2007-07-08

ДЖЛХИЙН МЭДЭЭ 2007-07-03

Лид.1 Лалын Йемен улсын зүүн хойд хэсэгт халдлага болжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадын жуулчидын халдлагад өртсөн тухай уламжилсан байна.

Дүрс Йемен улсын нийслэл хот Санагаас 190 км а3са байдаг Мариб мужид жуулчидын зорчиж явсан автобусыг тэсрэх бөмбөгтэй машин мөргөжээ. Жуулчид Йемены түүх дурсгалын газруудаар аялаж, эртний сүм хийдийг үзээд буцаж байсан гэнэ. Йемен улсад амарч байсан Испаниий иргэд алан хядах ажиллагааны золиос болжээ. Эх сурвалжуудын дамжуулж байгаагаар Испаний 7 иргэн нас барж, 5 нутгийн оршин суугч шархадсан байна. Йемены хүчний байгуулагын ажилтанууд гадаадын жуулчидад алан хядагч Аль Каида бүлэглэл халдсан гэж урьдчилсан таамаглал дэвшүүлээд байна. Өнөөдрийн халдлага гарахаас хэдэн өдрийн өмнө Аль Каида бүлэглэл Йемен улсын шоронд ял эдлэж байгаа өөрийн бүлэглэлийн гишүүдийг суллахыг шаардаж байсан юм.

Лид.2 Өнөөдөр Тайдандын хатан хаан Сикрит Москвад хүрэлцн ирлээ. Орос, Тайданд улс төрийн өндөр дээд түвшинд харилцаа холбоо тогтоосны 110 жилийн ой тохиож байгаа юм.

Түүхийн хуудас сөхөж үзвэл 1897 оны 7 сард Сиамын эзэн хаан Чулалонгрон Санкт-Петербург Москвад хотод биечлэн ирж тухайн үеийн Оросын ихэс дээдэстэй уулзаж байжээ. Өнөөдөр Москвад ирсэн ТАйландын хатан хаан түүхэн энэ маршрутаар аялах гэж байна.Эрхэмсэг хатан хаан Кремлийн ордонд Тайландын гар урчуудын бүтээлийн үзэсгэлэнг нээх юм байна. Дараа Тайландын хатан хаан Оросын хойлд нийслэл гэгддэр Санкт-Петербург хотыг зорьно. Тэртээ 1997 онд Сиамын эзэн хаан Санкт-Петербург хотод морилон ирэхдээ тухлаж байсан ордны зүүн жигүүрийг сэргээн засварлахад зориулж Тайландын хатан хаан 6 сая доллар хандивлах гэж байна. Орос Тайландын хооронд улс төрийн холбоо харилцаа тогтоосны 110 жилийн ойд зориулан барьж байгаа Тайландын хааны бэлэг нь гэж эрхэмсэг хатан хаан Сикрит хэлсэн байна.

Лид3. Ирландын Кроф гүнлэгийн ойролцоо задгай тэнгист осолдсон усан онгоцноос 1 тонн хар тамхи илрүүлжээ.

Үүнээс өмнө Ирландын түүхэнд ийм их хэмжээний хар тамхи илэрч байгаагүй юм. Хууль бусаар хар тамхи тээвэрлэж явсан усан онгоц аврах албаныханд хандаж SOS дохио өгчээ. Аврагчид усан онгоцны зорчигчидын амь насыг авраад зогсохгүй хар тамхийг ч бас илрүүлсэн байна.

Лид4. 2004 оны 3 сарын 11 өдөр Испаний Мадрид хотын нийтийн тээврийн хэрэгсэлд алан хядах ажиллагаа явуулсан гэмт хэрэгтэнүүдийг шүүх хурал дуусжээ.

Мадридын шүүх нийт 28 хүнд ял оноосон байна. Тэдний дотор Маракко, Сири, Ливаны иргэд байна. Бас Испаний иргэншилтэй 9 хүнд шүүх шийтгэл оноожээ. Бүтэн 4 сар үргэлжилсэн энэ шүүх хуралд 300 гэрч, 60 шижээч оролцжээ. 2004 оны 3 сарын 11 нд Ма3рид хотын хот хоорондын галт тэргэнд 10 тэсрэх бөмбөг дэлбэрч 191 хүн харамсалтайгаар амь үрэгдсэн юм. Энэ аймшигт аллагыг Аль Каида бүлэглэл үйлдсэн нь илэрсэн юм.

Лид2 Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш нар дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцжээ. Путин, Жорж Буш нар өнөөдөр болсон хийсэн хэлэлцээр үр дүнгийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн байна.

Оросын төрийн тэргүүн Жорж Бушт хандан пуужингаас хамгаалах төхөөрөмжийн талаар Орос Умард Атлантын цэргийн эвслийн хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж Оросын өмнөд хэсэг бариж байгаа пуужингаас хамгаалах системийг Америктай хамтран ашиглаж болох юм гэдэг санал гаргасан байна. Түүнээс гадна Москва, Брюссельд пуужингийн довтолгооноос сэргийлэх мэдээллийн төв байгуулахыг санал болгожээ.

Эр. Хэрэв ингэх юм бол бид Европ тивд цэргийн зориулалттай шинэ байгууламж барих шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл Чех Польшид пуужингийн довтолгооноос хамгаалах байгууламж нээх шаардлаггүй болж байгаа юм. Одоо түрээсийн журмаар ашиглаж байгаа Азарбайжан улсын радио локаторыг хамтран ашиглахас гадна пуужингаас сэргийлэх мэдээлэл солилцох шинэ станц байгуулж болох юм.

Эр. Путин пуужингаас хамгаалах системийн талаар тун боломжын санал тавьж байна. Надад энэ санаачлага таалагдаж байна. Путины санаачлагыг Орос Умард Атлантын цэргийн эвслийн хүрээнд нарийвчлан хэлэлцэх л үлдээд байна.

Путин Буш нарын хэлэлцээрийн үеэр Орос дахь ардчилалын хөгжлийн тухай сэдэв хөндөгдсөн байна. Оросын ардчилалын тухай сэдэв бол барууны сэтгүүлчидийн хамгийн бичих дуртай сэдвийн нэг юм.

Эр. Ардчилал өндөр хөгжсөн гээд байгаа дэлхийн улс оронд ч бас Оросод тулгараад байгаа асуудлууд байгаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хараат бус байдал, хүний эрхийг хангах, хувийн амьдралын халдашгүй дархан байдал, төрийн зүгээс тавих хяналт зэргийг нэрлэж болно.Эдгээр баримтуудыг ашиглаж Оросын гадаад бодлогод нөлөөлж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг бид хүлээн зөвшөөрөхгүй ээ.
Сүүлийн 15 жилд ОХУ олон саад бэрхшээлийг даван туулсан. Олон өөрчлөлт, шинэчлэлийг хийсэн гэж Оросын ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. АНУ ОХУ-ын төрийн тэргүүн нар Ираны цөмийн хөтөлбөрийн талаар л санал солилцсон байна.

Лид3. Таллин хотын цэргийн оршуулгын газар өнөөдөр Зөвлөлтийн улаан армийн найман цэргийн шарилыг дахин оршуулсан байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үед эх орныхоо төлөө тулалдаж яваад одоогийн Эстони улсын нутаг дэвсгэр дээр амь насаа алдсан орос цэргүүдийг амь үрэгдсэн газар нь оршуулжээ. Гэвч өнгөрсөн 4-сард Эстоний эрх баригчид Фашизмын эсрэг хөдөлгөөнд оролцсон хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх зорилготой бүтээсэн Таллин хотын төвд байррладаг хүрэл хөшөөг нүүлгэж цэргийн оршуулгын газар байрлулах шийдвэр гаргасан юм. Үүнийг Оросын түүхчид эрс эсэргүүцэж түүхийг өөрчилөж бичих гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм. Хүрэл хөшөөг аль хэдийнэ Таллин хотын төвөөс цэргийн оршулгын газар руу нүүлгэн шилжүүлсэн юм. Тухайн үед Эстоний нийслэлд энэ үйл явдлыг эсэргүүцэгчид болон дэмжигчидийн хооронд мөргөлдөөн гарч нэг хүн амь насаа алдаж байсан. Эстоний нутаг дэвсгэр дээр оршуулагдсан 12 орос цэргийн наймынх нь шарилыг өнөөдөр Таллин хотоос холгүй цэргийн оршуулгын газар нутаглуулж байгааг оросын албаны хүмүүс эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж үүнийгэ нотлохын тулд өнөөдөр болсон оршуулгын үйл ажиллагаанд оролцохоос эрс таталзжээ.

Лид.4 Их Британий Гардиан сонинд ярилцлага өгсний дараа Төрийн эрхийг хууль бусаар хүч хэрэглэн авахыг санаархсан гэдэг зүйл ангиар Борис Березовсзийн эсрэг эрүүгийн хэргийг Холбооны Аюулгүй Байдлын газар үүсгэсэн. Борис Берековскийн эсрэг хэд хэдэн эрүүгийн хавтаст хэрэг үүсгээд байгаа юм.

Дүрс. Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэдгээс гадна Оросын иргэний агаарын тээврийн Аэрофлот компаний хөрөнгө мөнгийг завшиж хувьдаа ашигласан хэрэгт Борис Березовскийг буруутгаад байгаа. Өнөөдөр Москва хотын Савеловский дүүргийн шүүхэд Борис Березовскийн хэргийг шүүх хурал эхэлмэгцээ 7 сарын 12 хүртэл хойшлогдлоо. Учир нь Лондонд амьдарч байгаа бизнесмэний өмгөөлөгч шүүх хуралд ирэхээс татгалзжээ. Иймээс төрөөс өмгөөлөгч өгөх гэж байна. Борис Березовский Аэрофлотын хөрөнгөнөөс 214 сая рубль хувьдаа ашиглажээ. Хэрэв түүний буруутай нь нотлогдох юм бол 10 жил шоронд ял эдлэх болно.

Лид.5 Лалын Йемен улсын зүүн хойд хэсэгт халдлага болжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадын жуулчидын халдлагад өртсөн тухай уламжилсан байна.

Дүрс Йемен улсын нийслэл хот Санагаас 190 км а3са байдаг Мариб мужид жуулчидын зорчиж явсан автобусыг тэсрэх бөмбөгтэй машин мөргөжээ. Жуулчид Йемены түүх дурсгалын газруудаар аялаж, эртний сүм хийдийг үзээд буцаж байсан гэнэ. Йемен улсад амарч байсан Испаниий иргэд алан хядах ажиллагааны золиос болжээ. Эх сурвалжуудын дамжуулж байгаагаар Испаний 7 иргэн нас барж, 5 нутгийн оршин суугч шархадсан байна. Йемены хүчний байгуулагын ажилтанууд гадаадын жуулчидад алан хядагч Аль Каида бүлэглэл халдсан гэж урьдчилсан таамаглал дэвшүүлээд байна. Өнөөдрийн халдлага гарахаас хэдэн өдрийн өмнө Аль Каида бүлэглэл Йемен улсын шоронд ял эдлэж байгаа өөрийн бүлэглэлийн гишүүдийг суллахыг шаардаж байсан юм.

Лид.6 Өнөөдөр Тайдандын хатан хаан Сикрит Москвад хүрэлцн ирлээ. Орос, Тайданд улс төрийн өндөр дээд түвшинд харилцаа холбоо тогтоосны 110 жилийн ой тохиож байгаа юм.

Түүхийн хуудас сөхөж үзвэл 1897 оны 7 сард Сиамын эзэн хаан Чулалонгрон Санкт-Петербург Москвад хотод биечлэн ирж тухайн үеийн Оросын ихэс дээдэстэй уулзаж байжээ. Өнөөдөр Москвад ирсэн ТАйландын хатан хаан түүхэн энэ маршрутаар аялах гэж байна.Эрхэмсэг хатан хаан Кремлийн ордонд Тайландын гар урчуудын бүтээлийн үзэсгэлэнг нээх юм байна. Дараа Тайландын хатан хаан Оросын хойлд нийслэл гэгддэр Санкт-Петербург хотыг зорьно. Тэртээ 1997 онд Сиамын эзэн хаан Санкт-Петербург хотод морилон ирэхдээ тухлаж байсан ордны зүүн жигүүрийг сэргээн засварлахад зориулж Тайландын хатан хаан 6 сая доллар хандивлах гэж байна. Орос Тайландын хооронд улс төрийн холбоо харилцаа тогтоосны 110 жилийн ойд зориулан барьж байгаа Тайландын хааны бэлэг нь гэж эрхэмсэг хатан хаан Сикрит хэлсэн байна.

Лид7. Ирландын Кроф гүнлэгийн ойролцоо задгай тэнгист осолдсон усан онгоцноос 1 тонн хар тамхи илрүүлжээ.

Үүнээс өмнө Ирландын түүхэнд ийм их хэмжээний хар тамхи илэрч байгаагүй юм. Хууль бусаар хар тамхи тээвэрлэж явсан усан онгоц аврах албаныханд хандаж SOS дохио өгчээ. Аврагчид усан онгоцны зорчигчидын амь насыг авраад зогсохгүй хар тамхийг ч бас илрүүлсэн байна.

Лид8. 2004 оны 3 сарын 11 өдөр Испаний Мадрид хотын нийтийн тээврийн хэрэгсэлд алан хядах ажиллагаа явуулсан гэмт хэрэгтэнүүдийг шүүх хурал дуусжээ.

Мадридын шүүх нийт 28 хүнд ял оноосон байна. Тэдний дотор Маракко, Сири, Ливаны иргэд байна. Бас Испаний иргэншилтэй 9 хүнд шүүх шийтгэл оноожээ. Бүтэн 4 сар үргэлжилсэн энэ шүүх хуралд 300 гэрч, 60 шижээч оролцжээ. 2004 оны 3 сарын 11 нд Ма3рид хотын хот хоорондын галт тэргэнд 10 тэсрэх бөмбөг дэлбэрч 191 хүн харамсалтайгаар амь үрэгдсэн юм. Энэ аймшигт аллагыг Аль Каида бүлэглэл үйлдсэн нь илэрсэн юм.

Лид4 Орчин үеийн гэр бүлд тулгарч байгаа асуудлыг хэлэлцэх зорилготой Орос Хятадын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Москвад болж байна. 2007 онд Орос улсад Хятадын жилийг тэмдэглэж байгаа юм. Хятадын жилийн хүрээнд энэ хэмжээг зохион байгуулж байгаа юм байна.

Дүрс. Хятадын эмэгтэйчүүдийн төлөөлөгчдийг Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны даргын орлогч Гу Сюй Лянь тэргүүлжээ. Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны орлогчыг Оросын Төрийн ДУМ-ын дарга Борис Грызлов, ерөнхий сайдын орлогч Дмитрий Медведев нар хүлээн авч уулзсан байна.

Эм. Бид оросын эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж хүүхэд хүмүүжүүлэх, эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн байр суурийн талаар санал солилцоно.Оросын ерөнхий сайдын орлогч Дмитрий Медведев уулзалтын үеэр Оросын эмэгтэйчүүдийн нийгмийн оролцооны талаар мэдээлэл хийсэн байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар олон ажил зохион байгуулж байгаагаас гадна ирэх 2008 оныг гэр бүлийн жил болгож зарлах гэж байгаа тухай Дмитрий Медведов хэлсэн байна. Орос Хятадын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын хөтөлбөрт соёл урлагийн тоглолт ч багтсан юм байна. 7 сарын 6-нд Хятадын төлөөлөгчид Санкь-Петербург хотод зочилж тус хотын амбан захирагчтай уулзана. Оросын Санк-Петербург хотын амбан захирагчаар эмэгтэй хүн ажилладаг юм.

Дэлхийн Мэдээ 2007-07-02

Лид1. Өнөөдөр Оросын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-д хүрэлцэн ирлээ. Жорж Буш Владимир Путиныг Мэн муж улсын Кенненбанкпорт хотод байдаг эцэг эхийнхээ эдлэнд хүлээн авч уулзах юм.

Дүрс. Владимир Путины хөлөглөсөн онгоц Портсмут хотын нисэх онгоцны буудалд газардмагц өнөөгийн ерөнхийлөгчийн эцэг, том Буш тосож уулзжээ. Тэд онгоцны буудлаас нисдэг тэрэг хөлөглөн Кенненбанкпорт хотын Уоркерс пойнт хошуу орчимд байдаг хувийн эдлэн руу явцгаажээ. Кенненбанкпорт хотод Путин Жорж Буштай уулзаж задгай тэнгист моторт завиар зугаалж дараа оройн зоог барьсан гэж Их Британий Би Би Си телевиз мэдээлж байна. Америк руу нисэхээсээ өмнө Оросын төрийн тэргүүн Жорж Буштай нөхөрсөг яриа өрнүүлнэ гэдэгт итгэж байна гэж мэдэгдсэн юм.

