуудын ажилчнй намын эсрэг Иракын хойд хэсэгт цэргийн ажиллагаа эхлүүлэх бэлтгэлээ хангажээ. Туркийн парламент Иракын засгийн газарт хандан тус улсын хойү мужид курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохыг албан ёсоор хүссэн байна.
Харин Иракын засгийн газар үүний хариуд нутаг дэвсгэр дээрээ цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөхгүй гэжээ. Хэрвээ турк улс хойд Ирак руу цэргээ оруулах юм бол харийн улс, хил зөрчиж түрэмгийлэл хийж байна гэж үзэх болно хэмээн Иракын засгийн газар мэдэгдсэн байна. Курдын ажилчны нам 1984 оноос хойш тусгаар улс байгуулахаар тэмцэл хийж байгаа юм. Курдын ажилчны намыг устгасанаар бүс нутагт гарах алан хядлагын тоо буурна гэж Туркын тал үзэж байна.

Лид6. НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар Гүрж Абхазн хооронд энхийг сахиулж байгаа оросын цэргийн албан хаагчидын байх хугацааг хагас жилээр сунгасан тогтоол баталсан байна.
Энэ тогтоолын төслийг ОХУ бэлтгэсэн юм. 9 сарын 20 нд Гүржийн цэргүүд оросын энхийн сахиулагчидаас 2-ийг буудан хороож 7 нь барьцаалсан юм. Энэ хэргийг судлах аждыг НҮБ одоо ч хийж байгаа юм байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ халдалагыг буруушаасан мэдэгдэл гаргаж байлаа. НҮБ дахь Гүржийн суурин төлөөлөгч 9 сарын 20-нд Гүрж Абхазын хил дээр болсон хэрэг явдал нь оросын талаас өдөөн хатгасанаар эхэлсэн гэж тайлбар хийсэн байна. Харин НҮБ дахь ОХУ-ын суурин төлөөлөгч Виталий Чуркин
Эр. НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг бүгдээрээ дагаж мөрдөх ёстой. Аюулгүйн Зөвлөл шийдвэрээ гаргачихаад байхад Гүржийн тал хариуцлагагүй мэдэгдэл хийсээр байгаа нь Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын утга учрыг Гүрж улс олйгохгүй байгаагийн илрэл.

Лид7 АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Палестины тусгаар тогтносон улс байгуулах цаг болсон. Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэхийн тулд Кондализа Райс боломжтой бүнийг хийх болно гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Ирэх 11 сард Ойрхи Дорнодын асуудлыг эцэслэн шийдвэрлэх олон улсын хурал АНУ-ын Мэриленд мужид болох юм. Кондализа Райс Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерттэй уулзаад Иордан голын баруун эрэг рүү хүрч Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзахаар явах байсан ч аюулгүй байдлыг нь бүрэн хангаж чадахгүй байна гэсэн шалтгаанаар 4 цагийн турш саатжээ. Кондализа Райсын хөлөглөсөн машин энэ бүх хугацаанд Изриалийн гал унтраах албаны байранд байжээ.

Лид8. Бага насны эрэгтэй хүүхдүүдийн садар самуунд урвуу татсан англи хэлний багш Тайланд улсад хүрэлцэн ирсэн байна гэж Интерпол мэдээлжээ.
Тэр бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа 20 гаруй зургийг интернэтэд байруулжээ. Олон улсын цагдаагийн байгуулага аюултай гэмт хэрэгтнийг баривчлах оролдлого хэд хэдэн удаа хийсэн ч чадаагүй юм. Интернэтэд байруулсан зурагт гаж донтоны нүүр царайг дарсан байсан ч Германы цагдаа нар түүний царайг сэргээж чадсан байна. Гэмт хэрэгтэн Өмнөд Солонгост англи хэлний багшаар ажилладаг юм байна. Өнгөрсөн долоо хоногт Банкок хотын нисэх онгоцны буудлын хяналтын камерт бага насын хүүхдтийг садар самуунд урвуу татсан хэрэгт сэжиглэгдэж байгаа энэ хүнтэй төстэй хүний дүрс бичлэг үлдсэн байсан юм. Тэр Сөүлээс газардсан онгоцноос буужээ. Интерпол гэмт хэрэгтний овюог нэр, нас, төрсөн он сар өдрийг тогтоосон юм байна. Бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа зураг анх удаа 2002 онд интернэтэд тавигджээ. Мэргэжилтнүүд тэр гэрэл зургийг Вьетнам, Комбуж улсад хийсэн болохыг нь хожим тогтоосон юм.

Лид9. Испаний үндэсний дээд шүүхийн барилгийг дэлбэлэх гэж санаархаж байсан хүмүүсийг шүүж ял оноох шүүх хурал болж байна.
6 амиа золиослогч хагас тонн орчим тэсрэх бодис ашиглан шүүхийн барилгийг нураах гэж байгаад баригдсан юм. Энэ хэрэгт буруутгагдсан хүмүүсийн хэн нь ч одоогоор өөрсдийн буруутай үйлдэлээ хүлээн зөвшөөрөөгүй байна. 2004 онд Испаний хот хоорондын галт тэрэгэнд цуврал дэлбэрэлт болж байсан билээ. Энэ алдан хядах ажиллагаатай холбоотой хавтас хэргийг үгүй хийхийн тулд эдгээр хүмүүс шүүхийн баригад халдлага үйлдэхээр завдаж байсан нь тогтоогдсон юм.

