2008-08-23

Дэлхийн мэдээ 2008 08 23 Бямба гараг

Лид1. БНХАУ ын зүүн хойд хэсэгт оросын жуулчидын сууж явсан автобус онхолдсон байна. Осолын үеэр ОХУ ын хоёр иргэн амь насаа алджээ.
Зам тээврийн осол БНХАУ ын зүүн хойд хэсгийн Хэйлунзян мужид болсон байна Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр Цинлинь мужаас Хэйлунзянь муж руу явж байсан автобусанд Оросын 22 жуулчин байжээ. БНХАУ дахь оросын элчин сайдын яамныхан осолын газар очжээ. Одоогийн байдлаар осол гарах болсон шалтгааныг тогтоогоогүй байна.

Лид2. Орос улс цэргийн хүчээ Гүржийн нутгаас бүхэлд нь татах бодолгүй байна гэж АНУ, Францын лидерүүд утсаар ярихдаа хэлсэн байна. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Орос улс гэрээний нөхцөлийг зөрчиж байна гэж мэдэгдсэн байна.
Орос улс цэргийн хүчээ ерөнхийд нь баасан гариг гэхэд татахаа мэдэгдсэн хэдий ч нөхцөл байдал бүр мөсөн тогтворжтол нилээн хэдэн цэргийн ангиа үлдээхийг хүссэн байна. Франц улс мэдэгдэхдээ энэхүү галыг зогсоох гэрээгээр дамжуулан Гүрж болон өмнөд Осетиййн хоорон дахь маргаант байдлыг эцэслэх болно гэлээ . Ажиглагчид хэлэхдээ жийргэвч бүсийг цаашид байлгах үгүй нь тодорхой бус байна Харин цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Жондроү хэлэхдээ эдгээр шалган нэвтрүүлэх цэг . жийргэвч бүсийг Оросууд өөрийн дураар барьж байгуулсан болохоос биш энэ гэрээнд анхнаасаа тусгагдаагүй байсан гэж мэдэгдсэн байна.
Оросын цэргийн удирдлагууд Гүржид энхийг сахиулагчдаа байлгах сонирхолтой байгаа юм. Оросын энхийг сахиулагчид Өмнөд Осет, Абхазын эргэн тойрон дахь жийргэвч бүсэд хяналтаа тогтоох юм. Жийргэвч бүсэд нь Гүржийн нийслэл Тбилиси хүрэх гол зам, агаарын орон зай багтаж байгаа юм. Америкийн ерөнхийлөгч Жорж буш Францын ерөнхийлөгч Николя Саркози нар баасан гаригт утсаар холбогдон ярилцахдаа Оросыг гал зогсоох гэрээг биелүүлээгүй гээд тэд Оросыг яг одооннос эхлээд гэрээний дагуу үйл ажиллгаагаа явуулах ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна.

Лид3. Пакистан улсын ерөнхийлөгч Первез Мушараф албан тушаалаасаа огцорсоны дараа ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарласан байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийг 9 сарын 6 нд явуулах болжээ. 8 сарын 28 гэхэд төрийн тэргүүний албан тушаалд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тодорхой болох юм байна. Пакистанд төрийн тэргүүнийг парламентын гишүүд нь нууц санал хураалтаар сонгодог юм. Нэр дэвшигчид 8 сарын 30 гэхэд нэрээ эргүүлэн татаж авах бололцоотой юм байна. Пакистаны ардын намынхан Беназир Бхуттогийн нөхөр Асиф Али Зардаригийн нэрийг сонгуульд нэр дэвшүүлсэн байна.

Лид4 АНУ ын Оклахама мужид ачааны галт тэрэг онхолдож замаасаа гарчээ. Ачааны галт тэргээр эталон гэдэг химийн бодис тээвэрлэж байжээ.
Төмөр замын осол Оклахома сити хотоос хэдхэн км ынм алсад болжээ. Төмөр замын газрын төлөөлөгчийн хэлснээр машинист хөдлөх бүрэлдэхүүнд гал гарсан тухай диспетчерт мэдээлсэн байна. Хэсэг хугацааны дараа химийн бодис ачсан цуваа ээлж дарааллан дэлбэрчээ. Төмөр замын ослын үеэр хүний амь нас эрсдээгүй байна. Дэлбэрэлтийн дараах гал түймрийг унтраах ажилд хэд хэдэн гал сөнөөх бригад ажиллаж байна. Төмөр замаас холгүй газрын тосны орд газар байдаг тул гал түймэр тийшээ халдах вий гэж албаны хүмүүсийн сэтгэл зовниж байна. Шатаж байгаа галт тэрэгний хар утаа хэдэн арван кмын алсаас харагдаж байна гэж CNN мэдээлжээ.

Лид5. Колумбын нөлөө бүхий хар тамхины наймаачин хууль зөрчигчийг Бразилд байхад нь баривчилжээ. Хуан Карлос Рамирэ Абадиа нь Мануас хот дахь Америкын хар тамхинаас албадан гаргах төвд америкын засгийн газрын онгоцоор хүргэгджээ.
Ноён Рамирэс Абадиа Бразилд байхдаа 30 жил хоригдох ял авж байсан билээ.Америкын прокурор түүнийг 500 тонн кокаин АНУ ын хил давуулсан, өрсөлдөгч наймаачдыгаа хөнөөсөн гэж буруутгаж байгаа юм. Түүнээс гадна Америк Европ руу кокаиний хууль бус наймаа хийсэн хэрэгт буруутгагдаж байгаа Нортэ Дэл Валл бүлэглэлийн гол гишүүн юм. Би би си телевизийн сэтгүүлчийн ярьж байгаагаар Бразилийн засгийн газар хууль зөрчигчийг ойролцоох бар шөнийн цэнгээний газруудаар хар тамхи худалдаалсаар байсан нотолгоо олжээ. Тэрээр баригдсаныхаа дараагаар Мануас хотын шоронд байсан гэж Бразилийн хууль зүйн яамнаас мэдээлсэн байна. Бразилд Рамирэс Абадиагын хөрөнгийг бийтүүмжилж улсын орлого болгожээ. Америкын засгийн газар ноён Рамирэс Абадиагын хөрөнгийг 1.8 тэрбум доллар гэж үнэлсэн байна. Тэрээр 1986 оноос хойш хар тамхины хууль бус наймаа хийж байсан байсан бөгөөд Колумбын шүүхээр 1996 онд ял авсан боловч 2002 онд суллагдсан юм байна.

Лид6. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байна. Америкийн түүхий эдийн бирж дээр баасан гаригийн орой хар алтны үнэ 5.4 хувиар огцом буурчээ. Сүүлийн 4 жилд газрын тосны үнэ ингэж огцом буурч байгаагүй юм.

Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр өчигдөр орой нэг баррель газрын тосны үнэ 114 доллар 59 центын үнэтэй байжээ. Энэ нь өмнөхөөсөө 6 доллар 59 центээр үнэ нь буурсан гэсэн үг юм. Харин Лондоны түүхий эдийн бирж дээр Брент маркийн газрын тосний үнэ ханш 6 доллар 24 центээр буурчээ. Лондон хотод нэг баррель газрын тосыг өчигдөр орой 113 доллар 92 центээр арилжаалж байлаа. Шинжээчдийн үзэж байгаагаар газрын тос олборлогч, нийлүүлэгч байгуулагын гишүүн орнууд олборлолтоо нэмэгдүүлнэ гэж амалсантай холбоотойгоор газрын тосны үнэ буурчээ. 8 сарын 30 аас 9 сарын 1 хооронд АНУд хөдөлмөрчдийн баярыг тэмдэглэдэг. Бараг 3 хоног үргэлжидэг амралтын үеэр ихэнхи америкчууд машинаараа алс хол газар явж аялахаас татгалзах төлөвтэй байна гэж Ассошэйтэд пресс агентлаг мэдээлжээ. Газрын тосны үнэ буурахад энэ мэдээлэл ч нөлөө үзүүлсэн байна.


2008-08-22

Дэлхийн мэдээ 2008-08 22 Баасан гараг

Лид1.Испанины иргэд онгоцны ослын улмаас нас барсан 153 хүний хойноос маш их ихээр гашуудаж байна.Судлаачид онгоцны ослын шалтгааныг тодруулахаар ажилласаар байна.
Испаний ерөнхий сайд онгоцны осолд өртсөн ч амьд үлдсэн 19 хүнтэй уулзсан байна. Амьд үлдсэн хүмүүсийн 4ийх н биеийн байдал маш муу байгаа мөн 5-6 хүн сэхээн амьдруулахад эмчилгээ хийлгэж байна. Өөр найман хүн 8 хүн эмнэлгийн хяналтанд байгаа гэж Испаний хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлжээ. Пүрэв гаригт осолдсон онгоцны шатсан сэгэн дотроос насанд хүрсэн болон өөр хүүхдийн 2 цогцос олдсон байна. Сүйрсэн онгоцоор 2 нярай хүүхэд, мөн бага насны 20 хүүхэд зорчиж байжээ. SPAIN AIR иргэний агаарынн тээврийн компаний удирдлагууд амь зрэгдпсэн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж хэлсэн байна. Шинжээчид маш няхуур ажиллаж нас барсан хүмүүсийн цогцосыг хайж байгаа. Ихэнхи талийгаачдын бие бүхэлдээ шатсан гэж аврах албаныхан хэлжээ. Пүрэв гаригт 38 зорчигчийн цогцос олсон байна.
Лид2.Пакистаны зэвсгийн үйлдвэр дээр бөмбөг дэлбэрлээ
Вах хотын хамгийн том зэвсгийн үйлдвэрийн гадаа 2 бөмбөг дэлбэрлэсэнмй дараагаар цагдааын ажилтны мэдэгдэж байгаагаар албан бус тоогоор доод тал нь 63 хүн нас барч 10 гаруй хүн шархдаад байна
Энэ нь Пакистаны цэргийн салбарын түүхэнд тохиолдож байгаа хамгийн их гарз хохирол учруулсан халдлага болжээ. Талибаны албан ёсны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ, манай орны баруун хойд хэсэгт цэрэг армийн дарангуйлал хүчирхийлэл байдаг учраас энэхүү халдлага нь үүнд дургүйцлээ илэрхийлсэн хариу үйлдэл байлаа гэж тайлбар хийлээ.Талибаны Моолви Умар Би БИ СИ д өгсөн ярилцлагандаа энэ дэлбэрэлтийг гэмгүй эмэгтэйчүүд хүүхдүүдийн үхэлд хариу барьсан халдлага байсан гэлээ Тэрээр хэлэхдээ орон нутаг дахь цэргүүдийг эргүүлэн татахаас нааш Пакистанд энэ мэт халдлагууд үргэлжлэсээр байх болно гэжээ. Пакистаны ерөнхий сайд Иосиф Раза Гилани гэмт хэрэгтнийг заавал олж шийтгэнэ гэдгээ амласан байна Америкийн ерөнхийлөгч Буш түүний энэ санааг дэмжиж байгаагаа илэрхийээд 2 талын удирдагчид эдгээр хэт даврагчдад тууштай арга хэмжээ авна гэдэг дээр санал нэгдээд хамтын ажиллагаагаа дахин батжуулсан байна. Дашрамд дурдахад Вах хот нь өндөр хяналтан дор байдаг Стратегийн өндөр ач холбогдолтой цэрэг арми зэр зэвсгийн маш том үйлдвэрүүдийн цогцолбор газар юм. Эхний бөмбөг үйлдвэрийн том халганы гадна ажилчид ажлаасаа бууж байхад дэлбэрлэсэн бол минутын дараагаар 2дахь бөмбөг зэргэлдээх үйлдвэрийн бас гол гарц хаалган дээр дэлбэрчээ. Нүдээр харсан гэрч Мохид Ахмедийн хэлж байгаагаар Утаан дунд энд тэндгүй хүний цогцос цус харагдаад зогсоогүй амьд үлдсэн хүмүүс өвчиндөө шаналан тусламж гуйн орилж байсан байна. Орон нутгийн цагдаа Насир хан дуррани БИ БИ СИ д өгсөн ярилцлагандаа маш олон хүн гэмтэж шархдсан гээд цаашидч шархдсан хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байна гэв Мөн төдийгүй нас барсан хүмүүс дотор цэргийн бүрэлдэхүүнээс нэгч хүн байгаагүй байна

Лид3. ОХУ Умард Атлантын цэргийн эвсэлтэй хамтран ажиллахгүй гэж Оросын диплоатч Дмитрий Рогозин нотлоон байна.
Цаашид Умард Атлантын цэргийн эсвэл, ОХУ ын цэргийн мэргэжилтнүүд харилцан уулзалт хийхгүй, цэргийн хэрийн сургуулилт зохион байгуулахгүй гэж мэдэгдсэн байна. Умард Атлантын цэргийн эвсэл дэхь ОХУ ын суурин төлөөлөгч Дмитрий Рогозин өнөөдөр Москва руу буцаж гадаад хэргийн яамны мэргэжилтнүүдтэй зөвлөгөө хийх юм байна. АНУ ын засаг захиргаа ч Гүрж дэхь хямрал шийдэгдэхээс нааш Оросуудтай цэргийн салбарт хамтран ажиллахгүй гэж нот бичиг илгээжээ. Өнгөрсөн мягмар гаригт Умард Атлантын цэргийн эвсэл Оросын хамтарсан зөвлөлийн үйл ажиллагааг зогсоожээ. Үүний зэрэгцээ ОХУ Гүржийн нутгаас цэргүүдээ эргүүлэн татаж байна.

Лид4. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж байгаа Жон Маккейны Колорадо, Нью Хэмпшир дэхь сонгуулийн штабын байранд заналхийлсэн утга агуулагатай дотороо цагаан өнгийн нунтаг бодистой захиа ирсэн байна. Захиаөг задлаж үзсэний дараа сонгуулийн штабд ажиллаж байсан х?мүүсийг нүүлгэн шилжүүлжээ.
Колорадо хот дахь сонгуулийн штабад ирүүлсэн дугтуй дотороос цагаан өнгийн нунтаг бодис илэрчээ. Үүний дараа сонгуулийн штабын ажилтнуудыг эмнэлэгийн үзлэнгт хамруулсан байна. Харин Жон Маккейн энэ үед Аризона мужид байжээ. Сонгуулийн штабын байранд мэргэжилтнүүд, шинжээчид ирж үзлэг хийсэн байна. 2001 оны 9 сарын 11 ний өдрийын дараа АНУ ын зарим албан байгуулагад цагаан өнгийн нунтаг бодистой хийсэн дугтуй ирж байсан юм.
Лид5. Хуучны Поп од байсан Гари Глиттер эх нутагтаа ирлээ. Тэрээр насанд хүрээгүй Витнам 2 охиныг садар самуунд уруу татсан хэргээр 3 жил шоронд суусан билээ.
Тэрээр Их Британи руу буцахгүй үлдэхийг хүссэн боловч түүнийг албадан гаргасан байна. Мөн тэрээр Их Британд байх хугацаандаа 1999 онд хүүхдийг уруу татаж садар самуун зураг авсан хэргээр 4 сар шоронд хоригдож байжээ. Тэрээр Мягмар гаригт Витнамаас хөөгдсөнийхөө дараа эх нутагруугаа буцахаас маш их санаа нь зовж байсан бөгөөд Тайландын удирдлагууд түүнийг өөр ямар ч орон хүлээж авахгүй гэжээ. Түүний зорчиж байсан онгоц Банкконгын ХО ЧИ МИН хотод зогсоход Англи руу явахгүй гэж татгалзаж байсан бөгөөд тэрээр зүрхний шигдээс туссан учраас эмчилгээ хийлгэх өргөдөл гаргажээ. Тайланд улс түүнийг хүлээж авахгүй гэж мэдэгдсэний дараа тэрээр хятадын газар нутаг Хонг Конг –д газардаж мөн л үлдэх хүсэлт тависан боловч татгалзсан байна. Би би си телевизийн сэтгүүлч Жонатан Хэдийн хэлж байгаагаар одоогын байдлаар 19 орон Гари Глиттерийг хүлээн авахгүй гэжээ. Тэрээр хаана амьдрахыг хүссэн тэр газартаа цагдаагын хяналтанд байх бөгөөд хүүхдийн ойр хаьцаа явж интернэт хэрэглэхийг нь хоригложээ.

Лид6. Пүрэв гарагийн орой Өмнөд Осетийн Цхинвали хотын төв талбайд Оросын Марийнский театрын симфони найрал хөгжмийн баг тоглолт хийсэн байна.
Бид данй хөлд сүйдсэн хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр ирсэн гэж удирдаач нь хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Хэрвээ ОХУ ын цэргүүд Өмнөд Осетийн ард түмэнд тусламж үзүүлээгүй бол илүү их хэмжээний хохирол гарах байсан гэж найрал хөгжмийн багийнхан онцлон тэмдэглэжээ. Оросын Санкт Петербургийн Марийнский театрынхан Цхинвали хотод тоглолт хийхийн тулд өмнө нь төлөвлөсөн бүх тоглолтоо хойшлуулжээ. Тоглолт хийхэд шаардлагатай 140 тонн тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэгийг дөрвөн онгоцоор авч иржээ. Өмнөд Осетод концерт тоглосон нь дайн дуусаж энх амгалан цаг ирж байгаагийн шинж тэмдэг гэж Санкт Петербургийн амбан захирагч Александр Вахмистров хэлжээ.