Эр. Улс төрийн амьдрал ч бас спортттой адилхан өрсөлдөөнтэй байдаг. Улс төрийн өрсөлдөөн тодорхой дүрэм, хэв хэмжээтэй байж, харилцан бие биенийхээ ашиг сонирхолыг хүндэтгэдэг зарчимтай байх нь чухал. Нөхөрсөг, найрсаг харилцаатай байгаа Жорж Буштай хийх яриа хэлэлцээр маань ийм зарчимын дагуу явагдана байхаа гэж би найдаж байна.

Сүүлийн үед Орос Америкийн харилцаа мэдэгдэхүйц хүйтэрсэн гэж ажиглагчид дүгнэж байгаа. Чех, Польшын нутаг дэвсгэр дээр агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалаах төхөөрөмжөө америкчууд байрлуулах гэж төлөвлөж байгаа нь Москвагийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Түүнчлэн Косовогийн статусын талаар орос америкийн ерөнхийлөгч нарын санал эрс зөрж байгаа. Путин Жорж Буш хоёрын энэ удаагийн уулзалт хоёр орны харилцаанд гараад байгаа ан цавыг арилгах болно гэж америкийн тал мэдэгдэж байна.

Лид2. Санкт-Петербург хотын төв гудамжнаас өнгөрсөн 5-р сард хулгайлагдсан бага насны хоёр хүүхэдийг өнгөрсөн амралтын өдөргэмт этгээдүүд сулласан байна. Барьцаалагдсан хүүхдүүдийг суллах ажиллагаа явуулах үед хүч хэрэглэх шаардлага гараагүй гэж Санкт-Петербург хотын прокурорын газар мэдэгджээ.

Дүрс. 5 сарын 15-нд Дима, Саша нарыг хулгайлж өнөөг барьцаанд байлгасан гэмт хэрэгтэнүүд хүүхдүүдийн эцэг эхээс эхлээд 10 сая евро шаардаж байгаад дараа нь шаардлагаа өөрчилж 1сая доллар нэхэж байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн шөнө гэмт хэрэгтэнүүд Сашаг сулласан бол өнгөрөгч ням гаригийн шөнө Димаг суллажээ. Хүүхэд барьцаалсан гэмт хэрэгтэнүүдийг хууль хяналтын байгуулагынхан баривчилж чадаагүй байна. ОХУ-д хүүхэд худгайлж барьцаалсан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 15 жил шоронд ял эдлэх шийтгэл оноодог юм байна. Барьцаанаас суллагдсан хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж албаны хүмүүс нотолж байна.

Лид3 Өнгөрсөн долоо хоногт Пакистан улсын өмнөд хэсгийн мужууд хүчтэйт хар салхинд нэрвэгдсэн. Байгалийн гамшигийн үеэр учирсан хохиролын хэмжээг тооцож, арилгааж амжаагүй байдал дахин хүчтэй салхи дагуулсан аадар бороо оржээ.

Дүрс. Ройтер агентлагийн уламжилснаар ням гаригт Пакистаны өмнөд хэсгийн Белужистан мужид орсон аадар борооны улмаас үер бууж 30 хүн амь насаа алджээ.Тус мужын Хуздар тосгоны 10 орчим оршин суугчыг гамшиг болсон бүсээс нүүлгэн шилжүүлжээ. Гамшигийн хохиролыг арилгах ажлыг зохион байгуулж байгаа хорооны дарга ор сураггүй алга болсон хүмүүсийн тоог эцэёлэн гаргаагүй байна гэж хэвлэлийнхэнд мэдээлжээ. Ази тивийн энэ бүс нутагт борооны улирал урьд жилүүдийнхээс эрт эхэлсэн нь үер болох шалтгаан боллоо гэж цаг уурын албаныхан тайлбарлаж байна. Пакистан, Энэтхэг, Афганистанд болсон үерийн гамшигт одоогийн байдлаар нийт 500 орчим хүний амь үрэгдээд байгаа юм. Үеийн гамшигт Пакистан орны өмнөд мужууд хамгийн их хохирол амсжээ.

Лид4. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

Дүрс. Баар, ресторан, шөнийн цэнгээний клуб, сургууль, эмнэлэг, шоронд тамхи татахыг хуулиар хориглосон байна. Энэ хууль Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс даяар мөрдөгдөж эхэлснээр хүн амын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэж эрх баригчид үзэж байна. Их Британи даяар нэг жилд 600 орчим хүн тамхины хорноос болж хорвоог орхидог байна. Олон нийтийн газар тамхи татсан хүнийг 50 фунтээр торгох тухай хуулинд тусгажээ. Энэ нв ойролцоогоор 100 америк доллар гэсэн үг. Хууль зөрчигч торгуулиа 15 хоногийн дотор төлөх юм бол торгуулийн хэмжээг 30 фунт хүртэл бууруулах юм байна. Удаа дарааллан хууль өрчиж олон нийтийн газар тамхи татсан хүнийг шүүхэд дуудаж 200 фунтээр торгож болох тухай заалт ч энэ хуулинд байгаа гэнэ. Өөрийн ажлын байрандаа тамхи татахыг зөвшөөрсөн албан байгуулага, компанид 2500 фунтын торгууль оногдуулах юм байна.


Дэлхийн мэдээ 2007-06-28

Лид 1: Өчигдөр Их Британий ерөнхий сайдын үүрэгт ажлыг хүлээн авсан Гордон Браун өнөөдөр Их Бритианы дээд албан тушаалд анхны өдрөө ажиллаж байна. Гордон Браун эхний өдрөө Кабинетын халаа сэлгээнээс ажлаа эхлэлээ.

Дүрс. Гордон Браун Их Бритианы ерөнхий сайдын үүрэгт ажлыг хүлээн авахаасаа өмнө “миний тэргүүлэх шинэ засгийн газар шинэ бодлого хэрэгтэй” хэмээн хэлж байсан юм. Иймээс тэрбээр шинэ засгийн газрын шинэ бодлогыг хэрэгжүүлэхэд Кабинетыг шинээр бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа нь ажлаа хүлээн авсан эхний өдрийнхөн үр дүнгээс мэдэгдэж эхэллээ хэмээн ажиглагчид үзэж байна. Учир нь Их Бритианы шинэ ерөнхий сайд Гордон Браун, Их Бритианы доод хэрэг болон эрүүл мэндийн яамны нарийн бичгийн шинэ дарга нарыг нэрлээд эхлэсэн юм. Өнөөдөр үдээс өмнө Гордон Браун Кабинетын үндсэн томилгоог хийж гүйцэтгэсний дараа, өөрийн тэргүүлэх Кабинетын анхны хурлын зарлахаар төлөвлөж байгаа билээ.

Лид2 Ерөнхий сайдын албан тушаалаа Гордон Браунд шилжүүлэн өгсөн Тони Блэр шинэ албан тушаалд томилогдсон байна. Их Британий экс ерөнхий сайд Тони Блэр Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах энхийн элчээр ажиллах боллоо.

Тони Блэр Орхи Дорнодын хямралт асуудлыг зохицуулах элчээр томилогдсонд дэлхийн олон орны удирдагчид түүнд баяр хүргэжээ. Харин Палестины Хамас бүлэглэл сэтгэл ханамжгүй байгагаа аëбан ёсоор илэрхийлжээ. Тони Блэр Их Британий парламентад ерөнхий сайдын хувиар үг хэлэхдээ Ойрхи Дорнодын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэхдээ асар хүч хөдөлмөр зарцуулах шаардлагатай гэж хэлж байсан юм.

Эр. Ойрхи Дорнодын асуудлыг энхийн замаар шийдвэрлэх чадвар Тони Блэрт байхгүй. Тони Блэр АНУ болон Изриалийн талыг тууштай баримталдаг гэж Хамас бүлэглэлийн төлөөлөгч Гази Хамад мэдэгджээ. Харин Махмуд Аббас арай өөр байр суурь баримталж байна. Изриаль Палестин хоёр улс зэрэгцэн орших гарцыг Тони Блэр олж чадна гэж тэр үзэж байна. Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт:

Эр Бүс нутгийн байдалд Тони Блэр эерэгээр нөлөөлж чадна. АНУ-ын эрх баригчид ч бас үүнтэй адил байр суурьтай байна.

ЭР: Мэдээж тэр супермэн биш. Гэхдээ Тони Блэр аливаад санаачлагатай ханддаг.. Маш сайн жуулчлагч байж, бидний хийж чадаагүйг бүтээж чадна. Гэж цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Тони Сноу мэдэгджээ. Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах элчээр Тони Блэрийг томилох эсэх асуудлаар Иерусалем хотод олон улсын уулзалт болсон юм. Уулзалтын үеэр ОХУ-ын дипломат ажилтнууд Москвагаас зөвлөгөө авах хэрэгтэй байна гэдэг шалтгаанаар саналаа хэлэхээс түдгэлзжээ.Гэсэн ч олонхийн саналаар Тони Блэрийг Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах элчээр томилсон байна. Үүнээс өмнө энэ албан тушаалыг өнгөрсөн сард огцорсон Дэлхийн Банкны ерөнхийлөгч асан Жеймс Вульфенсон хашиж байсан юм. Их Британий Би Би Си телевизийн ойрхи дорнод дахь сэтгүүлч Жереби Боуэны үзэж байгаагаар Тони Блэр маш хэцүү нөхцөлд энэ албан тушаал томилогдож байна. Изриальчууд Тони Блэрийг дэмжиж байгаа бол Палестинчууд Тони Блэрт итгэхгүй байгаагаа нуухгүй байна.

Лид3 Өнөөдөр Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес ОХУ-ын нийслэлд хүрэлцэн ирлээ. Уго Чавес Москвад хоёр өдрийн айчлал хийх бөгөөд дараа нь Ростов хотод зочилох төлөвлөгөөтэй байна. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес ОХУ-д дахь удаагаа айлчлал хийж байгаа нь энэ юм. Уго Чавес Москва хотын Внуково- 2 нисэх онгоцны буудалд газардмагцаа хэвлэлийнхэнд зориулан товч мэдэгдэл хийжээ.

Эр. Би Оросын ард темэн, ерөнхийлөгч Путинд халуун дотно мэнд хүргэж байна. Энэ удаагийн айлчлал Орос Венесуэлийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэл төгс байна. Уго Чавес Владимир Путин нар хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг идэвхижүүлэх асуудлаар хэлэлцээ хийнэ. Түүнээс гадна Москва хотын гадаадын уран зохиолын номын санд Латин Америкийн соёл мэдээллийн төвийн нээлтийн ёслолд оролцох юм. Баасан гарагт Уго Чавес Оросын Төрийн ДУМ-д үг хэлнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Венесуэль улс ОХУ-тай шинээр цэргийн тоног төхөөрөмж, шумбагч хөлөг онгоц, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зэр зэвсэг худалдан авах гэрээ байгуулах юм байна. Өнгөрсөн онд латин америкийн энэ орон Оросоос 90 сая долларын зэвсэг худалдан авчээ.

Лид.4. Ассошэйтэд пресс агентлагийн уламжилж байгаагаар БНАСАУ-д хүрэлцэн ирээд байгаа ОЛон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлагийн төлөөлөгчид Йонбен дахь цөмийн объектод үзлэг хийхээр явсан байна. Хойд Солонгосын цөмийн эрчим хүчний байгууламжид үзлэг хийх шинжээчидийн багийг Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлагийн ерөнхий захиралын орлогч Олли Хейнонен ахлаж байна.

2002 онд Хойд Солонгост ажиллаж байсан ОУЦЭХА-ийн шинжээчидийг тус улсын эрх баригчид албан хүчээр эх орноосоо гаргаж байсан юм. 2002 онооё хойш Хойд Солонгосын цөмийн байгууламжид ОУЦЭХА-ийн шинжээчиданх удаа ирж байна. Шинжээчидийн баг Йонбен дахь цөмийн реакторын үйл ажиллагаатай танилцаад баасан гарагт Пхеньян хотноо эргэж ирнэ. Энэ долоо хоногийн эхээр Макаогийн банкинд хадгалагдаж байсан байсан Хойд Солонгосын 25 сая долларыг эргүүлэн олгосоны дараа тус улсын удирдагчид цөмийн байгуулагмждаа ОУЦЭХА-ийн шинжээчидийг оруулахыг зөвшөөрсөн юм. Энэ оны 2-р сард болсон зургаан талт хэлэлцээрийн үеэр өөртөө хүлээсэн үүргээ БНАСАУ ийнхүү биелүүлж байна. Шинжээчидийг Йонбены цөмийн байгууламжидаа үзлэг хийх боломж олгох, улмаар цөмийн реактороо зогсоох юм бол Пхеньянд эрчим хүчний салбарт тусламж үзүүлнэ гэж барууны орнууд тохиролцсон юм. Цашид Хойд Солонгос цөмийн байгууламжынхаа жагсаалтыг олон улсын хамтын нийгэмлэгт гарган өгч үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоох ёстой юм.

Перугийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хуримтлуулсан туршлага, чадвараа төрөлх япон улсынхаа сайн сайхны төлөө зориулмаар байна гэж Альберто Фужимори Киодо-Цусин агентлагт өгсөгн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ. Альберто Фужимори Японы Кокумин синто буюу “Шинэ Ардын намаас” нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Перугийн ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан Альберто Фужимори одоо Чили улсад гэрийн хорионд байгаа юм. Чилийн хууль хяналтын байгуулагууд түүнийг Перу улсад шилжүүлэн өгөх өндөр магадлалтай. Учир нь Перугийн хууль хяналтын байгуулагууд Алберто Фужимориг авилага, хүний эрхийг зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа юм. Альберто Фужимори 1990 оноос 2000 оныг хүртэл Перугийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан юм. Перуд улс төрийн хямрал үүсмэгц тэрээр Япон улс руу дүрвэсэн юм. 2005 онд Альберто Фужимори Перугийн ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдэж Чили улсаар дамжин өнгөрөх үедээ хуулийн байгуулагийнханд саатуулагдаж гэрийн хорионд орсон юм.

ЛИД6. Сүүлийн өдрүүдэд Европын орнуудад байгалийн гамшиг тасрахгүй байна. Итали Грект хэт халуун цаг агаар ноёлж, ой хээрийн түймэр дэгдэж хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хүнд цохилт өгч байна.

Агаарыг хэм цельсийн 40 хэмийг давсан нь зүрх судасны өвчтэй хүмүүст хамгийн хүндээр тусаж байна. Италийн өмнөд хэсгийн Палерме мужид хэд хэдэн газар ойн түймэр гарчээ. Хэт халууны улмаас тус улсын хөдөө аж ахуйн салбарт ихээхэн хэмжээний учираад байна. Хурц нар олн зуун га улаан буудай, овёосны, үр тариаг устгажээ. Цаг уурчидын мэдээлж байгаагаар ойрын хэдэн хоногт агаарын хэм буурахгүй юм байна. Хөрш зэргэлдээ Грект аагим халуун болж байна. Цаг агаарын таагүй байдал нь тус улсын аялал жуулчлалын салбарт ч хүнд цохилт өгч байна. Грекийн ихэнхи нутаг дэвсгэрт 46 хэмийн халуун болж байна. Аялал жуулчлалын бүс нутаг, амралтын газруудын ойролцоо ой хээрийн түймэр дүрэлзэж байгаа нь жуулчидыг үргээгээд байна. Грекийн Порос арал дээр дүрэлзэж байгаа ойн түймэр хүн ам шигүү сууришсан суурин газар руу ойртож ирээд байна. Олон зуун жуулчид болон нутгийн оршин суугчидыгавулүй газар руу нүүлгэжээ. Гал түймэр унтраах ажилд нисэх хүчнийг ч дайчилжээ. Цаг агаарын албаны мэдээлснээр Грек улсад сүүлийн 100 жилд ийм хэт халуун болж байгаагүй юм байна. Хэт халуунаас болж Грект найман хүн нас барсан байна гэж Оросын НТВ телевиз мэдээлж байна.

Лид7. Өнөөдөр Нью-Йорк хотын цахилгаан эрчим хүчний хангамж доголджээ. Цахилгаан эрчим хүч тасарсаны уршигаар ойролцоогоор хагас сая хүн гэрэл цахилгаангүй болжээ. Томоохон компаниудын офис, худалдаа арилжааны цэг байрладаг Нью-Йорк хотын төвийн дүүрэгт цахилгаан эрчим хүч тасарсан нь эдийн засгийн хувьд алдагдал хүлээхэд хүргэсэн байна.

