2007-08-22
Дэлхийн мэдээ 2007-08-22 Лхагва гараг
Тухайн үед Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан Жорж Тенетыг албан үүргээ муу гүйцэтгэсэн гэж буруутгаад байгаа юм. Америкийн тагнуулын төв газар 2001 оны 9 сарын 11 өдрийн халдлага гарахаас урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй байсан эсэхийг тусгай ажлын хэсэг байгуулагдан 2005 оны 6 сард шалгасан юм. Шалгалтын дүнг тэр даруй нууц мэдээллийн ангилалд оруулжээ. Гэвч АНУ-ын Конгрессын хүсэлтээр шалгалтын үр дүнг олон нийтэд зарлажээ. Тагнуулын төв газрыг удирдаж байсан Жорж Тенет тусгай ажлын хэсгийг ахлагч Жон Хелгерсоны хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Ерөнхийлөгч Жорж Бушын дэмжлэгийг хүлээдэг байсан Жорж Тенет 2004 онд хувийн шалтгааны улмаас албан тушаалаасаа өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдсөн юм. Жорж Тенет бүр 1998 онд АНУ-ын аюулгүй байдалд “Аль Кайда” бүлэглэл заналхийлж байгаа гэж мэдэгдэж байсан ч өөрийн бүрэн эрхийн дагуу шаардлагатай арга хэмжээ аваагүй байна.
Лид2. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийн асуудлаар хоёр өдрийн хэлэлцээр хийсэн байна. Яриа хэлэлцээрийн эцэст талууд харилцан ойлголцолд хүрч зарим нэг тохиролцоонд хүрсэн байна.
Эр. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар бид багагүй цаг зарцуулсан. Үүний эцэст бид төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ биелүүлэх хугацааг тодорхойллоо.
Гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захиралын орлогч төлөөлөгч Олли Хейнонен хэлжээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираны эрх баригчид тодорхой үр дүнд хүрч чадсанд АНУ баяр хүргэжээ. Гэхдээуран баяжуулалтаа зогсоох амлалтаа Иран улс биелүүлэхгүй байгааг АНУ-ын албаны хүмүүс анхааруулжээ. Иар н улс цөмийн зэвсэг бүтээх төлөвлөгөөтэй байгаа гэж барууны орнууд хардаж байгаа юм. Харин Иар улс цөмийн технологийг энхийн зорилгоор, бүр тодруулах юм бол эрчим хүчний хэрэглээгээ хангах зорилгоор ашиглах зорилготой байгаа гэж мэдэгдэж байгаа юм.
Лид3. Иран гаралтай америкийн иргэн Хале Эсфандиари Ираны шоронгоос суллагджээ. Түүнийг өнгөрсөн 5 сард Ираны Үндэсний Аюулгүй байдалын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж шоронд хорьсон юм.
Иран гаралтай америкийн иргэн болсон энэ эмэгтэй 5 сард 93 настай ээжтэйгээ уулзахаар Иран улсад ирмэгцээ баривчлагдсан юм. Ээн жил 63 настай Эсфандиаригийн ар гэрийнхэнээс 320 мянган долларын барьцаа авч суллажээ. Эсфандиара нь АНУ-ын Вашингтоны Вудро Вильсоны нэрэмжит Ойрхи Дорнодын газрын захиралаар ажилладаг юм. Эхнэр маань эрх чөлөөтэй болсон гэдэг мэдээг аваад би хязгааргүй их баярласан гэж Эсфандиаригийн нөхөр Шаул Бакаш Ассошиэйтэд пресс агентлагийн сурвалжлагчид хэлжээ. Эсфандиари америкийн тагнуулын албанд элссэн гэж Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан байна. Өнгөрсөн 7 сард Ираны телевизээр Эсфандиарийн тухай нэвтрүүлэгт үзүүлсэн юм. Энэ нэвтрүүлэгт тэрээр Ираны засгийн газрыг түлхэн унагаах зорилгоор тагнуулын даалгавар биелүүлэхээр ирсэн гэж ярьсан байна. Харин Вашингтоны Вудро Вильсоны төвийнхөн энэ үгийг Эсфандиаригаар хүчээх хэлүүлсэн гэж тайлбарласан байна.
Лид4. ОХУ-ын бөмбөгдөгч онгоц Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын агаарын орон зайд ойртож ирэх үед Английн хатан хааны агаарын нисэх хүчний Тайфун сөнөөгч онгоц түгшүүрийн дохиогоор агаарт хөөрсөн тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Их Британий батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр энэ хэрэг өнгөрсөн баасан гаригт болсон юм байна. Оросын ТУ 95 бөмбөгдөгч онгоц Их Британий агаарын хилийг зөрчсөн даруйдаа эргэж чиглэлээ өрчилсөн юм байна. Их Британий батлан хамгаалах яамны тараасан энэ мэдээлэд Оросын эрх баригчид одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Үүнтэй яг ижил үйл явдал энэ оны 7-р сард болж Английн хатан хааны агаарын нисэх хүчний Торнадо онгоц оросын онгоцны эсрэг агаарт хөөрч байсан юм. Бас энэ оны 5 сард ч оросын цэргийн онгоц Их Британий хилийг зөрчжээ. ОХУ дэлхийн зарим нэг бүс нутагт стратегийн цэргийн онгоцны нислэгээ сэргээх болсон тухай өнгөрсөн долоо хоногт Владимир Путин мэдэгдэж байсан юм.
Товч.
1. Одоогоос яг нэг жилийн өмнө “Пулковская авиа линия” компаний Ту 154 онгоц цаг агаарын таалажгүй нөхцөл байдалд орж аянга цахилгааны урсгалыг даван туулах гэж оролдоод осолдож байлээ Онгоцны нисэх багийн 10 гишүүн, 160 зорчигч бүгд нас барсан юм. Нэг жилийн өмнө болсон онгоцны осолд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа өнөөдөр онгоц унасан газар болж, сүмийн шавыг тавьсан байна.
2. Шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болж хэлмэгдсэн гэж өөрийгө үзэж байгаа францын нэг иргэн Парис хотод гурван хүнийг барьцаалжээ.Шүүхийн байгуулага, болон эрх баригчид түүнтэй хэлэлцээр хийжээ. Шүүх байгуулага түүний гомдолыг авч хэлэлцэнэ гэж амалсаны дараа тэр барьцаалсан гурван хүнийг сулласан байна.
3. Өнөөдөр ОХУ даяар төрийн далбааны өдрийг тэмдэглэж байна. Цагаан цэнхэр улаан өнгийн энэ далбаа 1803 онд Оросын төрийн далбаа болж байжээ. Октявбрийн хувьсгалийн дараа олросын төрийн далбаа алх хадууртай улаан өнгөтэй болж өөрчлөгдсөн юм. Харин 1991 онд гурван өнгөт далбаа дахин төрийн бэлгэ тэмдэг болсон юм. Өнөөдөр Төрийн далбааны өдөр Оросын томоохон хотуудад урлаг спортын ододын оролцсон баярын ажиллагаа болно. Москва хотод 300 метр квадратын хэмжээтэй аварга том төрийн далбааг мандуулах ёслол болох юм байна.
4. Франц улсад гэрийн тэжээмэл амьтанд зориулсан таван одтой зочид буудал нээгджээ. Эзэн нь удаан хугацаагаар хайртай амьтнаа орхиж явах бол энэ зочид буудалд хандаж болох юм. Энд гэрийн тэжээмэл амьтдыг хооллож, усанд оруулж, бас салхилуулж, тоглуулдаг байна.
Лид5. Карибйн тэнгисийн бүс нутгийн орнуудад үлэмж хэмжээний хохирол учруулаад Мескикийн хойгийн Юкатан орчимд хүрсэн Дин хар салхиний хурд буурч эхэлсэн байна. Дин хар салхи Мексикийн буланд хүрэхдээ 270 км цагийн хурдтай байсан гэж АНУ-ын хар салхи судлалын төв мэдээлжээ.
Хар салхи Юкатаны эрэгт хүрэх үед 205 км цагийн хурдтай болж 3 р зэрэглэлийн хар салхи гэдэг ангилалд багтжээ. Дин хар салхи Мексикийн амралт жуулчлалын Канкун баазаас холуур шууржээ. Цаг агаарын ажиглалт хийж байсан түүхэнд ийм хүчтэй хар салхи 28 удаа тохиолдож байжээ. Хар салхи Мексикт дөхөж ирэх үед тус улсын засгийн газар, иргэд хувийн бэлтгэлээ сайн базаажээ. Хар салхинаас болж Мексикийн буланд газрын тос олборлолт зогссон юм. Дин хар салхи Карибын тэнгисийн орнуудыг дайран өнгөрөх үед нийтдээ 11 хүн нас баржээ. Хар шуурганд өртсөн улс орнуудад оло мянган байшин барилгын дээвэр нурж, дэд бүтэц, харилцаа холбооны салбарын хэвийн үйл ажиллагаа доголдсон юм.
Лид6. АНУ ын сансрын Эндовер хөлөг эх дэлхийдээ амжилттай газарджээ. Флорида мужын Жон Кенедигийн нэрэмжит нислэгийг удирдах төвийн талбайд Улаанбаатарын цагаар лхагва гаригийн шөнийн нэг цаг 32 минутад газардсан байна.
Карибын тэнгисийн бүс нутгаар Дин хар салхи дэгдсэн нь Эндовер хөлгийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө газардахад хүргэсэн юм. Дин хар салхи Флорида мууид байдаг нислэгийг удирдах төвийг дайранөнгөрч болзошгүй байсан тул тус байгуулагын үйл ажиллагааг түр зогсоох тухай ч яригдаж байсан. Аз болж америкийн сансрын нислэг удирдах төв, сансры буудал байдаг Канавералын хошууны орчимд цаг агаар тогтуун байсан юм. Эндовер хөлөг дууны хурдаас 30 дахин их хурдтайгаар дэлхийн агаар мандалд орж ирдэг байна. Энэ үед хөлгийн гадаргуу цельсийн 1600 хэмд хүрдэг. Эндовер хөлөг эх дэлхийгээс хөөрөхдөө гадаргуудаа жижиг гэмтэл авсан ч энэ нь дэлхийд эргэж ирэх үед нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөөгүй байна. 2003 онд хөөрсөн Колумби хөлгийн гадаргуу цуурч эх дэлхийдээ эргэж ирэх үедээ агаарт дэлбэрч багийн 7 гишүүн бүгд амь үрэгдэж байсан юм.
Лид7. Изриалийн “Маарив” сонинд бичсэнээр Изриалийн ерөнхий сайд асан Ариель Шарон, Латин Америкийн хувьсгалч Эрнесто Че Гаваре нар ах дүүсийн хүүхдүүд юм байна.
Эр. Энэ мэдээллийн эх сурвалж нь Латин америкад байдаг юм Аргентинд амьдардаг нэгэн танил маань надад Че Гавара еврей үнлдэстэн гэж хэлж байсан юм.Үүний дараа би энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадах бүх эх сурвалжуудыг олж уулзаж шалгасан. Миний уулзсан эх сурвалжууд үгүйсгэсэн хариулт надад өгөөгүй юм.
Гэж Маррив сонины сэтгүүлч ярьж байна. Ариель Шароны эцэг Шмуэлийн төрсөн эгчийг нь Соня гэдэг юм байна. Соня Укрианаас Латин Америк руу, харин Шмуэль Изриаль руу цагаачлан явж амьдрах болжээ.Соня өмнөд америкад очоод өөрийнхөө нэрийг Сесилия гэж өөрчилж улмаар нутгийн залуутай гэрлэж хүү төрүүлсэн нь Эрнесто Че Гавара де ла Серна юм. Ийнхүү дэлхийн улс төр, олон улсын харилцаанд чухал нөлөө үзүүлдэг байсан Ариель Шарон, Че Гавра нар ах дүүсийн хүүхдүүд болох нь нотлогджээ.
Лид8. Эргэж нэгдээд удаагүй байгаа Spice Girls хамтлагин дуучин Emma Bunton ээж болжээ. 31 настай дуучин Эмма Бантон Лондон хотын нэгэн хувийн эмнэлэгт хүүгээ төрүүлсэн байна.
Дуучин Эмма одоогоос 8 жилийн өмнө «Damage» хамтлагийн гишүүн байсан Джейд Джонстой (Jade Jones) гэрлэсэн юм. Хосууд хүүдээ Бью (Beau) гэдэг нэр өгсөн байна. Төрөлт ямар ч хүндрэлгүй явагдсан. Хүүгээ төрүүлснийхээ дараа Эмма Кока Кола, зөөлөн жигнэмэг идэх хүсэлт гаргажээ.
ЭНЭ ӨДӨР
1904 оны энэ өдөр хятадын төрийн зүтгэлтэн ДЭН СЯО ПИН мэндэлж байжээ.
1908 оны энэ өдөр фото сэтгүүл зүйг үндэслэгчидийн нэг, францын гэрэл зурагчин Анри КАРТЬЕ-БРЕССОН мэндэлж байжээ.
1770 оны энэ өдөр далайчин Джеймс КУК Авсралийн зүүн эрэгт хүрч шинээр нээсэн газартаа Шинэ Өмнөд Уэльс гэж нэрлээд энэ газар Британий далайн чанад дахь газар нутаг гэж зарлажээ.
Одоогоос 75 жилийн өмнө буюу 1932 оны энэ өдөр Их Британий Би Би телевиз туршилтын нэврүүлгээ явуулж эхэлжээ.
Харин 1945 оны энэ өдөр Зөвлөлтийн цэргүүд Порт Артурыг чөлөөлж байжээ.
2007-08-21
Дэлхийн мэдээ 2007-08-21 Мягмар гараг
Дин хар салхи одоо 230 км цагийн хурдтайгаар Мексик улсын эрэгт дөхөж ирээд байна гэж АНУ-ын хар салхи судлалын хүрээлэнгийн олон нийттэй харилцах албанаас мэдээлжээ. Хар салхи хүчтэй аадар бороо дагуулж байгаа бөгөөд далайн давалгаа 5,5 метрийн өнөдрт хүрч байгаа юм байна. Мэргэжилтнүүд Дин хар салхиний хурд хором бүр нэмэгдэж байгаа тул маш аюултай гэж үзэж 5-р зэргийн хар салхи гэдэг ангилалд багтаажээ. Хар салхи Мексикийн хот тосгодод хүрч ирэхээс өмнө олон зуун мянган хүн өөр бүс нутаг руу нүүж байна. Харин орон гэрээ орхин явахыг хүсэхгүй байга хүмүүс байшмин сууцаа бэхэлж, хоол хүнс, ундны цэвэр ус их хэмжээгээр нөөцөлж авч байна. Хар салхины дараагаар эвдэрч сүйрсэн байшин барилгаас үнэ цэнэтэй эд зүйлсийг тонож дээрэмдэх үзэгдэл газар авваг байна. Иймээс Мексикийн цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Мекикчүүд Дин хар салхинаас урьтаж байгалийн гамшигийг тэсэж үлдэхийн тулд бэлтгэлээ базааж байгааа бол Ямайка улс хар салхиний учруулсан хохиролын хэмжээг тооцоолж байна. Ямайка улсад олон зуун байшин барилга эвдэрч, ургаа мод үндсээрээ булга сугарчээ.
Мескикийн булангаас газрын тос олборлож байгаа америкийн компаний ажилчид ч олборлолтоо зогсоожээ.
Мексикийн аялал жуулчлалын Канкун амралтын газар Дин хар салхинд хамгийн түрүүнд өртөх юм байна. Үзэсгэлэнт байгаль, торгон зөөлөн элсээрээ гадаадын жуулчидын сэтгэлийг татдаг Канкунд амарч байгаа ихэнхи жуулчид нутаг буцахаар нисэх буудлыг зорьжээ. Канкунаас бүх чиглэл рүү нисэх онгоцны тийз аль хэдийнэ зарагдаад дууссан гэнэ. Лхагва гаригт Дин хар салхи америкийн Техас, Флорида мужид хүрнэ. Гэхдээ энэ үед салхийний хурд бурсан байх гэнэ. Байгалийн энэ үзэгдэлэс болж Эндовер сансрын хөлгийг хугацаанаас нь нэг өдрийн өмнө эх дэлхийд ирүүлэхий шийдвэрийг НАСА гаргасан юм.
