2008-06-30

Дэлхийн мэдээ 2008 06 30 Даваа гараг

Лид1 Өнгөрсөн ням гаригт Монгол улсад парламентын сонгууль болж өнгөрсөн тухай ОХУ ын Итар Тасс, Риа Новости, БНХАУ ын засгийн газрын мэдлийн Синьхуа агентлаг, ОХУ ын Россия, Японы NHK. Их Британий BBC телевизийн сувгууд мэдээлсэн байна. Дэлхийн 20 гаруй ажиглагчид Монголын сонгуулийн явцийг ажигласан юм.
Хятадын Синьхуа агентлагийн албан ёсны сайтад Монгол улсын хууль тогтоох байгуулагын сонгуульд улс төрийн 12 нам дангаараа, мөн хэд хэдэн нам эвсэл болж оролцож байна гэж мэдээлжээ. 76 гишүүнтэй Монголын парламентын сонгуульд нийтдээ 365 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөн. Гол өрсөлдөөн МАХН, Ардчилсан намын хооронд болж байна гэж Хятадын Синьхуа агентлагийн сайтад бичсэн байна. Харин Их Британи Олон нийтийн Би Би Си телевизийн сайтад 1990 оноос хойш Монгол улсын иргэд тав дахь удаагаа чөлөөт сонгуулиар парламентаа сонгож байна. Сонгогчдын идэвхи өндөр байсан. Гол өрсөлдөөн Ардчилсан нам, МАХН ын хооронд болж байна. Монголын хамгийн том хоёр улс төрийн хүчин уул уурхайн салбараас төсөвт орох мөнгийг иргэдэд тарааж өгнө гэж амласан юм гэж Би Би Си ийн Улаанбаатар дахь сурвалжлагч Майкл Кох бичжээ. 2004 оны сонгуулийн дараа Ардчилсан нам, МАХН эвсэлийн засгийн газар байгуулж гурван ч удаа ерөнхий сайд нь солигдсон. Ажиглагчид саналын хуудас тоолох явцыг дүрс бичлэгийн камераар бичиж байна. Монголын сонгуулийн ерөнхий хорооны мэдээгээр сонгогчдийн 74 хувь нь санал хураалтанд оролцжээ. Сонгуулийн санал хураалтын өөр тогтолцоогоор явуулж байгаа тул саналы хуудас тоолох явц удааширна гэж сонгуулийн хорооныхон нь анхааруулжээ гэж ВВС телевизийн Улаанбаатар сурвалжлагч мэдээлсэн байна.

Лид2. БНХАУ ын гадаад хэргийн сайд Ян Зечигийн урилгаар АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондолиза Райс тэргүүнтэй 60 гаруй төлөөлөгчид БНХАУ д айлчлал хийж байна.
Кондализай Райс хятад улсад хийж байгаа айлчлалаа Сычуань мужийн засаг захиргааны төв Чэнду хотоос эхэлжээ. Өнгөрсөн 5 сарйн 12 нд Сычуань мужид газар хөдлөлт болсоноос хойш энэ мужил хүрэлцэн ирсэн гадаадын хамгийн өндөр албан тушаалын анхны хүн нь АНУ ын төрийн нарийн бичгийн дарга боллоо. Ёычуань мужид Кондализа Райс байгалийн гамшигт өртсөн орон нутгийхн оршин суугчид, аврах ажил зохион байгуулж байгаа хятадын мэргэжилтнүүдтэй уулсан байна. АНУ ын засгийн газар хятадыг Сычуань мужид байгалийн гамшиг болсны дараа цэвэрлэх байгуулж бэлэглэсэн бөгөөд энэ байгууламж хэрхэн ажиллаж байгаатай танилцжээ. Дараа нь Кондализа Райс хятадын болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчид ярилцлага өгчээ. Гамшигийн дараах аврах ажиллагаа, сэргээн босгох үйлсийг хятадын төр үасаг амжилттай сайн зохион байгуулжээ гэж Кондализа Райс хэлсэн байна. Хятад улсд байгалийн гамшиг болсны дараа АНУ ын засгийн газар Хятад улсад 1 сая америк долларыг бэлнээр, 1,6 сая доллын үнэ өртөг бүхий эд материалийн буцалтгүй тусламж үзүүлсэн юм. Сычуань мужид байгалийн гамшигийн дараах нөхцөл байдалтай танилцсаны дараа Кондализа Райс Бээжин хотод хүрэлцэн ирж Хятадын гадаад хэргийн сайд Ян Зечитэй уулсан байна. Уулзалтын үеэр Кондализа Райс, Ян Зечи нар хоёр талын харилцаанэы өнөөгий байдал, Солонгосын цөмийн хөтөлбөрийг энхийн замаар шийдвэрлэх асуудлаар байр сууриа солилцсон байна. Өнөөдөр үдээс хойш Кондализа Райс БНХАУ ын дарга Ху Жин Таотой уулзах гэж байна.
Лид3. БНХАУ ын Коммунист намын төв хорооны байнгийн гишүүн, БНХАУ ын дэд ерөнхийлөгч Си Жин Пин газар хөдлөлтөд өртсөн Сычуань мужид ажилласан байна.
Коммунист намын орон нутаг дахь салбар хороод, гамшигаас хамгаалах газар, аврах албаныхан байгалийн гамшигийн дараах хохиролын хэмжээг арилгахад идэвхи санаачлагатай ажилласан байна гэж дүгнэлт хийжээ. Одоо сэргээн босгох ажилд ч бас намын гишүүд, идэвхи чармайлт гаргаж ажиллах хэрэгтэй гэж сануулжээ. Хятадын дэд ерөнхийлөгч Сычуань мужийн Вэньчуань, Бэйчуань, Дузянь хотод ажиллаж орон нутгийн иргэдтэй уулзжээ. Сыцчуань мужид Хонконг, Макаогийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад байгалийн гамшигийн дараа аврах ажиллагаанд Макао, Хонконгийн оршин суугчид хандив тусламж цуглуулж, сэргээн босгох ажиллагаанд сайн оролцсонд талархал илэрхийлжээ.

Лид4. ОХУ ын ерөнхий сайд Владмир Путин Төрийн Думд олонхи болсон Нэгдсэн Орос намын гишүүүдтэй уулзах үеэрээ 2008 оны 12 сарын 1 ээс эхлэн төрийн байгуулагын албан хаагчдийн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

2008 оны сүүл гэхэд орон сууц барих ажлыг эрчимжүүлэх, жжиг дунд бизнесийг дэмжих талаар арга хэмжээ авах шаардлагатай гэж хэлжээ. 2008 оны 7 сарын 10 наас өмнө энэ жилийн улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахыг тэр Төрийн ДУМ ын гишүүдээс хүссэн байна. ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев 2009 оны 1 сарын 1 ээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоо байга 2300 рублээс 4430 рубль болгож нэмэгдүүлэх тухай зарлиг гаргасан юм. Үүний тулд төсөвт 120 тэрбужм рублийг суулгажээ. Энэ оны эхээр ОХУ ын сангийн сайд Алексей Кудрин тэтгэвэр, цалинг нэмэхэд зориулан 343 тэрбум рубль засгийн газраас зарцуулах болжээ. Энэ мөнгөний эх үүсвэр нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, гадаад валютийн ханшийн хэлбэлзэлээс олох юм байна.

Лид5. 6р сарын 29 нд Абхазын сувиллын Гаград хотод дэлбэрэлт болж 6 хүн бэртэж гэмтжээ. Шархадсан хүмүүсийг эмнэлэгмийн тусламж үзүүлсэн байна.

Өчигдөр Гагра хотын хөл хөдөлгөөн ихтэй нэгэн худалдааны зах дээр дэлбэрэлт болсны улмаас 6 хүн хохирсон тухай Абхазын албан ёсны эх сурвалжууд мэдээлсэн байна. Хотын банкны ойролцоо болсон өөр нэг дэлбэрэлтийн үеэр харин хохирсон хүн байхгүй юм байна. Хар тэнгисийн эргийн сувиллын хот болох Гаград яг энэ улиралд оросын олон зуун жуулчин амрахаар ирдэг бөгөөд дэлбэрэлтэнд өртсөн хүн гараагүй тухай мэдээлжээ. Ийм маягийн гэмт хэрэг жуулчны улирал эхлэхийн өмнөхөн сүүлийн үед ихээхэн гардаг болсон гэж Абхазын Гадаад хэргийн сайд Сергей Шамба Би Би Си гийн Оросын албаныханд тайлбар хийсэн байна. Абхазын ерөнхийлөгч Сергей Багапш энэ явуллагын хариуцлагыг Гүржийн засгийн газарт тохсон байна. Өнгөрсөн 7 хоногт Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзаж ярилцах үеэрээ Сергей Багапш улсын чанартай алан хядах үйл ажиллагаа явуулж, тусгаар тогтносон улс орны нөхцөл байдлыг тогтворгүй болгох гэж оролдож байна гэж Гүрж улсын буруушаажээ. Гүржийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээн тогтоох асуудал хариуцсан Парламентын Түр хорооны тэргүүлэгч Шота Малашхия Тбилисийг буруутгасан тэрхүү буруушаалтыг няцааж Гаград болсон гэмт хэрэгт гүржийн засгийн газар ямар ч хамаагүй , Абхазын дайсагналцсан бүлэглэлүүдийн хоорондын тэмцлийн уршгаар дэлбэрэлт гарсан байж магадгүй гэж хэлсэн байна.

Лид6.Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий нефтийн үнэ 142 доллараас даваад байгаа юм байна. Удахгүй нэг баррель нь 2ОО долларт хүрэх төлөвтэй байгаа тухай шинжээчид дүгнэлт гаргасан байна.
Нэг баррел нефтийн үнэ 17О долларт хүрч магадгүй гэж Нефть Экспортлогч орнуудын байгууллагын тэргүүн Шакиб Хелиль өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн байна. Өнөөдөр Лондонгийн бирж дээр Брент төрлийн нефть нэг баррель нь 142,13 долларт хүрч байгаа гэнэ. “ Энэ зун нефтийн үнэ 15О –17О долларт хүрч, оны эцсээр жаахан буурч магадгүй гэж таамаглаж байгаагаа Франс 24 телесувагт өгсөн ярилцлагадаа Хелиль өгүүлсэн нь олонх шинжээчдийн саналтай нийлж байгаа юм . Энэ оны эхэн үетэй харьцуулахад түүхий нефтийн үнэ бараг 5О хувь нэмэгдсэн байна. 2ОО7 онд нефтийн үнэ 58 хувиар өсчээ. Саяхан Саудын Арабт болсон нефть үйлдвэрлэгч болон хэрэглэгч орнуудын бага хурал дээр нефть олборлолтын түвшин хангалтгүйгээс үнийн өсөлтийг хөөрөгдөж байна гэж ОПЕК ийн орнуудыг буруушаасан боловч үүнийг долларын ханшийн уналт болон зах зээл дээр нефтийг дамлан худалдаалж байгаатай холбоотой гэж ОПЕК эсэргүүцэн няцаасаар байгаа юм байна. Гакрын тосны үнэ нэмэгдэж байгаатай зэрэгцэн Нью Йорк, Токиогийн хөрөнгийн бирж дээр хувьцааны үнийн уналт ажиглагджээ.

Лид7. Францын баруун өмнөд хэсэгийн Каркассонд болж байсан цэргийн парадын үеэр үзэгчид руу гал нээсэн байна. Үүний уршигаар 17 хүн шархдсан байна.
Шархадсан хүмүүсийн дотор 5 бага насны хүүхэд байна. Францын тэнгисийн явган цэргийн шүхэрчин сургуулилтийн сумнй оронд жинхэнэ байлдааны зориулалттай сумаар буугаа цэнэглэж үзэгчид рүү гал нээсэн байна. Шархадсан хүмүүсийн хоёрынх нь биеийн байдад хүнд байгаа гэж эмч нар мэдээлжээ. Францын Ле Монде сониний албан ёсны сайтад мэдээлнээр парадын үеэр гал нээсэн цэргийг саатуулсан байна. Цэргийн удирдлагууд парадын үеэр ноцтой алдаа гарсан гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнл хийсэн мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. Францын төрийн тэргүүн Николя Саркози болсон хэрэг явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд энэ хэргийн буруутай этгээдэд хуулийн дагуу ял оноохыг шаарджээ.
ТОВЧ
ОХУ ын Ленинград мужид зорчигч тээврийн автобус артамурын төмөр ачиж явсан хүнд даацын автобустай мөргөлдсөн байна. Осолын үеэр 9 хүн амь насаа алджээ. Тэгвэл энэ зам дээр өөр нэг автобус суудлын хөнгөнэ тэрэгтэй мөрөлдсөн байна. Хөнгөн тэрэгний бүхээгт байсан бүх зорчигчид амь үрэгдсэн байна.

Фэншень хар салхи өмнөд хятадын Гуандун мужийн Шэньжэнь хотыг дайран өнгөрсөн байна. Байгалийн онц нотцой энэ үзэгдийн үеэр эдийн засагт 150 сая юанний хохирол учирсан байна. Байгалийн гамшигаас өмнө өмнөд хяталын энэ бүс нутгаас нийтэдээ 26 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хар салхийний үеэр 3 далан сэтэрч, 9 барилгад эвдрэл сүйрэл гарчээ. 1600 ширхэг ургаа мод үндсээрээ булга сугарч унасан. Түүнчлэн уулархаг газар хөрсний нуранги үүсжээ. Өнөөдөр ч гэсэн хүчтэй аадар бороо үргэлжилсэн орно гэж цаг уурын албаныхан сэрэмжүүлжээ. Фэншень хар салхи дайран өнгөрөх үеэр 16 хүн амь насаа алдсан байна. Өөр 9 хүний хувь заяа хэрхсэн нь одоогор тодорхойгүй байна.

Турк руу амралт зохион байгуулдаг Туркийн Васко аялал жуулчлалын нэгэн компани дампуурчээ. Турк улсад нэгэнт очсон хүмүүсээс Туркийн тал буцах зардалаа нэмж төлөхийг шаардах болсоноор энэ бүх түүх эхэлсэн байна. Васко аялал жуучлалын энэ компани дампуурлаа зарлажээ. Тус компани оросын амрагчдийн зочид буудлын өрөөний үнийг нь төлөөгүй байна. Иймээс зочид буудал нь амрагчдыг өрөөнөөс гаргаж, эх орондоо буцах гэж байсан заримыг нь зочид буудлаас гарахыг хориглосон байна. Энэ хүмүүст туслах ажлыг Оросын дипломатууд хийж байна.

Хар далайн эргийн Симферополь хотын оршин суугчид хэт үндсэрхэг үзэлтнүүдийг эсэргүүцэж жагсаал хийсэн байна. Фашистууд Крымээс тонил гэсэн утгатай лоозонг жагсагчид барьсан байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлерийн Германы талд тулалдсан Украиний босогч бүлэглэлийн удирдагч Роман Шухевичид дурсгалт зориулсан цуглаан хийснийг энэ хотын оршин суугчид эсэргүүцэж байгаа юм. Улс төрийн намын гишүүд, Крымын иргэд урвагчийг үнлэсний баатар болгох гэсэн хүмүүсийгШевченкогийн талбайд оруулахаас татгалзсан байна.

Лид8. Роберт Мугабе, Зимбабвегийн ерөнхийлөгчийн тангарагийг 6 дахь удаагаа өргөсөн байна. Төрийн тэргүүний үүрэгт ажлыг 5 жилийн хугацаатай гүйцэтгүүлж байх тухай асуудлыг тус улсын хууль тогтоох байгууллага авч хэлэлцэж байгаа гэнэ.
Зимбабве улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа нийслэл Хараре дахь Мугабегийн Стейт Хаус албан өргөөнд болсон байна. Саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар тус улсын хөдөө орон нутгийн дийлэх оршин суугчид Мугабегийн төлөө саналаа өгсөн үр дүн гарсан тухай Зимбабвегийн эрх баригчид мэдээлсэн байна.
Мугабе ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн цорын ганц хүн байсныг энд дурдах хэрэгтэй. Учир нь сөрөг хүчнийхэн төрийн аппарат сонгогчдыг айлгаж сүрдүүлж, тэднийг хүчээр албадаж байгаа тухай мэдэгдэл гарган, хүн амыг хориг тавихад уриалан дуудаж, сонгуульд оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан юм байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн 3р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн 1р үеийн сонгуулийн ирцтэй ойролцоо буюу 42 орчим хувийн үр дүнг сөрөг хүчнийхэн ч тэр, зарим нэг гадаадын засгийн газар ч тэр, бие даасан туршин шинжээчид ч тэр маргаантай гэж үзэж байгаа тухай Зимбабвегийн сонгуулийн комиссын мэдээ баримтанд өгүүлсэн байна. Энэ удаа ч гэсэн сонгогчид айдас хүйдэст автан сонгуулийн хэсэг дээр ирж, олон мянган хүн саналын хуудсаа хүчингүй болгосон гэж ажиглагчид нотолж байна.