Лид10.Эйрбус компани шинэ загварын онгоцоо Сингапурын иргэний агаарын тээврийн компани хүлээлгэн өгсөн байна. Энэ ёслолын ажиллагаанд Сингапурын иргэний агаарын тээврийн компаний төлөөлөгчид, нисэх багийн гишүүд, Эйрбус компаний ажилтан албан хаагчид оролцсон байна.
Европын төдийгүй дэлхийн хамгийн том иргэний агаарын тээврийн зориулалттай шинэ загварын Эйрбус А 380 онгоцыг 2005 оноос хийж эхэлжээ. Гэвч Эйрбус компани санхүүгийн хямралд орж Сингапурын агаарын тээврийн компаний захиалгийг хугацаанд нь өгч чадаагүй юм. Харин өнөөдөр Эйрбус компани, анхныхаа захиалгыг Сингапурын иргэний агаарын тээврийн компанид хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байгаа юм. Эйрбус 380 онгоц нь 800 зорчигчид үйлчилэх хүчин чадалтай бөгөөд энэ сарын сүүлээр албан ёсныхоо нислэгийг үйлдэхэд бэлэн болох гэнэ.

Эр. Шинэ онгоц зохион бүтээхэд бараг 200 хүн өдөржин шөнөжин ажилласан.Бид энэ ажлыг хийж чадсандаа сэтгэл хангалуун байна.

Эйрбус компаний мэргэжилтэн “Эйрбус компани санхүүгийн асуудлаа хурдан хугацаанд шийдвэрлэж одоо үйл ажиллагаа нь тогтворжисон” хэмээн мэдэгдсэн юм. Одоо Эйрбус компани өмнөх захиалга нартайгаа, захиалгын гэрээгээ шинэчлэн байгуулж эхлээд байгаа юм. Ингээд, шинэчлэгдсэн гэрээний дагуу Эйрбус компани, 2008 он гэхэд 13 нисэх онцгоц захиалгачидад нь хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эйрбус компаний удирдлагууд, ирэх онд гаргах нисэх онгоцны 420 шинэ загвараасаа багагүй ашиг олж, алдагдалаа бүрэн нөхөж чадна гэж найдаж байгаа гэнэ.
Шинэ Эйрбус онгоцонд хамгийн сүүлийн үеийн техникийн ололт амжилтыг ашиглан хийжээ. Сингапурын иргэний агаарын тэврийн компани нисэгч Роберт Тинг энэ онгоцны хамгийн анхны арилжааны нислэгийг 10 сарын 25-нд Си нгапураас Сидней рүү хийх юм.

Эр. Энэ онгоц Боинг 787 онгоцоос 50 хувиар хүнд жинтэй боловч жирийн онгоцгы бодвол түлш 20 дахин илүү хэрэглэдэг.

Онгоцны эконом ангилалын суудал нь бизнес ангилалыг санагдуулахуйц тохилог. Зарим талаараа экном ангилалын хэсэг нь европын зартим орнуудын бизнес ангилалын хэсгээс ч хэд дахин илүү юм байна. Бас хүн бүрийн өмнө дэлгэцтэй. Шинэ Эйробусын анхны нислэгийн тасалбарыг интернэтээр дамжуулан борлуулсан байна. Харин бизнес ангилалд тусгай тасалгаатай. Тасалгаа бүр нь хоёр хүний унтлагын ортой бөгөөд бусдын нүднээс далд байж болох халхавчтай. Гэхдээ америкийн Виржин Атлантик агаарын тээврийнн компани Эйрбус онгоцны захиалга өгчээ. Виржин Атланти компани өөрийн онгоцондоо спортын зал, казино, усан сан хийх захиалга өгсөн юм байна.


Энэ өдөр
1923 оны энэ өдөр Уолт Дисней кино компани байгуулагджээ.
1930 оны энэ өдөр англи хэлээр хэвлэгдэн гардаг Moscow News сонины анхны дугаар хэвлэгдсэн байна.
1959 оны энэ өдөр Москвх хотод газар доорх нүхэн гарцыг байгуулжээ.

Үдшийн мэдээ

Лид1. АНУ-ын Нью-Йорк хотын дуудлага худалдааны Сотбис төв Монака улсын гүнж, жүжигчин Грейс Кейлигийн эдлэж хэрэглэж байсан зүйлс, үнэт эдлэл, хуримын бөгж, Оскарын шагналын хөшөөг, гэрчилгээгээр нь үзэсгэлэн гаргажээ.
Бас түүний өмсөж байсан хоёр даашинжыг зарах юм байна. Дуудлага худалдааааас олсон бүх мөнгийг Грес Кейлигийн нэрэмжит хүмүүнлэгийн байгуулагын дансанд шилжин орох юм байна.


