2007-10-31

Дэлхийн мэдээ 2007 10 31 Лхагва гараг

Лид 1 Бирмийн арми, бага насны хүүхдүүдийг, хүчээр цэргийн алба хаалгаж байгаа тухай мэдээллийг АНУын хүний эрхийн байгууллага, дэлхийн нийтэд мэдээллээ.
Олон улсын хүний эрхийг байгууллагын мэдээллэж байгаагаар, Бирмийн цэргийнхэн бага насны, 10н нас ч хүрээгүй балчир хүүхдүүдийг хүч хэрэглэн цэргийн албанд элсүүлж байгаа гэнэ. Тэр ч байтугай цэрэгт элсэхээс татгалзсан хүүхдүүдийг, зэрлэгээр зодон залхаадаг байна. Иймээс, бага насны хүүхдүүдийг цэргийн албанд хүчээр элсүүлж байгаа Бирмийн засгийн газрыг эсрэг арга хэмжээ авахаар олон улсын хүний эрхийн байгууллагынхан, АНУын Аюулгүйн Зөвлөлтэй хамтран ажиллахаар болсон байна. Хамгийн сүүлд гаргасан тоо баримтаас харахад, одоогийн байдлаар Бирмийн армид нийт 1000 гаруй хүүхэд цэргийн алба хааж байгаа гэнэ. Цэрэгт хүчээр татсан бага насны хүүхдүүдийг, 18 долоо хоногийн турш цэргийн сургалтанд хамруулж нэг баттолан болгон хот тосгон галдан түймэрдэх, зэвсэгийн агуулах сүйтгүүлэх гэх зэрэг хорлон сүйтгэх ажиллагаанд явуулдаг байна. Тун удахгүй НҮБын Аюулгүйн Зөвлөл, Бирмд очиж бага насны хүүхдүүдийг цэргийн алба хүчээр хаалгаж байгаа асуудлаар Бирмийн засгийн газартай хуралдахаар болсон юм.


Лид 2 Их Бритианд төрийн өндөр дээд айлчлал хийж байгаа Саудын Арабын Хаан Абдуллахыг, өчигдөр Их Бритианы хатан хаан Букинхамын Ордонд хүлээн авч уулзсан байна.
Өчигдөр Букинхамын ордонд болсон хүлээн авалт дээд зэрэглэлийн тансаг, албан ёсны түвшинд болж өнгөрлөө. Их Бритианд айлчлал хийж байгаа Саудын Арабын Хаан Абдуллахад зориулсан хатан хааны цайллаганд, Их Бритианы ерөнхий сайд Гордон Браунаас гадна дээд хэмжээний 170 гаруй зочид уригдан оролцсон байна. Тэс хоёр өөр шашин, соёлтой орнуудын хатан, хаан хоёр 20н жилийн дараа анх удаа албан ёсоор хүндэтгэлийн зоог барьж байгаа нь энэ юм.
Эм: Бид олон улсын алан хядах үйл ажиллагааны эсрэг тэмцэх хамтын ажиллагаагаа бид цаашид үргэлжлүүлэх болно. Учир нь алах хядах ажиллагаа нь, манай охоёр орны ард түмэн, тусгаар тогтнолын эсрэг бодит заналхийлэл учруулж байна.
Эр: Бритианд амьдарч байгаа Мусламан иргэд, манай ертөнцийн бүрэн төлөөлөл болж байгаагийн хувьд, өөрсдийн нэр хүндийг нэр төртэй авч яван, Бритианчуудад Мусламанчуудын шинэ дүр төрхийг ойлгуулж чадна гэдэгт итгэж байна.
Саудын Арабын хааныг Букинхамын ордонд алтадсан сүйх тэргээр хүргэсэн бөгөөд хатан хааны хүндэтгэлийн харуул угтаж авсан юм. ХатанХаан, Гүн Эдинбургтэй хүндэтгэлийн зоог барьсаны дараа, Саудын Арабын Хаан Абдуллах Хатан хааны тусгай цуглуулгыг үзэж сонирхосон юм. Хатан хааны цуглуулганд 1898 онд хатан хаан Викторияд Саудын хаанаас бэлэглэж байсан 15р зууны Коран судар, 1943 онд 6Р Жорж Хаанд, Саудын Арабын Хаанаас дурсгасан бүрэн алмаазан тоноглолтой алтан сэлэм зэрэг байдаг байна. Өөрт нь хүндэтгэл үзүүлсэн Хатан хаанд, Саудын Арабын хаан Абудаллах цэвэр цусны араб үйлдэрийн морь бэлэглэсэн юм.
Харин өнөөдөр Саудын Арабын Хааны айлчлалыг эсэргүүцсэн хүний эрхийн байгууллагынхан, Лондон дах Саудын Арабын элчин сайдын яамны гадаа жагсаал зохион байгуулах гэж байна.

Лид3.Гүрж Абхазын хил дээр оросын энхийг сахиулагчид гүржийн цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байна.
Гэрчүүдийн хэлж байгаагаар Оросын энхийг сахиулагчид руу гүржийн цагдаа нар халджээ. Энэ үед энхийг сахиулагчид хариу гал нээжээ. Гүржийн тал оросын энхийг сахиулагчидыг Ганмухури гацааны ойролцоо бүслэх гэж оролдсон юм байна. Оросын энхийг сахиулагчид эн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үүднээс байнга эргүүл хийдэг юм. Оросын цэргийн албан хаагчидын хэлснээр гүржийн талаас оросын энхийг сахиулагчидын зүг эрчимтэй гал нээж машиныг нь галдан шатаах гэж оролджээ. Харин гүржийн тал болж өнгөрсөн мөргөлдөөнийг арай өөр байдлаар тайлбарлаж байна. Оросын цэргүүд гүржийн Ганмухури тосгонд ирж хүмүүсийг олзолж, гүржийн цэргийн албан хаагчидыг зэрлэгээр зодсон гэж мэдээлжээ. Энэ хэрэг явдал болсны дараа Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили тусгай албаныханаар хамгаалуулж мөргөдөлдөөн болсон газар иржээ
Тэр оросын энхийг сахиулагчидын зүг хэд хэдэн ширүүн шүүмжлэл хийсэн байна. Тэр оросын энхийг сахиулагчидыг тэргүүлж байгаа генерал Чабаныг персона нон грант гэж нэрлэсэн байна. Оросын энхийг сахиулагчидын захирагчыг ТУХН ийн орнуудын хамтарсан шийдвэрээр баталдаг юм.
ТОВЧ
Энэ Шинэ жилийн баярын үеэр ОХУ даяар арав хоног амрах гэж байна. 2007 оны 12 сарын 30 аас 2008 оны 1 сарын 8 хүртэл амрах юм байна.
Алс дорнод дахь ОХУ ын ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгчөөр Олег Сафанов томилогдсон байна. Владимир Путин түүнийг энэ албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан өөрийн өргөөндөө хүлээн вач уулзжээ.Олег Сафонов нь Оросын дотоод хэргийн яамны хаяъяа цагдаагийн газрын орлогч даргаар ажиллаж байсан. Үүнээс өмнө Алс Дорнод дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгчөөр Камиль Исханов ажиллаж байсан юм.

Лид4. Канад улсад тун гайхалтай явдал болжээ. Өвөөтэйгээ жижиг оврын онгоцоор яьж байсан гурван настай охин онгоцны ослоос амьд үлдэж чаджээ.

Нисэх онгоцыг жолоодож явсан өвөө нь жолоодлого алдаж цаст уул мөргөж осолджээ.Охины өвөө Алан Уильямс, түүний найз Стивен Саттон нар гадар дээрээ нас барсан байна. Аз болоход онгоц шатаагүй бөгөөд онгоцны хэлтэрхийнүүд өндөр уулын бүсэд нэгэн жижиг горхиний дэргэд байжээ. Осол болсоноос хойш таван цагийн дараа аврах албаныхан исэн байна. Осолоос хойш таван цагийн турш гурван настай Кейт охин онгоцны хүүхдийн суудалд бэхлэгдэн толгой нь уруу байдлаар байжээ. Онгоцонд автомашины хүүхдийн бэхэлгээтэй суудлыг суурилуулсан байжээ. Энэ нь бяцхан охины амийг аварсан байна.

Лид5. Сансрын олон дахин ашиглах Шатлл Дискавери хөлгийн багийн гишүүд гурав дахь удаагаа задгай сансарт гарч ажилласан байна.
Америкийн сансрын нисэгч Скотт Паразински, Даг Уилок нар олон улсын сансрын станцын цахилгаанаар хангах системд шалгалт хийжээ. Учир нь сансрын нисэгчидийг задгай сансарт хоёр дахь удаагаа гарч ажиллах үед Олон улсын сансрын станцын нарны эрчим хүчний хураагуурт гэмтэл гарсан юм. Задгай сансарт ажиллаж байгаа сансрын нисэгчид олон улсын сансрын станцид ажиллаж байгаа нисэгчдэд олон улсын сансрын станцид ажиллаж байгаа багийн бусад гишүүд нь тусалсан байна. Нислэгийг газраас удирдаж байгаа НАСА ийн мэргэжилтнүүд олон улсын сансрын станцид юунаас болж гэмтэл гарсаныг хараахан тодруулаагүй байна. Олон улсын сансрын станцын Пи 6 сигментын нарны зайн хураагуур дэлгэгдсэний дараа 90 см урт гэмтэл үүссэнийг тогтоосон юм. НАСА ийн мэргэжилтнүүд шуурхай хуралдаан хийж цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцжээ. Нарын зай хураагуурт гэмтэл гарсан нь олон улсын сансрын станцы эрчим хүчний хангамжинд ямар ч нөлөө үзүүлээгүй байна. Нарны зайн хураагуурт гарсан гэмтэлийг засах зориолгоор Шатлл Дисковери хөлгийн дэлхийн тойрог замд ажиллах хугацааг нэг хоногоор сунгасан юм.
Лид6 ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гаригт Иран улсад урьдчилан төлөвлөөгүй гэнэтийн айлчлал хийжээ. Тэр Ираны гадаад хэргийн сайд Манучехри Моттакитай уулзсан байна.
Оросын Ираны гадаад хэргийн сайд нар уулзалт хийсний дараа хэвлэлийнхэнд хамтарсан мэдэгдэл хийсэн байна. Ираны эсрэг хориг арга хэмжээ тогтоож байгааг ОХУ эсэргүүцэж байгаа гэж Оросын гадаад хэргийн сайд Лавров мэдэгджээ.
Эр. Бид ОХУ ын эсрэг эдийн засгийн хориг, хязгаарлалт хийх нь үр дүн муутай.
Иран улс цаашид олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай нягт хамтран ажилах болно гэж онцлон тэмдэглэж байжээ. Ираны цөмийн хөтөлбөр нь энхийн зорилоготой гэж ОХУ, Ираны төрийн албан тушаалтнууд дэлхийн хамтын нийгэмлэгт тайлбарладаг юм. Харин барууны орнууд Ираны цөмийн хөтөлбөр нь цөмийн зэвсэгтэй болгох далд санаа агуулж байгаа гэж харддаг юм. ОХУ ын гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны тараасан мэдээнд хоёр орны сайд нар бүс нутагийн хэмжээнд хамтран ажиллах талаар санал солилцжээ. Каспын тэнгисийн орнуудын чуулга уулзалтанд Путин оролцож Тегеранд ирсэн нь хоёр орны хамтын ажиллагаа харилцаанд шинэ дэвшил авч ирсэн нь дамжиггүй гэж Ираны гадаад хэргийн сайд хэлсэн байна. Үндэсний эрх ашгийг үүднээс хоёр орны харилцаа идэвхитэй хөгжих байх гэж найдаж байгаагаа Оросын тал илэрхийлсэн байна. ОХУ ын гадаад хэргийн сайд Иранд гэнэтийн айлчлал хийсэн нь ИРаны цөмийн хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Али Ларижин албан тушаалаасаа огцорч, түүний оронд шинэ хүн томилогдсонтой холбоотой гэ ажиглагчид дүгнэж байна. Үүний зэрэгцээ өнгөсрөн ням гаригт олонм улсыгн цөмийн эрчим хүчний агентлаг Иран улсы цөмийн зэсвэг хийхээр бэлтгэж байгаа гэх нотолгоо олдлоо гэж мэдээлсэн юм. Энэ мэдээлэлд АНУ, Францын албаны хүмүүс тун хянуур хандаж байна. НҮБ ийн аюулгүйн зөвлөл Ираны эсрэг хоёр удаа хориг тогтоож байсан бол АНУ дангаараа тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан.

Лид7. Францы нийслэл Парисын дагуул Бонди хотын хамгийн алдартай рестораны ойролцоо хүчтэй дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн үеэр хүний амь нас эрдсэдсэн тухай ч мэдээлэл ирж байна. Гэхдээ энэ удаагийн дэлбэрэлт нь алан хядах үйл ажиллагаатай огт холбоогүй гэдгийг албаны хүмүүс нотлож байна.
Парисын дагуул Бонди хотын нэгэн рестораны хажуугийн байшинд ахуйн хий хоолой дамжуулах шугам дэлбэрчээ. Дэлбэрэлтийн хүч маш хүчтэй байсан бөгөөд байшинг бариаг тэр чигээр нь нураажээ. Бас зэргэлдээх байшин барилгадаа ч их хэмжээний хохирол учруулсан байна. Гудамжны яг тэг дундаас нь хэдэн метрийн өндөр галт багана оргилон гарсан байна. Дараа нь галын дөл уг гудамжный байшин барилгыг хуйхалжээ. Дэлбэрэлт болсны дараа гал унтраах албаны 200 хүн ирсэн байна. Гал сөнөөгч нар түймэрийг гурван цагийн дараа л бүрэн унтрааж чадсан байна. Энэ гудамжны явган зорчигчийн замд хэдхэн өдрийн өмнө засварлаж дуусаад байжээ. Зам захсах хүнд машин механизм байгалийн хийг дамжуулах хоолойг гэмтээсний улмаас өнөөдрийн энэ үйл явдал боллоо гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эм. Би амь үрэгдэж болох байлаа. Энэ кафены хажуугаар явж байхдаа ахуйн хийний хурц үнэрийн мэдэрч хийг хоолойгоо нэн даруй хаах хэрэгтэй гэж би кафены ажилчдад хэлсэн. Тэд санаа зовох зүйлгүй гэж тайтгаруулсан. Тэгэхээр нь би гал унтраах албаныханыг дуудахаар явсан. Ягтэр мөчид дэлбэрэлтийн чимээг сонссон
Дэлбэрэлт өдрийн хоолны цагаар болсон тул кафед маш олон үйлчлүүлэгч байжээ. Дэлбэрэлт болох үед өдрийн хоолоо идэж байсан хүмүүсийн ихэнх нь түлэгдэж бэртсэн байна. Одоогийн байдлаар 46 хүн шархтаж, нэг хүн нас барсан байна. Дэлбэрэлт болсоноос хойш цагийн дараа Францын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар хэргийн газар биечлэн иржээ.
ЭНЭ ӨДӨР
1887 оны энэ өдөр хятадын Гоминданы намын тэргүүн, Тайвана арлын анхны удирдагч Чан Кайши мэндэлсэн байна.
1888 оны энэ өдөр Шотландын зохион бүтээгч Жон Бойд Данлоп унадаг дугуйн хийлдэг дугуй зохион бүтээж патент авч байжээ.
1961 онд ЗХУ ын коммунист намын 22 р их хурлаар Улаан талбай дахь бунханаас Сталины цогцосыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Үдшийн мэдээ
Лид1. АНУ ын эрдэмтэд саран дээрээс эртний соёл иргэншилийн ул мөрийн илрүүлсэн байна.