Нью-Йорк хотын метроны музейн ажилчид болон зочидыг хот руу гаргасан байна. Цахилгааны саатлаас болж Нью-Йоркийн метроны хөдөлгөөн ч зогсож газар доор олон сая хүн гацжээ. Гэрлэн дохио ажиллаагүй тул Нью-Йоркийн төв гудамжинд олон арван км үргэлжилсэн бөглөрөл үүсэж авто замын хөдөлгөөн бүхэлдээ зогсжээ. Цахилгаан эрчим хүчний хангамжид саатал гармагц мэргэжилтнүүд шуурхай ажиллаж нэг цагийн дотор хэрэглэгчидэд эрчим хүч хүргэжээ. Цахилгааны тасарах болсон шалтгааныг одоо тодруулах комисс байгуулагджээ. Сүүлийн хэдэн өдөр Нью-Йоркт 28 хэмийн халуун болж байгаа нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг эрс нэмэгдүүлсэн юм байна. Ачаалал ихэссэн нь цахилгааны саатал гарах шалтгаан болсон байж магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Лид.9 Изриалийн нийслэл хотод өнөөдөр нэгэн өвөрмөц шоу зохион байгуулагджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг одоо хүлээн авна уу

Изриалийн нийслэл Тель Авив хотын төв гудамжинд өдөн дэрээр туладаж байгаа олон хүмүүс гадаадын жуулчидын анхаарлыг татжээ. Тель АЭвав хотын захиргаа өдө дэрээр тулалдах шоуг жил бүр зохион байгуулдаг юм байна. Хүүхэд залучууд төдийгүй насанд хүрэгчид ч гэсэн өдөн дэрээр тулалдах энэ шоунд оролцжээ. Хоёр цаг орчим үргэлжилсэн өдөр дэрээр байлдах тулаанд хэн ч бэртэж гэмьээгүй байна. Харин хотын тохижилт үйлчилгээний албаныхан л сэтгэл дундуур үлджээ. Гудамж талбайн хаа сайгүй хөглөрөх өдийг цэвэрлэхэд багагүй хугацаа хэрэгтэй гэж хотын цэвэрлэгч нар хэвлэлийнхэнд ярьжээ.

2007-04-24

Орос-Хятадын харилцааны он тоолол


1949 оны 10 сарын 1. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагджээ.
1949 оны 10 сарын 2. ЗСБНХУ БНХАУ дипломат харилцаа тогтоожээ.
1949 оны 12 сарын 16. БНХАУ-ын дарга Мао Зэ Дун Москвад айлчлал хийсэн байна.
1690 оны 1 сарын 21. БНХАУ-ын ерөнхий сайд Жоу Эньлай Москвад айлчлал хийсэн байна.
1950 оны 2 сарын 14. Орос, Хятад улс 30 жилийн хугацаатай найрамдал, харилцан туслах тухай гэрээ байгуулжээ. Хэрэв талууд гэрээг цулах санал гаргахгүй бол автоматаар гэрээний хугацааг сунгана гэж заажээ.
1950 оны 4 сарын 19. Худалдааны зөвшилцөлд гарын үсэг зуржээ.
1952 оны 8 сарын 9. БНХАУ-ын иргэдийг ЗСБНХУ-ын Их Дээд сургуульд сургах тохиролцоонд хүрсэн байна.
1964 оны 10 сарын 12. Порт-Артураас зөвлөлтийн цэргүүдийг гаргах шийдвэр гаргажээ. 1955 оны 5 сараас Порт-Артур бааз БНХАУ-ын мэдэлд шилжсэн байна.
1955 оны 4 сарын 27. Хятад улсын хөдөө аж ахуйн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс цөмийн эрчим хүчийг ашиглах, цөмийн физикийн судалгааны ажилд ЗХУ туслах гэрээ байгуулсан байна.
1956 оны 4 сарын 7. Хятадын аж үйлдвэрийн салбарт туслах тухай гэрээ байгуулагджээ.
1958 оны 7 сарын 31-ээс 8 сарын 3. ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Н.С.Хрущев БНХАУ-д айлчлал хийжээ. Мао Зэ Дун, Хрущев нар цэргийн салбарын асуудлаар хэлэлцээр хийжээ.
1958 оны 8 сарын 8. Москва хотод ЗХУ, БНХАУ-д техникийн тусламж үзүүлэх тухай гэрээ байгуулагджээ.
1959 оны 9 сарын 29. Хятадын хувьсгалийн 10 жилийн ойн баярт оролцохоор Хрущев Бээжин хотод зочилжээ.
1961 оны 6 сарын 19. Шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулагджээ.
1963 оны 7 сарын 5-20. ЗХУ-ын Коммунист нам, Хятадын Коммунист намын удирдлагуудын хооронд уулзалт болж үзэл баримтлалын хувьд ялгаатай байгаа асуудлаар ярилцжээ.
1969 оны 3 сарын 2-17 хооронд Даманск арлын орчимд Зөвлөлт, Хятадын хилчидийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болжээ.
1969 оны 9 сарын 11. Зөвлөлтийн Засгийн Газрын тэргүүн А.Н.Косыгин БНХАУ-д айлчал хийжээ. Нисэх онгоцны буудал дээр Хятадын Төрийн зөвлөлийн дарга Жоу Энь Лай түүнийг хүлээн авч уулзсан байна. хил дээр үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх талаар тэд ярилцсан байна.
1979 оны 4 сарын 3. БНХАУ-ын гадаад хэргийн яам Бээжин дэх ЗХУ-ын элчин сайдын яаманд ноот бичиг илгээжээ. Уг ноот бичигт Бүх Хятадын Ардын төлөөлөгчидийн хурлын шийдвэрийг бичжээ. 1950 оны 2 сарын 14-нд байгуулагдсан Орос – Хятадын найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээний хугацаа дууссаныг сануулаад, энэ гэрээг дахин сунгахгүй гэж мэдэгдсэн байна.
1979 оны 10 сарын 17-оос 1979 оны 11 сарын 30 өдрүүдэд Москва хотод Хятад Оросын харилцааны тухай хэлэлцээрийн нэгдүгээр үе болжээ.
1985 оны 7 сарын 10. ЗХУ, БНХАУ-ын засгийн газар хоорондын 1985-1990 хооронд хийгдэх бараа эргэлтийн тухай, Барилга, хятадын аж үйлдвэрийн салбарын шинэчлэлд туслах, техникийн салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулагджээ.
1986 оны 3 сарын 18. Хятадын Төрийн Зөвлөлийн дарга Жао Зыян ЗХУ-ын сайд нарын Зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч И.Архиповыг хүлээн авч уулзсан байна. Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллах тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна.
1989 оны 5 сарын 15-18. ЗХУ-ын Дээд Зөвлөлийн дарга, ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.С.Горбачев БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн байна.
1991 оны 12 сарын 27. ОХУ бол ЗХУ-ыг залгамжлагч мөн гэж БНХАУ хүлээн зөвшөөрсөн байна.
1992 оны 12 сарын 17-19 өдрүүдэд ОХУ-ын ерөнхийлөгч Б.Н.Ельцин БНХАУ-д айлчлал хийжээ. ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа, харилцааны үндэсийг тодорхойлсон тунхаглалын талууд баталжээ. Хил орчмын бүсэд харилцан итгэлцэл бий болгох, зэвсэгт хүчний хэмжээгээ харилцан хорогдуулах, сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглаж, судлах тохиролцоонд хүрчээ.
1994 оны 9 сарын 2-6 өдрүүдэд БНХАУ-ын дарга Зян Зэ Мин ОХУ-д албан ёсны айлчлал хийжээ. Энэ айлчлалын үеэр Орос-Хятадын хамтарсан тунхаглал баталж, ОХУ-ын ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд цөмийн зэвсэгийг хэрэглэхгүй байх, цөмийн пуужинг бие бие рүүгээ онилохгүй байх, Орос – Хятадын баруун хилийн тухай зөвшилцөлд хүрсэн тухай бичсэн байна.
1995 оны 5 сарын 7-9 хооронд. Аугаа эх орны дайны ялалтын 50 жилийн ойн баярт оролцохоор БНХАУ-ын дарга Зян Зэ Мин Москва хотод урилгаар иржээ.
1996 оны 4 сарын 24-26. ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин БНХАУ-д төрийн айлчлал хийжээ. Орос Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын асуудлаар баримтлах бодлого, байр сууриа талууд тодотгожээ.
1996 оны 4 сарын 26-нд Шанхай хотод ОХУ, Казахстан, Киргизстан, Таджикстан, БНХАУ-ын төрийн тэргүүн нар хил орчимд итгэлцэл бий болгох, цэргийн салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан байна.
1997 оны 4 сарын 22-26 өдрүүдэд. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин ОХУ-д төрийн айлчлал хийжээ. ОХУ, БНХАУ олон талт дэлхий ертөнцийн тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна.
1997 оны 4 сарын 24. ОХУ, БНХАУ, Казахстан, Таджикстан, Киргизийн төрийн тэргүүн нар хил орчимд байгаа цэргүүдийн тоог хорогдуулах гэрээнд гарын үсэг зуржээ.
1997 оны 11 сарын 9-11 өдрүүдэд. ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин БНХАУ-д айлчлал хийсэн байна. Энэ үер Орос Хятадын хилийн зурвасыг шалгасан тухай баримтыг баталгаажуулж, хоёр орны найрсаг харилцааг цаашид үргэлжлүүлэх тухай гэрээ байгуулжээ.
1998 оны 2 сарын 17. Москвад албан ёсны айлчлал хийж ирсэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ли Пэн ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцинд бараалхсан байна.
1998 оны 11 сарын 23-25. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин ОХУ-длын айлчлал хийжээ. Энэ үеэр хоёр орны түүхэнд анх удаа Орос, Хятадын төрийн тэргүүн нар албан бус байдалд уулзсан байна. “ОХУ, БНХАУ 21-р зууны босгон дээр” нэртэй баримт бичигт гарын үсэг зуржээ. Орос Хятадын баруун хилийг шалгасан ажил дууссан тухай хамтарсан мэдэгдэл хийжээ.
1999 оны 2 сарын 24-24. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Жу Жун Зи ОХУ-д албан ёсны айлчлал хийжээ. Жу Жун Зи ОХУ-ын ерөнхийлөгчид бараалхаж, ОХУ-ын ерөнхий сайд Евгений Примаковтой хэлэлцээр хийжээ.
1999 оны 6 сарын 5-8 өдрүүдэд Бээжин хотын концертын танхимд ОХУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Оросын яруу найрагч А. С. Пушкины мэндэлсэний 200 жилийн ойд зориулсан концерт болжээ.
1999 оны 9 сарын 12-13 Шинэ Зеландын Окленд хотод болсон . “Ази –Номхон далайн орнуудын Эдийн Засгийн 7-р чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Зян Зэ Мин оролцжээ.
1999 оны 9 сарын 12. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин, ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путин нар уулзсан байна.
1999 оны 12 сарын 9-10. ОХУ-ын ерөнхийлөгч Ельцин БНХАУ-д айлчлал хийжээ. Орос-Хятадын зүү, баруун талын хилийн тухай протоколд гарын үсэг зуржээ. Хилийн бүс орчмын арлуудыг хөдөө аж ахуйн зорилгоор хамтран ашиглах тухай тохиролцоонд хүрсэн байна.
2000 оны 7 сарын 17-19. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин БНХАУ-д төрийн айлчлал хийжээ. Пуужингаас хамгаалах асуудлаар Орос Хятадын төрийн өндөрлөгүүд хамтарсан мэдэгдэл гаргаж, Бээжингийн тунхаглалыг баталжээ. 2001 оны 6 сарын 14-15. ОХУ- ерөнхийлөгч В.В. Путин Хятад улсад айлчилжээ. Энэ удаагийн айлчлалын зорилго нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцох байв.
2001 оны 7 сарын 16. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин ОХУ-д төрийн айлчлал хийжээ. БНХАУ, ОХУ-ын найрсаг хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.
2001 оны 10 сарын 18-22. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ази Номхон Далайн орнуудын Эдийн Засгийн Чуулга Уулзалтад оролцохоор Шанхай хотыг зорьсон байна.
2002 оны 6 сарын 5-10. БНХАУ-ын дарга Зян Зэ Мин Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын чуулга уулзалтад оролцохоор Оросын Санкт-Петербург хотод иржээ. 6 сарын 6-нд Зян Зэ Мин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзсан байна.
2002 оны 12 сарын 1-3. ОХУ-ын ерөнхийлөгч Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн байна. Бээжин хотод хоёр орны харилцаа, олон улсын асуудлаар баримтлаж байгаа байр сууриа тодотгож тунхаглалд гарын үсэг зурсан байна.
2003 оны 5 сарын 27-31. БНХАУ-ын дарга Ху Жин Тао ОХУ-д төрийн айлчлал хийжээ. Энэ нь ХУ Жин Таогийн анхын гадаад айлчлал болсон байна. Хоёр орны төрийн тэргүүн нар эдийн засаг, газрын тосны салбарт хамтран ажиллах боломжын талаар ярилцсан байна.
2004 оны 10 сарын 14-16. ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Хятад улсад албан ёсны айлчлал хийжээ. Бээжин хотод Путин Ху Жин Тао нар хэлэлцээр хийсэн байна. 2005-2008 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталжээ.
2005 оны 6 сарын 30-аас 7 сарын 3. БНХАУ-ын дарга Ху Жин Тао ОХУ-д албан ёсны айлчлал хийжээ. Айлчлалын эцэст Орос-Хятадын хамтарсан тунхаг гаргажээ. Уг тунхаг бичигт Олон Улсын тавцанд хамтран ажиллах, бүс нутгийн асуудалд нэгдмэл байр суурьтай байх талаар тохиролцсон байна. 2006 БНХАУ-д “Оросын жил”, 2007 оныг ОХУ-д “Хятадын жил” болгож тэмдэглэх тухай Хоёр орны Төрийн тэргүүн нар мэдэгджээ.
2005 оны 8 сард ОХУ-ын зэвсэгт хүчин, Хятадын Ардын Чөлөөлөх Арми хамтран цэргийн хээрийн сургууль хийжээ. “Энхийн эрэлд -2005” нэртэй өргөн цар хүрээний энэ цэргийн хээрийн сургууль ОХУ-ын Владивосток, БНХАУ-ын Шандун мужын нутаг дэвсгэрийн хамарчээ.
2006 оны 3 сарын 21-22 өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путин БНХАУ-д айлчлал хийжээ. Путин хятад улсад эхэлж байгаа “Оросын жил”-ийн нээлтэд оролцсон байна. Путин Ху Жин Тао нар хэлэлцээр хийж, ирэх 10 жилд Орос, Хятад улс стратегийн түнш болох тухай баримт бичигт гарын үсэг зуржээ.
2006 оны 5 сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчидийн хурал, Оросын Төрийн Думын хамтарсан анхны хуралдаан болжээ.
2007 оны эхээр ОХУ-д “Хятадын жил” эхэлсэнийг албан ёсоор зарласан байна.
2007 оны 3 сард БНХАУ-ын дарга Ху Жин Тао ОХУ-д айлчлал хийжээ.