Лид2. Ираны эсрэг даххин шинэ хориг арга хэмжэээ авсан тогтоолыг Нэгдсэн Үндэстний байгуулагын Аюудгүйн Зөвлөл батлах юм бол Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Ираны эрх баригчидын хамтын ажиллагаа үр дүн муутай байх болно гэж Ираны үндэсний аюулгнүйн байдлыг дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларижан үзэж байна.
Аюулгүйн Зөвлөлийн зарим орнууд Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ. Хэрэв барууны орнууд ийм алхам хийх юм бол Иран улс Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хийж байгаа хэлэлцээрээ зогсоож ч болзошгүй гэж тэр анхааруулжээ.
Лид Өнөөдөр ОХУ-ын Москва хотоос холгүй орших Жуковский нисэх буудалд олон улсын агаарын тээврийн хэрэгслийн МАКС 2007 яармаг нээгдэж байна.
Энэ жилийн яармагт өмнөх жилийнхээс хавьгүй олон хүн оролцож байгаа юм байна. Дэлхийн 100 гаруй улс хамгийн сүүлийн үед шинэ бүтээлээ олны хүртээл болгож байна. ОХУ энэ жил Ил-96, Су 35, МИГ 35, МИГ 29 ВТ зэрэг шинэ загварын онгоцоор оролцож байна. МАКС 2007 яармагийн эхний 3 өдөр хаалттай болох юм. Энэ хугацааг зохион байгуулагчид нь “бизнес өдрүүд” гэж нэрлэжээ. Учир нь томоохон үйлдвэрлэгчид, шинэ худалдан авагчидтайгаа хамтран ажиллах гэрээ байгуулах юм.
Эр. Энэ жилийн нисэхийн яармагт оролцож байгаа орныхоо тоо 20 хувиар нэмэгджээ Энэ жилийн яармагт дэлхийн 100 орчим орны 787 үйлдвэр бүтээгдэхүүнээрээ оролцо баөйна.
Харин баасан гаригаас эхлэн ням гариг хүртэл жирийн үзэгчид сүүлийн үеийн шинэ онгоцнуудыг харах боломжтой болох юм. Энэ долоо хоногт Моска орчимд усархаг бороо орно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ байгаа юм. Харин мэргэжилтнүүд борооны үүлийг задалж чадна гэж амлаж байна.
Лид3. Японы Окинава арлын Наха хотод Тайваний иргэний агаарын тээврийн Чайна Эйрланс компаний Боинг онгоц газардсанаасаа хойш хэдхэн секундын дараа шатсан юм. Нисэх багийн гишүүд шуурхай ажилласаны үр дүнд 167 зорчигчийн амийг аварч чаджээ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Японы хэд хэдэн телевизээр шатаж байгаа онгоцны галыг унтрааж байгааг шууд дамжуулан үзүүлсэн юм. Шатаж байгаа онгоцноос хамгийн сүүлчийн зорчигч гарсаны дараа онгоц дэлбэрчээ. Онгоц газардсаныхаа дараа шатсан шалтгааны талаар одоо ярих нь эрт байна гэж Наха хот дахь Тайваний Чайна Эйрланс компаний төлөөлөгч мэдэгджээ. Онгоц Тайваний Тайпей хотоос хөөрөхийн өмнө техникийн үзлэгт орсон юм байна.
Лид4.ОХУ-ын Нровгород мужид “Невский экспресс” хурдан галт тэрэгний замд тэсрэх бөмбөг байрлуулсан байж болох хоёр хүнийг цагдаа нар баривчилсан байна.
Хэрэг бүрдүүлэлт явагдаж байгаа болохоор баривчилагдсан хоёр хүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөх ямар ч боломжгүй гэж хууль сахиулах байгуулагын өндөр албан тушаалын хүн РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ. Москва-Санкт-Петербург хотын ячиглэлд явдаг Невский Экспресс хурдан галт тэрэг 8 сарын 13-нд төмөр зам дээр болсон дэлбэрэлтийн улмаас онхолдсон юм. Тухайн үед галт тэрэгний 12 цуваа замаасаа гарч 60 хүн хүнд хөнгөн гэмтэл авсан юм.
Лид5. Туркийн парламент энэ удаа дахин шинэ ероөнхийлөгчөө сонгож чадсангүй.
Туркийн төрийн тэргүүнийг бүх ард түмний санал хураалтаар бус, харин парламентийн гишүүд нь сонгодог юм. Өнгөрсөн хавар Туркийн парламент нь ерөнхийлөгчөө сонгож чадаагүй тул улс төрийн хямрал үүсэж парламент нь тарж, парламентыгн ээлжит бус сонгуулийг өнгөрсөн 7-р сард явуулсан юм.Туркийн шинээр сонгогдсон парламентийн гишүүд ерөнхийлөгчөө сонгохоор өчигдөр санал хураалт явулсан боловч нэр дэвшигчидийн аль нь ч парламентийн гишүүдийн гуравны хоёр хувийн саналыг авч чадаагүй байна. Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшсэн Туркийн гадаад хэргийн сайд Абдулла Гюль бусад нэр дэмшигчидээсээ арай илүү санал авчээ. Иймд ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р үе баасан гаригт болох юм. Туркийн ерөнхийлөгчид нэр дэвшсэн гадаад хэргийн сайд Абдулла Гюль лалын шашны талыг хэт бартимталдаг гэж сөрөг хүчнийхэн нь үздэг төрийн тэргүүн байж яавч тохирох хүн биш гэж үзэж байгаа юм. Абдуллагийн эхнэр нь лалын шашин эмэгтэйчүүдийн адил байнга толгойдоо алчуур зүүдэг байна. Туркийн парламентын сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн сонгуульд Абдулла дахин нэр дэвших юм бол санал хураалтад оролцохгүй гэж мэдэгдэж байна.
Лид6. Холливудын од Том Крузын гол дүрд нь тоглож байгаа Валькирия кинонд оролцон тоглож байгаа 11 хүн хүнд бэртсэн байна.
Энэ тухай Берлин хотын цагдаагий газар мэдээлсэн байна. Кинонд оролцон тоглож байгаа 11 хүн ачааны машин огцом эргэх үед унасан юм байна. Тэдний нэгийг нь эмнэлэгт хүргэжээ. Харин бусад 10 хүн нь хөнгөн гэмтжээ. Кино зурганд ашиглаж байсан дэлхийн 2-р дайны үеийн германы ачааны машины техникийн бүрэн бүтэн байдалд байсан эсэхийг мэргэжилтнүүд шалгаж байгаа юм байна. Валькирия уран сайхны кинонд Том Круз Гитлерийн амь насыг хороохоор хуйвалдаан зохион байгуулсан Клаус фон Штаунффенбергийн дүрийг бүтээж байгаа юм. Гитлерийг хороох хуйвалдаан бүтэлгүйтэж Клаус Фон Штаунффенберг цаазлагдсан юм. Киноны сүүлийн хэсгийг энэ түүхэн бодит үйл явдал болсон барилгад авах гэж байсан ч Берлин хотын захиргаа зөвшөөрөөгүй байна. Учир нь дэлхийн 2-р дайны үед Германы ерөнхий прокурорын газар байсан байшин одоо түүхийн дурсгалт байгууламжын жагсаалтад ордог юм. Гэвч Том Круз дэлхийн олон оронд хориглосон “Сайнтологи” гэдэг харгис шашны байгуулагын гишүүн тул германчууд кино зургийг прокурорын газар байрлаж байсан барилгад авахуулахаас татгалзсан гэж зарим хэвлэлд бичжээ. Гитлерийн амийг хороохоор бэлтгэж байсан Клаус фон Штаунффенберг өөрийн нууц төлөвлөгөөгөө Валькирия гэж нэрлэж байжээ. Энэ кинонд Брайн Сингер найруулагчаар нь ажиллаж байна.
Лид7. Иракын эрүүгийн гэмт хэргийн дээд шүүх 191 онд шийтүүдийн гагасан бослогыг цэргийн хүчээр дарсан хэргийг шүүж эхэлжээ.
Шийтүүдийн бослогийг цэргийн хүч хэрэглэн дарсан хэрэгт тухайн үед Иракын төр засагт өндөр албан тушаал хашиж байсан 15 хүнийг буруутгаж байна. Тэдний дотор Саддам Хусейны ах “Химийн Али” гэдэг хочоороо алдаршсан Али Хасан эл Мажид, Иракын батлан хамгаалын сайд асан Султан Хашим Ахмед, Иракын тагнуулын алыг тэргүүлж байсан Сабир Абдель Азиз ад Дури нар байна. Бас Саддам Хусейны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Абед Хмуд, иракын армийн штабын дарга асан Хусейн рашид нар ч байгаа юм байна.
Энэ өдөр
1165 оны энэ өдөр Францы эзэн хаан 2-р Филлип мэндэлж байжээ. Тэр 1180-онд хаан ширээнд суусан бөгөөд Францын газар нутгийг, тэлж Францыг бүс нутагтаа нөлөө бүхий орон болгож хүчирхэг болгож байсан юм.
1660 оны энэ өдөр авто замын гүүр барих шугам зургийг дэлхийд анх удаа гаргаж байсан Францын инженер Юбер ГОТЬЕ мэндэлж байжээ.
1898 оны энэ өдпөр Бразилийн Рио де Жанейро хотод хөлбөмбөгийн Васко де Гама клуб байгуулагджээ.
1944 оны энэ өдөр Думбартан Оксе хотод Орос, Америк, Английн төлөөлөгчид уулзалт хийж Аюулгүй байдлыг хангах олон улсын байгуулага нээх асуудлаар санал солилцлж байжээ.
1981 оны энэ өдөр эрдэмтэд анх удаа агаарын хэм дулаарч байгаа талаар мэдээлжээ.
1991 оны энэ өдөр Латви улс тусгаар тогтнолоо сэргээж байгаагаа тунхагласан байна.
2007-08-20
Дэлхийн мэдээ 2007-08-20 ДАВАА ГАРИГ
Дүрс: Энэ ням гарагт 119 км цагийн хурдтай хар салхи Хятадын Фунян мужийг хамарч, байшин барилгын дээврийг авч хаян, гэрэл цахилгааны шугам сүлжээг бүхэлд нь сүйрүүлсэн байна. Хар салхийн ургаар одоогийн байдлаар 15 хүн амь насаа алдаж Юнян мужид 60 гаруй хүн гэмтэж бэртлээ хэмээн албаны хүмүүс мэдээллээ. Хар салхины уршгаар 1800 гаруй хүн орон гэргүй болсон байна. Хар салхи цаашид үргэлж магадгүй гэсэн цаг уурын урьдчилсан мэдээ байгаа тул Юнян, Фунян болон Гуанду мужуудын нийт 800,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд аюулгүй гэх газар байрлуулаад байгаа гэнэ. Хятадын зүүн хойд хэсэгт хар салхи дэгдсэн учраас бүс нутагт нислэг үйлдэх байсан олон улсын болоод орон нутгийн 100 гаруй нислэгийг хойшлуулж саатуулаад байгаа юм. мөн түүнчлэн томоохон хурдны замуудыг ч мөн хаасан байгаа билээ. Одоогийн байдлаар зүүн хилтэй залгаа орших Тайван болон Филиппинд хар салхи хэдий хир хэмжээний хохирол учруулаад байгаа нь тодорхойгүй байна.
Лид2. Гаити, Доминиканы бүгд найрамдах улсыг дайран өнгөрсөн Дин нэртэй хар салхи Ямайка улсын нутаг дэвсгэрт тулж иржээ. Одоо Ямайкийн арал дээр хүчтэй аадар бороо орж байна.
Ямайка улсын ерөнхий сайд Портиа Сипмсон Миллер ард түмэндээ хандан байгалийн гамшигийн үеэр орон гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
Бас улс төрийн сөрөг хүчнийхэнлд хандан байгалийн гамшигийн үеэр дотоод зөрчилөө түр мартахыг уриалжээ. Дин хар салхи 230 цагт км хуртайгаар Ямайка улсыг чиглэн ирж байна. Цаг уурын албанынхан хар салхи улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд асар их хор уршиг тариж болзошгүй гэж анхааруулж байгаа юм. Хар салхи эхлэхээс өмнө Ямайка улсын агаарын орон зай хаагдаж, бүх нислэг зогссон ч АНУ-ын аврах албаныхан шаардлагтай бол тусламжын бараа ачсан онгоц нисгэх болно гэж амалжээ. АНУ-ын Майами хот дахь хар салхи судлалын төвийн төлөөлөгч Ребекка Уодингтоны хэлснээр Дин хар салхи их хэмжэнэний үер, хөрсний гулгат үүсгэх олон сая хүний амь насанд хүрч магадгүй гэж анхааруулжээ. Одоо Ямайка арал даяар онц байдал зарлаад байгаа бөгөөд цагдаа, аврах албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ямайка улсын бүх нутаг дэвсгэр дээр 48 цагийн турш хөл хорио тогтоогоод байна. Өнгөрсөн ням гаригт Ямайка улсын иргэд хүнсний бүтээгдэхүүн нөцөлж авахаар дэлгүүрийг зорьцгоожээ. Хүнисний дэлгүүрүүдэд сүүлийн олон арван жил огт ажиглагдаж байгаагүй маш урт дараалал үүссэн байна. Дин хар салхи Ямайка улсын дараагаар АНУ-ыг эрэг орчмыг чиглэх ирэх юм байна. 2005 онд Шинэ Орлеанд Катрина хар салхи болж хотыг газрын хөрснөөс арчиж байсан юм. Мексикийн булангаас газрын тос олборлож байгаа америкийн компаний ажилчидыг ч аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлжээ.
Лид3. АНУ-ын олон дахин ашиглах боломжтой Эндовер хөлөг олон улсын сансрын станцаас салж эх дэлхийдээ эргэн ирэх бэлтгэлээ хийж байна.
Эндовер хөлгийг олон улсын сансрын станцаас даваа гаригт салгах төлөвлөгөөтэй байсан ч Мексикийн булан, АНУ-ын өмнө зүгийн нутгийг дайран өнгөрөх гэж байгаа Дин хар салхинаас болоод НАСА-гийнхан Эндовер хөлгийг ням гаригт олон улсын сансрын станцаас салгажээ.Дин хар салхийг Флорида мужыг дайран өнгөрөхөөс өмнө тэнд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг аюулгүй газар руу нүүлгэж, сансрын нислэгийг удирдах төвийг хаах юм. Энповер хөлөг эх дэлхийгээс хөөрөхдөө бага зэрэг гэмтсэн бөгөөд уг гэмтэлийг сансарт засахгүй байх шийдвэриийг НАСА-ийн мэргэжилтнүүд гаргасан юм. Хөлгийн дулаан хязгаарлагчид цууралт гарсан ч дэлхийн агаар мандалд хөлөг орж ирэх үед аюултай түвшинд хүртэл халахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ньюстон дахь нислэгийг удирдах төвийнхөн Эндовер сансрын хөлөгт гарсан гэмтэл осол сүрэлд хүргэхгүй гэж найдаж байна. 2003 онд нислэг үйлдсэн Колумби хөлөгт яг ийм гэжмтэл гарч дэлхийн агаар мандлын нягт хэсэгт орохдоо дэлбэрч байсан юм.
Лид4. Өнгөрсөн ням гаригт Казахстан улсад парламентын сонгууль болж өнгөрлөө. Ерөнхийлөгчийн талыг баримталдаг Нур Отан нам парламентын сонгуульд 88 хувийн саналаар ялалт байгууллаа гэж Казахстаны сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр мэдээлжээ.
