2007-01-29

КАРРИНЫ ШӨЛӨНД ОРОХ УУ


Японы Йокагама хотод карри амтлдагчны музей ажилладг байна.Карри бол энэтхэгээс гаралтай хоол амтлагч. Гэвч япончууд энэ амтлагчыг хүнсэндээ хэрэглдээд 60 гаруй жил болжээ. Одоо карри япончуудын хамгийн дуртай хоол амтлагч нь болоод байна. Каррины музейд зочилсоноор та энэхүү хоол амтлагчыг хэрхэн бэлтгэдэгээс эхлээд ямар төрлийн хоолонд хэрэглэвэл илүү тохиромжтойг сайн мэддэг болно. Музйен дэргэд карритай халуун хоолоор үйлчилдэг ресторан ажилладаг. Ходоодоодоо баярлуулсаныхаа дараа каррины шөлөөр биеэ угааж болно.Каррины шөлөнд орсоноор хүний арьс толигор зөөлөн болж, бас цусны эргэлт сайжирдаг гэж япончууд ярьцгаадаг.

ХАНЫН ЦААСНЫ ТУХАЙ ХЭДЭН ҮГ

ХЗаримдаа таны залхуу хүрч, ажил хийх хүсэл хаашаа ч юм бэ алга болдог уу, Бас үе үе толгой чинь өвддөг үү? Энэ бүхний буруутан нь танай гэрийн, ажлын өрөөний тань ханын цаас байж магадгүй. Жишээ нь ажлын өрөөний ханын цаас цайвар ногоон өнгөтэй бол зохимжтой. Харин унтлагын өрөөнийханы цаас цэнхэр туяатай, хүүхдийн өрөөнд шаргал өнгө давамгайлсан ханын цаас илүү тохиромжтой юм байна. Үүнээс гадна ханы цаасны найрлага хүний сэтгэл санаа, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Хулдаасан ханын цаас нь ханны өө сэвийг дсайн дардаг. Бас чийгтэй алчуураар цэвэрлэж болдог ч цинк, ацетон гэх мэт химийн бодис их хэмжээгээр агуулагддаг тул та тасалгааны цонхоо нээхгүй олон хоног болох юм бол ухаан алдаж унаж ч мэднэ. Ер нь ханын цаас зузаан байх тусам химийн хорт бодис ялгаруулах хэмжээ нь их байдаг. Та ханы цаас сонгохдоо үнэрлээд үзээрэй. Чанар муутай ханын цаас хурц үнэртэй байдаг. Хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхгүй, чанар сайтай ханы цаасны баглаа боодол дээр таны харж байгаа эдгээр тэмдэгүүдийг тавьсан байдаг юм.

ГЭРЭЛ ГЭГЭЭГ ХҮСЭЖ БАЙНА

Орон сууцны хамгийн гэрэл гэгээ муутай газар нь үүд хавьцаа байдаг. Байгалийн гэрэл бараг шууд тусдаггүй тул өдөр шөнөөс үл хамаарч заавал гэрэл чийдэн заавал асаахад хүрдэг. Үүдний хонгилд 75 вт-ийн хүчин чадалтай чийдэн байхад хангалттай. Эсвэл чийдэн, тодорхой нэг л чигт тусдаг жижг гэрэлтүүлэгч тавьж болно. Үүдний өрөөний талбайн хэмжээнээс хамаарч та ямар хүчин чадалтай чийдэн хэрэглэхээ тооцоолоорой. Зочины, унтлагын өрөөнд 100 вт-ийн хүчин чадалтай чийдэн хангалттай. Гэрийн эзэгтэй нар гал тогооны өрөөндөө өдрийн ихэнхи цагийг өнгөрүүлдэг болохоор гэрэлтүүлэгт нь анхаараарай. Гал тогооны тавилга, ханын шүүгээний доод хэсэгт, бас усны цоргоны орчимд оройн цагаар гэрэл муу тусдаг. Иймд эдгээр газруудад бага хүчин чадалтай нэмэлт чийдэн тавих хэрэгтэй. Угаалгын өрөөнд таазнас өлгөсөн ганц чийдэн хангалтгүй байдаг. Толины ойролцоо, жижиг гэрэл нэмж тавих юм бол гэрэлтүүлэг 2 дахин нэмэгдэнэ. Ширээний чийдэн зүн гар талд байрдах ёстойг сургуулийн насны бүх хүүдүүд мэднэ. Гэхдээ ширээний чийдэнгийн хүчин чадлыг сонгохдоо та анхаараарай. Ширээний чийдэнгийн хүчин чадал нь 75 вт-аас хэтэрч болохгүй юм байна.