Лид2. Францын ерөнхийлөгч Николя Саркози гэрлэлтээ цуцлуулж болзошгүй байна гэдэг цуу яриа дэгджээ. 2005 оны зунаас эхлэн Николя Саркози, гэргий Селсилия нарын харилцаанд ан цав гарч эхэлжээ.
Саркозигийн гэргий одоогоос 2 жилийн өмнө америкийн нэгэн хэвлэлийн компаний ажилтантай хайр сэтгэлийн холбоотой болсон юм байна. Тухайн үед Николя Саркози гэр бүлээ аварч, гэргий Сесилиятайгаа эв зүйгээ олж чаджээ. Гэвч Францын ерөнхийлөгчийн гэр бүлийн харилцаа одоо сайнгүй байгаа гэнэ. Их наймын уулзалтын үеэр Францын тэргүүн хатагтай албан ёсны ажиллагааны үеэр эр нөхрөө орхин явжээ. Тэр ч байтугай 7 сарын 14 нд Парис хотод болсон арга хэмжээний үеэр тэргүүн хатагтай Сесилия нөхрийнхөө гарыг олны нүдэн дээр цааш нь түлхжээ. Сүүлийн саруудад тэргийн хатагтай төрийн албан ёсны үйл ажиллагаанд оролцохгүй байгаа юм байна. Бас ерөнхийлөгчийн гадаад руу айлчлал хийх үед нь төрийн ёслол жаягийн дагуу дагалдан явах ёстой ч татгалзах болсон байна.
Эр. Ерөнхийлөгчийн гэр бүлийн харьцааны талаар бүгд мэдэж байгаа ч хэн ч одоогор ил тод ярихгүй байна.
Елисейн өргөөний хэвлэлийн алба ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар гэрлэлтээ цуцлах гэж байгаа тухай цурхалд ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байгаа юм. байна. Бүрэн эрхийн хугацаагаа эдлэж байгаа ерөнхийлөгч гэрлэлтээ цуцлуулж байсан тохиолдол Францын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй юм.

Лид3. Дэлхийн зах зээл дээр борлуулагдаж байгаа эмийн тэн хагас нь хуурамч байдаг гэнэ. Тэгвэл Их Британий эрдэмтэн хуурамч эмийг илрүүлэх төхөөрөмж зохион бүтээсэн байна.
Үзэгч та оросын холбооны улсад хуурамчаар хийгддэг эмийн жагсаалтыг харж байна. Эдгээр эмнүүд нь хямд үнэтэй байдаг. Ийм хямд эмнээс өндөр ашиг олдог байна. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын мэргэжилтнүүдийн тооцоогоор дэлхийн өндөр хөгжилтэй орны зах зэлд дээр борлуулагдаж байгаа найман эмийн нэг нь хуурамч байдаг гэнэ. Харин хөгжиж байгаа орнуудад хуурамч эмийн эзлэх хувь хэмжээ бүр 50 хувийг эзэлдэг. Их Британий оксфорын их сургууулийн профессор Паул Матусек өөрийн лабратортоо хуурамч эмийг илрүүлэх арга боловсруулж шинэ төхөөрөмж зохион бүтээснээ танилцуулж байна. Түүний үинэ төхөөрөмж нь лазерийн гэрэл гаргаж ямар эмийн жор, тунг нь хоромхон зуур тогтоож дүн шинжилгээ гаргаад тухайн эм жинхэн үү хуурамч уу гэдгийг мэдээлдэг байна. Ингэхдээ энэ аппарат эмийн лац ломбыг гэмтээдэггүй байна.
Эр. Энэ төхөөрөмжийг ашиглагн ямар ч хүн дурын эмийн санд очоод эм хуурамч эсэхийг тогтоох боломжтой болж байгаа юм.
Хуурамч эм үйлдвэрлэгчид жинхэнэ эм үйлдэрлэгчээс огт дутахааргүй м хийдэг ч зарим нэг алдааг заавал гаргасан байдаг. Жишээ нь эм савласан байрлал нь ялгаатай байдаг. Үүнийг жирийн иргэд бүү хэл мэргэжилийн хүн ч огт ялгаж чаддаггүй байна.

Лид4. Боливи улсад хаягдал хуванцар лонх ашиглан орон сууцны байшин барьжээ.
Боливи улсад өнгөрсөн зун хүчтэй үер болж байгаль орчинд гарз хохирол учирсан юм. Түүнээс гадна байгалийн гамшигийн үеэр олон зуун хүн орох оронгүй болсон юм. Тэгвэл тус улсын баригийн компаниуд байгаль орчин, хог хаягдал орон сууцны асуудлыг нэгэн зэрэг шийдэх чаджээ. Тэд туршилтын журмаар ундаа усны хуванцар сав ашиглан орон сууцны байшин барьжээ. Хоосон хуванцар лонхийг элсээр дүүргэж дараа нь металл баганаар бэхэлж цемент ашиглан яг л тоосго шиг өрсөн байна. Хэд хэдэн өрөөтэй орон сууцны байшин 5000 долларын зардаг гарчээ.