Парламентын сонгуульд улс төрийн 7 нам оролцжээ. Сонгуулийн эрхтэй тус улсын 8,8 сая хүн санал хураалтанд оролцжээ. Сонгуулийн дүн гарахад Нур Отан нам үнэмлэхгүй ялалт байгуулсан нь тодорхой болсон байна. Тус намын гишүүд дангаараа парламентад суух болж байна. Сонгуульд өрсөлдсөн бусад намууд парламентад төлөөлөлтэй болох наад захын 7 хувийн босгийг ч давж чадаагүй байна. Төв Азийн орнуудаас Казахстан улс анх удаа пропорциональ системээр сонгууль явуулжээ. Өнгөрсөн хавар Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев улдс орондоо ардчилсан шинчлэлт хийх санал гаргаж, улс төрийн бүх намууд, хөдөлгөөнүүдэд гарааны ижил боломж олгоно гэж мэдэгдэж байсан юм. Түүнээс гадна Назарбаев улс төрийн тогтолцоондоо ч бага зэрэг өөрчлөлт оруулж парламентын эрх мэдлийг нэмэгдүүлсэн юм. Ингэхдээ бас төрийн тэргүүний бүрэн эрхээр ажиллах хугацааг хязгаарласан заалтыг үндсэн хуулиасаа авч хаясан байна.Казахстаны парламентын доод танхимын 107 гишүүний 98-ийг нь пропорциональ системээр сонгож харин үлдсэн хэдийг нь ерөнхийлөгчийн дэргэдэх “Казахстаны Ардын Ассамблей” нэртэй байгуулага томилдог байна. Улс орондоо ардчилсан өөрчдаөдт хийж байгаа нь улс орныхоо нэр хүндийг барууны орнуудад өргөх гэсэн оролдлого гэж ажиглагчид үдүгнэж байна. Казахстан улс Шанхайн Хамтын Ажиллагааны байгуулагын гишүүн боловч Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгуулагад хүндтэй байр суурь эзлэхийг чармайж байгаа юм. Парламентын сонгуульд ганц суудаүл авч чадаагүй сөрөг хүчин болсон намууд сонгуулийн сурталчилгааны үед эрхийг нь зөрчиж байсан гэж гомдоллож байна. Тухайлбал бидний сонгуулийн сурталчилгааг телевизээр нэтрүүлээгүйы, бас телевизийн халз тулааныг цензурдаж байсан гэж Социал Демократ намынхан мэдэгджээ. Гэсэн хэдий ч энэ удаагийн Казахстаны парламентын сонгууль урьдийнхаасаа илүү ардчилалын үнэт зүйлсийг хүндэтгэсэн болж чадлаа гэдгийг сөрөг хүчний намууд хүлээн зөвшөөрч байгаа юм. Сонгуултийн үйл явцыг ажигласан гадаадын төлөөлөгчид Казахстаны парламентын сонгууль зохион байгуулалт сайтай, шудрага болсон гэж дүгнэлт хийжээ. Австри, Гүрж, Укриан, Оросын ажиглагчид ч ийм дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.
Лид5. Афганистаны нийслэл Кабул хотод бямба гаригт барьцаалагдаад байсан Германы иргэн суллагджээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Кристина Мейерыг суллах тусгай ажиллагааг афганистаны Кабул хотын цагдаа нар зохион байгуулсан юм байна. Гадаадын иргэнийг барьцаалсан гэмт этгээдүүдийг ч бас баривчилсан гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уламжилж байна. Христийн шашны Ора интернэйшнл байгуулагад ажилладаг энэ эмэгтэйн барьцаалагдаад байгаа дүрс бичлэгийг Афганистаны телевизээр үзүүлж байсан юм. Германы гадаад хэргийн яам Афганистанд барьцаалагдсан эмэгтэй дипломат албанд ч бас ажилладаг гэдгийг нотолсон юм. Германы иргэн Кристина Мейер Кабул хотын нэгэн ресторанд хооллож байгаад барьцаалагдсан юм байна. Гадаадын иргэнийг барьцаалсан тохиолдол үүнээс өмнө хамгийн сүүлд хоёр жилийн өмнө Кабул хотод гарч байсан юм.
Лид6. Японы Окинава арлын Наха хотын нисэх онгоцны буудалд Хятадын иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоц осолдсон тухай японы NHK телевиз дамжуулжээ. Гэвч хожим уг онгоц хятадын Эйр Чайна компанийх биш, харин Тайваны Чайна Эйрлане компанийх болох нь тогтоогджээ.
Тайваний иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоцны эх бие хоёр хэсэгт хуваагдаж шатаж байгаа дүрсгийг NHK өнөөдөр дамжуулсан юм. Шатаж байгаа онгоцны галыг унтаахаар нисэх буудлын гал сөнөөгчид ажиллажээ. Тодорхой бус шалтгааны улмаас Боинг онгоцны нэг хөдөлгүүр шатаж онгоцонд гал гарчээ. Хуваарийн дагуу энэ онгоц орон нутгийн цагаар өглөөнйи 10 цаг 45 минутад газардах ёстой байжээ. Онгоцны бүхээгт 157 зорчигч байжээ. Онгоцны зорчигч болон нисэх багийнханы амь насыг аварч чадсан байна. Шатаж байгаа онгоцноос эсэн мэнд гарч чадсан 7 настай охин, 57 настай нэг хүний биеийн байдал хэсэг хугацааны дараа гэнэт муудсан тул эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Галыг унтрааж байсан зарим гал сөнөөгчид ч бас эмнэлэгийн тусламж авах шаардлага тулгарчээ.
Товч.
1. Тайланд улсад шинэ үндсэн хууль батлах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болжээ. Тайландын иргэдийн ихэнхи нь шинэ үндсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тайланд улс Үндсэн хуулиа 18 дахь удаагаа шинэчялэх батлах гэж байна.
2. ОХУ-ын Санкт-петербург Москва хотуудыг холбосон авто замаас холгүй их хэмжээний зэвсэг хадгалж байсан хоёр ч нууц агуулахыг хууль сахиулах байгуулагынхан илрүүлжээ. Их хэмжээний тэсрэх бодис, бууны сумыг хэн ямар зориглгоор хадгалж байсныг цагдаа нар тогтоохоор ажиллаж байна. Хамгийн аюултай нь зэвсэг хадгалж байсан нууц агуулах нь ахуйн хэрэглээний байгалийн хий дамжуулдаг шугам хоолойноос
хэдхэн метрийн зайтай байжээ.
3.Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес улсынхаа үндсэн хуулийг өөрчлөх бодолтой байна. Тэр төрийн тэргүүний сэнтийгээс буухыг төдийлөн хүсэхгүй байна.Иймээс Үндсэн хуулийн ехрөнхийлөгчийн эрх үүрэг, бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтуудыг өөрчилөхийг тэр Үндэсний Ассамблейн гишүүдэд хандан уриалжээ.
Лид7. Их Британий нийслэл Лондон хотын олон улсын Хитроу нисэх онгоцны буудлын гадаа цагдаа нар, байгаль хамгаалагчидын хооронд мөргөлдөөн болжээ.
Лондон хотын Хитроу нисэх буудлын захиргаа онгоцны буудлынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор нислэг хийх зурвас талбайг өргөжүүлэх гэж байгаа юм. Хитроу нисэх буудал онгоц хөөрч буух тус бүр 2 хос зурвастай. Дахин нэг хос зурвас байгуудах юм бол онгоц нислэгийн тоо нэмэгдэж, хүлээн авах онгоцны тоо ч эрс өсөх юм. Харин үүнийг байгаль хамгаалагчид эсэргүүцэж нисэх буудлын захиргаа, нислэгийн зурвас барих гэж байгаа газар майхан блсгож эсэргүүцлээ илэрхийлээд хагас сар болж байгаа юм. Байгаль хамгаалагчид Хитроу нисэх буудал дахин шинэ хос зурвас барих юм бол агаар мандал ялгарах хорт утааны хэмжээний эрс нэмэгдэх болно гэж мэдэгдэж байна. Өнгөрсөн амралтын өдөр цагдаа нар тэдний барьсан майханг буулгах гэж оролдох үед ийнхүү мөргөлдөөн болжээ. Ням гаригт цагдаа нар 7 хүнийг баривчилсан байна. Ер нь жагсагчид эсэргүүцлийн ажиллагаагаа эхэлсэнээс хойш нийтдээ 50 хүнийг цагдаа нар баривчилжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд мянга орчим хүн оролцож байгаа юм байна. Хитроу нисэх будас нислэгийн шинэ зурвасыг 2008 оны 3-р сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа.
Лид8 . 2001 оны 9 сарын 11-ний өдөр мэдэрсэн аймшигт бодол Нью-Йоркчуудын санаанд оржээ. Нью-Йоркийн Манхэтенн дүүргийн Дэлхийн Худалдааны Төвийн ихэр хоёр цамхаг байсан газраас холгүй орших нурааж байсан Дойче Банкны байшинд их хэмжээний гал түймэр гарчээ.
Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг нурах үед Дойче Банкны энэ барилга их хэмжээний тортогт дарагдаж байсан юм. Дойче Банкны нурааж байсан барилгад гал гарахад хоёр гал сөнөөгч нарс барж, өөр 6 хүн түлэгджээ. Одоо гал унтраах албаныхан гал түймрийг унтрааж дууссан бөгөөд агаарын бохирдолын хэмжээг тодорхойлохоор уг орчиноос агаарын дээж авчжээ.
Лид9 Жингийн илүүдэл буюу хэт таргалалт нь аливаа өвчний үндэс болдог гэдгийг хэн бүхэн мэднэ. Хэт таргалалттай эрчүүд нь түрүү булчирхайн хорт хадвараар таалал төгссөх магадлал өндөр байдгийг эмч нар анхааруулж байна.
Дүрс: Жингийн илүүдэлтэй буюу хэт тарган хүмүүсийн цусан дахь инсулины хэмжээ ихэдсэнээр чихрийн шижин болон түрүү булчирхайн хорт хадвартай болох урьтал нөхцөлүүд тавигддаг гэнэ. Хэт тарган хүмүүсийн хувьд өвчиний урьтал нөхцөл нэгэнт тавигдчихсан тохиолдолд бусад эрхтэнүүддээ халдаж өөр өвчинүүдийг үүсэхэд хялбар болсон байдаг байна. Иймээс хэт тарган илүүдэл жинтэй хүмүүс нь нэг бус нилээд хэд хэдэн өвчнүүдийн золиос болдог гэнэ. Энэ жил Шведийн Иемийн их сургуулийн эрдэмтэд түрүүн булчирхайн хорт хавдарын 784н тохиолдолд судалгаа хийж үзсэн байна. Тус судалгааны үр дүнд хэт тарган жингийн илүүдэл эрчүүд нь, түрүүн булчирхайн өвчний үүсгэгчээс бус хэт тарган байдлаас болж түрүү булчирхайн өвчин туссан болохыг олж мэджээ. Учир нь хэт тарган эрчүүдийн эр бэлгийн эсийн ялгарах хэмжээ нь, жингийн илүүдлээс болж багасдаг бөгөөд түрүү булчирхайн өвчин тусах гол нөхцөл болдог хэмээн тайлбарлаж байгаа юм.
Лид10. Өнгөрсөн долоо хоногт Перу улсад 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Тэгвэл өчигдөр Перу улсад 5,5 баллыг хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтьийн дараа хүнсний хомсдол үүсэж, хулгай, дээрэм тонуул газар аваад байгаа юм байна.
Өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа дэрмийн гэмт хэргийг багасгахын тулд Перугийн засгийн газар зэвсэгт хүчнийхэнийг ч дайчилжээ. Газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн Писко, Чинча Алта, Ика хотуудад цэргүүд цагдаа нартай мөр зэрэгцэн нийгмийн хэв журмыг сахиулах болжээ. Дээрмийн хэрэг шөнө оройн цагаар их гарч байгаа гэнэ. Перугийн ерөнхийлөгч Алан Гарсия газар хөдлөлтийн дараах хохиролыг арилгах үйл явцыг хяналтандаа байлгах зорилгоор гамшиг болсон бүс нутгаар явж байгаа юм. Перу улсад газар хөдлөлт болоход олон 500 хүн нас барж олон мянган байшин барилга нуржээ. Байгалийн гамшиг болсон Перу улсад хөрш зэргэлдээ Бразил, Эквапор, Боливи, Венесуэл, Колумби, Чили болон АНУ, Канад, Испани, Итали, Франц улс хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд
1944 оны энэ өдөр Энэтхэгийн улс төрч, ерөнхий сайдаар ажиллаж байсан Раджив ГАНДИ мэндэлжээ.
1619 оны энэ өдөр Америкад африкийн 20 боолыг тээвэрлэж ирсэн Голландын хөлөг онгоц ирж байжээ. Тэднийг Жеймстаунд зарсан байна. АНУ-ыг тусгаар тогтнолоо зарлах мөчид 3 сая хар арьстан боол байжээ.
1721 оны энэ өдөр Петергофын усан оргилуур ажиллаж эхэлжээ.
1896 оны энэ өдөр эргэх хүрдний тусламжтайгаар дугаараа цуглуулдаг утасны аппаратыг зохион бүтээж байжээ.
1939 оны энэ өдөр Монгол Зөвлөлтийн цэргүүд японы түрэмгийлэгчидийн эсрэг Халхын голын бүс нутагт цэргийн ажиллагаагаа эхэлсэн байна.
1960 оны энэ өдөр сансарт нисгэсэн Белка, Стрелка нэртэй хоёр нохой эх дэлхийдээ эргэж иржээ.
1980 оны энэ өдөр италийн уулчин Райнхольд Месснер ганцаараа Эверестийн оргилд гарч байжээ.
Дэлхийн мэдээ 2007-08-17
Дүрс: Орос Хятадын дипломат харилцааны хүрээнд Орос дахь Хятадын жил, мөн Хятад дахь Оросын жилийг хоёр орны ард түмэн харилцан тэмдэглэж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Орос болон Хятадын хооронд соёл урлаг, эдийн засгийн өргөн хүрээтэй хамтарсан арга хэмжээнүүд зохиогдож байгаа юм. Өчигдөр Хятадын ерөнхийлөгч Ху жин тао, ОХУын ерөнхийлөгч Путинтай Кремльд уулзсан байна. Уулзалтын үер хоёр орны төрийн тэргүүн нар энэ оны эхээр яригдаж байсан эрчим хүч болон хийн түлш нийлүүлэлтийн салбарт хамтын ажиллагаагаа өргөтгөх асуудлыг сөхөн ярилцжээ. Кремльд болсон уулзалтын дараа Ху Жин Тао, Оросын Челябинск мужын Чебаркуль дахь цэргийн баазад очих юм.
Лид2. Өнөөдөр Казахстанд Шанхайн Хамтын Байгуулагын ,гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт эхэллээ. Тус уулзалтанд Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр болон албаны бусад хүмүүс оролцож байгаа юм. Манай Монгол улс нь Шанхайн Хамтын Байгуулагад ажиглагчын статустай байдаг юм.
Дүрс: Өнөөдөр Шанхайн Хамтын ажиллгааны байгуулагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт эхэллээ. Шанхайн Хамтын ажиллагааны байгуулагы дээд хэмжээний уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь “Террорист үйл ажиллагааны эсрэг бүс нутгаар хамтран ажиллая” гэсэн уриан дор болж өнгөрөх юм. Иймээс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад Төв Азийн орнуудын оролцоог идэвхижүүлэх асуудлаар ярилцах юм байна. Дээд хэмжээний уулзалтаар дөрвөн саналыг одоогийн байдлаар дэвшүүлээд байна.
Найрсаг хөршийн харилцаа болон нөхөрлөлийг дэмжих
шанхайн Хамтын нийгэмлэнгийн орнуудын хөгжлийг дэмжих зорилгоор бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулж бүс нутгийн хөгжлийн үйл явцыг тогтвортойгоор үргэлжлүүлэх
Гишүүн орнуудын хооронд соёлын харилцааг нэвтрүүлэх замаар нөхөрлөлийн суурийг бат бөх болгох
Шанхайн хамтын нийгэмлэнгийн орнуудын дэлхийн бусад орнуудтай тогтоох харилцааг сайжруулах
Зэрэг зорилтуудыг дэвшүүлээд байгаа юм. Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао,
Эр. манай улсын гадаад бодлогодоо Шанхайн Хамтын ажиллагааны байгуулагын гишүүн орнуудыг тусгайлан авч үзэх асуудал баримтладагийн хувьд эдгээр орнуудтай худалдаа эдийн засгийн салбарт хамтран ажиллах сонирхол түлхүү байдаг юм
Гэж онцлон тэмдэглэжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Шанхайн Хамтын ажиллаагааны байгуулагын гишүүн зургаан орон урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Шанхайн хамтын нийгэмлэг нь 2001 онд Хятад, Орос, Казакстан, Киргиз, Тажизстан болон Узбекстан зэрэг зургаан орны санаачлагаар байгуулагдаж байсан. Харин Монгол, Иран болон Пакистан зэрэг орнууд нь Шанхайн хамтын нийгэмлэнгэд ажиглагчын байр суурьнаас оролцдог юм.
Лид3. Шанхайн Хамтын ажиллагааны байгуулагын гишүүн орнуудын цэргийн хээрийн сургуулилт өнөөдөр өндөрлөж байна. Цэргийн хээрийн сургууүлилтад Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Узбекстан, Таджикстаны зэвсэгт хүчний төлөөлөгчид оролцсон юм.