2008-08-21

Дэлхийн мэдээ 2008 08 21 Пүрэв гараг

Лид1.Испаны ИспаниЭйр компаны иргэний агаарын тээврийн онгоц Мадрид хотоос хөдөлснийхөө дараа удалгүй осолджээ. Онгоцны бүхээгт 172 хүн байжээ. Тэдний 9 нь нисэхэ багийн гишүүд байсан гэж агаарын тээврийн компаний төлөөлөгч мэдээлсэн байна. Аюрах албаныхан 153 хүн нас барсан гэж мэдээлжээ.
Ослын шалтгааныг шинжээчид судлаж байна. Хохирогчдын ар гэрийнхэн онгоцны буудалд ирж амь үрэгдсэн хамаатан садныхаа цогцосыг нь таних ажилд оролцжээ. Онгоцны бүхээгт байсан 19 хүн амьд үлдсэн бөгөөд тэдний эрүүл мэндийн байдал нь маш хүнд байгаа юм байна. Аврах албаныхан онгоцны хар хайрцагийг олж шинжээчдэд шилжүүлжээ. Канарын арал руу нислэг үйлдэх ёстой байсан энэ онгоц Мадридын нисэх онгоцны буудлаас хөөрөөд хэдхэн минутын дараа зүүн хөдөлгүүрт нь гал гарч улмаар эх бие нь бүхэлдээ шатжээ. Осол болсон газар аврах албаны 70 гаруй машин, гал сөнөөх алба, түргэн тусламжийн машин илгээсэн байна. Галыг унтраахад нисдэг тэрэг ч ашиглажээ.Зорчигчдын дотор Чили, Колумб, Швед, Германы иргэд байжээ. Испанний аврах албаныханы мэдээлснээр амь үрэгдсэн зорчигдийн дунд хүүхдүүд байжээ. Нисэх багийнхан агаараас хөөрөх үедээ алдаа гаргасан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар таамаглал дэвшүүлжээ.
Энэ онгоцыг одоогоос 15 жилийн өмнө үйлдвэрлэсэн бөгөөд сүүлийн 9 жилд Spanair агаарын тээврийн компанид харъяалагдаж нислэг үйлдэж байжээ. Онгоц хамгийн сүүлчийн удаа өнгөрсөн 1 р сард техникийн үзлэгт орсон бөгөөд тухайн үед ямар ч гэмтэл согог илрээгүй гэж Spanair компаний төлөөлөгч Серхио Альярд мэдээлжээ.
Осол болсон газар ажиллаж байгаа Би Би Си ийн сэтгүүлч онгоцны эх бие хэдэн хэсэг болж хуваагдаж, сүүл хэсэг нь бүхэлдээ шатсан гэж хэлсэн байна. Spanair агаарын тээврийн компани нь Scandinavian Airlines Systems (SAS) компаний охин компани юм. Түлш шатахууны үнэ нэмэгдсэнээр Spain air компани санхүүгийн хүгндрэлтэй байдалд оржээ. Энэ оны эхний хагаст Spanair агаарын тээврийн компани 81 сая долларын алдагдалтай ажиллажээ. Эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж SPAIN AIR нислэгийн компани орон тооны цомхотголд1062 албан хаагчийг хамруулж, нислэг үйлддэг чиглэлээ ч багасгах тухай зарласан байна. Онгоц осолдохоос хэдхэн цагийн өмнө Spanair компаний нисэгчид нь ажил хаялт зарлах болно гэж удирдлагадаа анхааруулж байжээ.

Лид2. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс Польшийн гадаад хэргийн сайд Радослав Сикорский нар лхагва гаригт Варшав хотод батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан байна.
Ийнхүү АНУ ын пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмжийг Польшийн нутаг дэвсгэр дээр байрлах боллоо. АНУ ын Пэтриот пуужин харвах төхөөрөмж, нийт 96 ширхэг пуужин байрлуулах тухай асуудлаар сүүлийн хэдэн жилийн турш Польш, АНУ ын хооронд хэлэлцээр хийгдэж байсан билээ. Пужингийн довтолгоооноос сэргийлэх төхөөрөмжийн нэг хэсэг болох зүүн европын агаарын орон зайг бүхэлд нь хянах хүчин чадалтай радарыг Америкийн цэргийн мэргэжилтнүүд Чех улсын нутагт байрлуулах тухай гэрээг 7 сарын 8 нд байгуулж байсан. Зүүн Европт пуужингийн довтолгооноос хамгаалах тусгай төхөөрөмж байрлуулж байгаа нь лалын шашинтай, алан хялагч орнуудын гэнэтийн халдлагаас Европ тив дэхь холбоотон орнуудаа хамгаалахад хувь нэмэр болно гэж тайлбарлаж байна:. Гэвч зүүн европт АНУ ын цэргийн ямар нэгэн байгууламж байрлахыг ОХУ эрс эсэргүүцэж байна. ОХУ ын батлан хамгаалах яамныхан Чех, Польшийн зүг цөмийн цэнэгт хошуутай пуужин онилно гэж анхааруулж байна. Үүний зэрэгцээ Польшийн зарим иргэд Варшав дахь АНУ ын элчин сайдын яамнб гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
.
Лид3. Алжирийн нийслэлээс 150 кмын алсад орших Буйра хотод хүчтэй дэлбэрэлт наад зах нь 12 хүн амь насаа алдаж, 42 гаруй хүн шархадсан байна.
Тэсрэх бөмбөгтэй машин Софи зочид буудлын гадаа дэлбэрээх үед дэргэд зогсож байсан автобус хэлмэгдсэн байна. Харин хоёр дахь дэлбэрэлт Буйра хотын нөгөө хэсэгт цагдаагийн газрын гадаа болжээ. Халдлагийн хариуцлагийг одоогоор хэн ч өөртөө хүлээгээгүй байна.
Эрх баригчдын хэлж байгаагаар дэлбэрэлт лхагва гаригийн үдээс хойш 15 минутын зайтай болжээ Энэ халдлагаас нэг өдрийн өмнө Алжирийн зүүн хэсэг Баумэрдэс хотын ойролццоо цагдаагийн коллежийн дэргэд бөмбөгтэй машин дэлбэрч 48 хүн нас барч 38 хүн хүнд хөнгөн хэмжээгээр шархадсан билээ. Ройтерс агентлагын сурвалжлагчид гэрчүүд ярилцлага өгөхдөө т аймшигтай дүр зураг харагдаж байсан гэж хэлсэн байна.
Автобус орвонгоороо эргэж ойролцоох усан сан цусанд будагдаж энд тэнд урагдсан хувцас бугуйн цаг хэвтэж байжээ. Тэр ч бүү хэл дэлбэрэлтийн үеэр хол шидэгдсэн гар утасанд дуудлага ирсээр байжээ.
Лид4. Нигер улсын ерөнхийлөгч Умара Ярдуа зэвсэгт хүчний салбарынхаа өндөр албан тушаалыг генералуудыг албан тушаалаас нь огцоруулсан байна.
Ерөнхийлөгч Умара Ярдуа Мекка хот рүү мөргөл хийхээр явахын өмнө батлан хамгаалах салбартаа халаа сэлгээ хийжээ. Умара Ярдуа төрийн тэргүүн болсоноосоо хойш анх удаа батлан хамгаалах салбартаа ийм томоохон өөрчлөлт, халаа сэлгээг хийж байна. Төрийн тэргүүнийг хилийн чанад руу айлчлалаар явсан хойгуур нь цэргүүд төрийн эргэлт хийж болзошгүй гэж сэрэмжилсэн тул ерөнхийлөгч ийм алхам хийжээ гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. Үүнээс өмнө Нигерийн ерөнхийлөгч газрын тос олборлодог компаний захиралыг ажилаас нь халж байжээ.

Лид5. Аливаа хүний генетикийн код нь аль улсад амьдарч байгаагаасаа хамаарч өөрчлөгдсөн байдаг гэнэ. Ийм дүгнэлтийг Европын судлаачилд хийсэн байна.
Хүн төрөлхтөний түүхэнд тохиолдсон томоохон үйл явдалууд бидний бие махбод, гений түвшинд ул мөрөө тод томруун үлдээдэг. Цаг уурын өөрчлөлт, халдварт өвчин, дайн тулаан гээд томоохон үйл явдал нь хүмүүст гений нөлөөлдөг байна. Европчуудаас италичуудын бие махбод, гений эрс ялгагдаж байна. Энэ нь Альпийн нурууны цаана амьдарч байсан бусад хүмүүстэй Италичууд аль болох тусгаарлагдмал амьдарч бйсантай холбоотой юм байна. Сүүлийн үед Европт олон сая цагаачид аж төрж байгаа. Иймээс хэдэн арван жилийн дараа Европт амьдарч байгаа хүний гарал үүслийг нь ДНК ийн шинжилгээгээр тогтоох боломжгүй болно гэж эрдэмтэд үзэж байна.

2008-08-20

Дэлхийн мэдээ 2008 08 20 Лхагва гараг

Лид1. Өнөөдөр Францын ерөнхийлөгч Николя Саркози Афганистан улс руу явсан байна. Өнгөрсөн мягмар гаригт Афганистанд алба хааж байгаа Францын цэргүүд сүүлийн 25 жилд анх удаа томоохон хэмжээний хохирол амссан юм. Николя Саркози цэргүүддээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр Афганистаныг зорьжээ.
Афганистаны нийслэл Кабул хотоо зүүн зүгт 50 км ын алсад Францын цэргүүд талибан хөдөлгөөний алан хядагчидтай тулалдаж байхдаа бүслэлтэнд оржээ. Буудалцааны үеэр Францын 10 цэргийн албан хаагч амь үрэгдсэн байна. Энэ тулаанд өөр 20 хүн шархаджээ. Зөвхөн нэг удаагийн тулаанд Францын цэргүүд хэзээ ч ийм томоохон хэмжээний хохирол амсаж байгаагүй юм. 1983 онд Францын 58 цэрэг Ливаны Бейрут хотод амь насаа алдсан байсан. Афганистан улсад 2002 оноос хойш Францын 24 цэрэг эрс амь үрэгджээ. Их хэмжээний хохирол амсаад байгаа Францын цэргүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх нь Николя Саркозигийн Афганистан улсад хийж байгаа айлчлалын зориолго оршиж байна. Франц улс ойрын хугацаанд Афганистан руу нэмж 700 цэргийн албан хаагчийг илгээхээр төлөвлөж байна. Одоо Афганистанд Францын 2600 цэрэг алба хааж, алан хядагч Талибан хөдөлгөөнийхэнтэй тэмцэж байна. Афганистанд алба хааж байсан францын цэргүүд амь үрэгдсэний дараа Францын жирийн иргэд Афганистанд болж байгаа зэвсэгт мөргөлдөөнд бид оролцохгүй ёсгүй гэж ярьцгааж байна. Францын хүн амын гуравны нэг нь Афганистанаас цэргүүдээ эргүүлэн татахыг шаардаж байна. Гэвч Францын ерөнхийлөгч Саркози цэргүүдээ эргүүлэн татах бодолгүй байна. Францын цэргүүд Умард Атлантын цэргийн эвсэлийн бүрэлдэхүүн хэсэг болж Афганистанд алба хааж байгаа юм. Өнгөрсөн мягмар гаригт Кабул хотоос 50 км ын алсад болсон тулаанд Талибан хөдөлгөөний 13 алан хядагч амь үрэгдсэн гэж Афганистаны батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч уламжилсан байна. Амь үрэгдсэн алан хядагчийн нэг нь Пакистаны иргэн байжээ. Афганистан дах Би Би Си телевизийн сурвалжлагчийн мэдээлснээр халдлагша дэлбэрэлт энд өдөр бүр гарч байгаа юм байна.

Лид2. Замби улсын ерөнхийлөгч Франц улсад нас барсан байна.
Замбигын улсын тэргүүн Лэвай Мнаваса 59 насандаа Пранцын нэгэн эмнэлэгт 6 сард нас барсан баржээ.
Ерөнхийлөгч Мнаваса Египеттэд болсон Африкын холбооны уулзалтан дээр байх үедээ хүнд өвчтэй байжээ. Тэрээр дараа нь Франц улсыг зорижээ. Түүний ирсэн шалтгаан нь Зимбабвед сүүлийн үед тулгараад байгаа хүчирхийллийн талаар хэлэлцэхэд оршиж байлаа. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш талийгаачын ар гэрийнхэнд гүн эмгэнэлээ илэрхийлсэн бөгөөд тэрээр өөрийн улс орон төдийгүй африкын ардчиллалын алтан хараацай байсан гэсэн бол Францын ерөнхийлөгч Николя Саркози мөн эмгэнэлэ илэрхийлээд Африк даяар том гарз учирлаа гэж хэлжээ. Би би си телевизэд ноён Каунда хэлэхдээ тэрээр маш сайн удирдагч байсан. Хүмүүс бүгд хайртай. Бидний төлөө маш их зүйл хийсэн гэсэн байна. Эрүүл мэндийн байдал нь 2002-2008 оны үед муу байжээ. Талийгаач эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг байжээ.

Лид3.Флоридогын ард иргэд хар салхины үеэр орогнох байранд хорогджээ.Флоридагын өмнөд хэсгийн гудамж болон уулархаг хэсгээр усанд автсан бөгөөд азаар ноцтой аюул хохирол учраагүй байна.
Фэй хар салхи 100 км цагийн хурдтай байгаа бөгөөд Өмнөд хэсгийн 58 мянга гаруй хүн цахилгаангүй байгаа юм байна. Хар салхиний үеэр 100 гаруй Карибын иргэн нас баржээ. Өмнө нь Флоридад цөөн тооны Торнадо салхи дайран өнгөрч ойролцоогоор 50 хүн нас барж байсан. Улсын онцгой байдлын албанаас 2008 онд Атлантын далайн хар салхины улиралд 6 удаа онц ноцтой үзэгдэл тохионо гэж мэдэгдэж байжээ. Хар салхи нь Окийчобэгээс 15 милийн зайд орон нутгийн цагаар 15:00 цагт дайран өнгөрсөн байна. Хар салхи Куба болон Доминиканыг бүхэлд нь усанд автуулсан бөгөөд тэнд 100 гаруй хүн нас барсан гэж мэдэгджээ
.
Лид4. Аргентин улсын нийслэл Бойнос Айросд нэгэн томоохон хэмжээний гал түймэр нэгэн диско клубд гарсан билээ.Энэ гал нь 2004 оны 12 сард гарсан бөгөөд уг галыг гаргасан хэмээн 15 хүнийг буруутгаж байсан.
Энэхүү аюулын уршигаар 194 хүн нас барсан бөгөөд тэдний ихэнхи нь өсвөр насныхан байжээ. Аргентины ард иргэдийн хувьд 2004 оны 12 сарын 30 ны өдөр тэдний гүн эмгэнэл гашуудлын өдөр болон үлджээ. Тэр шөнө хэн нэгэн хүн Кромагно шөнийн клубын гадаа маш их хортой бодс цацаж гал асааж байсан юм. Гал түймрийн үеэр 1500 хүн бэртсэн байна. Тэр үеийн дүр зургийг дахин дурсахад үнэхээр сэтгэл эмзэглэмээр. Түлэгдсэн хүмүүс энд тэндгүй байжээ. Энэ клубын эзэн болон тэнд тоглолтоо хийдэг байсан Каллэжерос хамтлагын гишүүдийг энэ хэрэгт холбоотой гэж орон нутгийн цагдаа шүүхийнхэн буруутгаж байсан юм. Хохирогчдын эцэг эхчүүд шүүх хурлыг үнэн шудрагаар шийдэж, гал түймэр гарсан шалтгааныг тогтоохыг хүсэж байна.

Лид5. Их Британий хуучин поп од Гэри Глиттэрийг Тайландын хууль сахиулах байгуулагийнхан албадан гаргажээ. Түүнийг зүрхний шигдээс болсон гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Поп одыг насанд хүрээгүй 2 охиныг садар самуунд уруу татсан хэргээр 3 жил шоронд хориод байсан юм. Дуучин Паул Францис Гэдд энэ жил 64 настай. Түүнийг Тайландын Банког хотод ирмэгц онгоцыг нь солиж Их британи руу нь буцаажээ.Гэхдээ тэрээр эх нутагруугаа буцахаас татгалзаж Тайланд эсвэл өөр Азийн ямар нэгэн оронд үлдээхийг шаардсан байна. Глиттэр 1970 оноос хойш сая сая гаргаж албомоо худалдаанд гаргаж дуу нь хит болж байсан юм.

2008-08-19

Дэлхийн мэдээ 2008 08 19 Мягмар гараг

Лид1. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф өчигдөр орой ард түмэндээ хандан телевизээр үг хэлэхдээ албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгджээ.
Пакистаны парламентад олонхи болсон улс төрийн нам ерөнхийлөгч Первез Мушарафт итгэл үзүүлэх эсэх асуудлаар хэлэлцүүлэг явуулах гэж байсан юм. Одоогоос 12 хоногийн өмнө Беназир Бхутто асаны тэргүүлж байсан Ардын нам, Наваз Шарифийн удирддаг Мусульманы лиг намынхан хамтран Мушарфт итгэл үзүүлэх эсэх асуудлыг парламентад өргөн барьжээ. Первез Мушарафын үйлдсэн гэм буруутай үйлдэлийн тухай урт жагсаалт надад бий гэж Наваз Шариф хэвлэлийнхэнд мэдээлж байжээ. Улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал үүсгэхийг Мушараф хүсэхгүй байгаа тул албан тушаалаа орхиж байгаагаа мэдэгджээ. Первез Мушараф 1999 онд төрийн эргэлт хийж засгийн эрхийг авсан юм. Олон улсын алан хядлагатай хийж байгаа тэмцэлд Первез Мушараф АНУ ын талыг тууштай баримталж байсан юм. Первез Мушараф телевизээр үг хэлэхдээ улс төрийхн өрсөлдөгчид нь намайг гүтгэж, ард түмнийг хууран мэхлэж байгаа гэж онцлон тэмдэглэжээ. Цахилгаан эрчим хүчний салбарын хямрал, эдийн засгийн хүндрэлтэй асуудал нь миний явуулж байгаа бодлоготой огт холбоогүй гэж Мушараф хэлжээ. Первез Мушараф дахин сонгогдохын тулд Пакистаны дээд шүүхийн 60 гаруй хуульчийг ажлаас нь халж байжээ. Гэвч 2008 оны 2 сард Мушарафын талыг баримталдаг улс төрийн нам парламентын сонгуульд ялагдал хүлээсэн юм. Первез Мушараф ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон нь АНУ, Их Британи улсын хувьд одоо тийм ч чухал ач холбогдолгүй юм. Хэрвээ Мушараф одоогоос хэдэн жилийн өмнө огцорсон бол АНУ анхааралдаа авах байсан юм. Тогтвор муутай эвсэлийн засгийн газартай, уулархаг бус нутгаараа алан хядагчид орогносон, орон нутгийн жижиг бүлэглэлүүд нь вант улсын хэмжээнд хүрсэн төвлөрсөн төр засгийнхаа үгийг сонсохдоо дурамжхан болчихсон Пакистан улсын дараагийн ерөнхийлөгч хэн болохын барууны улс төр судлаачид таамаглаж чадахгүй байна. Пакистаны парламентад олонхи болсон нам эвсэлүүд сонгуулийн үр дүнгээр засгийн эрхийн авсан тул АНУ ын хувьд илүү найдвартай түшиг тулгуур нь болж чадна гэж Вашингтон найдаж байна. Пакистаны улс төрийн амьдралд зэвсэгт хүчний командлагч гол үүрэгтэй байдаг. Энэ удаа Пакистаны армийн генерал Ашфак Киани сонгуулиар гарч ирсэн улс төрийн намын талд оржээ. Цөмийн зэвсэгтэй Пакистан улсад хэт үндсэрхэг лалын шашинтнуудын гарт орно гэж айдас одоогоор байхгүй байна. Одоо Пакистаны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр тус улсын парламентын дээд танхимын дарга Мохаммедмиан Соомро ажиллаж байна.