АНУ ын эрдэмтэн Кен Жонстон, Ричард Хогланд нар Вашигтон хотод хэвлэлийн багар хурал зарлаж сарны гадаргуугаас маш эртний харь гаригийн соёл иргэншилийн ул мөрийг олсон тухай мэдээлжээ. Сарны гадаргууд хийсэн зурагаас харвал тэнд эртний хотын байшин барилгийн туурь, чулуун байшингийн хана туурга, цайзны хэлтэрхийг илрүүлсэн гэдэгтээ тэд итгэлтэй байна.
АНУ ын сансрын уудмыг шинжэн судлах төвийн эрдэмтэдийн хэлснээр бол сансар судлалын шинжлэх ухаанд тэргүүлдэг их гүрнүүд энэ тухай аль эрт мэдэж байсан ч мэдээллийг өдий болтол нууцалжээ. Гэвч эрдэмтэдийн сэтгүүлчдэд харуулсан зурагийг чанар маш тааруухан тул хэр баргийг хүн аль нв байшингийн туурь вэ гэдгиийг ялгаж мэдэхэд тун бэрх гэнэ. Эрэдмтэн Кен Жонстон сарны энэ зургийг одоогоос 40 жилийн өмнө авсан бөгөөд тухайн үед албаны хүмүүс энэ зургийг устгахыг тушааж байжээ. Гэвч тэр энэ тушаалыг биелүүлэхгүйгээр гэр зургийг өөртөө авч үлдсэн байна. Америкийн сансрын нисэгчид саран дээр хөл тавьсанаар татах хүчийг удирдах нууцыг мэдэж авсан юм байна. Гэвч тэр технологийг эх дэлхий дээр хэрэглэдэг эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хятад улс сар руу хиймэл дагуул илгээсний дараа ОХУ ч сарыг шинжлэн судлах хөтөлбөрөө сэргээх гэж байгаа юм. Дэлхийн дагуул сарыг судлахаар хүйтэн дайн үед орос, америк гээд хорхон улс өрсөлдөж байсан бол өнөөдөр хятад, япон, энэтхэг, улс сарыг судлах зориглгоор идэвхитэй ажиллах байна. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш сарыг шинжлэн судлах хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхийг дэмждэг хүн юм. Тэр сарыг судах тусгай төв байгуулах санаачлага гаргаад байгаа юм.
Лид2 АНУ ын Аризона мужын эрдэмтэд ДОХ өвний вирус хэрхэн тархсаныг тогтоож чадсан талаар мэдээлж байна. Тэд Хүний Дархлалын Хомсдолын М, Б ангилалын вирус нь африкийн Гаити улсаас гаралтай болохыг тогтоосон байна.
ДОХ ын М, Б ангилалын вирусийг АНУ, Япон, Австрали, Латин Америкад олон зуун сая хүн шаналж байгаа юм. ДОХ ын вирусын энэ хэлбэр бүр 1969 онд нэг хүнд халдаж тэр хүн цаашид тараасан байна гэж Аризонагийн эрдэмтэд дүгнэлт хийжээ. ДОХ ын халдвар авсан хүмүүсийн цусанд шинжилгээ хийж вирусын гарал үүсэлийг нь судалснаар хамгийн анх ДОХ ын халдвар авсан хүнийг тогтоох гэж оролджээ. Эрдэмтэдийн таамаглаж байгаагаар ДОХ ын вирус бүр 1966 онд Конго улсаас Гайти улсад дажмжин иржээ. Тэнд 1966 онд Гайтигийн иргэд ажилладаг байсан юм. ДОХ ын халдвар авсан анхны хүн дараа нь энэ вирусээ бусдад тараажээ. АНУ ын улсад ДОХ ын халдвар авсан анхны тохиолдод 1981 онд бүртгэгдэж байсан билээ.
Лид3 Их Бритианд гэрийн тэжээмэл амьтаны цусны банк байгуулах саналыг их бритианы тэргүүлэх зэргийн эмч нар санаачлалаа.
Гэрийн тэжээмэл амьтадын цусны банк байгуулсанаар, нохой, муур гэх мэт хайртай амьтдаа үхлийн аюулаас аврах боломжтой болох гэнэ. Хүнд зүрхний мэс засалд орсон амьтад маш их цус алддаг учраас цус хэрэг болдог байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл эрүүл баталгаатай, их хэмжээний цусны банк байхгүйн улмаас, зүрхний мэс засалд орсон гэрийн тэжээмэл амьтад үхэхэд хүрдэг байсан юм. Иймээс энэ асуудлыг шийдхийн тулд гэрийн тэжээмэл бүхий л амьтаны цусыг нэг дор хадгалах банк байгуулах ажил Их Бритианд эхлээд байна. Дашрамд сонирхуулахад их Бритианчууд хайртай гэрийн тэжээмэл амьтдаа 3000-10000 фунт стрелингээр даатгуулдаг гэнэ.
Лид4. 2014 оны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг Бразил улс зохион байгуулах эрхийн авсан байна.
Бразил улсыг хөлбөмбөгийн эх орон гэдэг. Тиймээс 2014 онд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх авлаа гэсэн мэдээг тус улсын бүх хотод баяртайгаар хүлээн авчээ. Бразилийн бүх хот тосгонд шар, ногоон өнгийн уг далбаагаар гоёжээ. Бразидийн Рио Де Жанейро хотын төв талбай, Коркуваду уулын оройд байдаг Исус Христийн хөшөөний өмнө олон зуун хүн цугларч бүх нийтийн өргөн зугаалага хийсэн байна. Хөлбөмбөгийн спорт нь Бразилчуудын хувьд бараг шашин шиг нь болсон юм. Хамгийн сүүлд одоогоос 60 жилийн өмнө Бразилд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан юм. Бразилийн баг 5 удаа дэлхийн аварга болж байсаныг спорт сонирхогчид сайн мэднэ биз ээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахын төлөө Бразил улс ганцаараа нэрээ дэвшүүлсэн юм.




2007-10-30

Дэлхийн мэдээ 2007 10 30 Мягмар гараг

19 цаг мэдээ
Лид1. Саудын Арабын хаан Абдуллах, Их Бритианд төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Саудын Арабын Саудын хаан Абдуллахын тус айлчлал нь, сүүлийн 20н жилд хийгдэж байгаа томоохон үйл явдал юм.

Өчигдөр Саудын Арабын хаан Абдуллах, дээд зэрэглэлийн таван онгоц хөлөглөсөөр Лондон хотын нисэх буудалд газардсан юм. Саудын Арабын хаан Абдуллахын хийж байгаа энэхүү айлчлал нь, ихээхэн шүүмжлэл, шуугиан дор явагдах төлөвтэй байна. Учир нь Саудын Арабыг хүн эрхийг хамгийн ихээр зөрчидөг улс гэдгээр, Хүний Эрхийн Олон Улсын Амнести Интернейшнл байгууллагын хар дансанд дээгүүрт бичсэн байдаг юм. Гэхдээ, Их Бритианы албаны хүмүүс болон Саудын Арабын тал энэ айлчлал нь, хоёр орны дипломат харилцааг сэргээх чухал үйл явдал болно гэж дүгнэж байгаа билээ. Өчигдөр Саудын Арабын хаан Абдуллах, Их Бритианы ерөнхий сайдтай уулзах үеэрээ, “Их Бритиан нь олон улсын алах хядах үйл ажиллагаатай хангалттай тэмцэхгүй байна” хэмээн шүүмжилсэн. Саудын Арабын хаан Абдуллахыг, Их Бритианд ирэхтэй холбогдуулан хүний эрхийн байгууллагынхан эсэргүүцэл үзүүлэн, засгийн газраа шүүмжилсэн нийтлэлүүдийг Английн төв хэвлэлүүд дээр тавьж эхэлсэн юм. Мөн түүнчлэн энэ долоо хоногт хүний эрхийн байгууллагынхан, Саудын Арабын хааны төрийн дээд хэмжээний айлчлалыг эсэргүүцсэн жагсаалыг, Лондон дахь Саудын Арабын элчин сайдын байрны өмнө зохион байгуулах гэж байна. Саудын Арабд хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг гэж хүний эрхийн байгууллагынхан үздэг. Саудын Арабын хаан Абдуллахын хийж байгаа айлчлалтай холбоотойгоор, Их Бритианы тэргүүн хатагтай асан Черие Блэйр, ВВСд ярилцлага өгсөн юм. Тэрбээр “би эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар Саудын Арабын эмэгтэйчүүдэд зориулсан илтгэл тавьж байсан. Тэр үед надад Саудын Арабд байдал өөрчлөгдөн гэсэн өөдрөг бодол төрж байсан шүү” хэмээн хэлжээ. Харин Саудын Арабын хаан , 100н жилийн өмнөхтэй харьцуулбал өнөөдөр байдал маш ихээр өөрчлөгдсөн” гэж өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Английн сэтгүүлчидэд хэлжээ.


Лид2. Азарбайжаны үндэсний аюулгүй байдлын яам өнгөрсөн даваа гарагт
Нийлэл Баку хот дахь төрийн захиргааны байгуулага, гадаадын элчин сайдын яаманд халдлага зохион байгуулах гэж байсныг илрүүлсэн тухай мэдээлэл хийжээ.
Азарбайжаны үндэсний аюулгүй байдлын яамны мэдээлснээр 10 сарын 27 нд Ваххабитын бүлэглэлийн гишүүдийн эсрэг Азарбайжаны хүчний байгуулагынхан тусгай ажиллагаа явуулж алан хядлага зохион байгуулах гэсэн хэд хэдэн хүнийг баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүст алан хядлага үйлдэхийг завдсан гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна. Баку хот дахь АНУ, Их Бртаний элчин сайдын яам, газрын тос олборлолтын Стэйэиол Хидро, BP зэрэг компаний төлөөлөгчийн газар дэлбэрэлт үйлдэх гэж байна гэсэн мэдээдэл даваа гаригт цацагдсан юм. Заналхийлэлд өртсөн газрууд даваа гаригт аюулгүй байдлаа хангах үүднээс үйл ажиллагаагаа зогсоожээ. АНУ, Их Британий элчин сайдын яамныхан тодорхой бус хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа албан ёсоор зарласан байна. Азарбайжаны гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны мэдээлснээр халдлагаад өртөж болзошгүй гэсэн мэдээлли йхн мөрөөр гадаадын элчин сайдын яамныхан үйл ажиллагаандаа хязгаарлалт хийх үндэслэл болсон гэж мэдэгджээ. Азарбайжаны албаны хүмүүсийн мэдээлснээр цэргийн ангиас худлгайлагдсан их хэмжээний зэр зэвсэгийг гэмт хэргийн бүлэглэлийнхэн гартаа оруулж гадаадын элчи сайдын яам, олон улсын байгуулагад халдах зорилгодоо ашиглах гэж байжээ.

Лид3. ОХУ нийслэл Москва хотод үйл ажиллагаа явуулдаг хятад хоолны газар нохойнэ махаар хоол бэлтгэж үхрийн мах шэж үйлчлүүлэгчидийг мэхэлдэг байжэ. Энэ тухай Москва хотын цагдаагийн газрынхан мэдээлсэн байна. Хятад хоолны газрын эзэд тэнэмэл нохойг барьж төхөөрөөд махаар нь хоол хийж зардаг байжээ. Хятад хоолны газрын эзэд өглөө бүр шуудайнд амьтан хийж авч ирдэгийг цагдаа нарт мэдэгджээ. Хятадуудын шуудайнд ямар нэгэн амьтан хөдөлж, гасалж байдаг гэнэ. Энэ мэдээллийн мөрөөр цагдаа нар хятад ресторанд гэнэтийн шалгалт хийсэн байна. Оросын цагдаагийнхан рестораныг хэдэн сарын турш ажиглаж, хяналтын худалдаа хийж хоолны дээжийг шинжилгээнд өгчээ. Эрүүл ахуй, хүнсний авулгүй байдлын газрйын хийсэн шинжилгээгээр нохойн махаар хоол хийсэн болохыг нь тогтоосон юм байна. Хятадууд гал тогооны өрөөндөө тэнэмэл нохойг төхөөрч, тусгай амтлагчаар үнэрийг нь држ үхрийн махан гэж үйлчлүүлэгчдэд хэлдэг байжээ.Нохойн махаар хоол хийж зарж байсан рестораны эзэдэд хавтаст хэрэг үүсгэсэн байна.
Лид 4 Өчигдөр манай мэдээллийн хөтөлбөрөөр Африкийн Чадаас 100 гаруй хүүхэд хил давуулан наймаалахыг оролдсон Францын иргэдийг хил дээр саатуулан баривчилсан тухай мэдээлсэн. Хүүхэд хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн баривчилагдаад байгаа 18н сэжигтэнийг, яллах шийдвэрийг Чадын прокурор гаргасан байна.
Дүрс: 18н сэжигтэнг яллах хавтас хэргийн материалыг бүрдүүлж дууссан бөгөөд прокуророос тус хавтас хэргийг шүүхчидэд хүлээлгэн өгөөд байгаа гэнэ. Дэлхий нийтэд хүүхэд, хүн наймаалах гэмт хэрэг цэцэглэн хөгжиж байгаа бөгөөд гэмт хэргийн ертөнцийхний дунд хамгийн ашигтай наймаанд ч тооцогддог байна. Харамсалтай нь, хүүхэд наймаалагчдын хараанд хамгийн түрүүнд ядуу буурай орон буюу ялангуяа Африкийн орнууд өртдөг. Сүүлийн 5н жилийн турш дайн самууны хөлд нэрвэгдээд байгаа Дарфур болон Чадын бүс нутагт, дайнд эцэг эхээ алдан өнчин хоцорсон олон мянган хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүд, хүн наймаалагчдын таатай өгөөш болоод байна.
Эр Чадын ерөнхийлөгч: Энэ бол хүмүүнлэг энэрэнгүй 21р зуунд байж боломгүй аймшигтай явдал. Энэ гэмт хэргийг үйлдэгчид дэлхийн ард түмний өмнө буруутай. Иймээс хүүхэд наймаалах энэ гэмт хэрэгтэй Чад, Суданы засгийн газар хамтдаа эрчимтэй тэмцэх болно.
Дүрс: Африкийн дайн самуунтай байгаа бүс нутгуудад, хүмүүнлэг буяны үйл ажиллагаа явуулна гэсэн нэрийн дор зүсээ хувилгасан хүн наймаалагчид их ирдэг гэнэ. Африкаас хүн, хүүхэд худалдаалах наймааны эсрэг НҮБын Хүүхдийн Сан, бүс нутгийн цагдаагийн байгууллагуудтай хамтран эрчимтэй тэмцдэг юм.
Одоогийн байдлаар Францын хүмүүнлэнгийн 9н иргэн, онгоцны багийн 7н Испан иргэн, болон хоёр Чадын иргэн, нийт 18 хүнийг хууль бусаар хүүхэд хил давуулахыг оролдсон хэрэгт ял сонсгох гэж байна. Эдгээр сэжигтэнүүдийг, Абече тосгонд саатуулан хориод байгаа юм. Шүүх хурал энэ долоо хоногт болно.
Товч.
ОХУ ын нийслэл Москва хотод алсын удирдлагатай тэсрэх бөмбөг байна гэсэн мэдээлэлийг тусгай албаныхан өнгөрсөн шөнө авсан байна.
Холбооны аюулгүй байдлыг газрын тэсрэх бодисын мэргэжилтнүүд дуудлагын дагуу Москва хотын баруун дүүрэгийн Кубин гудамжны 7 байшинд очжээ. Гэвч тэнд тэсрэх бөмбөг илрүүлээгүй бөгөөд, харин тэсрэх бөмбөгийн санагдуулахаар зориудаар тавьсан урхи байжээ.

Өнөөдөр өглөө ОХУ нийслэл Москва хотод битүү мананд автжээ. Үүний улмаас Мосва хотын нисэх буудал онгоц хүлээн авах боломжгүй болсон байна. Үзэгдэх орчин муу байгаа улмаас олон улсын блон орон нутгийн олон арван нислэг хойшлогджээ. Москвад газардах ёстой онгоцнуудыг Нижний Новгород, Санкт Петербург Ярославь хотын нисэх буудалд түр буулт хийлгэжээ. Москва хотод үзэгдэх орчин 300 метрээс хэтрэхгүй байга тул хотын замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сануулжээ.

Лид5. Мексикийн буланд цаг агаарын таагүй үзэгдэл болж далайн хар шуурга болж байна. Цаг уурчид энэ хар салхинд Ноэль гэдэг нэр өгчээ. Байгалийн гамшиг хамгийн түрүүнд төв америкийн Доминиканы бүгд найрамдах улсыг дайран өнгөрчээ.
Хар салхи Доминиканы бүгд найрамдах улсын зүүн эргийн нутгийг дайрах үед 20 хүн нас барсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Төв америкийн Доминиканы бүгд найрамдах улс нь Эспаньола арал дээр Гайти улстай хил залган оршдог. Одоо Ноэль хар салхи Куба, Багамын арлыг чиглэн явж байгаа юм байна. Далайн хар салхи их хэмжээний бороо хур дагуулж яваа гэнэ. Хүчтэй аадар борооны улмаас Эспаньола арлын томоохон голын усны түвшин нэмэгдэж эргээсээ хальжээ. Доминиканы бүгд найрамдах улсын онц байдлын газрын мэдээлснээр нэгэн гэр бүлийн хүмүүс хувийн сууц нь нурах үед амь үрэгджээ. Бас өөр нэг гэр бүл машинаараа явж байгаад осолдсон байна.Байгалийн гамшиг болсон бүс нутгаас олон зун хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Төв америкийн орнуудаар байгалийн гамшиг болсон нь газрын тосны үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Нью Йоркийн түүхий эдийн бирж хаагдах үед нэг баррель газрын тосны үнэ 93 доллар 53 цент хүрсэн байна. Энэ нь газрын тосны үнэ нэг доллар 76 центээр нэмэгдсэн гэсэн үг юм. Мексикийн буланд хар салхи болсноор Мексикийн газрын тос олборлогч компани олборлотоо багасгах болжээ.

Лид6. АНУ ын Хойд Каролина мужын Оушен Бич тосгонд гал түймэр зуслангийн байшинд гал гарч долоон оюутан нас барсан байна. Гал түймэр Атлантын далайн эрэгээс холгүй байдаг зуслангийн байшинд гарчээ.
Гал унтраагчид дуудлага өгсөнөөс хойш хоёр минутын дараа иржээ. Гэвч гал асар богино хугацаанд маш эрчимтэй тархсан байжээ. Байшингаас гарах гарц, халга, цонх бүгд галд автсан байсан гэнэ. Иймээс байшинд байсан оюутанууд эсэн мэнд гарч чадаагүй байна. Гал түймэрийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Оушен Бич хотод ердөө 425 хүн оршин суудаг юм байна. Шатаж байгаа байшингийн зургийг зэргэлдээх байшингийн эзэгтэй сонирхогчын камераар хальсанд буулгаж үлдсэн байна.Тэр өөрийн бичлэгээ цагдаа нарт шилжүүлэн өгсөн байна.
Лид7. Өнөөдөр ОХУ дяар улс төрийн хилс хэргээр цаазлагдсан хүмүүсийн гэгэн дурсгалыг хүндэтгэж байна. Энэ өдрийг ОХУ даяар 16 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм.
Оросын нийслэлийн Лубянкагийн талбайд“Эргэж ирсэн алдар нэр” гэдэг эмгэнэлийн үйл ажиллагаа болжээ. Энэ үйл ажиллагааны үеэр улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж буудан хороогдсон хүмүүсийн нэрийг дуудаж, амиа алдсан өдрийг нь чангаар дуудаж уншжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнм хүмүүсийн дотор төрийн албан хаагчид, зохиолчид, тэтгэвэрийн хөгшид, лам хуврагууд, төрийн албанд ажиллаж байсан орчуулагчид,үйлдвэрийн ажилчид, их дээд сургуулийн багш нар, тэр ч бүү хэл хүүхдийн цэцэрлэгийн багш, асрагч нар хүртэл байгаа гэнэ. Нэг үгээр хэлбэл хэмэгдүүлэлт оросын нийгмийн бүх даврхагийг хамарчээ. Сталины дарангуйлалын үед зөвхөн Москвад 40 мянган хүн хэлмэгдсэн байна. Сталины дарангуйлалын үед болсон хэмлэгдүүлэлт нь оросын түүхийн хамгийн хар толботой эмгнэлтэй үе юм гэж гашуудлын ажиллагааг зохион байгуулагчид онцлон тэмдэглэсэн байна. Улс төрийн хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөөг олон нийтийн байгуулагынхан бүтээн байгуулжээ. Одоо төр засаг тэдэнд зортулан хөшөө босгох хэрэгтэй гэж оросын хүний эрхийг хамгаалагчид ярьцгааж байна. 1974 оны энэ өдөр оросын улс төрийн хэрэгээр гүтгэгдсэн нэг иргэн өлсгөлөн зарлаж байжээ. Иймээс одоо жил бүрийн 10 сарын 30 ний энэ өдрийг улс төрийн хэрэгээр хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг болсон байна.
Үдшийн мэдээ
Лид1. Өөрсдийнхөө өвөг дээдсийнхээ нас барсан газрыг үзэхээр тэд Столкольмд иржээ. 1942 онд Зөвлөлтийн Щ 305 шумбагч онгоц Шведийн усан хилээс холгүй осолдох үед 38 усан цэрэг амь үрэгдэж байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш хагас зуун жил өнгөрч байгаа ч нас барсан усан цэргүүдийн хойч үе нь хоорондоо холбоотой байж түүхэн гэж хэлж болох аялалыг хийж байгаа юм.
Өнөөдөр өглөө Шведийн Стокольм хотод оросын Санкт Петербург, Москва хотоос сэтгэл нь догдолсон зургаан хүн иржээ. Тэд дэлхийн хоёрдугаар дайны үед осолдсон зөвлөлтийн цэргийн шумбагч онгоцны багийн гишүүдийн хүүхдүүд нь юм байна. Шумагч хөлгийн ахмадын охин Галина Ануфриева олон арван жилийн турш архивын материал судалжээ. Аав нь түүнийг балчир байхад нь амь үрэгдсэн болохоор тэр эцгийнхээ талаар бараг юу ч мэдэхгүй бөгөөд зөвхөн хөлгийн гишүүдийн хамт авахуулсан зурагаар л аавыгаа мэддэг байна. Галин Ануфриевад ээж нь үргэлж аавынх нь талаар ярьж өгдөг байжээ. Тэр Щ 305 хөлгийн багийнэ гишүүдийн хойч үеийнхэн, хамаатан садангийн хүмүүсийг эрэн сурвалжилж холбоо тогтоож өнөөдөр шумбагч онгоц осолдсон газрыг өөрийн нүдээр үзэхээр иржээ. Эдгээр хүмүүсийг өнөөдрийн амьдрал нь биш, харин өнгөрсөн үе нь нэгдтгэж байна.