2007-04-19

Европын холбооны түүхээс


Европын холбооны түүх 1951 оноос эхэлсэн гэж хэлж болно. 1951 онд Европын 6 орон /Бельги, Итали, Люксембург, Нидерланд, Франц, баруун Герман/ нэгдэж “Европын ган, нүүрсний нэгдэл” байгуулжээ. Уг нэгдэлд орсон орнууд ган, нүүрсний худалдаанд ямар нэг хориг хязгаар тогтоохгүй байх зөвшилцөлд хүрсэн байлаа. 1957 оны 3 сарын 25-нд Ром хотод Европын эдийн засгийн нийгэмлэг байгуулах гэрээг Европын орнууд үзэглэжээ. 1967 онд Европын ган, нүүрсний нэгдэл, Европын эдийн засгийн нийгэмлэг, Европын атомын эрчим хүчний холбоо нэгдэж Европын холбоо байгуулжээ. 1985 оны 6 сарын 14 өдөр Шенгений гэрээ байгуулагдсан байна. Энэ гэрээний дагуу Европын холбоонд нэгдсэн орнуудын иргэд харилцан чөлөөтэй зорчих, бараа худалдааны эргэлтэд гаалийн хориг саад учруулахгүй байхыг тусгажээ. Ингэхдээ Европын холбоонд нэгдээгүй орнуудтай харилцахдаа хил дээр хяналт шалгалтыг чангатгасан байна. Энэ гэрээ 1995 оны 3 сарын 26-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм.
1992 оны 2 сарын 7-нд Нидерландын Маастрихт хотод Европын холбооны тухай шинэ гэрээ байгуулагдсан бөгөөд европын орнуудын мөнгө, санхүү, улс төрийн системийг зохицуулах талаар тусгагджээ. Энэ гэрээ 1993 оны 11 сарын 1-ээс хүчин төгөлдөр үйляилж эхэлсэн байна. Европын орнуудын эдийн засгийн интеграцийг түргэтгэх үүднээс Европын холбооны орнууд ЕВРО хэмээх мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулах болжээ. Европын Холбооны нутаг дэвсгэрт Евро бэлэн бус санхүүгийн гүйлгээнд 1999 оны 1 сарын 1-ээс хэрэглэгдэж эхэлсэн бол 2002 оны 1 сарын 1-ээс еврог бэлнээр гүйлгээнд хэрэглэх болжээ. Европын холбоо нь хил гаалийн асуудал, зах зээл, хөдөө аж ахуй, загас агнууртай холбоотой асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэр гаргах болсон юм. Одоогийн байдлаар Европын холбоонд тус тивийн 27 орон нэгджээ.
Европын холбооны гишүүн орнууд: Герман, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург, Их Британи, Дани, Ирланд, Грек, Испани, Португали, Австри, Финлянд, Швед, Унгар, Кипр, Латви, Литва, Мальта, Польш, Словак, Словени Чех, Эстони. 2007 оны 1 сарын 1-ээс Европын холбоонд Болгар, Румын улс нэгдсэн байна.
Евродын холбооны салбар байгуулага:
Европын холбооны улстөрийн байгуулага нь Европын Зөвлөл. Европын Зөвлөл нь гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт. Гишүүн орнууд хагас жилийн хугацаатайгаар Европын Холбоог тэргүүлдэг бөгөөд энэ хугацаанд тэргүүлэгч орны ерөнхийлөгч, эсхүл ерөнхий сайд нь Европын Зөвлөлийн хурлыг даргалдаг. Европын Холбооны гүйцэтгэх эрх мэдлийг Европын Комисс хэрэгжүүлдэг. Европын Комиссийн бүрэлдэнхүүнд гишүүн улс бүрээс нэг төлөөлөгч ажилладаг. Уг комисс Европын Холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. вропын Комиссийн гишүүн бүр өөр өөрийн хариуцсан чиглэлээр ажил хариуцаж явуулдаг. Европын Холбооны хууль тогтоох байгуулага нь Европарламент бөгөөд 786 гишүүнтэй. Европарламентын гишүүн нь 5 жилийн бүрэн эрхийн хугацаатай. Парламентын гишүүд улс төрийн чиг баримжаагаараа нэгдэж болно. Шүүх засаглалыг хэрэгжүүлдэг байгуулага нь Европын шүүх. Европын шүүхэд гишүүн орон бүрээс нэг шүүгч ажилладаг. Бас 9 ерөнхий өмгөөлөгчтэй. Европын шүүх нь гишүүн орнуудын хоорондын, европын холбооны гишүүн орон ба бусад улс, олон улсын байгуулагтай холбоотой маргааныг шийдвэрлэдэг. Түнчлэн Европын Холбооны бүрэлдэхүүнд Европын Нэгдсэн Төв Банк, Европын Хөрөнгө Оруулалтын банк, Евродын тооцооны төв, Европын Хөгжлийн сан, Эдийн засаг, нийгмийн хороо, Бүс нутгийн хороо зэрэг байгуулага орлог байна.

2007-04-17

ОХУ-ын ерөнхий прокуророрын газар Борис Березовскийг шилжүүлэн авахыг хүсэж байна.


Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын ерөнхий прокурорын газар Их Британий эрх баригчдад хандан Борис Березовскийн дүрвэгчийн статусыг хүчингүй болгохыг хүссэн тухай албан тоот илгээсэн байна. Энэ мэдээллийг ОХУ-ын ерөнхий прокурор Юрий Чайка хэвлэлийнхэнд тараажээ. ОХУ-ын хууль сахиулагчид Их Британи улсад улс төрийн дүрвэгчийн статустай амьдардаг Борис Березовскийн эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Оросын бизнесмэн Борис Березовскийг “төрийн эрхийг хүч хэрэглэн авахаар завдсан” гэдэг зүйл ангиар яллаад байгаа юм. Тус улсын хуулийн дагуу түүнийг 12-20 жил хүртэл хорих ял оноох бололтой. Борис Березовский Их Британий Guardian сонинд ярилцлага өгөхдөө одоо Орост бүрэлдэн тогтсон дэглэмийг ардчилсан замаар өөрчлөх ямар ч бололцоогүй гэж хэлжээ. “Хүч, дарамтгүйгээр өөрчлөлт гарах боломжгүй” гэж бизнесмэн хэлсэн байна.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Их Британий эрх баригчдад хандан Березовскийн хэлсэн үгэнд хууль ёсны үнэлэлт дүгнэлт өгөх боломж олгохыг уриалжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Дмитрий Песков: Их Британий нутаг дэвсгэрт аж төрж байгаа хүн ОХУ-д хүч хэрэглэн засгийн эрх авахыг санаархаж байгаа нь ноцтой хэрэг. Березовскийн хийсэн мэдэгдэл нь Их Британий засгийн газар, шүүх шатны байгуулагуудын анхааралыг ч бас татна байх гэж найдаж байна. Березовскийг ОХУ-ын хууль сахиулах байгуулагад шилжүүлэх асуудалд Лондон анхааралтай хандана гэдэгт итгэж байна гэж Песков тэмдэглэжээ.
Борис Берековский Орост цус урсгалгүйгээр хувьсгал хийх болно гэж БиБиСИ-д ярилцлага өгөхдөө хэлжээ. Орос ронд олон зууны турш төр ард түмнээ хүчирхийлсээр ирсэн. Үүнээс гадна тарчиг байдалд олон хүн амьдарч байна. Путины дэглэм үндсэн хуулинд харшилдаг. Үүнийг өөрчилөх цорын ганц зам бол хувьсгал. Ингэж хэлснээр Их Британид хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар ч хуулийг би зөрчөөгүй гэж Березовский хэлжээ. ОХУ-ын хууль сахиулах байгуулага нэг бус удаа Березовскийг Их Британи улсаас шилжүүлэн авах гэж хичээсэн юм. Гэвч одоогоор амжилтад хүрээгүй байна. Их Британид амьдарч байсан тагнуулч Александр Литвиненко хордож үхсэний дараа Лондон дахь Оросын мөрдөгчид Борис Березовскийгоос мэдүүлэг авч байжээ.

Кремль нударга зангидав.


Их Британий “TIMES” сонинд ОМОН-ы ажилтан булиа эрийн өмнө зогсож байгаа орос эмэгтэйн зураг хэвлэгдэн гарчээ. Үүнтэй зэрэгцээд Холливудын кино од Жан Клод Ван Даммын нудрагаа зангидан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай ярьж байгаа зураг гарчээ. ОМОН-ыхон жагсагчидыг хүч хэрэглэн тарааж байхад ерөнхийлөгч тулааны урлагын шоугаар алжаалаа тайлж байна гэж Москвагийн нэгэн сонины сурвалжлагч тайлбарлажээ. Жүжигчин ван Дам зөвхөн кинонд л хүч тэнцвэргүй тулаанд ханцуй шамлан ордог бол шатарчин Гарри Каспаров болон түүнтэй үзэл санаа нэгтэй нөхөд нь, Путины үйл ажиллагааг эсэргүүцдэг хөдөлгөөнүүд, “Өөр Орос” эвсэл хүч тэнцвэргүй байхын зовлонг биеэрээ мэдэрчээ гэж TIMES сонины сэтгүүлч бичжээ. Дэлхийн шатрын аварга Гарри Каспаров ерөнхийлөгч Путиныг ардчилсан эрх чөлөөг хумиж, Оросыг цагдаагийн төрт улс болгож хувиргасан гэж шүүмжилж байна. Парламент нь Путины таалалаар хууль гаргаж, Кремль бүх телевизэд хяналтаа тогтоосон тул энэ дэглэмийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх цорын ганц арга нь гудамжны жагсаал цуглаан гэж Гарри Каспаров хэлж байна. Москва хотын төвд болсон “Үл зөвшөөрөгчидийн марш” нэртэй гудамжны жагсаалын үеэр Каспаров болон түүнийг дэмжигч 170 орчим хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Хоёр мянган хүн оролцсон энэ жагсаалыг тараахаар 9000 тусгай албаны ажилтанууд гудамжинд гарсан байна. Өнөөдрийн байдлаар Путины явуулж байгаа бодлогыг тус улсын хүн амын 80 хувь нь дэмжиж байна. Тэд “Үндсэн хуулиа” зөрчиж байгаад ч хамаагүй Путиныг ерөнхийлөгчийн сэнтийд 3 дахь удаагаа суулгах бодол өвөрлөж явна. Путин 3 дахь удаагаа дарааллан сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн болохоор түүнийг залгамжлагч сонгуульд ялах нь гарцаагүй гэдэг дүгнэлтийг TIMES сонин хийсэн байна.

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулага Бикшекэд өргөжинө.


Хятад улс Монголыг АНУ-ын сонирхолын бүсээс гаргана.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулага өргөжих гэж байна. Хятадын дарга Ху Жин Тао энэ тухай 2007 оны 3 сарын 20-нд сэтгүүлчдэд мэдэгджээ. Шинэ гишүүн элсүүлэх тухай албан ёсны бичиг баримтын төслийг 2007 оны 8 сард Бишкек хотод болох тус байгуулагын ээлжит чуулганы үеэр танилцуулах юм байна. Манай байгуулагад хэд хэдэн орон нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч шинээр гишүүн элсүүлэхэд ШХАБ-ын бүх гишүүн орнуудын зөвшөөрөх ёстой гэж Хятадын лидер онцлон тэмдэглэжээ. Хятад, Орос, Киргиз, Казахстан, Таджикстан, Узбекистан улсууд ШХАБ-ын бүрэн эрхэт гишүүн юм. Харин Энэтхэг, Иран, Монгол, Пакистан, Афганистан улсууд тус байгуулагад ажиглагчын байр суурьтай. Ажиглагчын байр суурь эзлээд байгаа нэр дурьдагдсан эдгээр орнуудаас заримыг нь жинхэнэ гишүүн болгох юм. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Болат Нургалиев оросын “Независимая газета”-д өгсөн ярилцлагадаа ШХАБ-ыг өргөжүүлэх санал аль эртнээс бий болсон. Цаашид ямар үзүүлэлтээр гишүүнд элсүүлэх журам ч гарсан гэж хэлжээ. ШХАБ-д шинээр элсэх улс уг байгуулагаас гаргасан бүх тунхаглал, зөвшилцөл, дүрэм, журмыг заавал дагаж мөрдөж, биелүүлэх үүрэг хүлээх ёстой юм байна. Шинээр гишүүн орон элсүүлснээр ШХАБ-ын цаашидын хөгжилд ямар үр дагавар, нөлөө үзүүлж болох эсэхийг хүртэл харгалзан үзнэ гэж ноён Болат Нургалиев ярьсан байна. Оросын шинжээчидийн үзэж байгаагаар бол Иран улс ШХАБ-ын бүрэн эрхэт гишүүн болох магадлал хамгийн багатай нь гэнэ. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Киргизийн парламентын дарга Марат Султановтой уулзахдаа “Бүс нутгийн түвшинд хамтран ажиллаж болохыг харуулж байгаа үлгэр жишээ байгуулага бол Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулага мөн. Тус байгуулагын хүрээг тэлэх нь бүс нутгийн энх амгалан байдалдыг бэхжүүлнэ” гэж мэдэгджээ. Пакистан улс ШХАБ-д элсэх сонирхолтой байна гэж тус улсын ерөнхий сайд Шавкат Азиз 2007 оны 3 сарын 15-нд Узбекистан улсад айлчлал хийхдээ мэдэгдсэн юм. Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн профессор, Дорно дахин судлалын хүрээлэнгийн ерөнхийлөгч Сергей Лузянинагийн хэлснээр бол ШХАБ-ын бүрэн эрхэт гишүүн болох боломж Пакистан улсад хомс. Учир нь Энэтхэг, Пакистан хоёр орныг нэгэн зэрэг ШХАБ-д элсүүлэх хэрэгтэй. Гэвч ойрын үед ийм нөхцөл бүрэлдэхгүй.
ШХАБ-д гишүүнээр элсүүлэхэд хамгийн тохиромжтой нь Монгол Улс гэж ноён Сергей Лузянин үзэж байна. “Газар зүйн хувьд Монгол нь Орос Хятадын хооронд оршдог. Бас Казахстантай ойрхон. Гэвч Улаан-Баатар эвсэлд үл нэгдэх байр суурьтай байгаа нь гадаад бодлогын үзэл баримтлалаас нь илэрхий байна. Монгол улсын гадаад бодлогын стратеги 1993 онд батлагдсан бол 1994 онд Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлал нь гарсан. Эдгээр бичиг баримтуудад Орос, Хятад, Барууны орнуудын хүчний харьцааг тэнцвэртэй байлгах, эвсэлд үл нэгдэх тухай бичжээ гэж Лузянин “Независимая” сонинд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ. Түүнээс гадна Монгол улс нь АНУ, Японы стратегийн холбоотон нь болсноор барахгүй улс төрийн чиг баримжаа нь барууны орнуудыг чиглэжээ. Хэрэв Монголыг ШХАБ-ын гишүүн болгочих юм бол энэ нь Хятадын хувьд төдийгүй ШХАБ-ын хувьд бүхэлд нь “бяцхан” ялалт болно. Иймд ирэх 7 сард Бишкек хотноо болох ШХАБ-ын ээлжит чуулганаар Монголыг бүрэн эрхэт гишүүнээр элсүүлэх гэж Хятад Улс их хүчин чармайлт гаргах болно гэж Сергей Лузянин “Независимая” сонинд мэдээлжээ.

2007-04-16

Оросын төмөр замын тухай баримтууд

Орос улс цахилгаанжуулсан төмөр замынхаа уртаар дэлхийд 1-р байрадн орж байна. ОХУ-ын төмөр замын нийт урт нь 85 мянган км. Үүнээс цахилгаанжуулсан нь 44 мянган км төмөр зам юм байна. Цахилгаанжуулсан төмөр замынхаа уртын хэмжээгээр 2-р байранд БНХАУ / 24 мянган км/, 3-р байранд Герман улс /21 мянган км/ орж байна. 2010 он гэхэд ОХУ-ын цахилгаанжуулсан төмөр замаар нийт ачаа барааны 84 хувийг тээвэрлэх юм байна. ОХУ төмөр замаа хэд хэдэн бүсэд хуваасан байна.
Уртын хэмжээгээрээ Москва муж, Санкт-Петербург муж, Новогород, Псков, Вологодский, Мурманск, Тверь, Ярославь мужуудын, Карелийн бүгд найрамдах өөртөө засах орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан “Октябрь” нэртэй төмөр зам юм. Октябрь төсөр замыг 1851 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд 10334 км. Москва –Санкт-Петербург хотын хооронд илчит тэрэг 260 км /цаг хурдалж байжээ.
Москвагийн төмөр зам 8984 км, Свердловскийн төмөр зам 7091,3км, Калининградын төмөр зам 963 км, Сахалины төмөр зам 804,9 км урт үргэлжилдэг. ОРосын төмөр зам 2006 онд 1 тэрбум 352 сая зорчигч тээвэрлэсэн нь 2005 оныхоос 2,5 дахин их байна. Үүнээс алсын чиглэлд 135 сая 800 мянган зорчигч /0,9 хувиар өссөн/, хот доторх чиглэлд 1 тэрөум 217 сая 500 мянган зорчигч /2,7 хувиар өссөн/ тээвэрлэжээ. Калининград, Свердловск, хойд Кавказын чиглэлд зорчигчидын ачаалал их байжээ. Оросын төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ 2006 онд 1тэрбум 311 сая 312 мянган тонн болсон нь 2005 оныхоос 3 хувиар өссөн байна. Нефтийн бүтээгдэхүүн /228 сая 310мянган тонн/, чулуун нүүрс 287 сая 548 мянган тонн, кокс 11 сая 347 мянган тонн, төмрийн хүдэр, марганц 108 сая 350мянган тонн, хар металлын хаягдал 26 сая 639 тонн, цемент 38 сая 236 мянган тонн, ойн аж ахуйн бүтээгдэхүүн 64 саэя 154 тонн тээвэрлэжээ.

“Кремль ямар зорилгоор Сталиныг баатарлагаар дүрслэх болов?”