Цэргийн хээрийн сургуулилтад нэр дурьдсан 6 орны 6000 гаруй цэрэг, 1000 нэгж цэргийн тоног төхөөрөмж ашигласан байна. Хууль ёсны эрх баригчидыг цэргийн хүчээр түлхэн унагаахаар завдаж байгаа зэвсэгт бүлэглэлийн эсрэг тусгай ажиллагаа явуулж байгаагаар эн жилийн цэргийн хээрийн сургуулилтыг зохиомжилжээ. Хятадын Шинжаан Уйгарийн өөртөө засах орны Урумчи хотод нээлтээ хийж, ОХУ-ын Челябинск мужын Чебаркуль цэргийн баазад үргэлжилсэн Шанхайн Хамтын ажиллаагааны байгуулагын гишүүн орнуудын цэргийн хээрийн сургуулилт амжилттай болж байна гэж зохион байгуулагчид нь дүгнэжээ.
Эр. Бид цэргийн хээрийн сургуулилтийн үеэр семинарын хичээл, дадлагын ажил зохион байгуулсан. Шанхайн хамтын ажиллагааны байгуулагийн гишүүн орнуудын зэвсэгт хүчнийхэн босогчидтой хийх тэмцэлийн стратегийг боловсрууллаа. Олон улсын эрх зүйн, хүмүүнлэгийн конвенцид харшилахгүйгээр босогчидыг дарах төлөвлөгөөг баталлаа.
АНУ, Европын орнуудын цэргийн төлөөлөгчид хээрийн сургуулилтийн явцыг ажиглах хүсэлтээ гаргасан ч Шанхайн Хамтын Ажиллагааны байгуулга зөвшөөрөөгүй байна.Цэргийн хээрийн сургуулилтийн хаалтын ажиллагаанд хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао, оросын ерөнхийлөгч Владимир Путин, мөн төв азийн зарим орны төрийн тэргүүн нар биечлэн оролцжээ. Шанхайн Хамтын ажиллагааны байгуулагын гишүүн орнууд бүс нутагт үүсэж байгаа хямралыг улс төр, эдийн засаг, солын болоод цэргийн хүчийг хэрэглэж хамтран шийдэж байх тохиролцоонд хүрсэн байна. Шанхайн хамтын ажиллагааны байгуулагын хамгийн анхны цэргийн хээрийн сургууль 2005 онд Хятадын нутагт болсон юм.
Лид4. Гүржийн нутаг дэвсгэр рүү пуужин харвасныг нотолсон тогтоол НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлөөр батлуулахыг АНУ уриалсан юм. Гэвч үүнийг ОХУ эрс эсэргүүцэж байна.
Оросын пуужин унасан гээд байгаа газар одоо орос, гүржийн цэргийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд эцсийн дүгнэлтийг гаргаагүй байна. Ийм нөхцөлд НҮБ-ын аюулгүйн зөвлөл тогтоол гаргах нь эртэдсэн хэрэг гэж ОХУ үзэж байна. 8 сарын 6-нд ОХУ-ын цэргийн нисдэг тэрэг Гүржийн агаарын хилийг зөрчиж пуужин харвасан гэж Гүржийн батлахан хамгаалахын яам, гадаадын хэргийн яам мэдэгдсэн юм.Харин тухайн өдөр Оросын агаарын нисэх хүчний нэг ч онгоц Гүрж Оросын хилийн орчим нислэг үйлдээгүй гэж мэдэгдсээр байна.
Эр. Аюулгүйн Зөвлөлийн зарим нэг гишүүн орнууд Аюулгүйн Зөвлөлд ОХУ-ыг буруутгасан тогтоол батлуулах санаачлага гарга байна. Орос, Гүржийн цэргийн мэргэжилтнүүд пуужин унасан газар үзлэг хийж байгаа. Хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байхад Аюулгүйн Зөвлөл Оросыг буруутгасан тогтоол батлах нь дэндүү эртэдсэн хэрэг болно.
Лид5. Перу улсад хүчтэй газар хөдлөлт болсон тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл газар хөдлөлтийн хохиролын хэмжээ, амь үрэгдсэн хүний тоо нэмэгдсэн байна.
450 хүн нас барж, 1500 орчим хүн бэртжээ. Бас газар хөдлөлтийн үеэр хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн 600 гаруй хоригдол шоронгоос оргржээ Газар хөдлөлтийн үеэр Перугийн хамгийн том католик шашны хамгийн том сүм хийд нуржээ. Перугийн дэд бүтэц, холбоо харилцааны салбар ч доголдож байна. Газар хөдлөлтөд орон гэргүй болсон хүмүүст наад захын хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүннийг нисдэг тэргээр тарааж өгч байна. Өнгөрсөн шөнийг олон сая перучууд гудамжинд өнгөрүүлжээ. Газар хөдлөлтийн хохиролыг барагдуулах ажилд аврагчид, цэргүүд дайчлагджээ. Тэд байшингийн нуранги дороос нас барсан хүмүүсийн цогцосыг гаргаж ирсээр байна. Перугийн эмнэлэг бэртэж гэмтэж, хөл гар нь хугарсан хүмүүсээр дүүрсэн байна. Газар хөдлөлтийн дараа эхний цагуудад хотын оршин сугчид аврагчидийг хүлээлгүй байүшин барилгийн нуранги дороос бэртэж гэмтсэн хүмүүсийг гаргаж эхэлсэн байна.
Эр. Хүчтэй газах хөдлөлт болсон ч томоохон хэмжээний сүйрэл гарз хохирол учирсангүй.
Гэж Перугийн ерөнхийлөгч Алан Гарсия мэдэгдсэн юм. Гэвч албаны хүмүүс газар хөдлөлтийн үед учирсан хохиролын хэмжээг бодитойгоор үнэлээгүй болох нь тогтоогджээ. Газар хөдлөлтйин дараа хүчтэй далайн түрлэг цунам болж магадгүй гэдэг мэдээлэл Латин Америкийн баруун эргийн орнуудын иргэдийг нэлээн түгшээсэн байна.
Лид6. Грекийн Афин хотоос холгүй ойн түймэр дүрэлзэж байна. Ойн түймэрт Афин хотын захын дүүргийн хэд хэдэн байшин өртөж шатжээ. Салхиний хурд өндөр байгаа нь гал түймрийн хүрээ тэлэхэд их нөлөөлж байна.
Гал түймэрийн утаа угаарийн хийнд хордосон 10 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Грек улсад тун удахгүй бүх нийтийн сонгууль болох гэж байгаа бөгөөд өнөөгийн засгийн газрын нэр хүндийг унагаах зорилгоор сөрөг хүчнийхэн санаатайгаар ойн түймэр дэгдээж байж болох юм гэж зарим нэг улс төрийн тоймчид үзэж байна. Грекийн Афин хотын эргэн тойронд нэгэн зэрэг 4 ойн түймэр гарч эхэлсэн нь сэжигтэй санагдаж байна гэж албаны хүмүүс хэвлэлийн бага хурдын үеэр мэдэгджээ. Афин хотоос холгүй байдаг Пентеликон уулын бэлд дүрэлзэж байгаа ойн түймрийг унтраахад хамгийн хэцүү байгаа гэнэ. Гал унтраах ажилд 50 машин, 19 нисдэг тэрэг, олон зуун сайн дурын иргэдийг дайчилаад байгаа юм байна.
ТОВЧ
1. АНУ-ын эрэг рүү хүчтэй далайн хар шуурга ойртож байна. Атлантын далайд хар шуурга үүсэж америкийн эх газрыг чиглэн ирдэг улирал одоо эхэлж байгаа юм. Цаг уурын албаныхан энэ жилийн хамгийн анхын хар шуурганд Дин гэдэг нэр өгсөн байна. Хар шуурганы төв нь Барбадос арлаас зүүн хойд зүгт 335 км алсад байгаа юм байна. Тун удахгүй энэ хар шуурга Карибын тэнгисийн арлууд, Ямайка улс, Кубын арлуудыг дайрч өнгөрөх нь ээ.
2. Ливаны программ хангамжын мэргэжилтнүүд өнгөрсөн жил Израиль ливаны хооронд болсон дайнаас сэдэвлэн шинэ видео тоглоом бүтээжээ. Энэ тоглоомд та Хезболах бүлэглэлийн цэрэг болж еврейчүүдийн байгуулсан Изриаль улсын эсрэг тулалдахыг санал болгодог байна. Энэ бол зүгээр ч буудалцаантай тоглоом биш. Ливаны хүүхдүүдийн эх оронч үзлийг хөгжүүлэх хүмүүжлийн ая холбогдолтой гэж Хезболах бүлэглэлийн гишүүн мэдэгджээ. Харин Изриалийн гадаад хэргийн яамны гаргасан эсэргүүцлийн нот бичигт бага насны хүүхэд алан хядлага нь хэвийн зүйл мэтээр сурталчилж байгаа Ливаны программ хангамжын мэргэжилтнүүдийг буруутгасан байна.
3. 3 сая төрөлтөд нэг удаа тохиолддог нэг өндгөн эсийн 4 ихэр охин мэндэлсэн байна. Ихрүүд бүгдээрээ нэг кг жинтэй юм байна. Анагаах ухааны түүхэнд нэг өнгөн эсийн 4 ихэр хүүхэд төрж байсан 50 орчим тохиолдол бүртгэгдэж байжээ. Ихрүүд төрөх ёстой хугацаанаасаа 2 сарын өмнө төрсөн ч биеийн байдал нь сайн байгаа юм байна. 4 ихэр охиний эцэг эх нь хүүхдүүдээ аль хэдийнэ нэр өгч, ирээдүйд ч ямар хүн болгон хүмүүжүүлэх талаар төлөвлөгөө зохиосон гэнэ.
Лид7 Индовер сансрын хөлөг эх дэлхийгээс хөөрөх үед дулаан хязгаарлагч бүрхүүл нь гэмтсэн тухай бид мэдээлж байсан билээ. Индовер хөлгийн гишүүд учирсан гэмтэлийг засварлах гэж 3 ч удаа задгай сансарт гарсан юм. Харин нислэгийн газраас удирдаж байгаа АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс Индовер хөлгийн гэмтэлийг задгай сансарт засахгүй байхаар шийдсэн байна.
НАСА-ийн мэргэжилтнүүд Индовер хөлгийн гэмтэлийн асуудлаар зөвлөгөөн хийсний дараа гэмтэлийг сансарт засахгүй байсан нь дээр гэж үзсэн байна. Гэхдээ Эндовер хөлгийн багийн гишүүд бямба гарагт задгай сансарт дөрөв дэх удаагаа төлөвлөсөнийхөө дагуу гарч ажиллах болно. Индовер хөлгийн эх дэлхийдээ эргэж ирэх хугацааг хойшлуулж, нислэгийг 24 цагаар сунгажээ. Индовер хөлгийн дулаан хязгаарлагчид гарсан гэмтэлд нь нислэгийн аюулгүй байдалд аюул учруулахгүй гэж НАСА-ийн мэргэжилтнүүд мэдэгджээ. 2003 онд Колумби сансрын хөлгийн дулаан хязгаарлагчид гэмтэл гарч эх дэлхийдээ эргэж ирэх үедээ агаар мандлын нягт хэсэгт ороод дэлбэрч байсан юм.
Лид8. Үерт нэрвэгдсэн хойд солонгосын ард түмэнд БНСУ-ын засгийн газар 7,5 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.
Бид тусламжын барааны эхний хэсгийг ирэх долоо хоногт илгээнэ гэж хоёр солонгосыг нэгтгэх асуудал хариуцсан сайд Ли Чэ Жун мэдэгдсэн байна. Бүгд Найрамдах Солонгос улс хойд хөршдөө бэлэн хоол, ундны цэвэр ус, хуурай сүү, хөнжил, эм илгээхээр бэлтгэж байгаа юм байна. Бараг 7 хоног тасралтгүй үргэлжлэн орсон борооны улмаас Хойд Солонгост сүүлийн 10 гаран жилд тохиолдоогүй байглийн гамшиг болсон юм. Хойд Солнгосын хөдөө аж ахуйд үлэмж хэмжээний хохирол учирч энэ жил тус улс нэг ч центнер ургац авахгүй болсон нь тодорхой болжээ.
Лид9. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргийн орлогч Николас Бенрс пүрэв гаригт Изриалийн нийслэл Иерусалем хотод хүрэлцэн иржээ.
АНУ, Изриалийн батлан хамгаалах салбарт 30 тэрбум долларын тусламжыг ойрын 10 жилд үзүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зуржээ.
Эр. Ойрхи Дорнодын бүс нутагт энх амгалан байдал тогтооход оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж бид үзэж байна. Изриаль улс хүчтэй байсан цагт л энэ бүс нутагт энх амгалан байдал тогтоно.
Гэж Николс Бернс санамж бичигт гарыйн үсэг зурсаныхаа зарласан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. АНУ Изриалийн батлан хамгаалах салбарт 2008 оноос эхлэн санхүүгийн дэмжлэг үзүүлж эхлэх юм байна. Изриалийн батлан хамгаалах салбарт өгч байгаа АНУ-ын тусламжын хэмжээ өнгөрсөн 10 жилийнхтэй харьцуулах юм бол бараг 6 тэрбум доллараар нэмэгдэж байна. Санамж бичгийн дагуу Изриалийн тал америкийн өгч байгаа мөнгөний 26,3 хувийг үндэсний компаниуддаа зарцуулж харин үлдсэн хэсгийг нь Америкад үйлдвэрлэсэн цэргийн тоног төхөөрөмж худалдан авхад зориулах ёстой юм байна.
Лид10. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушын ихэр охидын нэг Женни Буш тун удахгүй хуримаа хийх гэж байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн ирээдүйн хүргэн нь Генри Хайгер гэдэг бөгөөд америкийн нэгдсэн улсын боловсролын сайдын орлогчын хүү юм байна. Генри Хайгер Техасын их сургуулийн дүүргэж нэг жил гаран Вашигтон хотын нэг сургуульд багшаар ажиллажээ. Дараа нь сайн дураараа хүмүүнлэгийн ажилд оролцож байсан гэнэ. Бас 5 жилийн турш цагаан ордонд туслахаар ажилласан юм байна. Өнгөрсөн лхагва гаригт Генри Хайгер, Женни Буш нар сүй тавьсан юм байна. Гэвч энэ тухай цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр л албан ёсоор мэдэгдсэн байна. Хосууд хэзээ хурим хийх нь одоогоор тодорхой биш байгаа юм байна.
Лид11 Домогт дуучин Элвис Прэслэй таалал төгссөнөөс хойш гучин жил өнгөрсөн юм. Алдарт дуучны үнэнч шүтэн бишрэгчид нь өчигдөр Элвис Преслэйгийн төрлөх хотод хүндэтгэлийн арга хэмжээг зохио байгуулжээ.
Дүрс: Элвис Преслэйгийн таалал төгссөний гучин жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ, АНУын Грэйсланд хотын Мемпис дэхь түүний гэрт нь болсон юм. Элвис Преслэй нь, 1977 оны 4р сарын 16нд 42 насандаа зүрхний өвчнөөр таалал төгссөн билээ. Өчигдөр өглөөний 7н цаг 30 мунитанд домогт дуучны зургийн өмнө хүмүүс цугларч лаа өргөн хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа Элвис Прэслэйгийн концертыг дэлгэцэнд тавьж шүтэн бишрэгч нарт нь толилуулсан байна. Домогт дуучны дурсгалыг хүндэтгэхээр дэлхийн өнцөг булан бүрээс 75000 шүтэн бишрэгчид нь Элвис Преслэйгийн төрлөх хотод нь хүрэлцэн ирсэн юм. Хэдийгээр өчигдөр цэльсийн 38 градус хүртэл халж байсан ч хайртай дуучныхаа дурсгалыг хүндэтгэх гэсэн шүтэн бишрэгчид нь халууныг үл хайхран дуулж бүжиглэсэн юм. Харамсалтай нь тус халууны үеэр гурван хүний зүрх хаагджээ. Элвис Преслэйгийн дурсгалын хүндэтгэх үйл ажиллагаанууд энэ долоо хоногт дуусах бөгөөд өнөөдөр Элвис Преслэйг хэн сайн дуурайх вэ сэдэвт уралдаант тэмцээн болох гэнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шүтэн бишрэгчид нь тус тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байгаа ба тэмцээнд төрүүлсэн ялагчид 5000 долларын шагналыг бэлнээр гардуулж харин үлдсэн 5000 долларын чекээр Грэйсландад зугаацан өнгөрөөх эрхийг өгөх юм. Элвис Преслэйгийн төрлөх хот Грэйсланд нь жуулчдын очих дуртай газруудын нэг бөгөөд Элвис Прэслэйгийн гэр музейг үзэх гэж жилд 600 000 гаруй жуулчид ирдэг гэнэ.