Йоханнесбург дэхь Би Би Си гийн сурвалжлагч Питер Байлзын мэдээлснээр бол сонгуулийн албан ёсны үр дүнг олон нийтэд зарлан тунхаглахаас өмнө өөрийгөө ялсан гэж Мугабе яаравчлан мэдэгдсэн нь Африкийн Холбооны улсуудын чуулга уулзалтанд явахынхаа өмнө тэгсэн байж магадгүй гэсэн байна. Энэ чуулга уулзалт өнөөдөр Египетэд ажиллагаагаа нээх юм байна. “ Сонгуулийн үр дүнг урьдаас таамаглах дэндүү боломжтой байсан болохоор улт төрийн энэ тоглоомонд цаашид оролцох нь миний хувьд утга учиргүй байсан гэж Зимбабвегийн сөрөг хүчний намын тэргүүн Морган Цвангираи хэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн 1р үед Морган Цвангираи Роберт Мугабегаас түрүүлсэн хэдий ч Зимбабвегийн Сонгуулийн төв хороо өчүүхэн зөрөөтэй гэж үзэн сөрөг хүчний тэргүүний ялалтыг хүчингүйд тооцсон юм гэж албан ёсны мэдэгдэлд дурдсан байна. Үүний дараагаар Цвангираи амь насаа хамгаалан Өмнөд Африкт хэсэн хугацаагаар байсан бөгөөд Зимбабвед эргэж ирээд ч Голландын Элчин Сайдын Яаман дээр хэдэн өдрийг өнгөрөөсөн байна. Кейптауны ширээь лам бөгөөд нийгмийн нэрт зүтгэлтэн Дезмонд Тату Зимбабвед болж байгаа үйл явдалд оролцож , хэрэгтэй бол хүч хэрэглэхийг урьд өмнө нь дэлхийн хамтын нийгэмлэгт уриалж , тус улсын нөхцөл байдлыг тогтворжуулж, энх амгалан байдлыг сэргээн босгоход НҮБ ын энхийг сахиулагч дайчдыг оруулж ирж байрлуулах нь гарцаагүй чухал гэж хэлж байжээ.

Лид9. АНУ ын Калифорни сүүлийн 7 хоногоийн турш мужид ойн түймэр дүрэлзэж байна. Одоогийн байдлаар 150 га газар түймэрт өртөж шатжээ.
Гал түймэрт Калифорни мужийН 50 гаруй байшин барилга өртсөн тухай Асошиэйтэд пресс агентлаг уламжилж байна. Өтгөн манан санагдуулсан утаа униар, тортог Калифорни мужийг бүрхжээ. Агаарын бохирдол орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх тул аюулгүй газр руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. АНУ ын Кадифорни мужид сүүлийн сарын турш халуун хуурай цаг агаартай байжээ. Энэ үед аянга цахиж ойн түмэр дэгджээ.Хүчтэй салхи ойн түймэр тархар үндсэн нөхцөл нь болж гал түймрийн 800 гаруй голомт үүсжээ. Гал түймрийг унтраах ажилд 15 мянган гал унтраагч 80 нисдэг тэрэг ажиллаж байна.
Лид10 Австралийн иргэн Иэн Ашер эхнэрээсээ салж, гэрлэлтээ цуцлуулсанны дараа хуучин амьдралаа санагдуулсанс бүх дурсамжаа бүр мөсөн мартахын тулд орон сууц, гэрийн тавилага, өөрийн эдлэж хэрэглэж байсан бүх эд зүйлс, тэр ч бүү хэл найзуудаа хүртэл дуудлага худалдаагаар зарсан байна.
Тэр энэ бүхнээ 200 мянган америк доллараар авах хүсэлт гаргасан хүнд заржээ. Иэн Ашер энэ жид 44 настай. Тэр интернэтийн eBay сайтаар дамжуулан амьдралаа дуудлага худалдаанд оруулах зарлал байрлуулсан юм байна. Дуудлага худалдаанд байшин, Мазда загварын машин, мотоцикл, усны чарга, шүхэр, найзуудтайгаа танилцуулах үүрэг оржээ. Дуудлага худалдаа өнгөрсөн долоо хоногт эхэлсэн юм. Дуудлага худалдаанаас олсон бүх мөнгөөрөө тэр дэлхийг тойрон аялах гэж байгаа юм байна.

Лид11. Японы Хоккайда аралд 7 сарын эхээр удахгүй дэлхийн аж үйлдэржсэн найман орнй төрийн тэргүүн нарын уулзалт болох гэж байгаа юм. Энэ томоохонаөрга хэмжээнээс өмнө Япончууд техникийн дэвшилээ сурталчилж гадаадын сэтгүүлчдэд шинэ нээлтээ үзүүлж байна.
Япончууд байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг сонгож байна. Байгаль эх Япончуудад ашигт малтмалыг харамлаа юу гэлтэй. Япон улс байгалийн баялагийн нөөц бараг байхгүй гэж хэлж болно. Гэвч Япончууд далай тэнгисийн их ус, галт уул, нар салхи бол бидний гол баялажг гэж үзэж байна. Япончууд сэргээгдэх эрчим хүчнээс эрчим хүч гарган авч байна. Япон улсад нэг литр бензин 170 иений үнэтэй байна. Энэ нь хөрш орнуудынхаас нь 2 дахин илүү үнэтэй байна гэсэн үг юм. Иймээс Япончууд түлш эрчим хүчийг бусад улс үндэстэний хаанаас хайж байгаагүй газраас эрэлхийлж байна.
Эр. Далайн усанд асар их эрчим хүч нуугдаж байгаа. Ямар их нөөц байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Бидний гол зорилго бол энэ их нөөц баялагийг ашиглаж сурах явдал юм. Бид далайн гүнээс халуун уурыг шугам хоолойгоор соруулан авч аммиакаар хөргөөд шингэн болгож хувиргаж байгаа.
Энэ усаар трубиныг хөдөлгөж эрчим хүч гарган авч байна. Энэ төхөөрөмж ус төрөгчийг гарган авдаг. Ирээдүйд Африк, Азийн олон оронд ус төрөгч гаргах ийм станц хэдэн зуугаараа бэлэн болох юм.
Эр. Энэ цэвэр байгальд хоргүй эрчим хүч нь байгаль дэлхийгээ энэ хэвээр нь хойч үедээ дамжуулан өгөхөд тус болох юм.
Одоо бизнесмэнүүд бэлэн бензин, нүүрс худалдан авах нь ашигтай, хямд тусаж байгаа юм. Гэвч ирээдүйд ус төрөгч хамгийн өргөн хэрэглэгдэх болно гэдэгт япончууд итгэлтэй байна. Байгалийн өөр нэг баялаг бол салхи юм.
Эр. Салхин цахилгаан станц одоогоор маш бага хүчин чадалтай байгаа. Тэгээд ч эрчим хүч гаргахад хангалттай байх салхи байнга гардаггүй. Гэхдээ энэ бол шинэ технолгийг турших талбар гэж хэлж болно.
Түүнээс гадна Япончууд галт уулын эрчим хүчийг ашиглаж байна.
Эр. Тээр тэнд байгаа гал уул дэлбэрээгүй удаж байгаа. Гэхдээ галт уулсцн дотор халуун хайлмаг буцалж байгаа. Бид энэ халуун хайлмагийн хүчээр буцалсан гүний халуун усыг тусгай шугам хоолойгоор авч 10 мянган айлыг эрчим хүчээр хангаж чадаххуйц цахилгаан станц ажилуулж байна.
Япончуудын хамгийн сүүлийн үеийн нэг том дэвшил бол ус төрөгчөөр ажиллах машин бүтээсэн явдал юм. Япон улсын өнцөг булан бүрт ус төрөгчөөр машин цэнэглэх станц барьж байна.
Эр. Ирээдүйд ус төрөгч бензинээс хямд байх болно гэдийг бил тооцоолсон юм.
Ус төрөгчөөр ажилладаг машин аль хэдийнэ зохион бүтээсэн бөгөөд лизингээр худалдаж эхлэх гэж байна. Ус төрөгчийн машины түлшний савыг нэг удаа дүүргэхэд 400 км замм туулах хүчин чадалтай юм. Ус төрөгчийн машин цагт 150 км хурдалж чадна.

Лид12. 7 сарын нэгнээс эхлэн ОХУ ын Москва хотын төвд байдаг Детский мир хүүхдийн барааны дэлгүүр түр хугацаагаар хаагдаж байна. Хүүхдийн барааны энэ дэлгүүр Зөвлөлт засгийн үед хүүхдийн ертөнцийн диваажин нь болгохын тулд 1957 онд байгуулсан юм.
Долоон давхар энэ барилгад байрлах хүүхдийн барааны дэлгүүр ЗХУ даа хамгийн алдартай дэлгүүр болж чадсан юм. Одоогоос 12 жилийн өмнө дэлгүүрийг Система гэдэг компани хувьчилж авсан юм. Энэ дэлгүүрийн өнөөгийн эзэмшигчид нь Детский мир дэлргүүрт их засвар хийж кино театр, ресторан, худалдааны томоохон төв болгож хувиргах гэж байна. Дэлгүүрийн барилгийн завсар нь орчин үеийн шаардлагад нийцэхгүй болсон гэж эзэмшигчид нь мэдэгджээ. Москва хотын засаг дарга ч 2007 онд дэлгүүрийн барилгад засвар хийх тухай төслийг дэмжсэн юм. Дэлгүүрийн барилгад хийх засвар хоёр жилийн дараа үйлчлүүлэгчиддээ үүд хаалгаа нээнэ. Гэхдээ засварын багийнхан дэлгүүрийн гаднах засал, өнгө төрхийг хэвээр хадгалж үлдэх юм байна. Харин дотоод засал, дэд бүтэц нь өөрчлөгдөх юм. Дэлгүүрийн доор газар доорх машины зогсоол, шилэн цахилгаан шат, өөрөө явагч шат нэмэгдэх юм. Дэлгүүрийн барилга нь 57,5 мянган квадраь метр талбайтай. Засварын дараа ашигтай талбайн хэмжээ 76 мянган квадрат метр болно. 40 мянган квадрат метр нь худалдааны бүс болно. Үүний дөрөвний нэг нь хүүхдийн барааны дэлгүүрийн зориулалтаар ашиглагдах болно. Дэлгүүр ашиглалтад орсоны дараа хүүхдийн цугаа цэнгэлийн томоохон төв болно хөрөнгө оруулагчид амлаж байна.

2008-06-28

Дэлхийн мэдээ 2008 06 28 Бямба гараг

Лид1. БНАСАУ Йонбен дахь цөмийн байгууламжийн цогцолборын нэг хэсэг хөргүүрийн системийг устгасан байна. Цөмийн байгууламжийн цамхагийг дэлбэлж нураах үйл явцийг харуулахын тулд гадаадын телевизийн сэтгүүлчдийг урьж авч иржээ.
Таван мегаваттын хүчин чадалтай цөмийн реакторын хөргүүрийг устгасанд дэлхийн олон орон сайшааж байгаагаа илэрхийлжээ.ОХУ ын гадаад хэргийн яам БНАСАУ ын хийсэн энэ алхамыг дэмжиж цөмийн байгууламжаа ажиллагаанаас гаргахад чухал алхам болжээ гэж мэдэгдэл гаргасан байна. Цамхагийг нураасны дараа БНАСАУ ын албаны хүмүүс АНУ д хандан дайсагнасан бодлогоо зогсоохыг уриалжээ. Өнгөрсөн пүрэв гарагт Хойд Солонгосын тал БНХАУ ын мэргэжилтнүүдэд цөмийн байгууламжийнхаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлсэн худалдааны хориг арга хэмжээгээ цуцлах болно гээд БНАСАУ ыг алан хядлагийг дэмжигч орнуудын жагсаалтаас хасна гэж амалжээ. Гэхдээ БНАСАУ д хүнийг эрхийг зөрчдөг, холын тусгалтай пуужин зохион бүтээж, туршилт хийж байгаа нь АНУ, БНАСАУ ын харилцааг хэвийн болоход саад болж байгаа гэж Жорж Буш онцлон тэмдэглэсэн байна. Гэвч НҮБ дахь АНУ ын суурин төлөөлөгч Жон Болтон АНУ ын ерөнхийлөгчийн энэ мэдэгдэлийг эрс шүүмжилж БНАСАУ ын эсрэг хоригоо цуцлах нь эртэдсэн хэрэг. Америкийн гадаад бодлого тогтворгүй байгаагийн нотолгоо гэж хэлсэн байна. 2006 оны 2 р сард болж өнгөрсөн 6 талт хэлэлцээрийн үеэр Хойд Солонгос цөмийн байгууламжаа хаахыг зөвшөөрсөн юм.
Лид2. ОХУ ын Москва хотоос холгүй тусгай нислэг үлйдэж байсан АН 2 загварын онгоц осолджээ.
Орчины зургийг агаараас авах даалгавартай нислэг үйлдэж байсан АН 2 загварын онгоцны хөдөлгүүр нь ажиллаагүй болсоны улмаас осолдсон байна. Агаарт хөөрсөнөөс хойш хэдхэн минутын дараа нисэх багийнхан хөдөлгүүрт саатал гарсан тухай мэдэгджээ. Үүнээс хойш холбоо тарсарчээ. Онгоц Большое Грызлово тосгоноос холгүй газар унасанс бөгөөд орон нутгийн зарим иргэд онгоцны ослыг харж холбогдох байгуулагад мэдэгджээ. Онгоцны бүхээгт байсан 5 хүн амь эрсэдсэн байна. Нисэх онгоц осолдсон шалтгааныг тодруулах тусгай хороо байгуулагджээ.

Лид3. Феншэнь хар салхиний үеэр хөмөрч осолдсон зорчигч тээврийн усан онгоцны ачааны хэсэгт 10 тонн эндосульфан гэдэг химийн бодис тээвэрлэж явжээ. Энэ мэдээллийн дараа усан онгоцны бүхээгт амь насаа алдсан хүмүүсийн цогцосыг гаргах ажиллааг түр зогсоосон байна.
Зорчигч тээврийн усан онгоц хөмөрч осолдох үед усан онгоцоор зорчигж явсан 850 хүний 56 нь эсэн мэнд аврагдсан юм. Хар шуурга болох гэж байгаа талаар сэрэмжлүүлэх мэдээг цаг уурын албаныхан тараасан ч 6 сарын 21 нд энэ зорчигч тээврийн усан онгоц Манила хотоос аялалд гарчээ. Аврах албаныхан бүтэн долоо хоногийн турш амь үрэгдсэн хүмүүсийн цогцосыг гаргаж авахаар ажилласан юм. Зорчигч тээврийн онгоцоор химийн бодис тээвэрлэх ёсгүй байжээ. Санамсаргүй алдаа гаргаж химийн бодисыг усан онгоцонд ачсан байна. Хөлөг онгоц осолдсоны дараа тээвэрлэгч компани эрх баригчдад энэ тухай мэдэгдсэн байна. Эндосульфан гэдэг химийн болис нь хүний бие махбодид генхий түвшинд нөлөөлж, сэтгэл мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Зарим тохиолдолд арьсний өвчин үүсгэж үхэлд ч хүргэх аюултай байдаг юм. Усан онгоц эзэмшигч компани усан тээвэр эрхлэг дүрэм журам зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээх болно гэж Филиппины дэд ерөнхийлөгч Ноли де Кастро мэдэгдсэн байна. Химийн бодис далай тэнгисийн усанд асгарсан байж магадгүй тул тухайн бүсээс загас агнахыг хоригложээ. Хэдийгээр усанд хийсэн шинжилгээгээр хортой болис илрээгүй ч урьдчилан сэргийлэх үүднээс энэ арга хэмжээг авсан байна. Хөлөг онгоцны урд хэсэг одоо усны мандалаас цухуйж байгаа юм.

Лид4. Өнгөрсөн баасан гаригт АНУ ын Нью Хэмпшир мужийн Юнити хотод хотод Ардчилсан намын гишүүн Сенатч Хилари Клинтон, тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обама нар хамтарч цуглаан зохион байгуулжээ.
Ардчилсан намынхан Юнити хотод цуглаан зохион байгуулсан нь тохиолдолын хэрэг биш. Энэ жижигхэн хотын нэрийг орчуулах юм бол “Эв нэгдэл” гэсэн утга илэрхийлж байгаа юм. Энэ хотын сонгогчид сунгааны үеэр яг хоёр тэнцүү хуваагдаж нэг хэсэг нь Хилари Клинтонныг, нөгөө хэсэг нь Барак Обмаг дэмсэн юм. Ардчилсан намын дотор явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааны үеэр Хилрари Клинтон, Барак Обама нарын хооронд ширүүн өрсөлдөөн болж тэд биз биенийхээ боловсруулсан мөрийн хөтөлбөрийг хурцаар шүүмжилж байлаа. Энэ нь ардчилсан намын дэмжигчид, гишүүдийг хоёр хэсэг болгон хуваагдахад хүргэсэн. Хатагтай Хилари Клинтон сунгаанд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөнөөс хойш анх удаа Барак Обама, Хилари Клинтон нар хамтран олон нийтийн арга хэмжээнд оролцож байна. Ингэснээр Ардчилсан намынхан одоо бүх хүч, анхаарлаа нэгтгэж Барак Обамаг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад чиглүүлж байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр Хилари Клинтон 22 сая долларын өр зээл тавьжээ. Өр зээлээ төлж барагдуулахад нь туслахаа Барак Обама амалсан байна. Тэр хуулиар зөвшөөрсөн хамгийн дээд хэмжээнд 2300 долларын чекийг Хилари Клинтонд өгчээ. Барак Обама өөрийн хандивлагч нартаа хандан Хилрариг өрөө төлж барагдуулахад нь туслахыг хүсссэн байна. Барак Обама ирэх 11 сард болох сонгуульд ялалт байгуулахын тулд Хилари Клинтоныг дэмжиж байсан хүмүүсийн саналыг ч авах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Юнити хотод болсон цуглааны үеэр Барак Обама, Хилрари Клинтон нар өөр хоорондоо өрсөлдөж байсан үе нь ард хоцорсон гэдгийг сонгогчидод ойлгуулж чадсан гэж улс төр судлаачид дүгнэж байна.