Лид2.ОХУ ын зэвсэгт хүчний ерөнхий штабын даргын орлогч Анатолий Ноговицын РИА НОВОСТИ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэхдээ ОХУ ГҮржийн нутаг дэвсгэрээс цэргүүдээ гаргах тухай яриагүй. Харин Гүржийн нутгаас цэргүүдээ эргүүлэн татах арга хэмжээг эхлүүсэн гэж мэдээлсэн байна.
Цэргүүдээ гаргах, эргүүлэн татна гэдэг бол хоёр өөр ойлголт. ОХУ ын ерөнийлөгч Дмитрий Медведев Францын төрийн тэргүүнтэй утсаар ярихдаа цэргүүдээ эргүүлэн татах тухай ярилцсан гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн ням гаригт Дмитрий Медведев Николя Саркозитай утсаар ярихдаа цэргүүдээ Өмнөд Осетийн нутаг рүү эргүүлэн татна гэж ярьжээ. ОХУ Өмнөд Осетод энхийг сахиулахын тулд цэргүүдээ үлдээх эрхтэй гэж ОХУ ын ерөнхийлөгчийн Өмнөд Осет дахь бүрэн эрхэт төлөөлөгч тайлбарласан байна.
Оросын цэргийг Гүржийн нутгаас гаргах ажил долоо хоногоос хэтрэхгүй байх ёстой гэж Германы канцлер Ангела Меркель хэлсэн бол Францын ерөнхийлөгч Николя Саркози хэрвээ ОХУ цэргүүдээ Гүржйн нутгаас гаргахгүй бол Европын холбооны хэмжээнд ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэж Оросын эрх баригчдад анхааруулжээ. Гэвч ОХУ 1999 онд Гүрж Оросын хооронд байгуулсан тунхаглалыг сахин мөрдөх болно гэж мэдээлж байна. Одоо Гүржийн нийслэл Тбилиси хотоос 35 км ын алсад Игоети сууринд ОХУ ын хуягт зэвсэгт бүхий цэргүүд байгаа гэж Би Би Си ийн сэтгүүлч Гэбриэл Гейтхаус мэдээлжээ. Оросын цэргүүд Гори хотыг хяналтандаа байлгасаар байна.

Лид3. Их Британи улсын Стаффордшир гүнлэгийн нутаг дэвсгэрт явж байсан хочёр давхар автобус онхолдожээ. Автобусанд гадаадын 60 гаруй ажилчид сууж явжээ.
Хоёр давхар хувийн энэ автобусаар Польш, Литва, Өмнөд Африкийн ажилчид "Альтон Тауэрс" амралт чөлөөт цагийн хүрээлэн рүү явж байжээ. Автобус Алтон тосгоноос холгүй явж байхдаа суудлыг машинтай мөргөлдөж улмаар 5 метрийн гүн ангал руу унажээ. Осолын үеэр нэг хүн амь үрэгдсэн бол 18 хүн бэртэл гэмтэл авсан байна. Тэдний 3 ийнх нь биеийн байдал маш хүнд байгаа гэж эмч нар хэлжээ. Хүнд гэмтсэн хүмүүсийг эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хэвтүүлжээ. Харин хөнгөн гэмтэл авсан 43 хүнд эмнэлэгийн тусламжыг осолын газар дээр үзүүлсэн байна. Осол болсоноос хойш хэдхэн хоромын дараа түргэн тусламж, аврах алба, гал сөнөөгчид хүрэлцэн ирсэн байна. Цагдаа нар ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Лид4. Өнөөдөр Брюссель хотод Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт болох гэж байна. Уулзалтаар Умард Атлантын Цэргийн Эвслийн гишүүн орнуудл ОХУ тай ямар байдлаар цаашид харилцаагаа хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг хэлэлцэх гэж байна.
Умард Атлантын цэргийн эвсэлийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарыг уулзалтыг АНУ ын санаачлагаар зохион байгуулж байгаа юм. Энэ уузалтанд оролцохоор АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс Брюссель хотод хүрэлцэн ирсэн байна. Умард Атлантын гишүүн орнууд ОХУ -д хандах хандлагаа өөрчлөх, Гүржид туслах арга замыг сонгох гэж байна. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Брюссель хотод ирэхийн өмнө ОХУ маш аюултай улс төрийн тоглоом хийж байна гэж мэдэгдээд Москваг стратегийн ялалтыг Гүржид байгуулах боломж олгохгүй гэж хэлжээ.

Лид5. Байконурын сансрын буудлаас Протон М загварын пуужин амжилттай хөөрсөн байна. Энэ пуужин америкийн Inmarsat 4F3 хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргах юм.

ОХУ ын сансрын нислэгийг удирдах төвийн мэдээлсэнээр пуужин амжилттай хөөрсөн бөгөөд хэд хоногий дараа дэлхийн тойрог замд хиймэл дагуулыг байрлуулах юм. Протон М пуужинг 8 сарын 14 нд хөөргөхөөр төлөвлөж байсан ч техникийн саатал гарсан тул нислэгийг хойшлуулжээ. Америкийн хиймэл дагуул нь 1,5 сая долларын өртөгтэй бөгөөд далай тэнгист яваа усан онгоцтой холбоо тогтооход ашиглах юм. Хиймэл дагуулыг зохион бүтээхэд АНУ, Франц, Их Британи, Канад, Германы мэргэжилтнүүд хувь нэмэрээ оруулжээ.

2008-08-18

Дэлхийн мэдээ 2008 08 18 Даваа гараг

Лид1. ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев 8 сарын 18 аас эхлэн Гүржээс цэрэг дайчдаа татан гаргаж эхэлнэ гэдгээ амалсан байна.
Өмнөд Осетийн нутаг дэвсгэр дээр ОХУ “Точка” хэмээх шуурхай тактик бүхий пуужингийн хэд хэдэн иж бүрдэл болон цэргийн баазын мөргөлдөөний бүсэд ойрхон цэргийн анги нэгтгэлийн зарим хэсгийг байрлуулсан тухай америкийн Де Нью Йорк сонинд өчигдөр мэдээлсэн байна. Пентагоны өндөр албан тушаалын төлөөлөгчийн хэлснээр 8р сарын 15 нд Точка иж бүрдэл пуужинг Өмнөд Осетийн нутаг дэвсгэрт аваачсан гэнэ. Цхинвалийн хойд дүүргүүдэд байрлуулсан энэхүү пуужингийн хамрах хүрээнд Тбилиси , Кутаиси зэрэг Гүржийн ихэнх хэсэг
орж байгаа юм байна. Бесланд Песковын агаарын десантын дивизийн 76 р батальоныг хямралын бүсээс холгүй байрлуулсан тухай америкчууд мэдээлжээ. Костромд байдаг агаарын десантын дивизийн 98р гвардийн цэрэг дайчдыг Хойд Осети руу илгээхээр оросууд бэлдэж байгаа юм байна. Оросын стратегийн бөмбөгдөгч ТУ 95 МС загварын онгоцнууд Хар далайн дээгүүр бэлтгэл сургуулилт явуулжээ. Энэхүү онгоцнууд нь Гүржийн нутаг дэвсгэр лүү пуужингаар харвах бэлтгэл болжээ гэж америкийн цэргийн шинжээчид үзсэн байна . Ингэснээрээ ОХУ нь хил залгаа бүс нутгаа өөрийн нөлөөний бүс гэдгийг харуулахыг зорьж байгаа бололтой. Өнөөдөр Гүржийн нутаг дэвсгэрээс ОХУ цэргээ татан гаргаж эхэлжээ. Оросууд Өмнөд Осетийн хямралыг зохицуулах 6 зүйл заалт бүхий төлөвлөгөөний дагуу хүч хэрэглэээс татгалзаж , гүржийн цэргүүд өөрийн урьдын байнгын байрлалдаа буцаж очих, цэргийн ажиллагаа эхлэхээс өмнөх галын шугам руу оросын цэргүүдийг гаргах түүнээс гадна Өмнөд Осети болон Абхазад аюулгүй байдлын олон улсын баталгаа гаргаж өгөх гэж байгаа юм байна.
Николя Саркозигийн хамтран боловсруулсан энэ төлөвлөгөөг Гүржийн тал даган мөрдөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Өнгөрсөн ням гаригт Францын ерөнхийлөгч Николя Саркози ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй утсаар ярьж хэрвээ амласан болзлоо биелүүлэхгүй бол ноцтой үр дагавар заналхийлж байгаа гэж анхааруулсан байна

Лид2. АНУ ын Аризон мужид оршдог байгалийн үзэсгэлэнт газрын оршин суугчдид жуулчдыг үерийн аюул заналхийлж байгаатай холбогдуулан нүүлгэн шилжүүлж байгаа тухай Ассошейтед Пресс агентлаг мэдээлсэн байна.
Аризон мужийн Редлендс хотод хүчтэй аадар бороо орсны улмаас Колорадо голын нэгэн далан зад үсэрснээс болж байгалийн үзэсгэлэнт газарт үер буужээ. Даланд ан цав гарснаас болж Колорадо голын усны түвшин дээшилж ойролцоо оршдог индианчуудын Супаи суурин усанд автсан байна Энэ сууринд индианчуудын омгийн 4ОО орчим хүн амьдран суудаг бөгөөд одоогоор амь эрсэдсэн хүн байхгүй байгаа гэнэ . 2ОО1 онд Супаи дүүүрэгт үер болох үеэр 2 настай хүү эцэг эхийн хамт амь насаа алдаж байжээ.
Лид 3. АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийн бүтээж байга Орион сансрын хөлөг ашиглалтанд орох хугацаа нэг жилээр хойшлогджээ.
Зохин бүтээгчдэд хүнд асуудлууд тулгарчээ. Орион хөлөг одоо ашиглаж байгаа шаттл хөлгийн халааг авах юм байна. : АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийнхөн 2О13 онд Орион хөлгөөр анхны нислэг хийхээр тооцоолж байсан боловч 2О14 онд хөөргөхөөр болжээ. НАСА гийн төлөөлөгчдийн хэлснээр Орион хөлгийг бүтээхэд зориулж төсөвлөсөн хөрөнгө мөнгө хугацаанаасаа өмнө дуусч магадгүй байгаа юм байна.
Хөөрөлтийн үеийн хүчтэй чичиргээ гэх мэтийн шинэ санасрын хөлгийг зохион бүтээхэд гарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг одоогоор шийдэж чадаагүй байна Энэ оны 7р сард НАСА одоо ашиглаж байгаа сансрын хөлгүүд хамгийн сүүлд хэзээ хөөрөхийг товлосон байна . 2О1О оны 5р сарын 31 нд Эндовер хөлөг хамгийн сүүлчийн нислэгээ хийх юм . Орион хөлөг 2О16 оноос нааш ОУСС руу ажлын нислэг хийхгүй юм байна. Энэ хугацааг хүртэл Оросын Союз хөлөг болон америкийн Калифорни мужийн SpaceX компанийн зохион бүтээсэн төхөөрөмжийг ашиглаж байх юм байна. .

Лид 4. Xbox 360 консоль нь Японд зарагдаж байгаа хэмжээгээрээ PlayStation 3 ыг гүйцэж түрүүлжээ. Өнгөрсөн 7 хоногтой Xbox 360 консолийнм зарагдсан тоо нь 5 дахин өсжээ гэж TechRadar мэдээлжээ.
8р сарын 4 нос 1О ны хооронд Япон улсын иргэд Майкрософт компаний бүтээсэн 24962 ширхэг тоглуулагчийг худалдан авсан байна. Ингэснээр Xbox 360 PlayStation 2 и PlayStation 3ыг гүйцэн түрүүлж рейтингээрээ 4рт оржээ. Харин 7 хоногийн өмнө японы иргэд 5359 ширхэг тоглуулагч худалдан авч байжээ. Xbox 360 тоглулагчийн худалдаа өссөн нь 8р сарын 7 нд Япон улсад шинэ тоглоом гарсантай холбоотой юм . Энэ тоглоомыг диск 1О8 мянган хувиар зарагджээ. Хамгийн их борлогдсон тоогоороо
Nintendo DS (60434 консоли) тэргүүлжээ. PlayStation 3 өнгөрсөн 7 хоногт 5р байр эзэлжээ. Харин Sony фирм 9673 тоглуулагч зарсан байна.

Лид5. Ромын хамба лам 16 р Бенедикт христийн шашинтнуудад хандан гадаадын хүмүүст хүлээцтэй хандаж байхыг уриалжээ. Католик шашны долоо хоног тутмын томоохон сэтгүүлд хууль бус цагаачдыг дарамталж байгаа гэж засгийн газрыг шүүмжилсэн өгүүлэл хэвлэгджээ.
Зарим улс орнуудад арьс өнгөөр ялгаварлах гадуурхах үзэгдэл газар авч байгаа талаар хамба лам өөрийн зуны өргөөндөө байхдаа хэлсэн байна. Тэр ямар нэгэн улсыг нэрлээгүй ч Итали улсыг энэ шүүмжлэлдээ ямар нэгэн далд байдлаар багтаажээ. Арьс өнгөөр гадуурхах үзэл нь нийгэм, эдийн засгийн асуудалтай холбоотой байдаг бөгөөд энэ үзэгдэлд үл тоомсорлосон хандлагийг зөвтгөх болохгүй гэж хэлжээ. Хүн хүнээ хүндэтгэсэн ертөнцөд л шудрага үнэн, энх тайван оршин тогтнож чадна гэж их гэрээнд бичсэнийг хамба лам иш татсан байна. Нэг сая хувь хэвлэгдэн гардаг Католик шашны нэр хүнд бүхий долоо хоног тутмын Famiglia Cristiana сэтгүүлд гарсан нийтлэл нийгэмд ихээхэн дуулиан тарьж олны анхаарлыг татжээ. Сильвио Берлусконигийн засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд цыган хүүхдүүдийн гарын хээг авч байгааг энэ өгүүлэлд шүүмжилжээ. Итали улсад гэмт хэрэг өсөж байгаа нь цагаачдын тоо нэмэгдсэнтэй нягт холбоотой гэж ихэнхи италичууд үздэг байна. Цагаачдын ихэнхи нь хойд африкаас завиар Италид ирдэг байна.

2008-08-16

Дэлхийн мэдээ 2008 08 16 Бямба гараг

Лид1. Хаант засаглалаас бүрэн татгалзаж бүгд найрамдах засаглалтай болсон Балба улсын засгийн газар байгуулагджээ. Балбын ерөнхий сайдаар маоист намын тэргүүн Прачанда томилогдсон байна.
Өнгөрсөн баасан гаригт Балбын парламентын гишүүдийн олонхи нь Прачандаг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилохыг дэмжсэн байна. Парламентын танхимийн 577 гишүүний 464 нь маоист намын даргийн төлөө саналаа өгсөн байна. Балба улс нь газар нутгийнхээ хэмжээгээр дэлхийд 94 р бичигддэг. 27 сая 676 мянган хүн амтай. Балбын шинэ засгийн газар байгуулагдсанаар сүүлийн 10 жил үргэлжилсэн улс төрийн хямрал дуусгавар болж байна.