Лид2. Өнөөдөр Оросын төмөр зам байгуулагдсаны 170 жилийн ой болж байна. Орос оронд 1837 онд төмөр замын хөдөлгөөн эхэлжээ. Хамгийн анхны уурын галт тэрэгний зүтгүүр Санкт Петербург хотоос Царское сурин руу аялаж байжээ.
Төмөр замын үйлчилгээ анх нээгдэхдээ нэг, хоёрдугаар ангилалын гэж олон янз байжээ. Нэгдүгээр ангилалн тасалбар нь 5 рубль, харин хоёрдугаар зэрэглэлийн тасалбарын үнэ 2 рубль 50 копеек байсан гэнэ. Оросын төмөр замын тасалбарыг алтаар хийж байсан бөгөөд нь энэ нь одоо болтол музейд хадгалагдаж байгаа юм байна. Анхны галт тэрэгэнд гэрэл цахилгаан, халаагуур байдаггүй байжээ. Иймээс өвлийн хүйтэнд халаасан тоосго зорчигч суудаг тасалгааны шалан дээр тавьдаг байжээ. Оросын анхны төмөр зам ердоо 27 км урт байжээ. Харин өнөөдөр Оросын төмөр замын нийт урт нь 86 мянган км. Энэ нь дэлхийд төмөр замынхаа уртын хэмжээгээр АНУ ын дара хоёрдугаарт орж байна гэсэн үг юм. Үүнээс 42, 3 мянган км төмөр замыг цахилгаанжуулжээ. Үүгээрээ дэлхийд нэгдүгээр байранл ордог байна. ОХУ цаашид ч цахилгаанжуулсан төмөр замын хэмжээгээ нэмэгдүүлэх юм байна. 2010 гэхэд цахилгаанжсан төмөр замын урт 44, 5 мянган км болох юм ыайна.Оросын төмөр зам өнөөдрийн байдлаар 17 мянга зүтгүүр, 7700 цахилгаан галот тэрэг, 45 мянган зорчигч тээврийн, 500 мянган ачааны вагонтой юм байна. Өнгөрсөн онд оросын төмөр замаар нэг сая 350 мянган хүн зорчжээ.
Лид3. АНУ ын сансрын Шаттлл хөлөгийн дэлхийн тойрог замд ажилах хугацааг 24 цагаар сунгасан байна. Учир нь шатлл хөлгийн гадаргууд гарал үүсэл нь мэдэгдэхгүй толбо бий болсныг илрүүлжээ.
Дискавери хөлгийн гишүүд өнөөдөр задгай сансарт гарч ажиллана. Дисковери хөлгийн гишүүд ийнхүү гурав дахь удаагаа задгай сансарт гарч ажиллах гэж байна. Сансрын нисэгч Скотт Паразински, Дуглас Уиллок нар задгай сансарт долоонм цаг ажиллана.
Тэд түрүүчийн удаа өнгөрсөн ням гаригт задгай сансарт гарч ажиллахдаа Дискавери хөлгийн нарны зайн эргэх механизмыг засах гэж оролдож байсан юм. Тэгвэл тэд энэ удаа засварын ажлааа дуусгана. Бас Хармону нэртэй шинэ модулийг удирдахад хэрэг болох тусгай төхөөрөмжийг угсарах юм .Дискавери сансрын хөлөг эх дэлхийдээ 11 сарын 6 нд эргэж ирэх ёстой байсан ч америкийн нислэгийг удирдах төв НАСА нислэгийн хугацааг нэг хоногоор сунгажээ.
Лид4. Голланд улсад мансууруулах үйлчилгээтэй мөөг ургадаг байна. Тус улсын эрх баригчид галлюциногены мөөг буюу мансууруулах нөлөөтэй мөөгийг чөлөөтэй худалдахыг хориглосон шийдвэр гаргажээ. Харин энэ мөөгийг байнга ашигладаг хүмүүс энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж байна.
Голандын Амстердам хотын алдарт Улаан дэнлүү гудамжинд энэ мансууруудах мөөгийг ихэвчилэн зарлаг байжээ. Өөрсдийнх нь байнга хэрэглэдэг мөөгийг чөлөөтэй худалдахыг хориглож байгаа нь хэрэглэх нь бас хориотой болж байна гэж үзсэн хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийж байна. Тэд өөрсдийн хэрэглэдэг мөөгний зурагийг гарта а барьжээ.
Эр. Би мансууруулах ургамалыг татдаггүй. Зөвхөн л мөөг хэрэглэдэг. Гэтэл одоо мөөг хэрэлэж болохгүй гэж байна. Үүнийг би эсэргүүцэж байна.
Мансууруулах мөөгийг 1971 оноос хойш олон улсын конвенцийн дагуу хоритой бодисын тоонд оруулжээ. Гэвч олон улсын конвенц батлагдсанаас хойш бараг 30 гаруй жил өнгөрч байхад Голланд улсад саяханыг хүртэл чөлөөтэй худалдаг байжээ. Мансууруулдаг мөөг нь маш сул үйлчилгээ үзүүлдэг ч аажимдаа хүний сэтгэцэд хортой нөлө үзүүлдэг байна. Өнгөрсөн 3 сард Францын дунд сургуулийн 17 настай хүүхэд Голландад ирээд мансууруулах мөөг хэрэглэж дараа нь амиа хорлох гэж оролдож байжээ. Мансууруулах мөөгтэй холбоотой иймэрхүү хэрэг голландад их тохиолддог байна. Мансууруулах мөөгийг чөлөөтэй худалдахыг хориглсноор энэ төрлийн бизнесийг хараар хийх зам руу түлхэж байна гэж жагсагчид үзэж байна. Мансууруулахм нөлөө үзүүдэг мөөгийг чөлөөьэй худалдахйг хориглосон шийдвэр хэдэн сарын дараа л хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна.


Лид5. Францын ерөнхийлөчийн цалин 2, 5 дахин нэмэгдэх гэж байна. Энэ тухай Францын Фигаро сонинд бичжээ. Тус сонинд бичсэнээр Францын төрийн тэргүүний цалин нь дэлхийн стандартаас хэт доогуур байгаа гэнэ.
Николя Саркози сард 8,5 мянган еврогийн цалинтай. Тэгвэл И Британий ерөнхий сайд Гордон Браун сард 15 мянган евро, харин америкийн ерөнхийлөгч 24, Германы канцлер 24 мянган еврогийн цалин авдаг юм. Францын ерөнхийлөгчийн цалинг Шарля де Голийг төрийн тэргүүн байхад, буюу бараг 40 жилийн өмнө баталж байжээ. Елисейн ордоныхон Францын ехөнхийлөгчийн цалинг 20 мянган евро болгох хэрэгтэй гэж үзэж байна.



2007-10-29

Дэлхийн мэдээ 2007 10 29 Даваа гариг

Лид 1: Аргентины түүхэнд анх удаа эмэгтэй хүн ерөнхийлөгчөөр сонгогдох эхний алхам тавигдлаа. Учир нь Энэ амралтын өдрүүдэд болсон эхний шатны ерөнхийлөгчийн сонгуульд, Аргентиний одоогийн ерөнхийлөгчийн эхнэр, тэргүүн хатагтай Кристина Фернандез Кирчнер, нийт 42 хувийн санал авч ялалт байгуулжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гарахад одоогийн Аргентины ерөнхийлөгч Нестор Кирчнерийн эхнэр хатагтай Кристина Фернандез Кирчнер 42 хувийн санал авч, ялалт байгууллаа. Энэ бол Аргентиний түүхэнд анх удаа эмэгтэй хүн, ерөнхийлөгчөөр сонгогдох нөхцөл бүрэлдэж байгаа явдал юм. Тэрбээр, мөрийн хөтөрбөртөө ядуурлыг бууруулна, ажилгүйдэлтэй тэмцэнэ, мөн түүнчлэн нөхрийнхөө ерөнхийлөгч байх хугацаандаа хэрэгжүүлсэн мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх болно гэсэн амлалтуудыг өгсөн билээ. Түүний нөхөр, саяхныг хүртэл ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Нестор Кирчнерийг, 2001 онд Аргентинд нүүрлэсэн эдийн засгийн хямралыг амжилттай даван туулахад их зүйлийг хийсэн хүн гэж Аргентины ард түмэн үнэлдэг юм. Иймээс түүнийг энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ зарласан нь олны хүнийг гайхшилыг төрүүлсэн билээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид, улс орны эдийн засаг болон сүүлийн жилүүдэд өссөөр байгаа гэмт хэргийг бууруулахад анхаарал хандуулан ажиллах болно гэдгийг мөрийн хөтөлбөр тус бүрдээ тусгасан байсан юм. 11р сарын 25нд ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат болох бөгөөд энэ шатанд ялалт байгуулвал тэрбээр ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авах нь гарцаагүй болох юм.

Лид2 Курдын ажилчны намыг гишүүдийг устгах зорилгоор хойд Ирак руу цэргээ оруулах нь ирээдүйд маш сөрөг үр дагавар авчирна гэж Иракын гадаад хэргийн сайд Хошияр Зераби мэдэгдсэн байна.
Иракын гадаад хэргийн сайд үүсээд байгаа нөхцөл байдлыг энхийхн замаар шийдвэрлэх гарц хайхыг Туркын засгийн газарт хандаж уриалсан байна. Турк улс Курдын ажилчны намын гишүүдийг шилжүүлэн өгөхийг Иракын эрх баригчидаас шаардсан юм. Гэвч энэ шийдвэрийг биелүүлэх ямар боломжгүй гэж Иракын гадаад хэргийн сайд хэлжээ. Иймээс Турк улс өргөн хүрээтэй цэргийн ажиллагааг хойд иркат хийхээс өөр гарцгүй гэж үзэж байгааюм. Одоогийн байдлаар Турк улс өмнөд хилд дээрээ зуун мянган цэргийн албан хаагч, их хэмжээний зэр зэвсэг төвлөрүүлээд байгаа юм. Туркийн цэргүүд Иракт цэргийн ажиллагаа хийвэл бид түүнийг түрэмгийлэл гэж үзэх болно гэж анхааруулж байна.

Лид3. ОХУ ын Төрийн ДУМ ын сонгууль 12 сарын 2 нд болно. Оросын сонгуулийн ерөнхий хороо Төрийн ДУМ ын сонгуульд оролцох эрхийг улс төрийн 11 намд өгсөн байна.
Энэ удаагийн сонгуульд Нэгдсэн орос, Оросын Коммунист нам, Либераль Ардчилсан нам, Барууны хүчний Алим нам, Шудрага Орос, Оросын эх орончид, Оросын хөдөө аж ахуйн нам, Иргэний хүч нам, Оросын ардчилсан нам, Нийгмийн шудрага байдлын намууд өрсөлдөх юм байна. Харин Ногоонтны нам, Энхи тайван нэгдэлийн нам, Ардын холбоо гээд гурван намыг сонгуульд оролцуулахаас татгалзжээ. Учир нь энэ гурван намын бүрдүүлж өгсөн биёиг баримт дотор хуурамчаар үйлдсэн гарын үсэг илэрсэн юм байна. Төрийн ДУМ ын сонгуульд оролцох эрх авч чадаагүй намууд арав хоногийн дотор ОХУ ын дээд шүүхэд хандах эрхтэй юм. 11 сарын 3 өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхлэж байна. 2003 онд болсон Төрийн ДУМын сонгуульд улс төрийн 23 нам оролцож байжээ. Өнгөрсөн баасан гаригт Оросын сонгуулийн ерөнхий хороо гадаадын ажиглагчид руу урилга илгээсэн байна.

Лид4. Өнгөрсөн 10 сарын 28 нд Баруун гүржийн Самегрело аймгийн Зугдиди хотод Гүржийн сөрөг хүчнийхэн жагсаал зохион байгуулсан байна. Энэ жагсаалд олон зуун хүн оролцжээ.
Жагсаалыг зохион байгуулагчид энэ томоохон эсэргүүцлийн жагсаал хийхийн өмнөх зөвхөн бэлтгэл гэж мэдэгдсэн байна. Гүржийн сөрөг хүчнийхэн 11 сарын 2 нд нийслэл Тбилиси хотод томоохон жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Жагсаалын дараа Гүржийн экс ерөнхийлөгч Звиада Гамсахрдын дэмжигчид гэж өөрсдийгөө нэрлэсэн сэтгэлийн хөөрөлд хэт автсан хүмүүс сөрөг хүчний төлөөлөгчидийн эрх чөлөөнд халдаж нудраганы амт үзүүлжээ. Зодуулсан хүмүүсийн дотор Консерватив намын Гүржийн парламентын гишүүн Бенжан Гунав байгаа юм байна. Парламентын гишүүнийг телевизийнхэнд ярилцлага өгч байх мөчид түүний эрх чөлөөнд халджээ. Төрийн зүтгэлтэнээс ярилцлага авч байсан сэтгүүлч ч бас зодуулсан байна. Хэргийн газар цагдаа нар ирсэнээр байдлыг намжаасан байна. Цагдаа нар танхайрсан залуусын хэнийг нь баривлахгүйгээр явуулсанд Гүржийн сөрөг хүчнийхэн сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлсэн байна. Гунавын биеийн байдал муу байгаа бөгөөд толгой нь хагарсан гэж ойр дотны хүмүүс нь хэвлэлийнхэнд мэдэгджээ.
ТОВЧ
Өнгөрсөн ням гарагт Молдовын Сорока хотод таван давхар орон сууцны барилгад дэлбэрэлт болсон байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ахуйн хэрэглээний хий алдагдсанаас дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн уршигаар тав, дөрөв, гуравд дугаар давхарын нийт 6 орон сууцны хана туурга нь нуржээ. Дэлбэрэлтийн дараа гал гарсан бөгөөд хэргийн газар гал сөнөөгчид ирж түймэрийг унтраажээ. Дэлбэрэлт болох үеэр таван хүн нас барж, гурван хүн шархадсан байна.

АНУ ын пуужингийнм довтолгооноос хамгаалах төхөөрөмжид ашиглах Пэтриот нэртэй пуужин амжилттай туршлаа гэж албан ёсоор мэдэгдсэн байна. Энэ шинэ пуужин нь тив хоорондын сөнөөгч пуужинг агаарт устгах чадвартай юм байна. Пуужингаас хамгаалах төхөөрөмжний пуужинг дөрөв дэхь удаагаа туршиж байгаа нь энэ юм байна. АНУ өөрийн пуужингаас хамгаалах төхөөрөмжөө Ираны гэнэтийн довтолгоноос сэргийлэх зорилгоор Чех Польшид байгуулах гэж байгаа гэж тайлбарладаг юм байна.

Эстоний Полтав мужид өнөөдөр Таллин хотыг чөлөөлөх тулаанд оролцож яваад амь үрэгдсэн Зөвлөлтийн цэргийн албан хаагдчидыг дахин оршуулсан байна. Эдгээр цэргүүдийг нэр нь тодроогүй баатарууд гэж үзэж байсан ч саяхан хэн болохыг нь тогтоосон юм байна. 10 сарын 11 нд нэр тодроогүй баатруудын хөшөөг өөр газар руу нүүлгэх болж зарим нэг хүмүүсийн хэн болохыг нь тогтоож хамаатан садныг олж цогцосыг нь шилжүүлэн өгчээ.

Лид5.Францын иргэний агаарын тээврийн Эйр Франс компаний ажилчид хугацаагүй ажил хаялт зарласан байна.Ажил олгогч тал үйлдвэрчний эвлэлтэй цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар тохироолцоонд хүрч чадаагүй байна.
Эйр Франс компаний албан хаагчидын ажил хаялт дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Ажилт хаялтаас болж Францын Орли, Руасси зэрэг томоохон нисэх буудалд байдал хүндэрсэн байна. Эйр Франс компаний хийдэг олон зуун нислэг цуцлагдаж нисэх буудлын хүлээлгийн танхим нислэгээ хүлээсэн зорчигчидоор дүүрчээ. Одоо Францид дунд сургуулийн сурагчидын улиралын амралт эхэлж байгаа бөгөөд гэртээ харих гэсэнм хүмүүсийн дотор олон мянган хүүхдүүд байгаа гэнэ.