Лид5. Дэлхийн хамгийн нэр хүндтэй Нобелийн шагналыг хүртэх хүмүүсийн нэрс тодорч дууслаа.
Өнөөдөр Шведийн хатан хааны нэрэмжит Шинжлэх Ухааны Академи эдийн засгийн салбарт 2007 онд Нобелийн шагнал хүртэх хүмүүсийн нэрийг албан ёсоор зарласан байна. Эдийн засгийн салбарт Нобелийн шагналыг америкийн нэгдсэн улсын гурван эрдэмтэн хүртэх болжээ. Эрик Майскин, Рожер, Леонид Гурвиц нар Миннесотагийн их сургуулийн хүндэт професер цолтой. Леонид Гурвиц нь орос гаралтай энэ: жил 90 настай америкийн иргэн юм. Тэр энэ жил Нобелийн шагнал хүртэж байгаа хүмүүсээс хамгийн өндөр настай нь юм байна. Америкийн эдийн засгийн ухааны эрдэмтэд ямар нөхцөлд зах зээлийн худалдаа арилжаа үр дүнтэй явагддагийг судалж онол гаргасан юм.

Эр. Надад Нобелийн шагнал хүртээх гэж олон удаа нэр дэвшүүлж байсан. Би цаашид Нобелийн шагнал хүртэхгүй биз ээ гэж бодож байсан. Гэвч одоо энэ шагналыг хүртэх болдсондоо баяртай байна. Тэтгэвэрийн хөгшинд бас шагналыг мөнгө нь ч хэрэгтэй.


Энэ өдөр
1923 оны энэ өдөр Уолт Дисней кино компани байгуулагджээ.
1930 оны энэ өдөр англи хэлээр хэвлэгдэн гардаг Moscow News сонины анхны дугаар хэвлэгдсэн байна.
1959 оны энэ өдөр Москвх хотод газар доорх нүхэн гарцыг байгуулжээ.

2007-10-15

Дэлхийн мэдээ 2007-10-15 ДАВАА ГАРИГ


Лид1. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны бүгд найрамдах Герман улсад айлчлал хийж байна. Владимир Путин энэ жил 5 дахь удаагаа Германд ирж байгаа нь энэ юм.
Ням гаригийн орой ОХУ-ын Москва хотод их хэмжээний цас орж байсан тулд ерөнхийлөгч Путин германд руу нисэхээр товлосон хугацаанаасаа хоёр цагаар хоцорч ниссэн байна. Путины хөлөглөсөн онгоц Германы Франкфурт хотод газарджээ. Дараа нь тэндээсээ Висбаден хотод очиж Германы канцлер Ангела Меркельтэй уулзаж оройн зоог барьжээ. Тэд оройн зоогийн үеэр дэлхий дахины өмнө тулгараад байгаа асуудлуудын талаар санал солилцсон байна. Путин Ангела Меркель нарын ярианы сэдэв нь америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг зүүн европт байрлуулах төлөвлөгөө, Ираны цөмийн хөтөлбөр, Косовогийн хязгаарын ирээдүйн статусын тухай байсан гэж оросын олон нийтийн телевиз уламжилж байна. Өнөөдөр Владимир Путин Ангела Меркель нар албан ёсоор зөвлөгөө хийжээ. Сүүлийн үед Орос Германы харилцаа хамтын ажиллагаа олон салбарт эрчимтэй хөгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Лид2. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин маргааш Иран улсад айлчлал хийх гэж байна. Энэ үеэр Путины амь насанд халдах, эсвэл түүнийг барьцаалах гэсэн оролдлого гарч болзошгүй талаар цуу яриа дэгджээ. Харин Ираны гадаад хэргийн яам энэ цуурхалд няцаалт өгч байна.
Путиныг Иранд айлчлах үеэр түүнийг амь насанд халдах оролдлого гарч болзошгүй гэсэн цуурхалд Кремлийн хэвлэлийн алба ямар нэгэн тайлбао хийхээс татгалзаж байгаа ч гэхдээ энэ тухай Путинд өөрт нь дуулгасан гэж мэдээлсэн байна. Ираны нийслэл Тегеран хотод хэд хэдэн амиа золиослогч Путины амь насандп халдахаар бэлтгэж байгаа талаар Оросын тагнуулын байгуулага мэдээлсэн талаар Оросын Итар Тасс агентлаг 10-р сарын 14-нд мэдээлжээ. Ираны гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Мохаммад Али Хоссейни дээрх мэдээллийг ямар ч үндэслэлгүй гэж хэлээд энэ бол Орос Ираны харилцаанд сэв суулгах гэсэн дайснуудын хийж байгаа сэтгэл зүйн дайны нэг хэлбэр гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр Путиний амь насанд заналхийлж байна гэдэг цуурхал тархаад байгаа ч түүний айлчлалын хөтөлбөрт өөрчлөлт орохгүй гэж Ираны тал нотлож байна.Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Ройтер агентлагт ярилцлага өгөхдөө Владимир Путины айлчлалын хөтөлбөр аль хэдийнэ батлагдсан. Ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэж хэлжээ. Оросын ерөнхийлөгч одоо Холбооны Бүгд Найрамдах Герман улсад айлчлал хийж байгаа юм. Путины Германд хийх айлчлалаа хочёр цагаар хоцорч эхэлсэн байна. Учир нь ням гаригийн Москва хотод их хэмжээний цас орж байсан тул онгоц нисэх ямар ч болдомжгүй байжээ. Германы Висбаден хотод Путин германы канцлер Ангела Меркельтэй уулзсан байна. Дараа нь оросын ерөнхийлөгч Ираны Тегеран хот руу нисэх юм. Сүүлийн жилүүдэд Оросын ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлого гарч магадгүй гэсэн мэдээлэл нэг бус удаа гарч байсан юм. Тухайлбал 2000 онд Ялта хотод, 2001 онд Азербайжанд, 2003 онд Лондон хотод Путины аминд халдахаар зэхэж байсан хүмүүсийг баривчилсан тухай тусгай албаныхан мэдээдж байсан юм. Оросын төрийн өндөрлөгүүдээс Иосиф Сталин л 1943 онд Их Британи, АНУ-ын лидерүүдтэй уулзах гэж Иранд айлчлал хийж байжээ.