Швейцарийн “Цюрхер Цайтунг” сонинд ийм гарчигтай нийтлэл хэвлэгдэн гарчээ. Уг нийтлэлд Оросын телевизээр үзүүлж байгаа “Сталины амьдрал” олон ангит киноны тухай бичсэн байна. Саяхан дэлгэцээр гарч эхэлсэн энэ кинонд Сталин дарангуйлагч биш, харин эх оронч үзэлтэй ухаалаг, амьдралын туршлагатай эр хүн гэж дүрслэхийг оролдсон байна. Щвейцарийн “Цюрхер Цайтунг” сонинд Сталиныг тахин шүтэх үзэл Орост дахин сэргэж байгаагийн шинж тэмдэг юм гэж онцлон тэмдэглэжээ. Сүүлийн үед ОХУ-ын телевизээр Сталины тухай нэвтрүүлэг, баримтат кино гарах болжээ. “Сталин – христийн шашинтан”, “Сталин –сүм хийдийн найз” зэрэг нэртэй хэд хэдэн дэлгэцийн бүтээл үзэгчидийн хүртээл болжээ. Шашин, төр хоёр хоорондоо “эв найртай” байгаа ОХУ-ын эрх баригчидын үзэл санаанд уг бүтээлүүд яв цав нийцэж байгаа юм. Станины дэглэмийг сайшаасан утга санаатай ийм бүтээл олон гарч байгаа нь ардчилсан үзэл санаатай хүмүүсийн гайхшралыг төрүүлж шоконд оруулж байна. “Оросын ард түмний нэвтэрхий толь бичигт” генералиссимус Сталин большевик намд бүгээд байсан еврей гаралтай хүмүүсийг зайлуулж оросын улстөрийн аварсан. Гүрж гаралтай Сталин шудрага, үнэч орос нөхөдтэй хамтран Орос орныг дэлхийн тавцанд Их гүрэн болгож чадсан юм гэж уг нэвтэрхий тольд бичжээ. “Цюрхер Цайтунг” сонины сэтгүүлчийн үзэж байгаагаар энэ бүхэн нь хүнийг яс үндэсээр ялгаварлан гадуурхаж байгаагийн илрэл төдийгүй, түүхийг илт гуйвуулахын эхлэл юм байна. Тус сонинд бичсэнээр Сталины дэглэмийг магтан сайшааж байгаа энэ үзэгдэлийг шүүмжилж байгаа хүн Орост алга байна. Оросын сэхээтэнүүд нийтээрээ Кремлийн ордонд суугаа эрх баригчидын бодлогыг шууд хүлээн зөвшөөрч аялдан дагалдах болжээ. Холбооны Аюулгүй Байдлын газар зохиолч нарт хандан тусгай албаны ажилтны тухай зохиол бүтээл туурвих уралдааныг зохиолчидын дунд ил тод зарлажээ. Тусгай албанд ажиллаж байсан Олег Алкаев “Буудуулсан баг” нэртэй дурсамж номондоо Зөвлөлтийн шоронд хэрхэн эрүүдэн шүүдэг талаар дэлгэрэнгүй бичжээ. Тэр номынхоо төгсгөлд өөрийгөө төрийн үнэнч албат гэж дүгнэлтийг бардам хийжээ. Сталины дэглэмийг сайшаах нь өнөөгий Оросын улс төрийн элитүүдийн сонирхолд нийцэж байгаа юм. Хэрэв Сталины тогтоосон дарангуйлах дэглэмийн тухай эерэг имиж бүрдүүлж чадах юм бол Кремль шүүх засаглал, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бүхэлд нь хяналт тогтоож улмаар өөрөөр сэтгэдэг иргэдийг шийтгэж, урвагч, ардын дайсан гэж цоллох зам нь нээлттэй болох юм.


2007-04-06

Хотын соёл. Театр хогийн сав гэж үү?

Нэг үеэ бодвол монголчууд урлагийн үнэ цэнийг ойлгодог болжээ. 90-ээд оны дундуур хошин шогийн тоглолтоос өөр үзэх юм байсангүй. Жинхэнэ урлагийн уурхай болсон Драмын, Дуурь бүжгийн гээд Монголын урдаа баридаг театрууд үзэгчгүй болж жүжигчид нь наймаанд явж байв. Харин одоо 90-ээд оны үеийн хар өдрүүд ард хоцорч. Монголчууд театрт очиж байна. Хошин шогийн тоглолт нэртэй болхи агуулагатай утга учиргүй марзагналыг бус сонгодог урлагийг монголчууд сонгож байна. 2007 он гарсаар лав Монголын театруудын тайзнаа тавигдсан тоглолт, үзвэрийг харах юм бол ихэнхи нь сонгодог урлагийн бүтээлүүд байна. “Хунт нуур” бүжгэн жүжигээс эхлээд Мастер Маргарита хоёр хүртэл дэлхийн сонгодог бүтээлүүд тавигджээ. Драмын театрт хэд хэдэн шинэ жүжиг тавигдсан юм байна. Дуучин Долгор ДБЭТ-ын тайзнаа уран бүтээлийн тайлагаа тавихдаа 25 мянгаар тасалбараа үнэлж байлаа. Гэхдээ тасалбар нь хоромхон зуур тараад алга болсон. Театр үзэгчтэй болсон нь сайн хэрэг. Гэвч үзэгчид театрт ороод хэрхэн биеэ авч явахаа мэддэггүй бололтой. Тайзанд дээр тоглогдож байгаа үйл явдлыг харж, жүжгийн “амтанд” нь ороод сууж байтал хаа нэгтээ хэн нэгэний гар утас цочтол хангинав. Утсаа хурдхан унтраачих байхдаа гэж найдаж суутал тэгсэнгүй. За сайн уу? Сонин сайхан юутай гээд л нэг эр буу халж байна аа. Жүжигчидтэй зэрэгцээд ам уралдан чалчиж гарав. Арай ч дээ. Гар утсаа гайхуулах гэсэн юм болов уу хөөрхий гэж сүүлдээ өрөвдөх сэтгэл төрөв. Хаха. Тэр нөхөр гар утсаа гайхуулах алтан боломжыг алдахыг хүсээгүй бололтой.
Ажил хөөцөлдөж яваад Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагч Түвшинтэй өнгөрсөн 2-р сард уулзаж байснаа тод санаж байна. Шинэ жүжгийнх нь талаар мэдээлэл авангаа монгол үзэгчидийн талаар бодлыг нь сонирхов. -Би их олон өлсгөлөн хүнийг л театрт олж харах юм даа гэж тэр хэлээд санаа алдаж билээ. Учир нь монголчууд театрт ороод чихэр жимс, ус ундаа гээд байж болох бүх л амттанг зооглодог байна. Энэ нь тайзан дээр ажиллаж байгаа жүжигчдэд их дарамттай. Зрителийн зал руу харахаар л өөдөөс нь үхэр шиг юм хивсэн улсууд мэлийгээд сууж байдаг гэнэ. Монголд аль ч театрын зрителийн зал тоглолтын дараа хогийн сав болж хувирдаг. Чихэр жигнэмэгийн цаас, ундаа жүүсний хоосон лонх, самрын яс шалаар нэг хөглөрдөг тухай театрынхан ярьж байна. Театр гэдэг суурин газрын соёл. Улаанбаатарчууд “хотын соёл” гээчийг хэзээ мэддэг болох бол?

ХОТЫН ТУХАЙ 7 БОДРОЛ

Нэг. Монгол хот
Хот гэдэг их айл гэж нэгэн яруу найрагч хэлжээ. Тун ч оновчтой хэлсэн байгаа биз. Айл бүхэнд бичигдээгүй “хууль” байдаг даа. Аавын суудал, аавын аяга гээд л бусад хүн хүрдэггүй, хэрэглэдэггүй эдлэл айл бүрд бий. Түүнтэй адил хотод ч бас дэг журам, нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ заавал гэж байж таарна. Манай улсад хотжих үйл явц эхэлээд удаагүй. Өвөг дээдэс маань нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан болохоор нүсэр том барилга байгууламж бариад байх шаардлага гараагүй байх л даа. Гол амин зуулга нь таван хошуу мал. Малд шимтэй бэлчээр хаана байна, тийшээ л гэрээ ачаад нүүдэг байсан ард түмэн юм чинь том байгууламжаар ч яах ч юм билээ. Зарим түүхчид Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй байсан нь суурин соёл иргэншилтэй Хятад, Орос, Дундад Ази, Араб, Энэтхэгийг эзлэн түрэмгийлсэн гэж дүгнэлт хийсэн байсныг ном зохиолоос уншиж байлаа. Эх орныхоо түүх рүү эргээд харвал Монголчууд хэд хэдэн удаа хот байгуулж байжээ. Хамгийн анхны бөгөөд эртнийх нь Хар-Хорин. Энэ хот нэг хэсэг Монголын улс-төр, нийгэм, соёл, эдийн засгийн төв нь болж чадаж байлаа. Монголын эзэнт гүрэн задарахтай зэрэгцээд л нийслэл Хар-Хорин бас уруудаж, доройтож эхэлсэн байгаа юм. Хар-Хорин хотоос гадна Монголын түүхэнд тодорхойүүрэг гүйцэтгэсэн хэд хэдэн суурийн газар хот тэмдэглэгдэн үлджээ. Одоо бол тэдний ихэнхи нь газрын хөрснөөс ул мөргүй арчигдсан бол цөөн хэдийнх нь туурь, балгас үлдэж хоцорсон нь бий. Шарын шашин дэлгэрэх үед сүм хийд, дуган л суурин соёл иргэншилийн шинжийг агуулж байсан нь түүхээс тод харагддаг. 16-18-р зууны үед баригдсан Монголын сүм хийдүүдийн ихэнхийг нь гадныхан бүтээн босголцож байсан нь үнэн. 20-р зууны эхэн үед ч гэсэн Монголын хүн амын дийлэнхи нь нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлсээр байсан бөгөөд хүн амын маш өчүүхэн хэсэг нь л нийслэл хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хот оршин буй газар суурин байдлаар аж төрж байлаа.
Хоёр. Нэрэндээ дургүй нийслэл
Нийслэл хотынхоо түүхийн талаар бүгдээрээ л ойлголттой байдаг болохоор энд нуршаад дэмий биз. Гэхдээ Монголын нийслэл хамгийн олон удаа нэрээ сольж байсан түүхтэй. Үүгээрээ дэлхийн дээд амжилт тогтоож байлаа. Монголчууд нийслэлийнхээ нэрийг 13 удаа сольж байжээ. 1921-оноос Орос улсын дэмжлэг авч засгийн эрх барьсан коммунистууд нийслэл хотоо УЛААНБААТАР гэж нэрлэсэн түүхтэй юм билээ. Улаанбаатар гээд нэрнээсээ л “улаан коммунизм” ханхалж байгаа биз.
Гурав. Эсгий хот шавар хот болов.
Дэлхийн 2-р дайны дараа Монголд айлчилсан гадаадын нэгэн түшмэл Улаанбаатарыг эсгийн хот юм даа гэж хэлчихээд явчихжээ. Үүний дараа монголчууд эсгийн хотоо шавар хот болгох хөдөлгөөн эрчимтэй өрнүүлэв. Үүний үр дүнд Сүхбаатарын талбай цардмал замтай болж “40, 50 мянгат” хэмээх хороолол сүндэрлэсэн түүхтэй. Улаанбаатар хотод европ /орос загварын/ хороолол сүндэрлэх эхлэлээ ингэж тавьжээ. Соц нийгмийн үед гэр хорооллыг устгана гэдэг том лоозонг эрх баригчид дэвшүүлсэн боловч энэ зорилгодоо хүрээгүй. Гэхдээ орчин үеийн хотын хэв шинжийг Улаанбаатар ерөнхийдөө олсон. Одоо бидний өмнө хамраа сөхөөд байгаа япон солонгосчууд эдийн засгаа хөл дээр нь босгох гэж тэнтэр тунтар алхаж, модон гэж хэлж болохоор оромжинд хоног төөрүүлж байхад Улаанбаатар хот аж үйлдвэрийн комбинат, дөч, тавн мянгатын орон сууцны хороолол, төв цэнгэлдэх хүрээлэнтэй болчихсон байлаа.
Дөрөв.80-аад оны Улаанбаатар
Улаанбаатарчууд 80-аад оны үеэр 3,4-р хороололтой болчихсон 1-р хороололын суурийг нь тавиад завгүй хөдөлмөрлөж байв. Улаанбаатар хотыг Азийн цагаан дагина гэж гадныхан магтаад л... Манайхан үүнд нь урамшаад л... 80-аад оны дунд үе гэхэд Монгол улсад барилгийн салбар аль хэдийнэ байр сууриа олчихсон байлаа. Архитекторууд нь бүгд Орост сургууь дүүргэсэн болохоор орос загварын хороолол Улаанбаатарт сүндэрлэх нь аргагүй. Гэр хорооллыг устгах төлөвлөгөө нь хэвээрээ. Гэхдээ нийлүүлэлт нь эрэлтээ хангаж чадахгүй байсаар 90 онтой золгожээ. Гэр хороололыг устгаж чадсангүй.
Тав. Миний мэдэх Улаанбаатар
90 гараад монголчуудын амьдралд асар том эргэлт гарлаа. Эхэндээ орой бусгай энэ цагт яах учраа ч олохгүй сууцгааж байв. Өмнө нь бодож, мөрөөдөж, зорьж байсан бүхэн нь нэг л өдөр хумхын тоос болчих нь тэр. Ганзагын наймааны алтан үед монголд барилгын салбар уналтад оржээ. Улаанбаатарт ганц шинэ барилга ашиглалтад ороогүй жил ч бий. Харин 2000 оноос энэ салбар сэргэж байгаа нь та бидний нүдний өмнө илт харагдаж байгаа. Улаанбаатарын хаа саагүй л байшин сав баригдаж эхлэв. Үүнтэй зэрэгцээд газрын маргаан, газрын дуудлага худалдаа гэх зэрэг шинэ ойлголт, нэр томъёо монголчуудын үгийн санд орж ирэв. Бид оршин суугаа газрынхоо ойр орчимд байшин сав бариулахгүй гэж дүвчигнэж байгаад барилгын компани, газар эзэмшигчээс нь баахан мөнгө салгадаг арга ч бий болов. Одоо ч гэсэн Улаанбаатарын хаа нэгтээ газрын маргаан хэрүүл тэмцэл хэл ам болж байгаа гэж мөрийцөх юм бол алдах юмгүй. Соц нийгмийн үед барилга хот байгуулалт хэмээх шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баригдсан орон сууцны хорооллынхоо өнгө төрхийг эвдэж бусниулаад жаахан сул газар нь байшин сууц барих болов. 2000 оноос хойш Улаанбаатар хот тэлсэнгүй. Харин жаахан газар олон байшин шахаж бариад хот бөөгнөрч, шамбааралдсан гэж хэлж болно. Бас орон сууцны нэгдүгээр давхарын тагт цонхыг нь хаалга болгодог, байшингийн хана дагуу залгаж амбаар барьдаг моод борооны дараах мөөг шиг дэлгэрсэн. Замбараагүй байшин Улаанбаатарт нэмэгдэхтэй зэрэгцээд хар утаа баагиулсан гэр хороолол ч бас хүрээгээ тэлж амжсан. Ингээд өвөл болохоор Улаанбаатар маань Утаанбаатар, хавар намартаа Униарбаатар болж хувирч байгаа юм даа. Миний мэдэх Улаанбаатар нэгм иймэрхүү.
Зургаа. Би хийслэл хүү
Би жинхэнэ нийслэл хүү. Зарим хүмүүс хотод төрсөн юм байж хөдөөний өлчир хүн болох гэж оролдох нь надад инээдтэй санагддаг. Улаанбаатарын 1, эсвэл 2-р төрөх эмнэлэгт мэндэлчихээд би тэр аймгийн энэ сумынх гээд нүүр нь улайхгүй намтартаа бичих нь их гайхмаар сонин үзэгдэл. Би бол Улаанбаатарын уугуул. Төрсөн газар гэх юм бол Энх тайвны өргөн чөлөө -1-р төрөх эмнэлэг. Балчир нас, өсвөр нас маань Улаанбаатартаа л өнгөрсөн. Хөдөө орон нутагт хамаатан садан ч байхгүй гэж хэлж болно. Хөдөөний амьдрал маруухан мэднэ. Жинхэнэ хотын жаал байгаа биз.
Долоо. Хотын соёл
Монгол улсад европ загварын орон сууцыг 1950-оноос эхэлж барьж байгуулсан. Яг тэр үеэс л Монголд хотжих үйл явц эхэлсэн гэж хэлэх нь зүйтэй. Одоо хотод төрж өссөн хүмүүсийн гурав дахь үе нь төрж байгаа. Гэсэн ч хотын соёлыг монголчууд эзэмшээгүй байна даа гэж надад бодогддог. Улаанбаатарт яваа таван хүн тутмын 4 нь гудамж талбай, хаа тааралдсан газраа нус цэрээ нийж, шүлсээ хаях юм. Ой гутмаар. За тэгээд бас 3 хүн тутмын нэг нь байшин хашаа, мод бутны доор шээгээд зогсож байх юм. Арай л хүндээр бие засах нь холгүй. Хэн мэдэхэв... Зарим нэг нь гудамж талбайд явж байхдаа хүндээр бие засдаг ч юм билүү?
Хүн шүлсээ хаяхад 25м куб агаарт уг шүлс ууршдаг байна. Энэ нь агаарт урвалд орж исэлдэхдээ наад захын ханиаднаас эхлээд халдварт өвчин үүсгэгч болж хувирдаг. Ингээд бодохоор гудамж талбайн булан тохойд байгаа хүний ялгадас бидний эрүүл мэндэд эргээд ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Идсэн чихэр, татсан тамхиний иш, үнсээ чөлөөтэй хаяна даа. Улаанбаатарын гудамжаар нэг их ганган хээнцэр хүмүүс бөөн хог шороон дотор л таваргаж өгнө дөө. Хотын соёлыг бид хэзээ сурах вэ? Хэрвээ хүмүүс компьютертэй адилхан байсан бол “хог хаяхгүй байх”, “гудамжинд шүлс нусаа хаяхгүй байх”, “ил задгай газар морио харахгүй байх” гэх зэрэг программ зохиогоод тархинд нь суулгачих юм сан.