Лид2. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс өчигдөр орой Тбилиси хотод Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилитэй уулзаж хэлэлцээр хийжээ. Франц улсын боловсруулсан ОХУ тай энхийн гэрээ байгуулах төлөвлөгөөг Гүржийн төрийн тэргүүн дэмжиж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурсан байна.
8 сарын 13 нд Францын ерөнхийлөгч Николя Саркози Оросын ерөнхийлөгчтэй уулзах үедээ боловсруулсан 6 зүйл заалт бүхий төслийг Гүрж улс анхааралтай судлах болно гэж Саакашвили өмнө нь мэдэгдэж байсан юм. Гүржийн төрийн тэргүүн, АНУ ын төрийн нарий бичгийн дарга нар уулзаж хэлэлцээрийн дараа хэвлэлийн бага хурал хийнэ гэж сэтгүүлчдэд зар тараажээ. Гэвч тэдний хэвлэлийн бага хурал товлосон цагаасаа хойшлогдож хэвлэлийнхэнийг нэлээн чилээлгэжээ. Франц улсын боловсруулсан хямралыг энхийн замаар шийдэх төсөлд “Өмнөд Осет, Абхазын статусыг олон улсын түвшинд хэлэлцэх болно” гэсэнс заалтыг Гүржийн талын хүсэлтээр “Өмнөд Осет, Абхазын бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах үүднээс олон улсын хэмжээнд хэлэлцээр хийнэ” гэж засварлажээ. Ийнхүү энэ баримт бичгийг гаргахад талууд харилцан буулт хийсэн гэсэн үг юм. Энэ бичиг баримтад Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй. Бас салан тусгаарлахыг хүсэж байгаа Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолын тухай ч огт дурсаагүй байгаа юм. Өмнөд Осет, Абхазын оришн суугчидад өөрсдийнхөө статусыг шийдэх боломж олгох хэрэгтэй. ОХУ оршин суугчдийн саналыг хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдсэн бол ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухай яриаг ор тас мартах хэрэгтэй гэж эрс ширүүн мэдэгдэл хийжээ. Гүржийн ерөнхийлөгч Саакашвили АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райстай хамтарсан хэвлэлийн хурал хийлгэхдээ ГҮрж улс гадны түрэмгийлэлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэж мэдэгдээд бид зөвхөн гал зогсоох гэрээ байгуулах гэж байна. Энэ гэрээгээр бүх хямралыг шийдэж чадахгүй гэж нэмж хэлжээ. Гүрж улс гал зогсоох баримт бичигт гарын үсэг зурсаны дараа ОХУ Гүржийн нутгаас цэргүүдээ эргүүлэн татна гэж Кремлийн ордоны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Лид3. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф сайн дураараа албан тушаалаасаа огцорч магадгүй байна гэж Их Британий олон нийтийн Би Би Си телевиз мэдээлсэн юм. Тэгвэл энэ мэдээллийг Пакистаны ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч нь няцааж байна.
Пакистаны парламент ерөнхийлөгч Первез Мушарафт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр бэлтгэж байгаа юм. Ерөнхийлөгчийн хувь заяаг парламентын хуралдаанаар хэлэлцэхээс өмнө Мушараф өөрөө саналаараа огцорно гэдэг цуурхал Пакистанд дэгджээ. Мушараф өөрийн аюулгүй байдлаа бодолцож сайн дураараа огцорно гэж Пакистаны хэд хэдэн сонин мэдээлсэн юм. Пакистаны парламентын олонхи болсон нам 8 сарын 18 нд Мушарафт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх гэж байна. Өнгөрсөн 12 р сард амь насаа алдсан Беназир Бхуттогийн тэргүүлдэг байсан Ардын нам, экс ерөнхий сайд Наваз Шарифийн намыг засгийн эрх барьж байхад нь 1999 онд генерал Первез Мушараф төрийн эргэлт хийж засгийн эрхийг гартаа авч байсан билээ. 2008 оны 2 р сард сард Пакистанд парламентын сонгууль болж төрийн эргэлтийн үед засгийн эрхийг алдсан улс төрийн намууд ялалт байгуулсан юм.

Лид4. Газрын тос олборлогч нийлүүлэгч орнуудын байгуулага ОПЕК 2008 онд олборлох газрын тосны хэмжээ тооцоолж байсанааас буурч магадгүй байна гэж мэдээлжээ. Учир нь дэлхийн эдийн засгийн өсөлт буурсан тул газрын тосны эрэлт багасаж олборлолт дагаж буурахаас өөр аргагүй болно гэж ОПЕК ийн төлөөлөгч үзэж байна.

Энэ жил ОПЕК газрын тосны олборлолтоо одоо байгаагаас 86,9 сая баррелиар нэмэгдлүүлэх юм байна. Ирэх 2009 онд газрын тосны нөөц баялаг ихтэй орнууд олборлолтын хэмжээгээ нэг зууны гурван хувиар л нэмж чадна гэж ОПЕК тооцоолж байна. 2009 онд манай олборлогчы компаниуд өдөрт 87,8 сая баррель газрын тос олборлох юм байна. Тэгвэл Олон улсын эрчим хүчний байгуулагын тооцоогоор бол ирэх жил манай гаригийн хүн ам өдөрт 87,8 сая баррель газрын тос хэрэглэх юм байна. Сүлийн нэг жилд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хоёр дахин нэмэгджээ. Өнгөрсөн 5 р сард нэг баррель газрын тос 142 долларын үнэ хүрч байсан. Харин сүүлийн үед газрын тосны үнэ эргээд буурч байна. Одоо баррель газрын тосны үнэ 115 доллар байна.

Лид5. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэний агаарын тээврийн компани АНУ ын Иргэний агаарын тээврийн компантай эвсэл болж ажиллах гэж байна. Ингэснээр агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг хоёр компани тасалбарын үнэ, чиглэл, нислэгийн хуваарийг хооронд нь уялда холбоотой зохицуулах боломж нээгдэж байна.
Иргэний агаарын тээврийн компаниудын энэ эвсэлд Испаний Iberia компани нэгдэж байгаа юм. Үзэгч танд сануулахад Испани иргэний агаарын тээврийн компани Бритиш Эйрвэйс компанитай нэгдэх гэж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд онгоцны түлш, шатахууны үнэ тасралтгүй өсөж байгаа тул агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд зардалаа багасгахын тулд янз бүрийн арга зам эрэлхийлж байгаа. АНУ ын хуулиар гадаадын иргэн, аж ахуйн нэгж АНУ ын агаарын тээврийн компаний эзэмшигч нь байхыг хориглодог. Американ Эйрвэйс Их Британий Бритиш Эйрвэйс тэй эвсэл болж ажиллах нь хуулинд харшлахгүй гэдгийг АНУ ын эрх баригчдад нотлох ёстой болж байна. АНУ, Их Британи, Испаний иргэний агаарын тээврийн компаниуд эвсэл болсоноор Хойд Америк, Европын холбооны орнуудад үйлчилгээ эрхлэхдээ нягт хамтран ажиллах юм. Агаарын тээврийн компаниуд эвсэл болж хамтран ажиллах гэж байгааг дэмжиж байгаа нэг хэсэг хүмүүс байхад эсэргүүцэгчид ч гарч ирж байна. Тухайлбал Бритиш Эйрвэйс компаний гол өрсөлдөгч британий Виржин Атлантик компани эсрэг байр суурьтай байгаа юм.

2008-08-15

Дэлхийн мэдээ 2008 08 15 Баасан гараг

Лид1. Эрх чөлөөт Түвдийн төлөө оюутны хөдөлгөөнийхөн Бээжин хотод хууль бус жагсаал хийхээр завдсан байна. Британий иргэн Филип, Керк, и канадка Николь Райкрофт нар Бээжин хотын телевизийн цамхаг дээр авирч англи хятад хэлээр “Түвдэд эрх чөлөө олгоё” гэсэн далбааг мандуулсан байна.
Үүний дараа телевизийн цамхагийг Хятадын цагдаа нар бүсэлж, эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан гадаадын иргэдийн саатуулсан байна. Ирэх баасан гаригт тэднийг БНХАУ аас албадан гаргах болсон тухай БНХАУ ын албаны хүмүүс Бээжин дэх Их Британий элчин сайдын яаманд мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотын нэгэн дүүргийн шонгийн модонд Түвдийн эрх чөлөө гэсэн бичигтэй зурагт хуудас наасан Их Британий хоёр иргэнийг Хятад улсаас хөөж гаргасан юм. Лхагва гаригт Түвдийн эрх чөлөөний төлөө оюутны хөдөлгөөний 8 гишүүнийг хятадын хууль сахиулагчид баривчилсан байна.


Лид2. Польшийн засгийн газар Америкийн пуужингуудыг өөрийн нутаг дэвсгэр дээрээ байрлуулах тухай гэрээ байгуулжээ. Польшийн засгийн газар АНУ ын засгийн газартай энэ тухай гэрээнд гарын үсэг зурлаа.
АНУ ын батлан хамгаалах яамныхан Польш улсын нутаг дэвсгэрт Пэтриот пуужингийн системийг байрлуулж цэргийн баазаа 2012 онд нээх юм. Польшийн нутаг дээр америкийн хэчнээн хэмжээний пуужин байрлуулах болсон нь одоогоор тодорхойгүй байна. Энэ гэрээ байгуулагдсанаар ОХУ, АНУ ын цэргийн салбарын хамтынс ажиллагаа өргөжиж байна. Хэрвээ хөндлөгийн гурав дахь улсын зүгээс Польшид заналхийлэх юм бол АНУ цэргийн тусламж үзүүлэх болно гэж энэ гэрээнд заалт орсон байна. Польшийн нутагт америкийн пуужинг байрлуулах тухай гэрээг Орос Гүржийн хооронд хямрал гүнзгийрч байгаа энэ үед байгуулж байна. Зүүн европт америкийн пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмж, америкийн цэргийн бааз байрлахыг ОХУ эрс эсэргүүцэж байгаа билээ. Хэрвээ Польш, Чехийн нутагт америкийн цэргийн бааз байгуулагдах юм бол ОХУ тэдний зүг пуужин онилно гэж анхааруулж байна.

Лид3. Баасан гаригт ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын канцлер Ангела Меркельтэй хар далайн эргийн Сочи хотод уулзах гэж байна. Орос Германы хооронд болох дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь Гүрж Оросын харилцааны хямрал болж байгаа юм.
Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн болосвруулсан Гүрж Оросын хямралыг энхийн замаар зохицуулах 6 зүйл бүхий гэрээний тухай Германы канцлер Ангела Меркель Оросын төрийн тэргүүнтэй ярилцах юм.
уулзах юм. Дайн хөлд сүйдсэн бүс нутгийн дэд бүтцгийг сэргээн засварлах, хохирсон хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүх ажлыг хэрхэн зохион байгуулах тухай ч яриа хэлэлцээрийн нэг сэдэв нь байх болно. Хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа Абхазын ерөнхийлөгч Сергей Багапш, Өмнөд Осетийн удирдагч Эдуард Кокойттой Москва хотод уулзсан байна. Тэд хямралын шийдэх 6 зарчимыг тусгасан баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Лид4. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс Гүржийн нийслэл Тбилиси хотод ирж Францын төрийн тэргүүн Николя Саркозитай уулзсан байна.
Кондализа Райс, Николя Саркози нар ОХУ ыг гүржийн нутгаас цэргүүдээ гаргаж, 8 сарын 12 нд гарын үсэг зурсан тунхаглалын дагуу Гүрж улстай энхийн гэрээ байгуулахыг шаардсан байна. Гүрж дэх хямралыг эцэслэн дуусгах цаг ирсэн. Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, тусгаар тогтнол халдашгүй дархан байдлыг нь хүндэтгэх хэрэгтэй гэж Кондализай Райс Тбилиси хотод ирээд мэдэгдсэн байна. Хэдийгээр Гүрж, Оросын цэргүүд гал зогсоосон гэж албан ёсоор мэдэгдэж байгаа ч зарим эх сурвалжууд Гүржийн Гори хотын орчимд буудалдцаан болж байгаа тухай мэдээлжээ. Гэвч албаны хүмүүс энэ мэдээллийг нотлохгүй байгаа юм.

Лид5 АНУ, Ливийн дипломатууд харилцаагаа сайжрууулах алхам хийлээ. 1988 онд АНУ ын иргэний агаарын тээврийн онгоц Шотландын Локерби хотын дээгүүр нисэж байх үед агаарт дэлбэрч байсан юм. Энэ дэлбэрэлтийг Ливийн тусгай албаныхан зохион байгуулсан нь хожим нотлогдсон. Алан хядах ажиллагааны үеэр амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд Ливи улсын засгийн газар нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ. Энэ тухай баримт бичигт Ливи, АНУ ын төлөөлөгчид гарын үсэг зурлаа.
АНУ ын иргэний агаарын тээврийн онгоц дэлбэрэх үед 270 хүн амиа алдсан юм. Үүнээс гадна Ливи улс 1986 онд Берлин хотын баруун хэсэгт зохион байгуулсан дэлбрэлтэд өртөу хохирсон хүмүүст нөхөн төлбөр өгнө гэж амлаж байна. Тухайн үед 3 хүн нас барж, 229 хүн шархдаж байлаа. Энэ алан хядах ажиллагааны дараа АНУ ын зэвсэгт хүчнийхэн Ливийн нийслэл Триполи, Бенгази хотод агаараас цохиолт өгч байсан. Бөмбөгдөлтийн үеэр амь үрэгдсэн хүмүүст ч АНУ ын засгийн газар нөхөн олговор өгөх болжээ. Америкийн тал Ливид агаараас цохилт өгөх үед Ливийн 40 иргэн амь үрэгдсэн юм. АНУ, Ливийн харилцаа 1970 аас 1980 оны хооронд эрс муудаж тухайн үед америкийн ерөнхийлөгч байсан Рональде Рейган Ливийн удирдагч Каддафиг ойрхи дорнодын галзуу нохой гэж нэрлэж байжээ. АНУ ын засаг захиргаа Ливи улсыг алан хядлагийг санхүүжүүлдэг улсын жагсаалтанд оруулж байсан. Харин 2000 оноос хойш Ливи улс олон улсын тавцанд ганцаардмал байдалд байхаасаа татгалзсан юм. 2003 онд НҮБ Ливи тогтоосон хориг арга хэмжээгээ цуцалсан бол АНУ 2006 онд Ливи улс ыг алан хядлагийг дэмждэг, санхүүжүүлэгч орны жагсаалтаас хассан юм.

Лид6. Брюссель хотын Гран Пляс гудамжийг цэцгийн дэлбээгээр чимэглэсэн байна.

Бельгийн цэцэгчид энэ гудамжийг хоёр жилд нэг удаа цэцгийн дэлбээгээр чимэглэдэг юм. Гудамжны цардмал замыг цэцгийн дэлбээгээр чимэгдэлхийн тулд 7000 цэцэг хэрэглэдэг байна. Энэ долоо хонгийг дуустал цэцгийн дэлбээ хотын гудамжийг чимэглэх юм байна.

2008-08-14

Дэлхийн мэдээ 2008 08 14 Пүрэв гараг

Лид1. Хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан АНУ ын ачааны онгоц Гүржийн нийслэл Тбилиси хотод ирсэн байна. ОХУ тай зэвсэгт мөргөлдөөн хийсэн Гүрж улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд цэргийн байлдааны онгоц, усан онгоц ашиглахыг АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш зөвшөөрсөн байна.
АНУ аас Гүржид үзүүлж байгаа тусламжийг түргэн шуурхай, сааталгүй хүргэж байх ажлыг батлан хамгаалахын сайд Роберт Гейтс хариуцаж байна. Гүржийн эрх баригчдад улс төр, дипломат шугамаар тусламж үзүүлэхийн тулд АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райсийг Гүрж улс руу айлчлал хийлгэх болсон тухай АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш мэдэгджээ. СNN телевизийнэ мэдээлсэнээр бол Гүржийн эрх баригчид дипломат шугамаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Кондализа Райс эхлээд Францыг зорьж дараа нь Гүрэжид ирэх юм. Замд гарахын өмнө Кондализай Райс хэвлэлийн бага хурал хийлгэж Орос улс Өмнөд Остетийг хамгаалах нэрийдлэр маш быолчимгүй алхам хийсэн гэж шүүмжилсэн байна. Хатагтай Кондализа Райс 1968 онд Зөвлөлтийн цэргүүд Чехсловакад цэргийн ажиллага хийж байсныг эргэн дурсаад одоо Оросууд хөрш орон руугаа халдаж засгийн газрыг нь түлхэн унагаадаг цаг өнгөрсөн гэж хэлжээ. Гүржид цэргийн ажиллагаа хийснээр ОХУ олон улсын тавцан дээр ганцаардах болно гэж АНУ ын төрийн нарийн бичгийн дарга сануулжээ. АНУ Гүржийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа нь Оросын эрх баригчдийн хориг саадтай тулгарахгүй байх гэж найдаж байгаагаа Кондализай Райм илэрхийлсэн байна. ОХУ өөрийн хүлээсэн үүргээ сахин биелүүлж хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл явцад саад учруулахгүй байх гэж найдаж байна. Нисэх онгоц, усан онгоц, төмөр зам гээд бүх төрлийн тээврийн хэрэгслийг Гүрж рүү чөлөөтэй нэвтрүүлэх ёстой гэж Жорж Буш онцлон тэмдэглэжээ. Ойрын хугацаанд АНУ Гүрж рүү өөрийн ажиглагчдаа илгээж тус улсад ямар тусламж шаардлагатай байгааг судлах болно гэж Пентагоны төлөөлөгч Брайан Уитмэн ярьжээ. АНУ ын төрийн тэргүүн 14 хоногийн амралтаа Техас мужийн Кроуфорд эдлэн газартаа өнгөрүүлэхээр төлөвлөөд байсан ч Гүржид болж байгаа үйл явдлыг ажиглахын тулд энэ амралтаа ч хойшлуулсан тухай Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ. Гүрж Оросын хооронд гал зогсооход Франц улс чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Жорж Буш үнэлсэн байна. Цагаан ордонд Жорж Буш хэвлэлийн хурал хийсний дараа Гүржийн төрийн тэргүүн Михаил Саакашвили АНУ батлан хамгаалах яамны хяналтанд Гүржийн бүх нисэх буудал, усан боомт байх болно гэж мэдэгджээ. Гэвч АНУ ын батлан хамгаалах яамныхан Гүржийн ерөнхийлөгчийн мэдэгдэлийг үгүйсгэж америкчууд Гүржийн ямар нэгэн объектод хяналт тогтоохыг эрмэлзэхгүй гэж мэдээлжээ. Гүржийн стратегийн гол түнш нь АНУ болоод байгаа юм. Хэдийгээр дайн дуусаж гал зогсоосон ч Гүржийн баруун хойд хэсэгт Оросын цэргүүд байсаар байгаад АНУ ын сэтгэл зовниж байна гэж Цагаан ордоноос мэдээлжээ. Өнгөрсөн лхагва гаригт ОХУ ын зэвсэгт хүчний хуягт машинууд Гори хотын орчимд үзэгджээ. Гэвч Гүржийн цэргүүдийн хаяж явсан агуулахаас зэвсэг зөөсөн гэж ОХУ ын цэргийн командлалынхан мэдээлжээ. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Бүгд Найрамдах намын гишүүн Жон Маккейн сонгуульд ялах юм бол ОХУ ыг их наймын бүлгээс хасаж, Гүржийг Умард Атлантын цэргийн эвсэлийн гишүүн орон болгох асуудлаар дорвитой арга хэмжээ авна гэж хэлсэн байна. Харин үүний хариуд ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ өөрийн жинхэнэ бодит түншээ эсвэл хиймэл бодит биш удирдагчидтэй Гүржийг сонгохоо шийдэх хэрэгтэй гэж мэдэгджээ. Бүс нутагт тогтворгүй байдал үүсгэхийн тулд АНУ Гүржийг зэвсэглэсэн гэж Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров америкийг буруутгаж байна. Сүүлийн хэдэн жилд Гүржийн батлан хамгаалах салбарын төсөв 31 хувиар нэмэгдсэн байна.