Энэ өдөр
1926 оны энэ өдөр Хятадын төрийн зүтгэлтэн Зян Зэ Мин мэндэлж байжээ. 2002 оны 11 сард тэр хятадын коммунист намын өндөр албан тушаалаасаа буусан ч өнөөг хүртэл хятадын гадаад болон дотоод бодлогод жинтэй нөлөө үзүүлсэн хэвээр байгаа юм.
1943 оны энэ өдр Америкийн кино жүжигчин Роберт ДЕ НИРО мэндэлсэн байна.
1977 оны энэ өдөр Францын хөлбөмбөгчин 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Францын хөлбөмбөгийн шигшээ, Английн “Арсенал”багийн довтлогч Тьерри Анри мэндэлсэн байна.
1896 оны энэ өдөр авто замын хамгийн анхны осол английн Суррей гүнлэгийн Кройдон хотод болж Брижит Дрисколл гэдэг эмэгтэй нас барж байжээ.
1945 оны энэ өдөр Бүгд Найрамдпах Индонез улс тусгаар тогтносон байна.
1964 оны энэ өдөр Брюс Ли Линде Кэдуэлл гэдэг бүсгүйтэй гэрлэжээ.
1974 оны энэ өдөр Гавана хотод сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болж байжээ.
1998 оны энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон Моника Левискийтэй ямар харьцаатай байсан талаараа мэдүүлэг өгч байжээ.
Дэлхийн мэдээ 2007-08-16
8-р сарын дунд үе гэдэг бол Хойд Солонгосын хувьд ургаж хураах цаг юм. Гэвч энэ жил тус улс нэг ч центнер ургаж хурааж авахгүй гэдэг нь тодорхой болоод байна. Цагаан будаа, эрдэнэ шишийн талбай бүхэлдээ усанд автжээ. Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагаас гаргасан мэдээнд 30 мянган байшин эргэн засьар авахгүйгээр нурж, 540 гүүр эвдэрч, төмөр замын сүлжээнд 70 гаруй гэмтэл гарчээ. 7 хоног тасралтгүй орсон бороо чучхе үзлийг тахин шүтдэг Хойд Солонгосчуудын амьдралыг эрч өөрчилжээ. Одоо хойд Солонгосын олон зуун тариачид үеийн далан шуудуу босгох ажилд дайчлагдаад байна. Үерийн улмаас толгой хоргодох орон гэргүй болсон хойд солонгосчууд олон улсын Улаан загалмай байгуулагы н тусламж л амь зогоох цорын ганц найдвар нь болоод байна. Орон нутгийн улаан загалмайн байгуулага 24 цагийн турш ажиллаж хүнсний бүтээгдэхүүн тарааж өгч байна. Үерийн гамшигт туйлдаад байгаа Хойд Солонгосын талд Нэгдсэн Үндэстний Байгуулага, Өмнөд Солонгос, бас АНУ тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Эр. Бидэнд юуны түрүүнд цагаан будаа, цемент, ахуйн ариун цэврийн бараа, эм хэрэгтэй байна. Манай улсад их хэмжээний хорирол учираад байгаа тул гадаадын тусламж дэмжлэгийг талархан хүлээн авах болно.
Гэж Хойд Солонгосын Пукчханг гацааны ардын төлөөлөгч Тон Жан Сон хэлж байна. 1990-ээд оны эхээр болсон хүчтэй үерийн дараа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад халдварт өвчин, өлсгөлөнгөөр 2 сая хүн амь насаа алдаж байсан юм. Тус улсын түүхэнд тохиолдож байсан энэ гашуун түүх дахин давтагдах вий гэж тус улсын эрх баригчидын сэтгэл зовниж байгаа юм. Иймээс ч Хойд Солонгосын аолбан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байгалийн гамшигт тохиолдсон талаар дэлхий даяар нээлттэй ил тод мэдээлж байна. Үүнээс өмгнө Хойд Солонгосын мэдээллийн хэрэгслээр муу мэдээ огт дамжуулдагггүй байсан юм. Хойд Солонгосын ардын намын байгуулагдсан өдөр, их удирдагчын төрсөн өдрийн тухай л жилдээ ганц удаа олон удсын хэмжээнд мэдээлэл цацдаг байсан байлаа.Харин Хойд Солонгост хэсэгхэн хугацаанд ажиллаад ирсэн барууны сэтгүүлч нар л хагас өлсгөлөнгийн байдпалд байгаа хүүхдүүдийн дүрс бичлэгийг дэлхийн даяар цацаж байсан юм.
Лид. Москва хотын шүүх "Медиасервисез" копаний ерөнхий захирал, allofmp3.com хөгжмийн сайтын эзэмшигч Дениса Квасовад холбогдох хэргийг авч хэлэлцээд түүнийг цагаатгасан байна.
Оросын Медиа Сервиз компанийг дэлхийн томоохон дуу бичлэгийн студууд хууль бусаар уран бүтээлийг нь сайтдаа байрлуулсан хэрэгт буруутгасан юм. 2006 онд и Universal International Music, Warner Music гэх мэт томоохон копманиуд Москва хотын шүүхэд нэхэмлэл гаргажээ. Прокурорын газар зохиогчын эрхийг зөрчсөн гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Гэвч шүүгчид Медиа сервиз компаний эсрэг гаргасан нэхэмжлэлд нь хавтаст хэрэг үүсгэх хангалттай нотолгоо алга байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гадаадын дуу бичлэгийн компаниуд давж заалдах болно гэж мэдэгдсэн байна. Медиа сервиз компаний мэдлийн allofmp3.com хөгжмийн сайтаас нэг дуу татаж авхад интщрнэт хэрэглэгчид 10 цент төлдөг байжээ. ОХУ дэлхийн худалдааны байгуулагад элсэх хүсэлт гаргахад америкийн засгийн газар интернэтээр дуу хөгжим худалддаг сайтуудын үйл ажиллагааг хориглосон хууль батлахыг шаардаж байсан юм.
2007-08-15
ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-08-15 Лхагва гариг
Лид1. Москвагаас Санкт-Петербург хотыг чиглэл д явдаг “Невский экспресс” хурдан галт тэрэг осолдсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Галт тэрэг осолдох болсон шалтгаан нь алан хядах ажиллагаа байжээ гэж хууль сахиулах байгуулагынхан үзэж байна.
Алан хядагчид төмөр замын рейльс доор бөмбөг суурилуулсан байжээ. Дэлбэрэлт галт тэрэгний зүтгүүлийн доор болсон гэж мэдүүлэг өгёөн байна. Дэлбэрэлтийн дараа галт тэрэгний 12 цуваа замаасаа гарч онхолджээ. Дэлбэрэлт болмогц галт тэрэгний машинст нь тормоз дарсан байна. Гэвч галт тэрэг өөрийн энерцээр явсаар гүүрээр явж өнгөрчээ. ОХУ-ын ерөнхий прокурорын газар алан хядах ажиллагаа гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Алан хядагчидын төмөр зам дагуу тавьсан тэсрэх төхөөрөмж нь гар хийцийн алсын удирдлагатай байжээ. Дэлбэрэлт болох мөчид Невскийн экспресс галт тэрэг цагт 190 км цагийн хурдтай явж байжээ. Галт тэрэгний цуваа замаасаа гарч онхолдох үед азаар хүний амь нас хохироогүй байна. Осол болох үед галт тэрэгний хоёр машинист зөв шийдвэр гаргасанаар хүний амь нас хохирохоос зайлсхийж чадсан байна.
Эр. Ослын үед шуурхай ажиллаж, зөв шийдвэр гаргаснаар хүний амь нас эрсэдэхэс сэргийлж чадсан галт тэрэгний машинистуудаар би бахархаж байна. ОХУ-ын тээврийн яам, Ерөнхийлөгчийн тамгийн газарт хандаж мэргэжлээ сайн эзэмшиж чадсан, олон зууны хүний амь нас эрсдэхээс сэргийлж чадсан эдгээр хүмүүсийг Төрийн өндөр дээд одонгоор шагнах хүсэлт гаргах болно.
Гэж Оросын төмөр замын газрын ерөнхийлөгч Владимир Якунин РТР телевизэд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ.
. Одоо үнэрч нохойтой цагдаа нар ослын газар үздэг хийж гэмт хэрэгтэнүүдийн ул мөрийг хайж байна. ОХУ-ын төмөр замд нэг бус удаа халдлагын бай болж байсан юм. Москва-Санкт-Петербург хотын хооронд 1997 оны 6 сарын 27-нд яг ийм халдлага гарч 5 хүн амь үрэгдэж байсан юм. Москва Санкт-Петербург чиглэлийн төмөр зам нь 650 км урт Оросын цорын ганц галт тэрэгний хурдны зам бөгөөд Москвагаас Санкт-Петербург хот хүртэл 8 цаг зарцуулдаг байна. Дэлбэрэлт болж галт тэрэг онхолдсон замыг сэргээн засварлах ажил одоо үргэлжилж байна. Гаот тэрэгний осолд бэртэж гэмтсэн хүмүүсийг Санкт-Петербург хотын эмнэлэгт эмчилж байна. ОХУ-ын төмөр замын дарга эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийг биечлэн эргэж очсон байна. Невский экспресс 166-р галт тэргээр явж байгаад бэртсэн зорчигч бүрт 12 мянган рублийн нөхөн төлбөр олгох болжээ. Харин сайн дураараа амь насаа даатгууулсан иргэд 250 мянган рублийн нөхөн төлбөр авах юм байна.
Лид2. Иракын хойд хэсгийн Мосул хотоос холгүй Кастания гацаанд тэсрэх бодистой ачааны 4 машин нэгэн зэрэг дэлбэрч 175 хүн үхсэн байна. Иракын дайн эхэлсэнээс хойш анх удаа олон хүний амийг авч одсон хэрэг гарлаа гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Тэсрэх бодистой ачааны 4 машин хүн олноороо цуглардаг худалдааны төвийн гадаа нэгэн зэрэг дэлбэрёэн юм байна. Дэлбэрэлтийн хүч их байсан тул ойролцоох хэд хэдэн байшин барилга эргэж засвар авахгүйгээр нурсан байна. Энэ алан хядах ажиллагааны хариуцлагыг одоогоор хэн ч хүлээгээгүй байгаа ч Иракын цагдаа нар Аль Кайпа бүлэглэлийн талыг баримталдаг суннит үндэстэнүүд энэ хэргийг үйолдсэн байх магадлалтай гэж таамаглаж байна. Суннитүүд одоогоос хэдхэн хоногийн өмнө Эмерли хотод бас халдлага үйлдэж байсан юм. Курд, Араб, Туркменчүүд зэрэгцэн аж төрдөг Мосул хот Иракын хамгийн аюултай бүс нутаг юм. Өчигдөр орой болсон дэлбэрэлтийн үеэр 500 орчим хүн амь үрэгдсэн гэж Иракт ажиллаж байгаа гадаадын мэдээллийн агентлагийн сэтгүүлч нар мэдээлж байна.
Лид3. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад хүчтэй аадар бороо орж үер буужээ. Үерт Хойд Солонгосын хөдөө аж ахуйн салбар их хохирол амссан байна. Үерийн үеэр 200 хүн амь насаа алдаж, олон зуун хүн ор сураггүй алга болосон тухай Хойд Солонгосын засгийн газрын телевиз мэдээлжээ.
Хойд Солонгосын засгийн гакрын мэдээллийн агентлаг ч бас үер бууж хүний амь нас үрэгдсэн тухай албан ёсоор мэдээлсэн байна. Хойд Солонгост 30 мянган байшин барилга усанд автаж 63 мянган өрх айл толгой хоргодох орон гэргүй болжээ. Газар тариалнгийн 1000 га талбай усанд автсан тул энэ жил ургац хураана гэх ямар ч найдваргүй болоод байна. Үерийн үеэр 450 гүүр нурж, төмөр зам эвдэрч, Хойд Солонгосын газар нутгийн тал хувь нь цахилгаан эрчим хүчнээс таслагджээ. Хойд Солонгосын хандивлагч орнуудад хандан хүмүүнлэгийн туслдамж үзүүлэхийг хүссэн байна. Хойд Солонгосын засгийн газрын телевизээр байгалмийн гамшиг, осол сүйрлийн тухай бараг мэдээлдэггүй юм. Тус улсын төрийн мэдлийн телевизээр үер болмсон тухай мэдээлсэн нь үнэхээр байдал хүнд байгаагийг илрэл гэж РИА НОВОСТИ агентлаг уламжилж байна. Сүүлийн үед ой модыг хайр найргүй устгаж тариалангийн талбай болгон хувиргаж байгаа нь үер болоход нөлөөлж байгаа юм байна. Энэ удаагийн үерт Хойд Солонгосын Хванхэ-Пукто, Хамгён-Намдо мужууд хамгийн их хохирол амсжээ.1990-ээд оны эхээр Хойд Солонгост үер болсны дараа халдварт өвчин, өлсгөлөнгийн улмаас 2 сая хүн зуурдаар нас барж байсан юм. Одоогоос 10 гаран жилийн өмнө болж байсан аймшигт яьдал дахин давтагдах вий гэж Хойд Солонгосын эрх баригчид эмээж байна. Түүнээс гадна Зүүн Европын орнуудад ч бас үер усны гамшиг нүүрлэж байна. Испаний Барселона хотод үер болж байна. Одоо Барселона хотын авто замыйн хөдөлгөөн бүрэн зогсоод байна. Бас Польшийн зүүн хойд хэсэгт үер бууж гудамж талбай усанд автжээ. Хотын иргэд одоо зөвхөн завиар л явж байна.
Лид4 ОХУ-ын Иркутск мужын нутаг дэвсгэрт байдаг “Саянскхимпласт” хиймийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ. Үүний улмаас 3 хүн газар дээрээ нас барсан байна.
Химийн бодис боловсруулах цехэд хэд хэдэн цуврал дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлт болсон цехэд ажилладагн гурван хүн газар дээрээ нас барсан бол өөр 4 хүн хүндээр гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт байгаа 4 хүний биеийн байдал маш муу байгаа гэж эмч нар мэдэгдэж байна. Бэртсэн хүмүүсийн биеийн 90 хувь нь түлэгджээ. Дэлбэрэлтийн дараа их хэмжээний гал түймэр гарсан бөгөөд гал унтраах 21 баг шуурхай ажиллаж гаөл түймрийг унтааржээ. Гэрчүүдийн хэлснээр одоо ч үйлдвэрийн эргэн тойронд химийн хорт бодисын ялгаруулсан хар утаа суунагдаж байгаа юм байна. Гэвч ойролцоох тосгоны иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үйлдвэрийн захиргаа мэдэгджээ. Хууль хяналтын байгуулагынхан дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.Хөдөлмөр хамгаалалын горим зөрчсөнөөс химийн үйлдвэрт осол гарчээ гэж урьдчилан таамаглаж байна.
Лид5. Их Британи Умард Ирдандын нэгдсэн Вант улсад үхрийн гоц хаолдварт шүлхий өвчний хоёр голомт шинээр бүртгэгдсэн байна.
Үхрийн шүлхийн өвчний шинэ голомт Суррей гүнлэгийн амьтны хүрээлэнд илэрчээ. Харин хоёр дахь шинэ голомт хөрш зэргэлдээх Кент гүнлэгээс илэрсэн байна. Шүлхийн өвчний шинж тэмдэг илэрсэн Лондоноос ердөө 26 км зайтай байдаг амьтны хүрээлэнг хаажээ. Суррей гүнлэгт хөл хорио тогтоосон газрын хамрах хүрээг нэмэгдүүлжээ. Шүлхийн шинж тэмдэг илэрсэн амьтанд шинжилгээ хийж байгаа юм байна. Шинжилгээний эцсийн хариу маргааш гарна. Шүлхийн өвчний вирус ашиглан туршилт хийэж байсан эрдэмтэд ариун цэврийн наад захын шаардлагыг хангаагүйгээс болж шүлхий өвчний вирус алдагдсаныг мэргэжилтнүүд тогтоосон юм.