2007-03-17

Эгэл жирийн Итали эр - Проди


1939 оны 8 сарын 9 өдөр Италийн Скандиано хотод католик шашин шүтлэгтэй олон хүүхэдтэй нэгэн айлд шинэ хүн мэндэлжээ. Эцэг эх нь шинэ хүүдээ Романи Проди гэж нэрлэжээ. Романи Проди Миланы Католик их сургуулийн хууль зүйн тэнхимийг 1961 онд төгсжээ. Дараа нь Романи Проди Милан, Болонье, Лондон хотын эдийн засгийн дээд сургуулиудыг төгссөн байна. Бас АНУ-д хэсэг хугацаанд сурч байжээ. 1963-1964 онд Ломбардскийн дээд сургуулийн харъяа эдийн засаг, нийгмийн судалгааны хүрээлэнд ажилласан байна. 1963-1971 онд Болоны их сургуульд багшилсан байна. 1968 онд Стэнфордын хүрээлэнд судлаачаар ажиллажээ. 1971-1999 онуудад Болоны их сургуулийн аж үйлдвэрийн тэнхимд, 1973-1973 -1974 онд Трентын их сургуулийн эдийн засгийн тэнхимд ажиллаж байжээ. 1974 онд Харвардын их сургуульд урилгаар ажиллаж байжээ. Үүний зэрэгцээ 1974-1978 онуудад италийн “Ил Мулано” гэдэг хэвлэх үйлдвэрийн ерөнхийлөгчөөр, 1981 онд эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг “Номисма” зөвлөгөөний компанид ажиллаж байжээ. 1978-1979 онд Италийн аж үйлдвэрийн яамны сайдаар сонгогджээ.
1982-1989 онд Аж үйлдвэрийн өөрчлөн байгуулалтын хүрээлэнд гүйцэтгэх захиралын албан тушаал хашиж байв. 1993 онд энэ албан тушаалд дахин сонгогджээ. Гэтэл хүнсий үйлдвэрийг хувьчлах үед эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэдэг шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэвч баримт нотолгоо хангалтгүй гэдэг үндэслэлээр 1997 онд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.
Романи Проди 1995 онд парламентын гишүүн болж “Олива” гэдэг зүүний эвсэлийг тэргүүлсэн байна. 1996 оны 5 сарын 17-оос 1998 оны 10 сар хүртэл Италийн ерөнхий сайдаар сонгогджээ. 1999 оны 5 сараас Европын хорооны даргын алба хашжээ. 1999 оны 3 сард Берлин хотод болсон Европын Холбооны чуулга уулзалтаар Романи Продиг Европын холбооны парламентын даргаар сонгожээ. Ингээд 2005 он дуустал Евро парламентыг даргалсан юм. 2006 оны 5 сарын 16-аас Итали улсын сайд нарын зөвлөлийн дарга болжээ. 2007 оны 2 сарын 21-нд засгийн газрын гадаад бодлогыг Италийн парламентын дээд танхим шүүмжилсэний дараа албан тушаалаасаа огцрох өргөдөлөө бичжээ. Гэсэн ч дараа нь түүнийг албан тушаалд нь буцааж томилсон юм. 2003 онд Романи Продигийн амь насанд халдах оролдлого гарч байв. 2003 оны 12 сарын 27-нд шуудангийн илгээмж дотор бөмбөг хийж Романи Продид явуулжээ. Илгээмжийг Проди биечлэн задалсан бөгөөд сохор азаар амьд үлджээ. Романи Проди Левений католик их сургуулийн хүндэт доктор. Эхнэр, 2 хүүтэй юм байна.



"Н" гэдэг үгийг хэлэх хориотой.


Нью-Йорк хотод ниггер гэдэг үгийг хэрэглэхийг албан ёсоор хоригложээ. Энэ шийдвэрийг тус хотын зөвлөл бүр 2 сарын 28-нд гаргасан юм байна. Ниггер гэдэг үг нь өнгөт, хар арьстануудыг гутаан доромжилсон үг мөн гэж хэл зүйчид албан ёсоор мэдэгджээ. Үүний дараа хотын эрх бхригчид оршин суугчдад хандан энэ үгийг хэрэглэхгүй байхыг уриалж тогтоол гаргасан байна. Нигер гэдэг үг хамгийн анх 1786 онд “Шинэ мэдээ” гэдэг америкийн сонин дээр гарч байжээ. Тухайн үед энэ үгийг африкаас хулгайлагдан ирж боолчлогдож байгаа хүмүүсийг ингэж нэрлэдэг байжээ. Харин одоо нигер гэдэг энэ үг нь 400 жилийн өмнөх түүхийн эмгэнэлтэй, аймшигт үеийг хар арьстануудад эргэн сануулдаг болоод байгаа юм. Нью-Йорк хотын хууль тогтоогчид энэ үгийг хэрэглэж байгаа иргэн эх орныхоо түүхийг хүндэтгэн үзэхгүй байгаа гэж ойлгогдох болно гэж нэмж хэлсэн байна. Энэ шийдвэрийг шүмжилэх хүмүүс ч бас гарч байна. Хар арьстан шог зураач Крис Рокийн хэлснээр хотын эрх баригчид ийм шалдир бульдар зүйлээр оролдож нийгэмд хурцаар тавигдаж байгаа асуудлаас олон нийтийн анхаарлыг сарниулах гэж оролдож байгаа юм байна. Одоо ихэнхи америкчууд хар арстангуудыг “афроамерикчууд”, “харууд” гэж нэрлэдэг юм. Гэхдээ “н” үсгээр эхэлсэн энэ үг хүмүүсийн амнаас үе үе гардаг. “Н” үсгээр эхэлсэн энэ үгийг хэрэглэхгүй байх, үгийн сангаас хасах хөдөлгөөн америкийн хэд хэдэн хотод гараад байгаа юм. Техам мужын Бразори хотын дарга “н” үсгээр эхэлсэн үг хэлсэн хүнийг 500 доллараар торгох санал гаргаж байсан юм. Нью-Йоркын эрх мэдэлтэнүүд хориотой үгийг хэлсэн хүнд ямар шийтгэл оноохоо хараахан шийдээгүй байгаа бололтой. Тэдний баталсан тогтоолд хариуцлага тооцох тухай үг өгүүлбэр алга байна.

Нууц намтар


БНАСАУ-ын лидер Ким Чен Ир 1942 оны 2 сарын 16-нд Пэктусан гэдэг партизаны хуаранд төрсөн гэж албан ёсны намтарт нь бичсэн байдаг. Харин албан бус намтараар бол тэр ОХУ-ын Хабаровск хотоос 70 км алсад байрлах Вятский гэдэг гацаанд төрсөн гэлцдэг. Эцэг Ким Ир Сен нь хүүдээ Юра гэдэг орос нэр хайрлажээ. Ким Чен Ир /Юрагийн/ бага нас Вятский гацаанд өнгөрчээ. Тухайн үед Ким Ир Сен Зөвлөлтийн Армийн 88-р бригадийн командлагч байжээ. 1945 оны 11 сард Ким Чен Ир гэр бүлийнхээ хамт Хойд Солонгосын Пхеньян хотод шилжин ирсэн байна. 1950-1953 оны солонгосын дайны үед эцэг эхийнхээ хамт Хятад рү дүрвэжээ. Дайн дууссаны дараа эх орондоо эргэн ирсэн байна. 1960-1964 оны 4 сар хүртэл Ким Ир Сены нэрэмжит Пхеньяний Их Сургуульд суржээ. Их сургуулиа дүүргээд эцгийнхээ аюулгүй байдлын албаны дарга болсон байна. 1961 онд БНАСАУ-ын хөдөлмөрийн намын гишүүн болж 1964 оноос намынхаа Төв Хорооны гишүүн болжээ. 1973 онд Хөдөлмөрийн намын төв хорооны нарийн бичгийн дарга, 1974 онд Ким Ир Сены албан ёсны залгамжлагч гэж зарлагдсан байна. 1980 онд болсон Хөдөлсөрийн намын 6-р хурлаар Төв Хорооны нарийн бичгийн дарга, намын цэргийн хорооны гишүүнээр сонгогджээ. 198/2 оноос БНАСАУ-ын Ардын Их Хурлын депутат болжээ. 1991 оны 12 сарын 24-нд Солонгосын ардын армийн ерөнхий командлагч болсон байна. 1992 оны 4 сарын 20-нд Ким Чен Ир маршал цол авчээ. 1993 оны 4 сараас БНАСАУ-ын батлан хамгаалах төрийн хорооны даргын албан тушаалд томилогджээ. 1997 онд Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. 1998 онд дахин БНАСАУ-ын батлан хамгаалах төрийн хорооны даргын суудалдаа эргэн иржээ. Ингэхдээ улс орны эдийнэ засаг, улс төр, нийгмийн халамж гээд бүх асуудлыг хариуцах болсон байна. Нэг үгээр хэлбэл эрх мэдэл нь нэмэгджээ. БНАСАУ-ын Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тус улсад ерөнхийлөгчийн албан тушаал гэж байдаггүй юм. Ким Чен Ир БНАСАУ-ын хоёр удаагийн баатар. Эх орныхоо болон гадаадын орнуудын 120 гаруй одон медальтай. Бас “Чучхе” онолын талаар онол арга зүйн олон бүтээл бичжээ. БНАСАУ-ын төрийн тэргүүний хувиар тэр ердөө 3 удаа хилийн чанадад зорчиж байжээ. 2000 оны 5 сард БНХАУ руу нууцаар 4 өдрийн айлчлал, 2001 оны 1 сард Хятад руу албан ёсоор 6 өдрийн айлчлал, 2001 оны сүүлээр ОХУ-ын Москва хот руу очиж байжээ. Үүнээс өмнө тэр эцэг Ким Ир Сенийг 1957, 1959 онуудад Зөвлөлт Холбоот Улс руу, 1965 онд Индонез руу, 1983 онд Хятад руу айлчлал хийхэд нь дагалдан явж байжээ. Тэр хоёр удаа гэрлэж байсан бөгөөд 3 хүүтэй гэж албан бус намтарт нь тэмдэглэсэн байдаг. Гэвч Хойд Солонгосын алыан ёсны эх сурвалжид түүний гэр бүлийн байдал, хувийн амьдралын талаар ганц ч үг байдаггүй юм.

Жон Кеннедигийн амь насанд халдсан шалтгаан юунд байв?







Өнгөрсөн 20-р зуунд болсон захиалгат аллагын дундаас хамгийн нууцлаг, хамгийн дуулиантай нь АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннедигийн амь насын хороосон хэрэг юм. Кеннедиг алах ямар шалтгаан байв гэдэг асуултад яг таг хариулт одоо болтол алга байна. 1963 оны 11 сарын 22 өдөр АНУ-ын ерөнхийлөгч тэргүүн хатагтай нар задгай лимузин хөлөглөөд Даллас хотын төвөөр явж байсан юм. 1964 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бэлтгэлээ хангахын тулд тэр Даллас хотод зочилжээ. Орон нутгийн цагаар 12 цаг 30 минутад мэргэн буудагч ерөнхийлөгчийн зүг гал нээжээ. Жон Кеннедигийн биед 2 сум зоогдсон байсны нэг нь яг толгойг нь оножээ. Ерөнхийлөгчийн амь насанд халдсаны дараа тэр даруй Парклендийн эмнэлэгт хүргэжээ. Харамсалтай нь Жон Кеннеди эмнэлэгт ч хүрч чадалгүй хорвоог орхижээ. Техас мужын амбан захирагч бас хүнд шархадсан бөгөөд түүний амь насыг эмч нар аварч чаджээ. 1936 оны 11 сарын 25-нд Жон Кеннедиг Арлингтоны Үндэсний оршуулгын газар нутаглуулжээ. 1963 оны 11 сарын 29-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Линдон Жонсон энэ хэргийг шалгах тусгай хороо байгуулжээ. Тус хороо нь Уоррены хороо гэдэг нэрээр олон нийтэд алдаршжээ. Энэ хорооны бүрэлдэхүүнд сенатын 6, конгрессын 6 гишүүн, Тагнуулын албаны шеф Ален Даллес, хожим ерөнхийлөгч болсон Жеральд Форд, түүнчлэн нөлөө бүхий 14 зөвлөгч, 20 өмгөөлөгч оржээ. Тус хорооны мэдэлд Холбооны мөрдөх товчооны 80 тагнуулч ажиллажээ. Тус хороо байгуулагдсанаасаа хойш яг 10 сарын дараа буюу 1964 оны 9 сарын 24 –нд ерөнхийлөгч Жонсонд 470 худас бүхий тайлангаа илгээжээ. Уг тайлан нь 26 боть бичиг баримт, гэрэл зураг зэрэг эд мөрийн баримтууд багтжээ. Жон Кеннедигийн амь насыг хороосон Ли Хари Освальд нь Беларуссийн нийслэл Минск хотод амьдарч байсан. Хэргийг ганцаараа үйлджээ гэж уг илтгэлд бичсэн байна. Жон Кеннедигийн амь насанд халдсан Освальд ч бас хэдхэн сарын дараа өөрөө захиалгат аллагын золиос болсон юм. Ли Хари Освальдыг цагдаагийн хэлтэсээс шорон руу авч явах үед сурвалжлагч нарын дундаас нэгэн шөнийн клубын эзэн Жек Руби гарч ирээд бууджээ. Освальдын үхлийг ч бас америкчууд телевизийн шууд нэвтрүүлгээр үзжээ.
Даллас хотод болсон эмгэнэлт хэргийн талаар маш олон хувилбар байдаг. Кеннедигийн амь насыг хорооход оросуудын гар оролцсон гэдэг хувилбар ч бий. Ингэж үзэх нэг шалтгаан нь Освальд Зөвлөлт Холбоот Улсын Беларуссийн өөртөө засах бүгд найрамдах орны нийслэл Минск хотод аж төрж байсанд оршиж байна.
Ер нь Кеннедигийн үхэл олон хүнд ашигтай байжээ гэдэг дүгнэлтийг албаны хүмүүс хийсэн байна.
Жон Кеннеди “Холбооны нөөц”-ийн мөнгөтэй холбоотой арга хэмжээ авч байжээ. Энэ нь хэсэг бүлэг хүмүүст огт таалагдаагүй юм байна.
2 дахь хувилбар ёсоор бол Жон Кеннеди зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай хэд хэдэн шийдвэр гаргаж байжээ. Бас Жон Кеннеди Вьетнамын асуудлыг хүч хэрэглэх шийдэхийн эсрэг байр суурьтай байсан юм. Жон Кеннедиг бас барсанаас хойш 3 өдрийн дараа Линдон Жонсон Кеннедигийн асуудлаар чухал шийлвэр гаргажээ. Вьетнамаас америкийн цэргийг гаргах тухай Кеннедигийг зарлигийг цуцалсан байна. Тэр 1964 онд ерөнхийлөгч болмогцоо Вьетнам дахь америк цэргүүдийн тоог огцом нэмжээ. Жон Кеннеди тагнуулын газрын дарга Аллен Даллес болон түүний хүрээний хүмүүсийг албан тушаалаас нь огцоруулж байжээ. Ийд энэ аллага тагнуулынхантай ч холбоотой байхыг үгүйсгэдэггүй байна. Хамгийн байж боломгүй гэмээр хувилбар ч бас бий. Тусгай албанд хүчин зүтгэж байсан Милтон Уильям Куперийн үзэж байгаагаар америкийн элитүүд харь гаригийнхантай холбоо тогтоосон тухай олж мэдээд, энэ тухай олон нийтэд зарлахаар завдаж байжээ.
Ерөнхийлөгчийг нэг хүн биш, хэд хэдэн хүн нэгэн зэрэг буудсан гэдэг таамаглал байдаг юм байна. Засгийн газар болон тусгай албаныхан үүнийг нуун дарагдуулсан гэж хэвлэлийнхэн бичдэг. Учир нь мэргэн буудагч хоромхон зуур хоёр удаа буудахдаа яг онож чадсан нь мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг татжээ. Уоррены хорооны илтгэлд Кеннедигийн зүг маш олон талаас нийт 6 удаа буудсан гэж бичсэн байдаг. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас харвал америкчуудын 70 хувь нь Кеннеди хуйвалдааны золиос болсон гэж үздэг юм байна. Энэ аллагын нууц нь өнөөг хэр тайлагдаагүй. Яагаад гэвэл хэрэг үйлдсэн этгээд, хэргийн гэрчүүд, мөрдөн байцаалт явуулсан цагдаагийнхан бүгд цаг бусаар хорвоог орхисон юм.