Лид2. Олон улсын хүмүүнлэгийн байгуулагын 4 ажилтны амийг хороосон гэмт хэрэг гарсаны дараа хүмүүнлэгийн байгуулагийнхан Афганистан улсад явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан байна.
Өнгөрсөн шөнө Афганистанд Ирланд, Канад, АНУ ын иргэний харъяалалтай олон улсын байгуулагад ажилладаг гурван эмэгтэй, өөр нэг афганистан жолооч буудуулжээ. Хүмүүнлэгийн байгуулагынханыг Афганистаны Пул и Алам хотын орчимд явж байхад нь зэвсэглэсэн этгээдүүд халдсан байна. гэрчүүдийн хэлснээр гадаадын иргэд рүү Калашник автомат буугаар зэвсэглсэн таван хүн гал нээжээ. Афганистаны Логар мужид сүүлийн үед хүчирхийлэл газар аваад байна. Афганистаны Талбибан хөдөлгөөнийхөн олон улсын хүмүүнлэгийн байгуулагын ажилтнууд бол гадаадын тагнуулчид гэж мэдэгдсэн юм.

Лид3. Өнөөдөр Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэр Туркийн Анкара хотыг зорихийн өмнө Туркийн телевизэд ярилцлага өгчээ.
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад олон улсын хамтын нийгэмлэгт хандан Ираны цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг хүндэтгэхийг уриалжээ.
Бидний хэрэгжүүлж байгаа цөмийн хөтөлбөр энхийн зорилготой гэж Ираны төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна. Махмуд Ахмединижад Туркийн ерөнхийлөгч Абдуллах Гюль, ерөнхий сайд Тайип Эрдоган нартай уулзаж Ираны цөмийн хөтөлбөрийн талаар санал бодолоо солилцох гэж байна. АНУ болон барууны бусад орнууд Ираныг цөмийн зэвсэг хийхийн тулд уран баяжуулж байна гэж харддаг юм. Ираны улс ойрын үед цөмийн хөтөлбөрөө зогсоох тухай багц асуулгад хариулт өгөхгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоох болно гэж АНУ, Франц, Их Британий эрх баригчид анхааруулсан билээ.

Лид4. Дмитрий Медведев ОХУ ын ерөнийлөгчийн тангараг өргөсөнөөс хойш яг 100 хоног өнгөрч байна. Ажиглагчид Дмитрий Медведевийн ажлын 100 өдрийг дүгнэж өмнөө тавьсан гол зорилтуудад нь үнэлэлт дүгнэлт өгч байна.
Дмитрий Медеведийн гол зорилт нь авилагатай тэмцэх явдал, шүүх засаглалын шинэчлэл байлаа. Дмитрий Медведев 2008 оны 3 сарын 2 нд сонгуульд ялалт байгуулж харин 2008 оны 5 сарын 7 нд тангараг өргөсөн юм. Төрийн тэргүүн улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх, дэлхийн тавцанд өрсөлдөх чадварыг нь дээшүүлүүлэх талаар арга хэмжээ авдаг. Энэ даалгаварыг биелүүлэх явцад Дмитрий Анатольевич (Медведев)
улс төрийн өөр асуудлыг шийдэх шаардлагатай болсон. Дмитрий Медведев авилагатай тэмцэх нь төрийн ажлыг урагшлуулах гол түлхэц гэж үзсэн гэж шинжээчид ярьж байна. Харин Путины төрийн тэргүүн байхдаа боловсруулж байсан Үндэсний хэмжээний томоохон төслийг хэрэгжүүлэх ажилд дорвитой ахиц дэвшил гараагүй гэж эдийн засагчид үзэж байна.

Лид5. Их Британий иргэд хар дарж зүүдлэхээ ерөнхий сайд Гордон Брауныг зүүдэлдэг гэж Дэйли Мэйл сонинд бичжээ. Санал асуулганд хамрагдсан 3500 хүний тэн хагас нь харж дарахдаа ерөнхий сайдаа зүүдэлдэг гэж хариулсан байна.
Их Британий банк зээлийн салбарт хямрал гарсан нь ерөнхий сайд Гордон Браун зүүдлэгдэх шалтгаан нь болсон гэж сэтгэл зүйчид хэлсэн байна. Хүмүүсийн хар дарсан муухай зүүдэнд дуучин Эми Уайнхаус, Мэрилин Мэнсон нар хоёр гуравдугаар байр эзэлсэн байна. Англичуудын хар дарсан зүүдний гол сэдэв нь мөрдөн байцаагдаж байгаа, ойр дотны хүнээ алдаж байгаа тухай зүүдлэгддэг байна. Санал асуулганд хамрагдсан таван хүн тутмын нэг нь хар дарсан зүүд сэтгэл санааны хохирол учруулдаг гэж хэлсэн бол санал асуулганд хариулсан хүмүүсийн 20 хувь нь хар дарсаны дараа өдөр нь ажиллах эрч хүч буурсан байдаг гэж хэлжээ.

2008-08-13

Дэлхийн мэдээ 2008 08 13 Лхагва гараг

Лид1. ОХУ ын ерөнхий прокурорын газар Гүржийн төрийн тэргүүн Михаил Саакашвилиг эрүүгийн хариуцлагад татах боломжтой гэж үзэж байна.
Өмнөд Осетод амьдардаг орос иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн нь Гүржийн ерөнхийлөгчийн эсрэг хавтаст хэрэг үүсгэх хангалттай баримт гэж оросын хууль сахиулах байгуулагийнхан мэдээлж байна. Хэрвээ гадаадын иргэн ОХУ ын нутаг дэвсгэр дээр байхгүй байлаа ч ОХУ ын эрх ашигт харшилсан үйлдэл хийх юм бол хуулийн хариуцлагад татах эрх зүйн үндэслэл байгаа гэж мэдэгджээ. 8 сарын 13 ний өдрийг ОХУ даяар гашуудлын өдөр болгон өнгөрүүлэх гэж байна. Энэ тухай зарлигт ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев гарын үсэг зурсан байна. Гашуудал зарлах үед ОХУ ын төрийн далбааг буулгаж, зугаацуулах, соёл урлагийн хөгжөөнт үйл ажиллагааг бүрэн зогсоодог юм. Гүржийн нийслэл Тбилиси хотод ОХУ цэргийн ажиллагаа хийж байгааг эсэргүүцсэн жагсаал болжээ. Жагсаалд Гүрж, Украин, Литва, Польш, Эстоний төрийн тэргүүн нар оролцсон байна.
Өнгөрсөн мягмар гаригт Франц, ОХУ ын төрийн тэргүүн нарын хамтран боловсруулсан гал зогсоох тухай гэрээнд Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили гарын үсэг зурсан байна.

Лид2. Мягмар гаригт Францын ерөнхийлөгч Николя Саркози эхлээдМосквад ирж ОХУ ын ерөнхийлөгч Николя Саркозитай уулзаж, дараа нь Гүржийн Тбилиси хот руу нисэж Михаил Саакашвилитай уулзсан байна. ОХУ, Гүржийн талын аль алин нь Европын холбооны санал болгосон хямралыг шийдэх төлөвлөгөөг дэмжсэн байна.
ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Францын ерөнхийлөгч Николя Саркозитай уулзаж хэлэлцээр хийснхий эцэст 6 зарчимын асуудал дээр тохиролцсон байна.
-Хүч хэрэглэхгүй байх
-ОХУ түр хугацаагаар гал зогсоож байгаа бөгөөд Гүрж улс гэрээнд гарын үсэг зурах юм бол гал ыүрэн зогсоох
-хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй нэвтрүүлэх
-Гүржийэ зэвсэгт хүчнийхэнийг хуучин байрлал руу нь буцаах
-ОХУ ын зэвсэгт хүчнийхэн байлдааны ажиллагаа эхлэхээс өмнөх үеий байрлалдаа эргэж очих, Гүрж, Осетийн хооронд харилцан итэлцэл үүсэх хүртэл оросын энхийг сахиулагчид аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авах,
-Өмнөд Осет, Абхазын статусыг олон улсын хэмжээнд хэлэлцэх
Энэ зургаан зүйл бүхий бичиг баримтанд гарын үсэг зурсаны дараа ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев гал зогсоох тухай зарлиг гаргасан байна. ОХУ Өмнөд Осетэд амьдардаг оросын иргэлийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалахын тулд цэргийн ажиллагаа хийсэн нь амжилттай болсон гэж Дмитрий Медведев хэлсэн байна.

Лид3. Бээжингийн олимпийн наамдын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд бяцхан хятад охин цээлхэн хоолойгоор дуулж үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсан билээ.
Олимпийн нээлтийн ёслолд дуулсан 9 настай Линь Мяокэ тайзан дээр гарч зөвхөн амаа л хөдөлгөсөн байна. Харин тайзны араас энэ дууг 7 настай Ян Пэйи гэдэг охин дуулжээ. Дуучин охин цээлхэн сайхан хоолойтой ч гадаад дүр төрх нь тийм ч сайнгүй тул тайзан дээр ил гаргаагүй байна. Олимпийн наамдыг зохион байгуулах хорооны ажилтан Чэн Циган хятадын эрх ашигт нийцүүлэн ийм алхам хийсэн гэж Бээжингийн радиод тайлбарлажээ. Тайзан дээр гарах охин үзэгчдийн хайрыг татаж өөрийн эрхгүй өхөөрдөхөөс өөр аргагүй ёстой гэж олимпийн наадмын нээлтийн ёслолыг зохион байгуулагчид үзсэн байна. Түүнээс гадна олимпийн наадмын нээлтийн үеэр ёслолын буудлага үзүүлэхдээ урьдчилан хийсэн бичлэг оруулсан гэж Би Би Си мэдээлж байна.

Лид4. Буддын шашны тэргүүн Далай лам Франц улсад 12 хоногийн айлчлал хийж байна. Буддын шашны лидерийг Парисийн нэгэн шашны байгуулага урьжээ.
Францын ерөнхийлөгч Николя Саркози түүнтэй уулзах байсан ч Николя Саркози ОХУ, Гүржид айлчлал хийж байна. Хэрвээ Далай ламыг Францын төрийн тэргүүн хүлээн авч уулзах юм бол Хятад Францын харилцаанд ноцтой сэв суух болно гэж БНХАУ ын гадаад хэргийн яам анхааруулсан юм. Олимпийн бамбар Францын Парис хотод буухиалах үед Түвдийн эрх чөлөөний хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж байсан. Францын ерөнхийлөгч Бээжингийн олимпийн наадамын нээлтийн ёслолд ч оролцохгүй гэж мэдэгдэж байсан билээ. Далай лам бол БНХАУ ын үндэсний эв нэгдлийг бутаргагч, салан тусгаарлагч гэж мэдэгдсэн юм. Далай лам 1959 оноос хойш Энэтхэгт дүрвэгчийн статустай амьдардаг билээ.

2008-08-12

Дэлхийн мэдээ 2008 08 12 Мягмар гараг

Лид1.Гүрж Оросын хямралыг зохицуулах жуучлагчийн үүргийг биелүүлж байгаа Францын гадаад хэргийн сайд Бернар Кушнер, Финляндийн гадаад хэргийн сайдын хамт Өмнөд Осет, Гүржид ирсэн байна.
Европын орнуудын гадаад хэргийн сайд нар Өмнөд Осетэд байгаа дүрвэгчдийн хуаранд очиж байдалтай нь танилцжээ. Үүний дараа тэд Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилитай уулзажээ. Гүржийн төрийн тэргүүн гал зогсоох тухай бичиг баримт гарын үсэг зурсан юм. Гэсэн хэдий ч Гүржийн зэвсэгт хүчнийхэн гал зогсоогоогүй байна. Цхинвали хотод буун дуу тасрахгүй байна. Үүний зэрэгцээ Гүржийн нийслэл Тбилиси хотын иргэд ундны ус, хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөн авч байна. Гүржийн хоёр дахь том хот Батумид эмх замбараагүй байдал газар аваад байна. Оросын танкнууд Гүржийн нийслэл Тбилиси, Батуми хотод дөхөж ирсэн гэдэг цуу яриа дэгдсэн нь эмх замбараагүй байдал үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ. ОХУ ын батлан хамгаалах яамныханы мэдээлснээр Оросын энхийг сахиулагчид Гүрж Абхазын хямралын бүсээс хэтрээгүй байна. Гүржийн томоохон хотын оршин суугчид айж сандарч, эмх замбараагүй байдал үүсэхэд нь барууны хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулсан мэдээ сурвалжлага нөлөөлсөн байна. Америкийн CNN телевизээр оросын танкын цуваа Гүржийн Гори хотод нэвтрэн орсон тухай шууд эфирт мэдээлжээ. Үүний дараа CNN телевизийг гол эх сурвалжаа болгосон барууны орны телевизүүд “Оросын арми давшиж байна”, “Оросууд Гори хотыг эзэлжээ”, “Гори хотод агаараас цохиолт өгч, ширүүн тулаан болж байна” гэх зэрэг мэдээлэл тараасан байна. Гори хотод Ройтер агентлагийн сурвалжлах хэсэг ажиллаж байгаа. Ройтер агентлагийн сурвалжлагчийн мэдээлсэнээр “Өмнөд Осетоос 40 кмын зайтай байдаг Гори хотод оросын цэргүүд эзлэн авсан тухай Гүржийн өндөр албан тушаалтнууд мэдэгдсэн” гэж бичжээ. Гэвч Ройтер агентлагийн сурвалжлах баг энэ мэдээлэлээ батлах дүрс зураг олоогүй байна. ОХУ ын батлан хамгаалах яамныхан Гүржийн Гори хотод оросын цэргүүд байхгүй гэдгийг нотолжээ.
Лид2. Гүрж Оросын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж байгаагийн зэрэгцээ мэдээллийн дайн болж байна. Гүрж, Оросын талуудын аль алин нь болж байгаа үйл явдалыг өөр өөрсдийн байр суурьнаас тайлбарлаж, мэдээлж байна.
Оросын олон нийтийн телевизийн мэдээлснээр Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили хотод явж байхдаа тэнгэр рүү хараад айж цочирдож бие хамгаалагч нарынхаа хүрээлэлээс гарч гүйжээ. Тэр англиар эндээс явцгаая гэж хэлээд гүйжээ. Саакашвилигийн бие хамгаалагч нар ерөнхийлөгчөө гүйцэж очоод сум үл нэвтрэх хантаазаар бүтээсэн байна. Гэвч бие хамгаалагч нар ерөнхийлөгчийн амь насанд ямар ч аюул заналхийлэл байхгүй гэдгийг ойлгожээ. Гүржийн ерөнхийлөгч өөрийнхөө армийн артилерийн зэвсэгийн буун дуунаас айжээ. Харин энэ бүх үйл явдлыг хальсанд буулгасан телевизийн зураглаач тайван амгалан байжээ.
Гэвч Гүржийн тал энэ дүрс бичлэгийг арай өөрөөр тайлбарлаж байна. Ерөнхийлөгч Михаил Саакашвилиг хотоо р явж иргэдтэй уулзаж байх үед гэнэт оросын цэргүүд гал нээсэн гэж Гүржийн мэдээллийн хэрэгсэлээр тайлбарлажээ.
Лид3. Гүрж Оросын хооронд болж байгаа дайны галыг зогсоох зорилгоор жуучлагч болсон Францын гадаад хэргийн сайд Бернар Кушнер, Финляднын гадаад хэргийн сайд Александр Стубб нар өнөөдөр ОХУ ын нийслэл Москва хотод хүрэлцэн ирэх гэж байна.
Финлянд, Францын гадаад хэргийн сайд нар Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн гарын үсэг зурсан гал зогсоох тухай баримт бичгийг Москвад авч ирэх юм. ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Гүрж улс гал зогсоохоос гадна Өмнөд Осетоос цэргүүдээ гаргаж, дахин хүч хэрэглэхгүй байх амлалт өгөх ёстой гэж мэдэгдсэн байна. Ойрын өдрүүдэд Францын ерөнийлөгч Николя Саркози, Германы канцлер Ангела Меркель нар Гүржийн Тбилиси, ОХУ ын нийслэл Москва хотод ирэх гэж байна. Тэд Гүрж, Оросын удирдагчдийн хооронд нүүр тулсан шууд ярилцлага уулзалт зохион байгуулах зорилготой байгаа юм. Дайн хөлд хэлмэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх арга хэмжээг ОХУ авч байна. Москвагийн Раменское цэргийн нисэх онгоцны буудлаас ОХУ ын онцгой байдлын яамны онгоц Владикавказ руу ниссэн байна. Энэ онгоцоор эм тариа,цахилгаан үүсгүүр, хүнсний бүтээгдэхүүн байгаа юм. Цэргийн ажиллагааны үеэр гэмтэл авсан хүмүүсийг зөөж авч ирэх юм. Өнөөдөр өглөө Хойд Осет руу сэтгэл судлаачидын хөлөглөсөн өөр нэг онгоц ниссэн байна.