Лид6. Дани улсын Скандинавын иргэний аргаарын тээврийн компани канад улсад үйлдвэрлэсэн онгоцыг ашиглахаас татгалзаж байна. Учир сүүлийн үед Канадад үйлдвэрлэсэн Кю400 загварын онгоц нь нислэгийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа юм байна.
Тухайлбал Копенгаген хотын нисэх буудалд газардах үед онгоцны дугуй нь нээгдээгүй байна. Осолын буулт хийсэн онгоц нисэх зурваст элгээрээ газардаж нислэгийн зурвасаас хэтэрч гарчээ. Энэ үед азаар онгоцны бүхээгт байсан 46 зорчигчын хэн нь ч бэртэж гэмтээгшй байна. Канад улсад үйлдвэрлэсэн ийм загварын онгоцонд сүүлийн үед газардах үед нь байнга саатал гарах болжээ. Тухайлбал 9 сард Данийн Ольборг хотод яг ийм загварын нэг онгоцны хөдөлгүүр гэнэт унтарсанаас ослын буулт хийж далавчаараа газар цохиж байсан юм. Тухайн үед онгоцондм гал гарч хоёр хэсэгт хуваагдсан ч азаар хүмний амь нас үрэгдээгүй юм. Үүний дараахан Вильнюсын нисэх буудалд мөн л дугуйн нь нээгдээгүй тул бас осолын буулт хийж байсан юм.

Лид7. Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ ын томоохон хотуудад Иракт хи йж байгаа дайныг эсэргүүцэгчидийн жагсаал болж өнгөрсөн байна. Жагсагчид Иракаас цэргийн албан хаагчидыг нэн даруй гаргахыг Засгийн газраасаа шаарджээ.
АНУ ын Сан Франциско, Нью Йорк, Сиэтл, Лос Анжелос хотод эсэргүүцлийн ажиллагаа тус тус болсон байна. Бид яг одоо Иракаас цэргүүдээ эргүүлэн татахыг хүсэж байна гэсэн урита лоозон гартаа барьсан хүмүүсээр америкийн томоохон хотын гудамжаар дүүрэн байлаа. Нью Йорк хотод болсон жагсаалд таван мянга, Чикаго хотод 10 мянга, Сан Франциско хотод 30 мянган хүн жагсаалд оролцсон байна. Харин Бостон, Орадна зэрэг жижиг хотуудад болсон жагсаалд олон зуун хүн гудамжинд гарч жагссан байна. Иракт хийж байгаа дайныг эсэргүүцэгч цөөн хэдэн хүний санаачилсан энэ үйл ажиллагаа үнэхээр америк орныг ьтэр чигээр нь хамарсан өргөн далайцтай ажиллагаа болж чаджээ. Америкийн засгийн газар иракаас үйл олноор хөнөөх зэвсэг хайж байсныг би санаж байна. Гэвч тэр нь олдоогүй. Дараа нь Саддам Хусейныг төрийн тавцангаас буулгах ёстой гэж ярьцгааж байлаа. Саддам Хусейн төрийн өндөрлөгөөс бууснаар тэнд бүх ю сайхан болно гэж тайлбарлаж байсан. Саддам үгүй болсноор одоо тэнд бүүр эмх замбараагүй байдал ноёрхоод байна. АНУ ын Сенат Ирак руу цэрэг оруулах шийдвэр гаргаснаас хойш таван жил өнгөрч байна. Иракт амь үрэгдсэн америк цэргийн тоо 4000 болсон бол шархадсан цэргийн тоо 30 мянгад хүрээд байгаа юм. Иракт алба хааж байгаад эх орондоо эргэн ирсэн цэргүүд ч дайныг эсэргүүцсэн жагсаалд идэвхитэй оролцжээ. Дайн эхэлсэнээс хойш Иракын нэг сая энгийн иргэд хэлмэгдсэн байна. Ирак дахь дайныг санхүүжүүлэхэд америкийн татвар төлөгчидийн 460 тэрбум долларыг зарцуулжээ. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш одоо дахин цэргийн албан хаагчдад зориулан төсөвөөс мөнгө гаргахыг хүсэж байгаа юм.
Лид8. Монгол улстай хил залгаа Буриадад сансрын цацрагийг бүртгэх тусгай төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн байна. Иркутскийн эрдэмтэд Итали, Германд үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг хэрэглэж сансраас ирж байгаа цацрагийг ашиглан дэлхийн эрчим хүчний асуудлыш шийдэж болно гэдэгт итгэлтэй байгаа юм байна.
Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар өөр галлактикаас манай дэлхийд ирж байгаа сансрын цацрагийг бүртгэн авдаг байна. Буриадын Саян уулын бэл орчимд агаар маш цэнгэг, тэнгэрт тоо томшгүй од мичид үзэгддэг юм. Иймд эрдэмтэд яг энэ газар алс холын галлактикаас ирж байгаа эрчим хүчийг ажиглах төхөөрөмжөө байрлуулжээ. Төмөр торрхтой төхөөрөмж бүрийн дотор энгийн нүдэнд үзэгддэггүй сансраас гэрлийн хурдаас ирж байгаа цацрагийг мэдрэгч суурилуулжээ. Сансрын цацрагууд нь дэлхийн агаар мандалд ороод хугаралд орж жижиг жижиг хэсгүүд болон хцвирдаг байна. Иркутскийн улсын их сургуулийн физикийн тэнхимийн профессор Николай Буднев:
Эр. Эн бол цөм, харин энэ бол өөр галлактикаас ирж байгаа сансрын цацраг.
Ийм тоног төхөөрөмж манай гариг дээр хэдхэн байдаг. Германд, Түвдийн өндөрлөгт л тус бүр ганц байдаг байна. Харин Буриадад маш өргөн талбайд ийм төхөөрөмжийг олноор нь суурилуулжээ. Герман, Түвд, Буриадад байрлуулсан төхөөрөмжийн бүртгэсэн сансрын цацрагийн тухай бүх баримтуудыг мэдээллийн нэгдсэн баазад боловсруулдаг юм байна. Эрдэмтэд сансрын эрчим хүчний шинж чанар, хүчийг тодорхойлохыг гол зорилогоо болгожээ. Буриадад ийм ховор төхөөрөмжийг байрлуулах эрдэм шинжилгээний чухал ажилд санаанд оромгүй бэрхшээлтэй тулгарсан байна.Эрдэм шинжилгээний ажилд тэнд бэлчдэг үнээ саад болжээ.
Иймээс төхөөрөмжүүдийг холбосон кабель утсыг мал амьтнаас хамгаалж газар булж байна.
ЭНЭ ӨДӨР
1887 оны энэ өдөр Суэцийн сувгаар чөлөөтэй сэлж болох тухай олон улсын тунхаглал Контантинопдоль хотод батлагдаж байжээ.
1908 оны энэ өдөр ирладындын иргэн Эрнст Шеклтон өмнөд туйл руу хийх аялалаа эхэлжээ.
1924 оны энэ өдөр Өргөө хотыг Улаанбаатар гэж нэрлэж Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ниймлэл хот гэж албан ёсоор зарласан байна.
1945 оны энэ өдөр АНУ ын Нью Йорк хотод анх удаа үзгэн балыг худалдаж эхэлсэн байна.Анхны үзгэн бал 12 доллар 50 центийн үнэтэй байжээ.
Үдшийн мэдээ
Лид 1: Саяхан Африкт Христийн суртал ухуулаг хийж байсан Францын буяны ажилтангууд, Дарфураас 100 гаруй хүүхдийг хил давуулан авч гарах гэж байгаад баригджээ. Өөрийнхөн улсын тэр тусмаа сүсэгтэн хүмүүс хууль бус хэрэгт холбогдсон явдалд Францын ерөнхийлөгч Николаз Саркози харамсаж байгаагаа илэрхийллээ.
Францын ерөнхийлөгч Николаз Саркози, энэ бол хууль бус хийгээд, байж боломгүй үйлдэл юм гэж хэлсэн юм. Чадын хуулийн ажилтанууд Абече суурин руу чартер нислэг хийж явсан онгоцонд зуу гаруй хүүхдийг хууль бусаар тээвэрлэж явсаныг олж илрүүлсэн байна. Онгоцонд явсан хүүхдүүдийг, Францын иргэн Дарфурт Христийн шашин сурталчилж явсан буяны ажилтанууд хариуцан авч явжээ. Тэд, цагдаад өгсөн мэдүүлэгтээ “эд бол Дарфурт амьдарч байсан бүтэн болон хагас өнчин хүүхдүүд. Иймээс бид тэдний сайн сайхны төлөө энэ үйлдлийг хийж байна” хэмээн өөрсдийнхөө үйлдлийг цагаатгасан юм. Харин Дарфурт ажиллаж байсан НҮБын ажилчид тэдгээр хүүхдүүдийг Чадын тосгодын хүүхдүүд хэмээн нотлож байгаа билээ. Сүүлийн 4 жил үргэлжилж байгаа дайны хөлд нэрвэгдсэн Дарфураас 230 000 гаруй иргэд, Чад руу дүрвэн амьдарч байгаа юм. Иймд, Дарфурын бага болон өсвөр насны хүүхдүүд, хүн наймаалагчдын хялбар өгөөш болдог байна. Европт хүүхэд, хүн наймаалах бизнес их хөгжиж, нарийн сүлжээнд орсон байдаг. Харин Дарфураас хүүхдүүд Европ руу аваачин наймаалах ажиллагааг Францчууд гардан хийдэг байна.
Лид2. Францын ерөнхийлөгч гэргийгээсээ салсны дараа маш хүнд байдал дороод байна. Францын төрийн тэргүүний хувийн амьдралтай холбоотойдуулиан шуугиан үргэлжилж байна
Тэр хамгийн сүүлд америкийн Си Би Эс телевизэд ярилцлага өгөхдөө хуучин эхнэр Сесилиягийнхн нь талаар асуухад маш их бухимджээ. Ер нь тэр өдөр Николя Саркози телевизийнхэнд ярилцлага өгөхдөө дурамжхан байжээ. Тэр ажлын ачаалал ихтэй өдөр телевизэд ярилцлага өгөх цагийн хуваарь гаргасан нарийн бичгийн даргадаа ч бас сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм байна. Тэгвэл Францын төрийн тэргүүнийг хууль зүйн сайд Рашид Датитай хайр сэтгэлийн холбоотой гэдэг дуулиан дэгдээд байна. Францын хууль зүйн сайд Рашид Дати нь Бордогийн их сургуульд элсэн орохдоо европын нэр хүндтэй бизнес сургууль төгссөн гэж мэдүүлж байжээ. Гэвч үнэн хэрэг дээрээ тэр бизне сургуулийн дипломгүй болох нь илэрчээ. 41 настай Дати олон хүүхэдтэй Мароко гэр бүлээс гаралтай бүсгүй юм. Жирийн нэгэн чулуучины охин улс төрийн тавцанд асар түргэн гарч богино хугацааны дотор Николя Саркозигийн дотны найз болжээ. Ерөнхийлөгч тун удахгүй хууль зүйн сайдтай гэрлэх байх гэж францын шар сонингуудаар бичиж байна.
Лид3. АНУ ын Нью Йорк хотод Япон үндэсний гурилтай шөл хэн хамгийн их идэх вэ гэдэг тэмцээн болсон байна.
Ердөө хоёр минутын дотор аль болох олон аяга шөл уухыг уралдаанд оролцогчидын зорилого нь байлаа. Хамгийн олон аяга хоосолж өмнөө тавьсан хүн ялагч нь болсон байна. Хамгийн сонирхолтой нь энэ тэмцээнд 9 настай хүү төрүүлжээ.

2007-10-27

Дэлхийн мэдээ 2007 10 27 Бямба гариг

Лид1. Европын Холбоо, Оросын дээд хэмжээний чуулга уулзалт Португалийн Лисабон хотод болж өнгөрлөө. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин энэ дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ д хандан хурц шүүмжлэлийг хэлжээ.
Зүүн Европын орнуудад пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж суурилуулах гэж байгаа төлөвлөгөө нь өнгөрсөн зууны 60 ад онд ЗХУ Кубынм арал дээр пуужин байрлуулж Карибын хямралыг үүсгэсэнтэй яг адил үйл явдал гэж Путин хэлжээ.
Эр.Бидний хувьд нөхцөл байдал 60 онд болсон Карибын хямралтай төстэй болоод байна. Манай хил дээр аль нэгэн хүчирхэг улсын цэргийн байгууламж байрлах нь бид заналхийлэл гэж үзэх болно.
Зүүн Европт пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж байрлуулах АНУ ын төлөвлөгөө нь тэртээ 1962 онд болсон Карибын хямралыг санагдууцлж байна гэж Владимир Путин хэлсэн нь АНУ ын эрх баригчидад түгшүүр төрүүлжээ. АНУ цаашид пуужигийн довтолгооноос хамгаалах төсөлд ОХУ тай хамтран ажиллахад бэлэн байгаа. Гэхдээ Путины энэ мэдэгдэл түгшүүр төрүүлж байна гэж АНУ ын батлан хамгаалах яам мэдэгджээ.
ОХУ Европын холбоо цаашид стратегийн түншүүд хэвээр байна гэж Владимир Путин хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. ОХУ Европын холбооны орнуудтай байгуулсан худалдааны гэрээ хэлцэлдээ сэтгэл ханамжтай байдаг гээд олон улсын тулгамдсан асуудлаар хамтран ажиллах болно гэж хэлжээ.Энэ удаагийн Орос Европын холбооны дээд хэмжээний чуулга уулзалт маш найрсаг, харилцан бие биедээ итгэлцсэн байдалд болж өнгөрлөө гэж Би Би Си ийн сэтгүүлч уламжилж байна. Европын холбоо, ОХУ ын удирдагчид бие биенийхээ зүг ямар нэгэн шүүмжлэл хэлсэнгүй. Европын холбоо оросын хооронд хийгдэж байгаа худалдааны бараа эргэлт тогтмол өсөж байга юм. ОХУ дэлхийн худалдааны байгуулагийн гишүүнээр элсэхэд Европын холбоо өөрийнхөө зүгээс дэмжлэг үзүүлнэ гэж Европын холбооны мэргэжилтэн хэлсэн байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр худалдаа эдийн засаг, иргэд харилцан зорчихжурам, хөрөнгө оруулалтыйн талаар ярилцжээ. Дээд хэмжээний уулзын эцэст болсон хэвлэлийн храл дээр Путин 2008 онд албан тушаалаа хуулинд заасны дагуу орхих болно гэж сэтгүүлчдэд хэлжээ.


Лид2. Иракын засгийн төлөөлөгчид Турк улсад айлчлал хийжээ. Турк улсын эхлүүлсэн курдуудын эсрэг цэргийн ажиллагааг зогсоох зорилгоор тэд Туркт ирсэн юм байна.
. Туркт ирсэн иракын засгийн газрын төлөөлөгчидийн бүрэлдэхүүнд Иракын батлан хамгаалахын сайд, америкийн дипломат албаны төлөөлөгч, нар багтжээ. Тэд Туркын гадаад хэргийн сайдтай Анкара хотод уулзсан байна. Иракын засгийн газрын Курдын босогчидтой тэмцэх хэд хэдэн арга замыг Иракын засгийн газар боловсруулж Туркийн талд танилцуулсан байна. Гэвч энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд маш их цаг хугацаа хэрэгтэй юм байна гэж Туркын тал үзжээ. Иймээс эдгээр саналыг Турк улс хүлээн авах боломжгүй гэж хариулт өгсөн байна. Туркийн гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр курдын босогчидын эсрэг эрс шийдмэгий арга хэмжээ авах ёстой юм байна. Турк улс иракын талд Курдын ажилчны намын нөлөө бүхий гишүүдийн нэрсийн жагсаалтыг гаргаж шилжүүлэн авх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Сүүлийн өдрүүдэд Туркийн зэвсэгт хүчнийхэн Хойд Иркат байдаг курдын ажилчны намын гишүүдийн эсрэг агаараас цохилт өгч байгаа юм. Курдын ажилчны нам Иракын хойд хэсэг, Туркын өмнөд хэсгээс газар нутаг тасдан авч, тусгаар улс байгуулахаар 1984 оноос хойш тэмцэл хийж байгаа юм.

Лид3: Энэ долоо хоногт гарсан Калифорний их галд, Сан Диегогийн ихэнхи газар галд автсан. Долоо хоногийн сүүлээр их галын эрч бага зэрэг сулраад байна.
Дүрс: Калифорнид сүүлийн саруудад их хуурайшилтай байсан нь гал газар авах нөхцөлийг бүрдүүлсэн юм. мөн түүнчлэн хуурай халуун салхи нь, гал дээр тос нэмж байгаа мэт галыг улам хурдан газар авахуулсан билээ. Калифорнид болсон галын улмаас, олон мянган хүн орон гэрээ орхиж, нүүгээд байгаа юм. Одоогийн байдлаар калифорний галд 14 хүн амь насаа алдаад байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, 2072 хавтгай дөрвөлжин км газар галд автаж нийт 1 тэрбум долларын хохирол учраад байгаа гэнэ.

Лид 4 Энэ долоо хоногт АНУ-ын засгийн газар, Ираны Исламын Босогчдын Гвардууд болон төрийн мэдлийн гурван банкид эдийн засагийн хориг арга хэмжээ авсан юм. Ираны засгийн газар, АНУ-ын тавьсан тус хориг арга хэмжээг эрс шүүмжилж байна.
Дүрс: Ираны гадаад хэргийн сайд “АНУ-ын засгийн газрын зүгээс гаргасан тус шийдвэр нь олон улсын хууль тогтоомж, олон улсын байр суурийг үл хүндэтгэсэн, өөрийн ноёрхололыг Ойрхи Дорнодод тогтоохыг улайран зүтгэж байгааг нь бэлэхнээ нотлосон, алхам боллоо” хэмээн дүгнэн хэлсэн билээ. Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз, “Энэ бол Ираны ард түмний ирээдүйн төлөө хийж байгаа хамгийн зөв шийдвэр” хэмээн өөрийн засгийн газрын гаргасан эдийн засгийн арга хэмжээг цайруулсан юм. Харин олон улсууд, АНУ-ын хийж байгаа хоиг арга хэмжээнд шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Хориг арга хэмжээ тавьсаны дараа Хятад, Орос хоёр АНУын Иранд хийж байгаа алхамыг ихээхэн ширүүхэн өнгө аястайгаар шүүмжилсэн. Тэр ч байтугай ОХУын ерөнхийлөгч Путин “энэ бол ухаан солиотой хүн, галын дөлөөр оролдохтой адил зүйл боллоо” хэмээн хэлсэн юм. Учир нь ОХУ нь Ираны цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, цөмийн реактороо босгоход нь санхүүгийн туслалцаа үзүүлж байгаа гол улс юм. Харин Барууны орнууд “АНУ, Иранд эдийн засгийн хориг арга хэмжээ тавьсан нь, Иранд цөмийн хөтөлбөрөө улам эрчимтэй хэрэгжүүлэх нөхцөлийг нь тавьж өглөө. Өөрөөр хэлбэл, жинхэнэ цөмийн дайн гарах урьтал нөхцөл энэ яах аргагүй мөн” гэсэн байр суурьтай байна.