Лид5. Зимбабве улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе явагдаж байна. Гэвч олон улсын байгуулагууд Зимбабве улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе шудрага ардчилсан болж чадахгүй гэж шүүмжилж байгаа юм.
НҮБ ын Аюулгүйн зөвлөл баасан гаригт энэ улсад сонгуулийг олон улсын стандартын дагуу явуулах бололцоогүй гэж дүгнэлт гаргасан юм. Сонгуулийн 2 р шатанд сөрөг хүчний намын тэргүүн, нэр дэвшигч Морган Цвангари оролцохоос татгалзсан юм. Иймд Зимбабве улсад сонготгүй сонгууль болж байна. Зимбабве улсын ерөнхийлөгчийн сонгууль эрх зүйн хувьд чадамжтай эсэх асуудлаар Африкийн холбооны өндөр албан тушаалтууд ч нэгдмэл байр сууринд хүрээгүй. Зимбабвед сонгуулийн санал авах цэгүүд Гринвичийн цагаар өглөөний 5 цагт нээгдэж 17 цагт үүд хаалгаа барьжээ. Сонгуульд саналаа өгч байгаа хүмүүсийн идэвхи муу байгаа тул ерөнхийлөгчийн талыг дэмжигч залуучуудыг байгуулагын идэвхитэнүүд айд өрхөөр явж саналаа өгөхийг шаарджээ. Сонгууль санал өгөөгүй иргэдэд дарамт шахалт үзүүлэх юм бол АНУ НҮБ ын Аюулгүйн Зөвлөлөөр дамжуулан Зимбабве улсын эрх баригчдад бүх талын шахалт үзүүлнэ гэж АНУ ын төрийнё нарийн бичгияйн дарга Кондализи Райс мэдэгджээ.
ТОВЧ
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгджээ. Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тосыг 142 доллараар арилжиж байна. Америк долларын ханш унасан нь хар алтын үнэ нэмэгдэх шалтгаан болжээ. Ойрын өдрүүдэд газрын иосны үнэ өсөх хандлагатай байна гэж эдийн засагчид анхааруулж байна.

Дэлхийн хөлбөмбөгийн домогт тамирчин Пеле зэвсэглэсэн дээрэмчдийн халдлагад өртжээ. Нүүрэндээ баг зүүсэн дээрэмчид түүний машиныг нь бүсэлж байгаад алтан гинж, гар утас, цагийг нь авсан байна. Дээрэмчдийн нэг нь Пелег танисан бөгөөд үүний ачаар машинаас авсан зарим нэг эд зүйлсийг нь эргүүлэн өгчээ. Пелегийн хэлснээр дээрэмчид мансууруулах бодис хэрэглэсэн байжээ. Бразилд машин гэрлэн дохион дээр зогсож байхад нь жолоочийг нь дээрэмдэх нь элбэг байдаг гэнэ.

Грек улсад Олимпийн наадмыг хийдэг байсан заншилынх нь дагуу хийжээ. Эрт цагт олимпийн наадмыг яг ингэж хийдэг байжээ. Берлклигийн их сургуулийн багш Стивен Миллер эртний грекчүүд олимпийн наадмыг хэрхэн хийдэг байсныг 30 гаруй жил судалсаны эцэст энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа гэнэ.

Лид6. Оросын кино найруулагч Сергей Бодровын 60 насны ой тохиож байна. Тэр кино урлагт хөл тавиад 24 жил болж байна. Энэ хугацаанд нийт 13 кинонд найруулагчаар ажиллажээ.
Сергей Бодров алс дорнодын Хабаровск хотод мэндэлсэн бөгөөд оюутан ахуй үеэ Москвад өнгөрүүлжээ. Тэр Москвагийн эрчим хүчний сургуульд сурч байсан ч сэтгүүл зүйн хаалгийг татаж Матар сэтгүүлд идэвхитэн бичигч болжээ. Дараа нь 1974 онд кино зохиолчийн анги төгсжээ. Түүний бүтээсэн кино бүр нь үзэгчдэд таалагдаж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байсан юм. Сергей Бодров Тбилиси, Монреаль, Берлин, Канн, Сидней, Москвагийн кино наадамд өөрийн бүтээлээрээ оролцож шагнал хүртэж байсан юм. Түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1998 онд ОХУ ын төрийн шагнал олгожээ. Сүүлийн жилүүдэд Сергей Бодров азийн орнуудын ахуй амьдрал түүхийг харуулсан кино бүтээсэн бөгөөд “Нүүдэлчин”, “Монгол хүн” зэрэг кино нь олон улсын кино наадамд амжилттай оролцсон юм. Сергей Бодров 2008 оны эхээр Бодров Фильс продакшин хэмээх өөрийн хувийн кино студийг байгуулжээ. Сергей Бодров Чингис хааны Амьдралыг харуулсан Монгол хүн киноны хоёр дугаар ангийг хийх гэж байна. Монгол хүн киноны 2 р ангийг хийхэд 35 сая доллар шаардлагаэтай байгаа юм. Оросын төрийн байгуулага, хувийн аж ахуйн нэгжүүд, Казахстаны бизнесмэнүүд киноны санхүүжилтийг хийх юм байна.

Лид7. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотын Гайд паркад Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын ерөнхилөгч асан нельсон Манделагийн 90 насны ойд зориулсан баярын концерт болжээ.
Нельсон Мандела дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч төдийгүй ДОХ өвчний халдвар авсан хүмүүст туслах хөдөлгөөнд идэвхитэй оролцдог юм. Нельсон Мандела өмнөд африкийн бүгд найрамдах улсад арвс өнгөөр ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэж тууштай тэмцэл хийж байсан юм. Тэр шоронд 27 жил хоригдож байхдаа 46664 гэсэн дугаартай байжээ. Лондон хотод болсон тоглолтын үеэр яг ийм тооны тасалбар борлуулсан бөгөөд орлогийн мөнгийг Нельсон Манделагийн үүсгэн байгуулсан ДОХ ын халдвар авсан хүмүүст туслах санд хандиьлах юм байна. Тоглолтын дундуур Нельсон Мандела эхннэрийнхээ хамт тайзнаа гарч үзэгдэд хандан үг хэлжээ. Тоглолтод дуучин Эмми Уайнхау, "Куин" хамтлаг, Жерри Холлиуэлл, Леона Льюис, Вилл Смит, түүний эхнэр Жада Пинкет Смит нар ая дуугаа өргөсөн байна. Концертийг жүжигчин Вилл Смит хөтлөн явуулсан юм. Гайд паркад болох концертод оролцохоор Конго улсын дуу бүжгийн хамтлагийнхан, өмнөп Африкийн дуучин Курт Дарен нар иржээ. Одоогоос 20 жилийн өмнө Нельсон Манделаг шоронгоос суллахыг уриалсан хүмүүнлэгийн концерт Лондонд болж байсныг ч хүмүүс эргэн дурсаж байна. Концертийн үеэр дуучин Жонни Боррелл Зимбабве улсад өрнөөд байгаа улстөрийн хямралыг ч шүүмжилсэн байна.
Лид8. Бразилийн Риод де Жанейро хотын Копакабана наран шарлагийн газар гэмт хэрэг хүчирхийлэлийн эсрэг ажиллагаа болж өнгөрсөн байна.
Энэ арга хэмжээг зохион байгуулагчид наран шарлагийн газар загалмай зоож, 4000 ширхэг улаан өнгийн агаарын бөмбөлөг хөөргөжээ. Улаан бөмбөлөг бүр ирээдүйд гарах гэмт хэргийн золиосыг бэлгэдсэн байна. Бразилийн Рио де Жанейро хотын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргийн хэлснээр 2008 оны 2 р хагаст 4000 гаруй гэмт хэрэг гарна гэсэн тооцоог хийжээ. Рио де Жанейро хот гэмт хэргийн тоогоороо дэлхийд дээгүүр байр эзэлдэг байна. Өнгөрсөн 2007 онд л гэхэд 6325 аллага гарсан байна. Түүний 4539 нь галт зэвсгийн бай болжээ. Наран шарлагийн газр байрлуулсан улаан бөмблөгийг дараа нь багцалж боогоод агаарт хөөргөжээ.
Лид9. Шотландад тамхичидтай тэмцэх шинэ арга бодож олсон байна. Шотландын Данди хотын захиргааныхан өөрийнхөө буруу зуршилаа хаяж чадсан хүн бүрт долоо хоногт 12 фунт өгнө гэж амлаж байна.
Харин мөнгө авсан хүмүүс энэ мөнгөө зөвхөн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулах эрхтэй байх гэнэ. Тамхинаас гарсан гэдгээ хэлэх нь хангалтгүй. Харин тусгай тоног төхөөрмжийн тусламжтайгаар шинжилгээнд хамрагдах юм байна. Ухаантай машин тухайн хүн үнэхээр тамхинаас татгалзаж чадсан эсэхийг хоромын дотор л тодорхойлж чаддаг ид шидтэй. Данди хотынхон тийм ч баян хүмүүс ч биш. Тийм болохоор энэ хотын тамхичид хотын захиргаанаас өгдөг 12 фунтыг авахаар дугаарлан зогсох болжээ.

Лид10. Австри Швецарь улсад Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Хөлбөмбөгийн хорхойтонууд Европын зүг анхаарлаа хандуулаад байгаа энэ үед роботууд ч бас хөлбөмбөг тоглож байна.
Робот хөлбөмбөгчидийн Европын аварга шалгаруулах тэмцээн Австри улсад болж байна. Энэ тэмцээнд Австри, Канад, Герман, Орос, Хорватын тамирчин роботууд өрсөлдөж байгаа юм. Тамирчин роботууд тусгай камерын тусламжтайгаар бөмбөгийг танидаг бөгөөд өрсөлдөгчийнхөө хаалга руу гоол оруулахаар чармайж байна. Энэ үйлдэлийг хийхийн тулд роботууд алгоримтийн маш хүнд тооцоог хийж байгаа юм. Евро 2008 Австриийн хөл бөмбөгийн багийнхан тоглолтоос хасагдсан. Харин Австрийн робот хөлбөмбөгчид Германы багийг хожиж хагс шигшээд тунаж үлдсэн байна.

Дэлхийн мэдээ 2008 06 26 Пүрэв гараг

Лид1.Грекийн нийслэл Афин хот ойн хүчтэй түймэрт автах аюулд учраад байгаа аж. Одоохондоо барилга байгууламжинд заналхийлээгүй байна гэж орон нутгийн эрх баригчид Эй ЭФ Пи агентлагт мэдээлсэн байна.
Афинаас зүүн тийшээ 3О км ийн зайтай оршдог Глика Нера хотхоны Гимет ууланд эхлэн гарсан түймрийн дөл нийслэл рүү нилээд дөхөж очсон гэнэ. Гэвч онцыг аюул байхгүй байгаа бөгөөд гал унтраахаар 86 хүн, 8 онгоц, 3 нисдэг тэрэг хүрэлцэн очоод байгаа юм байна. Сүүлийн үед Грекийн газар нутаг дээр ойн түймэр ихээхэн дэгдэж байгаа гэнэ. 2ОО, оны 3р сард Скопелос аралд гарсан хүчтэй түймрийн улмаас Эгийн тэнгист онцгой байдал зарлаж байсан бол 2ОО7 оны 8р сард дэгдсэн түймрийн уршгаар ойн болон хөдөө аж ахуйн хагас сая орчим га газар устаж үгүй болж 6О -аад хүн амь насаа алдаж байжээ.
Лид2.Нефтийн аж үйлдвэрийн байгууламжинд алан хядах ажиллагаа зохион байгуулахаар зэхэж байсан исламын хэдэн зуун салан тусгаарлагчдыг сүүлийн хэдэн сард Саудын Арабын эрх баригчид баривчилж авчээ.
Нефтийн аж үйлдвэрийн байгууламжинд алан хядах үйл ажиллагаа явуулахаар зэхэж байсан 7О1 хүнийг одоогоор баривчлаад байна гэж Саудын Арабын Дотоод Явдлын Яамны нэгэн төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэдгээрээс 52О хүн нь хорионд байгаа бөгөөд үлдсэнийг нь буруугийн нь нотлох баримт байхгүй учраас сулласан тухай Ассошейтэд Пресс агентлагийн эх сурвалжид өгүүлжээ. 2ОО” онд гадаадын иргэдийн эсрэг хэд хэдэн алан хядах ажиллагаа явуулсны дараагаар Саудын Арабын эрх баригчид Аль Каеда бүлэглэлийн эсрэг хатуу ширүүн тэмцэл өрнүүлээд байгаа юм байна.
Лид3.ОХУ ын Москва хотын метроны Отрадное өртөөнөөс хөдөлсөн цахилгаан галт тэрэгний сүүлчийн 4 цуваа нь замаасаа гарсан байна. Метронд осол гарсаны дараа галт тэрэг цааш хөдөлгөөнөө үргэлжүүлэх боломжгүй болсон юм. Иймээс тухайн цуваанд явж байсан бүх зорчигчид газар доорх хонгилоор явган алхаж хамгийн ойрын станц руу хүрсэн байна.
Метроны цуваа замаасаа гарах үед найман зорчигч хөнгөн гэмтэл авчээ. Харин нэг эмэгтэй хэт цочролд орсон тул эмнэлэгийн тусламж шаардагдсан байна. ОХУ ын Онц байдлын яамны мэдээлснээр метроны цуваа замаасаа гарах болсон шалтгаан нь төмөр замын рейльс нь хуучирч муудсанаас болжээ. Мэргэжилтнүүд осол гарсан газар үзлэг хийхэд төмөр зам цуурч, хагарсан байжээ.

Лид4.Лондон хотод 9О насныхаа ойг тэмдэглэж байгаа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч асан Нильсон Мандела Зимбабвед засаглалын хямралд орсон байна гэж хэлсэн байна.
6р сарын 23 нд НҮБ ын тэргүүн Пан Ги Мун ерөнхийлөгчийн сонгуулийн 2-2-р үе шатаа хойшлуул гэж Зимбабве улсын эрх баригчдад уриалсан байна.
Их Британийн эрх баригчид ерөнхийлөгч Роберт Мугабед олгож байсан шагнал цолыг буцааж авахаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн ням гаригт Ардчилсан хөдөлгөөний төлөөх хөдөлгөөн намын тэргүүн Цвангираи ерөнхийлөгчийн сонгуулийн 2р үед оролцохоос татгалзан нэрээ татаж авсан явдлаа хүчирхийллийн шинэ хуйвалдааны давалгаа үүсгэхийг хүсэхгүй байгаагаар тайлбарласан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн 1р үе шат явагдаж өнгөрснөөс хойш сөрөг хүчний талыг баримталсан 86 хүн амь насаа алдаж, мөн 2ОО мянган хүн дүрвэхэд хүрээд байна гэж сөрөг хүчнийхэн мэдэгдсэн байна.
Лид5. Тун удахгүй манай гариг дээр эргэдэг байшин сүндэрлүүлэх гэж байна. Нью Йорк хотод архитекторууд Дубай хотод тогтмол 360 хэм эргэж байдаг тэнгэр баганадсан өндөр хоёр цамхаг барих гэж байгаагаа зарласан юм. Тэгвэл ийм өвөрмөц байшинг ОХУ ын нийслэл Москва хотод бас барих гэж байна.
Энэ тэнгэр баганадсан байшингийн давхар бүр нь бие биенээсээ харилцан хамаарахгүйгээр тэнхлэгээрэээ эргэж байх гэнэ. Байшингийн давхар бүр нь эргэснээр барилгийн хэлбэр нь байнга өөрчлөгдөж байх юм байна. Энэ тэнгэр баганадсан барилга эдийн засгийн хувьд асар их хэмнэлттэй байж чадна. Салхиний тусламжтайгаар цамхаг өөрийнхөө цахилгааны хэрэгцээг бүрэн хагах юм байна. Дубай хотод 80 давхар, харин Москва хотод 70 давхар байшин барих төлөвлөгөө гаргажээ. Дубай хотод эргэдэг башин 2010 гэхэд сүндэрлэн босно. Энд зочид буудал, орон сууц, албан тасалгаа байх юм.
Эр. Энэ бол байнга хэлбэр загвараа өөрчилж байдаг дэлхийн анхны байшин болно.
Гэж барилгийн архитекторч Дэвид Фишер мэдэгдэж байна. Байшингийн 10 давхар нь хөдөлгөөнгүй байх бол үлдсэн 60 нь давхар нь хөдөлгөөнтэй байх юм. Барилгийн давхар бүрийг Итали улсад үйлдвэрлэж дараа нь барих гарзар нь угсарах болжээ. Байшинг бэлэн болсон блокоор барих тул асар богино хугацаанд барилгийн ажил дуусна гэж Дэвид Фишер үзэж байна. Дубхын хотод сүндэрлэх энэ барилгийн орон сууц нь 36 сая долларын үнэтэй байна.
Лид6. Итали улсад бэлэн мөнгөөр гүйлгээ хийхийг төдийлөн дэмжихгүй байна. Цалин хөлсийг бэлнээр биш, харин банкны төлбөрийн картаар олгодог болох гэж байна.
Худалдааны төвөөс их хэмжээний үнэ цэнэтэй бараа худалдан авахад бас л төлбөрийн карт хэрэг болно. Сарын дараа гэхэд 500 еврогоос доош үнийн дүн бүхий худалдаа арилжааг л бэлэн мөнгөн дэвсгэртээр хийдэг болно. Дахин нэг өнгөрөхөд бүр 100 еврогийн дотор л арилжааг цаасан мөнгөөр хийдэг болох гэнэ. Италичуудын ихэнхи нь татвараас зайлсхийж, орлогоо нуун дарагдуулдаг байна. Харин одоо бүх арилжааг банкаар дамжуулах болсноор татвараас зайлсхийх гэсэн оролдлого буурна гэж тооцоолсон байна.
Лид7. Шотландад тамхичидтай тэмцэх шинэ арга бодож олсон байна. Шотландын Данди хотын захиргааныхан өөрийнхөө буруу зуршилаа хаяж чадсан хүн бүрт долоо хоногт 12 фунт өгнө гэж амлаж байна.
Харин мөнгө авсан хүмүүс энэ мөнгөө зөвхөн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулах эрхтэй байх гэнэ. Тамхинаас гарсан гэдгээ хэлэх нь хангалтгүй. Харин тусгай тоног төхөөрмжийн тусламжтайгаар шинжилгээнд хамрагдах юм байна. Ухаантай машин тухайн хүн үнэхээр тамхинаас татгалзаж чадсан эсэхийг хоромын дотор л тодорхойлж чаддаг ид шидтэй. Данди хотынхон тийм ч баян хүмүүс ч биш. Тийм болохоор энэ хотын тамхичид хотын захиргаанаас өгдөг 12 фунтыг авахаар дугаарлан зогсох болжээ.