Лид3 Таван жил тутамд нэг удаа зохиогддог Хятадын эрх баригч нам болох Хятадын Коммунист Намын ээлжит их хурал Бээжинд нээлтээ хийсэн байна. Коммунист намын ээлжит их хурлыг Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао нээсэн юм.
Хятадын Коммунист Намын энэ удаагийн ээлжит их хуралд 2200 гаруй төлөөлөгч оролцож байгаа гэнэ. Коммунист намын ээлжит их хурлыг нээж Хятадын ерөнхийлөгч Ху Жи Тао үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ Тайваны салан тусгаарлалтыг Хятад улс, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Тайваны эрх баригчдыг тусгаар тогтнох гэсэн бодлоо орхихыг сануулж байсан юм. Мөн түүнчлэн, Хятадын засгийн газар, Тайваны эрх бүхий хүмүүстэй яриа хэлэлцээр хийж, улс төрийн энэ хурцадмал асуудлыг энхийн замаар шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хятадын Коммунист нам нь, Хятадын улс төрийн хамгийн хүчирхэг эрх баригч нам бөгөөд 2012 он гэхэд тус намын өнөөгийн эрх баригчид, шинэ залуу лидерүүддээ байраа тавьж өгөх юм. Нэг үгээр, 2012 он гэхэд Хятадын Коммунист Нам шинээр цус сэлбэх гэнэ. Хятадын Коммунист Намын 17 дахь удаагийн их хурлаар, намын ирэх таван жилийн улс төрийн төлөвлөгөөг батлах гэнэ.

Лид4. Австралийн ерөнхий сайд Жон Ховард 11сарын 24нд парламентын Сонгууль болно гэж мэдэгдсэн байна.
Ерөнхий сайд эхлээд хатан хаан Элизабэтийн тэргүүлдэг засгийн газрын төлөөлөгч захирагч генерал Майкл Жефритэй уулзсан юм. 68 настай ерөнхий сайд энэ албан тушаалыг таван жил хашиж байгаа боловч ажиглагчид энэ албан тушаалаа 11 жил хашсаны дараа түүнийг хүнд ялагдал хүлээнэ гэж таамаглаж байна. Ерөнхий сайд Жон Ховард сонгуулийн тухай мэдээлсэн хэвлэлийн бага хурал дээр манай улсад шинэ удирдагч хэрэггүй, хуучин удирдагч ч хэрэггүй гагцхүү зөв удирдагч л хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Лид5 АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс ОХУ-д өнгөрсөн долоо хоногт айлчлал хийсэн билээ. Тэрээр ОХУ-аас шууд Изриальд ирсэн байна. Кондализа Райс Изриальд очиж ирэх 11-р сард болох ойрхи дорнолдын хямралыг шийдвэрлэх олон улсын бага хурлын бэлтгэл ажлыг хангах зорилготой юм байна. Кондализа Райс ойрхи дорнодын бүс нутагт энэ жил 7 дахь удаагаа ирж байгаа нь энэ юм.

Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэх олон улсын бага хурал АНУ-ын Мэерилэнд мужын Аннаполис хотод болох юм. Олон улсын хурал болох хугацаа дөхөж байгаа ч бэлтгэл ажил нь маш хангалтгүй байгаа юм. Тэр ч бүү хэл хуралд оролцох улсууд урилгаа ч албан ёсоор аваагүй байгаа гэж Би Би Си-ийн тоймч мэдээлж байна. Ойрхи Дорнодын бүс нутагт хийх айлчлалаас ямар нэгэн чухал үр дүн гарахгүй. Харин зарим нэг бичиг баримтыг л цэгцлэх юм гэж Кондализа Райс Тель Авив руу нисэх байхдаа ярьжээ. Израилийн нийслэлд Кондализа Райс тус улсын ерөнхий сайд Эхуд Ольмерт, Палестин засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нартай уулзсан байна. 11 сард болох ойорхи дорнодын хямралыг шийдвэрлэх олон улсын бага хуралд аль болох Арабын олон орныг татан оролцуулахыг АНУ хичээж байна. Мерилэнд мужид болох хуралд Сири, Изриаль улдс оролдцохоо илэрхийлээд байгаа. Дараа нь америкийн төрийн нарийн бичгийн дарга Египет улсад богинро айлчлал хийнэ. Бас Лондон хотод Иорданы эзэн хаан Абдаллойтой уулзах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Товч.
ОХУ-ын нийслэл Москва хотод үл мэдэгдэх этгээдүүд Чечень гаралтай хоёр хүнийг бууджээ. Тэд хотн төвийн дүүрэгт байдаг Касбар ресторанаас гарч яваад буудуулсан байна. Халдлагад өртсөн хочр хүнийг нэг нь газар дээрээ нас барж нөгөө хүн д шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Хэргийн газар цагдаа нар үзлэг хийж байна.