Лид5. Ардчилсан бүгд найрамдах Конго улс АНУ цэргийн сургагч багш нараа Конго улсруу явуулах талаарх асуудлыг баасан гаригт цагаан ордонд болсон уулзалтын үеэр хэлэлцсэн байна.
АНУ-н ерөнхийлөгч Жорж Буш Конгийн ерөнхийлөгч Жозеф Кабила нарын хооронд болсон уулзалтын гол хэлэлцэх сэдэв нь Ардчилсан Бүгд найрамдах Конго улсын цэргийн нөхцөл байдлын тухай асуудал байсан юм. Энэ асуудалд Конгийн цэрэг, хүчний салбарт шинэчлэлт хийх, Конгийн зүүн хэсэгт өрнөөд байгаа дайны үйл ажиллагаанд АНУ ямар туслалцаа үзүүлж ямар үүрэгтэй оролцох зэрэг асуудлууд орж байсан юм. Конгийн ерөнхийлөгчийн айлчлал АНУ-н уул уурхайн бизнес эрхлэгчдийн анхаарлыг ихээр татаж байлаа. Учир нь Конго улс нь ашигт малтмал, зэс кабольтын баялаг нөөцтэй юм байна. Тиймээс Конгийн ерөнхийлөгч Аризон дахь АНУ-н уул уурхайн томоохон кампаниудын тэргүүнүүдтэй уулзах юм байна. АНУ Бүгд найрамдах Конго улсыг Африк тив дахь гол холбоотноо гэж үздэг ажээ.

Лид6. Германы социал намын даргаар улс төрч Курт Бек сонгогдсон байна. Түүнийг намын даргаар сонгохыйн тус намын гишүүдийн 95 хувь нь дэмжжээ.Германы Социал Демократ намын их хурал Гамбург хотод болж байгаа юм.
Социал Демократ намыншинэ тэргүүн намынхаа хуралд оролцож байгаа 500 төлөөлөгчидийн өмнө үг хэлэхдээ канцлер Ангела Меркелийн бодлого, үйл ажиллагааг шүүмжилсэн байна. Ангела Меркель ажил эрхэлдэггүй хүмүүст өгдөг тэтгэмжийн хэмжээг багасгах шийдвэрийг эргэж харах хэрэгтэй гэж хэлсэн байна. 2004 онд Герхард Шредер ажилгүй хүмүүст тодохой хэмжээний тэтгэмж өгч байх шийдвэр гаргаж байсан юм.
Эр. Миний хувьд намын даргаар сонгогдсон нь нэр төрийн хэрэг. Би Германд социал демократ үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн төлөө, та бүгдийн төлөө ажиллах болно.
2005 онд Германд болсон сонгуулийн үр дүнгээр Социал Демократ нам Хирстийн ардчилсан намтай эвсэл болсон юм. Сүүлийн үед Германы социал демократ намын нэр хүнд нэлээн унаад байгаа юм. Хамгийн сүүлд явуулсан олн нийтийн санал асуулгаар германы хүн амын 26 хувь нь л одоо социал демократ намыг дэмжиж байна.

Лид7. Өчигдөр ОХУ ын Москва хотод одоогоос таван жилийн өмнө болсон эмгэнэлт явдлыг нэхэн дурссан гашуудлын ажиллагаа болсон байна. 2002 оны 10 сарын 26 нь алан хядагчидын эрхэнд гарт гурван хоногийг өнгөрүүлсэн хүмүүсийг тусгай албаныхан сулласан юм. Харамсалтай нь энэ үеэр 160 энгийн үзэгч амиа алдсан юм.
Гашуудлын ажилгаанд оролцсон хүмүүсла асааж, цэцэг авч ирж театрын үүдэнд тавьжээ. Норд Ост театрын үүдэнд алан хядах ажиллагааны золиос болж амь насаа харамсалтайгаар аодсан хүмүүсийн нэрсийг жагсаасан самбарыг босгожээ.
Эм. Миний эгчийн хүү Павел Захаров тэр үед 23 настай байсан. Дээрэмчид тайзан дээр байхдаа ганц л удаа буудсан. Тэр үед Павел Захаров суманд оногдож газар дээрээ нас барсан юм. Тэр үнэхээр дуулгавартай сайн хүү байсан.
Гэж энэ эмэгтэй ярьж байна. Норт Ост отеатр барьцаанд байсан хүмүүс дараа нь олон нийтийн байгуулага нээжээ. Оросын тусгай албаныхан тухайн үед барьцааны хүмүүсийг суллахын тулд театр руу дайралт хийсэн бөгөөд ингэхдээ хүний тархиний үйл ажиллагааг удаашруулдаг хий ашигласан юм. Албаны хүмүүс тухайн үед ямар нэртэй химийн бодис ашигласанаа одоо болтол нэрлээгүй байна. Норд Ост театр нас барсан хүмүүсийн дотороросын иргэдээс гадна Белоруссь, Унгар, Австр, Укриан, АНУ ын иргэд ч байсан юм.Өчигдөр Москвад болсон гашуудлыг цуглааны үеэр амьа алдсан бүх хүмүүсийн нэрсийг уншсан бөгөөд тэдний дурсгалд цагаан өнгийн агаарын бөмбөлөг хөөргөжээ.

Лид8: Хятад бол дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, бөгөөд худалдаа наймаа эрхлэгчдийн мөрөөдлийн газар гэж хэлж болно. Хятадын зах зээлд хамгийн хямдаас, хямгийн үнэтэй, мөн хамгийн өндөр чанартайгаа, чанар муутай бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг. Харин сүүлийн 6н жилийн дотор Хятад, Африкийг холбосон асар том худалдааны сүлжээ буюу нэг үгээр “Торгоны зам” нээгдээд байна.
Энэ бол Хятад, Африкийг холбосон “Торгоны замын” аирлжаа худалдааны дүүрэг. Мөн түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс ганзагын наймаачид ирэн, хайсан эрсэн бүхнээ олдог дундрашгүй сав ч гэж хэлж болно. Хятадын Гуанжоу мужид байрлах Хаймсбург гэж олон улсын худалдаачдын дунд нэрлэгдсэн энэ дүүрэгт наймаа эрхлэгчдийн ихэнхи хувь нь, Африкаас ирсэн хүмүүс байдаг. Олон улсын худалдааны зах гэж хүлээн зөвшөөрөгдсөн энэ дүүргийн худалдааны үйл ажиллагаа, болон зар сурталчилгаа нь Хятад, Англи, Франц хэл дээр явагддаг.
Одоогийн байдлаар 10 мянга гаруй Африк худалдаачид энд худалдаа наймааны үйл ажиллагаа эрхлэдэг гэнэ. Тэднийг одоо Африк Хятадын худалдаа эдийн засаг болон дипломат харилцаанд хамгийн их хувь нэмэр оруулж байгаа хүмүүс гэж хоёр орны засгийн газрын албаны хүмүүс хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Лид9. Нарны эрчим хүчээр ажилладаг машиныг Австрали тивд туршиж үзэж байна. Хэрэв энэ туршилт амжилттай явагдвал, ойрын таван жилийн дотор дэлхий нийт даяар нарны эрчим хүчээр ажилладаг машин унах болно гэнэ.
Энэ бол нарны эрчим хүчээр ажилладаг хамгийн сүүлийн дэвшилтэт технологи бүхий машин. Энэ машинаар анх удаа хамгийн холын аялал буюу Австралийг хөндлөн гулд туулах аялалыг хийж байгаа нь энэ юм. Нидерландын тамирчид, нарны эрчим хүчээр тэжээгддэг энэ машинаар холын замын аялалыг зориглон хийж, нэг үгээр тус машиныг холын замд туршиж байгаа билээ. Нарны эрчим хүчээр тэжээгддэг машин, дунджаар 90 км цагийн хурдтай явж байгаа юм. Нидерландын инженерийн багийхны бүтээсэн тус машиныг, турших ажиллагаа амжилттай явагдвал нарны эрчим хүчээр ажилладаг тус машиныг ирээдүйн иргэд өргөнөөр ашиглах боломжтой болно.

ЭНЭ ӨДӨР
1492 оны энэ өдөрдалайчин Христофер Колумб Куба арлыг нээжээ.
1727 оын энэ өдөр английн далайчин Жеймс Кук мэндэлжээ.
1811 оныэннэ өдөр гэрийн оёдолын машиныг зохион бүтээсэн америкийн иргэн Исаак Меррит Зингер мэндэлсэн байна.
1904 оны энэ өдөр АНУ ын Нью Йорк хотод метроны анхны шугам ашиглалтад орсон байна.
1925 оны энэ өдөр Фред УОЛЛЕР усны чарга зохион бүтээж патент авсан байна.
1938 оны энэ өдөр Дюпон фирм шинэ төрлийн нийлэг даавуу гарган авснаа зарлаж нейлон гэж нэрлэсэн байна.
1971 оны энэ өдөр Африкийн Конго улс Заир гэж нэрээ өөрчилсөн байна.
Одоогоос 25 жилийн өмнө буюу 1982 оны энэ өдөр Хятад улс нэг тэрбум хүн амтэй болсноо зарласан байна.

Дэлхийн мэдээ 2007 10 26 Баасан гариг


Лид1. Иран улс алан хядагчдыг дэмжиж, цөмийн зэвсгийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөнд АНУ дургүйцлээ илэрхийлж хориг арга хэмжээгээ чангатгасан байна.
АНУ Ираны исламын хувьсгалчдын корпус болон ираны гурван улсын банканд шинэ эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ.АНУ-н төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс ираны энэхүү алхам нь гадаад улс оронруу заналхийлсэн улс төрийн бодлогынх нь нэгээхэн хэсэг нь байсан юм.Иран улс нь Израйл улсыг заналхийлдэг бөгөөд Ирак, Афганистан, Ливан, Палистины алан хядагчид, Ирак дахь дайн алан хядагчдын үйл ажиллагааг дэмждэг гэж мэдэгдсэн байна. Гэвч Иран энэ үйлдлээ улс олон улсын шүүхийн эсрэг болон хоёр нүүр гаргадаг АНУ-н үйл ажиллагааг буруушаасан алхам байсан гэж мэдэгдсэн юм. АНУ Ираны засгийн газрын банкин дахь дансыг битүүмжилснээр Москва хотод үйл ажиллагаа явуулдаг нэгэн банкны үйл ажиллагаа ч бас хязгаарлагдмал болж байгаа юм байна. Иран улс Хятад, Франц, Герман, Оман, Арабын нэгдсэн Эмират, Орос, Их Британи улсын банкуудад тус тус данстай юм байна.
Лид2. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш ойн түймэрт автсан Калифорни мужид биечлэн очиж байдалтай газар дээр нь танилцсан байна.
Жорж Буш тус мужын амбан захирагч Арнольд Шварцнеггерын хамт гал түймэрт өртсөн газруудаар явжээ. Гал түймэрт өртөж эд хөрөнгөө алдсан хүмүүст боломжтой бүх хэлбэрээр туслаж үзүүлнэ гэж Жорж Буш амласан байна.
Эр. Та бүхнийг гэрэл гэгээтэй өдрүүд хүлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Өнөөдөр та бүхэнд хар дарсан зүүд шиг байгаа бол маргааш гэхэд бүх зүйл сайн сайхан болно. Та бүхэнд засгийн газрын зүгээс туслах болно.
Ойн түймрийг унтраах ажилд идэвхитэй оролцсон галт унтраагч нарт Жорж Буш талархал илэрхийлэд Калифорги мужын амбан захирагч Арнольд Шварцнеггерийг гамшигтай тэмцэх ажлыг сайн зохион байгуулсан гэж магтсан байна. Үүний хариуд Калифорни мужын амбан захирагч ойн түймэр дэгдсэн нутгийг гамшигийг бүс гэж зарлаж гал түймэрт бүх төрлийн тусламж дэмжлэг үзүүлсэн ерөнхийлөгчдөө баярллаа гэж хэлсэн байна. Калифорнид ойн түймэр дэгдсэнээр ойролцоогоор нэг сай хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан юм. Калифорнид гарсан байгалийн гамшигийг Катрина хар салхиний учруулсан хохиролтой харьцуулан зүйрлэж байна. Катрина хар салхи болсны дараа америкийн засгийн газармаш муу ажилласан гэдэг шүүмжлэлд өртөж байсан бол энэ удаа Калифорид болсон гамшигийг үеэр өмнөх явдалаасаа сургамж авч америкийн засгийн газар сайн ажилласан гэдэг дүгнэлтийг авч байна. Одоо гал түймэрийн ихэнхи голомтыг цурманд оруулж чадсан байна. Гамшигтай тэцэж байсан найман гал унтраагч нас баржээ. Түймэр унтраахал найман мянган гал сөнөөгч, 90 нисдэг тэрэг, орон нутгийн шоронгийн 2600 хоригдолыг дайчилсан юм.
Лид3. Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр газрын тосны үнэ огцом нэмэгдэж шинэ дээд амжилт тогтоосон байна.
Өчигдөр орой түүхий эдийн бирж хаагдах үед нэг баррель газрын тосны үнэ 90 доллар 60 цент хүрсэн байна. Турк Иракын хил дээр хурцадмал байдал үүсэж байгаа нь газрын тосны үнэ өсөх үндсэн шалтгаан боллоо гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Үнэхээр Ирак улс дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлдөг стратегийн чухал бүс нутаг юм.
Эр. Ойрхи Дорнод бол үнэхээр газрыг тос олбордогч бүс нутаг. Тэнд байдал тогтворгүзй болоход дэлхийн зах зээл ганхаж эхэлдэг. Үр дүн нь газрын тосны шнийн өсөлтөөр илэрдэг.
Шинжээчидийн үзэж байгаагаар ОПЕК ч одоо газрын тосны үнэд нөлөөлж чадахгүй юм байна. Дэлхийд газрын тосны олборлолтоороо тэргүүлдэг Венесуэлийн ерөнхийлөгч тун удахгхүй нэг баррель газрын тос 100 долларт хүрнэ гэж тооцоолсноо ярьж байсан юм. АНУ Иран улсад янз бүрийн дарамт шахалт үзүүлсээр байх юм бол газрын тосны үнийн өсөлт зогсохгүй гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
Лид4.ОХУ ын Газпром компани норвегийн Статойл Гидро компанитай хамтран ажилах гэрээнд гарын үсэг зурсан байна. Тэд Штокмановын байгалийн хийн ордп газрын хамтран ашиглах тохиролцоонд хүржээ. Штокмановын орд газар нь Баренцын тэнгист байдаг бөгөөд 31 сая байгалийн хийн конденсатын нөөцтэй юм байна. Энэ орд газрыг ашиглахад бас Францын Тоталь компани оролцож байгаа юм байна.
Эр. Өнөөдөр бид Штокманы байгалийн хийн орд газрыг хамтран ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа. Норвегийн компани байгалийн хийн 24 хувийг эзэмших юм. Харин Газпром компани орд газрын хэвлийг зуун хужвь ашиглах давуу эрхтэй байх болно. Бас байгалийн хийг борлуулах асуудлыг шийдэх юм.
Лид5. Пакистаны баруун хойд нутагт амиа золиослогч халдага үлдэж 21 хүний амь насанд хүрсэн байна.
Дэлбэрэлт болох үеэр бас 29 хүн шархадсан байна. Эх сурвалжуудын хэлснээр амиа золиослогч цагдаагийн газрын ойролцоо зогсож байсан тэсрэх бөмбөг ачсан цэргийн машиныг өөрийн машинаараа мөргөж халдлага үйлдсэн юм байна. Сүүлийн үед Пакистанд халдлага дэлбэрэлт болох нь нэмэгдэж байна. Тухайлбал Пакистаны экс ерөнхийлөгчийг эхКарачи хотод ирэх үед түүний аминд халдах оролдлого гарч 140 хүн нас барж 500 гаруй хүн шархадсан юм.
Товч.
Изриалийн батлан хамгаалахын сайд Эхуд Барак пүрэв гаригт Газын зурвас т үзүүлж байгаа эрчим хүчний хангамжаа хязгаарлах болсоныг нотолсон байна. Газын зурваст байгаа Палестинчууд Изриалийн зүг пуужин харвасаны хариуд бид ийм арга хэмжээ авч байна гэж тэр хэлжээ. Өөрөөр хэлбэл Изриаль улс Палестины эсрэг иргэний хориг арга хэмжээ авч байгаа нь энэ юм байна.

ОХУ-ын Тамбов мужид жижиг оврын Жигули машин зорчигч тээврийн автобустай мөргөлдсөн байна. Ослын үеэр Жигули машины жолооч, автобусны гурван зорчигч амиа алдаж 6 хүн бэртэж гэмтжээ.Ослын газар мэргэжилтнүүд ажилаж байна.

Их Британы газрын тосны BP компани 373 сая долларын торгуулийг АНУ ын эрх баригчдад төлөх болжэ. АНУ английн энэ компанийг байгаль орчинд хохирол учруулсан, санхүүгийн бохир махинаци хийсэн гэж буруутгаж байгаа юм.Одоогоос хоёр жилийн өмнө АНУ ын Техас мужид байдаг BP компаний газрын тос дамжуулах үйлдвэрт дэлбэрэлт болж байсан юм.