Лид. Өнгөрсөн онд Альбө Люсия гэдэг энэ эмэгтэй гарын сарвуу шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ. Харин өнөөдөр тэр залгуулж оёулсан гараа хэрхэн ажиллаж байгааг нь хэвлэлийнхэнд үзүүлж байна. Олон арван сэтгүүчдийн өмнө тэр өөрийн цамцандаа товч хадаж үзүүлжээ.
Гар шилжүүлэн залгуулах мэс заслынхаа дараа тэр тусгай дасгал сургуулилтийг эмчийн хяналтын доор хийжээ. Одоо тэр бүсгүй эмч нарын ачаар залгуулсан гараараа үсээ самнаж, нүүрээ угааж, тэр ч бүү хэл хумсаа будаж чаддаг болжээ. Эмчилгээ бүрэн дууссаны дараа тэр ажил олж хийх гэж байна. Одоо түүний гар нь 75 хувийн ажиллагаатай байгаа юм байна. Өөрөөр хэлбэл түүний залгуулсан гар нь хиймэл гарнаас хэд дахин илүү гэсэн үг юм.



2008-06-25

Дэлхийн мэдээ 2008-06-25 Лхагва гараг

Лид1. Армяны ерөнхийлөгч Серж Саргсян ОХУ ын Москва хотод айлчлал хийж байна. Тэрээр ОХУ ын төрийн тэргүүн Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путинтай уулзаж хоёр орын улс төрийн харилцаа, эдийн засгийн асуудлыг хэлэлцжээ.
Армян , Оросын хооронд худалдааны бараа эргэлт нэг тэрбум долларт дөхөж байгаа юм байна. ОХУ Армяны уул уурхай, харилцаа холбоо, эрчим хүч, тээвэр, банкны салбарт нийтдээ нэг тэрбум 200 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. ОХУ ын Газпром, Оросын хөнгөн цагааны үйлдвэр, Гадаад худалдааны банк Армянд салбараа нээж амжилттай ажиллаж байгаа юм байна. ОХУ ын хувьд Армян бол Ар Кавказ дахь хамгийн чухал цэргийн холбоотон нь юм. Хамтын аюулгүй байдлын гэрээний дагуу Армян, Оросын цэргийн албан хаагчид хамтарсан цэргийн хээрийн сургууль хийх тухай тохиролцсон байна. Орос Армяны харилцаа хамтыхн ажиллагаа залгамж шинж чанараа хадгалж байгаад талууд сэтгэл хангалуун байна.

Лид2. Өмнөд Солонгосын засгийн газар пүрэв гаригаас эхлэн америкийн үхрийн махыг импортоор авах шийдвэр гаргасан байна. Солонгосын зах зээлд америкт бэлтгэсэн үхрийн махыг нийлүүлэх нөхцөлийг БНСУ, АНУ талууд тохиролцож чадсан байна.
Мах нийлүүлэх гэрээнд солонгосын зах зээлд худалдагдах үхрийн мах нь 30 сараас илүүгүй хугацаанд хадгалагдсан байх, үхрийн галзуу өвчний вирус байгаа эсэхийг тогтмол шинжилгээ хийж шалгаж байх зэрэг заалт оржээ. Өнгөрсөн 4 сард БНСУ ын засгийн газар АНУ аас үхрийн мах худалдан авах шийдвэр гаргасан юм. Гэвч энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч Сөүл хотод засгийн газрын эсрэг 40 мянган хүн оролцсон жагсаал цуглаан болж өнгөрсөн билээ. Тэд засгийн газар, ерөнхийлөгч Ли Мён Бакийг огцорхыг шаардаж цагдаагийн албан хаагчидтай мөргөлдөж байсан билээ. Үхрийн галзуу өвчний вирус нь амьтны мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг. Галзуу өвчний вирустэй малын мах хүнсэндээ хэрэглэх юм бол хүнийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг юм.


Лид3. Францын ерөнхийлөгч Николя Саркози, тэргүүн хатагтай Карла Бруни нарын Израильд хийсэн 3 хоногийн айлчлал өндөрллөө. Иерусалем хотын нисэх онгоцны буудалд францын төрийн тэргүүнийг үдэх ёслолын үеэр Израилийн нэг цэргийн албан хаагч амиа егүүтгэжээ.

Францын ерөнхийлөгчийг Иерусалемийн Бен Гурион нисэх онгоцны буудалд үдэх ёслолын үеэр хамгаалагчаар ажиллаж байсан нэг цэрэг өөрийнхөө толгой тус газар руу бууджээ. Буун дуу гарсаны дараа хамгаалалтын албаныхан Францын ерөнхийлөгч Николя Саркози, Карла Бруни нарыг бүчин онгоцны бүхээг рүү оруулж хаалгийг нь хаажээ. Энэ үед Израилийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, ерөнхийлөгч Шимон Перес нарыг ч бас бие хамгаалагч нар нь хуягт машинд яаралтай суулгажээ. Израилийн цэргийн албан хаагч яагаад амиа хорлосон тухай янз бүрийн мэдээлэл цацагдаж байна. Тэр Францын ерөнхийлөгчийг үдх ёслолын үеэр амиа хорлохоор шийдсэн байсан гэж зарим нь үзэж байхад өөр эх сурвалжууд хэт халууны үед цэрэг ухаан балартаж санаандгүй бууны гохоо дарсан байж болзошгүй гэж тайлбарлаж байна. Буун дуу гарсанаас хойш хэдхэн минутын дараа Израилийн тусгай албаныхан болсон хэргийн учрыг нь олсон бөгөөд хоср орны төрийн тэргүүн нарын амь насанд ямар ч аюул заналхийлэл байхгүй гэдгийг нотолсон байна. Үүний дараа Израилийн ерөнхийлөгч Шимон Перес, ерөнхий сайд Эхуд Ольмерт нар францын ерөнхийлөгчийн онгоцны бүхээгт орж болсон явдлыг тайлбарлаж салах ёс гүйцэтгэсэн байна. Израилийн радиогийн мэдээлснээр амиа егүүтгэсэн цэрэг францын ерөнхийлөгчийн онгоцноос 100 метрийн зайтай зогсож байжээ.
Лид4. АНУ ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обамаг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Билл Клинтоны гэргий хатагтай Хилари Клитон сонгуулийн сурталчилгааны ажлаа хийж байх үед Билл Клинтон Барак Обамагийн мөрийн хөтөлбөрийг нь эрс шүүмжилж байсан юм. Харин сунгаанд нэгэнт Барак Обама ялалт байгуулсан тул Клинтоны гэр бүрийнхэн Барак Обамаг дэмжиж байна. Ирэх бямба гаригт Обама, Хилари Клинтон нар хамтран цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Ноён Билл Клинтон харин энэ цуглаанд оролцож амжихгүй. Тэр Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн 90 насны төрсөн өдрийн баярт уригдсан юм байна.
Лид5. Зимбабве улсын сөрөг хүчний намын дарга Морган Цивингари Нэгдсэн Үндэстний байгуулагад хандан улс орондоо гадаадын энхийг сахиулагчдийг оруулахыг хүссэн байна.
Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабе засгийн эрхийг он удаан хугацаагаар барихын тулд хамгийн бохир арга хэрэглэж байгаа юм. Роберт Мугабегийн талынхан сонгуулийн үр дүнг будлиантуулж, сөрөг хүчний намын нөлөө бүхий зүтгэлтнүүдийн амийг егүүтгэх хуйвалдааныг зохион байгуулжээ. 6 сарын 27 нд Зимбабве улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе болох гэж байна. Гэвч сөрөг хүчний намын тэргүүн Морган Цивингари сонгууль шудрага болно гэж итгэхгүй байгаа тул нэрээ татаж байгаагаа илэрхийлээд байгаа. Зимбабве улсад ардчилал, шудрага ёсыг сэргээхэд гадаадын энхийг сахиулагчид л тус болно гэж Морган Цивингари үзэж байна.
Лид6. Екатеринбург хотын ойролцоо олдсон шарил оросын сүүлчийн эзэн хаан 2р Николай Романовын угсаа залгамжлах хан хүү Алексей, гүнж Мариягийнх мөн болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна.
Екатеринбург хотын ойроцоогоос олсон шарилыг Оросын сүүлчийн эзэн хааны гэр бүлийнх мөн үгүй эсэхийг тогтоохоор олон удаа шинжилгээ хийжээ.Оросын мэргэжилтнүүд бие даан шинжилгээ хийсэнээс гадна америкийн нэгдсэн улсад ч бас хэд хэдэн шинжилгээ хийлгэжээ. Хаан ширээнээс татгалзсан 2р Николай хааныг эхнэр хүүхдийнх нь хамт 1918 оны 7р сард ямар ч мөрдөн байцаалт болон шүүх ажиллагаа явуулалгүйгээр нэгэн айлын байшингийн хонгилд буудан хороож байсан юм. Социалист тогтолцоо нуран унасаны дараа оросын хамгийн сүүлчийн эзэн хаан, хатан хааны цогцосыг олж 1998 онд Санкт Петербург хотын Петропавловскийн сүмд оршуулсан юм. байна. Харин хан хүү Алексей, гүнж Мария нарын цогцос олдоогүй бөгөөд эзэн хааны тэр хоёр хүүхдийг амьд гарсан байж магадгүй гэсэн цуурхал гарч байсан байна. Гэвч угсаа залгамжлах байсан хүүхдүүдийн шарилыг одоогоос хэдэн жилийн өмнө Свердловск мужийн нутаг дэвсгэрээс олсон юм.

Лид.Итали улсад бэлэн мөнгөөр гүйлгээ хийхийг төдийлөн дэмжихгүй байна. Цалин хөлсийг бэлнээр биш, харин банкны төлбөрийн картаар олгодог болох нь. Худалдааны төвөөс их хэмжээний үнэ цэнэтэй бараа худалдан авахад бас л төлбөрийн карт хэрэг болно. Сарын дараа гэхэд 500 еврогоос доош үнийн дүн бүхий худалдаа арилжааг л бэлэн мөнгөн дэвсгэртээр хийдэг болно. Дахин нэг өнгөрөхөд бүр 100 еврогийн дотор л арилжааг цаасан мөнгөөр хийдэг болох гэнэ. Италичуудын ихэнхи нь татвараас зайлсхийж, орлогоо нуун дарагдуулдаг байна. Харин одоо бүх арилжааг банкаар дамжуулах болсноор татвараас зайлсхийх гэсэн оролдлого буурна гэж тооцоолсон байна.

Лид. Шотландад тамхичидтай тэмцэх шинэ арга бодож олсон байна. Шотландын Данди хотын захиргааныхан өөрийнхөө буруу зуршилаа хаяж чадсан хүн бүрт долоо хоногт 12 фунт өгнө гэж амлаж байна. Харин мөнгө авсан хүмүүс энэ мөнгөө зөвхөн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулах эрхтэй байх гэнэ. Тамхинаас гарсан гэдгээ хэлэх нь хангалтгүй. Харин тусгай тоног төхөөрмжийн тусламжтайгаар шинжилгээнд хамрагдах юм байна. Ухаантай машин тухайн хүн үнэхээр тамхинаас татгалзаж чадсан эсэхийг хоромын дотор л тодорхойлж чаддаг ид шидтэй. Данди хотынхон тийм ч баян хүмүүс ч биш. Тийм болохоор энэ хотын тамхичид хотын захиргаанаас өгдөг 12 фунтыг авахаар дугаарлан зогсох болжээ.

Лид. Өнгөрсөн онд Альбө Люсия гэдэг энэ эмэгтэй гарын сарвуу шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ. Харин өнөөдөр тэр залгуулж оёулсан гараа хэрхэн ажиллаж байгааг нь хэвлэлийнхэнд үзүүлж байна. Олон арван сэтгүүчдийн өмнө тэр өөрийн цамцандаа товч хадаж үзүүлжээ. Гар шилжүүлэн залгуулах мэс заслынхаа дараа тэр тусгай дасгал сургуулилтийг эмчийн хяналтын доор хийжээ. Одоо тэр бүсгүй эмч нарын ачаар залгуулсан гараараа үсээ самнаж, нүүрээ угааж, тэр ч бүү хэл хумсаа будаж чаддаг болжээ. Эмчилгээ бүрэн дууссаны дараа тэр ажил олж хийх гэж байна. Одоо түүний гар нь 75 хувийн ажиллагаатай байгаа юм байна. Өөрөөр хэлбэл түүний залгуулсан гар нь хиймэл гарнаас хэд дахин илүү гэсэн үг юм.

Лид. Дэлхийн хөлбөмбөгийн домогт тамирчин Пеле зэвсэглэсэн дээрэмчдийн халдлагад өртжээ. Нүүрэндээ баг зүүсэн дээрэмчид түүний машиныг нь бүсэлж байгаад алтан гинж, гар утас, цагийг нь авсан байна. Дээрэмчдийн нэг нь Пелег танисан бөгөөд үүний ачаар машинаас авсан зарим нэг эд зүйлсийг нь эргүүлэн өгчээ. Пелегийн хэлснээр дээрэмчид мансууруулах бодис хэрэглэсэн байжээ. Бразилд машин гэрлэн дохион дээр зогсож байхад нь жолоочийг нь дээрэмдэх нь элбэг байдаг гэнэ.
Лид.Грек улсад Олимпийн наадмыг хийдэг байсан заншилынх нь дагуу хийжээ. Эрт цагт олимпийн наадмыг яг ингэж хийдэг байжээ. Берлклигийн их сургуулийн багш Стивен Миллер эртний грекчүүд олимпийн наадмыг хэрхэн хийдэг байсныг 30 гаруй жил судалсаны эцэст энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа гэнэ.

2008-06-24

Дэлхийн мэдээ 2008-06-24 Мягмар гараг

Лид1 Филиппин улсыг дайран өнгөрсөн Фэншень хар салхиний үеэр зорчигч тээврийн усан онгоц хөмөрсөн тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Осолдсон усан онгоцоор 850 хүн зорчиж явсан байна. Аврах албаныхан өчигдөр 33 хүний амь насыг аварсан. Үлдсэн 800 гаруй хүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна.
Ор сураггүй алга болсон хүмүүсийн эсэн мэнд олно гэсэн найдвар цаг хугацаа өнгөрөх тусам багасаж байна гэж аврах албаныхан, эргийн хамгаалагчид олон нийтэд мэдэгджээ. Өнгөрсөн бямба гаригт Манила хотын усан боомтоос хөдөлж Сегу хотыг зорин явсан усан онгоц Сибуян арлын ойролцоо хүчтэй давалгаа, салхиний улмаас хөмөрсөн юм. Тэнгис далайд хар шуурга болж байхад усан онгоцыг аялалд гаргах зөвшөөрөл олгосон далайн тээвэр эрхэлдэг компанийг Филиппиний засгийн газар энэ эмгэнэлт хэрэгт буруутай гэж үзэж байна. Фэншень хар салхиний үеэр Филиппины арал дээр 220 гаруй хүн амь насаа алдаж 400 гаруй хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Байгалийн гамшигийн үеэр салхиний хурд цагт 200 кмт хүрч байжээ.
Лид2.Дундад азийн орнуудаар үер болж, харин Европын орнуудад хэрт халуун болж байна.
Украин улсын Львов хотод хүчтэй аадар бороо орж, салхиний хурд ширүүсч байгалийн онц ноцтой үзэгдэл болж өнгөрчээ. Байгалийн гамшигийн үеэр дөрвөн хүн амь насаа алдсан байна. Тэдний хоёр нь аяганд ниргүүлсэн бол нэг хүн модонд дарагдаж нас баржээ. Харин нэг эмэгитэй байшингийн хана нь нурах үед даруулж амиа алдсан байна. Украины Тернопольск мужийн хэд хэдэн сууринд цахилгаан эрчим хүч тасраад байна. Украины онц байдлын яамны хэвлэлийн албанаас тараасан мэдээнд салхи шуурганы үеэр 2000 гаруй цахилгаан дамжуулах шугам утас тасарч, 30 гаруй барилга байшин эвдэрчээ. Хотын зам дагуу унасан мод зам тээврийн хөдөлгөөнд хүндрэл учрууллаа. Одоо аврах албаны байгалийн гамшигийн учруулсан хохиролыг арилгах ажилд ороод байна. Тэгвэл Гүржийн зүүн зүгийн бус нутгаар аадар бороо орж голын усны түвшин эрс нэмэгдэж эргээсээ хальжээ. Нийслэл Тбилисиг Гуржаани хоттой холбосон авто зам усанд автаж тээврийн хөдөлгөөн 6 цаг саатсан байна. Аврах албаныхан жолооч нарт хандан зам дээр машинаа орхиж өөрсдөө аюулгүй газар түр хугацаанд хоргодохыг зөвлөжээ. Үерийн ус Байшин барилгийн нэг дүгээр давхар үерийн усанд автжээ. Гүржийн усан үзмийн тариалнгийн гол бүс нутагт үер буусан нь тариаланчдийн сэтгэлийг зовоож байна. Дундад азийн орнуудаар үер усны гамшиг нүүрлэж байгаа бол Европын зүүн хойд бүс нутгийн орнуудад аагим халуун болж байна. Тухайлбал Италийн Больцано, Брешни, Верона хотуудад цельсийн 37 хэмийн халуунтай байна. Зарим газар цельсийн 40 хэм хүрч халжээ. Цаг уурын албаныханы мэдээгээр өнөөдөр Ром хотод 35, Милан хотод 32, Турин хотод 37 хэмийн халуун болж байна. Аврах албаныхан ард иргэдэд хандан цэвэр ус их хэмжээгээр уух, онц шаардлагагүй бол гэрэээсээ гарахгүй байх, хөнгөн хооллохыг зөвлөж байна.