Лид4. Хйод Солонгосыг алан хядах ажиллагааны гар хөл бологч хавсарга орнуудын жагсаалтнаас Вашигтон нэн даруй хасахгүй гэдгээ японы эрх баригчдад АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс амалсан байна.

Японы Гадаад Хэргийн сайд Комура Масахико Кондолиза Райстай утсаар ярихдаа Хойд Солонгосыг жагсаалтнаас нэн даруй хасаргүй байхыг хүссэн бөгөөд төрийн нарийн бичгийн дарга 8р сарын 11 нд жагсаалтнаас хасах ажиллагаа яуулахгүй гэдгээ батлан хэлсэн тухай телевизийн сувгаар мэдээлжээ. 197О, 198О аад оны үед япон хэл сургаж тагнуул хийлгэх гэж солонгосын тусгай албаныхны хулгайлсан япон иргэдийн талаар тодорхой мэдээлэл Хойд Солонгос өгсөн гэж японы тал нотолж байгаа гэнэ. Солонгосын тал хулгайлсан 5 хүнийг эргүүлэн өгч 7 хүн нь амь үрэгдсэн тухай мэдээлжээ. Гэвч японы тал 13- аас илүү хүнийг хулгайлсан гэж нотолж байгаа юм байна. Зургаан талт гэрээ хэлэлцээрийн үр дүн ёсоор БНАСАУ нь Йонбен дахь цөмийн гол төхөөрөмжөө 1О сарын эхээр хаана гэж амалжээ. Хойд Солонгосоос цөмийн хөтөлбөрийнх нь талаар бүрэн гүйцэд мэдээлэл авах явдал тус орныг “хар данснаас” хасах үгүйг шийдэх АНУ ын гол шаардлага болж байгаа юм байна.

2008-08-11

Дэлхийн мэдээ 2008 08 11 Даваа гараг

Лид1. Гүрж дэхь ОХУ ын элчин сайдын яаманд гал зогсоохыг уриалсан албан бичиг ирсэн байна. Гэсэн ч Гүржийн тал гал зогсоогоогүй гэж оросын цэргийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Өнгөрсөн шөнийн турш Гүржүүд өмнөд Осетийн Цхинвали хот руу гал нээсээр байжээ.
Өнгөрсөн шөнө Хойд Осетоос Цхинвали хот руу оросын хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан цуваа гарсан байна. Гүржийн зэвсэгт хүчний довтолгоонд өртсөн Цхинвали хот руу нүүдлийн хоёр ч эмнэлэг илгээжээ. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Бээжин хотод Оросын ерөнхий сайд Владимир Путинтай уулзахдаа байр сууриа илэрхийлжээ. Өмнөд Осетодл хийсэн Гүржийн алхамын хариуд ОХУ дэндүү хатуу хариу өгч байна гэж Жорж Буш Путинд хэлжээ. Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 5 цаг 13 минутад Оросын байлдааны бөмбөгдөгч онгоцнууд Тбилиси хотоос холгүй байдаг цэргийн бааз руу агаараас цохиолт өгсөн тухай Гүржийн дотоод хэргийн яам мэдээлжээ. Орос Гүржийн хооронд үүсээд байгаа цус асгаруулсан дайны галыг зогсооход олон улсын хөндөнгийн жуучлагч шаардлагатай гэж Жорж Буш хэлсэн байна. АНУ ын дэд ерөнхийлөгч Дик Чейни Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилитай утасаар ярихдаа Гүрхжийн засгийн газар, ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. ОХУ ын зэвсэгт хүчнийхэн Гүржийн хилийг давж тус улсын цэргийн баазын байрлал руу гал нээж байгаө тухай Би Би Си мэдээлжээ.

Лид2. Турк улсад газрын тос дамжуулах шугам хоолойд дэлбэрэлт болсоны дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байна.
Европын орнууд руу нийлүүлдэг газрын тосныг Азарбайжаны Баку, Гүржийн Тбилиси, Туркийн Жейхан хотоор дамжин Каспийн тэнгисээр дамждаг нефтийн хоолой дэлбэрчээ. Газрын тосны шугам хоолойг дэлбэлсэн алан хядах ажиллагааг Курдийн ажилчний намынхан зохион байгуулсан гэж мэдэгджээ. Дэлбэрсэн шугам хоолойг засах ажил 15 хоног үргэлжилнэ гэж туркийн албаны хүмүүс мэдээлж байна. Баку Тбилси, Жейхан чигэлэлийн шугам хоолой нь жилд 50 сая тонн газрын тос дамжуулах хүчин чадалтай, ОХУ ын нутгаас дайрдаггүй цорын ганц шугам хоолой байсан юм. Туркийн Жейхан боомт хотоос газрын тосыг усан онгоцонд ачиж газрын дундад тэнгисийн орнууд руу илгээж байна.

Лид3. Боливи улсын ард түмэн төрийн тэргүүндээ итгэл үзүүлэх эсэх асуудлаар бүх ард түмний санал хураалт явуулсан байна. Санал хураалтын дүнгээс харвал Боливийн иргэд ерөнхийлөгч Эво Моралесын явуулж байгаа бодлогийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Боливийн сөрөг хүчний 8 нам хамтран 5 сард бүх ард түмний санал хураалт явуулахыг шаардсан юм. Санал хураалтын хуудасны 50 хувийг тоолж үзэхэд тэдний 56,7 хувь нь Моралесыг дэмжсэн байна. Ерөнхийлөгчийн сэнтийд үлдэхийн тулд Эво Моралемт 46,3 хувийн санал авах шаардлагатай байсан юм. 2005 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Эво Моралес
Үндэсний эрх ашигт шууд нөлөөлдөг салбарыг төрийн мэдэлд авна гэж амлаж сонгуулийн 1 р үед ялалт байгуулсан юм. Тэр албан тушаалдаа ороод газрын тос, төмөр зам, уул уурхайн салбарыг төрийн мэдэлд авсан юм.

Лид4. Medal of Honor тоглоомын шинэ хувилбар худалдаанд гарсан байна.
Medal of Honor цуврал тоглоомын үйл явдал нь 21 р зууны өнөө үед өрнөдөг байна. тоглоомын үйл явдал 2002 онд Афганистанд болсон үйл явдалаас сэдэвлэжээ. Энэ тоглоомоор тоглохдоо хэд хэдэн дүрийг удирддаг. Тухайлбал мэргэн бууч болох дүрийг сонгон авч болох юм. Тоглоомд 60 төрлийн зэвсэг ашиглаж болох бөгөөд зэвсгийг нь сайжруулж болох юм. Анаконда нэртэй тусгай ажиллагааг Афганистанд 2002 онд хийж байсан юм. Тоглоом сонирхогчид АНУ ын талд орж алан хядагчидтай тулалдах юм. Энэ тоглоомын анхны хувилбар нь 1999 онд PlayStation консол дээр гарч байсан юм. Медал оф хонор цувралын хүрээнд арав гаран тоглоом гарчээ. Тоглоомын ихэнхи хэсгийн үйл явдал нь дэлхийн 2 р дайны үеийн үйл явдалаас сэдэвлэгдсэн юм.

Лид5. Ангараг гариг дээр судалгааны ажил хийж байгаа Феникс төхөөрөмж ангараг гариг дээр ямар ч хэлбэрийн амьд биет байх боломжгүй хүчиллэг хий байгааг илрүүлсэн байна.
Гэвч эрдэмтэд ангараг гаригаас амьд биетийн үл мөрийг олох найдвараа гээгээгүй байна. Хортой бодис ангараг гариг дээр сансараас орж ирсэн, эвсэл Феникс төхөөрөмжтэй хамт ирсэн байж болох юм гэж хэлж байна. Учир нь амьдрал үүсэхэд гол нөхцөлийг нь бүрдүүдэг магни, натри, бром гэх мэт химийн бодисыг илрүүлсэн юм. Ирэх жил улаан гариг руу өөрөө явагч төхөөрөмж илгээж нарийвчилсан үзлэг хийх гэж байна.

2008-08-09

Дэлхийн мэдээ 2008 08 09 Бямба гараг

Лид1. Олимпийн хөгжөөн дэмжигчид луйварчдын золиос болсон байна.
Бээжингийн зуны олимпийг үзэх гэж олон мянган доллараа төлж тасалбар авсан АНУ ,Австрали, Европын Холбооны олон жуулчид интернет- луйварчдын золиос болсон байна.
Олимпийн тасалбарыг дамлан худалдахыг хориглосон хэдий ч өнгөрсөн жил олон мянган тасалбар жинхэнэ үнээсээ 1О дахин илүү үнэтэйгээр интернетүүдийн мэдэлд очсон байжээ. Дамын наймаалагчдын зэрэгцээ томоохон тэмцээнүүд болон нээлтийн ёслолын ажиллагааг үзэх тасалбарыг худалддаг олимпийн хуурамч сайтууд сүлжээнд бий болсон байна. Иймэрүү интернет сайтуудыг яагаад 7р сар хүртэл Олонулсын олимпийн Хороо байлгаад байсан нь сонин юм. Хятадад амьдардаг настай ээж аавдаа олимпийн тасалбар авч өгөх гээд хохирсон Америкийн Техас мужийн Хьюстон хотын нэгэн эмэгтэйгийн ярьснаар бол тэрхүү сайтууд олимпийн албан ёсны бэлгэ тэмдэгтэй , маш итгэл үнэмшилтэй харагдаж байсан гэнэ. Энэ эмэгтэй 2ООО доллар төлөөд тасалбараа ч мөнгөө ч эргүүлж авч чадаагүй юм байна . 7р сард ОУОХ Бёжинг Тикетинг. Ком болон олимпийн бэлэг тэмдгийг хууль бусаар ашигласан бас нэгэн интернет сайтыг хаах арга хэмжээ авч явуулсан хэдий ч эрх баригчид үүнийг хэтэрхий оройтож хийсэн гэж байхгүй билетэнд үйлчлүүлэгчдийн 58 мянган долларыг зарцуулсан жуулчлах товчооны нэгэн ажилтан үзэж байна. Олимп эхлэхээс 2 долоо хоногийн өмнө л сайтыг хаасан эрх баригчид чадах бүхнээ хийсэн юм шиг дүр үзүүлсээр байгаа гэнэ. Үнэн хэрэгтээ олимпийн тасалбарыг дамлан худалдаж луйвар хийж байгаа иймэрхүү явдал хэдэн сарын өмнө илрэх үед ОУОХ ямар нэг хэмжээгээр таслан зогсоохын оронд юу ч хийхгүй суусаар байсан юм байна. Хэд хэдэн тамирчдыг ивээн тэтгэсэн найз бүсгүй нь байхгүй тасалбарын золиос болчихоод байгаа АНУ ын хуульч Кевин Лейндекер хэрхэн луйвар явуулсан бүдүүвчийг судалж шинжлэх гэж байгаа гэнэ. Хуурамч тасалбар худалдсан сайтууд одоо болохоор тэднийг зуучилдаг пүүсүүд хөөдсөн гэж нотолж байгаа юм байна. Үүнийг мөдөн байцаалт явуулснаар л илрүүлэн тогтоох боломжтой нь мэдээж . Америкийн олимпийн хороо хоёр пүүсийг шүүхэд өгөөд байгаа гэнэ. “ “Албан ёсны , нэр хүнд бүхий эх сурвалжаас тасалбараа худалдаж авах зайлшгүй шаардлагатай гэдгийг бид ядартлаа тайлбарлаж хэлсэн шүү дээ” гэж ОУОХ Би Би Си д хариу өгсөн байна

Лид2. Өмнөд Осетийн нөхцөл байдлыг авч хэлэлцэж байгаа НҮБ ын Аюулгүй Зөвлөлийн хуралдаан хоёр дахь өдрөө хуралдаж ямар ч шийдвэр боловсруулаагүй байна.
Гүржийн шаардлагаар Аюулгүйн Зөвлөлийн хуралдааыныг зогсоожээ. Хэзээ дахин шинэ зөвлөгөөн хийх тухай хугацааг зарлаагүй байна. ОХУ Гүржийг буруутгасан тогтоол батлахыг шаардаж байгаа юм. НҮБ дахь АНУ ын төлөөлөгч Залмайн байгуулагаас мэдэгдсэнээр Гүрж улс гал зогсооход бэлэн байна гэж хэлжээ. Харин НҮБ дахь ОХУ ын суурин төлөөлөгч Виталий Чуркин дайны гал зогсоохийг уриалахаас гадна бүх байдлыг хүчирхийлэл эхлэхээс нь өмнөх байдалд хүргэхийг Гүржийн талаас шаардсан байна. Хуралын дараа Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдаж байгааг шүүмжилсэн байна. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс ОХУ ыг гал зогсоохыг уриалсан юм. Өмнөд Осетээс ирсэн мэдээгээр бол Гүржийн цэргүүд Цхинвали хотоос гарсан байна. Гэвч хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа бүгд найрамдах улс дахь Оросын генерал Марат Кулахметовын хэлснээр Гүржүүд миномтын гал нээсээр байжээ. Хотод хүнсний бүтээгдэхүүн, унды ус дутагалтай байна.

Лид3.Хиллари Клинтон Невада мужийн Гендерсон хотод үг хэлэхдээ ардчилагчдаас нэр дэвшсэн хүмүүсийн төлөө саналаа өгөхийг өөрийн талыханд уриалсан байна.
Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшсэн Барак Обамагийн төлөө саналаа өгөхийг сенатч Хиллари Клинтон олон нийтийн өмнө анх удаа өөрийн талынханд уриалжээ. Анхан шатны сонгуулийн явцад намайг дэмжиж байсан хүмүүс сенатч Маккейныг бодвол сенатч Обаматай илүү нийтлэг байгаа гэж тэрээр мэдэгджээ.
Клинтон Обама хоёр олон сарын турш АНУ ын Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх гэж хөл зэрэгцэн явж байсан бөгөөд тэр хоёрын хувийн харилцаа энгийн бус байсан тухай америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нийтэлж байсан байна. 6р сард Хиллари Клинтон ялагдлаа хүлээн зөвшөөрч Обаматай хамт олон нийтийн өмнө гарч ирэн түүнд амжилт хүссэн билээ. Бид өөр өөрийн замаар явж байсан Харин одоо хамтдаа байх болно гэж сонсогчдын өмнө Хиллари Клинтон мэдэгдээд удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд ирц сайтай байх явдлыг хангахыг төлөө ажиллахыг ардчилагчдад уриалжээ. 8р сарын сүүлээр болох Денверт болох Ардчилсан намын их хурал дээр урьд өмнө Обамаг нэг биш удаа шүүмжилж байсан Хилларигийн нөхөр АНУ ын ерөнхийлөгч асан Билл Клинтон үг хэлэхдээ түүнийг дэмжих бодолтой байгаа юм байна. Гүржид болж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Обама Маккейн хоёр өчигдөр үзэл бодлоо илэрхийлсэн байна . Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жон Маккейн Айова мужид сурталчилгааны ажлаар явж байгаа бөгөөд НҮБ ын Аюулгүй Байдлын хурлдаааныг нэн даруй хуралдуулахыг Цагаан ордноос шаардсан бол Гавайн аралд амарч байгаа Обама энхийн шийдвэрт хүрэхийн тулд АНУ-ыг дэлхийн нийгэмлэгтэй хамтран ажиллахыг уриалжээ.
Лид4. Цасан нурангид дарагдан үхэх аюулд учраад байсан америкийн сноубордистын амь насыг Аргентины уулын сувилалын газрынхан аварчээ.
Нэг метр орчим зузаан цасанд дарагдсан өсвөр насны энэ хүүг цахилгаан радио гэрэлт цамхагийн дохиогоор олжээ. Аврагчид цаг алдалгүй хөдөлж бараг эцсийн мөчид түүний амийг аварсан юм байна. дахид хэдхэн секунд өнгөрсөн бол тэр хүү амь насаа алдах байсан гэнэ. Нилээд олон бэртэл гэмтэлтэй хэдий ч биеийнх нь байдал тогтвортой байгаа гэж эмч нар ярьсан байна. Хориотой газраар гулгаж яваад өөрөө өөрийгөө хөнөөх шахсаныг аврагчид үгүйсгэхгүй байгаа гэнэ.