Боинг 737-400 онгоцны тухай


Боинг 737 Иргэний агаарын тээвэрт ашигладаг хамгийн түгээмэл онгоц
Иргэний агаарын тээвэрт маш олон төрлийн онгоц үйлдвэрлэж байсан ч Боинг онгоцыг хамгийн найдвартайд тооцож нисэх компаниуд сонгодог байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр Боинг 737 загварын 4100 орчим агаарын хүлэг ашигладагдаж байгаа гэсэн статистик судалгаа байдаг. Энэ нь иргэний нисэхэд хэрэглэж байгаа нийт онгоцнуудын дөрөвний нэг хувийг эзэлдэг гэсэн үг. Боинг 737 онгоцыг дэлхийн 540 гаруй авиа компаниуд ашигладаг. Дэлхийн 190 орчитм орны 1200 гаруй хотод Боинг 737 нислэг үйлддэг. Боингийн хамгийн анхны загвар нь болох “BOING 737-100” 1968 онд бүтээгджээ. Үүнээс хойш Боинг 737-300, Боинг 737-400, Боинг 737-500 загварууд гарсан юм байна. 1998 оноос Next-Generation (Боинг 737-600, Боинг 737-700, Боинг 737-800 и Боинг 737-900ER) загварын онгоц үйлдвэрлэгдэж эхэлсэн гэнэ.
Боинг 737-400 онгоц нь ойрын болон дунд алслалын зайд нислэг үйлдэхэд зориулагджээ. Анхын Боинг 737-400 онгоцыг 1986 онд америкийн иргэний агаарын тээврийн “Пьемонт Эйрлайнз” компаний захиалгаар 55 ширхэгийг үйлдвэрлэж байжээ. Боинг 737-400 онгоцны далавчны урт нь 28,87 метр, нийт урт нь 36,4м, өндөр нь 11,13 метр, дээд хурд нь цагт 910 км, нэг удаа шатахуунаа цэнэглээд 5000 км замыг туулах чадвартай.
MEDENEWS 2007-03-16

Абрамовичын хүүхдүүд эцгээсээ ч баян


Их Британид амьдардаг Оросын бизнесмэн Чукоткийн амбан захирагч Роман Абрамович эхнэр Иринагаасаа салжээ. Хамгийн үнэтэй салалт гэж Их Британий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Тэд гэр бүлээ Орост цуцлуулсан гэж Роман Абрамовичийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Гэрлэлтээ цуцлуулах тухай зөвшилцөлд нь эдэ хөрөнгөө хэрхэн хуваах талаар ч дэлгэрэнгүй дурьдсан байна. Роман Абрамовичын эхнэр нь хөлбөмбөгийн “Челси” багийг өмчлөх санаархалгүй байгаа гэдэг нь одоогоор хэвлэлийнхэнд тодорхой болоод байгаа. Үүнээс өөр зүйл хэвлэлийнхэнд одоогоор ил тод биш байна. Их Британий хуульиар салсан эхнэр нөхөр эд хөрөнгөө яг эн тэнцүү хуваан авдаг. Гэтэл тэд ОХУ-д очиж гэрлэлтээ цуцлуулсан. Иймд хөрөнгө мөнгөө хэрхэн хуваасан нь олон хүний хувьд нууц үлджээ. Америкийн Форбс сэтгүүл Абрамовичыг дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтын 16-рт бичжээ. Албан ёсны бичиг баримтаар энэ жил 40 нас хүрсэн Абрамовичид юу ч байхгүй. Байшин, цамхаг, усан онгоц нь Их Британи, Францад бий. Хувьцаагаа тэр өөрийнхөө 5 хүүхдийн нэр дээр бичүүлжээ. Абрамовичын том ууган охин Анна нь 13, удаах хүү Аркадий нь 12 настай. Гуравдахь хүүхэд Соня нь 11 настай. 4 дэхь нь бас л охин. Нэрийг нь Арина гэдэг. Харин бага хүүг нь Илья гэдэг бөгөөд дөнгөж 3 ой хүрээд байгаа. Нэрээ хэлэхээс татгалзсан нэг эх сурвалж Абрамовичын ихэнхи эд хөрөнгө нь Кипрт бий гэж хэлжээ. Абрамович “траст” хэлбэрт эд хөрөнгөө шилжүүлсэн юм байна. Траст гэдэг нь тухайн эд хөрөнгө итгэмжлэгдсэн этгээдийн мэдэлд байдаг байхыг хэлдэг. Итгэмжлэгдсэн этгээд ашиг орлогоо бенефициар буюу эзэмшигчид шууд өгдөг гэнэ. Эд хөрөнгөө трастын хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд татвар авдаггүй юм байна. Роман Абрамовичын хүүхдүүд насанд хүрмэгцээ бенефициар болох юм байна. Бенефициаруудын нэрст Ирина, болон Абрамовичын нэр алга байна. Киприйн хууль дагуу итгэмжлэгдсэн этгээд, Киприйн засгийн газар, төв банк ч хөрөнгийн хэмжээг нийтэд зарлах эрхгүй юм байна. Баталгаатай эх сурвалжаасавсан мэдээгээр Абрамовичын нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Киприйн нэг иргэн байдаг гэнэ. Бас Лондон дахь офисынх нь туслагч Евгений Тененбаум Абрамовичын хүүхдүүдийн мөнгийг захирах үүрэг хүлээсэн юм байна. Тэр Абрамовичтай 1998 оноос хойш хамтран ажиллаж байгаа юм. Бас ОХУ-ын төрийн Думын гишүүн Ирина Панченко Абрамовичын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бас ажилладаг гэнэ. Ирина Панченко 1997 онд Абрамовичтой танилцаж байжээ. Роман Абрамович эхнэрээсээ салах гэж байгаа тухай анхны мэдээлэл 2006 оны 10 сард Их Британий хэвлэлээр гарч байсан юм. Эхнэр Ирина нь салах санаачлагаа анх гаргасан гэж хэвлэлийнхэн бичиж байлаа. Тухайн үед Абрамовичын хэвлэлийн төлөөлөгч энэ мэдээлэлийг няцааж, хүний хувийн амьдралд хөндлөнгөөс хошуу дүрэхгүй байхыг уриалж байлаа. Роман Абрамович 23 настай Дарья Жукова гэдэг орос бүсгүйтэй дотны харьцаатай гэдгийг олон хүн мэддэг. Гэр бүлээс гадуур харьцаа үүсгэж байгаад дургүйцсэн Ирина салах өргөдөл гаргажээ. Роман Абрамовичын анхны эхнэр Ольга Лысова гэдэг эмэгтэй байсан юм. Тэр түүнтэй нэлээн хэдэн жил хамт амьдарсан юм. Абрамович Ольгад үнэн сэтгэлээсээ хайртай байсан юм. Абрамович бүр Ольгагийн охин Настяг үрчилжээ. Харамсалтай нь Ольга хүүхэд төрүүлэх боломжгүй байсан юм. Роман Абрамовичын эцэг эх нь маш эрт нас барсан юм байж. Өнөр өтгөн гэр бүл зохиох нь Абрамовичын мөрөөдөл байж. Ингээд тэд хоёр тийш болцгоов. Ольга Роман абрамович нар салахдаа хувааж аваад байх эд хөрөнгө гэх юмгүй байлаа. Тэр эхнэртээ нэр өөрөө байраа үлдээж өөрөө юу ч үгүй хоосон гуяа ганзаглаад явсан байна. Роман Абрамович анхны гэрлэлтийнхээ тухай дурсах тун дургүй байдаг. Ингээд Роман Абрамович Иринатай гэрлээд өнөр өтгөн, олон хүүхэдтэй болох мөрөөдлөө биелүлсэн юм. Роман Обрамовичын эд хөрөнгө, тээврийн хэрэгсэлүүд:
Вoeing 767 онгоц - 104 сая долларын үнэтэй
Бага оврын Боинг онгоц- 52 сая долларын үнэтэй.
Хоёр нисдэг тэрэг - нэг бүр нь 65 сая долларын үнэтэй.
Пуужин илрүүлэх төхөөрөмжөөр тоноглогдсон Pelours загварын усан онгоц. Уг онгоц нисдэг тэрэг буулгаж, хөөргөх талбай, усан доогуур шумбагч хөлөгтэй. - 134 сая долларын үнэтэй.
Турк маягийн усан сан, бассейнтай Extasea загварын усан онгоц 134 сая долларын үнэтэй.
Хөлбөмбөгийн "Челси" баг - 261 сая долларын үнэтэй.
Францын "Де Ла Кро" хошуунд байдаг цайз. 30 сая долларын үнэтэй.
Лондон хотын Найтсбриж дүрэгт байдаг 6 давхар байшин – 51 сая доллар
Баруун Сассеск гүнлэгт байрладаг Файнинг-Хилл эдлэн газар. 440 акр газартай. – 33,6 сая долларын үнэтэй.
Лондон хотын Кенсингтон дүүрэгт 9000 метр талбайтай Пентхаус – 54 сая доллар.
Лондон хотын Белграви дүүрэгт 5 давхар асар – 20 сая доллар
Францын Сан Тропе дахь байшин 18 сая долларын үнэтэй.
Францын Каннд “Eden Rock” зочид буудал (260 өрөөтэй -1 тэрбум долларын үнэтэй. Москва хотын захад 15 сая долларын үнэтэй зуслангийн байр

2007-03-14

Уго Чавесыг намнах Бушын төлөвлөгөө

Латин Америк, тэр дундаа Мексик улстай тогтоосон харилцаа нь АНУ-ын хувьд тэргүүлэх байр суурь эзэлдэг гэж ноён Жорж Буш цагаан ордондоо Мексикийн төрийн тэргүүн Винсенте Фоксыг хүлээн авч уулзахдаа мэдэгджээ. Энэ өдөр бол 2001 оны 9 сарын 5 байсан юм. Үүнээс 4 хоногийн дараа Нью-Йорк хотод байрлах дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг Арабыналан хядагчидын халдлагын бай болж нурсан. Нью-Йорк хотод алан хядах ажиллагаа гарсаны дараа АНУ гол анхаарлаа Ойрхи Дорнод руу хандуулжээ. Афганистанд үүрлээд байгаа Аль-Каида бүлэглэлийг устгах, тус бүлэглэлийн тэргүүн Бен Ладеныг баривчлах, Оросуудын далд дэмжлэгтэй явагдаж байгаа Ираны цөмийн хөтөлбөрт хяналт тавих, хямдхан газрын тосны эх үүсвэртэй болох зорилгоор Саддам Хусейныг албан тушаалаас нь зайлуулах гээд ар араасаа хөвөрсөн олон төлөвлөгөөг хэрэгжүүлэх гээд Жорж Буш зав муутай байв. Энэ үед Өмнөд Америкийн орнуудтай харилцах асуудлаа хойш тавиад байсан юм. Гэтэл Латин Америкийн орнуудыг хараанаасаа гаргасан 6 жилийн хугацаанд тэнд олон зүйл өөрчлөгджээ. Коммунизмын үнэр ханхлах болсоныг Жорж Буш одоо л анзаарах сөхөөтэй болж байх шиг. Ингээд 2007 оныг Латин Америктай иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох жил хэмээн зарлав. Бразил, Уругвай, Колумб, Гватемал, Мексик гээд 5 орноор Жорж Буш албан ёсны айлчлал хийж байна. 2007 оны 3 сарын 14 хүртэл Жорж Бушын Өмнөд Америкын орнуудад хийх айлчлал үргэлжилэх юм. Иж бүрэн түншийн харилцаа тогтоох гэж ирсэн ерөнхийлөгч Жорж Бушыг латин америкчууд халуун дотноор угтсангүй. Харин ч энэ нэг юм яах гэж ирж байгаа юм бэ гэлцэн хөөж туух нь холгүй байна. Америкийн төрийн тэргүүний айлчлал хийж байгаа улс орнуудад бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон тухай та телевиз, өдөр тутмын сонины “гадаад мэдээний” булангаас үзэж, харсан байх аа. Халтар царайт киногоор нь л анх монголчууд мэддэг болсон Венесуэль орны ерөнхийлөгч Уго Чавес америкийн эсрэг суртал ухуулгын ажлыг гол зохион байгуулагч нь. Түүнтэй эв санаа нэгтэй байгаагаа индиан гаралтай Боливийн ерөнхийлөгч, Гватемалийн улс төрчид илэрхийлээд байгаа.
АНУ засгийн газар өөрийн эдийн засгийн эрх ашигаа бодож өнгөрсөн 20-р зууны дунд үеэр Латин Америкийн 40 гаруй оронд цус асгаруулсан төрийн эргэлт зохион байгуулсан гэдгийг мартаж яасан ч болохгүй гэдэг үгийг тэд дэлхий даяар цуурайтуулж байна. АНУ Латин Америкийн орнуудын дотоод хэрэгт оролцохгүй байхыг л хүсэж байна гэж жирийн латин америкчууд хэлж байгаа юм. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес АНУ-ын төрийн тэргүүнийг “амилсан чөтгөр” гэж нэрлэж байсан удаатай. Латин Америкийн орнуудын газрын тос, банк санхүү, ашигт малтмалын салбарт АНУ-ын хөрөнгө оруулалтыг шахан гаргахын тулд Уго Чавес тусгай төлөвлөгөө зохиогоод хэрэгжүүлээд эхэлчихсэн. Америкийн нөлөөнөөс Латин Америкийг хамгаалах гол бамбай болох үүргийг Венесуэль улс өөртөө хүлээжээ. Уго Чавес цаг үеэ сайн мэдэрдэг хүн бололтой. Эдийн засаг нь тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа Хятад улсад айлчилж бүх салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Түүнээс гадна Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг эх орондоо урьж хэд хэдэн гэрээ байгуулсан юм. Энэ нь АНУ-д тийм ч таатай байгаагүй нь ойлгомжтой. Уго Чавес америкийн эсрэг эвсэл байгуулах хөдөлгөөнийг тэргүүлж байна. Үүний хариуд Жорж Буш Уго Чавесыг намнах ямар төлөвлөгөө боловсруулж суугаа бол? АНУ, Латин Америкийн орнуудын харилцаа хурцатмал байгаа энэ үед тус бүс нутагт Хятад, Европын Холбоо, Орос, Иран гээд гуравдагч хүчнүүд байр сууриа бэхжүүлж байна.

РИА НОВОСТИ агентлагийн улс төрийн тоймч Владимир Симоновын нийтлэлийг товчлон хөрвүүлэв.
MEDENEWS 2007-03-13

АГИЙН БУРИАДЫГ ЗАЛГИСАН ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ


Агийн Буриадыг өөртөө залгисан Оросын орон нутгийн сонгууль

Орон нутгийн сонгуульд аль нам олон санал авсан бэ?
2006 оны 3 сарын 11 өдөр ОХУ-ын 14 бүс нутагт орон нутгийн сонгууль болж өнгөрсөн юм. ОХУ-ын сонгуулийн ерөнхий хорооны дарга Александр Вешняков өнгөрсөн амралтын өдөр болсон орон нутгийн сонгуулийн дүнг танилцуулсан байна. Санал хураалтад оролцсон нийт сонгогчидын 46 хувь нь Ерөнхийлөгч Владимир Путины талыг баримталдаг “Нэгдсэн Орос” намыг дэмжсэн байна. “Оросын Холбооны Улсын Коммунист нам”- 16, “Шудрага Орос”нам 11,7 хувийн санал авсан байна. Өмнөх сонгуульд ялагдал хүлээж байсан “Барууны хүч” нам олон санал авч чадаагүй ч энэ удаагийн сонгуулиар нийгэмд байр сууриа бэхжүүлж чадсан байна гэдгээ харууллаа гэж оросын улс төр судлаачид мэдэгдэж байна.

“Нэгдсэн Орос” нам лидер гэдгээ баталжээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос тараасан албан ёсны мэдээллээс харвал “Нэгдсэн Орос” нам 13 бүс нутагт олонхийн санал авч чаджээ. Орон нутгийн сонгууль болсон Омск мужын нийт сонгогчидийн 55 хувь, Орлов мужын 39, Самара мужын 33,8, Томс мужын 46,8, Тюмень мужын 65,6, Санкт-Петербург хотын 37,37 хувь нь “Нэгдсэн Орос” намд саналаа өгсөн байна. Дагестаны өөртөө засах оронд нийт санал хураалтад оролцсон иргэдийн 69 хувь нь тус намыг дэмжсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.