Лид3. ОХУ ын ерөнхий боловсролын сургууль төгсөгчидийн мөнгөн хонхны баяр өчигдөр болжээ. Баярын ёслол бүхэл шөнийн турш үргэлжилсэн байна.
Өчигдөр Кремлийн ордонд сургуулиа амжилттай төгссөн залуучуудад шагнал гардуулах ёслол болж өнгөрчээ. Харин орой нь Улаан талбайд урлагийн ододын оролцсон баярын концерт болсон байна. Олон нийтийн цэнгүүний үеэр аюулгүй байдлыг хангахын тулд 3500 гаруй цагдаагийн албан хаагчид ажиллажээ. Өчигдөр Москва хотод согтуурлах ундаа, шилэн лонхтой хүйтэн ундаа худалдахыг хориглосон байна. Улаан талбайд болсон концертыг 5000 хүн үзсэн бол, Ялалтын талбайд 2000 гаруй залуус шөнийг өнгөрүүлжээ. Өнгөрсөн шөнө ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Ялалтын талбайд гэнэт очиж төгсөгчидтэй уулзжээ.

Лид4. Энэ долоо хоногт болох парламентын нөхөн сонгуульд тус улсын ерөнхий сайд асан Наваз Шарифыг оролцохыг пакистаны шүүх хориглосон байна.
Пакистаны ерөнхий сайд асан Наваз Шарифыг парламентын нөхөн сонгуульд оролцохыг хориглосон байна. Учир нь 1999 онд Наваз Шариф ял шийтгэл хүлээж байсныг үндэслэн шүүх ийм шийдвэр гаргажээ. Урьд нь сонгуулийн комисс түүнийг сонгуульд оролцуулахад бэлэн гэдгээ илэрхийлж байлаа. “Мусулманы лиг” сөрөг хүчний намынхан шүхийн шийдвэрийг улс төрийн учир шалтгаантай гэж үзэж байгаа юм байна. Ингэснээр Наваз Шариф ч тэр , Пакистаны ардын сөрөг хүчний намын тэргүүн бөгөөд Беназир Бхуттогийн нөхөр Асиф Али Зардари ч тэр сонгуульд оролцох эрхгүй болжээ. Өнгөрсөн оны сүүлчээр Пакиистаны төрийнэ тэргүүн улс орондоо онц байдал зарлаж Улсы дээд шүүхийн шүүгч нарыг бүгдийг нь халж сольж өөрийн талын хүмүүсийг томилжээ.

Лид5.Удахгүй Тегеранд АНУ ын дипломат төлөөлөгчийн газар байгуулагдан гэж Ассошиэйтэд пресс агентлаг мэдээлсэн байна.
3О жилийн өмнө АНУ Ирантай дипломат харилцаагаа тасалсан юм. Өнөөдөр америкийн дипломатууд америкчууд Иранд ажилладаггүй бөгөөд Тегеранд суугаа Швейцарийн элчин сайдаар дамжуулан холбоо харилцаагаа явуулж иржээ. АНУ дипломат харилцаа тогтоогоогүй өөр нэг улс нь Куба юм. Харин Куба дахь Америкийн эрх ашгийг хамгаалах байгуулага элчин сайдын яамны үүргийг гүйцэтгэдэг байна. Америкийн виз олгох, орон нутгийн хүн амыг америкийн соёлтой танилцуулах асуудлыг ч энэ байгуулага давхар хариуцдаг. Харин АНУ ойрын үед дипломат төлөөлөгчийн газраа байгуулж магадгүй гэж ассошэйтэд пресс агентлаг мэдээлж байна.

Лид6. Сербийн социалист нам баруун чиг баримжаатай Ардчилсан намтай хамтран ажиллах болжээ. Ингэснээр Серб улс европын холбооны бүрэн эрхэт гишүүн болох магадлалыг улам ихээр нэмэгдүүлж байгаа юм.
Сербийн социалист намынхан эрх баригч намтайгаа эвсэл болж ажиллах тухай шийдвэрийг олонхийн саналаар гаргажээ. Парламентын сонгуульд Сербийн ардчилсан нам ялалт байгуулсан юм. Гэвч дангаараа засгийн газар байгуулахад Ардчилсан намынханы авсан санал нь хангалтгүй байгаа юм. Социалист намынхан ардчилсан намтай эвсэл болсноор парламентын дарга, мөн хоёр сайдын албан тушаалыг авах болжээ. Сербийн ерөнхийлөгч Борис Тадич хоёр нам эвсэл болж байгааг дэмжиж, шинэ засгийн газар эмхлэн байгуулах асуудлаар хэлэлцээ хийж эхлэхийг уриалсан байна.

Лид7. 2008 он гарсанаас хойш газрын тосны үнэ 40 хувиар нэмэгдэж дэлхийн олон оронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөг өсөх үндсэн шалтгаан нь болж байна.
Ази, Европын орнуудад газрын тосны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жолооч, загасчид, хөдөө аж ахуй эрхлэгчдийн жагсаал цуглаан зохион байгуулагдсан юм. Үүний дараа дэлхийн хамгийн томоохон газрын тос нийлүүлэгч Саудын Араб улс энэ асуудлаар олон улсын хэмжээний чуулган зарласан билээ. Саудын Арабын Жидди хотод болж өнгөрсөн газрын тосны үнийг тогтоон барих олон улсын чуулга уулзалт тодорхой үр дүнд хүрч чадсангүй. Үүний дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байна. АНУ д нэг баррель газрын тосны үнэ 2 доллар 11 центээр нэмэгдэж 136 доллар 73 цент болжээ. Харин Британи улсад хар алтны үнэ нэг доллар 47 центээр нэмэгдэж 136 доллар 33 цент хүрсэн байна. Саудын Арабын газрын тосны сайд олборлолтоо өдөрт 200 баррелиар нэмэгдүүлнэ гэж амалсан ч үнийн өсөл үргэлжилсээр байна.

Лид8. АНУ ын сансрын уудмыг шинжлсэн судлах төвийн илгээсэн судалгааны Феникс төхөөрөмж Ангараг гариг дээрээ мөс байгааг илрүүлсэн байна.
Ангараг гариг дээр судалгаа шинжилгээний ажил хийж байгаа Феникс төхөөрөмж одоогоос хэдэн хоногийн өмнө хөрсний дээж авч байхдаа цагаан өнгийн гялалзсан зүйлийг олсон байна. Дөрвөн хоногийн дараа өнөөх цагаан өнгийн бодис алга болжээ. АНУ ын сансар судлаачид ангараг гаригийн хойд туйлын мөнхийн цэвдэгтэй газар хөрсний гүехэн хэсэгт дээр мөс байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Зарим судлаачид энэ бодис давс байж болох юм гэж таамаглал дэвшүүлсэн юм. Гэвч давс алга болох боломжгүй. Харин мөс хэсэг хугацааны дараа хайлсан гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.

2008-06-23

Дэлхийн мэдээ 2008-06-23 Даваа гараг

Лид1. ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Белоруссийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар уулзаж хүмүүнлэг аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай тунхаглалд гарын үсэг зуржээ.
ОХУ, Белоруссийн хооронд байгуулсан энэ шинэ тунхаглалд цэргийн салбарт идэвхитэй хамтран ажиллах, олон улсын түвшиний зарим асуудалд нэгдмэл байр суурьтай байх тухай тусгасан байна. Түүнээс гадна Орос, Белоруссийн бизнесмэнүүд харилан хөрөнгө оруулалт хийхийг дэмжих болно гэж энэ тунхагалд заажээ. Хоёр орны хооронд худалдаа хийхэд саад болж байгаа гаалийн татварйн мэдүүлэг, бусад хүнд сурталыг арилгах тухай ч энэ бичиг баримтад дурьдсан байна.

Лид2. Филиппинд “Фэньшень” хар салхи болсны улмаас зорчигч тээврийн усан онгоц хөмөрчээ. Усан онгоцны 700 гаруй зорчигчийн хувь заяа хэрхэсэн нь тодорхойгүй байна.
Цаг агаарын таагүй үзэгдлийн дараа холбоо тасарсан онгоцныг авюрах албаныхан олсон байна. Одоогийн байдлаар 32 хүн аврагдаад байгаа тухай зарим эх сурвалж хэлж байна. Баасан гаригт Манила хотоос Себу хотыг зорин хөдөлсөн энэ хөлөг бямба гаригийн 12 цаг 30 минутад станцтай холбоо тасарсан ажээ. Нийт 1992 хүн тээвэрлэх хүчин чадалтай тус хөлөг дээр байсан зорчигчдын тоо одоогоор маргаантай байна. Хөлгийг эзэмшигч компанийн баримтаас харахад 626 зорчигч, 121 хөлгийн ажилтан байсан гэж байгаа бол орон нутгийн мэдэллийн агентлагийн дамжуулж байгаагаар 820 орчим хүн байсан бололтой. Өнөөдөр өглөө хөмөрсөн усан онгоц руу хоёр дахь аврах баг хөдөлсөн байна. Цаг агаар сайжрах бол аврах ажиллагаанд нисдэг тэрэгийг оролцуулах болжээ. Хар салхи болох гэж байхад зорчигч тээврийн усан онгоцыг аялалд гаргах зөвшөөрөл олгосон хүмүүстэй хариуцлага тооцоно гэж Филлипины ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Усан онгоцыг эзэмшигч компани одоо бүх хүчээ хүмүүсийг эрж хайхад зориулаад байна. Хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудлыг ярих эрт байна гэж мэдэгджээ. Улаан загалмайн байгууллагын тооцоолсноор Филлипин улс даяар үер, газрын нуралтаас болж 200 хүн амиа алджээ. Цаг уурын албаныханы тооцоолсноор Фэншень хар салхи цагт 150 километр хүртэл ширүүссэн байна. Олон мянган хүн орон гэрээсээ дайжаад байгаа бөгөөд зам тээврийн харилцаа саатаж, хэд хэдэн газар цахилгаангүй болжээ.

Лид3. Францын төрийн тэргүүн Николя Саркози Израиль улсад айлчлал хийж байна. Ноён Николя Саркози, тэргүүн хатагтай Карла Бруни нарыг нисэх онгоцны буудалд Израилийн ерөнхийдөгч Шимон Перес, ерөнхий сайд Эхуд Ольмерт нар биечлэн угтажээ.
Би үргэлж Израилийн найз нь байсан. Палестин гэсэн туурга тусгаар улс Израилийн хөрш зэргэлдээ бий болсон цагт л аюулгүй байдал илүү баталгаатай болно. Иордан голын баруун эрэгт еврейн суурин барих ажлыг зогсоохыг уриалж байна гэж ноён Саркоз хэлжээ. Николя Саркозигийн Израильд хийж байгаа айлчлал нь 3 хоног үргэлжилэх болно. Даваа гаригийн өглөө Францын ерөнхийлөгч Израилийн төрийн тэргүүн Шимон Перес, ерөнхий сайд Эхуд Ольмерт нартай уулзаж хэлэлцээр хийжээ. Дараа нь Израилийн парламентын танхимд үг хэлжээ. Айлчлалынхаа хөтөлбөрийн хүрээнд тэр Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзсан байна. Израиль улс тусгаар тогтносоны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Францын ерөнхийлөгч энэ улсад айлчлал хийж байгаа юм.

Лид4. Саудын Арабын Жидди хотод газрын тосны асуудлаар олон улсын хурал болж байна. Энэ хуралд дэлхийн 30 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа юм.
Үнийн өсөлтийг хязгаарлан, тогтоон барихийн тулд энэ оны сүүл хүртэл газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж Саудын Арабын газрын тосны аж үйлдвэрийн сайд мэдэгджээ. Гэхдээ олборлотын хэмжээгээ хэдэн хувиар нэмэгдүүлэх гэж байгагаа Саудын Арабын сайд дэлгэрэнгүй танилцуулаагүй байна. Сүүлийн нэг жилд газрын тосны үнэ хоёр дахин өсөж, нэг баррель нь бараг 140 доллар болоод байгаа юм. Саудын Арабын Жидда хотод болж байгаа энэхүү олон улсын хэмжээний чуулга уулзалтын эцэст газрын тосны үнэ ханшыг тогтвортой байлгах тухай санамж бичигт гарын үсэг зурж магадгүй гэж Би Би Си ийн сурвалжлагч уламжилж байна. Жиддигийн чуулганд очихоосоо өмнө Британий ерөнхий сайд Гордон Браун газрын тосны хараат байдлаас гарахын тулд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчийг илүү ашиглах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ. Газрын тосны үнийн өсөлтийг жирийн иргэд шууд мэдэрч байгаа нь хамгийн эмзэг асуудал гэж Британий ерөнхий сайд цохон тэмдэглэж байна. Харин АНУ ын эрчим хүчний сайд Сэмуэль Бодман газрын тосны олборлолт хангалтгүй байгаа нь үнэ өсөх шалтгаан болсон гэж үзэж байна. Харин Саудын Араб, ОПЕК ийн гишүүн орнууд дэлхийн түүхий эдийн зах зээл дээр үнийн хиймэл хөөрөгдөл болж байна гэдэг байр суурьтай байгаа юм. Энэ оны таван сард Саудын Араб улс газрын тосны олборлолтоо өдөрт 300 баррелиар нэмэгдүүлсэн юм. Харин ирэх 7 сараас олборлолтоо өдөрт 200 баррелиар нэмэгдүүлж болзошгүй гэж ажиглагчид таамаглажээ. Манай гариг дээр өдөр 80 сая баррель газрын тос олборлодог байна.
ТОВЧ
Иракийн Бакуба хотын захиргааны байрны гадаа амиа золислогч дэлбэрэлт үйлдсэн байна. Энэ алан хядах ажиллаагааны үеэр 10 хүн амь насаа алдаж, 35 хүн шархаджээ.

ОХУ ын Красноярск хотын хүүхдийн “Нарлаг” зусланд амарч байсан 54
хүүхэд гэдэсний халдварт өвчин тусаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Халдварт өвючин гарсан шалтгааныг нь тогтоохоор шинжилгээ хийж байгаа юм. Хүүхдийн зуслангийн захиргааны ажилтнуудад хавтаст хэрэг үүсгэсэн байна.

ОХУ ын Яблоко намын хурлаар тус намын дарга Григорий Явлинский албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласан байна. Намын даргийн албан тушаалд тэр дахин нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ хэлээд Сергей Митрохиныг намын даргаар сонгохыг уриалжээ.

Британийн зочид буудлын томоохон сүлжээгээр үйлчлүүлэгчид ор дэрний даавуугыхаа үнэрийг сонгож авч болдог болжээ. Зочид буудалд байрлах үед далай тэнгисийн үнэр, шинэхэн өвсний үнэр, алимтай боовны үнэр, шоколадны үнэр гээд олон үнэрийг санал болгодог бөгөөд энэ үнэр нь долоо хоногийн турш гардаггүй гэнэ. Ийм үйлчилгээг Ньюкастл, Эдинбург, Бирмингем, Ноттингем болон мөн Хитроугийн нисэх буудлын шинэ терминалын зочид буудлууд үзүүлж байгаа гэнэ.