МЭДЭЭНИЙ ТЕКСТ - ОРОС ЧАНАР МОНГОЛД

Хиам гэдэг үг турк хэлний кулбасты гэдэг үгнээс гаралтай юм байна. Кулбасты гэдэг нь чанасан мах гэсэн утга илэрхийлдэг байна. Бас өөр нэг хувилбараар бол орос хэлний колобок буюу өнхрүүш гэдэг үнээс гаралтай байж магадгүй гэж үздэг. Эртний Грек, Валилон, Хятад, Оросын сурвалж бичигт хиамны тухай цухас дурдсан байдаг. Ингээд бодохоор хиам үнэхээр эртний хүнсний бүтээгдэхүн гэдэг нь ойлгомжтой байгаа биз. Монголчууд ч гэсэн хиамыг оросуудаас л мэддэг болсон. 1709 онд Оросын Петербург хотод германчууд химаны үйлдвэр нээж байжээ. Углич хотоос ирсэн германчууд энэ үйлдвэрийн эзэд байсан бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүнээ Углиц гэж нэрлэж байжээ. Зөвлөлт засгийн үед хиам гэдэг хамгийн эрэлт ихтэй, олддоггүй хүнсний бараа байсан гэдэг. Дэлхийд хамгийн түгээмэлд байдаг хиамны төрөл бол чанамал хиам. Чанамал хиамны гол түүхий эд нь давсалж амталсан мах бөгөөд 80 хэмийн халуунд чанадаг байна. Чанамал хиам 10-15 хувийн уураг, 20-30 хувийн тослогтой байдаг. Түүнээс гадна 100 грамм чанамал хиаманд 220-310 килокалори илчлэгтэй. Харин утсан хиам үйлдвэрт хэрхэн хийдэг нууцыг танд задлая. Эхлээд махыг нь чанаад дараа нь утдаг. Чанамал хиамтай харьцуулах юм бол арай илүү амтлагч ихтэй байда. Утлагатай хиам 10-17 хувийн уураг, 30-40 хувийн тослогтой байдаг бөгөөд 350-410 ккалори илчлэгтэй. Айд бүрийн баярын ширээг чимдэг, бас зүгээр л үдийн хоолны үед бутерброд хийж иддэг хиамны тухай товч өгүүлэхэд ийм байна. Харин одоо хиамыг хэр удаан хадгалах ёстойг мэргэжлийн хүний үг хүргэе.
Яриа.
1709 онд Германчууд орост ирж хиам хийх аргыг зааж өгч байсан гэж дээр дурьдсан. Харин одоо оросууд монголд ирж хиам хийдэг хур их туршлагаасаа хуваалцаж эхэлжээ. Русские колбасы компани 2006 оны 12 сардз байгуулагджээ. Тус компани Монгол малын махаар орос технологиор хийсэн 13 нэр төрлийн хиамыг хэрэглэгчдэд санал болгож байна.