Лид6. Холбооны бүгд найрамдах герман улсын хот хоорондын гал тэрэгний машинистууд бүх нийтийн ажил хаялт зарласан байна. Одоо Германд зөвхөн олон улсын чиглэлийн галт тэрэг л үйлчилгээнд явж байна.

Харин хот орчим болон хот хоорондын галт тэрэгний үйлчилгээ бүрэн зогсоод байна.Ихэнхи Германчууд ажилдаа очих, гэртээ харихдаа хот ормын галт тэрэгээр зорчдог юм. Галт тэрэгний хөдөлгөөн зогссоноор олон сая хүн ажилодаа хүрэхэд хүндрэл гарчээ. Галт тэрэгний машинистууд цалингаа нэмэгдүүлэх шаардлага ажил олгогчдоо тавьсан ц цаадуул нь цалин нэмэх боломжгүй гэж хариу өгсөн юм. Галт тэрэгний машинистууд зорилгодоо хүрэхийн тулд хугацаагүй ажил хаялт зарлажээ

Лид7. Өнөөдөр Порутгалийн Лиссабон хотод Европын холбоо, ОХУ-ын 20 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт нээгдэж байна.
Энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтаар эрчим хүчний салбарт хамтран ажиллах, Ираны цөмийн хөтөлбөр талаар талууд санал солилцох юм байна. Европын холбоо Орос дахь хүний эрхийн асуудлыг хөндөж магадгүй юм. Өчигдөр орой Европын холоо Оросын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Португалийн Лиссабон хотод хүрэлцэн ирсэн байна. Владимир Путин Португалийн ерөнхийлөгч Анибал Каваку, ерөнхий сайд Жозе Сократеш нартай уулзжээ. Путиныг Лиссабон хотод ирэх үед зохиолч Александр Гольффарбын “Александр Литвиненког хордуулсан нь” гэдэг номын нээлт болсон байна. Орос Португалын төрийн тэргүүн нар хоёр орны харилцааны хэтийн төлөвийн талаар ярилцаж, Европын холбоо, оросын ирээдүнй харилцааны зарим нэг асуудлаар санал солилцсон байна. Европын холбоо, Оросын холбооны улсын 20 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт нь талуудын байр суурийг нэгдмэл болгох байхаа гэж найдаж байгаагаа Португалийн ерөнхийлөгч Анибал Каваку Силва хэлсэн байна. Владимир Путин португалийн ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа сэтгэл хангалуун үлдлээ гэж хэвлэлийнхэнд хэлжээ. Гэвч Александр Литвиненког хордуулсан нь гэдг номын нээлт Путины айлчлалтай давхацсан нь оросын эгдүүцлийг төрүүлж болзошгүй юм гэж ажиглагчид үзэж байна.

Лид8. Филлипины ерөнхийлөгч Глория Арройо өөрөөс нь өмнө нь төрийн тэргүүний албан тушаал хашиж байсан Жозеф Эстраду өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зурсан байна.
Филлипины экс ерөнхирөгч нь одоогоос хэдхэн хоногийн өмнө авилагын хэрэгт холбогдсон нь нотлогдож, шүүх түүнд бүх насаар нь шоронд ял эдлэх шийтгэл оноосон юм. Үүний дараа одоо 70 настай Филлипины экс ерөнхийлөгч Жозеф Эстраду цаашид улс төрийн амьдралд оролцохгүй гэж мэдэгдсэн байна.Экс ерөнхийлөгчид өршөөл үзүүлсэнийг Филлипины жирийн иргэд янз бүрээр хүлээн авсан байна. Жозеф Эстраду нь жүжигчин боловч 1998 онд ерөнхийлөгчийн сонгуульд оролцож төрийн тэргүүнээр сонгогдсон юм. Гэвч тэр төрийн тэргүүн болсноосоо хойш 3 жилийн дараа авилагын хэрэгт холбогдож, албан тушаалаа орхиж байсан юм.

ЭНЭ ӨДӨР
1863 оны энэ өдөр Олон улсын улаан загалтайн нийгэмлэг байгуулагдсан байна.
1956 оны энэ өдөр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг байгуулагдсан байна.
1965 оны энэ өдөр Букенгемийн ордонд Билтз хамтлагт Хатан хааны нэрэмжит шагналыг гардуулсан байна.
1994 оны энэ өдөр Изриаль Иордан улс энхийн гэрэ байгуулжээ.
2005 оны энэ өдр Москва хотын Дубровка театр 800 хүнийг барьцаалсан хүн алан хядагчидыг тусгай албаныхан устгаж барьцааны хүмүүсийг сулласан байна. Харамсалтай нь барьцаанд байсан хүмүүсээс 182 нь амиа алдсан юм.

ҮДШИЙН МЭДЭЭ
Лид1. Сүүлийн үед манай гаригийн хүрээлэн байгаа орчин улам бүр дордож байна гэж НҮБ аас гаргасан илтгэлд онцлон тэмдэглэсэн байна. НҮБ аас бэлтгэн гаргасан энэ илтгэлд хүрээлэн байгаа орчны ойрын хэдэн жилийн хэтийн төлөвийг тодорхойлохыг оролдсон байна.
Сүүлийн үед агаарын бохирдол эрс нэмэгдэж, газар тариалнгийн талбайн эзлэх хэмжээ тасралтгүй өсжээ. Ой модыг хайр найргүй сүйтгэж, байгалийн гамшиг, ган зуд, үер түймэр гарах нь жилээс жилд нэмэгдэж байна. Одоо дэлхий нийтийн өмнө цндны цэвэр усны асуудал маш хурцаар тавиглах боллоо. Байгаль орчинд учирч байгаа хохиролыг арилгахын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна гэж НҮБ ын мэргэжилтнүүд дүгнэлт хийсэн байна. Дэлхийн байгаль орчинд тулгараад байсан асуудлуудыг бүрэн шийдэж амжаагүй байтал шинэ аюул нүүрлэж байна гэж НҮБ ын хүрээлэн байгаа орчныг хамгаалах хөтөлбөрийн ажилтан Аким Стайнер ярьжээ. Далай тэнгисийн ус бохирдож, хүчил төрөгчгүй үхмэл устай бүс газрын хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа юм байна. Энэ нь далайн ургамал амьтан бүр мөсөн устах аюултай юм. Байгаль орчны бохирдол нь цаашид хүн төрөлхтөний оршин тогтнох эсэхийг шийдэх гол хүчин зүйл болоод байна.

Лид2. НҮБ аас байгаль орчны бохирдолын талаар илтгэл тарааж байх үед Францын ерөнхийлөгч Николя Саркози улс орондоо ногоон хувьсгал хийнэ гэж мэдэгджээ.
Байгаль хамгаалах ажилд Франц улс хоцроогүй ч тэргүүн эгнээнд нь явахыг хүсэж байна гэж Парис хотод зохион байгуулагдаж байга байгаль хамгаалах олон улсын хурлын үеэр Николя Саркози хэлжээ. Энэ хуралд саяхан Нобелийн энх тайвны шагнал хүртсэн АНУ ын дэд ерөнхийлөгч асан Алберьт Гор, Кени улсын байгаль хамгаалагч Вангари Маатаи, Евро хорооны ерөнхийлөгч Жозе Маунэль Баррозу нар оролцож байгаа юм. Францын ерөнхийлөгчийн хэлснээр бол ногоон хувьсгал хөтөлбөр нь байгаль орчныг хамгаалах үйлсээс гадна хүмүүсийн байгаль дэлхийд хандах хандлагийг өөрчлөх ёстой гэнэ. Ногоон хувьсгал хөтөлбөр нь байгаль орчыг хамгаалахаас гадна химийн бордоогоор ургуулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгах, цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгах, байгаль хоргүй түлшээр ажилладаг автомашин үйлдвэрлэх зэрэг цогц арга хэмжээг авах болно гэж Саркози онцлон тэмдэглэжээ. Франц улс сэргээгдэх эрчим хүчний эх үүвэрийг ашиглахыг эрмэлзэж байгаа гэж хэлээд хүлэмжийн хийн хэмжээг багасгах Киотогийн протоколыг дагаж мөрдөхийг дэлхийн бусад улс орнуудад хандан уриалжээ. Францад нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлийг өөрчлөх, унадаг дугуйгаар зорчих хүмүүсийн тоог ихэсгэх талаар арга хэмжээ авна гэж бас онцлон тэмдэглэжээ.

Лид3. Америкийн шаттл "Дискавери" сансрын хөлөг олон улсын сансрын станцтай залгадсан байна. Шаттл хөлгийн багийн 7 гишүүн хөлгийн агаарын даралтыг хэмжиж үзсэний дараа олон улсын сансрын станц руу орсон гэж нислэгийг удирдах төвөөс мэдээлсэн байна.
Дискавери сансрын хөлгийн багийнн 7 гишүүн олон улсын сансрын станцид 14 хоног ажиллах ю байна. Энэ хугацаанд тэд 5 удаа задгай сансар гарч ажиллана. Дискавери хөлгийн ахмадаар Памела гэдэг бүсгүй ажиллаж байгаа юм. Олн улсын сансрын станцынг ч бас америкийн иргэн Пегги Уитсон гэдэг эмэгтэй тэргүүлж байгаа. Шатлл Дискавери хөлгийнхөн оон улсын сансрын станцид Итали улсад үйлдвэрлэсэн 14 тонн жинтэй шинэ тоног төхөөрөмж авч иржээ. Олон улсын сансрын ёстанцид ажиллаж байгаа багийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох юм байна. Америкийн сансрын нисэгч Клейтон Андерсон эх дэлхий рүү эргэн ирж, харин оронд сансрын нисэгч Дэниел Тани үлдэх юм байна.

Лид4. Германы Нюрнберг хотод үе? Үеийн оюутан сурагчидын бэлтгэж байсан шалгалтын үеэр хэрэглэдэг шпаргалкны үзэсгэлэн нээгдсэн байна.
Ер нь л үе үеийн бүх оюутан сурагчид ийм шпаргаклыг бэлтгэж байсан гэхэд эргэлзэх юмгүй. Шалгалтын үеэд хуулах бэлэн жорыг бэлтгэхэд дэлхийн аль ч сургуульд заадагүй. Харин оюутан сурагч өөрсдөө сурдаг юм. Тэгээд ч шпаргалк гндэг бол гарын доорх бэлэн лавлагааны материал гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ байх аа. АНУ д дунд сургуулийн сурагчдад зориулан ундааны сав, шошго дээр ч шпаргалк хийж байжээ. Нюрнбергийн их сургуулийн түүхийн багш Матиас Решийн яриаг та бүхний анхааралд ханлуулъя.
Эр. Би хэзээ ч шпаргалк хийж байгаагүй ээ. Би сурагч байхдаа баригдчих вий гэж үргэлж айдаг байсан л даа. Би зэргэлдээх ширээний онц сурдаг хүүхдүүэс үргэлж асуудаг байсан. Дээр үед ихэнхи сурагчид шалгалтаас өмнө бэлэн хариулт бэлтгэж янз бүрийн хэлбэр хэмжээгээр явуулдаг байсан бол техник текнологи хөгжсөнөөр шпаргалк ч бас цагийн аясаар өөрчлөгджээ. Нюрнергийн их сургуулийн шпагалкны цуглуулагад тэртээ 1956 онд хийсэн Вильдфред Ройтер гэдэг сурагчын орос хэлнмий хичээл дэр хияйсэн шпаркалкыг та харж байна. Нюрнбергийн их сургуулийн шпаргалкны цуглуулганд Германы оюутан сурагчид сургуулиа төгсөөд бэлэглэжээ. Сүүлийн үед оюутан сурагчид шпаргалийг ядах юмгүй хийдэг болжээ.Интернэтээр өөртөө хэрэгтэй мэдээллийг жижиг жаасан дээр хэвлэж авах болжээ.
Хүүхэд. Мэдээж би шпаргалк хэрхэн хийдэгээ одоо телевизийн дурангийн өмнө яримааргүй байна. Харин сургуулиа төгссөн хойно бол хэлж болно оо.
Эм. Харагдахгүй бэхээр бичдэг үзэг байдаг юм. Иим үзэгээр бичихэд тухайн үед цаасан дээр юу ч харагдахгүй. Харин дараа нь тусгай савханцаар гэрэлтүүлэхэд үсэг нь тодордог
Гэж энэ оюун туршлагаасаа хуваалцаж байна.
Эр. Франц хэл, англи хэл, хими, билоги, физикийн хичээлийн шалгатаар би шпаргалк хийдэг. Харин математик, биеийн тамир дээр шпаргалк хийж байгаагүй ээ.
Нюрнбергийн их сургуулийн шпаргалкын музейд ойролцоогоор 6000 үзвэр байдаг.

2007-10-25

Дэлхийн мэдээ 2007 10 25 Пүрэв гараг

Лид1. Хятадын Харбин хотод ОХУ, БНХАУ, БНЭУ ын гадаад хэргийн сайд нар уулзсан байна.
Орос, Хятад, Энэтхэг гэсэн цэргийн холбоо үүсэж магадгүй байна гэж барууны орнууд харддаг юм. Тэгвэл ОХУ нь өмгнөд хөр хятад, стратегийн түнш Энэтхэгтэй цэргийн эвсэл үүсгэхгүй гэж Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ уулзалтйн эцэст мэдэгдсэн байна. Бид Шанхайн хамтын ажиллагааны байгуулагын хүрэээнд харилцаа холбоогоо өргөжүүлж, олон улсын тулгамдсан асуудлыг цэргийн хүчээр бус, харин дипломат шугамаар шийдвэрлэхийг урьтал болгож байха болно гэж оросын гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэсэн байна. 2008 онд Москва хотод Орос, Энэтхэг, Хятадын гадаад хэргийн сайд нарын дараагийн уулзалт болох юм байна.
Лид2. ОХУ ын Самара хотод орон сууцны баригад ахуйн хий дэлбэрсэн байна. Үүний уришигаар барилгад их хэмжээний хохирол учирч дөрвөн хүн хүнд гэмтэж бэртсэн байна.
Энэ орон сууцны барилгийг одоогоос 3 жилийн өмнө барьжээ. Маш цөөхөн айл өрх оршин суух зориулалттай энэ барилгийг дээд зэрэглэлийн орон сууц гэж нэрлдэж байсан юм. Орон сууцны нэгдүгээр давхар үйлчилгээний газар ажилладаг бөгөөд тэнд өчигдөр орой ахуй зориулалтаар ашиглагддаг байгалийн хийн хоолой дэлбэрчээ. Дэлбэрэлт болох үед бэртэж гэмтсэн хүмүүс нь орон сууцны хоёр гурав дугаар давхарын оршин суугчид юм байна. Барилгийн нуранги доор амьд хүүн дарагдсан байж болзошгүй гэж аврагчид таамаглаж шуурхай арга хэмжээ авч эрэлийн ажлышг зохион байгуулжээ. Азаар барилгад дэлбэрэлт болох хэн ч нурангид дарагдаагүй байна. Өнөөдөр тусгай хороо байгуулагдаж энэ барилгийг сэргээн засварлах боломжтой эсэхийг тогтоох юм. Ахуйн хийн хоолой дэлбэрэх ед гал түймэр гараагүй байна.
Лид3. БНХАУ өчигдөр орой Чэнъэ 1 нэртэй хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөсөн байна.
Хятадын мэдээллийн Синьхуа агентлагийн дамжуулснаар Аугаа аялал нэртэй хиймэл дагуул тээвэрлэх пуужин Хятадын Сычуань мужын Сичан хотоос холгүй байдаг сансрын буудлаас хөөржээ. Сар руу хиймэд дагуул хөөргөх үед сэтгүүлчид, жуулчид, Япон, Герман, Италийн мэргэжилтнүүд байлцжээ. Сар руу хиймэл дагуул хөөргөхийг хятадын төв телевизээр шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд энэ телевизийн нэвтрүүлгийг хятадын хүн амын гурвны хоёр нь үзсэн байна. Хоёр тонн жинтэй хятадын пуужиэн 10 сарын 31 нд дэлхийн тойрог замаас гарч
11 сарын 5 гэхэд сарны тойрог замд орох юм байна. Чэнъе сарны тойрог замд орсон хойноо тусгай камерийн тусламжтайгаар сарны гадаргуугийн зургийн авч эх дэлхий рүү илгээх юм байна. Хятадын эрдэмтэд сарны эрдэс, соронзон орны хэмжээг тогтоохыг оролдох юм байна. 2012 он гэхэд хятад улс саран дээр робот буулгаж сарын гадаргуугийн дээжээс авах төлөвлөгөөтэй байна. Дараа нь 2017 он гэхэд саран дээр өөрөө явагч ажиллуулах юм байна. Хятадууд эртний домогт гардаг сарны бурхны нэрээр анхны хиймэл дагуулаа нэрлэсэн юм байна. Хятад улсын сансрын хөтөлбөр нь энхийн зорилготой гэж Синьхау агентлагааас тараасан мэдээнд онцлон тэмдэгдэсэн байна. Цаашид хятад улс олон улсын сансрын станцийн хөтөлбөр оролцох хүсэлтэй байгаа юм байна. Одоогийн байдлаар олон улсын сансрын станцын хөтөлбөрт дэлхийн 16 орон оролцдог юм. БНХАУ сар руу хиймэл дагуул хөөргөхөд 1,4 тэрбум юань буюу 187 сая америк доллар зарцуулсан байна.
Эр. Энэ нь тийм ч их хэмжээний мөнгө биш. Бээжин хотод метроны хоёр шугам барихад л зориулагдах мөнгө байсан юм.
Гэж хятадын мэргэжилтэн Оуян Зы Юань хэлжээ. Бараг хоёр тонн жинтэй сансрын хөлгийн тэн хагас шатахуун байгаа юм байна.
Лид4. АНУ ын Холбооны мөрдөх товчооний мэргэжилтнүүд, ойн хамгаалах газрынхантай хамтран Калифорни мужын Каньон Сантъяаго гэдэг газар гарсан гал түймрийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Хорлон сүйтгэх ажиллагааны уршигаар гал түймэр гарчээ гэдэг дүгнэлтийг тэд хийжээ. Ойн түймэр дэгдсэн шалтгаан нь цахилгаан дамжуулах шугамын гэмтэл, автомашин шатсанаас болсон гэж таамаглах хүмүүс байна. Одоогийн байдлаар ойн түймрээс болж 10 сая долларын хохирол учраад байгаа юм байна. Гал түймэр санаатайгаар тавьсан байж болох хоёр газрыг мэргэжилтнүүд илрүүлжээ. Хэргийн ул мөрийг устаж үгүй болохоос сэргийлж энэ газрыг цагдаа нар хамгаалалтанд авсан байна. Салхиний хурд багасаж байгаа тул Калифиорни мужид дүрэлзэж байгаа гал түймрийн гучин хувийг цурманд оруулж чадлаа гэж албаны хүмүүс мэдээлж байна. Калифорни мужид дүрэлзэж байгаа түймэрийн галд 1500 байшин сууц шатжээ. Нэг сая хүнийг гамшигийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн нь Калифирни мужын түүхэнд анх удаа тохиолдож байна. Гал түймэр нийтдээ 172 мянган га газрыг хамраад байна. Калифорни мужын гал унтраах газрын даргийн хэлснээр зарим тоног төхөөрөмж дутагдатай байсан нь байдлыг хяналтаас гарахад хүргэсэн юм байна. Калифорнид ойн түймэр гарахад 5 хүн нас барж, 45 хүн түлэгдсэний 21 нь гал сөнөөгчид байгаа юм . Ойн түймрийг унтраахад Калифорни мууын шоронгийн 2600 хоригдлыг дайчилсан юм байна. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Калифорни мужыг гамшигийг бүс гэж зарлаад төсвөөс мужын сэргээн босголтод зориулан мөнгө гаргана гэж амалжээ.