Лид5. Дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байгаа АНУ ын элчин сайдын яам үндэсний аюулгүй байдлын стандартад нийцэхгүй нөхцөлд ажиллаж байна гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Хилийн чанад дахь элчин сайдын яамныхаа аюулгүй байдлыг хангахад АНУ ирэх таван жилд 8 тэрбум долларыг зарцуулах гэж байна.
Элчин сайдын яамдын аюулгүй байдлыг хангахын тулд томоохон авто замаас хол газар байрлуулах, хаалга, цонхонд нэмэлт бэхэлгээ хийх, зарим нэг хотод байгаа элчин сайдын яамыг хотын төвийн дүүргээс гаргаж, хотын захад байрлуулах ажлыг зохион байгуулах юм байна. Одоогоос 10 жилийн өмнө Кени, Танзани дахь АНУ ын элчин сайдын яаманд халдлага болж 231 хүн амь насаа алдаж байсаны 12 нь Америкийн иргэн байсан юм. Үүнээс хойш АНУ хилийн чанад дахь элчин сайдын яамныхаа авжлгүй байдалд анхаарал тавих болжээ. Өнөөг хүртэл элчин сайдын яамны авулгүй байдлыг хангахад АНУ ын төсвөөс 4 тэрыум доллар зарцуулжээ. Гэсэн хэдий ч энэ жилд Боливи, Чад, Серби дэхь АНУ ын ЭСЯ халдлагад өртсөн юм. Ирак дахь АНУ ын элчин сайдын яамны барилга байгууламж руу үе үе пуужин харвадаг байна.
Лид6. 6 сарын 27 нд Зимбабве улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе шат болох гэж байна. Гэвч тус улсын сөрөг хүчний тэргүүн Морган Цвангираи заявил сонгуулийн 2 р үе шатанд оролцохоос татгалзаж байна.
Сөрөг хүчний тэргүүн өнгөрсөн ням гаригт хэвлэлийн бага хурал зарлан улс төрийн амьдралд үүсээд байгаа өнөөгийн нөхцөлд байдлаас болж сонгууль шудрага, ардчилсан болж чадахгүй гэж мэдэгдсэн байна. Учир н Зимбабве улсад ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр үе болсоноос хойш сөрөг хүчний намын 70 гаруй нэр нөлөө бүхий зүтгэлтэн бусдын гарт амь насаа алджээ. Улс төрийн асуудал нь хувь хүний ёс суртахууны асуудалтай зөрчилдөж байна гэж Цвангираи онцлон тэмдэглэжээ. Зимбабвегийн өнөөгийн төрийн тэргүүн нь ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үед ямар ч үнээр хамаагүй ялах бодолтой байгаагаа илэрхийлээд бурхан л намайг энэ албан тушаалаас салгах болно гэж мэдэгдэж байгаа юм. Зимбабве улсын сөрөг хүчин болоод байгаа Ардчилсан өөрчлөлтийн төлөө намын тэргүүн үүсээд байгаа хямралд НҮБ ийг оролцохыг хүсэж байна.
Лид7.Израиль улсад сэргээгдэх эрчим хүчийг идэвхитэй ашиглаж байна. Том талбайд нэг метрийн зайтай экологийн цэвэр нарны эрчим хүчийг ашиглахад тусладаг, гэрэл ойлгодог нөлөөтэй хэд хэдэн толь байрлуулсан байна.
Хурц гэрэл толинд тусахад цацраг нь цамхаг дээр байрлах тусгай уурын зууханд ойж очдог гэнэ. Тэнд ус буцалгаж, уурыг нь шугам хоолойгоор дамжуулж цахилгаан эрчим хүч боловсруулан гаргадаг. Жилийн 33О хоногт нартай цэлмэг байдаг Израйльд иймэрхүү цахилгаан станц маш ирээдүйтэй гэж эрдэмтэд үзэж байгаа гэнэ. Энэ төсөлд хүч хөрөнгө нилээд зарцуулагдах төлөвтэй байгаа юм байна. Орон нутгийн цахилгаан станц нь одоо жуулчдын үзэж хардаг түүх дурсгалт газар болоод байгаа гэнэ.

Лид8. Дүрдэг цайны уут 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм байна. Цай чанадаг хэцүү үйл явцыг нилээд хөнгөвчилсөн энэ агуу нээлтийг санамсаргүй бодож олжээ. Нью Йоркийн нэгэн худалдаачин худалдан авагчдаа өөртөө татахын тулд амтлуулах үүднээс торгонд боосон жижиг жижиг цай тарааж өгчээ.Гэтэл илгээмжийг авсан олон хүн цайг шууд буцалсан усанд хийгээд ууж байснаас дүрдэг цайны уут бий болжээ. Нэгэн үе йим уутыг торгоор хийдэг байснаа дараа нь самбайгаар одоо халуун усанд дэвтдэггүй цаасаар хийдэг болсон байна.

Энэ өдөр
930 оны энэ өдөр Исланд улсын парламент байгуулагджээ.
1860 оны энэ өдөр АНУ д нууц тусгай алба байгуулагджээ. Энэ байгуулага эхэндээ хуурамч мөнгөн дэвсгэрт хийж байгаа хүмүүстэй тэмцэх зорилготой байжээ. 1901 ноос АНУ ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах үүрэг авсан байна.
Одоогоос 140 жилийн өмнө буюу 1868 оны энэ өдөр АНУ ын Висконсон мужийн оршин суугч Кристофер Лэтем ШОУЛЗ өөрийн зохион бүтээсэн бичгийн машинд патент авсан байна.
1995 оны энэ өдөр Уолт Диснейн бүрэн хэмжээний «Покахонтас» хүүхэлдэйн киноны нээлт болжээ.

2008-06-21

Дэлхийн мэдээ 2008-06-21 Бямба гараг

Лид1. Бээжингийн олимпийн наадмын бамбар Түвдийн Лхас хотоор аялаж байна. Үүнтэй холбогдуулан Лхас хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Гонкогод төвтэй хүний эрхийн төвийн мэдээлснээр Олимпийн бамбар Лхас хотод ирэх үед 12 мянган цэрэг, цагдаа нарыг харуул хамгаалалтад гаргажээ. Өнгөрсөн 3 сард Хятадын засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал болж, мөргөлдөөн гарах үеэр олон арван хүн амь насаа алдсан байна. Үүнээс хойш Лхаст руу гадаадын сэтгүүлчдийг очихыг хориглоод байсан юм. Харин олимпийн бамбар аялах үед Лхас руу гадаадын 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчдийг очихыг зөвшөөрсөн байна. 3 сарын бослого хөдөлгөөнд оролцсон 1000 гаруй хүнийг өнгөрсөн баасан гаригт сулласан тухай хятадын Синьхуа агентлаг баасан гаригт мэдээлжээ. Лхас хотод олимпийн бамбар 11 км зам туулах юм байна. Бамбарыг аялуулах ёслол Далай ламын зуны өргөө байсан Норбулинг ордоны өмнөөс эхэлжээ.
Лид2. Израилийн батлан хамгаалах яам Ираны цөмийн байгууламж руу агаараас цохилт өгөх төлөвлөгөө боловсруулсан тухай Нью Йорк Таймс сонинд мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Мохаммед Аль Барадей байр сууриа илэрхийлжээ.
Хэрвээ Ираны цөмийн байгууламжууд руу агаараас цохилт өгөх юм бол Ойрхи дорнолын бүс нутгийн олон орон хамрагдсан өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа эхэлнэ гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн анхааруулж байна. Израилийн цэргүүд, Грекийн агаарын нисэх хүчнийхэнтэй хамтарч 6 сарын эхээр Газрын дундад тэнгист хээрийэ сургууль хийсэн юм. Энэ хээрийн сургуулилтад байлдааны 100 гаруй онгоц оролцжээ. Одоогийн байдлаар Израиль улс энэ мэдээллийн талаар ямар нэгэн тайлыар хийгээгүй байна. Манай хэрэгжүүлж байгаа цөмийн хөтөлбөр энхийн зорилготой гэж Ираны эрх баригчид тайлбарлаж уран баяжуулах ажлаа үргэлжлүүлж байна.
Лид3. Британий загвар өмсөгч Наоми Кэмпбелл цагдаагийн ажилтны эрх чөлөөнд халдсан тул 200 цаг нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх ял шийтгэл авсан байна. Энэ жил 38 настай загвар өмсөгч бүсгүй Лос Анжелос хотоос Лондон руу нисэж байхдаа онгоцны бүхээгт байсан хоёр цагдаатай маргалдаж гар зөрүүлсэн байна.
Онгоц Их Британий нийслэл хотын Хитроу олон улсын нисэх онгоцны буудалд газардсаны дараа загвар өмсөгчийг баривчилсан байна. Нийгмийн тустай хөдөлмөрөөс гадна загвар өмсөгч Наоми Кэмбелл цагдаа тус бүрт 400 доллар, онгоцны нисэгчид 300 доллар төлөх болжээ. Түүнээс гадна 4600 долларын торгуулийг хууль сахиулах байгуулагад төлөх болсон байна. Цагдаагийн ажилтны биед халдсан бол 6 хүртэлх сар хорих ял оноодог юм байна. Наоми Кэмбел онгоцны бүхээгт байхдаа нэг цүнх нь алга болсоныг мэдээд үйлчлэгчтэй маргалджээ. Онгоцны нисэгч түүнийг тайвшируулахаар бүхээгээсээ гарч ирсэн байна.
Гэвч загвар өмсөгч бүсгүй маш их ууртай байсан тул нисэгчийг доромжилж, алга болсон цүнхийг явж хайхыг тушаасан байна. Үүний дараа хөлгийн ахлагч цагдаа дууджээ. Өнгөрсөн жил Наоми Кембелл гэрийн үйлчлэг рүүгээ гар утас шидэж хүнд бэртэл учруулж тав хоног олон нийтэд тустай ажил хийж байсан юм.
Лид4. Турк болон Хорватын хлө бөмбөгийн багийн хөгжөөн дэмжигчидийн хооронд зодоон болжээ. Энэ үеэр нийтдээ 10 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
Цагдаа нарын мэдүүлснээр зодоооныг Туркийн багийн хөгжөөн дэмжигчид эхлүүлсэн байна. хөл бөмбөгийн тоглолт болсон цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хооронд үл ойлголцох байдал тоглолт эхлэхээс ч өмнө болсон гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. Тоглолтоос өмнө эхэлсэн зодооныг цагдаа нар байсны ачаар зогсоож чадсан байна.

Лид5. Ахуй амьдралын олон асуудлыг шийдэх гэж жил бүр сибирийн бөө удганууд их хурал маягийн юм хийдэг гэнэ. Эртний тэнгэр бурхадтай харьцдаг тэдэнд мянга мянган мөргөлчид өөрийн хүсэл мөрөөдлөө илтгэдэг бөгөөд тэдгээрийг нь биелүүлэх гэж бөөчид мөргөж залбирдаг юм байна.
Жил бүр бөөгийн ёслолд олон зуун хүн хүрэлцэн ирж өөрийн зовлон жаргалыг уудалж ярьдаг гэнэ. Үнэн сэтгэлээсээ итгэх юм бол ямар ч асуудлыг шийдэж болдог гэж ярьдаг аж. Буриадын нийслэлээс 1ОО км ийн зайтай орших энэ газар ариун дагшин гэгддэг бөгөөд толгодын орой дээр тэнгэр лүү тэмүүлсэн хүний хуруу шиг хад байдаг. Байгалийн энэ дурсгалт газрыг “Гарын 5 хуруу” гэдэг аж. “Үүнийг Чингис хааны баруун гар гэж Монголын нууц товчоонд өгүүлсэн байна. Зүүн гар нь монголд байдаг гэсэн. Олдсон үгүйг мэдэхгүй гэж бөө Василий Будаев ярьсан байна.

Лид6.Цахилгаан эрчим хүчээр ажилладаг тоног төхөөрөмжтэй харьцах л юм бол бие нь загатнаж, нүд нь харанхуйлах, дотор муухайрдаг хүмүүс байдаг. Ийм хүмүүсийг техникийн харшилтай гэж анагаах ухаан оношилжээ. Ийм хүмүүс Швед улсад олон байдаг гэнэ.
Тэд компьютерээр ажиллаж чадахгүй, цахилгаан дамжуулах утасны дуу чимээг сонсож чаддаггүй. Тэр ч бүү хэл бүр гудамжны неон гэрлээс болж толгой нь эргэж муужирч унадаг. Үүнээс гарах цорын ганц арга зам бол эргээд байгаль дэлхий газар шороотойгоо ойр байх явдал гэнэ. Эдгээр хүмүүс дүнзэн байшинд амьдарч, энгийн задгай зуухан дээр хоол ундаа бэлтгэдэг байна. Сүүлийн үеийн мэдээллээс хоцрохгүйн тулд тэд хуруу зайгаар ажилладаг радио хүлээн авагч сонсдог байна. Гагцхүү тусгай хамгаалалтын хувцас өмсөж байж л хот руу орж хоол хүнсээ цуглуулдаг тухай тэд сэтгүүлчдэд хуучилж байна.
Лид7. Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад хатан хааны нэрэмжит уламжлалт морьдын уралдааныг зохион байгуулж байна.
Энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа 300 жилийн хугацаанд анх удаа Йорк гүнлэгт байгаа гэнэ. Учир нь урьд нь дандаа явуулддаг байсан Эскотын морин тойруулгын газрыг сэргээн засварлаж байгаа юм байна. Уралдааны газар өөрчлөгдсөн нь ч бусад уламжлалаа хэвээр нь байлгах аж. Энэ арга хэмжээ маш нарийн дэг журамта. Эрчүүд бэлхүүсээрээ нарийн костюм, эмэгтэйчүүд нь бүрх малгай заавал өмсөх ёстой байдаг гэнэ. Хатагтай бүр энд өөрийн өнгө төрхөө илтгэх учиртай бөгөөд энэ уралдааныг ихэс дээдэс, чинээлэг хүмүүс л үзэж сонирхдог юм байна.

2008-06-20

Дэлхийн мэдээ 2008 06 20 Баасан гараг

Лид1. Монгол Улсын засгийн газрын урилгаар БНХАУ ын дэд ерөнхийлөгч Си Зиньпин пүрэв гаригт Улаанбаатар хотод хүрэлцэн ирж албан ёсны айлчлалаа эхэллээ.
Хятадын дэд ерөнхийлөгч Си Зинь Пин Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардсаны дараа бичгээр мэдэгдэл гаргажээ. Энэ мэдэгдэлдээ Си Зинь Пин, хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Монголын засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж сайн сайханыг хүсэе. Монгол Улс, БНХАУ ын харилцаа хамтын ажиллагаа нь сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж байгаа. Монгол улс, БНХАУ бол зүүн хойд Азийн бүс нутгийн чухал түншүүд. Хятад Монголын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцаанд төдийгүй, бүс нутгийн эрх ашигт нийцэж байгаа юм. Хятадын тал Монгол улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдолт өгдөг. Монголд хийж байгаа энэ удаагийн айлчлал нь хоёр орны ард түмний хооронд харилцан итгэлцэлийг бэхжүүлэх, найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх болно гэдэг онцлон тэмдэглэсэн байна. Айлчлалын хүрээнд 6 сарын 19 нд Си Зинь Пин Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхжээ. Си Зинь Пин Монгол Улсын төрийн тэргүүнд БНХАУ ын ерөнхийлөгч Ху Жин Таогийн мэндчилгээг уламжилж, Сычуань мужийн Вэньчуань гацаанд болсон газар хөдлөлтийн үеэр Монголын ард түмэн, Засгийн газар сэтгэл харамгүй тусламж үзүүлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. Монгол улс, БНХАУ бол эртний хөршүүд. Хил залгаа оршдог хоёр орон цаашид бие биенийхээ тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, сонгон авсан хөгжлийн замыг хүндэтгэж, харилцан итгэлцэл дээр тулгуурсан найрамдалт харилцаагаа бэхжүүлнэ гэж Хятадын дэд ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна. Хоёр орны хамтын ажиллагаа харилцаа нь хоёр орны ард түмний аль алинд нь үр ашигаа авч ирж байгаа гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Харин Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Хятад улстай сайн хөршийн найрсаг харилцаагаа бэхжүүлэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь Монгол улсын гадаад харилцааны чухал хэсэг гээд, ирэх жил Монгол Улс, БНХАУ ын хооронд дипломат харилцаа тогтоосоны 60 жилийн ой болно. Энэ түүхэн үйл явдалд зориулан олон арга хэмжээг хамтран зохион байгуулна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тайвань болон Түвдийн асуудалд хятадын засгийн газартай ижил байр суурьтай байгаа гэж Монголын ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. Хятадын ард түмэн газар хөдлөлтийн дараа сэргээн босголтын ажлыг хийж, Бээжин хотод Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахыг хүсэн ерөөжээ. Үүний дараа хятадын дэд ерөнхийлөгч Монголын ерөнхий сайд Баяртай уулзсэн байна.
Си Зиньпин БНАСАУ-д хийсэн айлчлалаа өндөрлөөд Монгол улсад хүрэлцэн очсон юм. Монгол улс хятадын хамгийн ойрын хойд хөрш бөгөөд нийт нэг сая 564 мянга 116 мянган км квадрат газар нутагтай, 2 сая 996 мянга 81 хүн амтай. Хүн амын 94,9 хувь нь халх монгол, 5 хувь нь казах, үлсэн нэг хувь нь орос, хятад гэх мэт бусад үндэстэнүүд амьдардаг. Монгол улс 1924 онд бүгд найрамдах засаглалтай болсон. 1992 онд шинэ үндсэн хуулиа баталсан. Монгол улс БНХАУ ын хооронд 1949 оны 10 сарын 16 нд дипломат харилцаа тогтоосон. Хятад монголын хил нь 4676 км үргэлжилдэг. 2007 онд Монгол хятадын хооронд 2,03 тэрбум долларын худалдаа хийгдсэн байна. Энэ нь 2006 оны үетэй харьцуулах юм бол 28,4 хувиар нэмэгдсэн байна гэж хятадын төв телевиз, Синьхуа агентлаг мэдээлж байна.

Лид2. АНУ ын холбооны мөрдөх товчоо үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажилладаг 400 гаруй хүнийг баривчилсан байна.
Баривчлагдсан хүмүүсийн ихэнхи нь үл хөдлөх хөрөнгийн зээл авахад жуучилдаг мэргэжилтнүүд байжээ. Сүүлийн нэг жилд АНУ д үл хөдлөх хөрөнгийн зах зээлд луйвар хийсэн гэмт хэрэг эрс нэмэгдсэн байна. Тухайлбал үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тухай хуурамч бичиг баримт бүрдүүлдэг болжээ. АНУ ын хууль зүйн яамны мэдээлснээр 144 удаагийн гэмт хэрэгт 406 хүн холбогдсон гэж мэдээлсэн байна. ТУс яамны мэдээлснээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд залилуулсан нэг хүн дундажаар 1 тэрбум доллараар хохирдог байна.