ТАРОГИЙН ХӨЗӨР

Та тарогийн хөзрийн тухай юу дуулж байсан бэ? Энэ бол олон зуун жилийн өмнө бий болсон мэргэ төлөг хийхэд зориулсан хөзөр юм. Мэргэ төлгө гэдэг нь цэвэр хүний сүсэг бишрэлтэй холбоотой тул дараах мэдээлэлд итгэх эсэхээ та өөрөө шийдээрэй. Тарогийн хөзрийн нууцыг нь зөв тайлж чадах юм бол ямар ч хүн өөрийн ирээдүйгэээ урьдчилан мэдэж болно гэж үздэг хүмүүс бий. Бас энэ мэргэ хийдэг энэ хөзрийн нууыг тайлсан хүн төмрийг алт болгон хувиргах жорыг мэддэг болно гэж эртний домогт өгүүлсэн байдаг. Бас дундад зууны үеийн шадар цэргүүд өөрсдийн нууцаа тарогийн хөзөрт нуусан гэдэг батлагдаагүй яриа баруун европын орнуудаар их тархсан байдаг юм. Тарогийн нууцыг танин мэдэх гэж сансар судлаачид, химичид, геометрийг шинжлэн судалдаг хүмүүс тасралтгүй мэрийсээр иржээ. Тарогийн хөзрийн хатан нь ямар нэгэн байгууламжын үүд хаалгыг илэрхийлдэг бол шидтэний зураг нь санаж сэтгэсэн бүх ажил бүтэмжтэй байхыг бэлгэддэг юм байна.

БАГЦ МЭДЭЭЛЭЛ

Нохой бүгдийг ойлгодог, хүнд ойлгомтойгоор хариу илэрхийлж чаддагүй гэж Изриалийн амьтан судлаачид мэдэгджээ. Тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тэд нохойны дуу авиаг судалсан байна. Нохой н хэлийг судалсаны дараа хүний 4 хөлт найз маш олон утга санаа илэрхийлж, олон өөр төрлийн хуцалт хийдэг гэж итгэлтэй хэлж байна.
Кофен хүний булчинг тайвшруулж, бас дулаацуулдаг гэнэ. Үүний ачаар хүний ядаргаа асар богино хугацаанд тайлагддаг байна. Биеийн хүч шаардсан хүнд ажил эрхлэхээс гадна бүхэл өдрийн турш компьютерийн өмнө сууна гэдэг тийм ч хялбар ажил биш. Өдөрт 2 аяга кофе уух юм бол алжаал ядаргааг багасгах үр дүнтэй Суугаа ажил хийдэг хүмүүст бас кофе хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий өтгөн кофе уух юм бол зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг. Иймд кофе уухдаа тунг нь тааруудах нь чухал юм байна.
Бельги улсад “Шөлний долоо хоногийг” 5 дахь удаагаа тэмдэглэж байна. Энэ жилийн шөлний баяр 1 сарын 13-20 өдрүүдэд болж байгаа юм. Эрүүл хүнсийг сурталчилахын тулд ийм арга хэмжээг зохион байгуулдаг гэж энэ үйл ажиллагааны гол эзэн тогооч Жан Пьер хэлжээ. Хүссэн хүн бүхэн түүний бэлтгэсэн ногоотой шөлийг амтлаж болох гэнэ. Тэрээр энэ жил 3000 литр шөл чанах болно гэж “Шөлний Долоо Хоног” баярын нээлтийн ажиллагааны үеэр тэр хэлсэн байна. Тогооч Жан Пьер шөл аягалж өгөхдөө хүний эрүүл мэндэд ямар ач тустай вэ гэдгийг нь тайлбарлах юм байна. Түүнчлэн шөлтэй хоолны хольц болгож зөөлөн талхаар дагалдуулж өгнө.
Өнгөрсөн онд 6 сая 700 мянган хүн Парисын. Төвд байрлах Эйфелийн цамхаг дээр гарчээ. Энэ нь мэдээллийг Францын нийслэл хотын гол бэлгэ тэмдэгийг арчилан хамгаалж байдаг компани тараажээ. 1889 онд цамхагийг архитекторч Александр Эйфель бүтээснээс хойш өнөөг хүртэл 230 сая хүн цамхагийн оройд гарч үзжээ. 1 мянга 665 ширхэг шатаар мацаж, эсвэл хурдны цахилгаан шатны тусламжтайгаар 324 метрийн өндөрт гараад Парис хотыг бүхэлд харах боломжтой юм. Өнгөрсөн онд Парист болсон гудамжны эмх замбараагүй байдлын дараа Франц улсад ирэх жуулчидын тоо эрс цөөрнө гэж мэргэжилтнүүд санаа зовниж байсан юм. Гэвч 2006 онд жуулчидын тоо 300 мянгаар нэмэгджээ. Ажлын өдрүүдэд Эйфелийн цамхагийг үзэхээр 30 мянган жуулчин ирдэг байна.АНУ-д шүүхийн ажилтан эмэгтэйг үнссэн өмгөөлөгчийг баривчилсан байна. Энэ жил 55 настай эрүүгийн гэмт хэргийг салбарт ажилладг өмгөөлөгч Ральф Крозьер гэгч эрийг олон нийтийн хэв журмыг зөрчсөн хэргээр саатуулагдсан байна. Тэрээр зуо сарын баярын өмнө, бүр тодруулах юм бол 12 сарын 22 өдөр Ватербер дахь шүүх байранд ажиллаж байсан шүүгч эмэгтэйд зул сарын баярын мэнд хүргэх зорилгоор үнэссэн юм байна. Шүүгч эмэгтэй санаандгүй сууж байтал үнэссэн өмгөөлөгчийн эсрэг гомдол гаргажээ. Хүн бүр л бие биендээ баярын мэнд хүргэж үнэсдэг шүү дээ. Миний эсрэг зарга мэдүүлэх нь утгаггүй хэрэг гэж өмгөөлөгч хэлсэн байна