Лид5.Британид зул сарын баярыг зун тэмлэглэж байна.
Британийн нэгэн дэлгүүрийн эзэн зул сарын баярыг түргэтгэн худалдаа зохион байгуулжээ. Энэхүү өвөрмөц санааг худалдан авагчид аль хэдийнэ үнэлээд байгаа гэнэ. Наймдугаар сард Санта Клаус гарч ирсэн явдалд үзэгчид маш их баярлажээ. Тэгэхдээ энэхүү үлгэрийн баатар дахныхаа оронд жирийн нэг судалтай унтлагын хувцас өмссөн байсан байна. Ийм байдалтай болоод тэр үү өвлийн өвгөн хүүхдүүдтэй хэл амаа амархан ололцож, элсэн довнуудын дэргэд зургаа дуртайяа татуулж байсан гэнэ. Элсээр энэ баярын гол бэлэг тэмдэг болдог цаа буга, чарга , гацуур зэргийг барьж урлажээ.
Лид6. Бангладешийн эрх баригчид хуванцар хог хаягдлуудыг дахин боловсруулж байна.
Хуванцар савыг дахин боловсруулах хэцүү ажилд зөвхөн эмэгтэйчүүд ажилладаг. Кола, пепси, цэвэр ус савлаж байсан хуванцар савыг өнгө өнгөөр нь ялгадаг байна. Үүний дараа таглааг нь бас өнгө өнгөөр нь ялгадаг. Харин үүний дараа жинхэнэ дахин боловсруулах ажилд эрчүүд орно. Тэд хуванцар савыг жижиглэдэг. Харин хамгийн сүүлчийн шатанд бас өнгөөр нь ялгаж хуванцарын үйлдвэр рүү илгээдэг байна.
Лид7. Германд эмэгтэй цагдаа нарыг бууны сумнаас хамгаалдаг шинэ хөхөвч боловсруулан гаргажээ.
Энэхүү сорилыг 2 сар шахмын хугацаанд чанд нууц нөхцөл байдалд явуулсан бөгөөд мөрдөстэй 3 мянган эмэгтэйчүүд одоо тийм загварын дотуур хувцастай болоход бэлэн болоод байгаа гэнэ. Үүнийг боловсруулсан хүмүүсийн хэлснээр бол хуванцар болон металл оруулгатай хөхөвч өмссөн хуягт хантаазанд сум тусах юм бол ноцтой шархдаж болзошгүй юм байна. Харин энэхүү тусгай хөхөвчийг цэвэр хөвөн даавуу , полиамид ,эластанаар хийж загвар бүрийн дээр цагдаа гэсэн шошго наасан гэнэ.
Лид8. Филиппинд мэрэгч амьтад байр сууцны хана туургийг мэрж их хэмжээний хохирол учруулдаг байна. Мэрэгч амьтадаас болж бүтэн байшин нурж, байр сууцанд ч суулт үүсэж байжээ.
Тэгвэл мэрэгч амьтад үүд ч даахааргүй сайн чанарын блок үйлвэрлэх болжээ. Байшин бариа хавтанд шувууны өд хийдэг болжээ. Шувууны өд, цементийг хольж хийх болжээ. Барилгийн материалд шувууны өдийг ашигладаг болсоноор хоёр асуудлыг шийдэж байна. Эхнийх нь мэрэгч амьтадын шүдэнд тэсвэртэй барилгийн түүхий эд гарган авч байгаа бол харин шувууны фермийнхэн шувууны өдийг хэрхэн далдруулах вэ гэж толгойгоо өвтгөхөө больж байна.

Лид. Ангараг гариг дээр судалгааны ажил хийж байгаа Феникс төхөөрөмж ангараг гариг дээр ямар ч хэлбэрийн амьд биет байх боломжгүй хүчиллэг хий байгааг илрүүлсэн байна. Гэвч эрдэмтэд ангараг гаригаас амьд биетийн үл мөрийг олох найдвараа гээгээгүй байна. Хортой бодис ангараг гариг дээр сансараас орж ирсэн, эвсэл Феникс төхөөрөмжтэй хамт ирсэн байж болох юм гэж хэлж байна. Учир нь амьдрал үүсэхэд гол нөхцөлийг нь бүрдүүдэг
магни, натри, бром гэх мэт химийн бодисыг илрүүлсэн юм. Ирэх жил улаан гариг руу өөрөө явагч төхөөрөмж илгээж нарийвчилсан үзлэг хийх гэж байна.

Лид. 1945 оны 8р сарын 6 нд болсон дэлбэрэлтэнд 14О мянган хүн амь насаа алджээ . Сүүлийн үед туяаны өвчнөөр 1ОО мянга гаруй япон хүн нас барсан байна. Гашуудлын ажиллагаа орон нутгийн цагаар 8:15 д нэг минутын чимээгүй зогсолтоор эхэлсэн байна.
1945 оны 8р сарын 6 ны яг энэ мөчид 5ОО метрийн өндөрт атаомын бөмбөг дэлбэрчээ. Жил бүр Хиросима хотын Энхтайвны паркад нас барагчдаа дурсан санах хонх дэлдсээр иржээ. Сургуулийн сурагчид тэнгэрт мянган цагаан тагтаа хөөргөжээ. Япончууд цагаан тагтааг талийгаачдын сүнс гэж билэгшээдэг юм байна. Энэ ажиллагаанд 45 мянга орчим хүн оролцжээ. Мөн дэлхийн 55 орны төлөөлөгчид ч хүрэлцэн ирсэн байна. Дэлхийн 2р дайны үед японы эзлэн түрэмгийлэлд хүнд нэрвэгдсэн хятадын төлөөлөгчид хамгийн түрүүнд иржээ. Хиросима хотын амбан захирагч атомын бөмбөгдөлтйин хор уршгийг бүрэн болон амьд гарсан хүмүүсийн сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж байгааг дүүрэн илтгэн харуулах зорилго бүхий судалгааны 2 жилийн хөтөлбөрийг хотын эрх баригчид хэрэгжүүлж эхлээд байгаа гэдгээ амалсан байна . Японы ерөнхий сайд Ясуо Фукуда хэлэхдээ “ Би энд Хиросимад бас дахин ирээд байна. Япон улс өөрийн үндсэн хуулиа болон цөмийн зэвсэггүй байх 3 зарчмаа баримтлах болно гэдгээ амлаж байна. Бүх нийтээрээ цөмийн зэвсэггүй болох хөдөлгөөнд зайлшгүй нэгдэн орохыг би дэлхийн нийгэмлэгийн бүх удирдагчид дахин сануулан хэлмээр байна гэжээ. Тэрхүү 3 зарчим нь цөмийн зэвсгийг байлгахгүй, үйлдвэрлэхгүй, зөөвөрлөн оруулахгүй байх юм байна. Жил бүр Японд Хиросима Нагасакийн эмгэнэлт явдалд нэрвэгдсэн хмүүсийн тоон баримтуудыг нийтэлдэг юм байна. Бөмбөгдөлтийн дараах эхний 4 сард 14О мянган хотын оршин суугч амь насаа алдсан гэдэг бармт тодорхой байдаг юм байна. Одоо энэ тоо 258 мянга 31Од хүрээд байгаа бөгөөд энэ жил 5 мянган япон хүний нэр нэмэгдэн бичигджээ. . .

Дэлхийн мэдээ 2008 08 08 Баасан гараг

Лид1: Гүржийн дайчид Өмнөд Осетийн Дменис, Сарабук, Сатикартосгод болон Цхинвалийн дүүргүүдэд гал нээсэн тухай Интерфакс агентлаг мэдээлсэн байна.

Лид2. Өчигдрийн мэдээллээр Хятад улсад Мягмар гаригт болсон 6. баллын хүчтэй газар хөдлөлтийн үеэр хүн гэмтэж бэртээгүй гэж байсан бол өнөөдөр 3 хүн нас барж 35хүн шархдаж олон байшин сүйрсэн гэж мэдээллэжээ

Лид3: Өнгөрсөн мягмар гаригт интернетийн нэгэн сайт дээр ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаа Пэрис Хилтон сонгуулийн өмнөх хөтөлбөрийнхөө гол гол зорилтуудыг товчхон танилцуулсан зар сурталчилгаа тавигдсан байна.

ЛИД 4: Ангараг гариг дээр ажиллаж байгаа Феникс төхөөрөмж тус гаригийн хөрсөнд хлорын хүчлийн давс буюу перхлорат байгааг илрүүлсэн байна

ЛИД 5: Колумбын тусгай албаныхан өөрийнх нь эмблемийг ашиглаж байгаад Улаан загалмай нийгэмлэг сэтгэл дундуур байгаа гэнэ.
ЛИД 6: Иракийн шийтийн радикал бүлэглэлийн тэргүүн Моктада Садрын төлөөлөгч Салах Обейди “Иракт америкийн зэвсэгт хүчнүүд хир удаан байрлахаас Махдагийн армийн гүйцэтгэх үүрэг шалтгаана “ гэж мэдэгдсэн тухай Би Би Си мэдээлсэн байна

Лид7.Бин Ладины жолооч гэм буруутай ãýæ тогтоогдлоо. Америкын цэргийн шүүхийн шүүгч Бин Ладины жолоочоор ажиллаж байсан Салим Хамданыг террорист үйл ажиллагааг дэмжиж оролцож байсан хэмээн буруутгасан

Лид8 Америкын ерөнхийлгч Жорж Буш Хятад дахь эрх чөлөөний тухай асуудлыг зэмлэж байна

Лид9.Жүжигчин Морган Фримэний мэс амжилттай болсон байна

Дэлхийн мэдээ 2008 08 07 Пүрэв гараг

Лид1: Гүржийн дайчид Өмнөд Осетийн Дменис, Сарабук, Сатикартосгод болон Цхинвалийн дүүргүүдэд гал нээсэн тухай Интерфакс агентлаг мэдээлсэн байна.

Өмнөд осетийн тосгод руу гүржийн цэрэг дайчид гал нээснээс болоод энгийн номхон нэг хүн толгойдоо шархадсан тухай Интерфакс агентлаг мэдээлжээ. Өмнөд Осетины талаас мөн хариу гал нээсэн байна. Гүржийн Эреди суурингийн зүгээс Дменис тосгон руу том калибрийн буугаар гал нээснээс болж тосгоны оршин суугчид байшингийнхаа хонгилд орж нуугджээ. Одоогоор хор хохирлыг баримжаагаар ч болтугай тодорхойлох боломжгүй байна гэж Өмнөд Осетийн батлан хамгаалахыг 1р орлогч сайд Ибрагим Гассеев мэдэгдээд Гүржийн газар нутгаас Дменис тосгон руу их бууны шинэ шинэ цуваа, хуягт техникүүд болон амьд хүч татаж байна гэдгийг Интерфакс агентлагт мэдээлсэн байна. Мөргөлдөөний энэхүү бүс нутагт 8р сарын 1 нээс нөхцөл байдал улам бүр хурцадсаны улмаас 6 хүн эрсдэж, 2О шахам хүн шархадсан байна. 8р сарын 6 нд Өмнөд Осетийн Знаурын дүүрэгт буудалцааны болжээ. Нули тосгон руу гүржийн тал мэргэн буучдаараа пулемётоор гал нээлгэсэн тухай Өмнөд Осетийн эрх баригч зарим нэг төлөөлөгчийн мэдэгдсэн мэдэээллийг гүржийн тал няцаажээ. Гэсэн хэдий ч Нули болон Убиат тосгоны ойролцоо болсон мөргөлдөөнийг Өмнөд Осетийн Дотоод хэргийн сайд Михаил Миндзаев баримтаар нотолсон байна . Энэхүү тулааны үеэр осетчууд нэгэн өндөрлөгийн эзлэн авсан гэнэ.
Лид2. Өчигдрийн мэдээллээр Хятад улсад Мягмар гаригт болсон 6. баллын хүчтэй газар хөдлөлтийн үеэр хүн гэмтэж бэртээгүй гэж байсан бол өнөөдөр 3 хүн нас барж 35хүн шархдаж олон байшин сүйрсэн гэж мэдээллэжээ.. Нас барсан хүмүүсийн 2 нь Яодугын, 1 нь хөрш хот болох Гансүгийн иргэд байсан байна гэж Зинхуа агентлагаас мэдээллэжээ.
Албаны хүмүүс энэ аюулын дараагаар хохирлын хэмжээг тодорхойлох ажил эхлээд байгаа юм. Газар хөдлөлт Сыучан мужаас олимпийн бамбарыг үдэж, Бээжинд шитлжүүлсэнээс хойш хэдхэн цагийн дараа болжээ.
Газар хөдлөлт Сычуань мужийн Гуангиан хотоос 48 км ын зайд 6,2 баллын хүчтэй газар хөдлөлт оройн 18 цагт болсон.

Лид3: Өнгөрсөн мягмар гаригт интернетийн нэгэн сайт дээр ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаа Пэрис Хилтон сонгуулийн өмнөх хөтөлбөрийнхөө гол гол зорилтуудыг товчхон танилцуулсан зар сурталчилгаа тавигдсан байна.

Энэхүү сурталчилгаагаараа жүжигчин эмэгтэй “ Нэрт хүмүүс “ гэдэг сонгуулийн өмнөх видеондоо Жон Маккейн түүнийг Барак Обаматай зүйрлүүлсний хариуг өгч байгаа гэнэ. Усны хувцастай камерын өмнө зургаа авахуулахдаа Хилтон Маккейныг буурал өвгөн гэж нэрлэн сонгуулийн өмнөх сурталчилгаандаа ашигласан тус дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ. Дараа нь Хилтон АНУ ын эрчим хүчний салбарын бодлогын талаар үзэл бодлоо илэрхийлж , Маккейн болон Обамагийн хөтөлбөрийн дундаас эрчим хүчний хамааралгүй болох , ажлын шинэ орон тоогоор АНУ ыг хангах “ холимог” зүйл гарган авч болох тухай саналаа хэлжээ. Өөрийн ерөнхий сайдаар дуучин Рианнаг томилох хүсэлтэй байгаа бөгөөд хэрвээ сонгуульд ялах юм бол Цагаан ордныг ягаан өнгөөр будмаар байгаа тухай ч үг цухуйлгасан байна.

ЛИД 4: Ангараг гариг дээр ажиллаж байгаа Феникс төхөөрөмж тус гаригийн хөрсөнд хлорын хүчлийн давс буюу перхлорат байгааг илрүүлсэн байна.

Ангараг гаригийн хөрснөөс илрүүлсэн перхлорат гэдэг бодис хүчтэй исэлдүүлэгч бөгөөд ийм бодис хөрсөнд байгаа нь Улаан гариг дээр амьд бие махбод оршин тогтнох магадлалыг бууруулж байгаа юм байна. Феникс төхөөрөмжийн үйл ажиллагааны тухай сайтыэ мэдээлэлд Ангараг гаригийн хөрснөөс олж илрүүлсэн перхлоратыг урьдчилсан таамаглал маягтай зүйл гэж тодруулжээ. Хөрсөнд перхлорат байгаа тухай мэдээллийг Феникс төхөөрөмж өөрийн микроскопон болон химийн МЕСА модулийнхаа тусламжтайгаар олж авчээ. Аризон мужийн их сургуулийн багш Питер Смитийн хэлснээр бол Ангараг гаригийн хөрсний дээжийг хийн анализатораар судлан шинжилсэн урьдчилсан дүнгээр перхлорат илэрснийг нотлоогүй юм байна. Гэхдээ л ангараг гаригийн хөрс бохирдсон байж болзошгүйг үгүйсгээгүй байна. Перхлорат нь пуужингийн хатуу түлшинд агуулагддаг учраас төхөөрөмжийг нислэгт бэлдэх үе шатны үед бохирдсон байж болох юм гэж үзэж байгаа аж. Уг нь өмнөх дүгнэлтээр ангараг гаригийн хөрсний бүтэц Антарктид тивийн хуурай хөрстэй адил төстэй байж магадгүй гэж гарч байжээ. Учир нь хөрсөнд нь асар их хэмжээний шүлт , манай гаригийн хөрсөнд агуулагддаг олон бодис илэрсэн юм байна Түүнээс гадна 7р сарын 31 нд ангараг гариг дээрээс ус олж илрүүлснийг мэргэжилтнүүд албан ёсоор нотолжээ.

ЛИД 5: Колумбын тусгай албаныхан өөрийнх нь эмблемийг ашиглаж байгаад Улаан загалмай нийгэмлэг сэтгэл дундуур байгаа гэнэ.


Хорих газарт хоригдож байгаа барьцааны хүмүүсийг өчигдөр суллах үеэр өөрийнх нь эмблемийг ашигласны учир шалтгааныг тайлбарлахыг Улаан загалмай нийгэмлэгийн олон улсын хороо Колумбийн эрх баригчдаас шаардсан тухай Ройтер агентлаг мэдээлсэн байна. Суллаж буй хүмүүсийн дунд Ингрид Бетанкур байсан бичлэгийг өнгрөсөн 7р сард колумбийн телевиз үзүүлжээ. Тэрхүү хальсан дээр колумбийн тусгай албаны нэгэн дайчин Улаан загалмай нийгэмлэгийн эмблем бүхий хүрэм өмссөн байсан байна. Ашиглах эрхгүй эмблемийг санамсаргүй хэрэглэсэн явдалдаа Колумбийн ерөнхийлөгч Альваро Урибе 7р сарын дундуур хүлцэл өчсөн юм байна. Гэсэн хэдий ч Улаан загалмай нийгэмлэгийн удирдлага эмблемийг санаатайгаар ашигласан хэмээн тусгай мэдэгдэл өчигдөр гарган олон нийтэд зарлажээ. Үүнтэй холбоотойгоор нэмэлт тайлбар өгөхийг Колумбийн эрх баригчдаас Улаан загалмай нийгэмлэг шаардсан юм байна . Өнөөдөр ерөнхийлөгч Альваро Урибе дахин уучлалт гуйж эмблемийг ашигласан баримтыг буруу мэдээлсэн тухай тайлбарлахыг шаардсан гэдгээ буруутай этгээдүүдийг шийтгэхээр болсон тухайгаа мэдээлжээ. Колумбийн ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байсан Ингрид Бетанкурыг суллахад АНУ ,Израйлын тусгай албаынхан оролцсон тухай албан ёсны бус мэдээлэлд өгүүлсэн байна.