Ням гаригт Москва хотод их хэмжээний нойтон цас гэнэт оржээ. Өвлийн бэлтгэлтээ сайн бажааз амжаагүй байсан нь байгаль эх ийнхүү анхны дохиогоо өгчээ. Байгалийн үзэгдлийн үеэр цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарч Москва орчмиын 150 гаруй жижиг суурин газар эрочим хүч тасаржээ. Москва хотод орсон нойтон цас халтиргаа үүсгэж зам тээврийн хөдөлгөөнд багагүй хүндрэл үүсгэжээ. Цас орох үеэр салхиний хурд 25 метр секунд хүрч ширүүссэн байна.

Америкийн Вашингтон пост сонины Ирак дахь сурвалжлагч Салих Сейф Алдин ням гаригт Садия хотыйн орчимд алагдсан байна. Одоо гэмт хэрэгтнийг хайж байгаа гэж орон нутгийн цагдаа нар мэдэлжээ.

Укрианы төрийн тэргүүн Виктор Ющенко укрианд бослого гаргаж байсан зэвсэгт армийн баатруудын дурсгалд зориулж Львов хотын нэг гудамжны нэрийг өөрчилөх зарлиг гаргасан байна. Одоогоос 65 жилийн өмнө дэлхийн хоёр дугаар дайны үед Бендеорийн бүлэглэл нэртэй энэ зэвсэгт арми нь фашистуудыг дэмжиж тэдний талд орж Зөвлөлтийн улаан Армийн эсрэг тулалдаж байсан юм.Ийм зарлиг гаргасанд фашизмын эсрэг тэмцэж байсан ахмад дайчид бухимдаж байна.

Лид6. Кубын ерөнхийлөгч Фидел Кастро хүнд хэцүү замыг туулж өнгөрсөн жил эрх мэдлээ гартаа авснаас хойш анх удаа телевизийн шууд ярилцлаганд орсон байна.
Ноён Кастро Кубын телевизийн долоо хоног бүрийн шууд ярилцлагын үеэр Вэнисвэлийн ерөнхийлөгч Хуго Чавистэй утсаар ярьсан ажээ.Ерөнхийлөгч Чавис улс орондоо 40 жилийн өмнө бусдын гарт алагдсан аугаа хувьсгалч Эрнэст Чэ Гуварагийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байсан байна.Ноён Кастро Гуварагийн үйл хэргийн талаар дурсан ярьсан ба хоёр улсын тэргүүн цөөн хэдэн минутын дотно яриаг утсаар өрнүүлсэн юм. Хөтөлбөрийн үеэр бямба гаригт болсон хоёр улсын тэргүүний уулзалтын видио бичлэгийг үзүүлсэн байна.

Лид7. Тайланд улс руу аялалаар явах нь аюултай болоод байна гэж барууны хэвлэлээр бичиж байна. Гадаадын иргэд амиа алдах явдал тэнд ихсэж байна. Тайландад амарч байсан Германы 6 иргэн ням гаригт осолож амиа алджээ.
Тэд нийслэл Банкок хотоос 644 км алсад байдаг Тайланд улсын Суратани мужид байдаг Као Сок гэдэг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн түргэн урсгалтай хүрхрээгээс холгүй оршдог агуйд явж байжээ. Тэднийг аялаж байх үед шүрүүн аадар бороо гэнэт орж агуй усаар дүүрчээ. Усанд осолдсон германы хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй нэг хүүхдийн цогцосыг аврах албаныхан олсон байна. Бас аялалын хоёр хөтч амь насаа алджээ. Одоо өөр нэг жуулчины цогцосыг хайж байгаа юм байна. Сүүлийн үед Тайланд улсад аялах нь аюултай гэсэн ойлголт нэлээн газар аваад байна.

Лид8. Укрианы Днепропетровск хотын нэгэн орон сууцны ахуйн хэрэглээний байгалийн хийн шугамд гэмтэл гарч хүчтэй дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэлтийн хүч асар их байсан тул орон сууцны байшинд ноцтой хохирол учирсан байна.
Байгалийн хийн шугам дэлбэрэх үед 13 хүн амь насаа алджээ. Укрианий онц байдлын газар барилгийн нурангид дарагдсан хүмүүсийг гаргаж, нас барсан хүмүүсийн цогцосыг хайж байна. Барилгын нуранги доор нэлээн хэднэ амьд хүмүүс байгаа. Тэд өөрсдөө аврагчид руу утасдсан байна. Укрианы ерөнхий сайд Виктор Янукович Днепропетровск хотод хүрэлцэн ирж байдалтай газар дээр нь танилцсан байна. Укрианы засгийн газар дэлбэрэлтийн үеэр хэлмэгдсэн айл өрхөд нэг сая тавн зуун мянган доллар зарцуулах болжээ.