БАГЦ МЭДЭЭ

Хятадын эрдэмтэд газар хөдлөлтийг урьдчилан мэдэх шинэ аргыг нээсэн байна. Гуанжу мужын судлаачид могойнуудыг 24 цагийн турш видео камерын тусламжтайгаар ажиглажээ. Газар хөдлөх гэж байгааг могой маш сайн мэдэрдэг болох нь тогтоогдлоо. Олон зуун км алсад болох гэж байгаа газар урьдчилан мэдэж, үүрээ орхин аюулгүй гэж үзсэн газар руу могойнүүд нүүдэл хийж байсан гэж Хятадын эрдэмтэд мэдэгдэж байна.

Эрдэмтэд янз бүрийн цаг үед бүтээгдсэн уран зохиол, дүрслэх урлагийн бүтээлүүдийг харьцуулан судалжээ. Тэдний энэ удаагийн судалгааны зорилго нь дэлхийн ихэнхи улс орнуудад нарийхан бэлхүүстэй эмэгтэйг үзэсгэлэнтэй гэж үздэгийн шалтгааныг нь тогтоох явдал байжээ. Судалгааны багийнхан Орос, Энэтхэг, Хятад, Европын орнуудын 345 мянган урлагийн бүтээлийг ажигласан юм байна. Өөр хоорондоо харилцаа холбоо муутай байсан соёл иргэншилүүдэд эмэгтэй хүний гоо сайхныг үнэлэх үнэлэмж нь ижил байгаа нь тодорхой болжээ. Нарийн бэлхүүстэй эмэгтэйчүүд эрүүл, бас хүүхэд төрүүлэх чадвартай гэдгийг нотолгоо юм байна. Эмэгтэйчүүдийн хувьд биеийн галбир нь хүүхэд төрүүлэх үйл явцад нь нөлөөлдөг байсныг анагаах ухаан сайн хөгжөөгүй байсан дундад зууны үед хүмүүс мэддэг байсан нь оньсого хэвээр үлджээ.
Хуурамж евро
Европын холбооныхон сүүлийн хагас жилд илрүүлсэн хуурамж мөнгөн дэвсгэртүүдийг тоолжээ. Тэд 365 мянган хуурамж еврог илрүүлсэн юм байна. Тэдний ихэнхи нь 50 еврогийн дэвсгэрт юм байна. Харин 100 дэвсгэртийн еврог гэмт этгээдүүд хуурамчаар хийх нь харьцангуй цөөн байдаг ажээ. Сүүлийн үед 20 еврогийн дэвсгэртийг хуурамжаар үйлдэх чиг хандлага ихсэж байгаа юм байна. Гэмт этгээтүүд том дэвсгэртийн мөнгийг хуурамчаар үйлддэггүйн гол шалтгаан нь ихэнхи хүмүүс өгндөр үнэтэй бараа худалдан авахдааа төлбөрийн картаар гүйлгээ хийдэгтэй холбоотой гэж банкны ажилтнууд тайлбарлаж байна.