ЛИД 6: Иракийн шийтийн радикал бүлэглэлийн тэргүүн Моктада Садрын төлөөлөгч Салах Обейди “Иракт америкийн зэвсэгт хүчнүүд хир удаан байрлахаас Махдагийн армийн гүйцэтгэх үүрэг шалтгаана “ гэж мэдэгдсэн тухай Би Би Си мэдээлсэн байна. Америкийн цэргийн бүрэлдэхүүнийг татан гаргах хуваарь дээрээ АНУ Ирак улс санал нийлэхгүй байх юм бол эсэргүүцэл үргэлжилсээр байна гэж мөн хэлжээ. Баасан гаригийн мөргөлийн дараа зэвсгээ хураалгах тухай Моктада Садрын тушаалыг зарлан мэдэгдэх ёстой гэнэ. Махдагийн армийн тэргүүн тус бүлэглэлээ нийгэм улс төрийн байгууллага болгон өөрчлөн шинэчилж тэмцлийн зэвсэгт арга ажиллагаанаасаа бүрмөсөн татгалзах хүсэлтэй байгаа юм байна. Садрын мэдэгдлийг Иракт суугаа АНУ ын цэргийн бүрэлдэхүүний удирдлага баяртайгаар хүлээн авсан тухай Вол Стрийт Жорнал сэтгүүлд мэдээлсэн байна. Иракийн цэрэгжүүлсэн томоохон бүлэглэл болох Махдагийн арми одоо 5 мянган дайчидтай бөгөөд хүн амын өргөн дэмжлэгийг хүлээсээр иржээ. Удаан хугацааны турш Садрын талыг баримтлагчид Багдад болон өмнө зүгийн хэд хэдэн томоохон хотыг хяналтандаа авч байсан байна.

Лид7.Бин Ладины жолооч гэм буруутай нь тогтоогдлоо. Америкын цэргийн шүүхийн шүүгч Бин Ладины жолоочоор ажиллаж байсан Салим Хамданыг террорист үйл ажиллагааг дэмжиж оролцож байсан хэмээн буруутгасан Одоо 40 насыг зооголж байгаа жолооч шоронд бүх насаараа хоригдох ял авчээ.
Түүнийг Бин Ладины хамсаатан түүний хийсэн хэрэгт оролцсон гэж үзэж байгаа бөгөөд Ард түмэнрүү халдаж өмч хөрөнгө үгүй хийсэн гэсэн2 хэрэгт буруутгаж байгаа билээ.Түүийг 9 сарын 11 ний халдлагагд гол үүрэг гүйцэтгэсэн гэж ял тулгасан бол батлан хамгаалахын нэгэн өмгөөлөгч түүнийг Бин Ладины зүгээр доод тушаалын ажилчин гэсэн байна.
Жолооч Хамдан Бин Ладинд 1997-2001 оны хооронд Афканистанд байх үед нь ажиллаж байсан бөгөөд сарын 200 доларын цалин авдаг байжээ.Тэрээр Би зүгээр л цалин авахын тулд л ажилдаг байсан Америк луу халдсан алах хядах ажиллагаанд оролцоогүй гэж мэдэгджээ.

2008-08-06

Дэлхийн мэдээ 2008 08 06 Лхагва гараг

Лид1. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Зүүн Азийн орнуудаар айлчлал хийж байна. Солонгост хийж байгаа айлчлалаа дуусгаад Жорж Буш Тайланд улсад төрийн айлчлал хийж 8 сарын 8 нд БНХАУ ын нийслэл Бээжин хотод ирж Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцох юм.
Жорж Бушыг Сөүлд ирж байгаа эсэргүүцсэн хүмүүс жагсаал зохион байгуулжээ. Сөүлийн жагсагчид Америкын болон өмнөд солонгосын тэргүүнүүдийн зурагт хуудсыг барин зогсож байжээ.Зохион байгуулагчдын ярьж байгаагаар 10 мянган хүн цугласан байна. АНУ аас өмнөд солонгос руу үхрийн мах нийлүүлэх гэж байгааг дэмжихгүй байгаа юм. АНУ д үрхий галзуу өвчин гарсаны дараа БНСУ үхрийн мах далайн чанадаас авахыг хориглосон. Хориг цуцлагдаж байгаад солонгосын олон сая иргэд дургүйцэж байна. Жорж Бушын БНСУ ын нийслэл Сөүлд хийх айлчлал хоёр хоног үргэлжилэх юм. Айлчлалын бүх хугацаанд ноён Буш Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мин Бактай уулзсан байна. Ерөнхийлөгч нар хоёр улсын чөлөөт худалдааны талаар болон Америк Өмнөд солонгосын удаан хугацааны хамгаалалтын холбооны талаар хэлэлцжээ. Сөүлд болсон жагсаалыг тараахаар хууль сахиулагчид усан буу хэрэглэсэн байна. Жагсаалын үеэр цагдаа нар 12 хүнийг нь түр саатуулжээ. Ноён Буш Өмнөд Солонгост хийсэн айлчлалынхаа дараагаар Бирм улсын тухай асуудлаар Тайландын нийслэл Банкогт очих юм. Дараа нь 8 сарын 8нд Бээжинг зорьж зуны олимпийн 29 р их наадмын нээлтэнд оролцох юм.

Лид2.Хятад улсад дахин газар хөдөллөө. Одоогоос 3 сарын өмнө Сычуань мжид газар хөдөлж байсныг та бүхэн санаж байгаа бизээ.Харин энэ удаагын газар хөдлөлт Сыучан мужаас олимпийн бамбарыг үдэж, Бээжинд шитлжүүлсэнээс хойш хэдхэн цагийн дараа болжээ.
Газар хөдлөлт Сычуань мужийн Гуангиан хотоос 48 км ын зайд 6,2 баллын хүчтэй газар хөдлөлт оройн 18 цагт болсон байна. Өнгөрсөн 5 сард болсон 7.9 баллын хүчтэй газар хөдлөлтийн үеэр 70 мянган хүн нас барсан билээ. Баасан гаригт олимп эхлэх гэж буй энэ үед 5 сарын 12 нд болсон Сичуаны газар хөдлөлтөөс болж 5 сая хүн орон гэргүй болсон байна. БНХАУ ын нийслэл Бээжин хотод Түвдийн эрх чөлөөний хөдөлгөөнийхөн Бээжин хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Өнөөдөр Бээжин хотод болж байгаа эсэргүүцлийн жагсаалд Түвд үндэстэнүүд биш, харин хятадууд оролцож байна. Хятад үндэстэнүүд Түвдэд хүний эрх дэндүү зөрчигдөж байгааг шүүмжилж байна. Бээжинд болж байгаа жагсаал олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэний анхаарлын төвд орж Олимпийн нээлтийн ёслолыг үзэхээр ирэх гадаадын орнуудын төрийн тэргүүн нар Бээжин очих уу болих гэж эргэлзэхэд хүргээд байна.

Лид3. сарын 24 нд Грекээс гарсан олимпийн бамбар дэлхийг тойрон аялаж БНХАУ ын бүх мужаар буухиалан явсаар өнөөдөр өглөө Хятадын нийслэл Бээжин хотод ирлээ. Олимпийн бамбар Бээжин хотын түүх дурсгалын газруудаар бүтэн 3 хоног аялах юм.
Энэ хугацаанд олимпиийн бамбарыг 800 хүн гар дамжуулан барьж явах юм байна. Ирэх баасан гаригт Бээжингийн цагаар 8 цаг 8 минутад Олимпий бамбар Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд орж ирнэ. Олимпийн бамбар 140 мянган км зам туулжээ. Олимпийн бамбарыг аялуулж байх үед Лондон, Парис, Сан Франциско зэрэг хэд хэдэн хотод Түвдийн эрх чөлөөний төлөөний хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан юм.. Харин Олимпийн бамбар хятад улсбн нутагт орж ирэхэд бамбар аялуулахад саад болсон ноцтой зөрчил гараагүй. Олимпийн бамбарыг Бээжин хотод ирэхэд хамгийн түрүүнд хятадын анхны сансрын нисэгч бамбарыг аялуулжээ. Дараа нь хятадын алдар цуутай тамирчид, олны танил хүмүүс буухианд оролцсон байна.
Лид4. БНСУ аас Япон улсад суугаа элчин сайд Кван Чоль Хен үүрэгт ажлаа үргэлжлүүлэхийн тулд Токио хотод эргэж ирсэн байна. Өнгөрсөн 7 сарын сүүлээр БНСУ, Японы хооронд газар нутгийн маргаантай аралаас болж Япон дахь БНСУ ын элчин сайд эх орондоо дуудагдсан юм.
Японы ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт Солонгосын Токто аралын японы нутаг мэтээр дүрсэлж Такасима гэж японоо нэрлэсэнд БНСУ гадаад хэргийн яам эсэргүүцэл зарлаж Токио дахь элчин сайдаа эргүүлэн татжээ. Токиод ирсэн хойноо Өмнөд Солонгосын элчин сайд хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийхдээ харилцан итгэлцэл үүсгэх нь хоёр орны харилцаа хэвийн болох цорын ганц арга гэж цохон тэмдэглэсэн байна. Ирэх 9 сард БНХАУ, БНСУ, Японы удирдагчдийн 3 талт уулзалт төлөвлөгдсөн юм. Японы ерөнхий сайд Ясуо Фукудагийн Сөүлд хийх айлчлал болох эсэх нь эргэлзээтэй байна гэжм эх сурвалжууд мэдээлж байна.

Лид5. АНУ ын Лос Анжелос хотын нисэх онгоцны буудалд зорчигч тээврийн БОИНГ онгоц гэнэтийн осолын буулт хийсэн байна.
Американ Эйрланс компаний энэ онгоц Лос Анжелос хотоос Хавай арал руу хуваарьт нислэг хийж байжээ. Онгоц хөөрөөд удаагүй байтал бүхээгт нь ямар нэгэн зүйл шатаж байгаа юм шиг хиншүү хярвас үнэртсэн байна. Ни сэх багийнхан эргэж газардах шийдвэр гаргажээ. Лос Анжелосын олон улсын нисэх онгоцны буудалд газардсаны дараа зорчигчидийг бүхээгнээс гаргахдаа шат биш, харин осолын үед хэрэглэдэг хийлдэг гулсуураар ашигласан байна. Нисэх буудлын галын албаныхан огоцны бүхээгт гал гараагүй гэж нотложээ. Хиншүү хярвас хаанаас гарсаныг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байна. Эргэж газардсан онгоцны зорчигчдийг өөр онгоцоор Хавай арал руу нисгэжээ.

Лид6. Америкт хүний хувийн өмчийг луйвардсан хэрэг гарлаа.. Америкын хууль сахилагчид 11 хүнийг хувийн өмчид халдсан хэрэгт холбоотой гэж үзэж байгаа юм байна.
Хэрэгти сэжиглэгдсэн хүмүүс 40 сая зээлийн болоон болон төлбөрийн картын дугаарыг хулгайлсан хэргээ хүлээжээ. Мөн тэд дэлгүүр болон банкнуудын компютерийн сүлжээнд орж Вард драй винг техникийг ашиглаж баримт руу нэвтэрдэг байжээ. Мэргэжилтнүүд энэ явдлыг олон улсын хуйвалдаан гэж үзэж байгаа юм байна. Тэдний 3 нь америкын иргэн бусад ь Эстони, , Украин, Беларусс болон Хятадаас ирсэн хүмүүс байжээ.Олон хүн өөрсдийн дансны аюулгүй байдлыг мэдэх гэж банк руу холбоо барисаар банйа. Америкын хууль зүйн сайд Майкл Мукейсэй энэ удаагын хэргийг шудрага шүүхээр хатуу чанга шүүх болно. Тэгсэнээр хувийн өмчид халдах санаа өвөрлөж байгаа өөр хүмүүст сануулга болно гэж хэлжээ. Хэрвээ та ийм хэрэг хийлээ гэхэд бид хаа байгаа газраас чинь бариж шоронд хорих болно гэжээ. Дуулиант энэ хэргийг мөрдөн шалгах ажилд Турк, Германы хууль сахиулах байгуулагынхан оролцох юм байна. Учир нь прокурорын газрынхан гэмт хэрэгтэнүүд хулгайлсан мэдээллээ АНУ, Европын орнуудад байрлаж байгаа компьютерийн серверт хадгалсан гэж таамаглаж байгаа юм. АНУ д хувийн мэдээлэл алдагдсанаас болж жилд тэрбум долларын алдагдалд ордог байна.

Лид7. Мексикийн буланд үүссэн Эдуард хар салхи 8 сарын 5 нд АНУ ын Техас, Луизиана мужийн зааг бүс нутагт ирсэн байна. АНУ ын үндэсний цаг уурын албаны мэдээлсэнээр салхи секундэд 30 метр хурдалсан байна.
Дараа нь эх газарын гүнд орсон хойноо баруун хойд зүг рүү Техас мужийн засаг захиргааны төв рүү 20 км цагийн хурдтай хөдөлжээ. Одоо Эдуард хар салхи Хьюстен хотоос 75 кмын зайтай байна. Хар салхи шуурч байга бүс нутагт 5,5 сая хүн амьдарч байгаа юм. Техас мужид хар салхи шуурах үеэр 250 мм хур тунадас унажээ. Техас мужид нутгийн оршин суугчдийн өөр газар рүү нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахад бэлэн байсан ч ингэх шаардлага гараагүй байна. Нутгийн оршин суугчидыг байгалийн онц аюултай үзэгдэл өнгөртөл орон гэртээ хүлээхийг зөвлөжээ. 2008 он гарсанаас Мексикийн буланд бий болсон тав дахь хар салхи нь Эдуард болж байна.

Лид8. АНУ ын Нью Йорк хотын цагдаа нар Гамбино гэдэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн загалмайлсан эцэг гэгддэг Жон Жюниор Готтиг Лонг Айлан дахь гэрт нь байхад нь баривчилсан байна.
Энэ тухай Ассошэйтэд пресс агентлаг уламжилжээ. Хууль сахиулах байгуулагийнханаас тараасан мэдээнд Жон Готти аллага зохион байгуулсан, хар тамхи мансууруулах бодисын наймаа хийсэн хэрэгт сэжиглэгдэж байна. Готти зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн бүрэлдэхүүнээс 1999 онд гарсан юм байна. Тэр цагаас хойш түүнийг хэд хэдэн удаа баривчилжээ. Эцгийнх нь тухай сонин дээр нийтлэл бичсэн сэтгүүлч бүсгүй Кертиса Сливаг тэр зодож байжээ. 2008 он гарсанаас хойш АНУ ын цагдаа нар энэ гэмт хэргийн бүлэглэлийн 70 гаруй гишүүнийгбаривчилжээ.

Лид9. Өчигдөр оросын их зохиолч Алексадр Солженицынтай салах ёс гүйцэтгэх гашуудлын ажиллагаа болж өнгөрсөн юм. Тэгвэл өнөөдөр орой Доны сүмд дам хуврагууд мөргөл хийх гэж байна.
Солженыцин социализмийн үед хэлмэгдэж, хөдөлмөрийн үасан хүмүүжүүлэх хуаранд хоригдож, аргагүйн эрхэнд хилийн чанадад цагаачлан амьдарч байсан ч сүүлдээ ялагч болж тодорсон юм. Түүнийг хорвоогийн миөнх бусыг үзүүлсэн нь дэлхийн утга зохиолд нөхөж баршгүй гарз хохирол гарлаа гэж утга зохиол судлаачид хэлж байна. Оросын утга зохиллын салбарын төлөөлөгчид, төдийгү төр засгийн удирдагчид ч түүнд хүндэтгэл илэрхийлж байна. Оросын ерөнхий сайд Владимир Путин ирж салах ёс гүйцэтгэжээ.
Лид10. Оросын нийслэл Москва хотод ирсэн гадны жуулчидын заавал очдог газрын нэг бол яах аргагүй “Хуучин Арбат” гудамж юм. Москва хотын захиргаанаас энэ гудамжинд их засвар хийх шийдвэр гаргажээ. Хуучин Арбатын шинэ дүр төрх ямар байхыг одоо сонирхуулъя.
Хуучин Арбат гудамжинд засвар хийж байх хооронд бэлэг дурсгалын зүйлс худалддаг хүмүүст өөр газар бизнесээ үргэлжлүүлэхийг санал болгох юм байна. Хуучин Арбат гудамжний өнгөт хавтанг солих ажил бараг дууссан байна. Дараа нь байшин барилгийн өнгө төрхийг нь засаж янзлоа гэж байна.
Москва хотын дарга Юрий Лужковын төлөвлөгөөгөөр бол Хуучин Арбаты гудамжнаас бүгдийг нь өөрчлөх гэж байна. Одоо байгаа жижиглэнгийн худалдааг хязгаарлаж энэ гудамжинд томоохон номын дэлгүүр нээх гэж байна. Харин гудамжинд сууж хөрөг зурдаг зураач нар, сайн дурын уран сайханчдыг хэвээр ажиллуулах юм байна.
Лид11. Их Британи нэгэн залуу хос гэрлэх ёслолоо ер бусын дахин давтагдашгүй байдал хийхийг хүссэн байна. Тэд хувийн жижиг онгоц хөлслөн авч тэнгэрт хуримын ёслолоо хийжээ.
Тэнгэрт хуримлахын тулд залуу хосууд 3 ширхэг онгоц хөлсөлжээ. Агаарт гэрлэх ёслолыг удирдах ламтанг олох гэж нэлээн цаг алдсан байна. Ер бусын гэрлэх ёслолыг удирдахаас олон лам татгалзжээ.Агаарт болсон энэ хуримийн бүх зүйл нь уламжлалыг дагасан байжээ. Сүйт бүсгүй цагаан даашинж өмсөж харин өндөр өсгийгүй гоёлын гуталаар гоёжээ. Хуримын ёслолд уригдсан зочид гэрлэх ёслолыг газраас ажиглаж байр хүргэж байжээ.
Эм. Би сэтгэл хангалуун байна. Тэртээ доор газар харагдаж, өндөрт гарахад өөрийн эрхгүй бага зэрэг айдас төрж байсан. Нисэж байхдаа Ламтаны юу ярьж байгаан анхааралтай сонсож яг цага олж Тиймээ, би зөвшөөрч байна гэж хэлэх нь хялбар байгаагүй ээ.
Онгоц хөөрөхөөс өмнө сүйт залуу, сүйт бүсгүй ламтаны хувцасанд энгэрийн микрофон бэхэлсэн байсан ч чанга хашгирч ярих шаардлагатай байжээ. Шинээр гэрлэсэн хосууд тангарагийн үгээ хэзээ ч мартахааргүй чанга хэлсэн гэж газардсан хойноо ярьжээ.