ТОВЧ
1. Их Британи улсад сум нэвтэрдэггүй хантааз хийхэд ашигладаг түүхий эдээр дунд сургуулийн сурагчидад хувцас хийжээ. Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсад сургуулийн насны хүүхдүүдийн үйлдэж байгаа гэмт хэрэг эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд л гэхэд дунд сургуулийн сурагчид зодолдож, бүр бие биенээ хутгалсан хэрэг 4 удаа гарчээ. Сум нэвтэрдэггүй түүхий эдээр хийсэн энэ хувцас 100 еврогийн үнэтэй юм байна.
2. Одоогоос 6 долоо хоногийн өмнө задгай тэнгист гарсан 11-р зууны үеийн Викингчүүдийн усан онгоц Дани улсаас Ирландад хүрсэн байна. Энэ бүзх хугацаанд далайчид яг 1-р зууны үеийн аялагчид шиг нөхцөл байдалд байжээ. Цорын ганц ялгаа нь тэдэнд сансрын GPS холбооны төхөөрөмжтэй байжээ. Дублин хотын боомтолд ирсэн энэ эртний усан онгоцыг Ирландын үндэсний түүхийн музейд байрлуулах юм байна.
Лид6. Гар утас үйлдвэрлэлтээрээ дэлхийн тэргүүлэгч Нокиа компани цэнэглэж байх үед шатаж дэлбэрч байгаа чанар муутай 46 сая ширхэг зай хураагуурыг зах зээлээс эргүүлэн татах болсноо зарласан байна.
Хэрвээ таны гар утас 2005-аас 2006 оны хооронд Нокиа компаний Японд дахь Мацушита үйлдвэрт бүтээгдсэн BL-5C загварын зай хураагууртай бол Нокиагийн албан ёсны төлөөлөгчиддөө эргүүлэн өгөөрэй. Чанаргүй зай хураагуурыг Нокиагийн 50 орчим загварын гар утсанд ашиглаж болдог юм байна. Гар утасаа цэнэглэж байх үед зай хураагуур нь халж улмаар дэлбэрсэн тухай 100 орчим гомдол Нокиа компанид ирсэн юм байна.
Лид7. Францын Гвиана дахь Куру сансрын буудлаас Францын Ариана 5 пуужин амжилттай хөөрсөн байна. Өнөөдөр хөөрсөн энэ пуужин дэлхийн тойрог замд харилцаа холбооны 2 хиймэл дагуулыг оруулах юм.
Ариана 5 пуужин Улаанбаатарын цагаар өглөөний 8 цаг 44 минутад хөөрчээ.Энэ пуужингаар америк, японы хиймэл дагуулыг сансарт гаргах юм. Он гарсанаас хойш Ариана 5 пуужин гурав дахь удаагаа сансарт хөөрч байгаа нь энэ юм. Европын сансрын агентлаг энэ жил 6 удаа пуужин хөөргөхөөр төлөвлөжээ.
Лид8.АНУ-ын сансрын нисэгч , багш эмэгтэй Барбара Морган олон улсын сансрын станцаас америкийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хичээл заасан байна.
Тэр сансрын нөхцөл байдлын талаар хүүхдүүдэд ярьж өгч, бас тэдний асуултанд хариулсан байна. Барбара Морган энэ мөчийг 20 жил хүлээжээ. Тэр 1986 онд Колумби хөлгөөр нисэх байсан багш нарын сонгон шалгаруулалтад 2-р байранд орж байжээ. Дэлхийн тойрог замаас сургалт явуулах төсөлийг АНУ 1986 онд хэрэгжүүлэх гэж байсан ч Колумби шатлл хөлөг сүйрч, сонгон шалгаруулалтад 1-р байр эзэлсэн америкийн багш эмэгтэйн хөлөглөсөн Колумби хөлөг сүйрч энэ төлөвлөгөө нурж байсан юм. НАСА сансраас сургалт явуулах төслийг 1998 онд сэргээж Барбара Морганд сансарт нисэхийг санал болгожээ.
Лид9. Одоо үзэгч та бзхэнд Японы амьтны хүрээлэнгийн орангутан сармагчины тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.
Японы амьтны хүрээлэнгийн 51 настай “Цыган” гэдэг нэртэй орангутан сармагчин хэрэгцээ шаардлагтай эмийг өөрөө бие даан ууж чаддаг байна. 51 нас гэдэг бол Орангутан сармагчинийг хувьд маш өндөр нас юм. Японд борооны улирал эхлэхэд орангутан ханиад тусжээ. Амьтны хүрээлэнгийнхэн сармагчинд өдөрт 3 удаа нунтаг эм өгч байгаа юм байна. Хөгшин сармагчинд гялгар уутанд савласан нунтаг эмний амт нь таалагдсан болотой. Одоо тэр ядах юмгүйгээр өөрөө эмээ задалж уудаг болсон байна. Түүнээс гадна энэ сармагчин усны цоргоноос хуванцар лонхонд бие даан ус хийж ууж чаддаг гэнэ.
Энэ өдөр
1769 оны энэ өдөр Францын эзэн хаан НАПОЛЕОН БОНАПАРТ мэндэлж байжээ.
1519 оны энэ өдөр загасчидын жижигхэн тосгон байсан газар Панама хотын шавыг тавьж байжээ. Панама гэдэг нь загас ихтэй газар гэсэн утгатай юм байна.
1848 оны энэ өдөр АНУ-ын Нью-Йорк мужын Сиракузы хотын иргэн Уолдо Хэнчетт шүдний эмчийн зориулалттай буйдан зохион бүтээж патент авч байжээ.
1914 оны энэ өдөр Панамын сувгийн нээлт болж байжээ.
1948 оны энэ өдөр Бүгд Найрамдах Солонголс Улс тусгаар тогтэолоо зарласан байна. БНСУ-ын анхын ерөнхийлөгчөөр ЛИ СЫН МАН сонгогдож байжээ.
ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-08-14 Мягмар гараг
Лид.1
БНСУ-ын Засгийн газрын албаны хүмүүс Талибан хөдөлгөөнтэй яриа хэлэлцээр хийж байгаа тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл энэ яриа хэлэлцээрийн үр дүнд хүндээр өвчилж биеийн байдал нь муу байгаа өмнөд солонгосын хоёр эмэгтэйг Талибан хөдөлгөөнийхөн суллажээ.
Даваа гаригийн орой Талибан хөдөлөгөөн хүндээр өвчилсөн хоёр солонгос эмэгтэй сулласан юм. Тэд өнөөдөр эх орон руугаа буцна гэж Өмнөд Солонгосын Ренхап агентлаг уламжилж байна. Суллагдсан хоёр эмэгтэй “Баграм” цэргийн баазад байгаа юм байна. Одоо өмнөд Солонгосын тал Афганистан, америкийн талтай яриалцаж суллагдсан хоёр эмэгтэйг эх орон руу нь хэрхэн буцаах төлөвлөгөөг хэлэлцэж байна. Хүмүүнлэгийн ажил хийхээр ирсэн 19 хүн одоо барьцаанд байна.
Лид2: АНУын Сансар Судлалын төв НАСАгийн шийдвэрийн дагуу сансарын нисгэгчид олон улсын сансарын станцаас гарч задгай сансарт ажилласан байна. Тэд Эндобер хөлгийн дулаан хязгаарлагч багажийг засах үүрэг авсан юм.
Дүрс: Эндовер хөлгийн дулаан хязгаарлагч багажид 9 смийн урагдалт үүссэн тул ачааллын улмаас багажнаас утаа гарч эхлэх болсон байна. Иймээс НАСАГийн удирдлагаас гаргасан шийдвэрийн дагуу тус гэмтэлтэй багажийг шинэ багажаар солих ажлыг өнөөдөр маргааш хоёр өдрийн турш гүйцэтгэхээр болсон байна. Өнөөдөр сансарын нисгэгчид задгай сансарт хийх ажлаа эхлүүлсэн юм. Сансарын нисгэгчид Дэйв Уилламс боло Рик Мастрачио нар даваа гарагт гэмтэлтэй багажийг судлах ажлыг явуулсан. Тэд өнөөдөр задгай сансарт ахин ажиллаж гэмтэлтэй багажийг шинэ багажаар сольсон юм. Хөлгийн дулаан хэмжигч багаж өнгөрсөн аравдугаар сард эвдэрчээ. Лхагва болон Баасан гарагуудад сансарын нисгэгчид ахин задгай сансарт гарч ажиллан бусад дөрвөн багажны ажиллагааг шалгаж шаардлагатай бол хамгаалалтын будаг хийх мөн эрэг боолтыг чангалах зэрэг ажлыг гүйцэтгэх юм.
Лид3: Эрүүл мэндийн шинжлэх ухааны эрдэмтэд, долоо хоногийн таван өдөрт нэг цаг алхах нь, хүний цусны даралтыг багасгаж улмаар эрүүл мэндэд тустай болохыг зөвлөж байна.
Дүрс: эрүүл саруул, урт удаан амьдрахын тулд долоо хоногийн таван өдрийн нэг өдөрт нь нэг цаг алхах хэрэгтэй болохыг эрдэмтэд зөвлөж байна. Алхахын ач тус мөн алхах үедээ ямар хоол унд хэрэглэсэн байхыг нарийвчлан зөвлөсөн тайланг Их Бритианы Олон Нийтийн Эрүүл Мэндийн сэтгүүл дээр нийтлэсэ байгаа гэнэ. Алхахын ач тусыг сурталчилах сайн дурын клуб, Их Бритианы Лондон хотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ клубын ачаар байнгийн суугаа оффисын ажилтангууд оройн цагаар нэгдэж ажил төрөл ярин, бизнесийн санаа олох зуур хамтдаа алхаж чөлөөт цагаа өнгөрөөх болсон гэнэ. Энэ клубын байнгийн гишүүд нь ихэвчлэн 40 – 61 насны хүмүүс байгаа юм. Клубын гишүүд, 12 долоо хоногийн алхах хөтөлбөрт хамрагддаг юм байна. Ингэж алхаснаар зүрхний өвчин тусахаас урьдчилан сэргийлэж биеийн ерөнхий эрүүл мэндийн зохистой тэнцвэрт байдлыг хадгалах сайн талтай юм.
Лид4. Өчигдөр орой Москва Санкт-Петербург хотын хоорондын Невскийн экспресс гал тэрэгэнд 2 тритоллийн хүчтэй дэлбэрэлт болжээ. Үүний улмаас галт тэрэгний 12 цуваа замаасаа гарсан байна. Одоогийн байдлаар 30 гаруй хүнийг эмнэлэгт хүргэжээ. ОХУ-ын ерөнхий прокурорын газар алан хядлага гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хэргийн газар үзлэг хийсэн цагдаагийн байгуулагийнхан тэсрэх бөмбөгийг төмөр замын шцгам дээр байрлуулсан байжээ гэж мэдэгдэж байна.
Лид5. Хүүхдэд зориулсан зарим нэг тоглоомууд харшил үүсгэх эх сурвалж болдогийг мэргэжилийн хүмүүс анхааруулж байна.
Анна Володкина зах дээрээс худалдаж авсан тоглоом нь хүүгийн бие муудах шалтгаан бролсон байна. Шинэ тоглоомтой болсон хүү нь бүхэл оройжингоо тоглож бүүр орондоо хэвтэхдээ ч өвөртөлж унтжээ. Харин өглөө нь хүүгийн биеийн байдал эрс муудсан байжээ.
Эм. Хүү маань өглөө нь уйлагнаж, улаан толбо биеэр нь туурч эхэлсэн.
Эмч нар хүүг хордлого болсон гэдэг онош тавьсан байна. Шинэ тоглоом нь харшил үүсэх гол шалтгаан болсныг хожим мэргэжилтнүүд тогтоосон байна. Бага насны хүүхэд зориулан тоглоом худалдан авахдаа юуны өмнө улсын мэргэжлийн хяналтын газрын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нь лавлахад илүүдэхгүй юм байна.
Дэлгүүрт зарагдаж байгаа хүүхдийн тоглоомоны боолт, хаяганд үнэ, хэдэн насны хүүхэд зориулан үйлдвэрлэснийг, бас ямар зорилгоор тоглож болохыг тайлбарлан товчхон бичсэн байх ёстой гэнэ. Бас тоглоомыг ямар түүнхий эд ашиглан үйлдвэрлэсэн, хэрхэн цэвэрлэж болохыг ч тоглоомны баглаа боодол дээр бичсэн байх ёстой юм байна.
Чанаргүй тоглоомыг ялгаж танихад маш хялбар байдаг юм байна.
Эм. Зөөлөн чихмэл тоглоомыг 10 минут хэртэй имэрч үзэхэд тааламжгүй үнэр, бас будаг ялгарч гарч байх ю бол ийм тоглоомын худалдан авахаас татгалзах хэрэгэй.
Дараа нь бас чихмэл тоглоом хэр зэрэг бат бөх болохийг нь шалгаж үзэхэд илүүдэхгүй
Эр. Чихмэл тоглоомын жижиг хэсгүүд маш бат бөх байх ёстой. Чих, сүүл, гэдэг гэх мэт хэсгүүдийг хүүхэд хазаж, зулгаадаг. Иймд майш сайн оёсон байх шаардлагатай байдаг юм.
Бас чихмэл тоглоомын үс ноос нь гарын аясаар хөвөрч, салж унаж байвал худалдан авах хэрэгггүй. Учир нь үс ноос хүүхдийн амьсгалын замын эрхтэнг муутгах аюултай юм байна.
Европын орнуудад бага насны хүүхдийн тоглоомонд байнга хяналт тавьж, дэлгүүрийн дангуунд тоглоомыг тавихаас нь өмнө эрүүл мэндэд аюул учруулах эсэхийг нь шинжилж үздэг болсон байна.
Лид6. Хятадын Шаньси мужын цагдаа нар ямар ч цалин хөлсгүйгээр тоосгоны үйлдвэрт ажиллаж, нэг үгээр хэлбэл боолчлогдож байсан 40 гаран хүнийг олж сулласан байна. Тэдний дотор 29 бага насны хүүхэд байжээ.
Эр. Тэднийг өглөөний 5 цагаас эхлэн ажиллуулж, шөнө дунд болохд унтуулдаг байсан гэдгийг бид тогтоосон.
Боолчлогдож байсан эдгээр хүмүүс үйлдвэрлэсэн тоосгон дээрээ гудас дэвсээд унтдаг байжээ. Үйлдвэрийн эзэн тэднийг оргож зайлахаас сэргийлж цонхыг нь хадж, хаалга үүдийг нь гаднаас нь цоожилж, торон хашаан татсан байжээ. Үйлдвэрийн манаач нар гар утас, зэвсэгээр хангагдсан байдаг. Оргож зугатаах оролдлого хийвэл араас нь гүйцэж очоод ухаан алдьал нь цоддог байсан гэж боолчлогдож байсан тосгоны хятад өвгөн ярьж байна. Энд ажиллаж байгаа ихэнхи хүүхдүүийг мөтөр замын жижиг өртөө, автобусны буудалаас хүч хэрэглэн авч иржээ. Ор сураггүй алга болсон хүү нь боолчлогдож байсныг зурагтаар харсан эмээгтэй хүүгээ хэзээ ч дахин олж харахгүй байх гэж сэтгүүлчдэд ярьжээ. Хүн барьцаалж, тоосгоный үйлдвэрт албан хүчээр ажиллулдаг байсан зохион байгуулалттай энэ гэмт хэрэгт сэжиглэж 120 хүнийг хятадын цагдаа нар баривчилжээ.
Лид7. Европын орнуудад олон нийтийн газар тамхи татахыг бүр мөсөн хориглосон шийдвэр гаргажээ.
Одоо Их Британи, Герман, Бельги, Дани, Францид нийтийн хоолны газар, ресторан, зочид буудал, сургууль цэцэрлэг, кино театр, музей, үзэсгэлэжнгийн танхимд тамхи татахыг хориглоодж байгаа юм. Нисэх онгоц, гал тэрэгний буудал дээр ч тамхи татвал их хэмжээний торгууль тавих болсныг хууль сахиулагчид иргэдэд анхааруулж байна. Тамхинд агуулагддаг хүний биенд хортой нөлөө үзүүлдэг 2000 төрлийн хор агуулагддаг гэнээ. Тамхи уушигний хорт хавдар, шүд, тэр бүү хэл сэтгэцийн зарим нэг өвчнийг үүсгэгч болдог гэдгийг шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.