САНААНД ОРОМГҮЙ ЗАН ААШ

Голивудын одод заримдаа санаанд оромгүй үйлдэл, зан ааш гаргадаг байна. Баг, Эйсвентура зэрэг киногоороо олны танилболсон жүжигчинЖим Керри саяхан нэгэн уушны газар аяга кафе уугаад гарахдаа зөөгчид цайны мөнгө гээд 1500 доллар өгсөн байна. Балмагдсан зөөгч цагдаа дууджээ Цагдаа нар дуудлагын дагуу ирж Жим Керриг энэ үйлдэлийг хийхдээ эрүүл саруул ухаанаар хандсан эсэхийг нь тодруулсан байна. Харин сэтгэл зүйчд эрүүл хүн яав ч ийм үйлдэл хийхгүй гэж үзэж байна. Сандра Баллок шүдний эмчийн өрөмний чимээг сонсох дуртай гэнэ. Жүжигчин маань амны хөндийн эрүүл мэнддээ маш их анхаардаг бөгөөд бараг өдөр бүр шүдний эмчид үзүүлдэг байжээ. Ийнхүү яагаад ч нэг л мэдэхэд шүдний эмчийн өрөмний дүнгэнэсэн дууг сонсох хоббитой болсон байна. Шүдний өрөмний дуу чимээг сонсохын тулд тэрээр зүсээ хувилган шүдний эмнэлэгт сувилагчаар ажилд оржээ. Харин жүжигчин Жони Дэф алиалагчид үнэн голоосоо дургүй. Цуврал аллага үйлддэг алуурчидаас бас энэ шинж тэмдэг ажиглагддаг гэж сэтгэл зүйчид хэлсэн байна. Николь Кидман нисдэг бүх зүйлээс айдаг. Шувууд нүдийг нь хатгаж эрвээхэй хамарт орчих вий гэж тэр үргэлж айдаг байна. Николь Кидман энэ айдасаа эмчлэхийн тулд сэтгэл зүйн төвд байнга очдог байна. Жүжигчин Жорж Клуни ганцаардалаас ухаангүй айдаг байна. Саяхан түүний дотны найз нв хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд сэтгэл зүйч нь түүний сэтгэл санаа нь тогтворгүй бол ганцаардалд орох вий эж санаа зовж байна.

2007-01-20

ӨДӨРТ 30 МЯНГАН ХҮН ЗОЧИЛДОГ ЭЙФЕЛИЙН ЦАМХАГ


Өнгөрсөн онд 6 сая 700 мянган хүн Парисын. Төвд байрлах Эйфелийн цамхаг дээр гарчээ. Энэ нь мэдээллийг Францын нийслэл хотын гол бэлгэ тэмдэгийг арчилан хамгаалж байдаг компани тараажээ. 1889 онд цамхагийг архитекторч Александр Эйфель бүтээснээс хойш өнөөг хүртэл 230 сая хүн цамхагийн оройд гарч үзжээ. 1 мянга 665 ширхэг шатаар мацаж, эсвэл хурдны цахилгаан шатны тусламжтайгаар 324 метрийн өндөрт гараад Парис хотыг бүхэлд харах боломжтой юм. Өнгөрсөн онд Парист болсон гудамжны эмх замбараагүй байдлын дараа Франц улсад ирэх жуулчидын тоо эрс цөөрнө гэж мэргэжилтнүүд санаа зовниж байсан юм. Гэвч 2006 онд жуулчидын тоо 300 мянгаар нэмэгджээ. Ажлын өдрүүдэд Эйфелийн цамхагийг үзэхээр 30 мянган жуулчин ирдэг байна.

НАДАД ЦАЛИН ХЭРЭГГҮЙ ЭЭ


Эквадор улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Рафель Карегийн гаргасан хамгийн анхны зарлиг нь өөрийн цалингаа 3 дахин буруулах тухай байжээ. Ингэснээр Эквапорын ерөнхийлөгч сард 8000 биш, 4000 мянган долларын цалин авах юм байна. Сүүлийн үед гадаадын улс төрийн зүтгэлтэнүүд өөрсдийн эрх ямбанаасаа татгалзаж, цалин хөлсөө багасгах болжэ. Гэхдээ хэн нэгэн хүний дарамт шахалтгүйгээр, 100 хувь өөрсдийн санаачлагаараа ийм шийдвэр гаргаж байна гэж тэд онцлон тэмдэглэж байна. Үүнээс өмнө Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Италийн ерөнхий сайд Романи Проди нар өөсдийн цалин пүнлүүгээ 3 дахин багасгах тухай тогтоолд гарын үсэг зурсан юм.