Лид3. Өнөөдөр Брюссель хотод Европын холбооны удирдагчид чуулга уулзалт хийж байна. Энэ чуулганаар хоёри асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Европын холбооныхон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тухай асуудлыг авч хэлэлцэж байна. Харин албаны хүмүүсийн анхаарлын төвд байгаа өөр нэг асуудал бол Лиссобоны гэрээний хувь заяаг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал. Европын холбооны баримтлах гол бичиг баримт болсон Лиссабоны гэрээг Ирланд улс соёрхон батлахаас татгалзсан билээ. Европын холбооны бүх гишүүн орнууд энэ бичиг баримтыг хүлээн зөвшөөрсөн цагт л хүчин төгөлдөр үйлчлэх ёстой юм. Гэтэл Ирландчууд энэ гэрээнд нэгдэхгүй байх шийдвэр гаргасан нь Европын холбооны эрх зүйн байдлыг мухардмал байдалд оруулаад байгаа юм. Одоогийн байдлаар Лиссабоны гэрээг Европбн холбооны 19 орон хүлээн зөвшөөрөөд байна.

Лид4. Одоогоос 7 хоногийн өмнө Перугийн Мокегуа хотын 5000 оршин суугч төрөлх хотоос нь холгүй ажилладаг зэс олборлох үйлдвэрээс авч байгаа татварын зарим хэсгийг хотын хөгжил дэвшилд зориулахыг засгийн газраасаа шаардсан юм. Нутгийн иргэдийн энэ шаардлагыг олон хүн дэмжжээ. Анх жагсаалд 5000 оролцож байсан бол 6 сарын 17 гэхэд 17 мянган хүн энэ жагсаалд хамрагдсан байна.

Лид5.Өнөө үед өндөр технолгийг томоохон урлагтэй эн зэрэгцүлэн авч үздэг болжээ. НьюЙоркийн музейн нэгэн үзмэрийн тухай өнөөдөр дэлхий дахинаа шагшин ярих болжээ. Энэ музейг үзэж сонирхож байгаа хүний сэтгэл хөдлөлийг хиймэл оюун ухаан хянаж чаддаг болсон гэнэ. Бас агуу их зураачдын бүтээлтэй зэрэгцээд компьютероор зурсан ханын цааснууд үзэж болно.

Лид6. Японы Хокайдо аралд тун удахгүй дэлхийн аж үйлдвэржсэн их найман орны төрийн тэргүүн нарын уулзалт болох гэж байгаа. Энэ чухал олон улсын уулзалтын өмнө Япончууд гадаадын сэтгүүлчдэд зориулан тусгай аялал зохион байгуулжээ. Япончууд техникийн хөгжил дэвшилээ гадны сэтгүүлчдэд сонирхуулж байна.

Лид7. Колумбын томоохон дэлгүүрүүдээр Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын дүр төрхтэй хүүхэлдэйг худалдаж эхэллээ. Гэхдээ энэ хүүхэлдэйг хүүхдийн тоглоомд зориулан үйлдвэрлээгүй юм байна.

Лид8 Хэрвээ таны хайртай амьтан хорвоогийн мөнх бусыг үзүүлэх юм бол сэтгэлээр унах хэрэггүй боллоо. Эрдэмтэн Лу Хоторн хайртай амьтаны клоны аргаар үржүүлэхийг санал болгож байна.

Лид9. Их Британий эрдэмтэд солирыг судлаж амьдрах хэрхэн үүссэнийг тогтоосон байна.

2008-06-19

Дэлхийн мэдээ 2008 06 19 Пүрэв гараг

Лид1. БНХАУ, Японы дипломатууд Чуньсяо байгалийн хийн орд газрыг хамтран ашиглах тухай гэрээ байгуулсан байна. Байгалийн хийн энэ орд газар нь Зүүн Хятадын тэнгист Япон, хятадын маргаантай хилийн бүсэд байдаг юм.
Байгалийн хийн орд газрын хамтран ашиглах тохиролцоонд хүрсэнээр БНХАУ, Японы мэргэжилтнүүд олон жил үргэлжилсэн маргаантай асуудлыг шийдэж чадлаа. БНХАУ ын тал Чуньсяо байгалийн хийн орд газар нь Хятадын нутагт байдаг гэж үзээд 2003 оноос энэ ордыг ашиглаж эхэлсэн юм. Гэвч Япон улс үүнийг эсэргүүцэж байгаа юм. Чуньсяо байгалийн хийн орд газрын нөөцийг газрын тосны хэмжүүрт шилжүүлэх юм бол 92 сая баррель юм байна. Энэ нь Япон улсын 3 долоо хоногийн л хэрэгцээ. Гэвч Хятад, Японы мэргэжилтнүүд хамтран Чуньсяо орд газрын ойролцоо нэмж шинэ нөөц илрүүлэх бодолитой байна. Хятад Японы маргаантай байгаа зүүн хятадын тэнгист ашигт малтмалын гурван орд газар одоогоор илрүүлээд байгаа юм.

Лид2. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Конгрессийн танхимд хандан тэнгисийн ероолоос газрын тос олборлох зөвшөөрөл олгохыг хүссэн байна. Газрын тосны үнийн дарамтаас бага ч гэсэн ангижрахад энэ алхам тус болно гэж Жорж Буш өөрийн хүсэлтээ тайлбарлаж байна.
Сүүлийн 27 жилийн турш АНУ далай тэнгисийн эрэг хавийн нутгаас газрын тсос олборлохыг хориглоод байсан юм. Гэвч энэ хориг нь өнөөгийн нөхцөл байдалд тохирохгүй болжээ. АНУ ын эрэг хавийн нутгийн газрын гүнд 18 тэрбум баррель газрын тос, 77 триллион куб метр байгалийн хийн нөөцтэй орпд газар байгаа. АНУ жилд 7,6 тэрбум баррель газрын тос, 500 тэрбум куб метр байгалийн хий хэрэглэдэг гэсэн тооцоог АНУ ын дотоод хэргийн яам хийжээ байна. Одоо АНУ д нэг галлон бензин 4 долларын үнэтэй байна. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж байгаа Жон Маккейн энэ саналыг дэмжиж байгаа бол Ардчилсан намын нэр дэвшигч Барак Обама эсрэг байр суурьтай байна. Цагаан ордонд хийс эн хэвлэлийн бага хуралын үеэр АНУ ын төрийн тэргүүн Жорж Буш

Эр. Америкийн ард түмэн нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох арга хэмжээ авахыг хүлээж байна. Иймд би Аляскийн туйлтай ойролцоо бүс нутагт олборлолт хийх зөвшөөрөл олгохыг хүсэж байна. 1981 онд АНУ эрэг орчмын газрын гүнээс ашигт малтмалын олборлолт хийхийг хориглосон шийдвэр гаргасан юм.

Лид3. Дэлхийн халуун цэг болоод байгаа Газын зурваст гал зогсоох тухай гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Өчигдөр Газын зурваст гал зогсоох гэрээг Израилийн засгийн газар, Палестины ХАМАС бүлэглэлийнхэн байгуулсан тухай бид мэдээлсэн билээ.
Гэрээний дагуу талууд хагас жилийн турш харилцан буудалцаанаа зогсоож, цэргийн олзны хүмүүсийг солилцох болжээ. Хэрвээ талууд гурван хоногийн турш цэргийн ажиллагаагаа зогсоох юм бол Израиль улс Газын зурвасын бүслэлтээ зогсоож, цахилгаан эрчим, хүч, түлш, шатахуун, хүнсний бүтээгдэхүүнийг Палестинд нийлүүлэх юм байна. Гал зогсоох тухай гэрээ байгуулахаар Израиль Палестины хооронд хэдэн саирын турш хэлэлцээр хийгдсэн юм. Энэ гэрээг байгуулахад Египетийн дипломатууд зуучлагчаар ажиллажээ. Израилийн ерөнхий сайд Эхуд Ольмерт гал зогсоох гэрээ байгуулагдсантай холбогдуулан телевизээр үг хэлэхдээ хэрвээ Палестины тал гэрээгээ зөрчих юм бол өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа хийнэ гэж анхааруулсан байна.
Лид4. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын парламент Лиссабоны гэрээг соёорхон баталжээ. Энэ гэрээг хүлээн зөвшөөрсөн 19 дахь орон нь Европын холбоо болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Лиссабоны гэрээг Ирланд улс хүлээн зөвшөөрөөгүй юм. Лиссабоны гэрээг хүлээн зөвшөөрөөгүй асуудлыг маргааш Брюссель хотод зохион байгуулах гэж байгаа юм. Лиссабоны гэрээг хүлээн зөвшөөрсөн Их Британи парламентад Евро хорооны тэргүүн Жозе Мануэль Баррозу талархал илэрхийлсэн байна. Лиссабоны гэрээг батлах эсэх асуудлаар Их Британий парламентад ширүүн маргаан, хэлэлцүүлэг өрнөсөн юм.
ТОВЧ
Абхазын төмөр замд хоёр удаа дэлбэрэлт болжээ. Сухуми хотоос холгүй газар оросын мэргэжилтнүүдийн ажиллаж байсан газраас холгүй дэлбэрэлт болсон байна. Энэ дэлбэрэлт нь ОХУ ын төмөр замын цэргийн эсрэг чиглэсэн байна гэж хууль сахиулагчид үзэж байна.

6 сарын 17 нд инетрнэтийн Firefox браузерийн шинэж хувилбар гарсан байна. Firefox программыг интернэт хэрэглэгчдийн 15% нь ашигладаг юм.

ОХУ ын нийслэлд Москвагийн олон улсын кино наадам 30 дахь удаагаа болж байна. Кино наадмын хүрээнд Ази, Хойд Америк, Европын 16 орны уран бүтээлчид оролцож байна. ОХУ аас “Цэцэрлэгт хүрээлэн”, “Нэгэн удаа хөдөө” зэрэг кино оролцож байна. Кино наадмын ерөнхий шүүгчээр найруулагч Лив Ульман томилогджээ. 10 хоног үргэлжилэх кино наадмын үеэр нийт 200 гаруй киног үзүүлэх юм байна.

Боливи, Колумб, Перугийн тариачид 2007 онд тариалсан коконы хэмжээгээрээ дээд амжилт тогтоосон байна. Энэ нь 2006 оныхтой харьцуулах юм бол 16 хувиар илүү байна гэсэн үг юм.

Лид5. ОХУ ын Владивосток хотын хоёр иргэн замын машинд дайгдаж 12 мянган км-ын тэртээ орших Калининград хот руу аялах гэж байна. Тэд өөрсдийн аялалаа “Нарыг дагаж” гэж нэрлэжээ.
Тэд замдаа тохиолдсон адал явдлынхаа тухай интернэтээр мэдээлж байх юм. Аз туршсан энэ аялалд гарахдаа тэд аяны майхан, уутан хөнжил, үүргэвч авчээ.
Эр. Аялалд гарах нь миний эртний мөрөөдөл байсан. Мөрөөдөл маань биелэж эхлэж байгаад би баяртай байна.
Тэд замдаа гараад таван минут зогссоны эцэст анхны машин зогсжээ. Жолооны ард эмэгтэй хүн байсан нь хол замд гарч байгаа энэ үед сайн сайханы бэлэгдэл гэж тэд билэгшээж байна. Замын машинд дайгдаж явах аялалын гол онцлог нь мөнгө төлөх ёсгүй юм. Харин жолоочийг уйдаахгүйн тулд тэд дуулж, шүлэг яруу найраг уншихад бэлэн байна. Тэдний энэ аялал хэзээ дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй. Тэд ирэх намар гэхэд Калининград хотод хүрнэ гэж найдаж байна.
Лид7. ОХУ ын шигшээ баг Шведийн багтай тоглож байх үед ОХУ ын хөгжөн дэмжигчид төрийн сүлд, далбаа, Полтавын тулаанд ялалт байгуулсан 1 Р Петр хааны хөрөгийг цэнгэлдэх хүрээлэнд гаргаж иржээ.
Оросын баг ялалт байгуулсаны дараа хөгжөөн дэмжигчид нь Австрийн Зальцбург хотод шөнийн турш бүх нийтийн цэнгүүн зохион байгуулжээ. ОХУ ын Владивосток хотод хөл бөмбөгийн тэмцээнийг үзүүлж байсан бар цэнгээний газарууд дүүрэн хүнтэй байжээ. Оросын баг хожсоны дараа хөгжөөн дэмжигчид нь тэврэлдэж бие биедээ баяр хүргэжээ. Тэгвэл Санкт Петербург хотын спорт баранд ч сул суудал байгаагүй байна. Нийслэл Москва ротод хөл бөмбөгийн тоглолтын дараа бүхэл шөнийн турш зугаалага үргэлжилжээ. ОХУ ын баг ялалт байгуулсаны дараа ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев тамирчдад баяр хүргэсэн байна.


2008-06-18

Дэлхийн мэдээ 2008 06 18 Лхагва гараг

Лид1. БНХАУ ын дэд ерөнхийлөгч Си Циньпин БНХАСАУ ын хөдөлмөрийн намын Төв Хорооны урилагаар Солонгосын хойгийн тогтвортой байдлын тухай асуудлыг хэлэлцэхээр БНАСАУ-д айлчлал хийж байна.
Пхеньян хотын нисэх онгоцны буудалд хятадын дэд ерөнхийлөгчийг БНАСАУ ын нам, төр засгийн өндөр албан тушаалтнууд угтжээ. БНАСАУ тай тогтоосон найрсаг хөршийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь хятадын засгийн газрын гадаад бодлогийн салшгүй хэсэг гэж Хятадын дэд ерөнхийлөгч онцлон тэмдэглсэн байна. Хятадын дэд ерөнхийлөгчийн хойд солонгост хийж байгаа айлчлал 6 сарын 19 хүртэл үргэлжилнэ. БНХАУ ын гадаад хэргийн яамнаас тараасан мэдээнд талууд хоёр орны харилцаа хамтын ажиллагааа, дэлхийн улс төр, Умард Солонгосын цөмийн хөтөлбөриг зохицуулах 6 талт хэлэлцээрийн иухай асуудлын талаар санал солилцох болно гэж онцлон тэмдэглэсэн байна. Сүүлийн үед 6 талт хэлэлцээр үр дүнтэй болж байгаа юм.

Лид2. АНУ, БНХАУ ын эдийн засгийн чуулга уулзалт Аннаполис хотод болж байна. Энэ уулзалтад хятадын ерөнхий сайдын орлогч Ван Цишань, АНУ ын сангийн сайд Генри Полсон тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Хятад Америкийн хооронд эдийн засгийн чуулга уулзалтыг 4 дэхь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Хоёр орны хооронд болж байгаа эдийн засгийн чуулга уулзалтын үр дүнд худалдаа, эдийн засгийн салбарт дэвшил гарна гэдэгт албаны хүмүүс итгэлтэй байна. Төлөөлөгчид чуулга уулзалтын үеэр үндсэн 6 асуудлыг хөндөж байгаа юм байна. АНУ, БНХАУ ын эдийн засагчид чуулга уулзалтын сүүлчийн өдөр хүрээлэн байгаа орчинг хамгаалах, , эрчим хүчн.ий салбарт хамтран ажиллах тухай 10 жилийн хугацаатай хүчин төгөлдөр үйлчлэх тунхаглалд гарын үсэг зурах юм байна. Хяталд Америкийн хооронд өнгөрсөн онд 300 тэрбум долларын худалдаа хийгдсэн байна. Энэ эхний эхний байдлаар АНУ аас хятадын зах зээл рүү нийлүүлсэн бараа 20 хувиар өссөн бол, БНХАУ аас АНУ д нийлүүлсэн барааны хэмжээ 10 хувиар буурсан байна.

Лид3. Гүрж Абхазын мөргөлдөөн гарсан бүх нутагт ОХУ ын зэвсэгт хүчнийхэн НҮБ ын мандаттайгаар энхийг сахиулж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт Гүржийн цагдаа нар Оросын энхийг сахиулагчдыг саатуулсан байна. Энэ нь ОХУ, Гүржийн эрх баригчды хооронд хэрүүлийн алим болоод байна.
Оросын энхийг сахиулагчид танк эсэргүүцэгч пуужин, бусад зэр зэвсэгийг орон нутгийн эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан гэж Гүржийн цагдаа нар буруутгаж байна. Харин ОХУ ын цэгийн удирдлагууд үүнийг үгүйсгэж, энэ бол өдөөн хатгалаг гэж үзэж байна.
Гүржийн цагдаа нар ОХУ ын 4 цэргийн албан хаагчыг саатуулаад байгаа юм. Тэднийг саатуулах үед цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлэх гэж оролдсон гэж Гүржийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тайлбарлаж байна. Харин оросын сэтгүүлчид энхийг сахиулагчдад хүч хэрэглэн баривчилсан гэж мэдээлж байна.

Лид4. Бээжмнгийн олимпийн бамбар БНХАУ ын баруун хойд хэсгийн Шинжаан Уйгарын өөртөө засах орны Кашгар хотод хүрэлцэн ирсэн байна. Эртний торгоны замаар явдаг байсан жинчид энэ хотоор дайран өнгөрдөг байжээ.
Хятадын бүрэлдэхүүнд байдаг уйгарууд Бээжингийн эрх баригчидын явуулдаг бодлогод сэтгэл дундуур байдагаа нуудаггүй юм. Иймээс Шинжаан Уйгарын салан тусгаарлагдчид олимпийн бамбарыг аялуулах үеэр эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж магадгүй гэж хятадын цагдаа нар болгоомжилж байна. Олимпийн бамбарыг Шинжаан Уйгарын өөртөө засах орны Кашгар, Урумчи хотоор бууиалан явах үеэр иргэдийг орон гэрээсээ гарахгүй байхыг хятадын цагдаа нар зөвлөсөн байна. Шинжаан Уйгарчууд нь лалын шашинтай. Хятадын бүрэлдэхүүнээс гарч тусгаар уосынхаа гал голомтыг эргэж сэргээх хүсэлтэй байдаг. Шинжаан Уйгарт олимпийн бамбарыг аялуулах үеэр гэмт хэрэг, хорлон сүытгэх ажиллагаа гарахаас сэргийлж цагдаа нар өндөржүүлсэн бэлэг байдалд ажиллаж байгаа тухай хятад дахь Би Би Си-ийн сурвалжлагч утсаар мэдээлжээ. Олиммийн бамбар Шинжаан Уйгарын өөртөө засах оронд аялаад дараа нь Түвдын Лхас хотод очих юм байна.