Лид9.Энэтхэгийн иргэн Рикши Сакс бага оврын хэмжээтэй нисэх онгоцыг оосорлоод чирсэн байна.
Хэдэн зуун тонн жинтэй онгоцыг байрнаас нь хөдөлгөнө гэдэг хэний ч санаанд оромгүй. Гэвч энэ энэтхэг залуу онгоцыг байрнаас нь нэлээн хэдэн метр хөдөлгөж чаджээ.
Эр. Би багаасаа л ямар нэгэн дээд амжилт тогтоохыг хүсдэг байлаа. Хүмүүс ихэвчилэн хүнд даацын машин механизмыг шүднийхээ тусламжтайгаар хөдөлгөж чирж байгааг би олон удаа харсан. Ингээд өөрийн хүчээ сориод үзэх хүсэл төрсөн юм.
Риши Сакс урьд нь галт тэрэг, автомашиныг ирж байжээ.

Энэ өдөр
Өнөөдөр дэлхий даяар хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж байна.
Дэлхийн хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ-аас 1995 онд Бээжин хотодзохион байгуулсан олон улсын бага хуралын үеэр тэмдэглэж байх санаачлага гарч байжээ.

1814 оны энэ өдөр Оросын зохлч Михаил Юрьевич Лермонтов мэндэлж байжээ. Тэр Москва хотод төрж өссөн юм байна. 1827 оноос эхлэн шэг зохиолч бичиж эхэлжээ.

1990 оны эн өдөр ЗХУ-ын ерөнхийлөгч Михаил Гобачевт Нобелийн энх тайвны шагналыг олгох шийдвэрийг Шведийн хатан хааны нэрэмжит шинжлэх ухааны академи гаргасан байна. Михаил Гобачев 1985 онд ЗХУ-ын коммунист намын нарийн бичгийн даргаар сонгодож байсан юм. Тэр орос оронд өөрчлөн байгуулалтыг эхлүүлж, хүйтэн дайныг дуусгахад чухал нөлөө үзүүлсэн хүн юм.

Үдшийн мэдээ

Лид1. Өнөөдөр Эйрбус компани, их хямралын дараах анхныхаа захиалгыг хүлээлгэн өглөө. Эйрбусд өгсөн захиалгаа 18 сарын дараа Сингапурын иргэний агаарын тээврийн компани хүлээн авч байгаа юм.
Энэ оны ихээр нүсэр зохион байгуулалт болон зардлаасаа болж Эйрбус компани, санхүүгийн багагүй хямралд орж, бүтэц зохион байгуулалтдаа томоохон шинэчлэл хийсэн юм. Энэ хямралаас болж Эйрбус компани, захиалгынхаа онгоцнуудыг гэрээнийхээ хугацаанд гүйцэтгэж чадахгүй болсон билээ. Харин өнөөдөр Эйрбус компани, анхныхаа захиалгыг Сингапурын иргэний агаарын тээврийн компанид хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байгаа юм. Эйрбус 380 онгоц нь 800 зорчигчид үйлчилэх хүчин чадалтай бөгөөд энэ сарын сүүлээр албан ёсныхоо нислэгийг үйлдэхэд бэлэн болох гэнэ. Эйрбус компаний мэргэжилтэн “Эйрбус компани санхүүгийн асуудлаа хурдан хугацаанд шийдвэрлэж одоо үйл ажиллагаа нь тогтворжисон” хэмээн мэдэгдсэн юм. Одоо Эйрбус компани өмнөх захиалга нартайгаа, захиалгын гэрээгээ шинэчлэн байгуулж эхлээд байгаа юм. Ингээд, шинэчлэгдсэн гэрээний дагуу Эйрбус компани, 2008 он гэхэд 13 нисэх онцгоц захиалгачидад нь хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эйрбус компаний удирдлагууд, ирэх онд гаргах нисэх онгоцны 420 шинэ загвараасаа багагүй ашиг олж, алдагдалаа бүрэн нөхөж чадна гэж найдаж байгаа гэнэ.

Лид2. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил бүр ард түмнийхээ сонирхсон асуултад оролцож телевиз радиогийн шууд нэвтрүүлэгт оролцдог билээ. Путин 12- сардын үед л ард түмэнтэйгээ шууд ярилцдаг байсан бол энэ жил уламжлалаа эвдэж 10-р сарын 18-нд телевизийн шууд хөтөлбөрт оролцох болжээ.
Өнөөдрөөс эхлэн иргэн та ерөнхийлөгчид тавих асуултаа илгээж болно гэсэн сурталчигаа оросын олон нийтийн телевиз, мөн Россия телевизийн сувгаар, бас Маяк радио станц, Оросын төв радиогоор аль хэдийнэ цацагдаж эхэлсэн байна. Владимир Путины оролцох шууд нэвтрүүлэг 10-р сарын 18-ний пүрэв гарагт Москвагийн цагаар өдрийн 12 цагт эхэлнэ. Ерөнхийлөгчид тавих асуултыг 10-р сарын 14 өдрийн 12 цаг хүртэл утасаар, интернэтээр авах юм байна. Путин зөвхөн оросын холбооны улсын нутаг дээрээ амьдарч байгаа иргэдийнхээ асуултад хариулдаг байсан бол одоо хилийн чанадаас чирэх асуултад ч харилут өгөх юм байна. Үзэгч та
www.president-line.ru, сайтаар дамжуулж, эсвэл ОХУ-ын нутаг дэвсгэрээс 800 200 40 40 гэсэн дугаар руу залгаж асуултаа тавих боломжтой. ОХУ-ын нутаг дэвсгэрээс утасдах юм бол чмар нэгэн төлбөр гарахгүй юм байна. Харин хилийн чанадаас утасдах бол 7 495 645 10 10 гэсэ.н дугаар руу залгаж болно. Гэхдээ хилийн чанадаас утасдах юм бол төлбөрөө залгасан хэрэглэгч хариуцна гэж Кремлийн хэвлэлтийн албан анхааруулжээ. Интернэт, телефон утаснаас гадна мессежээр бас бас асуулт хүлээн авах юм байна. Оросын нутаг дэвсгэрээс 0 40 40 гэсэн тусгай дугаар руу 70 тэмдэгьтээс хэтрэхгүй орос хэлээр крилл үсгээр асуулта бичсэн байх шаардлагатай юм байна. Өнгөрсөн 2006 онд Владимир Путинд 2 сая асуулт ирсэн байна. 3 цаг үргэлжилсэн шууд нэвтрүүлгийн үед Путин хамгийн тулгамдсан гэж үзсэн 56 асуултад харилж байжээ.Үүнээс 45 асуултый нв хөдөө орон нутгийн иргэдийн ьтавьсан асжуулт байсан бол 11 асуултыг нь Путин өөрөө сонгож хариулсан байна.