2007-01-12

АЗЫН ДУГААР ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?

Манай өмнөд хөрш Бүгд Найрамдах Хятад Ард улсад саяхан гар утасны азын дугаарыг дуудлага худалдаагаар зарсан байна. Найм, есийн тоог хамгийн сайн сайхан бүхнийг илэрхийлсэн гэж тоо гэж хятадын ард түмэн үздэг юм. Үүрэн телефоны үйлчилгээ явуулдаг хятадын компани зургаан ширхэг наймын тоо дараалласан утасны дугаарыг дуудлага худалдаанд оруулжээ. Гар утасны азын дугаарыг 344 мянган юань-аар Наньчан хотын нэг иргэн худалдан авсан байна. Үүний дараа зургаан ширхэг 9-ийн тоо дараалсан утасны дугаарыг 132 мянган юань-аар зарагдсан байна. Дуудлага худалдааг зохион байгуулсан үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгч компани бүх орлогоо нийгмийн халалмж хэрэгтэй байгаа салбарт хандивлана гэж албан ёсоор мэдэгдсэн байна. 8-ийн тоо нь баян чинээлэг байдлыг бэлгэддэг бол 9-ийн тоо нь үүрд мөнх орших тэнгэрийн бэлгэ тэмдэг гэж хятадууд ярьцгаадаг. Сонирхуулж хэлэхэд хятадын гар утасны дугаарууд нь 11 оронтой байдаг юм байна.

НОХОЙТОЙ ДӨРВӨН ТАНКЧИН

Польшийн Бяла Ниска хотод “Нохойтой дөрвөн танкчин” телевизийн олон ангит киноны нэрэмжит гудамж байдаг гэнэ. Энэ кино 1966 онд бүтээгдсэн бөгөөд үзэгчидийн таашаалд нийцсэн киногоор олон удаа шалгарч байсан юм. Социалист дэглэмээр замнаж байсан бүх орны телевизээр энэ киног 1973 гэхэд үзүүлээд байсан юм. Чухамдаа 1973 онд л Бяла Ниска хэмээх жижиг хотын нэгэн гудамжыг “Дөрвөн танкчиных” гэж нэрлэх болжээ. 2007 оны 7-р сард Бяла Ниска хотын ойн баяр болох бөгөөд энэ үеэр Нохойтой дөрвөн танкчин киноны уран бүтээлчидийг урих гэж байгаа юм байна.

news

Хитачи компани 1 сарын 5 өдөр нэг терабайтын хэмжээтэй хатуу диск зохион бүтээснээ зарласан байна. Deskstar 7K1000 нэртэй энэ шинэ хатуу дискийг Лас Вегас хотод хотод зохиогдох гэж байгаа цахилгаан барааны үзэсгэлэнгийн үеэр хэрэглэгчдэд үзүүлэх юм байна. Шинээр зохион бүтээгдсэн энэ терабайтын хэмжээтэй хатуу дискний жижиглэнгийн үнэ нь 399 доллар байх юм. Энэ нь 500 гигабайтын хэмжээтэй 2 хатуу диск худалдан авснаас хамаагүй хямдхан гэсэн үг. Deskstar 7K1000 хатуу дск нь 5 ширхэг ялтаснаас бүрддэг бөгөөд ялтас бүрд нь 200 гигабайтын мэдээлэл хадгалах боломжтой юм байна. 2007 оны эхний улиралд багтан шинэ хатуу диск худалдаанд гарах юм байна. Манай компани нэг гигабайтын хэмжээтэй винчестер бүтээхийн тулд 35 жил зарцуулсан. Нэг гигабатын винчестер 1991 онд хэрэглэгчидийн гар дээр очсон. Тэгвэл 500 гигабайтын винчестер үйлдвэрлэхэд 14 жил зарцуулсан. Харин терабайтын хэмжээтэй хатуу дискийг зохион бүтээхэд ердөө 2 жилийн хугацаа шаардагдлаа гэж тус компаний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