Лид5. Гэвч хэдхэн цагийн өмнө Гүржийн цагдаа нар Оросын энхийг сахиулагчдыг сулласан тухай Итар Тасс агентлаг мэдээллэээ. Одоо дараагийн мэдээгээ танилцуулъя. Украины ерөнхийлөгч Виктор Ющенко Умард Атлантын цэргийн эвсэлийн гишүүнээр элсэх тухай шийдвэр гаргасан билээ. Гэвч ерөнхийлөгчийнх нь энэ шийдвэр олон сая Украинчуудад таалагдсангүй. Украины хүн ам төвлөрөн амьдардаг томоохон гурван хотод эсэргүүцлийн жагсаал болж байна.
Украин төрийн тэргүүн энэ долоо хоногийн эхээр хийсэн мэдэгдэлдээ 2008 оны 12 сар гэхэд бид Умард Атлантын цэргийн эвслийн бүрэн эрхэт гишүүн болсон байх болно гэж мэдэгдсэн юм. Үүний дараа тус улсын Харьков, Киев хотод төрийн тэргүүний шийдвэрийг эсэргүүцсэн олон хүн жагсаал зохион байгуулсан байна. Жагсаалд оролцогчид гартаа “Умард Атлатын цэргийн эвсэлд үгүй гэж хэлье”, “НАТО бидний дайсан” гэх зэрэг лоозон барьсан байжээ. Жагсагчдын олонхи нь Умард Атлантын цэргийн эсвэлд гишүүнээр элсэх эсэх асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулахыг шаардаж байна. Жагсаал цуглаан гудамжинд болж байхад Украины цагдаа нар үймээн, эмх замбараараагүй байдал гарахаас сэргийлж боломжтой бүх арга хэмжээг авч байжээ.

ТОВЧ
Палестины ХАМАС бүлэглэл, Израилийн засгийн газар хэлэлцээр хийсний үр дүнд хирэх пүрэв гаригаас эхлэн харилцан гал зогсоох тухай тохиролцоонд хүрсэн байна. Энэ мэдээллийг Хамас бүлэглэл, Израилийн засгийн газрын эх сурвалжуудын аль алин нь нотлож байгаа юм. ХАМАС бүлэглэлийн төлөөлөгч Ахмед Юсеф бид Израилийн засгийн газартай хийсэн гэрээгээ хатуу чанд мөрдөх болно. Израилийн тал ч бас амлалтаа биелүүлнэ байх гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Иракын нийслэл Багдад хотын шийтүүд амьдран суудаг дүүрэгт тэсрэх бөмбөг тавьсан машинд дэлбэрч 51 хүн амь насаа алдаж 75 хүн шархадсан байна. Сүүлийн хоёр долоо хоногт гарсан 3 дахь алан хядах ажиллагаа нь энэ болж байна.

АНУ ын Калифорни мужид ижил хүйстэн хосуудыг албан ёсоор гэрлэхийг хориглож байжээ. Калифорни мужийн дээд шүүх хуулийн энэ хоригийг хүчингүй болгосноор ижил хүйстэнүүд албан ёсоор гэрлэлтээ батлуулах боломжтой болж байна. Ижил хүйстэнүүд гэрлэлтээ батлуулж байгааг эсэргүүцэгчид нь Калифорни мужид цөөнгүй байна. Тэд эсэргүүцлийн жагсаал хийж байна.

Пуужингийн довтолгооноос сэргийлэх системийг Европт байрлуулах тухай мэдээнд шинэ дуулиан дэгдээд байна. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах төхөөрөмжөө Литва улсад байрлуулахаар АНУ ын албаны хүмүүс хэлэлцээр хийж эхэлсэн гэж Польшийн гадаад хэргийн яам мэдээлсэн байна. Литвийн тал АНУ д энэ саналаа тавьжээ.. АНУ ын эр цэргийн баазыг нутаг дээрээ байгуулсанаар Польш улс зэвсэгт хүчнээ сайжруулахад шаардлагатай 20 тэрбум долларыг нэхэмжилж байгаа юм. Гэвч Вашингтон энэ мэдээллийг няцааж байна.

Лид6. Францын ерөнхийлөгч Николя Саркози уос орныхоо зэвсэгт хүчний салбарт өөрчлөн шинэчлэлт хийх тухай төлөвлөгөө боловсруулжээ. Цомхон, чадварлаг, мэргэжлийн зэвсэгт хүчинтэй болгохын тулд 50 мянган цэргийн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх гэж байна.
Францын зэвсэгт хүчинд алба хааж байгаа хүмүүсийн тэн хагасаас илүү нь удирадах ажил эрхэлдэг байна. Харин зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний ердөө 40 хувь нь цэрэг офицерүүд байгаа юм.
Дэлхий дахинд өрнөж байгаа өөрчлөлттэй уялдуудан зэвсэгт хчний бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлага зайлшгүй гарч байна гэж Францын ерөнийлөгч Николя Саркози хэлж байна. Түүнтэй санал нэг байгаагаа Францын батлан хамгаалахын сайд Эрве Моран Monde сонинд өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ. Францын засгийн газар зэвсэгт хүчний бүтэцийг өөрчилж байгаа ч Умард Атлантын Цэргийн эвсэлтэй хамтран ажиллах бодлогоо үргэлжлүүлэх юм байна. Франц улс өөрийн цөмийн зэвсэгтээ хяналтаа тогтоосон хэвээр байх болно гэж Николя Саркозигийн боловсруулсан баримт бичигт онцлон тэмдэглэжээ. Франц улс олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог юм. Гэвч Афганистанд алба хааж байгаа 12 мянган франц цэрэг нисдэг тэрэг, машин унаа гээд зарим төрлийн тоног төхөөрөмжөөр дутагддаг байна. Зэвсэгт хүчнээ цомхон болгосноор энхийг сахиулах үйл ажиллагаанд саад болж байгаа хүндрэлүүдийг арилгах боломжтой гэж францын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн үзэж байна.

Лид7. Лалын хэт үндсэрхэг үзэлтэн Абу Катада Их Британий шоронд хоригдож байсан юм. Түүнийг Йорданы хууль сахиулах байгуулагад шилжүүлэн өгөх гэж хэд хэдэн оролдлого хийсний дараа Их Британий шоронгоос сулласан байна.
Орон нутгийн цагаар 19,20 минутад Абу Катада Английн Вустершир гүнлэгийн Лонг Лартин шоронгоос суллагджээ. Энэ жил 17 настай Йордан улсын харъят энэ хүнийг Аль Кайда алан хядагч бүлэглэлийн тэргүүн Усама Бен Ладены баруун гар гэж үзэж хэд хэдэн удаагийн алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэж буруутгаж байсан билээ. Түүнийг Йорданы хууль сахиулагчдад шилжүүлэх гэж байсан ч энэ оны 5 сард Английн шүүх хориг тавьсан юм. Түүнийг шоронгоос суллахын өмнө их хэмжээний мөнгөн барьцааг хууль сахиулагчид авч үлдсэн байна. Шоронгийн өргөст торноос суллагдаж байгаа ч түүнийг Лондон хотын баруун дүүрэгт байдаг гэртээ хоногт 22 цагийн турш байх, биеийн хөдөлгөөнийг нь хянаж байх цахилгаан төхөөрөмжийг байнга биедээ зүүхийг үүрэг болгожээ. Түүнээс гадна сүм очих, шашны цуглаан зохион байгуулах, ямар нэгэн хуралд оролцохыг хориглосон байна. Абу Катадаг 2001 онд тусгай албаныхан хайж эхэлсэн юм. Өнгөрн оны 10 сард түүнийг Лондон хотоос баривчилжээ.

Лид8.Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын засгийн газрын гишүүн, хотын захиргааны сайд Хейзел Блиарзын ажлын өрөөнөөс нууцын зэрэглэлд хамаарагдаж байсан мэдээлэл хадгалсан компьтер алдагдсан байна.
Алга болсон компьютерт Их Британий батлан хамгаалах салбартай холбоотой мэдээлэл байжээ. Сүүлийн долоо хоногт Их Британи улсад нууцын зэрэглэлдл хамаарагдах мэдээлэл алдагдсан 3 дахь тохиолдол нь энэ болж байна. 6 сарын 10 нд Лондон хотын гал тэрэгний суудалд алан хядах байгуулагатай холбоотой мэдээлэл хадгалсан олдсон бол Суррей гүнлэгт алан хядах байгуулагын санхүүжилтиийг хэрхэн зогсоох тухай нууц материалтай хавтас олджээ. Дээрх 2 бичиг баримт алдагдсаны дараа цагдаа нар хайж байжээ.
Лид9. Одоогоос 7 хоногийн өмнө Перугийн Мокегуа хотын 5000 оршин суугч төрөлх хотоос нь холгүй ажилладаг зэс олборлох үйлдвэрээс авч байгаа татварын зарим хэсгийг хотын хөгжил дэвшилд зориулахыг засгийн газраасаа шаардсан юм. Нутгийн иргэдийн энэ шаардлагыг олон хүн дэмжжээ. Анх жагсаалд 5000 оролцож байсан бол 6 сарын 17 гэхэд 17 мянган хүн энэ жагсаалд хамрагдсан байна.
Тэд Перу улсыг Чилитэй холбосон гол замыг хүртэл хааж чаджээ. Ингэснээр Перугийн хэд хэдэн мужид хүнс, шатахууны хомсдол бий болсон юм. Жагсагчлдыг тараах гэсэн цагдаа нарын оролдлого бүтэлгүйтжээ. Жагсагчид 65 цагдаагийн албан хаагчыг барьцаалсан байна. Үүний дараа Пуругийн ерөнхийлөгч жагсагчдад хандан төрийн цагдаа нарыг суллахыг уриалжээ. Одоогийн байдлаар 48 цагдаа суллагдаад байна. Перугийн эрх баригчид жагсаал хийсэн иргэдэдээ хандан барьцаанд байгаа үлдсэн хүмүүсийг суллаж, замын хөдөлгөөнийг сэргээсний дараа асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэх саналыг тавьсан байна.
Перу улс нь латин Америктаа зэс олборлолтоороо дээгүүр байр эзэлдэг. Тус улсын эдийн засаг тогтмол өсөж байгаа ч ядуулын түвшин буурахгүй байгаа юм.

Лид10. АНУ ын Лос Анжелос хотод жүжигчин Сид Чарисс 86 насандаа ховоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. 1940-50 ад оны хороонд тэрээр кино урлагт нэр нь домог болон мөнхөрсөн Фред Астер, Жин Келли гэх зэрэг алдартануудтайй хамтран кинонд тоглож байжээ.
Жүжигчиний албыан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр Сид Чариис зүрхний дутагдал өвчний улмаас эмнэлэгт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Техас нутгийн бүжигчин бүсгүй 1940 оноос кино урлагт хөл тавин орж санаанд оромгүй нэр алдарын оргилд хүрч байсан юм. Түүний гол дүрд нь тоглосон “ Бороонд дуулж байгаа хүн”, “Торгон оймс” зэрэг кино олон үзэгчдийн сонирхолыг татаж байсан. Жүжигчин Сид Чаррисыг урт хөлт бүсгүй гэж нэрлэдэг байсан бөгөөд түүнтэй гэрээ байгуулсан кино компани урт хөлөө 1 сая доллараар даатгуулсан гэж зарлаж байжээ. Гэвч Би Би Си –ийн урлагийн тоймчийн мэдээлснээр Сид Чаррис олны анхаарлыг татах гэж хэзээ ч оролдож байгаагүй. Харин түүний авъяас нь олон сай үзэгчдийг өөрийн эрхгүй татдаг байсан гэж онцлон тэмдэглэж байна.

Лид11. Дэлхийн олон орны эрдэмтэд манай гариг дээр амьдрал хэрхэн үүссэн тухай шинжлэх ухааны олон арван онол гаргаж, таамаглал дэвшүүлж өдий хүрсэн. Тэгвэл Их Британий Импайр коллежийн эрдэм шинжилгээний ажилтанууд энэ асуултын хариултыг нь олсон гэж мэдэгдэж байна.
Импайр их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Зите Мартинс энэ жил 29 настай. Сүүлийн 4 жилд тэр солирыг судлаж энэ лабораторт амьдарсан гэхэд хилсдэхгүй. Сүүлийн 4 жилд тэр гэртээ ч ховорхон харьсан байна. Тэр манай гариг дээр амьдрал үүсэх эх сурвалж нь сансарын огторгуй байсан гэдэг дүгнэлтийг хийжээ. Манай гариг дээр 1969 онд Австралийн нутаг дэвсгэрт унасан Марчисон гэдэг солирт судалгаа хийжээ. Энэ солирт амьд бие махбодийн ДНК-ийн үндсийг бүрдүүлдэг эд эс олдсон байна.
Эм. АНУ ын Вашингтон хотын музейд хадгалж байсан солирт судалгаа хийсэн. Тэнд солирыг гадны нөлөө орохооргүй нөхцөлд хадгалж байсан юм.
Эрдэмтэн Зитагийн хэлж байгаагаар манай гариг дээр 4 тэрбум жилийн өмнө солирын бороо оржээ. Сансарын энэ эрхэс биет дээр
Амьдпрах үүсэх эрх сурвалж болсон ДНК –г бүтээдэг гол эс байжээ. Ийнхүү хувьсдийн явцад манай дэлхий дээр амьдрах бий болсон байна. Английн эрдэмтэн Зите Мартинсын хийсэн энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа хүн ч бий. Солирт агуулагдаж байсан эд эс амьдрал үүсэх голд эх сурвалж болсоныг нотлох аргагүй. Учир нь манай гаригт байсан эд эсүүд ч бас солирыг дэлхийн агаар мандалд орох үед нэвчсэн байж болно гэж зарим эрдэмтэд мэдэгдэж байгаа юм.

Лид12. Дэлхийн хамгийн шилдэг сайн онгоцны буудлууд Зүүн Өмнөд Азид байдаг гэнэ. Учир нь эелдэг сайхан зантай хүмүүс үйлчилдэг бөгөд хүлээлгийн танхимынх нь сандлууд нь суухад эвтэйхэн тав тухтай, бас бүртгүүлэхэд амархан байдаг гэсэн дүгнэлтэнд асуулга судалгаа явуулсны дараа Нисэх буудлуудын Олон улсын Зөвлөлийн шинжээчид хүрсэн байна.
Ялангуяа Өмнөд Солонгосын Инчхон агаарын боомтын тухайд хүмүүс гайхамшигтай сайхан санал сэтгэгдэлтэй байдаг аж. Тэгээд ч энэ боомт 3 жид дараалан тэргүүлж яваа буудал юм байна. Малайзын Куала Лумпур хотын нисэх зурвас, Сингапурын Чанги нисэх буудал үүний дараа 2, 3 рт ордог юм байна. Европы тивийн хувьд гэвэл Португалийн Порту нисэх цогцолбор эхний байрт ордог гэнэ. Хойд Америкийн Даллас хотын агаарын боомт нисэх буудлуудын дотроос хүндэт медаль хүртжээ. .

Лид13.Өнөө үед өндөр технолгийг томоохон урлагтэй эн зэрэгцүлэн авч үздэг болжээ. НьюЙоркийн музейн нэгэн үзмэрийн тухай өнөөдөр дэлхий дахинаа шагшин ярих болжээ. Энэ музейг үзэж сонирхож байгаа хүний сэтгэл хөдлөлийг хиймэл оюун ухаан хянаж чаддаг болсон гэнэ. Бас агуу их зураачдын бүтээлтэй зэрэгцээд компьютероор зурсан ханын цааснууд үзэж болно.
Нью Йоркийн орчин үеийн урлагийн энэ музей зураачдын бүтээлийг төдийгүй цахилгааны инженерүүдийн сүүлийн үеийн ололтыг үзүүлж харуулдаг аж. Орох хаалган дээр хамгийн түрүүнд ямар музейг үзэж сонирхохыг компьютерийн дисплей үзэгчдэд хэлж өгдөг гэнэ. Онгойхоос нэг цагийн өмнө музейн ажилтнууд цаасан дээр бичсэн биш, цахилгаан товхимлууд бүхий мэдээллийн мухлаг ажиллуулж эхэлдэг юм байна. “ Музей үзэж байхдаа , үзэхийнхээ өмнө болон дараа нь компьютерийн тенологи ашиглахыг үзэгчдэдээ бид санал болгодог . Тэгээд олон хүн музйе үзэхээр ирж чаддаггүй . Тиймээс интернетэд манай маш олн материал байдаг “ гэж Цахилгаан технолгийн яамны бүтээлийн захирал Аллегра Брюнет ярьсан байна. Энэ музейн ихэнх үзмэрийг компьютерийн тусламжтайгаар бүтээжээ. Цагаан цэнхэр өнгө хүний сэтгэлийг тайвшруулдаг бол хурц улаан өнгө тав тухгүй байдалд огцом оруулдаг гэнэ. Зарим үед урлаг , шинжлэх ухаан , технологийн зааг хязгаарыг ойлгоход хэцүү болдог ч явдал байдаг гэнэ . Алтлаг гэрэл бүхий шар тасалгаанд бүх өнгө уусаж үзэгдэхгүй болж бүх зүйл хуучны зураг шиг хар цагаан өнгөтэй болдог юм байна. Хурц шар гэрэлд видео камер ч тэр , хүний нүд ч тэр өнгө ялгахаа байдаг гэнэ.