Лид8. ОХУ-ын Иванов мужид малын гоц халдварт боом өвчний вирусийг битүүмжилсэн хориотой бүс байдаг гэнэ. Хармсалтай нь сүүлийн үед аюулт гоц халдварт өвчний вирусыгхадгалсан хоритой бүсийн хамгаалалт нь суларч байгаа юм байна.
Боом өвчний вирусыг одоогоос бараг 40-оод жилийн өнмө тусгай саванд хийж газар булжээ. Гэвч тухайн үед өвчний вирусыг голын эрэгтэй хэтэрхий ойрхон булсан нь одоо нутгийн оршин суугчдын сэтгэлийг түгшээх болсон байна. Голын усанд эрэг нь идэгдэж боом өвчний вирусыг хадгалсан сав голын ус руу унахад бараг бэлэн болоод байгаа гэнэ. Нутгийн иргэд голын эрэгт бэхлэлт хийхийг эрх баригчдад анхааруулжээ. Сүүлийн 10 гаран жилийн турш өвчний вирус булшилсан газарт хэн ч хяналт тавиагүй юм байна.
Товч.
1. Испанид аялал жуулчлалын улирал үргэлжилж байгаа энэ үед зарим нэг бизнесмэнүүд орлогоо нэмэгдүүлэх шилдэг арга бодож олсон байна. Тэд хэрэглэгчдэд зориулан ариутгаж цэвэршүүлсэн тэнгисийг усыг санал болгож байна. Цэвэршүүлж шүүсэн задгай тэнгисийн усыг бага хэмжээгээр уух юм бол биеийн алжаал ядаргааг сайн тайлдаг гэж Испаний ус үйлдвэрлдэгчид сурталчилж байна. Ингэж шүүж ариутгасан тэнгисийн усанд 200 орчим нэр төрлийн эрдэс бодис агуулагддаг байна. Сүүлийн үед тамирчид ч тэнгисийн шүүсэн усыг хэрэглэх болжээ.
2.Тайланд улсад амрахаар ирж байгаа гадаадын жуулчидад ачаа тээшиндээ бүх төрлийн янжуур хийхгүй байхыг анхааруулж байна. Тайландын гаалийн ерөнхий газар тамхи татдаг гадаадын жуулчин ердөө нэг хайрцаг тамхитай л хилийн дээс алхаж орж ирэхийг зөвшөөрчээ. Үүнээс өмнө Тайландын хилээр хүссэн хэмжээгээрээ тамхи нэвтрүүлдэг байжээ. Нэг хайрцагаас илүү хэмжээтэй тамхи илрэх юм бол өндөр торгууль оноох юм байна. Одоо тайландад хэвлэл мэдээллийн хэрэгслээр тамхи сурталчилахыг хориглосоноос гадна бүр дэлгүүрийн лангуун дээр ч тамхи өхрж тавьж болохгүй юм байна.
3. Хятадын Шанхай хотод дуут дохио хэрэглэхийг бүр мөсөн хориглдосон байна.Их хотын дуу чимээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг эрдэмтэд аль хэдийнэ нотолсон. Иймд дуут дохио хэрэглэсэн жолоочыг 15 долдлараар торгох, эсвэл бүүр жолооныь эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах болсон байна. Шанхай хотын жолооч нар ч дуу дохио хэрэглэхээс татгалзаж өөр арга бодож олжээ. Жишээ нь Шанхай хотыйн таксинд цагаан хоолой% бичлэгтэй CD байрлуулж, эмэгтэй хүний тааламжтай хоолойгоор анхаараарай би одоо эргэх гэж байна гэж хэлэх болжээ.Хотыйн эрх баөригчид тун удахгүй ийм хэлбэрийн дуут дохиог хэрэглэхийг ч бас хориглох гэж байгаа юм байна.
4. Вьетнамын Аньха грат гэдэг жижигхэн хотод тэнгисийн наадам нэртэй урлагийн тоглолт болжээ. Вьетнамын энэ хот бөмбөрийн чуулгаараа улс орондоо төдийгүй, Зүүн Өмнөд Азийн бүс нутагтаа их алдаршжээ. Аньха грат хотын энэ баярын ажиллагаанд өнгөрсөн жилийн Вьетнамын гоо бүсгүй, бас АНУ-д амьдардаг ази бүсгүйчүүдийн дунд зохиогдсон миссийн тэмцээний ялагч залуу бүсгүй оролцсон байна. Вьетнам улс саяханыг хүртэл гадаадын жуулчдадын хувьд хаалттай орон байсан юм. Тус улсын засгийн газар аялал жуулчлалын салбарыг сүүлийн үед идэвхитэй хөгжүүлэх бодлого баримтлаж байгаа юм. Жуулчидыг татах зорилгоор Вьетнамчууд үндэсний урлаг соёлоо сурталчилсан наадам зохион байгуулж эхэлээд байна. Вьетнамыйн хөрш зэргэлдээ Тайланд, Хятад улс аялал жуулчлалаас их хэмжээний орлого олдог. Вьетнамын засгийн газар ч бас аялал жуулчлалын салбарыцн орлогоор төсөвөө нэмэгдүүлэхийг хичээж байна.
5. Энэтхэгчүүд цэвэр ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэхийг эрхэмлэх болжээ. Тогтмол ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь хүнийг залуу харагдуулж, өвчин эмгэгээс сэргийлж чадна гэдэгт энэтхэгчүүд итгэлтэй байна. Жимсийг хүнсэндээ ахиухан хэрэглэх нь урт наслахын нэг нууц юм байна.
6. Тайланд улс гадаадын жуулчидыг өөртөө татах шинэ арга бодож олжээ. Одоо Тайландад очсон гадаадын жуулчид туршлагатай, мэргэжилийн ур чадвартай тогооч нарын зөвлөгөөгөөр Тайданд үндэсний хоолыг өөрсдөө бие даан хийх боломжтой болжээ. Ингэхдээ тэд Тайдандбын хүнсний зах дээр л хоол хийж сурах гэнэ. Яагаад гэвэл хүнсний зах дээрээс хоолондоо хийх ногоо, мах, далайн гаралтай ургамал, амьтан бас хоол амтлагч гээд хэрэгцээтэй бүхнийг худалдан авахад сонголт ихтэй байгаа юм. Жуулчид ч Тайландын үндэсний хоолыг хийж сурч байгаадаа сэтгэл хангалуун байгаа гэнэ. Тайландын үндэсний шөл, ногооны салат зэргийг хийж сурахад их амархан гэнэ.
7. Аргетниний нийслэл Буэнос Айрес хотын захын хороололд их хэмжээний түймэр гарчээ. Гал түймэрт эзэдийнх нь өөрсдийн гараар барьж байгуулсан модон байшингууд өртжээ. Анхаарал болгоомжгүй байдлаас болж бүхэл бүтэн дүүрэг хэдхэн цагийн дотор үнс нурам болжээ. Оршин суугчид галыг өөрсдийн хүчээр унтраах гээд чадаагүй тул эцэстээ хамгийн үнэ цэнэтэй гэмсэн тавилаша хогшилоо зөөж гудамжинд манаж зогсжээ.
Эм.200 хүн угаарийн хийнд хордож эмнэлэгт хүргэгдсэн.
Бууэнос Айрес хотын төвд байдаг энэ модон байшингуудыг нурааж орчин үеийн өндөр байшин сүндэрлүлэхийг томоохон барилгын компаниуд санал болгож байсан ч оршин суугчидын эсэргүүцэлтэй тулгарч байжээ.
8. Энэтхэг улсад манай гаригийн хамгийн урт сахалтай хүн амьдардаг байна. Түүний сахал 4 метрийн урт гэнэ. Хоол идэх, алхах гишгэхэд нь сахал саад болдог тул тэр урт сахалаа толгой дээрээ ороож явдаг юм байна.
9. Тайландын хүнсний зах дээр өт худалдан авч байгаа хүнийг хараад та гайхах хэрэгггүй. Тайландын нэг төрлийн үндэсний хоолыг хийхэд өт заавал хэрэг болдог байна. Шарсан өтийг чили, чинжүү гэх мэт олон төрлийн ногоогоор хачирлаж салахын аргагүй амттай хоол хийдэг байна. Бас тайланд улсад хүнсэнд хэрэглэж боох өтийг лаазалж зардаг юм байна.
10. Жуулчидын заавал очдог хотын нэг бол Бразилийн Рио де Жанеро хот юм. Энд дэлхийн 7 гайхамшигт багтдаг Исус Хритсийн хөшөө, торгон зөөлөн элстэй наран шарлагийн газартай гэдгээрээ алдартай. Бас энэ хотод хамгийн танхай дээрэмчид байдаг гэнэ. Цагдаа нар их хүчи н чармайлт тавюьж ажилладаг ч гадаадын жуулчидыг дээрэмдэх, шунахайн сэдэлээр амь насыг хохироох үзэгдэл ихэсжээ. Их Британий жуулчидын хөлөглөсөн автобусыг нисэх онгоцны буудлаас хотын төв рүү явж байх замд замын цагдаагийн эргүүлийн машин зогсоожээ. Гэвч энэ нь үнэн хэрэгтээ цагдаагийн дүр эсгэсэн дээрэмчид байжээ. Гэмт хэрэгтэнүүд Лондон хотоос ирсэн жуулчидаас 200 мянган долларын эд зүйлсийг нь дээрэмджээ. Харин жинэхэнэ цагдаа нар ийм явдал болсонд харамсаж байгаагаа илэрхийлээд гэмт хэрэгтэнүүдийг илрүүлж, алдагдсан эд зүйлийг нь эргүүлэн олж өгч чадахгүй гэдгээ шууд хэлсэн байна. Гэвч цагдаа нар английн жуулчидыг захиалсан зочид буудал руу нь хүргэж өгчээ. Одоо мөнгөгүй болсон жуулчидыг дээрэмчид дахин сонирхохгүй нь ойлгомжтой юм.
11. Мөнгө хүний амьдралд зайлшгүй хэрэгцээтэй. Мөнгө амьдралын утга учир биш, зөвхөн хэрэглээ гэдэгтэй олон хүн санал нийлнэ байхаа. Гэвч мөнгөөр хэрэгцээтэй зүйлээ худалдан авч болохоос гадна олон төрлийн халдварт өвчин тусах аюултай юм. Металлаар хийсэн зоосон мөнгөн дээр өвчин үүсгэх нян бактери бага цуглардаг бол цаасан дэвсгэрт дээр олон төрлийн халдварт өвчин үүсгэдэг нян хуримлагдсан байдгийг анагаах ухааны эрдэмтэд тогтоосон байна.
12. Жил бүр Изриальд ягаан өнгийн хотон нисэж ирдэг байна.тэд Персийн булангаас Изриаль хүртэлх хол замыг туулдаг байна. Энэ нууранд тэдний гол тэжээл болох сам хорхой элбэг байдаг юм. Хоол тэжээл ихтэй энэ нууранд ирэхийн тулд 1000 гаруй км замыг тэд туудаг байна.
Энэ өдөр
1933с оны энэ өдөр Швейцарийн химич Рихард Роберт Эрнест мэндэлж байжээ. Тэр 1991 онд Нобелийн шагнал хүртсэн юм.
1959 оын энэ өдөр АНУ-ын сагсан бөмбөгчин Эрвин Мэжик Жонсон мэндэлж байжээ. Тэр Лос Анжелос Лейкерс багт 5 жил тоглдохдоо NBA-ийн 3 удаагийн аварага болж байжээ. 1991 оны 11 сард тэр ДОХ-ын халдвар авч дуртай спортоо орхихоос өөр аргагүый болжээ.
1790 оны энэ өдөр Финляндын Вяряля хотод Орос, Шведийн дипломатууд энхийгн гэрээнд гарын үсэг зурсанаар 1788-1790 оны хооронд үргэлжилсэн дайн дуусжээ.
1893 оны энэ өдөр Франц улсад жолооны эрх авахын тулд шалгалт өглдөг журамтай болжээ.
1936 оны энэ өдөр дэлхийн түүхэнд анх удаа сагсан бөмбөгийн спортыг олимдын наадмын хөтөлбөрт багтаажээ. АНУ-ын баг Канадын багийг 19-8 харьцаагаар хожсон байна.
1945 оны энэ өдөр Японы эзэн хаан Хирохито дэлхийн 2-р дайнд үг дуугүй бууж өгч ялагдал хүлээж байгаагаа хүлээн зөвшөөрсөн зарлиг гаргасан байна.
1969 оны энэ өдөр Хойд Ирландад проотестант болон католик шашинтнуудын хооронд үргэлжилж байгаа мөргөлдөөнийг зогсоохын тулд Их Британи улс цэргээ оруужээ.
ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-08-13 ДАВАА ГАРАГ
Лид1. Франц улсад эцэг эхийнхээ хамт хууль бусаар амьдардаг 12 настай орос хүү Иван Дембский цагдаа нарт баригдахаас айсандаа 4 давхарын тагтан дээрээс үсэрчээ. Үүний дараа Францын эх баригчид хүү, болон түүний эцэг эхэд нь Франц улсад хагас жил хууль ёсоор амьдрах эрх олгожээ.
Одоогоос хоёр хоногийн өмнө хууль бусаар Францид амьдардаг орос гэр бүл цагдаад баривчлагдахгүйн тулд хөрш айлынхаа тагтаар дамжиж байхад нь 12 настай хүү нь унажээ. Хүүг эмнэлэгт хэвтэн шаардлагатай эмчилгээ хийлгэж байгаа байх хугацаанд “хүмүүнлэгийн үүднээс” францын эрх баригчид тэдний гэр бүлд 6 сарын турш хууль ёсоор амьдрах эрх өгсөн юм байна. Хууль бусаар амьдарч байгаа орос гэр бүлийг Францын Амьене хотын иргэд ч дэмжиж байгаагаа илэрхийлж тайван жагсаал цуглаан зохион байгуулжээ.
4 давхарын тагтан дээрээс 2 хоногийн өмнө унасан 12 настай хүү хиймэл амьсгалын аппаратны тусламжтайгаар амьсгалж байжээ. Хүү өнөөдөр л нүдээ нээж, гүн цочролоос гарч эхэлсэн байна. Хүүгийн биеийн байдал ирэх долоо хоногоос л сайжирна гэж францын эмч нар хэлжээ. Хүү эмчилгээ хийлгэж байх хугацаандаа эцэг эхтэйгээ хамт байх нөхцөлөөр хангахын тулд л хагас жилийн хугацаатай зөвшөөрөл олголоо гэж Францын цагаачлалын сайд мэдэгджээ. Дембскийн гэр бүл хууль ёсоор амьдрах эрх хүсэж гурван удаа зохиох байгуулагад нь хандаж байсан ч татгалзсан хариу авч байжээ. Иван хүү 3 жил дарааллан францын дунд сургуульд онц дүнтэй суралцжээ. Тэр ч байтугай Францад амьдардаг орос найзуудтайгаа франц хэлээр чөлөөэй ярьдаг байсан гэнэ.
Лид2. Олон дахин ашиглах Индовер хөлгийн дулаан хязгаарлах гадаргууд цууралт үүссэнийг АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийн мэргэжилтнүүд тогтоожээ. Сансрын хөлөгт эвдрэл гарсаныг олон улсын сансрын станцитай холбогдсоны дараа мэджээ.