СЭТГЭЛ ГУТРАЛЫГ ҮГЭЭР АНАГААДАГ

55-60 насны эмэгтэйчүүдийн 20 хувь нь сэтгэл гутралд ордог байна. Сэтгэл гутралд орогсодыг хамрын ханиадтуссан хүмүүстэй адил өвчилсөнд тооцож ажлаас нь хэсэг хугацаанд чөлөөлөх хэрэгтэй гэж Испаний анагаах ухааны салбарынхан үзэж байна. Тэд сэтгэл гутралыг эмчлэх шинэ арга нээсэн тухайгаа зарлажээ. Мадридын эмч нарын үзэж байгаагаар бол сэтгэл гутралын гол шалтгаан нь ганцаардал гэнэ. Сэтгэл гутралыг эмээр бус үгийн хүчээр эмчлэх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Үгээр анагаах курс эмчилгээнд байнга сэтгэл гутралд ордог 90 эмэгтэй хамрагджээ. Эмчлүүлэгч тус бүрийг нэг харилцан ярилцагчагчид даалган өгсөн бөгөөд долоо хоног бүр уулзаж уулзаж нэг өдрийг хамт өнгөрүүлдэг байжээ. Үүний үр дүнд эмчилгээнд хамрагдагсадын 65 хувь нь сэтгэл гутралаас ангижирсан байна. Итгэл даасан хүнтэйгээ чин сэтгэлээсээ дотны яриа өрнүүлэх нь амьдрах урам зориг өгч, өөдрөг гэгээн бүхэн рүү тэмүүлэх хүсэл төрүүлдэг байна.

Цаг агаарын дулааралд бид буруугүй

Цаг агаарын дулаарал
Цаг агаарын дулааралд хүн төрөлтөн бид өөрсдийгөө дан ганц буруутай гэж үздэг. Гэвч дэлхийн цаг агаарт байгаль орны бохирдолоос гадна нарын цацраг зонхилох нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Одоо ажиглагдаж байгаа цаг агаарын дулаарал нь нарын цацрагын урсгал идэвхижиж байгаатай холбоотой юм байна. Өнгөрсөн хорь дугаар зуунд наран дээр хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болж маш хүчтэй нарны цацрагын урсгал, соронзон орны шуурга манай цэнхэр гаригийг дайрсан юм. Хамгийн сүүлд л гэхэд 2006 оны 12 сарын сүүлийн долоо хоногт наран дээр хүчтэй дэлбэрэлт болсны дараа манай дэлхий дээр олон хоног үргэлжилсэн соронзон орны шуурга болж өнгөрсөнийг үзэгч та санаж байгаа биз ээ.
1999-2005 онуудад Ангараг гаригийн цаг агаар өөрчлөлтийг судалсан эрдэмтэд ч нарны цацрагын урсгал цаг агаарын огцом дулааралд хүргэж байгаа гэдэг дүгнэлтийг давхар нотлож байна. Ангараг гараг дээр ч манай дэлхийд ч нэгэн зэрэг цаг агаарын өөрчлөлт явагдаж байгаа юм байна.

САХАЛАА ХУССАН УУ?

Өглөө сэрээд та сахлаа хуссан уу? Энэ асуултыг би эрэгтүйчүүдэд хандан тавьж байна. Ер сахал авна гэдэг маш эртний түүхтэй Тбилиси хотын оршин суугч Брос Стевлов гэдэг залуу янз бүрийн сахлын хутга цуглуулдаг хоббитой нэгэн юм байна. Тэрээр дэлхийн 40 гаран улсад үйлдвэрлэсэн 1200 ширхэг сахлын хутга, татуурганы цуглуулагатай. Германы профессор Мечсан гэдэг хүний тооцоолсоноор эрчүүд 55 нас хүртлээ эрүүний сахлаа ургуулаад баах юм бол ойролцоогоор 8 метр 50 см урт сахалтай болно гэдэг тооцоог хийсэн байна. Мөн эрчүүд 55 гас хүртлээ сахлаа хусахад амьдралынхаа 3350 цаг буюу 139 хоногийг зарцуулдаг байна. Сахал соёлын тухай анхын ном 230 жилийн өмнө Франц улсад хэвлэгдэж байсан түүхтэй гэнэ.