Лид3. Афин хотод Акрополийн хөшөөг шинэ музей руу нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байна.
Өнөөдөр өргөгч краны тусламжтайгаар 2000 тонн жинтэй хөшөөг Парфеноны дурсгалын цогцолбороос буулгажээ. ИЙнхүү зургаан долоо хоногийн турш хэдэн зуун хөшөө барималыг өөр газар руу нүүлгэх юм. Грекийн эрх баригчид эртний хөшөө дурсгалыг одоо байгаа газраас нь 400 метрийн зайд байрлуулах шийдвэр гаргасан юм. Их Британи улс 19-р зууны үед Грекийн түүхийн олон арван хөшөө барималыг авч явсан юм. Грек улс эдгээр хөшөө дургалын эүйлсийг эргүүлэн авах гэж байгаа юм. Их Британиас авч ирэх хөшөөг шинэ музейд бас байрлуулах юм байна.

Лид4. Зэвсэг агсаж байлдааны ажиллагаанд ордог цэргүүд спортын наадамд оролцож байна. Бүгд Найрамдах Энэтхэг улсын Хайдерабад хотод дэлхийн олон орны цэргийн албан хаагчид бокс, хөл бөмбөг, сагсөн бөмбөг гээд спортын 14 төрлөөр өрсөлдөж байна.
Цэргийн албан хаагчидын дунд энэ тэмцээнийг олимпын наадмын адил дөрвөн жилд олон улсын цэргийн спортын зөвлөл гэдэг байгууулага дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг юм. Олон улсын цэргийн спортын зөвлөлд дэлхийн 129 орон гишүүнээр нь элсжээ. Энэ жил энэтхэгт болж байгаа тэмцээнд дэлхийн 101 орны цэргүүд оролцож байгаа юм байна. Энэ жил Энэтхэгийн геополитикийнэ гол өрсөлдөгч гэгддэг Пакистан улсын цэргүүд спортын наадамд оролцохоос татгалзсан байна. Үүнд олдон улсын цэргийн спортын зөвлөл харамсаж байгаагаа илэрхийлээд 2009 онд Пакистанд болохоор төлөвлөгдөж байсан олон улсын цэргийн спортын зөвлөлийн ерөнхий ассамблейн хуралдааныг цуцалж өөр газар хурал хийх болжээ.

Лид5. АНУ-н Шинэ Каролина мужын нэгэн машин угаалгын газар үргэлж үйлчлүүлэгч ихтэй байдаг гэнэ. Жирийн л нэгэн машин угаалгын газар яагаад үйлчлүлэгч ихтэй байдагийн нууцыг хамтдаа тайлцгаая.
Энд угаагчаар ажилладаг бүсгүйчүүд маш ажилсагаас гадна үзэсгэлэнтэй. Тэд машин угаахдаа усны хувцастай байдаг нь үйлчлүүлэгчидийн тоо нэмэгдэх шалгаан нь болжээ. Тэдний үйлчилгээний хөлс нь бусад газрынхаас 2 дахин өндөр үнэтэй байдаг байна. Энд нэг машиныг 25 долларар угаадаг. Эндхийн ихэнхи үйлчлүлэгчид нь мэдээж эрчүүд. Харин эмэгтэйчүүд энэ үйлчлүүлэхийг төдийглэн таашаахгүй байна.

Лид6. Буэнос Айрес хотын амьтны хүрээлэн 24 цагийн турш ажилладаг болжээ.
Одоо энд амьтадын шөнийн амьдралыг ч бас харж болно гэсэн үг. Ихэнхи араатан амьтад шөнийн цагаар хооллодог. Амьтний хүрээлэнгийн зочид зарим нэг амьтдыг хооллох бололцоог ч олгожээ. Гэхдээ зөвхөн амьтны хүрээлэнгийнхэний бэлтгэсэх хоолыг өгч болох юм байна.