Индовер хөлгийн багийнхан олон улсын сансрын станцийн бүхээгт орсон хойноо нисэж ирсэн хөлгийнхөө зургийг 296 удаа авсан байна. Дулааныг хязгаарлах гадаргууд 19 квадрат сантиметрийн хэмжээтэй цууралт гарсаныг гэрэл зургийг тусламжтайгаар илүрүүлсэн байна. Индовер хөлөгт гарсан гэмтэлийг сансрын нисэгчид бие даан засахаас өөр арга байхгүй гэж Америкийн сансрын уудмыг шинжлэн судлах төвийнхөн мэдэгдэж байна. Олон дахин ашиглах сансрын хөлгийн дулаан хязгаарлах гадаргуугийн бүрэн бүтэн байдалд НАСА их анхааралаа хандуулж байна. Яагаад гэвэл 2003 оны 2-р сард дулаан хязгаарлах гадаргуу нь цуурсан Колумби хөлөг дэлхийн агаар мандлын нягт хэсэгт орох үедээ дэлбэрч байсан юм. Өнгөрсөн лхагва гаригт Индовер сансрын хөлөг хөөрөх үед хамгаалалтын гадаргуунаас 9 ширхэг хэлтэрхий унасан юм байна. Баасан гаригт Индовер хөлөг олон улсын сансрын станцид амжилттай холбогдсон юм.Шатлл хөлөг дэлхийн торойг замд 11-14 хоног ажиллаад эх дэлхийдээ эргэж ирнэ. Шатлл Индовер хөлөг олон улсын сансрын станцид 2,7 тоннн хүнсний бүтээгдэхүүн, 3,3 тонн компьютер, теник хэрэгсэл авч ирсэн юм. Сансахрт ажиллах хугацаандаа нисэгчид хоёр ч удаа задгай сансарт ажиллах юм. Индовер хөлөг 8 сарын 22-нд эх дэлхийдээ эргэж ирнэ.
Лид3. Афганистан, Пактистаны хороонд дээд хэмжээний уулзалт болжээ. Кабул хотод болсон энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын эцэст Афганистан, Пакистаны талууд алан хядлагатай хамтран тэмцэх тохиролцоонд хүрсэн юм байна.
Түүнээс гадна хар тамхиний худалдаатай тэмцэх, хил орчмын бүс нутагт эдийн засгийн салбарт хамтран ажиллах болсон байна. Пакистан улсын ерөнхийлөгч Первез Мушараф хоёр орны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалтйн сүүлийн өдрийн хуралдаанд оролцохдоо хилийн зөрчилийг арилгахыг Афганистаны удирдагчдад хандан уриалсан байна.Талибан хөдөлөгөөнийхөнийг тэмцэлээсээ татгалзахад Афганистаны засгийн газар онцгой үүрэг гүйцэтгэх ёстой гэж Мушарфф онцлон тэмдэглээд, талибан хөдөлгөөн Пакистантай хил залгаа бүс нутгаас дэмжлэг авч байгааг хүлээн зөвшөөрч хилийн хяналтаа чангатгана гэж онцлон тэмдэглэжээ. Сүүлийн үед Пакистан, Афганиистаны харилцаа Талибан хөдөлгөөнөөс болж эрс муудаад байсан юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт хоёр орны харилцаанд гараад байсан ан цавыг арилгалаа гэж ажиглагчид үзэж байна. Пакистан, Афганистан хоёр улсын аль алин нь алан хядлагатай дайн Зарлаад байгаа АНУ-ын холбоотон юм.
Лид5 Саяхан архилеогчид Унгарт хийсэн малтлагын үр дүнд, 8н сая жилийн настай майлсны модон ойг илрүүлсэн байна.
Дүрс: Унгарын зүүн өмнөд зүгт байрлах Буккабрани хотын ойролцоох нүүрсний ил уурхайн ажилчид ажлаа хийж байхдаа олон сая жилийн настай майлсны 16н чулуужсан модыг олжээ. Олон сая жилийн цаг хугацаанд элсний шуурганд бага багаар дарагдсаар тус майлсны модон төгөл газрын хөрсний дор хадгалагдан үлдэхэд хүрсэн байна. Эрдэмтэд найман сая жилийн настай тус модон ойн тусламжтайгаар найман сая жилийн өмнөх дэлхийн цаг уурын байдлыг мэдэх боломжтой болно гэдэгт итгэж байгаа билээ. Майлсны нэг модон ой гүйцэд ургатлаа 200, 300н жил шаарддаг байна. Одоо архилеогчид майлсны модноос дээж аван шинжлэх ажлаа даруй эхлүүлэхээр ажиллаж байгаа юм. Учир нь олон мянган жил газрын хөрсөнд байсан олдвор агаар салхинд гарахаараа хэнд ч хэрэггүй тоос болон замхарах нь олонтой байдаг гэнэ.
Пабук нэртэй хүчтэй далахйн шуурга Хятадын өмнөд хэсгийн мужууар дайрчээ. Далайн шуурганд хятадын Гуандун муж хамгийн ихээр хохирол амсан тухай хятадын Синьхау агентлаг уламжиллаа. Хар шуурганый үеэр 3500 байшин барилага эвдэрч сүйрчээ. Байгалийн гамшигт нэг сая хүн нэрвэгдсэн байна. Мэргэжиолтнүүдийн урьдчилан тооцоолсноор 170 сая долларын хохирол учиржээ. Ойрын өдрүүдэд хүчтэй аадар бороо үргэлжилэн орох төлөвтэй байгаа гэж цаг урын албаныхан уламжилж байна.
Өнөөдөр Зөвлөлтийн кино од Тамара Макаровагийн мэндэлсни й 100 жилийн ой болж байна. Түүнийг оросын кино урлагийн хамгийн мэдрэмж сайьтай жүжигчин гэж кино судлаачид үнэлдэг юм. Тамара Макарова “Долоон зоригтон” гэдэг уран сайхын кинонд толосёноор кино урлаг гэдэг их айлын босгийг давжээ. Хожим энэ киног найруулсан Сергей Герасимовтой хувь заяагаа холбож гэрлэсэн байна. Дараа нь “Багт надам”, “Залуу гварди”, “Хөдөөний эмч”, “Сэтгүүлч” үзэрэг 28 кинонд гол болон туслах дүрийг бүтээжээ. Чулуун цэцэг кинонд бүтээсэн дүрээрээ Каннын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчиний шагналын эзэн болж байсан гэнэ. Дэлхийн 2-р дайны дараа Тамара Макарова кино урлагийн сургуульдс багшилж, оросын кино урлагийн олон арван алдарт жүжигчинйг төрүүлэхэд өөрийгөө зо.,,kpllриулжээ.
Лид6 Өнөөдөр Африкийн Холбооны ерөнхийлөгч Алфа Оумар Конаре, мэдэгдэл АНУын дүргүйцлийг хүргэлээ. Африкийн холбооны ерөнхийлөгч мэдэгдэлдээ “бид өөрийн бүс нутгийн асуудлыг мөн Суданд энх тайван тогтоох үйл хэргийг гадна тусламжгүйгээр өөрсдөө хийж дөнгөнө” хэмээн хэлсэн юм.
Дүрс: Африкийн холбооны ерөнхийлөгч Алфа Оумар, “ Суданд энхийг сахиулах үйлсэд зориулан мөн Африкийн Холбооны болон Нэгдсэн Үндэстэний цэргийн баг бүрэлдэхүүнд туслах зорилгоор, африкийн орнууд хамтран нэмж 26000 энхийг сахиулагчдыг илгээхээр зэхэж байна” хэмээн мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар Дарфурт Африкийн Холбооны 7000 гаруй цэрэг энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэж байгаа юм. Саяхан НҮБ, Суданд нэн даруй энхийг сахиулахын тулд Азийн орнуудаас дэмжлэг авах нь зүйтэй гэдгийг сануулан хэлсэн юм. Учир нь НҮБ, Суданд энхийг сахиулахад Африкийн холбооны цэргийн хүчнийхний дадлага, ур чадвар хангалтай хэмээн үзсэнтэй холбоотой гэнэ. Харин Суданы засгийн газар одоог хүртэл Африкийн орнуудаас бусад орнуудын цэргийн хүчинг өөрийн дотоод хэргийг шийдүүлэхэд оролцуулах сонирхолгүй байсаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хартумд болсон хурал дээр Суданы ерөнхийлөгч Омар ал Баширтай хийсэн яриан дээр Африкийн Холбооны ерөнхийлөгч Конарем “бидэнд бүс нутгийн дотоод асуудлаа шийдэхэд гадны дэмжлэг хэрэггүйг харуулж чадах хангалттай нотолгоог Африкийн орнуудаас гаргуулж чадна” хэмээн хэлсэн юм. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд тэрбээр энэ сард багтан Африкийн Холбооны цэргийг Дарфурт оруулахаар ажиллаж байгаа юм. 2003 онд Суданы иргэний дайн дэгдсэнээс хойш 200000 гаруй хүн амь насаа алдаж, хоёр сая гаруй ард иргэд орон гэрээ орхин дайжаад байгаа билээ.
Лид7. Өмнөд Солнгосын албаны хүмүүс, афганистаны засгийн газрын жуучлалтайгаар Талибан хөдөлгөөний удирдагчидтай уулзалт хэлэлцээрийг Афганистаны Газни мужид хийж байна. Өмнөд Солонгосын засгийн.
Газрын тусгай төлөөлөгчид барьцаанд байгаа 21 иргэнээ суллуулах зорилого өвөрлөн ирээд байгаа юм. Гани мужид ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд яриа хэлэлцээрийн тухай дамжуулахыг Афганистаны засгийн газар хоригложээ. Эх сурвалджуулын дамжуулж байгаагаар Талибан хөдөлгөөн, өмнөд Солонгосын албаны хүмүүсийн хоорондын яриа хэлэлцээр Газни хот дахьв Улаан Загалмайн төвд болж байгаа юм байна. Яриа хэлэлцээр амжилттай болоосойг гэж дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа олон сая солонгосчууд, төдийгүй афганистаны засгийн газар ч хүсэж байна. 8 сарын 12 орой Талибан хөдөлгөөнийхөн барьцаанд байгаа 21 хүнээс 2-ийг нь суллахад бэлэн байна гэж мэдэгдэж байсан ч төдөлгүй байр сууриа өөрчилж хамгийн сүүлийн мөчид хэнийг ч суллахгүй гэж хатуу мэдэгдсэн юм байна. Афганистанд хүмүүлэгийн ажил зохион байгуулж, христийн шашин сурталчилахаар ирсэн өмнөд сологосын 23 иргэн 7 сарын 19-нд Талибчуудад барьцаалагдсан юм. Анх барьцаалагдсан хүмүүсээс 2-ийг нь Талибчууд хороогоод байгаа. Одоо 21 хүн барьцаанд байна. Тэднийг гурван өөр газар хорьж байгаа гэж Ройт?р агентлаг уламжилж байна. Афганистаны шоронд байгаа Талибан хөдөлгөөний 23 идэвхитэн гишүүнийг суллахыг тэд засгийн газрасаа, харин Өмнөд Солонгосоос афганистанд албыа хааж байгаа 200 цэргийг эргүүлэн татахыг Талибан хөдөлгөөн шаардаад байгаа билээ.
Лид8. Бельгийн Намюр хотод жил бүр уламжлал болгон зохиодог сэлүүрт завиний уралдаан болж өнгөрчээ. Энэ уралдааны дүрэм журмыг нь бүр 14-р зууны эхэн үед бодож олсон юм байна. Тамирчидын завийг хийхэд нэг ширхэг ч хадаас хэрэгдэггүй байна.
Хэрвээ хотын дудндуур гол урсдаг л бол хоёр эрэг дээр амьдардаг оршин суугчидын дунд өрсөлдөөн гарцаагүй баайдаг гэсэн эртний егт яриа Бельгид байдаг байна. Тэмцээний дүрмийг бүр 1328 онд баталжээ.
Эр. Завийг зөвхөн модоор хийдэг. Жил бүр завиндаа засвар хийдэг юм.
Завь бүрт 10 сэдүүрчин ордог. Гэвч хамгийн гол нь завинийнёүүл хавьд зогсоод гартаа урт саваа мод барьсан булиа эр гэнэ. Хоёр зав өөд өөдөөөсөө мэлж зорох мөчид завь тус бүрийн баатар эрс бие биенээ саваа модоороо түлхэж унагаах ёстой. Хэн түрүүлж усанд унасан нь ялагдсанд тооцогдоно. Сүүлийн үед Бельгийн Намюр хотынхон энэ уралдаанд олон улсыншину чанартай болж байгаа гэнэ. Одоо энэ уралдаанд оролцож байгаа хүмүүсийн арьсний өнгө, гарал үүсэлд төдийдөн анхаарал хандуулахаа больжээ.
Эр. Нэг баг болж байгаа хүмүүс бие биенээ дэмжих нь хамгийн чухал_ СЁэлүүрчид намаыгн дэмжиж байгааг би мэдэлрч байсан.
Тэмцээний эцэст ялсан ялагдсан багуд хамтдаа баяр тэмдэглэдэг байна. Энэ нь Бельгийн Намют хотынхоны хувьд заншил нь болжээ.
ЭНЭ ӨДӨР
1926 оын энэ өдөр Кубын удирдагч Фидель КАСТРО РУС мэндэлжээ. Тэр Зөвлөлт Холбоот Улсын баатарр, Лениний нэрэмуит шагналыг хүртэж байжээ. 1959 оноос хойш Куба улсыг удирдаж байгаа. Өнгөрсөн жил бүдүүн гэдэсний хагалгаанд орсоноос хойш өөгийн эрх мэдлээ төрсөн дүү Рауль Кастрод түр шилжүүлээд байгаа.
1942 оны энэ өдөр Нью-Йорк хотод Уолт Дисней кино компаний бүтээсэн бүрэн хэмжээний “Бемби” хүүхэлдэйн киноны нээлт болж байжээ.
1961 оны энэ өдөр Герман орныг хоёр хэсэгт хувааж ыайсан Берлиний ханыг барьж эхэлсэн байна.
АНУ-ын Лос Анжелос хотын олон улсын нисэх буудалд газардсан онгоцны зорчигчид олон цагийн турш америкийн хил нэвтэрч чадаагүй байна. Үүний шалтгаан нь тус нисэх буудлын хилийн шалган нэвтрүүлэхийн компьютерт гэмтэл гарчя ажиллахгүй болсоноос болжээ.
Гадаадын болон америкийн 20 мянган иргэн онгоцны буудлын хүлээлгийн танхим, бас онгоцны бүхээгтээ олон цагаар суухаас өөр аргагүй болжээ. АНУ-ын нутагт дэвсгэрт нэвтрүүлэхийг хориглосон этгээдүүдийн жагсаалт төдийгүй, жирийн олон арван сая зорчигчийн тухай мэдээлэлтэй компьтер гэнэт ажиллаагаагүй болжээ. Үүний улмаас хилийн шалган нэвтрүүлэх албаныхан ирсэн бүх зорчигчидийг хот руу оруулах боложтой болсон байна. Компьютерийн эвдрэлийг засахад нэлээн хэдэн цаг шаардагджээ. Нисэх буудалын хүлээлгийн танхим, бас онгоцны бүгчим бүхээгт олон цагийг өнөргүүлсэн зарим зорчигчидийн бие муудаж эмнэлгийн тусламж авсан байна. Мэдээлэлтэй Комюпьтер яагаад эвдэрсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Пабук нэртэй хүчтэй далахйн шуурга Хятадын өмнөд хэсгийн мужууар дайрчээ. Далайн шуурганд хятадын Гуандун мужы хамгийн ихээр хохирол амсан тухай хятадын Синьхау агентлаг уламжиллаа. Хар шуурганый үеэр 3500 байшин барилага эвдэрч сүйрчээ. Байгалийн гамшигт нэг сая хүн нэрвэгдсэн байна. Мэргэжиолтнүүдийн урьдчилан тооцоолсноор 170 сая долларын хохирол учиржээ. Ойрын өдрүүдэд хүчтэй аадар бороо үргэлжилэн орох төлөвтэй байгаа гэж цаг урын албаныхан уламжилж байна.
Өнөөдөр Зөвлөлтийн кино од Тамара Макаровагийн мэндэлсни й 100 жилийн ой болж байна. Түүнийг оросын кино урлагийн хамгийн мэдрэмж сайьтай жүжигчин гэж кино судлаачид үнэлдэг юм. Тамара Макарова “Долоон зоригтон” гэдэг уран сайхын кинонд толосёноор кино урлаг гэдэг их айлын босгийг давжээ. Хожим энэ киног найруулсан Сергей Герасимовтой хувь заяагаа холбож гэрлэсэн байна. Дараа нь “Багт надам”, “Залуу гварди”, “Хөдөөний эмч”, “Сэтгүүлч” үзэрэг 28 кинонд гол болон туслах дүрийг бүтээжээ. Чулуун цэцэг кинонд бүтээсэн дүрээрээ Каннын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчиний шагналын эзэн болж байсан гэнэ. Дэлхийн 2-р дайны дараа Тамара Макарова кино урлагийн сургуульдс багшилж, оросын кино урлагийн олон арван алдарт жүжигчинйг төрүүлэхэд өөрийгөө зориулжээ.