Вино үйлдвэрлэлийн түүхээс


Вино хүн төрөлхтөний соёлын өв гэдгийг 1990 онд Брюссель хотод хуралдсан Европын комисс хүлээн зөвшөөрчээ. Винотой холбоотой нэгэн домог байдаг юм байна. Олон мянганы жилийн тэртээ манай дэлхийд усан галав юүлэх үед Ноя гэдэг хүн дэлхийн бүх ургамал, амьтдаас хоёрыг аварга том усан онгоцондоо оруулжээ. Усан галав юүлсэний дараа тэрээр Арарат уулын бэлд виноны модыг тарьсан юм байна. Кипр арал дээрээс олдсон нэгэн шаазан вааран
дээр вино бол Ноя болон түүний гэргийд өгсөн бурхны бэлэг гэж бичсэн байдаг гэнэ. Эртний грек, Египетүүд вино бол нар, амьд байгалийг ивээдэг бурхны бэлэг гэж үздэг юм байна.
Вино гэдэг хүн төрөлхтөний байнга хэрэглэж ирсэн согтуруулах ундааны нэг төрөл юм. Одоо дэлхийн олон оронд янз бүрийн үнэр амттай маш олон төрлийн виног үйлдвэрлэж байна. Вино гэдэг бол зүгээр ч нэг ундааны төрөл гэж бодвол эндүүрэл. Вино гэдэг бол гүн ухаан гэж эртний судар бичигт өгүүлжээ. Вино хийдэг гол түүхий эд нь усан үзэм гэдгийг та сайн мэднэ байхаа. Усан үзмийн мод бол манай дэлхий дээр ургаж ирсэн маш эртний ургамлын тоонд зүй ёсоор ордог юм байна. Усан үзмийн эх орон бол Өмнөд Кавказ гэж ургамал судлаачид үздэг юм байна. Гэхдээ усан үзмийн мод халуун орны бүсэд /тропик/ ургадаг. Одоогоос 8000 жилийн тэртээ Дамаска хотод усан үзмийн дарс хийдэг байсан тухай түүхэнд бичсэн байдаг. Ингэхлээр вино буюу усан үзмийн дарс нь маш эртний ундаа мөн байгаа биз? Ингэхэд вино гэж юу вэ? хүн бүр л виноны талаар өөрийн гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Усан үзмийн шүүсээр вино хийдэг гэж хүн бүхэн хариулна байхаа. Ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй тулд үгийн тайлбар толь бичиг сөхөөд үзье. Тэгвэл энэ толь бичигт вино гэдэг бол усан үзмийн шүүс, 940 мл ус, 150 мл спирт, 12 мл глицерин, чихэр, бусад эрдэс бодис, хүчиллэг бодисийн найрлагатай ундаа гэж бичсэн байна. Виноны найрлагыг лабраторийн шинжилгээ болон амтлан үзээд тодорхойлдог юм байна. Виног гурван бүлэгт хуваадаг. Хуурай вино буюу vins secs. Ийм виноны төрөлд Бордо, Бургунди, Руссильона зэрэг вино багтдаг. Хоёр дахь бүлэг нь Ликерийн вино(vins de liqueur). Энэ бүлэгт Аликанте, Малага, Люнель гэх мэт төрлийн вино багтдаг. Харин гуравдугаар бүлэгт нь оргилууэ вино буюу (vins mousseux, v. gazeux). Энэ нь бидний сайн мэдэх Шампани юм. Үүнээс гадна виног улаан цагаан, исгэлэн, чихэрлэг, десертный, хатуулаг ихтэй, зөөлөн гэх мэтээр ангиллаж үздэг. Өдөр бүр бага хэмжээгээр вино уух юм бол хоолны шингэцийг сайжруулах, хүч тамирыг сэргээх, бас халууун бууруулдаг ач тустай гэнэ.