ТОВЧ
Мексикийн газрын тос олборлох үйлдвэрт осол гарч найман хүн нас барж 7 хүн ор сураггүй алга болоод байна. Газрын тос олборлох үйлдвэрт осол гарах болсон шалтгаан нь хүчтэй хар салхи болсон гэж албаны хүмүүс мэдээлж байна. Осол гарсаны дараа гал түймэр, хийн хоолой дэлбэрэхээс сэргийлж ажилчидыг яаралтай өөр газар руу нүүлгэн шилжүүлсэн байна.
Мексикийн тэнгисийн цэргийн флотынхон 61 хүнийг эх газар рүү хүргэжээ.

Иракт байгаа америкийн албаны хүмүүсийг хамгаалах ёстой Блэкватер фирмийн ажилчид энгийн иргэд рүү халдсан гэдэг дуулиан дэгдээд байгаа билээ. Энэ хэргээс болж АНУ ын төрийн департаментын дипломат ажилтны аюулгүй байдлыг хангах албаны дарга Ричард Гриффин ажилаасаа өөрийн хүсэлтээр халагдаж байгаагаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн 9 сард Блэкватерийн ажилчид энгийн номхон 17 ирак хүнийг буудан хороосон юм.

Лид5 Туркийн зэвсэгт хүчин тусгай албаны дайчид Иракын хойд хэсэгт байдаг Курдын ажилчны намын байр, штаб, зэвсэгийн агуулах руу агаараас цохилт өгч эхэлсэн байна.
Өнгөрсөн шөнө Турк Иракын хил дээр болсон цэргийн тусгай ажиллагааны үеэр аль аль талаас 30 гаруй хүн амь эрсэдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Туркийн парламент, ард иргэдийнхээ шахалтаар, Иракын Курдын ажилчны намын эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан юм. Энэ долоо хоногийн даваа гаригт Курдууд Туркийн цэргийн бааз руу халдсаны дараа байдал бүр ч хурцдаж, Турк улс хойд иракт явуулах цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн юм. АНУ ын засаг захиргаа Турк улсад хандан цэргийн ажиллагаа хийхгүй байхыг уриалсан билээ. Туркийн томоохон хотуудад газар нутаг тасдан авч тусгаар улс байгуулахыг санаархаж байгаа курдын ажилчны намын эсрэг тууштай тэмцэхийг засгийн газраасаа шаардаж байгаа юм.
Лид6 Энэ долоо хоногт АНУын ерөнхийлөгч Жорж Буш, Кубд худалдааны хориг арга хэмжээ авах болсоноо мэдэгдлээ. Тэрбээр, Кубд олон жилийн турш ноёрхосоор байгаа нэг дарангуйлагчийн дэглэмийг, ардчилалаар солих хүртэл хориг арга хэмжээгээ авсаар байх болно хэмээн хэлсэн юм.
Энэ долоо хоногийн эхээр хийсэн мэдэгдэлдээ АНУын ерөнхийлөгч Жорж Буш, “Би Куб орныг Фидел Кастрогийн дарангуйлалгүйгээр харахыг хүсэж байна. Кубд ардчилсан төрийг бүтээн босгох хүсэл нь ганцхан АНУ бус дэлхий нийтийн хүсэл юм” хэмээн хэлсэн байна. Мөн түүнчлэн ерөнхийлөгч Жорж Буш өнөөдрийн Куб улсыг “албадан хөдөлмөр хийлгэх шорон” гэж нэрлэсэн юм. АНУын, Кубд тавьж байгаа худалдааны хориг арга хэмжээг, тус улсын эрх баригчид эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, улс оронд нь тогтсон дэглэмийг хүч хэрэглэн бусниулж байгаа бүдүүлэг оролдлого хэмээн хэлсэн байна.
Цагаан Ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр, АНУын ерөнхийлөгч Жорж Буш “Би өнөөдөр энэ индэр дээрээс хөдөлмөр эрхлэх сонголтоо хязгаарлуулсан, үг хэлэх эрхээ хясуулсан ард түмний өмнөөс, өөрийн үзэл бодлыг эрхэмлэж амьдрахыг хүссэнийхээ төлөө хяхагдан хавчигдаж байгаа ард түмний өмнөөс үг хэлэхийг хүсэж байна. Өнөөдөр, арлын жижиг тэрхүү улсад ардчилсан хөдөлгөөнийг дэмжих цаг ирээд байна. Өнөөдөр Кубын ард түмэн, өөрсдийн эрх, эрх чөлөөний төлөө тэмцэн босох цаг нь болсон. Өнөөдөр Кубд, дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн тэрхүү нийгмийг бүтээн босгох цаг нь ирээд байна” хэмээн хэлсэн юм. Дашрамд хэлэхэд, Кубын комминуст дэглэмийн эсрэг үгээ хэлсэнийхээ төлөө эх орноосоо хөөгдсөн улс төрийн орогногчидыг АНУ гар тосон хүлээн авдаг билээ.
Лид7. 2007 оны 5 сарын 3 нд эцэг эхтэйгээ Португальд амарч байгаад ор сураггүй алга болсон Мадлен гэдэг ангил охины ДНК ийн олдоц охиныг алсан байж магадгүй гэж сэжиглэгдэж байгаа Роберт Мьюрэтийн гэрээс олдоо гэж цагдаагийн газрынхан мэдээлжэ байна.
Португалийн цагдаагийн газрын ажилтнууд Роберт Мьюрэтийн гэрт үзлэг хийх үед охины үс, нулимсний сорьц илэрчээ. Энэ нь охин алга болсоноос хойш 25 өдрийн дараа Мадлен охины эцэг эхийн түрээслэн авч байсан машинаас илэрсэн сорьцтой яв цав таарч байгаа юм байна. Цагдаа нар эцэг эх нь охиноо хороож, дараа нь цогцосыг нь түрээсийн машинаараа зөөж амралтын газараас холгүй булсан гэж сэрдэж байгаа юм. Өнөөг хүртэл охиний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй бус байна..Мадлен охины ээж Кейт Маккан төрсөн охиноо хороосон хэрэгт сэжиглэгдсэнээсэ хойш анх удаа Португалийн телевизэд яриллага өгчээ.
ЭНЭ ӨДӨР
1838 оны энэ өдөр Францын хөгжмийн зохиолч Жорж Бизе мэндэлсэн байна.
1881 оны энэ өдөр Испаний зураач Пабло Пикасо мэндэлж байжээ. Тэр 91 нас сүүдэр хүрэхдээ 1885 уран зураг, 1228 уран баримал бүтээжээ.
1955 оны энэ өдөр АНУ ын Таппан компани богино долгионы цахилгаан зуухыг анх удаа зах зээлд гаргаж худалджээ. Хамгийн анхны богино долгионы зуух 1200 долларын үнэтэй байжээ.
1990 оны энэ өдөр оросын телевизээр Поле Чудес буюу Гайхамшигийн талбай нэвтрүүлгийн анхны дугаар гарсан байна. Анхны дугаарыг нь сэтгүүлч Влад ЛИСТЬЕВ хөтөлсөн байна.
2003 оны энэ өдөр ЮКОС компаний захирал Михаил Кодорковский баривчлагджээ. Түүнийг хууль бус аргаар их хэмжээний хулсы хөрөнгийг өөрийн болгосон гэж оросын хууль сахиулах байгуулагынхан буруутгадаг юм.
Өнөөдөр оросын холбооны улсад гаалийн ажилчидын баярын өдрийг тэмдэглэж байна.

Үдшийн мэдээ
Лид 1 Диана гүнжийн үхэлтэй холбоотой бас нэгэн шуугиан тарих баримт гарч ирлээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн танхимд өгсөн гэрчийн мэдүүлэг, Диана гүнжийн амийг хорлох гэсэн зохион байгууллалттай гэмт хэрэг байсан гэх сэжгийг үгүй хийх юм.
Диана гүнжийн хөлөглөсөн мерседес маркийн машиныг Парисын нүхэн гарц руу орох үеэр хар өнгийн нэгэн суудлын тэрэг, зам хөндөлдөж хурдыг нь сааруулахыг оролдож эхлэсэн гэнэ. Энэ тухай мэдээллийг гэрч Оливиер Партауче Лондон хотод болж байгаа шүүх хурлын танхимд, Парисаас интернет сүлжээгээр холбогдон өгсөн байна. Гэрч Оливиер Партауче “Би дуудлагаар жолоочын ажлыг хийдэг байсан. Тэгээд Парисын Понт Алмагийн нүхэн гарцын аман дээр үйлчлүүлэгчээ хүлээн зогсож байтал мерседес маркийн машин маш хурдтай орж ирсэн. Гэтэл мерседес маркийн машин урд хар өнгөтэй Форд Мондое загварын машин, харин нэг мотоцикл ижил хурдтай яг зэргэлдээ нь давхиж байсан юм. Харсаар байтал тэр хар машин, мерседес маркийн машины замыг хааж хурдыг нь сааруулахыг оролдож байсан ” гэж Лондонд болсон Шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгчээ. Диана гүнжийг папарци зурагчдаас зугтах зорилгоор хурд хэтрүүлж яваад осолдсон гэх таамаг байдаг юм. Энэ таамгийг батлах хамгийн чухал мэдүүлгийг хөлсний жолооч Олибиер өгчээ. 1997 оны 8 сарын 31нд болсон машины ослын дараа Оливиер гэрчийн мэдүүлэгийг тухайн үед Парисын замын цагдаад өгч байжээ. Гэрчийн мэдүүлгээс харахад мотоциклтэй залуу мерседес маркийн машины зургийг дарахаар улайрсан нь илт байсан гэнэ. Одоогийн байдлаар Лондонгийн цагдаа, найман папараци зурагчинг сэжиглэн баривчилаад байгаа бөгөөд 4ыг нь Диана гүнжийн үхэлд буруутган хэрэг үүсгээд байгаа юм байна.
Лид2. Манай дэлхийн хамгийн том иргэний агаарын тээврийн Airbus А 380 онгоц Сингапураас Сидней хотыг зорьж анхны арилжааны аялалаа хийлээ.
Сингапурын иргэний агаарын тээврийн компани одоогоос 18 сарын өмнө энэ онгоцыг захиалсан бөгөөд бараг 10 аад хоногийн өмнө л захиалсан онгоцоо хүлээн авсан юм. Шинэ Эйрбус онгоцны тийзийг интернэтээр дуудлага худалдаагаар зарсан юм. Нэг тасалбарын үнэ 560 аас зуун мянган доллар хүрсэн байна. Нэгэн зэрэг 850 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай Эйрбус онгоцоор 450 хүн Сингапураас Сидней рүү ниссэн байна. Эйрбус компани энэ онгоцыг үйлдвэрлэхэд 8, 5 тэрбум доллар зарцуулж, ашиглалтад өгөх хугацаагаа хоёр ч удаа хойшлуулж байлаа. Сингапур дахь Би Би Си ийн сурвалжлагчын мэдээлснээр онгоц цагийн хуваарийн дагуу Сингапурын олон улсын нисэх буудлаас хөөрсөн байна. Нислэг хэвийн үргэлжилж Сиднейд газардлаа гэж нисэх багийн ахмад газар руу дамжуулжээ. Эйрбусын гол өрсөлдөгч Боинг компани ч бас олон мянган хүн тээвэрлэх боломжтой ДРИМ ЛАЙНЕР ийг зохион бүтээх ажилдаа ороод байгаа юм. Жил зургаан сарын дараа Боинг компани Дрим лайнер онгоцыг ашиглалтад өгөх юм.
Лид3. Хатагтай Кондализа Райсыг үг хэлж байхад нь улаан будаг цацжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализай Райсийг үг хэлж байхад нь америкийн гадаад бодлогийг шүүмжилж, дайн тулаан хийж байгааг эсэргүүцдэг хөдөлгөөний нэгэн гишүүн халдсан байна. Танхимд байсан нэгэн эмэгтэй Кондализа Райсын нүүр лүү улаан будаг цацаж, чиний гар цусанд будагдсан гэж хашгирчээ. Энэ үед хамгаалагчид Иракт явуулж байгаа цэргийн ажиллагааг эсэргүүцэгчидийн дуу шуугианыг намдааж тайвшруулах гэж оролдсон байна. Хэдийгээр Кондализа Райс маш таагүй байдалд орсон ч өөртөө итгэлтэй байж бэлтгэсэн илтгэлээ уншиж дуусгажээ.
Лид4 Өчигдөр АНУ ын Флорида дахь сансрын буудлаа олон дахин ашиглах Шаттлл хөлөг хөөрсөн билээ. Шатлл хөлөг хөөөх үед түлшний савын бүрхэвчид нь гэмтэл гарч осолдох шалтгаан нь болж байсан юм. Нислэгийг удирдах төвьийнхэн өчигдөр амжилттай хөөрсөн Шаттлл хөлөгт ямар нэгэн гэмтэл учраагүй гэж мэдээлсэн байна.
Шатлл хөлөг хөөрсний дараа ямар нэгэн гэмтэл гарсан эсэхийг сэтгүүлчид төдийгүй мэргэжилтнүүд ч бас сонирхож байсан юм. Шатлл хөлгийн багийнхан дэлхийн тойрог замд гарсан хойноо хөлгийнхөө гадаргуугийн зургийг авч нислэгийг удирдах төв рүү илгээсэн байна. Өнөөдөр Шатлл Дисковери хөлөг олон улсын сансрын станцтай улаанбаатарын цагаар 22 цагт холбогдох юм байна. Шатлл хөлгийн баг олон улсын сансрын станцид 10 хоног ажиллахдаа таван удаа задгай сансарт гарч ажиллана.