“Шудрага Орос” нам Ставропольскийн хязгаарт рейтинг өндөртэй.
Шудрага Орос нам Ставрополтскийн хязгаарын сонгогчидын дийлэнхи олонхийн саналыг авчээ. Иймд энэ хязгаарын амбан захирагчаар Шудрага Орос намын тэргүүн Сергей Миронов томилогдох нь ойлгомужтой болоод байна. Сергей Миронов нь Монгол Улс дахь ОХУ-ын элчин Сайдын Яаманд 10 гаран жил ажилласан хүн гэдгийг та дуулж байсан биз ээ.
Коммунистууд байр суууриа бат хадгалж байна.
Одоогоос 4 жилийн өмнө болж байсан сонгуулийн дүнтэй харьцуулах юм бол энэ удаа ОХУ-ын Коммунист намын нэр хүнд 12,2 хувиар өссөн байна. Орон нутгийн сонгууль болсон бүс нутгуудаас 7 мужид нь тус нам сонгуульд авсан дэмжлэгээрээ 2-р байранд, үлдсэн 7 ммужид нь 3-р байранд оржээ. Оросын коммунистууд 90-ээд оноос хойш тасралтгүй ялагдал хүлээж цөөнх болж байсан. Харин одоо шархаа нөхөж эхэллээ гэж улёс төрийн сэтгүүлчид онцлон тэмдэглэж байгаа юм. Шудрага Орос нам, Коммунист намтай эвсэл байгуулж орон нутгийн хууль тогтоох байгуулагад ажиллах боломжтой гэж ноён Сергей Миронов мэдэгдэж байсан юм. Гэвч Коммунист намын тэргүүн Генадий Зюганов аль намтай эсвэл байгуулахгүй гэж хэлжээ. Зүүний чиг баримжаатай намын эрч хүчийг Мироновын талынхан ашиглах зорилгоор ийм санал тавьж байгаа юм гэж Генадий Зюганов өнгөрсөн даваа гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. 2007 оны 12-р сард болох Орсын Төрийн ДУМ-ын сонгуулийн үеэр Шудрага Орос, Коммунист намын хооронд зүүний үзэл баримтлалтай хүмүүсийн саналыг хувааж авах ширүүн “тэмцэл” болно гэж туршлагатай улс төрч Сергей Марков айлджээ. Энэ эрхэмийн айлдсан төлөг биелэх эсэхийг ирэх 12-р сард хамтдаа харцгаая.
Жириновский ухралт хийв.
Этгээд сонин мэдэгдэл үе үе хийдэг Жириновкийн Либерал Ардчилсан нам энэ удаагийн Оросын орон нутгийн сонгуульд амжилт муутай оролцожээ. Либерал Ардчилсан нам нийт сонгогчидын 7 хувийн саналыг арай ядан авсан байна.
БУРИАД гэдэг нэр үүрд арчигдах уу?
За энэ Оросын орон нутгийн сонгуулийн дүн Монголчуудад ямар хүртээл байх вэ гэж та бодож болох юм. Гэтэл тийм биш юм. Монгол туургатан Буриад зон ОХУ-ын бүрэлдэхүүнд өөртөө засах мужын статустай багтдаг. Засаг захиргааны нэгжийн хувьд Буриадуудыг “орос ах нар” 3 хэсэг болгон хүчээр хуваажээ. Монголтой хил залгаж оршдог Оросын Чита мужыг Агийн буриадын өөртөө засах оронтой нэгтэх эсэх санал хураалт энэ удаагийн Оросын орон нутгийн сонгуулийн үеэр явагдсан юм. Ингэснээр Агийн Буриадын өөртөө засах орон, Чита муж нэгдэж 2010 оноос эхлэн Ар Байгалийн хязгаар нэртэй засаг захиргааны шинэ нэгж болох юм. Үүнээс өмнө Улаан-Үд нийслэлтай Буриадын бүгд найрамдах өөртөө засах орныг Иркутск мужтай нэгтгэх шийдвэрийг Оросын эрх баригчид гаргасан юм. Ийнхүү Орос орны газрын зураг дээрээс БУРИАД гэдэг нэр үүр арчигдах болж байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Оросуудын бэлэг энэ байжээ.

Материал подготовлен интернет-редакцией на основе информации Агентства РИА Новости и других источников
Энэ нийтлэлийг ОХУ-ын РИА НОВОСТИ агентлагийн интернэт редакци болон бусад эх сурвалжуудын гаргасан мэдээлэлд тулгуурлан бичив.
MEDENEWS 2007-03-13

2007-03-12

АЖИЛ ХАЙЖ БАЙНА УУ?


Интернэтээс Европын орнуудад ажилгүйдлийн түвшин ямар байгаа тухай мэдээлэл олж уншаад Монголд энэ асуудал хэр хэр байгаа бол гэж бодож үзлээ. Манай улсад хичнээн хүн ажилгүйчүүдийн эгнээнд харъяалагдаж байгаа бол гэж сонирхов. Гэтэл албан ёсны тоо баримт олдсонгүй. Сүүлдээ ч албан ёсны тоо баримтаар би яах ч юм билээ гэж бодов. Тэртээ өнгөрсөн зууны 60-аад оны дундуур Статистикийн ерөнхий газар, Жин хэмжүүрийн алба нэг байшинд хөршүүд болон нүүж орох үед эрдэмтэн Б.Ренчин гуай худалч, хулгайч хоёр нэг дор орчихлоо доо гэж ёжилж байжээ. Бас дэлхийн улс төрийн томоохон зүтгэлтэн “Нэг хүн нас барвал гашуудал, харин зуун хүн үхвэл статистик тоо” гэж хэлж байсан нь санаанд зурвасхийж орлоо. Ингээд хичнээн хүн монголд ажилгүй байна вэ гэдэг асуултын хариуг олох гэж зүтгэхээ болив. Одоо ад үзэгдээд байгаа “Социалист нийгэмд” Монгол оронд маань тоотой хэдэн их дээд сургууль байсан. Харин одоо тоо томшгүй олон их дээд сургууль ажиллаж байгаа. Их дээд сургуулийн тоогоо хүн амынхаа тоонд хуваах юм бол Монгол улс дэлхийд 1-р байранд орох нь гарцаагүй. Хамгийн гол нь хэр чанартай боловсрол олгож байгаа бол гэдэг нь эргэлзээтэй. Дээд боловсролын үнэмлэх өвөртөлсөн залуус “оюунлаг” байж чадаж байна уу? Ямар ч их дээд сургуулийн чансааг тогтоодог хамгийн шудрага шалгуур бол тухайн сургуулийг төгсөгчидийн хэдэн хувь ажил эрхэлж байгаагаар хэмжигддэг юм. Энэ бол нэгэнт тогтсон дэлхий нийтийн жишиг. Гадаадын их дээд сургуулиуд өөрийнхөө танилцуулгандаа тус сургуулийг төгсөгчидийн хэдэн хувь нь ажил эрхэлж байгааг заавал дурьдсан байдаг гэдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Жил бүрийн хавар “Хонхны баяр” нэртэй архидалт сургуульд болгонд болдог. “Хонхы баяр” хэмээх сайхан нэртэй боловч үнэн чанартаа лонхны баярын дараа монголын олон мянган залуус ажилгүйчүүдийн эгнээнд ордог байна. Ажил олгогч шинэ залуу боловсон хүчинд ямар шаардлага тавьдаг болохыг одоо сонирхоод үзье. Ямар үйлдвэр, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуулага, компаниуд дараах үндсэн нөхцөлийг ажилд орохоор ирсэн хүнд тавьдаг. Үүнд: 1-рт гадаад хэлний мэдлэг. 2-рт Компьютерийн өргөн хэрэглээний багц программ дээр ажиллах чадвартай байх, 3-рт эзэмшсэн мэргэжлээрээ бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, 4-рт харилцааны соёл, 5-рт багаар ажиллах чадвар, 6-рт богино хугацаанд шуурхай бүтээмжтэй ажилладаг байх. Энэ бол үндсэн шаардлагууд. Ажил мэргэжлийнхээ онцлогоос болоод өөр шаардлагууд ч байх магадлалтай гэдгийг та санаарай.
Өдөр тутмын сонин дээр гарсан ажилд авна гэсэн зарлалыг хальт гүйлгээд харахад ихэнхи аж ахуйн нэгжүүд 25-30 хүртэлх насны хүмүүсийг ажилд авна гэсэн байх юм. 25-аас доош насны, эсвэл 30-аас дээш насны хүмүүст өнөөдөр монголд ажилд ороход тийм ч амаргүй байх нь ээ. Гэхдээ мэргэжилдээ эзэн болж чаддаг, өөрийнхөө ур чадварыг таниулсан хэдэн ч насны хүнд ажил түвэггүй олдох нь ойлгомжтой. Монголд зөндөө олон их дээд сургууль байгаа ч сайн боловсон хүчин үнэхээр дутагдалтай байна. Ажилдаа эзэн болж шудрагаар ажиллах хүн ховор байна ш дээ гэдэг үг томоохон компаний хариуцлагатай албан тушаалтаны амнаас гарсан юм. Мэргэжил олгох сургуульд заалгаад арван хуруу шигээ мэддэг болчихсон байх ёстой наад захын зүйлийг шинээр ажилд орсон хүмүүс мэдэхгүй байх юм. Их дээд сургуульд эзэмшсэн байх ёстой мэдлэгийг бид шинэ ажилтандаа заах хэрэг гардаг гэж тэр шогширч байлаа. Эндээс өнөөдрийн Монголын их дээд сургуулиуд ямархуу боловсрол оюутанд өгч байгаа нь “ханхалж” байгаа биз. Монголдоо дээд боловсрол эзэмшсэн хүн бүрийг тааруухан мэдлэгтэй гэж хэлмэгдүүлж болохгүй л дээ. Эх орондоо дээд боловсрол эзэмшсэн ч хилийн чанад “тоогдож” овоо л монгол юм гэж үнэлэгдэж байгаа хуруу дарам хэдэн хүнийг би мэдэх юм байна.Гадаадад боловсрол эзэмшсэн монгол залуус олон байгаа. Тэдний ихэнхи нь тэндээ шингэчих гээд байдаг. Монголдоо ирээд мэргэжилээрээ ажиллах гэхээр авдаг цалин нь чамлалттай санагдаад байгаа нь нууц биш. Өртөг өндөртэй газар амьдардаг хүмүүсийн хувьд монголд авдаг сарын цалин нь ойр зуурын хэрэглээндээ зарцуулдаг л мөнгө нь. Тийм болохоор төрсөн нутаг, гэр орноо санаж бэтгэрч, хүний газар хөдөлмөр эрхэлж байгаа нь хэнд ч илэрхий.
Дээд боловсролтой их сургуулийн ширээнээс өндийгөөд удаагүй байгаа хүмүүсийн хувьд байдал нэг иймэрхүү. За тэгээд амьдралын гачигдалаар их сургуульд орж чадаагүй хэсэг нөхдүүдийн хувьд бол оюуны хөдөлмөр эрхлэх шанс бараг байхгүй. Монголд ийм хүмүүсийн ихэнхи нь “хөдөлмөрийн биржид” бүртгүүлдэг байна. Өнгөрсөн 2-р сард би ажлын шугамаар гадуур явж байгаад Чингэлтэй дүүргийн хөдөлмөр нийгмийн хамгааллын газрын албан тушаалтантай уулзаж байсан юм. Хөдөлмөрийн биржид ямар боловсролтой, хэдий хэрийн насны хүмүүс бүртгүүлдэг вэ? Бүртгүүлсэн хүн бүхэн ажилд орж чадаж байна уу? Ажил олгогчид ямар мэргэжлийн хүнийг илүү сонирхож байна вэ гээд би асуулаа.
Хөдөлмөрийн биржид дээд боловсролгүй, 18-45 насны хүмүүс ихэвчилэн ханддаг байна. Хөдөлмөрийн биржийнхэн ажил эрж байгаа иргэдэд ажлын байрны захиалгаа танилцуулдаг. Тогооч, жолооч, сантехникч, барилга, оёдолын үйлдвэр гээд голдуу л “хар бор” ажлын байр байдаг гэнэ. Гуймтгай мөртлөө голомтгой гэдгийн үлгэрээр хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн иргэд санал болгосон бэлэн ажлын байрыг голж шилнэ. Хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилд орсон зарим нэг нь сар ч болохгүй эргэж ирээд цалин ихтэй өөр ажил олоод өг гээд эргээд ирдэг байна.
Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны талаар олж мэдсэн бүхнээ тантай хуваалцахад ийм байна. Эцэст нь шинээр ажилд орох гэж байгаа хүмүүст бяцхан зөвлөгөө өөрийн зүгээс өгье гэж бодлоо.
1.Ер нь шинээр ажилд орохоор аль ч албан газар ирэхэд “туршилтын хугацаа” гээч шалгуурыг даван туулна. Энэ хугацаанд ажил олгогч таныг тал цалингаар ажиллуулж магадгүй юм. Туршилтын хугацаа дууссаны дараа ажил олгогч таныг жинхэнэ ажилтанаа болгох эсэхээ шийднэ.
2. Аль ч албан газар ажилд орохоор зуны саруудад очиж уулзах нь илүү тохиромжтой байдаг гэнэ. Учир нь зуны улиралд үйлдвэр албан газруудын үндсэн ажилчид нь ээлжийн амралтаа авдаг. Энэ үед боловсон хүчний хэрэгцээ шаардлага гардаг. Яг энэ эгзэгтэй агшинд л гүйж очоод ажиллаад үзээрэй. Зуны 3 сард хэн болохоо таниулж, ур чадвараа гайхуулж чадах юм бол намар тухайн албан газрынхаа жинхэнэ ажилтан нь болчих бүрэн боломжтой.
3. Туршилтын хугацаа дууслаа. Таныг дарга нар нь “тоож” ажилд авахаар бол хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа цалин мөнгөө нухацтай тохироорой. Үндсэн цалин хэд байхаас эхлээд илүү цагийн хөлс ямар байхыг лавлаарай. Зарим мэргэжлийн онцлогоос болоод баярын үеэр ч ажиллуулах тохиолдол гардаг. Хөдөлмөрийн хуулийн дагуу бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд ажиллах юм бол цалин хөлсийг ч ахиухан тооцдог юм.
4. За тэгээд та хэдэн настай, ямар ч боловсрол, мэргэжилтэй байхаас үл шалтгаалж эрхэлсэн ажилдаа л эзэн нь болж чадаж байвал цалин өндөр авах магадлал тэр хэрээр өснө.
5. Үнэхээр хичээнгүйлэн ажилаж байна гэдгээ дарга, даамалдаа харуулаарай. Дарга нарынхаа нүдэнд хэн нэгэнтэй шалдир булидар юм ярьж хөөрж байгаагаар харагдвал жаахан тоогүй. Офисын ажилчид интернэтэд холбогдсон компьютерийн ард суугаад мессенжердээд суучихдаг юм билээ. Үүнийг дарга мэдвэл таныг магтахгүй нь ойлгомжтой.
За тэгээд амжилт хүсье.
MEDE NEWS 2006-03-12

Ажил хийвэл ам тосдоно.


Сүүлийн үеийн судалгаанаас харвал зүүн Европын орнуудаас Литва, Эстони улсад ядуурлын түвшин хамгийн өндөр байгаа юм байна. Эдгээр орны таван иргэн тутмын нэг нь амжиргааны доод түвшингээс ч доогуур орлоготой амь зууж байна. Харин Чех, Швед улсад ядуурал бага байгаа юм байна. Сая нэр дурьдагсан орнуудын хүн амын 9 хүрэхгүй хувь нь нэн ядуу нөхцөлд аж төрж байгаа юм. Ер ньЕвропын орнуудын ядуу иргэд өөрсдийн амжиргааны түвшинг сайжруулахын тулд хурууны үзүүрээ ч хөдөлгөдөггүй бололтой. Тэд амжиргаагаа дээшлүүлэх гэж хичээл зүтгэл гаргадаггүй байна. Сүүлийн 10 жилд Европ тивд “сайн дурын ажилгүйдэл” гээч юм цэцэглэн хөгжиж байна. Тарчигхан амьдралтай Европчууд засгийн газраасаа олгодог нийгмийн халамжын мөнгөнд найдаж, ажил хөдөлмөр эрхлэх тухай бодохыг ч хүсдэггүй ажээ. Нэн ядуу иргэдийн 20 хувь нь идэвхитэй ажил хайж байгаа дүр эсгэдэг гэж энэ судалгааг хийсэн Европын Холбооны мэргэжилтэн сэтгүүлчид ярьсан байна. Одоо Европ даяар хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн 10 хувь нь ажил хөдөлмөр хийхгүй, зөвхөн засгийн газраас өгдөг халамжын мөнгөөр гол зогоодог байна. Нийгмийн халамжын сангаас мөнгө горьдож суугаа иргэдийн тоогоороо Бельги, Польш улс тэргүүлж байна. Харин Кипр, Люксембургчууд нийгмийн халамжаас татгалзаж гар хумхилгүй хөдөлмөр эрхэлдэг, “ажилсаг” хүмүүс юм байна. Ажил хийвэл ам тосдоно гэдэг үгийг тэд яс махандаа шингэтэл ойлгосон бололтой.
MEDE NEWS 2007-3-12