2007-10-24

Дэлхийн мэдээ 2007 10 24 Лхагва гараг

Лид1 Иран цөмийн хөтөлбөр хариуцсан шинэ хүн томилсон. Тэрбээр, “манай улс цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улсын төлөөлөгчидтэй ярилцахад хэзээд бэлэн байна” гэж мэдэгдсэн байна.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хариуцан аваад удаагүй байгаа Саиед Жалили, Европийн Холбооны цөмийн хөтөлбөрийн элч Жавиер Соланатай Ромд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцсан юм. Ромд болсон уулзалтын дараа, Жалили “манай улс, Европийн Холбоотой Ираны цөмийн асуудлаар хамтран ажиллах шинэ гарц хайж байгаа бөгөөд Европийн Холбоо болон Иран хоорондын харилцааг сайжруулхад ихээхэн анхаарч ажиллаж байгаа” хэмээн мэдэгдсэн билээ. Харин Европийн Холбооны элч Солана, “Бидний энэ удаагийн уулзалт яриа хэлэлцээр нааштай эерэг уур амьсгалд болж өнгөрсөн. Бид ирэх 11р сард ахин уулзахаар тохиролцсон” хэмээн хэлсэн юм. Ираны цөмийн хөтөлбөр хариуцсан шинэ хүн болох Жалили нь, өнгөрсөн амралтын өдөр үүрэгт ажлаа хүлээн авсан бөгөөд тэрбээр “Цөмийн асуудлаар баримтлаж байгаа одоогийн бодлогыг бид өөрчлөхгүй” гэдгээ хэлсэн.
Лид2 Энэ долоо хоногт Туркийн засгийн газар, Курдын Ажилчдын Намын босогчдыг дарах зорилгоор, Иракийн Хойд бүс нутаг руу цэргээ оруулсан. Энэ явдалтай холбогдуулан Иракийн засгийн газар нэгэн мэдэгдэл хийсэн байна.
Ирак засгийн газар, Курдын Ажилчдын Намын босогчдын Ирак дах төвүүдийг хааж, өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах боломж олгохгүй гэдгээ мэдэгдлээ. Иракийн Гадаад хэргийн сайд Нури Малики, “Ирак Туркийн ард түмний эсрэг заналхийлж байгаа алан хядах үйл ажиллагааг үгүй хийхэд бүхий л талаараа хамтран ажиллах болно” гэдгээ хэлсэн байна. Өнгөрсөн 9р сард Туркид алан хядах ажиллагаа явагдаж Турк цэргүүдийн амь эрсдсэн юм. Энэ халдлагад Курдын Ажилчдын Намын босогчдыг буруутгаж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Туркийн парламент, Иракийн хойд хил руу цэргээ оруулах шийдвэрийг батласаны дараа, туркийн засгийн газар олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан юм. Иракийн ерөнхий сайд Ресеф Тайп Эрдоган, “Анхнаасаа Курдын Ажилчдын намын босогчдыг эх орондоо оргонох эрхийг нь өгсөн, Иракт хориг арга хэмжээ тавих асуудлаар ярилцаж байгаа” хэмээн хэлсэн байна.
Лид3. Пакистаны эксс ерөнхий сайд улс төрч Беназир Бхутогийн амь насанд халдах оролдлого дахин гарч болзошгүй байгаа талаар тусгай албаныхан сэрэмжлүүлэг мэдээлэл тараасан байна.
Беназир Бхутогийн амь насанд аюуд заналхийлэл ирсэн гэдгийг түүний өмгөөлөгч Фаруку Найку ч бас нотолсон байна. Беназир Бухто өөрийн өргөөндөө хэвлэлийнхэнийг хүлээн авч уулзахдаа өөрийнх нь амт насанд хэзээ хаана халдах болно гэж алан хядагчид заналхийлсэнийг дурьдаагүй байна.Пакистаны засгийн газрынхан ч бас энэхүү заналхийлэлийг мэдэж байгаа гэнэ. Хэдийгээр амь насанд нь халдах заналхийлэл ирж байгаа ч Бенакри Бхуто сонгуульд өрсөлдөх бодлоо орхихгүй гэж хатуу мэдэгджээ. Гэхдээ ойрын үед Беназир Бхуто олон нийтийн ажилд оролцохоос түдгэлзэж, төлөвлөсөн зарим нэг ажлаа хойшлуулах шийдвэг гаргасан байна. Беназир Бхутог 10 сарыйн 18-нд Пакистаны Карачи хотод ирсэн өдөр түүний аминд халдах оролдлого гарч байсан билээ.Алан хядагчид өөрсдийн байгаагаа болгосон Беназир Бхутогийн аминэд хүрч чадаагүй ч дэлбэрэлт үйлдэж энгийн номхон 139 хүнийг хороосон юм. Бенакир Бхутогийн амь насыг хороохоор Талиба, Аль Кайда алан хядагч бүлэглэлтэй холбоо сүлбээтэй этгээдүүд оролдож байна гэж Пакистаны хууль сахиулагчид таамаглаж байгаа юм.
Лид4. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш ой хээрийн түймэрт автаад байгаа Калифорни мужын Лос Анжелос, Сан Диего, Санта Барбара хотуудад онц байдал зарласан байна.
Одоогийн байдлаар Калифорни мужид нийтдээ 81 га газар түймэрт автаад байгаа юм. Түймэрийн галд орон сууцны 1300 байшин барилга шатжээ. Калифорин мужын амбан захирагч Арнольд Шварцнегерийн хэлснээр бол одоо түймрийн голомттой бүс нутагт 68 мянган хувийн байшин байдаг юм байна.Эдгээр байшингууад гал авалцахад тун ойрхон байна. Калифорни муж нь далайн эргийн муж боловч энд хуурай бүгяим цаг агаар сүүлийн өдрүүдэд үргэлжилж байгаа нь түймрийг цурманд оруулахад бэрхшээл учруулж байна. Утаанаас болоод үзэгдэх орчин маш муу байгаа юм байна. Лхагва гарагийн өглөөний байдлаар гамшигийн бүсийг нэг сая хүн орхин явжээ. Орон гэрээ орхин явсан хүмүүсийн дотор Холливуудын од Мэл Гибсон, Шон Пенн нар байгаа юм. 10 сарын 23 нд гал түймэртэй тэмуэж байсан нэг хүн нас баржээ. Бас 16 гал унтраагч түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байна. АНУ ын засаг захиргаа гал түймэрийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхийн тулд төсвөөс нэмж мөнгө гаргах болсон байна. Мексик америкийн хил дээр алба хааж байгаа Үндэсний Гвардын цэргүүдийг ч Калифорни муж руу илгээсэн байна. Калифирни мужын Сан Диего хотоос ойрын үед дахин 500 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна гэж тус хотын эрх баригчид үзэж байна. Гал түймэрийн хамрах хүрээ тэлсээр одоо Мексикийн хилд ойртож байна. Калифорнигийн Малибугийн эрэг дагаад Холливуудын од Мэл Гибсон, Стинга, Барбары Стрейзанд, Ричард Гир, Пирс Броснан, Джеймс Кэмерон нарын хувийн сууц байдаг юм. Гамшигт нэрвэгдсэн мужид очитж байдалтай газар дээр нь танилцсан АНУ ын Калифорни мужын амбан захирагч Арнальд Шварцнегер энэ бол жинхэнэ гамшиг гэж хэлжээ.

ТОВЧ
Дагестаны Махачкала хотод өчигдөр орой нэгэн дэлгүүрийн гадаа байсан машинд бөмбөг дэлбэрчээ. Үүний уршигаар гудамжинд яьж байсан хоёр хүн шархадсан байна. Дэлбэрэлт болсон газар цагдаа нар үзлэг хийж байгаа бөгөөд дэлбэрэлт болохоос хэдхэн минутын өмнө гүйж яваа хүнийг цагдаа анзаарч харжээ.

Гүржийн Батуми хотод сөрөг хүчнийхэн парламетыг тарааж, ерөнхийлөгчийн албан тушаалыг байхгүй болгохыг уриалж жагсаал хийсэн байна. Энэ жагсаалд ойролцоогоор 6000 хүн оролцжээ. Гүржийн сөрөг хүчнийхэн 11 сарын 2 нд нийслэл Тбилиси хотод олон мянган хүнийг хамарсан томоохон жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Урдчилсан тоцоогоор Тбилиси хотод болох жагсаалд өнөөгийн эрх баригчидын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаа 100 мянган хүн Гүржийн өнцөг булан бүрээс ирэх юм байна.

Их Британий хийлч Дэвид Жулиц дэлхийн олон орноор аялан, гуламжинд хийл хөгжмөө тоглож явж мөнгө цуглуулжээ. Тэр хамгийн анх Лондон хотын метроны станцаас өөрийн аялалаа эхлэж байсан бол өнөөдөр америкийн Нью Йорк хотод аялалаа өндөрлөж байна. Түүний хэлснээр хамгийн өгөөмөр хүмүүс Лондонд байдаг бол хамгийн харамч хүмүүс Германчууд гэнэ. Дэвид Жулиц өөрийн бүх орлогоо бага орлоготой айл өрхийн хүүхдүүдийг хөгжмийн боловсрол эзэмшихэд нь зориулах юм байна.

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес нэг хүн хэдэн ч удаа төрийн тэргүүн болохоор сонгуульд оролцохыг зөвшөөрсөн заалтыг үндсэн хуулиндаа оруулах санал гарсан юм Үүнийгэсэргүүцсэн олон мянган оюутнууд Каракас хотод жагсаал хийжээ. Энэ үед цагдаа нгар жагсаалыг хүч хэрэглэн тараах гэж оролдсон байна. Венесэули йн парламент 12 сарын 2 нд үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэхм асуудлаар санал хураалт явуулах гэж байгаа юм.
Аргентины экс ерөнхийлөгч Фернандо де ла Руаг тавн хүний үхэлд холбоотой гэж сэжиглэж байна. Фернанда де ла Руаг төрийн өндөрлөгт байх үед 2001 оны 12 сард түүний бодлогийг эсэргүүцэгчидийн жагсаалын үеэр нас барсан хүмүүстэй холбоотой асуудал одоо сөхөгдөж байгаа юм байна. Фернандо де ла Руаг нь 1999 онд Аргетины ерөнхийлөгчөөр сонгогдож 2001 онд эдийн засгийн хямрал үүсэхэд албан тушаалаасаа огцорсон юм.

Лид5. АНУ ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтс, Чех улсад айлчлал хийж байна.
Чех, Польшид америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг суурилуулах төлөвлөгөө нь бодит амьдралаас урган гарсан гэж Роберт Гейтс Прага хотод байхдаа хэлжээ. Зүүн европт амеикийн пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг байрлуулах эсэх нь Иран улсаас их хамаарах болно. Хэрвээ Ираны эрх баригчид өөрсдийн зохион бүтээсэн байлдааны зориулалттай пуужингаа турших юм бол Чех Польшид бид пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг суурилуулах нь гарцаагүй гэж америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд нэмж хэлсэн байна. Пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж нь ОХУ ын эсрэг чиглээгүй, Зүүн Европыг пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжтэй болгох төслөөс орос улс ашиг олно гэж АНУ ын батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Түүнээс гадна пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг ашиглах үед оросын мэргэжилтнүүдийг ажиллуулж болох юм гэдэг санал гаргажээ. ОХУ ын гадаад хэргийн яам, ОХУ ын батлан хамгаалахын яам хамтарсан мэдэгдэл гаргаж америкийн энэ саналыг судлаж үзэх боломжтой юм гэж мэдэгджээ. Гэхдээ одоогоор Америкийн засгийн газар ОХУ ын талд албан ёсоор энэ саналыг тавиагүй байгаа юм байна.

Лид6 Энэ сарын 21 нд Курдын зэвсэгт бүлэглэлийнхэн Туркийн цэргийн найман албан хаагчыг олзолсон билээ. Тэгвэл олзлогдсон цэргүүдийн дүрс бичлэг, гэрэл зургийг Евфрат мэдээллийн агентлаг тараасан байна.
Бельгид төвтэй Евфрат мэдээллийн агентлаг нь Курдын ажилчны намын албан ёсны мэдээллийн хэрэгсэл гэж тооцогддог юм. Олзны цэргүүд эсэн мэнд энхи тунх байгаа нь энэ бичлэгт харагдаж байна. Үзэгч танд сануулахад өнгөрсөн амралтын өдрүүдэд Турк Иракын хил дээр зэвсэгт мөргөлдөөн болж нийтдээ 12 цэрэг адагдаж, 16 цэргийн албан хаагч шархадсан юм. Мягмар гаригт Туркид зэвсэгт зэвсэгт мөргөлдөөний үеэр нас барсан 12 цэргийг сүүлчийн замд нь үджээ. Туркийн жирийн иргэд салан тусгаарлах үзэлтэй Курдын ажилчны намын үйл ажиллааг бүр мөсөн зогсоож зэвсэгт дайчидыг нь устгахыг шаардаж байна. Турк улс Иракын хойд хэсэг рүү өөрийн цэргээ оруулахад бэлэн байгаа байгаа цэргүүд нь дээд удирдлагаасаа тушаал л хүлээж байна. АНУ, Иракын засгийн газар хамтарч яарч сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргахгүй байхыг уриалсан юм.
Лид7 Ирэх 11 сарын 8 ний өдрөөс эхлэн Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад зорчих виз авах журам өөрчлөгдөж байна.
Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсад зорчих виз авахын тулд виз мэдүүлэгч өөрийн биеэр Их Британий элчин сайдын яамны харъяа консулын газар ирж цээж зурагаа авахуулж, бас хурууны хээгээ тусгай мэдээллийн санд үлдээх юм байна.Үүнээс өмнө жирийн иргэд Их Британий виз авахын тулд аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг агентлагаар дамжуулан бичиг баримтаа өгч болдог байсан юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр визийн шинэ журам нэвтэрснээр Их Британид ирэх гадаадын иргэдийн тоо эрс буурах бололтой. Виз хүссэн хүн бүрт олгох болно гэж Их Британий консулын газрынхан баталгаа гаргаж чадахгүй гэнэ.
Энэ өдөр
1857 оны энэ өдөр Англи улсын Шефиллдэд дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн клуб байгуулагджээ.
1935 оны энэ өдөр Кремлийн цамхагийн оройд улаан таван хошуу байрлуулжээ.
1939 оны энэ өдөр АНУ-ын Делавер мужын Уилингтон хотод дэлхийд анх удаа нийлэг эдээр хийсэн оймс худалдаанд гаргажээ.
1945 оны энэ өдөр НҮБ-ийн дүрэм хүчин төгөлдөр үйлчлиж эхэлсэн байна. НҮБ-ын дүрмийг 1945 оны 6 сарын 26-нд Сан Францискогийн олон улсын хурлаар баталж байсан юм.
1964 оны энэ өдөр Замби улс тусгаар тогтнолоо зарласан байна.
Үдшийн мэдээ
Лид1. Холбооны Бүгд Найрамдах Герман улсад одоогоос олон зуун жилийн өмнө баригчдсан эртний сүмийг өр газар руу нүүлгэн шилжүүлэх маш чимхлүүр гэж хэлж болох ажлыг гүйцэтгэж байна.
660 тонн жинтэй сүмийн барилгийг одоо байгаа газраас нь даруй 12 км ийн алсад нүүлгэн шилжүүлэх болсон шалтгаан нь одоо сүм байгаа газар их хэмжээний нүүрсний орд газар илрүүлсэн юм байна. Иймээс газрын хэвлийд байгаа байгалийн баялагийг түшиглэн уурхай байгуулахын тулд газар дээр нь баригдсан сүмийг заавал нүүлгэх болжээ. Ингэхдээ түүхийн нандин дурсгал болсон сүмийн барилгийг эвдэж нураалгүйгээр өөр газар руу нүүлгэж байгаа нь энэ юм. Сүмийг нүүлгэхийн тулд тусгай тоног төхөөрөмж ашиглаж байгаагаас гадна 200 модыг огтолж хоёр гүүр барьжээ. Сүмийг нүүлгэхэд хэдий хэмжээний зардал гарсаныг мэдээлээгүй байна. Мэдээж уурхай нээснээр сүмийг нүүлгэсэн зардалаа нөхөж олж чадна гэж тооцоолсон нь ойлгомжтой юм.
Лид2. 13 р зууны үеийн Коран судрыг Лондон хотын Кристи дуудлага худалдааны төвд 1,14 сая фунт стерилинг буюу 2,32 сая америк доллараар зарсан байна.
Дуудлага худалдаагаар зарсан Коран судрын сургаалийг нь алтан үсгээр, харин тайлбарыг нь мөнгөн үсгээр бичжээ. Коран судрыг худалдан авсан хүн өөрийгөө олонд зарлахыг хүсээгүй байна. Лондон хотод болсон энэ дуудлага худалдаанд лалын шашны эд өлгийн зүйлс, энэтхэгийн дүрслэх урлагийн бүтээлүүдийг зарсан юм. Нийтдээ 5,9 сая фунть стерлинг буюу 12 долларын эд зүйлсийг борлуулжээ.
Лид3. Олон улсын сансарын станцаас шинээр зохион бүтээсэн хөлөг 14 хоногийн хугацаатай сансарт ажиллахаар Кэннидигийн сансарын төвөөс амжилттай хөөрсөн байна.
Насагийн цаг уурын мэргэжилтэн цаг агаар таагүй байна гэж анхааруулсан хэдий ч хөлөг орон нутгийн цагаар 11цаг 38 минутанд хөөрчээ. Хөлгийн чадварлаг долоон хүний бүрэлдэхүүнтэй багийнхан сансарын станцад Хармони нэрт тэрминалыг суурилуулах юм байна. Хармониг Италид зохион бүтээсэн бөгөөд суурилуулалтын үйл ажиллагааг италийн сансарын хөлгийн нисгэгч, мэргэжилтэн Фаул Нисполи удирлах юм. Энэхүү тэрминал нь 14тонн жинтэй, 7метр урт, 4.6метрийн өргөнтэй ажээ. Хармони тэримналыг суурилуулах зорилготой энэ нислэг нь Олон улсын сансарын станц дахь Европын сансарын агентлагын сүүлийн хэдэн сарын шургуу ажлын үр дүнгийн эхлэл болсон сансарын нислэг болж тэмдэглэгдсэн байна.

Лид4 Хүн яагаад стрессд ордог вэ мөн түүнчлэн яагаад сэтгэцийн өвчтэй болдог вэ гэх асуултын хариултыг олохоор АНУын эрдэмтэд судалгаа хийсэн байна.
Хүн яагаад стрессд орж, сэтгэцийн өвчтэй болдог вэ гэсэн асуултын цогц хариултыг олохоор АНУын эрдэмтэд 35 хүнд иж бүрэн судалгаа хийж үзсэн байна. Тус судалгаанаас харахад, байнгийн ууртай байж, уйтгар гунигт автдаг хүн сэтгэцийн өвчтэй болоход ганц хуруу дутуу байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл хүн сэтгэцийн өвчтэй болоход нойрны дутмагшилаас гадна уур уцаар, уйтгар гуниг хамгийн их үүрэг гүйцэтгэдэг байна. АНУын эрдэмтэд энэ дүгнэлтийг гаргахын тулд уурлаагүй байх үеийн тархины бичлэг болон уурлаж гунигласны дараах тархины бичлэг мөн түүнчлэн тархины цусан хангамж гээд бүхий л төрлийн судалгааг хийж үзжээ. Энэ бүгдийн эцэст, хүн уурлахгүй байхын тулд мөн түүнчлэн, уурнаас хоромхон зуурт өөрийгөө ангижруулахад сэтгэл оюунаа тайвшируулах дасгалыг байнга хийх хэрэгтэй гэнэ. Үүний хамгийн шилдэг арга нь бясалгал гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд барууны орнуудад бясалгалаар хичээллэх нь түгээмэл үзэгдэл болсон байна.

Лид5. Леонарда Да Винчийн алдарт Мона Лиза зургийн эх хувилбар нь, эхэндээ хөмсөг, сормуустай байсан гэсэн таамгыг Францын зохион бүтээгч дэвшүүлж байна. Тэрбээр, сайхан инээмсэглэлт Жокандагийн зурганд дижитал скан хийж үзсэний дараа энэхүү дүгнэлтэнд хүрчээ.
Амьд мэт бүтээгдсэн Мона Лиза нь гайхамшигт инээмсэглэл, нууцлаг харц, өөрийн бүтээгдсэн түүх гэх зэрэг олон зүйлээрээ урлагийн ертөнцөд алдартай билээ. Францын зохион бүтээгч Паскал Котте, 240 мегапикселийн дижитал сканыг ашиглан Мона Лизагийн нүүрний үсийг тодруулан гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Леонарда Да Винчи тус бүтээлээ туурвихдаа, Мона Лизагийн нүүрний үсийг ч үлдээлгүй зурахаа мартаагүй юм байна. Олон жилийн нухчаанд, Мона Лизагийн нүүрний үс, хөмсөг, сормуус нь арилж үгүй болсон гэнэ. Котте, гурван жилийн өмнө Луврын музейн лобарторит Мона Лизагийн зургийг өндөр хүчин чадалтай төхөөрөмжөөр хуулбарлан авсан бөгөөд тус бүтээл дээр 3000 цагийн турш дүн шинжилгээ хийж үзжээ. Мона Лиза дээр хийсэн дүн шинжилгээгээ, Сан Францискогийн Метреоны урлагийн музейд дэлгэн тавьсан байна.